Ranking of kings S1 10

Кагэ: Хөөе! Бушуу явъя аа!

Деспа: Хүлээлгэчихлээ. За, ингээд Божжигийн бэлтгэл дууссаныг явж тэмдэглэе. Зөндөө их амттай хоол идэцгээе!

Кагэ: Тэгье! Б-Божжи, наадах чинь... сэлэм биш үү? Гэхдээ нэлээн том юм байна шд. Божжи өргөж чадах юм уу? Хөөх, мундаг! Айн? Айн? Айн? Айн?

Бичиг: Анги 10 ханхүүгийн сэлэм

Кагэ: Энэ зүү шиг юм юу вэ? М-Муу худалч! Ингэж худал хэлж байж хүчтэй болгоно гэж луйвардаж байдаг! Адгийн амьтан!

Деспа: Юугаа яриад байна аа? Луйвар ч, худал ч биш шүү. Үүнийг "залилах" гэдэг юм.

Кагэ: З-Залилах аа? Адилхан зүйл биш үү?

Деспа: Божжи, хүмүүс чамайг дорд үзэх үе хэдэн мянган удаа тохиолдоно. Тэр бүрд өөртөө эргэлзэж, газар ширтэх үү?

Кагэ: Үгүй, үгүй, үгүй! Сайхан үгс хэлж байгаа ч тийм байдаггүй юм!

Деспа: Бас, Кагэ тайвширч үз. Божжигийн зэвсгийн эрдэм үнэн бодитой. Тэгээд ч, чи эргэлзвэл юу болох болж байна?

Кагэ: Тийм шүү. Юугаа бодож байв аа? Божжи, эргэлзсэнд минь уучлаарай. Гэхдээ л... ...тэр яг юу байсан юм бол оо?

Деспа: Баярлалаа.

Кагэ: Баярлалаа. Гэхдээ байна аа, тийм зүү шиг сэлмээр тулалдаж чадах юм болов уу даа?

Деспа: Санаа зовох шаардлагагүй. Миний онолоор бол Божжи дийлдэшгүй.

Кагэ: Онолоор юм бий? Дийлдэшгүй байх нь ээ?

Деспа: Ингээд Божжиг Деспагийн зэвсгийн эрдмийг гартаа оруулсны төлөө! Төлөө!

Абан: Деспагийн зэвсгийн эрдэм? Тэр нь юу юм?

Эр2: Аа, хөөе!

Деспа: Та нар чинь түрүүн надтай зодоон өдсөн нөхөд байна.

Абан: Ууган хүү, Абан!

Лэен: Дунд хүү, Лэен!

Боан: Отгон хүү, Боан!

Эр3: Зэрлэг балмад Абан ах дүүс байна!

Абан: Юун улс вэ?

Деспа: Миний зэвсгийн эрдмийн шавь.

Лэен: Зэвсгийн эрдэм?

Боан: Шавь?

Абан: Энэ бяцхан тоорой юу?

Кагэ: Т-Тоорой гэсэн үү?

Абан: Яасан? Уурлачихсан уу?

Деспа: За, за, тоохгүй өнгөрөөчих.

Кагэ: Деспа ах үнэхээр л тайван юм. Бас Божжи ч гэсэн сөргөцөлдөхгүй байгаа нь том хүний шинж бололтой. Ёош, тэгвэл би ч гэсэн.

Абан: Ийм хэрэгцээгүй шавьтай байх гэж. Тэмээн царайтай чамд яг тохирох юм байна.

Кагэ: Айн? Деспа ах!

Деспа: Шавийг минь доромжилж болох ч намайг доромжлохыг зөвшөөрөхгүй шүү!

Кагэ: Эсрэгээрээ байх ёстой биз дээ!

Абан: Х-Хусаад хаячих шив.

Кагэ: Хүрээд ир!

Кагэ: Дорой юм аа!

Абан: Ингээд дуусгая!

Кагэ: Божжи! Ий... Божжи ч гайхмаар чанга юм аа?

Абан: Юу вэ? Надтай үзэлцмээр байна уу?

Кагэ: Божжи, нүцгэн гараараа дэмий! Сэлмээ ашигла!

Деспа: Үгүй ээ, сэлмээ ашиглах шаардлагагүй.

Кагэ: Айн?

Деспа: Божжи нүцгэн гараараа л дийлчихнэ.

Кагэ: Деспа ах, толгойгоо цохичихсон юм уу?

Деспа: Зүгээр хар.

Абан: Муу шазруун бяцхан тоорой! Айн? Юу байв?

Кагэ: Энэ цохилт юу ч болохгүй нь! Айн? Инээж байна. Божжигийн цохилтыг шоолж байна.

Лэен: Ах аа!

Абан: Х-Хойшоо бай! Чи яачхав?

Кагэ: Айн? Яав аа?

Деспа: Бидэнд ондоо сул талууд байдаг.

Лэен: Чи муу...

Боан: Чамайг даа!

Деспа: Эрүү гэдэг толгойг донсолгох хамгийн нөлөөтэй цэг ба тархийг доргилтод хүргэдэг.

Кагэ: Доргилт?

