Кагэ: Тэгээд дэлхийн хамгийн аугаа хаан болно гэсэн үү? Чи аугаа хаан болно гэж юу байх вэ дээ! Хэлгүй бас дүлий юм байж! Чи үнэхээр маанаг юм аа? Ю-Юу? Тэгсэн ч болно гэж үү? Ойлголоо доо. Хаан болохоороо зугаацаж болох ертөнцийг бүтээгээрэй дээ. Тэвчээртэйеэ хүлээж байя. Би анхандаа Божжиг мангуу амьтан гэж бодож явсан юм. Бэл бэнчинтэй язгууртан тэр над шиг ядууд туслах нь мэдээжийн хэрэг гэж санаж явсан юм. Гэвч... Боль! Тулааныг чинь үзсэн, догь харагдсан. Чи ялсан. Үүгээрээ бахарх. Хэн ч юу ч гэж хэлж байсан чиний арга барилыг зүгээр гэж бодож байна. Үгүй ээ, чамаас дахиж юу ч авахгүй ээ. Гэнэт ингэж хэлэхээр тулгамдаж магадгүй л байх... Би... Цаашид юу ч болж байсан чиний талд баймаар байна. Би үнэнээсээ хэлж байна, Божжи. Ёоё... Намайг... бүү бас!
Бебин: Өөрийн биеийг хайчлаад зугтааж байдаг шийртэй юм аа. Гэвч... Хэн илгээж, хэнийг алахаар ирсэн бэ? Хариулахгүй бол...
Сорий: Шинэ хаанаар... ...Дайда ханхүү!
Кагэ: Дүү Дайдадаа хааны сэнтийг алдсан Божжи аян замд гарахаар болсон юм. Гарцаагүй хэзээ нэг өдөр мундаг хаан болохын төлөөх бэлтгэл нь болох болов уу. Харин би Бебиний зааварчилгаар нууцаар Божжиг хамгаалахаар болсон юм. Би байна! Аанха, тийм. Кагэ байна. Битгий уйл, Божжи. Эр хүний ёсоор дахин уулзалдлаа. Тэгээд Божжи газар доорх ертөнцийн хаан Десхагийн дүү, Деспа дээр очиж хамгийн хүчирхэг эр болох бэлтгэлээ эхлүүлсэн юм. И-Ийм олуулаа яах нь вэ?
Ахлагч: Божжи ханхүү, сундалчих.
Кагэ: Божжигийн улсад удахгүй болох томоохон асуудал болж болох талаар сонссон бид Газар доорх ертөнцийн баатруудын хамтаар гэрийн зүг жолоо залсан билээ.
Бичиг: Анги 12 дайны төвөргөөн
Дорше: Харагдлаа. Цайз байна. Санаа зоволтгүй. Шадар цэргүүдийг цуглуулсан байгаа.
Хилин: Дайда...
Домас: Бос, Хокуро! Амарч байх цаг алга!
Кагэ: Тэр хэрэгтнүүд яагаад Божжигийн улсад ирэв?
Ахлагч: Аанха, асуудал нь үүнд байна. Хэрэгтнүүдийг зааварчилж буй этгээд бий.
Кагэ: Айн? Зааварчлах аа?
Ахлагч: Түүний зорилго хаант улсыг түлхэн унагаах, хаант улсад эргэлт хийх ч байж мэднэ. Таамаглаж болох олон зүйлс бий.
Кагэ: Өө, тийм. Божжид ч гэсэн нөхцөл байдлыг тайлбарлахгүй бол. Ахмадын хэлж байгаагаар нэг этгээд газар доорх ертөнцийн гэмт хэрэгтнүүдийг танай улсад нэвтрүүлсэн бололтой.
Зоккү: Юу л даа, Миранжо.
Бичиг: Дээрэмчдийн ахлагч Зоккү
Зоккү: Биднийг зугтаалгасан шалтгаан чинь юу юм бэ?
