Ranking of kings S1 11

Дайда: Анхандаа хамт тоглодог байлаа. Гэтэл би том болохын хажуугаар...

Хилин: Чиний ах Божжи ганцаараа юу ч чадахгүй, хөөрхийлөлтэй хүү. Тиймээс чи хүчтэй болж хамгаалдаг болох ёстой. Ойлгов уу?

Дайда: За, ээж ээ. Тэгээд Тольтой танилцсан.

Миранжо: Сайн байна уу?

Дайда: Ярьчихлаа! Ярьчихлаа! Толь үргэлж надад зөвлөгөө өгдөг... ...мөн зөндөө магтдаг байлаа.

Миранжо: Дайда ханхүү бол сонгогдсон нэгэн юм. Та бол хаан болохоор төрсөн хүн юм.

Дайда: Мөн, нэг мэдэхэд ахыгаа... ...дорой амьтан гэж хардаг болсон байлаа.

Бичиг: Анги 11 Ах дүү хоёр

Дайда: Бебин...

Бебин: За?

Дайда: Ахыг дорой болохоор нэг талаараа эрхлүүлээд байна уу даа?

Бебин: Божжи ханхүүг дорой гэж бодож байна уу?

Дайда: Юу? Үгүй юм уу?

Бебин: Дайда ханхүү, нэг гарч хотоор явах уу даа?

Эр хүүхэд: Тийшээ очъё!

Дайда: Яагаад хот гэж?

Сорий: Орчноо сольж, нийгмийг шинжих гэх юм уу.

Дайда: Утгагүй юм.

Сорий: Тэгвэл бодлын сорил.

Дайда: Бодлын сорил?

Сорий: Жишээлбэл... Дайда ханхүү 100 насалмаар байна уу?

Дайда: Юу? Битгий балайр! Яах гэж тийм удаан амьдрах юм?

Сорий: Тэгвэл Дайда ханхүү одоо ерэн настай гэвэл ижилхэн хариулт хэлэх үү?

Дайда: Сорий, юу хэлэх гээд байгаа юм?

Сорий: Өршөөгөөрэй. Тодорхой утгагүй ээ.

Бебин: Дайда ханхүү, таны ярьж байсан дорой хүнийг оллоо. Божжи ханхүүгээс долоон дор.

Дайда: Ахаас долоон дор уу?

Бебин: Тэр эр чих нь дүлий болоод хараагүй.

Дайда: Яагаад ийм хүмүүс оршдог байна аа? Шударга бус, тэрнээс илүүтэй нь өрөвдөлтэй юм. Би байсан бол даруй амиа егүүтгэнэ.

Бебин: Тэгэхээр... ...адилхан нөхцөлд байсан бол амьдрах итгэлгүй байх байсан гэсэн үг үү? Тийм бол тэр үүнийг давж гарч амьдарсаар байгаа зоригтой хүн байх нь ээ?

Дайда: Энэ чинь утгагүй яриа. Би...

Бебин: Үнэхээр л тэр ийм зүйл бодоогүй л байх.

Сорий: Түүнийг дорой байдлаа давж амьдарч байгаа шалтгаан нь... ...хаан нь хүчирхэг, улс орон нь халамжтай учраас тэр биз ээ.

Бебин: Дайда ханхүү, таныг хүмүүст найдвар өгдөг хүн болохыг хүсэж байна.

Дайда: Би тэнэг юм даа. Чи! Хаанаас гарч ирэв? Гарц хаана вэ? Зүгээр ээ. Хамтдаа эндээс гарцгаая.

Миранжо /бага/: Би юу ч буруу хийгээгүй. Буруу хийгээгүй. Айж байна. Айж байна! Боль л доо. Өвдөж байна. Өлсөж байна.

Эм: Болиоч! Бид л тэгж хэлмээр байна!

Эр: Муу хорон санаат!

Эм: Яагаад тийм зүйл хийв?

