Ranking of kings S1 9

Дайда /Боссе/: Хилин, Чамд хүү Дайда шиг харагдаж байгаа байх. Би Боссе байна.

Хилин: Айн? Дайда, яг юу ярина вэ?

Дайда /Боссе/: Би байна.

Хилин: Тийм зүйл... тийм зүйл... Та Боссе хаан юм бол Дайда хаана байгаа юм?

Дайда /Боссе/: Мэдэхгүй.

Хилин: Айн?

Дорше: Хилин хатан!

Бичиг: Анги 9 Хатан бамбай хоёр

Хилин: Дайда... Дайда... Дайда... Дайда...

Дорше: Хилин хатныг яасан ч гадагш гаргаж болохгүй. Ойлгосон уу? Боссе хаан...

Боссе: Дорше юу?

Дорше: Яагаад би Хааны жаднаас хасагдаж шинэ хатны бие хамгаалагчаар томилогдов? Мөн Боссе хааны нөлөө хүрсэн энэ энх тайван улсад яг юунаас хамгаалах юм бэ? Боссе хаан!

Боссе: Хэсэгтээ хатны дэргэд бай. Хэрэв чи хатныг хамгаалах үнэ цэн алга гэж шийдвэл дахин бодож үзье.

Дорше: Би хааны итгэлийг алдаж орхижээ...

Хилин: Миний бие хамгаалагч? Чи юу?

Дорше: Тийм.

Хилин: Нэлээн бие томтой, цухалдуу юм аа? Боссе хааны тушаал бол яалтай билээ дээ. Гэхдээ надтай нэг их битгий ойртоорой.

Дорше: Гэхдээ бие хамгаалагчийн хувьд тэгж чадахгүй нь.

Хилин: Би хатан шүү! Энэ тушаалыг сонссонгүй юу?

Дорше: Г-Гүнээ хүлцэл өчье!

Хилин: Тийшээ хар.

Дорше: Божжи ханхүү яагаа вэ?

Хилин: Би тэр хүүгийн ээж нь болно. Гэхдээ яггүй хүндхэн л байна. Надаас болгоомжлоод байх шиг. Тиймээс чи миний ард байвал бүр л их болгоомжлох байх даа. Ханхүү, бялуу ид. Байзаарай! Ханхүү! Бялуу! Бялуу... байна шүү дээ! Ханхүү... бялуу... Ямар хурдан зугтдаг юм бэ?

Эм: Энэ "сайн сууж байна уу" гэсэн үг.

Хилин: Ийм үү?

Эм: Тийм, яг наадах чинь.

Хилин: Ханхүү, сайн сууж байна уу? Ханхүү! Ер ойлгосонгүй шдээ!

Эм: Г-Гүнээ хүлцэл өчье.

Хилин: Үгүй дээ. Миний бэлтгэл дутагдсан бололтой. Уучлаарай. Дахиад жаахан заагаад өгөөч.

Эм: З-За.

Дорше: Будилуу хүн бололтой.

Боссе: Чи миний итгэлийг алдсан гэж бодоо юу?

Дорше: Юу?

Сорий: Та дэндүү зөөлөн хүн. Хааны дэргэд сэтгэл хөдлөлөө үгүй хийж, тайвнаар үүргээ гүйцэтгэх Апес шиг нэгэн илүү тохиромжтой.

Боссе: Тэгээд Хилинийг хамгаалах үнэ цэн байна уу?

Сорий: Хатны тухайд ноцтой үг хэлж байна шүү.

Боссе: Ямар байна, Дорше?

Дорше: Би үүнийг шийдэж чадахгүй... ...гэхдээ байна. Хэн ч гэсэн тийм биш үү?

Боссе: Зөв хүн томилогджээ дээ.

Сорий: Тийм.

Дорше: Хэзээдээ вэ?

Хилин: Зүгээр ээ. Энэ хүн биднийг хамгаална. Аясаар нь байхаас өөр аргагүй нь. Зүгээр ээ. Надад даатга. За, гүйгээрэй! Зүйтэй, зүйтэй! Тээр? Дагаж байна.

Дорше: Хилин хатан...

Хилин: Гэхдээ чи удаан юм аа. Үнэхээр намайг хамгаалж чадах юм уу даа?

Дорше: Мэдээж... ...би таныг хамгаална. Баларлаа! Хамгааллаа гээд юунд ч хүрэхгүй нь. Хэрэв тийм бол... Хүрээд ир!

Миранжо: Хурдан бөгөөд довтлох чадамж өндөртэй тэд сүрэг Үлэмж биетнүүдийг дарж чадна гэлцдэг. "Шулмын шид." Доршегийн мунаг хүчний өмнө тэр мангасууд зогсож чадахгүй. Тийм боловч хуягийг нь тайлвал хурц сарвуу, соёоных нь олз болно. Дорше Хилинийг хамгаалж чадахгүй.

Дайда /Боссе/: Хилинийг онилох мангасуудыг сул тавьчихсан байгаа. Би үүнийг зөвшөөрсөн. Хилин бид хоёрын алийг нь сонгох вэ?

Дорше: Нэгэн үед хамгаал гэж тушаасан атал харин одоо... Боссе хаан, та юу бодож байна вэ? Болоогүй байна... хамгаалалтаа сулруулж болохгүй...

Миранжо: Үгүй байлгүй!

Дайда /Боссе/: Яасан?

Миранжо: Мангасууд мэдрэгдэхгүй болчихлоо. Аллага бүтэлгүйтлээ.

Дайда /Боссе/: Тийм бий. Миранжо, одоо энэ мөчийг сайхан өнгөрүүлцгээе л дээ.