Деспа: Өөр лүү нь дайрч буй хүчийг ашиглаж, өөрийн бяргүйг нөхөж, сул цэгт оновчтой цохих боломжтой болж байна. Энэ бол Божжигийн мундаг тал юм.

Кагэ: Деспа ах! Эргэлзсэнд минь уучлаарай! Дахиж хэзээ ч эргэлзэхгүй!

Деспа: Аан, за.

Абан: Новш чинь, хачин зүйл хийчих чинь!

Кагэ: Түр хүлээгээрэй!

Деспа: Зэвсэг барьж авч байна гэдэг чинь өөрийгөө алуулахдаа бэлэн байгаа гэж ойлгож болох уу?

Абан: Юу?

Деспа: Божжи! Сугал!

Абан: Муу золиг!

Лэен: Ах аа!

Кагэ: А-Алчихлаа!

Деспа: Мундаг. Яг ухаан алдуулж.

Кагэ: Ухаан алдуулсан?

Деспа: Та хоёр аваад харь.

Кагэ: Деспа ах, Божжи яг юу хийчхэв?

Деспа: Аанха, тайлбарлая. Ёоё!

Кагэ: Айн? Юу хийгээд байна аа?

Деспа: Аан. Энэ бол өвдөлтийн хүртэхүй, өвдөлт мэдрэх цэг байгаа болохоор тэр.

Кагэ: Өвдөлтийн цэг?

Деспа: Тиймээс, энэ яаж байна?

Кагэ: Д-Д-Деспа ах!

Деспа: Зүгээр ээ.

Кагэ: Айн?

Деспа: Өвдөлтийн цэгт цохихгүй бол өвдөлт мэдрэхгүй. Мөн цусны судсыг онохгүй.

Кагэ: Ий, заваан юм аа.

Деспа: Амьд амьтад гэдэг гайхмаар зүйлс шүү. Божжи тэрхүү гайхмаар талыг ашиглаж өрсөлдөгчөө ухаан алдуулсан. Ухаан алдуулахад тархийг нь түр зогсоох шаардлагатай. Тархийг түр зогсоохын тулд цусных нь урсгалыг зогсоох ёстой. Божжигийн зүүн сэлэм нь амин эрхтнээс зайлсхийж, мэдрэлд шууд өдөөлт өгөхийн зэрэгцээ цусны судсыг өргөжүүлнэ. Үр дүнд нь зүрх цусыг тархинд хүргэж чадахгүйд хүрч ухаан алдахад хүргэдэг. Энгийнээр хэлбэл Божжи өрсөлдөгчөө огтхон ч гэмтээлгүй ялсан гэсэн үг.

Кагэ: Хөөх, г-гайхалтай! Гайхалтай, Божжи! Энэ л чиний зэвсгийн эрдэм байх нь!

Деспа: Мөн энэ нь... ...эсрэгээрээ Божжи өрсөлдөгчийнхөө амь насанд хэзээ ч хүрч болно гэсэн үг юм.

Кагэ: Хөөх, Божжи... ...хүчирхэг болжээ. Ашгүй дээ...

Деспа: Тийм биш шүү дээ. Кагэ, чиний үнэнхүү эрэлхийлж явсан хүч юу байсан билээ?

Кагэ: Айн?

Деспа: Чиний эрэлхийлж явсан нь бусдыг хамгаалах аугаа хүч. Ядарсныг өмгөөлөх, задарсныг засаглах хааны зэвсгийн эрдэм. Ийм хүчийг эрэлхийлж байсан бус уу?

Кагэ: Т-Тийм, тийм л дээ! Гэхдээ хүний сэтгэл гэдэг дорой болохоор...

Деспа: Санаа зоволтгүй. Божжи бол зүгээр ээ. Хамгийн түрүүнд сэтгэлийн хат бат бөхтэй байхыг заасан учраас тэр. Божжи, сэлэм авч явах нэгний дүрмүүд юу билээ? Нэгдүгээрт! Хоёрдугаарт! Гуравдугаарт! Аанха! Эднийг яасан ч мартахгүй юм шүү!

Кагэ: Мундаг! Мундаг байна, Божжи! Деспа ах аа!

Эр5: Юу гэсэн бэ?

Эр6: Харин ээ.

Деспа: Юу юунаас илүүтэй Божжи анхнаасаа зөв сэтгэлтэй нэгэн байсан.

Кагэ: Т-Тийм шүү! Божжи, мундаг шүү!

Деспа: Эдгээр дүрмүүдийг сайтар бодол санаандаа тээж зэвсгийн эрдмээ улам хурцалж бие, сэтгэлзүйгээрээ улам хүчирхэг болох биз ээ. Мөн чиний амьдрал гэрэлтэж, зугаатай болно. Сайн байна.

Кагэ: Маш их баярлалаа!

Деспа: За, идэцгээх үү дээ.

Кагэ: Цадчихлаа!

Деспа: Нэг ажилтайгаа саналаа. Та хоёр түрүүлээд харьж бай.

Кагэ: Айн? За.

Ахлагч: Анхаар!

Деспа: За, за. Чөлөөтэй бай.

Ахлагч: Чөлөөтэй.

