Ranking of kings S1 14

Дорше: Үүний ачаар та нартай наалдаж... ...чадлаа! Би унавал... ...Хилинг хатан...

Хилин: Туслаач... Боссе хаан!

Бичиг: Анги 14 Ханхүү эргэн ирсэн нь

Дорше: Би зүгээр ээ. Тиймээс энэ хооронд... ...зугтана уу... Бушуу... яваарай...

Хилин: Би хормын дотор шархыг нь эмчлээд Доршег сэргээнэ!

Дорше: Хилинг хатан минь дээ...

Мицүмата: Бүү ай, Хилинг хатан. Би урьд нь Божжи ханхүү та хоёрын аварч байсан могой байна.

Хилин: Айн? Дорше!

Мицүмата: Хилинг хатан энэ хүнийг аварч хайрла. Эндээс миний ажил эхэлнэ.

Хилин: Эрч хүч! Дорше! Божжи!

Кагэ: Олчихлоо!

Хилин: Б-Байз...

Кагэ: Битгий хөдөлж ядаад бай.

Дорше: Ёоё! Хилинг хатан?

Кагэ: Божжи!

Мицүмата: Хөөе, бушуу эмчлээд аль!

Хилин: Тэр тухайд... Бүх шингэнээ ашигласан учраас хүч гарахгүй нь.

Мицүмата: Божжи ханхүү, бүү уйл даа. Таныг дахин харсандаа баяртай байна.

Кагэ: Май!

Хилин: Айн?

Кагэ: Дахиад бий шүү. Божжи, боль оо. Арай эрт байна. Мицүмата эмчлэгдсэний дараа бол.

Хилин: Эрч хүч! Дахиад!

Кагэ: Болж байна! Болж байна!

Дорше: Б-Баларсан! Хилинг хатан! Хилинг хатан!

Кагэ: Болж байна! Болж байна! Божжи!

Деспа: Божжи... Энд алмааз байна. Чи үүнийг эвдэж чадах уу? Тийм шүү. Гэвч чи үүнийг эвдэж чадахуйц болох хэрэгтэй. Тохиолдол биш шүү. Сонс, Божжи. Ямар ч зүйл өчүүхэн зүйлсийн нэгдэл юм. Тэр нь гар барилцаж буй мэт хэлбэртэй бөгөөд том зүйл үүсгэдэг. Мөн тэр нь хатуу байх тусам гараа хүчтэй барилцсан ба дунд нь зай үгүй. Гэвч дотор нь нягт барихаа мартсан хэсгүүд бас байдаг. Хоорондоо таарамжгүй байж магадгүй. Тэр хэсэг нь гайхмаар эмзэг байдаг. Өчүүхэн жаахан цочрооход л эвдэрч орхих ба түүгээр дайрах хэрэгтэй. За, миний гараас барь. Чамд тэр мэдрэмжийг дамжуулмаар байна. Миний харж буй зүйлийг.

Хилин: Божжи!

Эр: Гал!

Хилин: Хэний хийсэн ажил вэ? Нэлээн ноцтой явдал байна! Дуусчихлаа. Дараагийнхыг нь!

Эм: Маш их баярлалаа.

Дайда: Ах дэмий зүйл хийхгүйхэн шиг бай. Хөлд тээг болно.

Эр2: Маш их баярлалаа!

Кагэ: Ёош! Божжи, тэрийг хар.

Мицүмата: Божжи ханхүүгийн сэтгэл нь цайлган нь үргэлж тэврэх нэгэнтэй байсных нь ач байх.

Хилин: Юундаа бодолдоо автаад унав? Тэгээд ч чи Божжитой ямар хамааралтай юм?

Кагэ: Би юу? Би Божжигийн найз!

Хилин: Гэхдээ чамайг мэдэхгүй юм байна. Бас хорон муу аура мэдрэгдэж байна.

Кагэ: Ю-Юу?

Хилин: Энэ хүүхдэд хэлэх хэрэгтэй юм байна даа. Гэхдээ одоохондоо бол үнэлж байна.

Кагэ: Ү-Үнэлэх ээ?

Хилин: За, Божжид үнэнчээ андгайл.

Кагэ: Үнэнч ээ?

Хилин: Амь насаа гаргуунд гаргаж түүнийг хамгаална гэдгээ.

Кагэ: Муу мангуу!

Хилин: М-Мангуу? Дорше!

Дорше: З-За? Яасан юм бол?

Хилин: Тэр надтай зүй зохисгүй харьцлаа!

Дорше: Нэн даруй баривчил!

Кагэ: Яасан? Мангуу болохоор чинь мангуу гэлээ!

Мицүмата: Хилинг хатан, энэ хүн Божжи ханхүүгийн амь насыг хэдэнтээ аварсан билээ.

Хилин: Айн?

Мицүмата: Мөн Божжи ханхүүд зөв замналд нь чиглүүлсэн ачтан юм.

Хилин: Айн? Айн? Айн? Айн?

Мицүмата: Тийм, мундаг хүн байгаа юм.

Хилин: Дорше! Миний байр суурийг түүнд тайлбарлаж, уучлалт гуй!

Дорше: Мэдлээ. Хүлцэл өчье. Байр байдлыг мэдээгүй учраас уучилж үзээрэй.