Миранжо: Боссе хаан... Боссе хаан, би машид жаргалтай байна. Эцэст нь... эцэст нь... Шидээ үргэлжлүүлж чадахгүй нь... би хүч дорой юм...

Дайда /Боссе/: Тийм биш ээ.

Миранжо: Боссе хаан, би одоо газар доорх ертөнцөд очоод мангасуудыг цуглуулж байя. Түр хүлээнэ үү.

Дайда /Боссе/: Миранжо, чамайг юу ингэж сэдэлжүүлнэ вэ?

Миранжо: Тэр...

Дайда /Боссе/: Өршөө. Би чиний хүсэж буй зүйлийг биелүүлмээр байна. Би ч ичгүүргүй хүн юм даа.

Миранжо: Би ч мөн адил. Дэндүү ээдрээтэй... ...үзээрийн.

Дайда /Боссе/: Үгүй. Миранжо чи ариун бас дэндүү үзэсгэлэнтэй. Зүгээр. Зүгээр ээ. Би энд байна.

Дорше: Би үхчихсэн үү?

Хилин: Яалаа гэж үхэх вэ дээ. Намайг байгаа цагт.

Дорше: Г-Гүнээ хүлцэл өчье! Энэ ачийг тань заавал хариулна!

Хилин: Зүгээр ээ. Намайг хамгаалсан биз дээ?

Эм2: Дуусчихлаа.

Хилин: Баярлалаа. Би ч гэсэн тулалдана. Боссе хаантай. Дайдаг эргүүлж авчирна!

Дайда: Хэрэг алга. Алхсаар... алхсаар байвч... ...гарч чадахгүй нь. Би үүрд энэ харанхуй шоронд хоригдох хэрэг үү? Үгүй... үгүй... үгүй!

Миранжо: Дахин нэгэнтээ газар доорх ертөнцөд би өөрийн эрх мэдлийг тогтоож Боссе хаантай хамт шинэ эринийг эхлүүлнэ!

Дорше: Хилин хатан, хүлээгээч! Таныг Боссе хаан онилж байгаа гэж тодорхой хэлэх аргагүй! Хилин хатан!

Хилин: Ямар нэг байдлаар холбоотой нь баталгаатай. Нүүрэлдэж байгаад асууна.

Сорий: Хилин хатан...

Хилин: Боссе хаан, таны зорилго юу юм?

Дайда /Боссе/: Өчүүхэн хэрэг.

Хилин: Өчүүхэн хэрэг? Тэр нь яг юу юм бэ? Дайдаг эзэмдэх дээрээ тулахад юу хүргэв? Бидний хүү болох Дайдаг!

Дайда /Боссе/: Тийм дээ. Үнэхээр л тийм.

Хилин: Яаж ийм тайван байж чадна вэ? Яг л хамааралгүй мэт! Та үхчихсэн! Дайдаг эргүүлж өгөөд аль! Яг одоо! Одоо ч амжина. Бахархал... бахархлаа харуулаач! Хааны хувиар... үгүй ээ, эцгийн хувьд ичихгүй байна уу? Боссе хаан! Дайда хаана байгаа юм? Хариулаад аль!

Дайда: Хоолой! Хоолой сонсогдож байна... Энэ хоолой чинь... Ээж! Ээж!

Дорше: Яасан бэ?

Хилин: Сая... гарцаагүй...

Дайда: Ээж!

Хилин: Дайда!

Дорше: Айн?

Хилин: Хаана байна? Хаана байна вэ, Дайда? Дайда!

Дайда: Ээж!

Хилин: Дайда! Дайда!

Дайда: Ээж!

Хилин: Дайда!

Дайда: Ээж! Ээж! Ээж!

Хилин: Дайда! Тэнд байгаа юм бий! Дайда! Дайда! Би энд байна!

Дайда: Ээж!

Хилин: Аюулгүй байгаа юм бий, Дайда? Зүгээр ээ. Ээж нь заавал аварна! Дорше, энд Дайда байж байна! Тусламж дуудаж байна! Дорше, Дайдаг авраач! Юугаа хийгээд байгаа юм? Энд байж байна! Хоолойг нь сонсож байгаа биз дээ?

Дорше: Хилин хатан, надад юу ч сонсогдохгүй байх юм.

Сорий: Хилин хатан!

Хилин: Яагаад зогсооно вэ? Энд Дайда байна шүү дээ!

Дорше: Гэхдээ энэ ч бас Дайда хааны бие шүү дээ!

Сорий: Дорше!

Дорше: Хүлцэл өчье, Хилин хатан.

Дайда /Боссе/: Дорше, хэсэгтээ Хилин рүү дайрахгүй байх. ...дараагийн удаад гарцаагүй алуулах биз ээ. Үхүүлмээргүй байгаа бол улсаас яв. Бас... ...цаг хугацааг хүлээ.

Дорше: Хүлээвэл яана гэж?

Дайда /Боссе/: Би ч гэсэн он цагийн урсгалд даатгахаар шийдлээ. Яв.

Дорше: Мэдлээ.

Дайда: Юу ч сонсогдохоо больчихлоо. Үгүй ээ... үгүй ээ... Үгүй ээ! Үгүй! Үгүй! Үгүй ээ! Туслаач... туслаач... Тэр! Түүний л хийж байгаа ажил! Яасан ч өршөөхгүй! Ална даа! Ална даа! Толь оо! Гэхдээ яавал гарах болж байна? Юу ч харагдахгүй. Юу ч сонсогдохгүй. Үерлэн ирэх түгшүүртэй тулалдсаар байх нь. Ахын ертөнц ийм байсан болов уу?

Back to episodes Go home