Эр: Бүгд та нарын буруу! Уучлалт гуй!

Миранжо /бага/: Тийм биш!

Эр: Муу мангас!

Миранжо /бага/: Худлаа! Худлаа!

Дайда: Гар чинь... Чи юу юм бэ?

Миранжо /бага/: Худалч! Худалч!

Дайда: Энэ яг юу болоод байна?

Эм: Наад охин чинь биднийг хөнөөсөн. Үй олон хүмүүсийг ч тэр.

Эр: Дэндүү их өвдсөн.

Эр2: Дэндүү их тарчилсан.

Эм: Манай улс энх тайван, үржил шимтэй, хүмүүс нь сайхан сэтгэлтэй, ухаалаг байлаа. Тэгтэл... Тэд ирээд үржил шимийг нь булааж, бүгдийг нь устгаж орхисон!

Миранжо /бага/: Худлаа. Худлаа. Болиоч! Миний баг! Миний баг! Миний баг хаана байна? Баг минь хаана байна? Баг... баг минь хаана байна? Айж байна.

Дайда: Хөөе.

Миранжо /бага/: Миний!

Дайда: Чи юу юм бэ? Нүүр чинь... Мангас! Муу мангас!

Миранжо /бага/: Тийм биш ээ. Тийм биш. Би бол охин хүүхэд. Би гүнж болно.

Эм: Үзээрийн охин байгаа биз?

Эм2: Бид тэгсэн юм.

Эр: Би тэгсэн юм.

Дайда: Юу?

Эм: Нүүрнийх нь бүх арьсыг хуулж бүгдийн доог тохуу болгосон юм!

Эр2: Хариу арсалдахгүй болгож гарыг нь ч гэсэн тайрсан.

Эр: Ч-Чи!

Эр3: Болиоч!

Дайда: Хөөе! Намайг Дайда гэдэг. Чамайг хэн гэдэг юм?

Миранжо /бага/: Миранжо.

Дайда: Миранжо, ийм амьтдад бүү ялагд. Би чиний тал.

Эр4: Тэр манай хэдэн зуун хүнийг хөнөөсөн.

Эм3: Бид бол хохирогчид.

Эм4: Юу ч хийсэн болно.

Дайда: Хэнд хамаатай юм! Муу заваан амьтад!

Миранжо /бага/: Энэ үнэр...

Дайда: Хүрээд ир! Алга болчихлоо.

Миранжо /бага/: Чи Боссег таньдаг юм уу?

Дайда: Юу?

Миранжо /бага/: Адилхан үнэртэй юм.

Дайда: Үнэр? Юу вэ? Чи ч бас аавын танил юм уу?

Миранжо /бага/: Аав? Чиний аав юм уу? Тийм бий. Миний мэдэх Боссе хүүхэдгүй. Хүн андуурсан бололтой.

Дайда: Тэр яахав, чи хаанаас гарч ирэв? Би эндээс гармаар байна. Тийм бий.

Миранжо /бага/: Аварсанд чинь баярлалаа. Баяртай.

Дайда: Хөөе, надтай хамт бай. Тэр нь аюулгүй.

Миранжо /бага/: Айн?

Дайда: Юу? Яасан?

Миранжо /бага/: Юу ч биш дээ.

Дайда: Бүү санаа зов. Удахгүй ээж маань туслахаар ирнэ.

Миранжо /бага/: Туслах аа?

Дайда: Тийм ээ. Мэдээж чи ч бас хамт явна.

Миранжо /бага/: Би ч бас уу?

Дайда: Заавал эндээс авч гарна аа. Миранжо, бүү санаа зов.

Миранжо: Юу вэ? Сэтгэл минь нэг л хөнгөрөх шиг санагдаж байна.

Десха: Түр хүлээ.

Эр6: Десха хаантан!

Десха: Нээ.

Эр6: Гүйцэтгэе! Хоосон байна! Ийм байх учиргүй!