Миранжо: Шалтгаангүй ээ. Та нар чөлөөтэй. Юу хүссэнээ хийж болно. Хот руу дайрах, энэ улсыг эзлэх чинь чөлөөтэй.
Зоккү: Ойлгохгүй байна. Хүн гэдэг ашиг харж л хөдөлнө. Энэ таны улс биз дээ? Танд ямар ашиг байгаа юм?
Миранжо: Ашиг гэв үү? Санаа зоволтгүй. Одооноос ашигтай болно.
Зоккү: Одооноос?
Апес: Гарц ийшээ бий. Дагаад яв. Бүгд л чанга гарууд байна.
Бичиг: Төмөр биет Гиган
Апес: Ялангуяа тэр. Хэмжээлэхийн аргагүй хүчтэй юм. Гэвч...
Бичиг: Уналтад орсон язгууртан Кингбо
Апес: Тэр хоёроос хүч гэх үү, бяр тэнхээ ер мэдэгдэхгүй юм.
Бичиг: Газар доорх ертөнцийн сэлмийн хаан Оүкен
Блак: Дотор арзаймаар юм. Би мэдэхгүй зүйлдээ дургүй.
Бичиг: Алуурчин Хар үст Блак
Бичиг: Улаан үст Ред
Блак: Энэ чинь л жинхэнэ эрх чөлөө.
Зоккү: Хөөх! Алмааз байна!
Блак: Янзтай! Энэ чинь...
Миранжо: Апес, асуудалгүй. Хэн ч надад зураас гаргаж чадахгүй.
Блак: Сонирхолтой юм.
Зоккү: Хүүхэлдэйнүүд байна шдээ! Боль, боль! Боль!
Блак: Айн?
Зоккү: Хөөе, та нар больцгоо! Хөөе, хөөе! Миранжотой тэрсэлдээд хэрвээ, хэрвээ шүү... Гадагш гарахааргүй болбол яана? Ийм зүйлийг би лав хүсэхгүй байна. Гуйя, сэлмээ буулгацгаа! Уучил, чи ч гэсэн наад жадаа буулгачихгүй юу? Гуйя?
Миранжо: Апес, хэлснээр нь хий.
Зоккү: Өө, баярлалаа! Уучлаарай. Бид тэнэг юм аа. Бодохгүйгээр түрүүлээд гар нь хөдөлчих гээд байдаг юм.
Миранжо: Хамаагүй ээ. Та нар ийм байсан ч болно. Явъя, Апес.
Кагэ: Одоо танай улсыг тэд эзэрхэх гэж байгаа. Ийм л байна.
Ахлагч: Тэгтлээ бүү санаа зов. Деспа ханхүү бидэнтэй байгаа.
Кагэ: Деспа ах уу? Хөөе! Хөөе, Божжи! Деспа ах бас ирнэ гэнэ! Айн? Тэгвэл яагаад хамт яваагүй юм?
Ахлагч: Аан, юу... үнэнийг хэлэхэд... Та нарыг авахаар очихын өмнө Деспа ханхүүтэй зөвлөлдсөн юм.
Деспа: Тийм бий. Ах тэгж хэлж ээ? Бас Оүкен хүртэл... Ойлголоо. Би ч бас явъя.
Ахлагч: Өө, тус боллоо.
Деспа: Аа, тийм. Миний хайрт Цагаан хаан эсэн мэнд үү?
Ахлагч: Айн?
Деспа: Яасан бэ? Би ордон дахь албаа орхихдоо улсдаа үлдээсэн сайхан хүлэг.
Ахлагч: Тэр тухайд...
Деспа: Нүд гялбам гялалзсан цагаан биетэй. Салхи мэт хурдан миний хайрт хүлэг Цагаан хаан... Дурсамж сэргэж байна шүү. Цагаан хаан минь... Тэр... Цагаан хаан гэж үү? Яг юу тохиолдоо вэ?