Кагэ: Үгүй ээ, миний ч гэсэн буруу. Тийм дээ. Би хүн эргэлзэхэд аргагүй амьтан л даа. Тэр зэргийн муу зүйлс хийсэн. Гэхдээ би Божжиг юунаас ч илүү нандигнадаг. Муухайгаар хэлсэнд уучлаарай.

Хилин: Намайг ч гэсэн чиний талаар мэдэхгүй байж дураар чалчсаныг минь уучлаарай.

Кагэ: Өө, зүгээр дээ. Би сая зөндөө их халуун дулааныг мэдэрлээ. Энэ юу юм бол оо? Божжи! Бухимджээ дээ.

Мицүмата: Тэд бүгд удирдуулаад байх шиг байна.

Кагэ: Аа, миний олс! Аанха, чиний хүчийг, Божжиг үнэлж байна.

Хилин: Божжи, чи дохионы хэлгүйгээр ойлгож байгаа юм уу?

Кагэ: Тийм бий, мэдээгүй байсан юм уу? Божжи уруулын хөдөлгөөнөөр юу гэж байгааг чинь мэднэ.

Хилин: Тийм бий? Божжи! Чи биеэ илүү бардам авч яв! Ийм зохисгүй үйлдэл гаргахгүй, өөрийгөө хүлээн зөвшөөр.

Кагэ: Тийм шүү. Чи өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За. Ингээд чи Божжид үнэнчээр зүтгэхээ андгайллаа. Нэр алдар хэн бэ?

Гиган: Г-Г-Гиган гэдэг.

Кагэ: Гиган юм бий. Намайг Кагэ гэдэг. Эзний чинь нэр Божжи. Таатай байна. Гэхдээ найзууд болбол илүү амар юм уу? Тэр ч тийм шүү. Тэгвэл тэгье!

Хилин: Байз!

Кагэ: Яав аа?

Хилин: Божжи, чи энгийн хүүхэд байсан бол болно гэх сэн. Гэвч чи хааны гэр бүлийн чухал гишүүн.

Кагэ: Тэгээд?

Хилин: Илүү ихэмсэг байх хэрэгтэй. Мөн бусдын хариуцлагыг мөрөн дээрээ үүрэх учиртай.

Кагэ: Тийм бий. Божжигийн мөрөөдөл бол хаан болох. Тэгэхээр чинь... ...бүгдтэй нь найзууд болж болохгүй нь ээ. Тэгэхээр... ...чиний мөрөөдөл ч төвөгтэй юм. Гэхдээ догь л доо! Тиймээс чи хамжлага болж байна. Надтай бол найзууд л даа. Би энгийн хүн юм чинь.

Дорше: Бахадмаар юм аа.

Хилин: Энэ хүү өөрийнхөө байр сууриа илүү ухамсарлах хэрэгтэй!

Десха: Түрүүлээд яв даа. Энэ хавьцаа л байх учиртай.

Эр4: Мэдлээ.

Десха: Яасан?

Деспа: Ах, энэ үеэр Оүкен болон ахмадын эрс тулалдаж байна.

Ахлагч: Битгий хуваагд! Нэгэн зэрэг дайр! Хөдөлгөөнийг нь хорь! Одоо! Сэлмийг нь булаа! Яг яавал дээр юм бол? Энэ... Десха хааны цахилгаан байв уу? Деспа ханхүү!

Деспа: Хөх тэнгэр минь, балрах дөхлөө шүү. Үгүй ээ, харин ч оройтлоо. Цагаан хаан! Нууц техник: Деспагийн хүлээс!

Ахлагч: Деспа ханхүү, маш их талархлаа.

Деспа: Юу ч биш дээ.

Ахлагч: Гэхдээ Оүкен ханхүүгийн үхэшгүй байдал ийм хүчирхэг гэж огт мэдсэнгүй. Мөн тийм сайхан сэтгэлтэй хүн ингэж өөрчлөгдөх гэж.

Оүкен: Сайхан сэтгэлтэй, хүчирхэг баатрууд бий болгомоор байна.

Деспа: Үхэшгүй мөнхийн сөрөг нөлөө нь биз ээ. Өөрийгөө ямар өрөвдмөөр болохыг Оүкен хэнээс ч илүү мэдэж байсан. Өвчин тусахгүй, хөгшрөхгүй, бүр үхэхгүй гэхээр амьд амьтнаас хамгийн түрүүнд гээгдэх зүйл нь сэтгэл билээ. Бид үхнэ. Тиймээс үр удмаа үлдээж, амь насаа холбодог. Энэ нь уй гашуу, энэрэн нигүүлсэхүйд холбож хүн чанарыг төлөвшүүлдэг бус уу? Үхэшгүй мөнхийг олсон нэгэнд энэ хэрэггүй.

Ахлагч: Үгүй байлгүй, Оүкен ханхүү...

Деспа: Одоо өөрийгөө алдсан. Хэдийн хүн байхаа больсон. Гэсэн ч хаяхгүй.

Ахлагч: Энэ арай Десха хаан Миранжог буулгаж авах гэсэн жинхэнэ шалтгаан уу?

Деспа: Тийм.

Десха: Олоо шив. Газар доорх ертөнцийн үүдийг.

Back to episodes Go home