Абан: Жүжиг байсан ч гэсэн хоёр удаа нүүрэнд тань хусаж орхилоо.

Деспа: Зүгээр дээ. Би гуйсан юм чинь. Үүний ачаар Божжиг жинхэнэ тулаанд харлаа. Талархал.

Абан: Авч чадахгүй нь!

Деспа: Аан, тийм үү?

Абан: Деспа ханхүү...

Абан: Бодсоноос илүүтэйгээр юу ч хийж чадсангүй. Сэлмээ авах мөчид түүнийг ялахгүй нь гэдгээ шууд л мэдсэн.

Ахлагч: Буцаж очоод бэлтгэлээ хийх нь дээ.

Абан: Айн? Харж үз л дээ, ахмад аа!

Деспа: Гэхдээ л Божжигийн жинхэнэ хүч иймхэн төдий биш шүү.

Ахлагч: Юу?

Деспа: Тэр илүү гайхалтай чадвартай болсон. Гэхдээ тэгж ч гайхуулаад байхгүй л болов уу.

Кагэ: Божжи, нээрэн бодох нь өрсөлдөгчийнхөө сул тал руу дайрахыг Деспа ахаар заалгасан ч гэсэн тийм хурдтай байхыг яг яаж сурсан юм бэ? Айн? Мицүмата гэж өнөө аварга могой юу?

Мицүмата: Божжи ханхүү, мундаг байлаа. Гэвч болоогүй л байна. Одоо ч нүдэндээ найдсаар байна. Бусад мэдрэхүйгээ хурцал. Тэгээд агаарын хөдөлгөөнийг арьсаараа мэдэрч бултаж чаддаг болох хэрэгтэй.

Бебин: Ордонд юу болж байна?

Мицүмата: Хилин хатан руу газар доорх ертөнцийн мангасууд дайрсан боловч Дорше мастер амиа гаргуунд гаргаж түүнийг хамгаалсан. Үүний дараагаар толь газар доорх ертөнц рүү хөдөлсөн бололтой. Боссе хаан үйлдэл гаргаагүй байна. Мөн газар доорх ертөнцийн хаалгыг Апес мастер хамгаалж байгаа.

Бебин: Би ганцаараа чадахгүй л юм байна.

Мицүмата: Бид байгаа бус уу?

Бебин: Би бол Могой эзэмшигч шүү дээ. Та нарт хайртай учраас тэгж чадахгүй нь. Тулалдах гэсний хэрэггүй.

Мицүмата: Бебин мастер, бид таны төлөө юуг ч хийж чадна.

Бебин: Божжи ханхүү яасан?

Мицүмата: За. Бэлтгэлээ дуусгаад нэлээн хүчтэй болсон гэж дуулсан.

Бебин: Аргагүй л Деспа ханхүү мөн дөө.

Мицүмата: Харин тийм ээ.

Бебин: Тийм бий. Божжи ханхүү...

Мицүмата: Бебин мастер...

Бебин: Божжи ханхүүг ачтан чинь гэдгийг мэдэх ч би Дайда ханхүүг хаанд илүү тохирно гэж бодож байна. Чи Божжи ханхүүг бэлтгэж уруулын хөдөлгөөнийг уншихыг зааж өгсөн чинь тийм ч таашаах хэрэг биш байна.

Мицүмата: Божжи ханхүү хаан болох чанаргүй байж болох юм. Гэвч тэр хүү том болоод цаашид олон хүмүүсийг аврах биз ээ. Үүнд Дайда ханхүү ч гэсэн орно.

Бебин: Божжи ханхүү Дайдаг ханхүүг хамгаална аа? Энэ мэргэ үү, эсвэл зэрлэг амьтны зөн үү?

Мицүмата: Мэдэхгүй юм. Ийм мэдрэмж хүчтэй төрж байна.

Бебин: Хааны ялгуусан эргэн ирэлт юм бий? Ийм зүйл болж магадгүй л юм.

Кагэ: Мицүмата чамайг бэлтгэсэн гэхээр Бебин ч бас мэддэг байх нь ээ. Божжи, үнэнийг хэлэхэд Бэбин ингэж хэлсэн юм. Танай улсад одоогоор асар том хуйвалдаан өрнөж байгаа. Үгүй ээ, юу болж байгааг мэдэхгүй л дээ. Гэхдээ... "Чи Божжи ханхүүг хамгаалаарай" гэсэн.

Бебин: Гэхдээ бүү буруугаар ойлгоорой. Би Дайда ханхүүг нэн тэргүүнд тавина. Божжи ханхүүг хаан болгох санаагүй. Яагаад тусалж байгааг дараад нь ойлгоно.

Кагэ: Божжи, цааш яах вэ? Улсдаа буцаж очих уу? Божжи, арай чи өнөө эмгэнийг сэжиглээд байгаа юм биш биз?

Кагэгийн ээж: Кагэ...

Кагэ: Божжи, чамд эр зориг алга!

Деспа: Хүнд итгэх эр зориг.

Кагэ: Хөөе... Хөөе... Божжи! З-За... За. Харьцгаах уу, Божжи.

Back to episodes Go home