Миранжо: Би энэ улсыг нураамаар байна.
Дорше: Үгүй байлгүй! Ухаан тань самуурчхаа юу, Миранжо хатагтай?
Миранжо: Миний хүсэл угийн л ийм байсан.
Дорше: Тэр үеийн цуу яриа үнэн байжээ. Өмнөх хатны үхэлд Миранжо хатагтайг оролцсон гэдэг нь. Апес! Яагаад ийм амьтныг дагана вэ?
Апес: "Ийм амьтан" гэв үү? Би Миранжо хатагтайд үнэнчээр зүтгэхээ андгайлсан!
Дорше: Юу?
Эр: Юу вэ? Сүйдтэй амьтад биш байж!
Анн: Мулгуу амьтан!
Бичиг: Хүлэг баатар Анн
Анн: Тэд саяны үйлдлээр зэвсэг чинь хэр хол тусахыг тооцлоо. Дөнгөж эхэлж байна.
Хилин: Анн...
Анн: Бидэнд даатга, Хилинг. Чамд ганц хуруу ч хүргэхгүй. Өдийг хүртэл ямар байсан шигээ.
Бичиг: Анги 13 Үймээн самуун дахь хаант улс
Анн: Яв. Хилингийг би хамгаална. Хилинг, хэзээд ч эндээс зугтах бэлтгэлтэй байгаарай.
Хилин: Айн?
Анн: Тэгж чадвал болох нь тэр.
Дорше: Нэгэн зэрэг дайрах нь уу?
Хилин: Дорше!
Дорше: Өмнөх явдлаасаа суралцсан л даа.
Миранжо: Мундаг л юм.
Апес: Тийм.
Миранжо: Гэхдээ л Надад харагдаж байна. Туйлдсан Дорше, цусанд хутгалдсан Хилинг нар. Хэчнээн тийчиллээ гэсэн үхлээс зугтааж чадахгүй байлгүй.
Эр2: Х-Хөөе... тэр тийм ихийг хөнөөж байхад бид ганцыг ч дарсангүй.
Эр3: Нээрэн үү?
Анн: Тэр мангасууд манай гурвыг ядраах санаатай байна. Гэхдээ гэнэн байна. Бидэнд туршлага бий.
Блак: Бидэнд ч гэсэн амсуул л даа.
Эр2: Нэмэлт заналхийлэл!
Блак: Хөөе, энэ гурвыг аллаа шүү. Хамт дайрвал дийлдэхгүй. Мангасуудаа буцааж дууд.
Миранжо: Болж байна. Хилинг рүү дайруулахаас.
Эр3: Муусайн...
Блак: Хаашаа явах нь вэ?
Хилин: Дорше!
Дорше: Даатгачих!
Анн: Та нар нүднийхээ урд байгаа дайснуудыг л дар! Асуудалгүй ээ! Хангалттай дийлэх дайснууд!
Блак: Юу гэнэ ээ?
Анн: Тэгүүлэхгүй шүү.
Хилин: Дорше! Анн!
Анн: Бид зүгээр ээ! Хилинг зүгээр зугт!
Дорше: Явуулахгүй шүү.
Анн: Би ч мөн адил. Хилинг! Хилинг!
Хилин: Зүгээр ээ. Ариун гэрэл! Байдаг л нүдийг нь таглах дайралт байсан юм сан... Анн! Зүгээр ээ. Амьдарна. Дайда минь...
Кагэ: Цайз байна! Харагдаж байна! Бушуулъя!
Блак: Ингээд үхчхэв үү дээ? Тэнд ч гэсэн дууссан бололтой. Тийм ч их зугаацуулж чадсангүй шүү.
Хилин: Болохгүй... болохгүй, болохгүй! Үхэхгүй! Дайдаг аврах учиртай!
Апес: Хилинг хатан! Энэ хооронд! Хилинг хатан...
Миранжо: Апес... Тийм дээ. Чамд тэднийг үзэн ядах шалтгаан байгаагүй. Тэгээд ч нөхөд чинь байсан.
Апес: Миранжо хатагтай... би...
Миранжо: За яахав. Дорше ийм байдалтай Хилингийг аварч чадах уу? Эсвэл чадал нь барагдсан уу? Чиний төлөө би хүлээе.
Апес: Миранжо хатагтай...
Миранжо: Тиймээс дахин бүү надаас урваарай.
Апес: Мэдлээ. Дорше!
Блак: Юу?
Дорше: Хилинг хатан! Хилинг хатан!
Хилин: Дорше!
Эр цэрэг: Энд ч гэсэн аюултай. Та нар нэн даруй нүүн шилж!
Эм: Ингэж хэллээ ч гэсэн хаашаа явах болж байна?