Ахлагч: Юу болсон бэ гэхээр... Цагаан хаан угийн тогтворгүй, танаас өөр хүнийг халгаадаггүй байсан билээ. Дураар нь орхитол улам тарга суух болсон. Ямарваа нэг шалтгаанаар хайрт хүлгээрээ хөдлөхөөр болсон доо. Тийм байдалтай хожимдох нь мэдээжийн хэрэг билээ.
Кагэ: Хөөе, хөөе! Зүгээр гэж үү? Деспа ах хөлд чирэгдэх нь байна шдээ!
Ахлагч: Үгүй ээ... Гарцаагүй Деспа ханхүүгийн цэцэн ухаан хэрэг болох болно.
Кагэ: Цэцэн ухаан?
Зоккү: Түүний зорилго ердөө л өс хонзон гэж үү? Энэ улсад чиглэсэн үү? Эсвэл хэн нэгэнд үү? Тийм бол бидэнд чиглээгүй гэсэн үг. Дураараа дургиж болох нь.
Кингбо: Иймхэн амьтнаар хаанаа хийлгэдэг улс уу?
Блак: Гяндан энэ тэрд аваачиж хорь.
Кингбо: Хаан гянданд хоригдоно гэхээр инээдтэй юм! Миний сэнтий! Муугүй шүү. Би бол хаан!
Зоккү: Сонирхолтой юм болох нь. Түүнийг Кингбог ялна гэж бодохгүй байна. Жаахан ядраачихвал би цааш нь харуулж чадна.
Кингбо: Яасан? Яасан?
Блак: Юу вэ?
Миранжо: Мулгуу амьтад. Апес, ордны хаалга руу. Та нар ч бас ирцгээ. Чи ч гэсэн.
Зоккү: Та нар хаашаа явах нь вэ? Хөдөлгөөнгүй болчихлоо! Тэр юу вэ? Шид үү? Тарчлахыг нь харж байна. Гаж донтой новш.
Кингбо: Алаад аль... Ч-Чамайг даа...
Зоккү: Тэр чадвараа нууж байжээ. Хаан уу? Сэтгэл хөдөлчихлөө.
Эр: Кингбо, чи миний үргэлжлэл болно. Нигүүлсэнгүй сэтгэлтэй болж, хүчирхэг болоорой хүү минь.
Зоккү: Харахын эцэс алга! Үхчихлээ. Шал балай юм.
Хокуро: Домас мастер, Боссе хааны хэлсэн үг биелж байх шиг байна.
Домас: Аанха. Түр байз. Харамсалтай нь Хокуро чи хангалттай хүчтэй болоогүй.
Хокуро: Айн? Үгүй байлгүй дээ.
Домас: Гэхдээ чамд хийж чадах зүйл бий. Үүнийг өгье.
Хокуро: Хулгавч нум уу? Нэлээн том юм гээч.
Домас: Надтай хийсэн бэлтгэлээр нэлээн булчин суусан байх учиртай. Наадхаараа дэмжлэг үзүүлээрэй.
Хокуро: Домас мастер... намайг бодолцож байжээ.
Домас: Тэгэлгүй яадаг юм! Чадвар суулгах цаг байгаагүй л болохоос.
Хокуро: Мэдлээ!
Домас: Газар доорх ертөнцийн үүдийг устгахаар явъя!
Хокуро: За!
Дорше: Гараад ирэх шив. Апес! Чи үүний ард байна уу?
Апес: Тийм биш ээ. Би...
Миранжо: Дорше, би. Миранжо би сэдсэн юм.
Дорше: Миранжо хатагтай? Үгүй байлгүй. Түрүүний дайнаар та амиа алдсан шүү дээ. Бас яаж ийм төрхтэй байдаг билээ?
Хилин: Миранжо? Тэр толийг хаана харлаа байз?
Дорше: Яг юу сэтгэж ингэх болов?
Миранжо: Би энэ улсыг нураамаар байна.
Бебин: Булж орхи.
Back to episodes Go home