Десха: Үхлийн үнэр бүдэг ханхалж байна.

Эр6: Десха хаан, ө-өршөөгөөрэй!

Десха: Чиний буруу биш. Үүнийг гаднын нэг этгээд зохион байгуулсан бололтой. Алдагдсан байх учиртай хүчийг ашиглаж байж.

Эр6: Алдагдсан хүч ээ?

Десха: Энэ ч яахав, тэр эх газар дээр гарвал асуудал болно. Газар доорх ертөнцийн баатруудын ахмад Оукен. Хачирхалтай чадвар хэрэглэдэг, газар доорх ертөнцийн сэлмийн хаан гэгддэг эр. Ахмадыг дууд!

Эр6: М-Мэдлээ!

Хилин: За, бушуул!

Дорше: Түр хүлээгээрэй...

Хилин: Аргагүй юм шив. Дээр гараад амарцгаая. Хүлээж байгаарай, Дайда. Дорше дээр нэмэгдээд энэ хүмүүс байхад... Заавал...

Домас: Хокуро! Яагаад иймхэн зүйл чадахгүй байгаа юм? Хиймэл гар давгүй болж байна шүү.

Хокуро: Энэ хүн заахдаа муу юм аа! Бүгдийг нь өөр дээрээ үндэслэж байна! Өөртөө тохирох тулааны арга барил бодож олох хэрэгтэй юм байна!

Домас: Юу бодоод байна? Газар доорх ертөнцийн үүдийг устгах цаг хугацааны тухайд... Боссе хаан гарцаагүй нэг явдал болно гэж хэлсэн.

Хокуро: Явдал? Яг юу болох юм?

Домас: Тэрийг мэдэхгүй юм. Муу совин татаж байна.

Хокуро: За.

Домас: Ойлгохгүй нь ээ. Боссе хаан хэн нэгнийг далдлаад байгаа мэт.

Хокуро: Далдлах аа?

Домас: Тийм ээ.

Апес: Миранжо хатагтай... Бүтэхгүй нь, Миранжо хатагтай!

Миранжо: Яасан бэ? Юунаас айгаа вэ? Апес, чиний итгэлгүй тал бусдад үгүйсгэгдсээр байснаас болсон уу? Би чамд хайртай боллоо. Их мэдрэмтгий, амархан эмзэглэдэг. Гэвч тийм учраас л бусдын зовлонг ойлгодог чамд хайртай. Намайг хар. Миний биеийн ихэнх нь хиймэл. Инээмсэглэл нь хүртэл хөшүүн. Гэвч чиний бололцоо хязгааргүй. Өөрийн ямар байгаагаа төсөөлж чадвал гарцаагүй болж чадна. Эхлээд надад итгэж, өөртөө итгэ. Зүгээр ээ. Цаг орох нь ойлгомжтой. Зүгээр. Аажим аажмаар. Алгуур алгуурхнаар.

Апес: Хүлээж байлаа. Миранжо хатагтай.

Десха: Зугтаасан гэмт хэрэгтнүүд Боссе хааны улсад нэвтэрсэн бололтой. Нэг дор барих хэрэгтэй. Мөн тэр улс одоогоор иргэний дайны байдалтай байгаа. Яг үүн дээр нь. ...энэ уналтыг ашиглаж Боссе хаант улсыг булааж авъя!

Кагэ: Деспа ах, хийсэн бүхэнд тань баярлалаа. Танд талархсан сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй нь.

Деспа: Надад ч гэсэн зугаатай байлаа.

Кагэ: Дахин зочлон ирнэ ээ.

Деспа: Тэгээрэй, хэзээ ч хамаагүй. Зүгээр ээ. Дахиад уулзана.

Кагэ: Деспа ах, нээрэн хэзээдээ Божжигийн үгийг ойлгодог болчхов оо?

Деспа: Айн? Ойлгодоггүй шд.

Кагэ: Айн?

Деспа: Дохионы хэл мэдэхгүй юм чинь.