Эр2: Тийм мангасууд байгаа юм бол зайлуулах нь та нарын ажил биш үү?
Эр цэрэг: Зугтаа! Чи муу...
Хилин: Дорше!
Миранжо: Одоо болно биз. Бид газрын доош явъя.
Апес: Миранжо хатагтай...
Миранжо: Нэг этгээд нэвтэрсэн байна.
Апес: Гэхдээ...
Миранжо: Тэр хоёр угийн дууссан. Ингээд эмгэнэлт явдал эхлэх биз. Тэр явдлыг чи харж зогсох гээ юу? Явъя.
Апес: Өршөөгөөрэй. Би... ...тэднийг хаяж чадахгүй нь!
Миранжо: Тийм бий. Миний дайсан болж байгаа юм биз дээ?
Апес: Үгүй ээ, тэгсэн юм биш шүү. Гэхдээ Миранжо хатагтай яагаад Хилинг хатныг... Ө-Өршөөгөөрэй.
Миранжо: Би Боссе хаанд тусалмаар байна. Түүний мөрөөдлийг биелүүлмээр байна. Гэвч гэр бүл нь хэрэггүй. Түүний мөрөөдөлд саад л болно. Би зайлуулах болно. Боссе хаан, дахиад хүүхэдтэй бол. Тэгвээс амиа уртасгаж чадна.
Боссе: Айн? Юу гэсэн үг вэ? Миранжо, үлэмж биетэн эмэгтэйчүүд ганц л хүүхэдтэй болдог юм. Манай үндэстэн бурхадтай адил устах тавилантай.
Миранжо: Шинэ хатан болох хүнийг олсон. Удам судар, авьяас чадвараар ч тэр дээд зиндааных.
Боссе: Миранжо, яагаад ингэтлээ зүтгэнэ вэ?
Миранжо: Гуйя, Боссе хаантан. Хүүхэдтэй бол.
Хилин: Энэ миний өрөө юм бий? Энэ юун толь вэ?
Эм3: Ямар нэг зүйл болоо юу?
Хилин: Их ёрын муухай санагдаж байна. Аваад аль!
Эм3: За.
Миранжо: Дайда хааны бие одоо Боссе хааных болсон. Хилингт хэцүү байгаа биз. Эрт орой хэзээ нэгэн цагт шийдвэрлэх учиртай зүйл. Апес, чи үүргээ биелүүлсэн. Ингээд болсон. Мөн энэ бол миний тулаан. Газар доош явъя.
Апес: За.
Блак: Хөөе...
Ахлагч: Оүкен ханхүү...
Кагэ: Гэмт хэрэгтнүүдийн нэг үү?
Эр4: Божжи ханхүү байна!
Эр5: Божжи ханхүү?
Эр цэрэг: Божжи ханхүү аврахаар ирээ юу?
Эр2 цэрэг: Гэхдээ... тэр цэрэг...
Деспа: Сонс, ахмад аа. Хэдий та хүртэл Оүкентэй зэрэгцэхгүй болов уу. Намайг очих хүртэл яасан ч тулалдахгүйгээр байж байгаарай.
Ахлагч: Деспа ханхүү... Гэхдээ энэ нөхцөлд...
Кагэ: Божжи!
Деспа: Мөн өөр нэг зүйл. Ялангуяа Божжигийн хувьд Оүкен бол төрөлх дайсан нь юм. Яасан ч тулалдуулж болохгүй.
Ахлагч: Божжи ханхүү цайз руу очиж Хилинг хатныг хамгаал.
Кагэ: Божжи, эндхийг орхиод авгай руу яв гэнэ.
Ахлагч: Оүкен ханхүү таныг баривчилна, үгүй дарж авна! Өршөө, Десха хаантан. Чөтгөрийн толгойг авахаас өөр арга алга.
Апес: Миранжо хатагтай...
Миранжо: Яасан?
Апес: Миранжо хатагтай!
Миранжо: Намайг булаагаад яах гээв?
Блак: Х-Хүнд юм... Алт болчхож! Энэ л байхгүй юу! Алхимийг чинь мэдэхгүй тэнэг би биш!
Миранжо: Чи ч байдаг л нэг шалдар булдар гэмт хэрэгтэн байж дээ.
Блак: Хөөе, одоо чамайг цавчихад ч хамаа алга байна шүү.
Миранжо: Чадна гэж бодож байна уу?
Блак: Юу? Ред!
Зоккү: Тулалдахаасаа өмнө азнаач!
Блак: Х-Хөөе!
Зоккү: Байз! Байз гээд байна! Байж бай. Өршөөж үзээрэй. Ердөө л эргэлзсэн хэрэг. Харж үзэхгүй юу? Гуйж байна?
Back to episodes Go home