Кагэ: Т-Тэгвэл дүрэм хэлүүлэх үед яасан юм?

Деспа: Би өдөр бүр тэрийг Божжид хэлдэг байсан учраас мэднэ. Мэдээж бүрэг бараг л. Тэгсэн ч гэсэн, Божжи. Надад ямар их талархаж байгаа чинь өвдмөөр ойлгомжтой байна. Чамтай өнгөрүүлсэн хугацаа огт урам хугалсангүй. Божжи, чиний санаа зовж буй зүйл хүчний чинь нэг байж мэдэх юм. Чамд байхгүй зүйлсээр энгийн хүний туулахгүй олон зүйлийг туулсан. Энэ нь хэцүү ч гэсэн гарцаагүй замыг чинь засах хүч болох биз ээ. Тиймээс өөрийнхөө бүхнийг хайрла. Эр зориг!

Кагэ: Эр зориг! Деспа ах, үнэхээр их баярлалаа!

Деспа: За.

Кагэ: Х-Хүн хөөж байна уу? И-Ийм олуулаа яах нь вэ?

Ахлагч: Божжи ханхүү, сундалчих.

Кагэ: Айн? Яав аа? Юу гэсэн үг вэ?

Деспа: Үнэнийг хэлэхэд газар доорх ертөнцөөс зугтсан гэмт хэрэгтнүүд одоо Боссе хаант улсад байгаа бололтой.

Кагэ: Айн? Газар доорх ертөнцийн гэмт хэрэгтнүүд?

Деспа: Тэд гэмт хэрэгтнүүдийг барих замдаа гарч яваа юм. Хамт аваад яв.

Ахлагч: За, бушуу замдаа гаръя.

Деспа: Хоёуланд нь сайн сайхныг хүсье.

Кагэ: Хөөх! Хурдан юм! Янзын юм аа! Божжи, энэ ч бодсоноос илүү хурдан явж очих нь ээ?

Десха: Энэ уналтыг ашиглаж Боссе хаант улсыг булааж авъя!

Кагэ: Хөөе, ахмад аа!

Ахлагч: Яасан?

Кагэ: Аа, нөгөө... гэмт хэрэгтнүүд гэж ямар нөхөд юм болоо гэж л...

Ахлагч: Аан, тийм. Их яггүй нөхөд дөө. Алуурчин Хар үст Блак болон Улаан үст Ред нар. Аймшигт хүч, төмөр биет аварга Гиган. Газар доорх ертөнцийн дээрэмчдийн бүлэглэлийн ахлагч, дээрэмчин Зоккү. Уналтад орсон язгууртан "Хүчирхэг" Кингбо. Мөн газар доорх ертөнцийн сэлмийн хаан, Оүкен. Бүгд аймшигтай хүчтэй. Божжи ханхүү юу гэсэн бэ?

Кагэ: Аан, чавганц- үгүй ээ, хатан ижий нь зүгээр үү гэнэ?

Ахлагч: Өршөөн хэлтрүүлнэ үү. Тэр талаар мэдэхгүй байна.

Кагэ: Мэдэхгүй гэнэ. Зүгээр ээ, Божжи! Тэднийг Деспагийн эрдмээр будаа болгоё! Ахмад аа, бушуулаарай!

Ахлагч: Аанха! Давхия!

Дорше: Нэг л хачин харагдаж байна даа. Хөөе, яасан бэ?

Эр цэрэг: Дорше мастер! Тэр тухайд... гэнэтхэн зургаан эрс хаанаас ч юм гарч ирээд Боссе хааныг баривчиллаа.

Дорше: Баривчилсан? Боссе хааныг уу? Итгэмээргүй юм. Тэд юун хүмүүс вэ?

Эр цэрэг: Мэдэхгүй юм.

Хилин: Дайраад!

Дорше: Хилинг хатан!

Миранжо: Ирээ юу, Хилинг.

Back to episodes Go home