Боссе: Би дэлхийн хамгийн хүчирхэг хүн болмоор байна. Хүслийг минь биелүүлэх үү, чөтгөр өө?
Миранжо: "Хариуд нь чи өөрийн амь насыг өргөл болго."
Боссе: Анхнаасаа урт удаан амьдаръя гэж бодож байсангүй.
Миранжо: "Гэвч байхгүй хүчийг өгч чадахгүй. Цусан төрлийн чинь хүнээс хүчийг нь хулгайлж тэрхүү хүчийг нь өгч болж чадна."
Боссе: Бүтэхгүй. Надад гэр бүл үгүй.
Миранжо: Хүүхэд үйлдвэл болно гэнэ.
Боссе: Болж байна. Чөтгөр өө, миний хүслийг биелүүлээд аль!
Бичиг: Анги 8 Мөрөөдлийн золиос
Боссе: Чи дэлхий дээрх хамгийн хүчирхэг эмэгтэй байх аа? Намайг Боссе гэдэг. Чамтай яриа байна.
Шийна: Яасан? Надтай тулалдах нь уу?
Боссе: Үгүй ээ... Надтай гэрлэж, үрийг минь тээгээч гэж хүсэж байна.
Шийна: Б-Би ердөө хүч чадлыг л эрэлхийлдэг.
Боссе: Би дэлхий дээрх хамгийн хүчирхэг эр болмоор байна. Энэ миний мөрөөдөл! Гарцаагүй хүрэх л болно!
Шийна: Эр бяраа харуул.
Боссе: Болж байна.
Шийна: Чи хүчтэй юм.
Боссе: Эрэгтэй хүн шүү дээ.
Шийна: Гүдэсхэн юм аа. Би яагаад хүч чадлыг эрэлхийлсэн юм бол доо?
Боссе: Хүчирхэг эр ойр хавьд чинь байгаагүй болохоор тэр биз?
Шийна: Айн? Тэр тийм биш ээ.
Боссе: Б-Биш юм уу? Тийм бий. Төржээ.
Эр: Дөнгөж сая төрлөө.
Шийна: Хүүе. Цусанд будагдчихсан байж байгааг нь. Шинэхэн амь дөнгөж мэндэлж байхад.
Боссе: Өршөө.
Шийна: Хар даа, бүстэй хүүхэд. Гэхдээ үлэмж биетэй бидний хүүхэд гэхэд ийм жижигхэн байх гэж.
Миранжо: Цусан төрлийн чинь хүнээс хүчийг нь хулгайлж тэрхүү хүчийг нь өгч болж чадна.
Шийна: Гэхдээ яасан хөөрхөн юм бэ?
Боссе: Миний аялал энд ирээд дууслаа. Тосгоны ард иргэд ээ! Би энд улс байгуулна! Хүүгээ элбэг дэлбэг амьдруулмаар байна. Энэ л миний даалгавар.
Миранжо: Боссе хаан, одоо дэлхий дээр хэн хамгийн хүчирхэг гэдгийг мэдмээр байна уу?
Дайда /Боссе/: Би биш юм уу?
Миранжо: Шившлэгээ хэлнэ үү, Боссе хаан.
Дайда /Боссе/: Толь минь, толь минь, энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүн хэн бэ?
Миранжо: Тэр нь... ...энэ хүн. Ямар вэ дээ? Жаахан дээрдэв үү?
Дайда /Боссе/: Тийм ээ. Сонирхолтой юм. Маш сонирхолтой.
Миранжо: Боссе хаан, ингээд Хилинийг хорооё. Болно биз?
Дайда /Боссе/: Эртний амлалт уу?
Хилин: Үгүй ээ... Божжи...
Домас: Тушаалыг заавал биелүүлэх учиртай. Тиймээс л би... Байз. Эхлээд юу гэхийг минь сонс. Чамайг амьд үлдээсэн учраас буцаж очоод ч надад хоргодох газар үгүй биз. Тэгээд ч зогсохгүй амь насанд минь заналхийлэх байх. Би ингээд оргон зугтахаар шийдлээ. Амь насаа алдмааргүй байна.
Хокуро: Та үнэхээр хулчгар юм!
Домас: Хокуро, чи буцаж очвол яахыг мэдэж байна уу?
Хокуро: Тэгсэн ч гэсэн би мэдэгдэх учиртай.
Домас: Надад Божжи ханхүүг хөнөөх тушаал өгсөн хүн нь... ...Дайда хаан. Хилин хатан юу ч мэдэхгүй. Хатан Дайда хааныг ч хайрладаг. Чи яг хэнд мэдэгдэх гээд байгаа юм?
Хокуро: Өөрийн юу харснаа Хилин хатанд мэдэгдэнэ!
Домас: Тийм бий. Тэр үед боломж байсан дээр чамайг алчихдаг байж.
Хокуро: Өрөвдөх хэрэггүй!
Домас: Битгий чанга царайлаад бай!
Хокуро: Би амь гарсан... тиймээс л хатанд мэдэгдэх... ...хариуцлага бий... Божжи ханхүүг хайрлаж байсан хэн нэгэн... ...сэтгэлийг нь амарлиулахаас нааш... Тэгэхгүй бол... ...түүний амьдрал яг юу байсан юм бэ...?
Домас: Новш! Новш! Новш! Аль сайхнаараа үхэхгүй юу.
Хилин: Мөч мөчөөр чинь... Чамайг мөч мөчөөр чинь салгана!
Дайда /Боссе/: Наад мангасуудаа Хилин рүү дайруулах нь уу?
Миранжо: Тийм.
Дайда /Боссе/: Хүчтэй юм уу?
Миранжо: Мэдээж хэрэг.
Дайда /Боссе/: Апес, урагш гараад ир.
Апес: Эдэнд өгөх гэж байна уу? Анхаарал алдлаа.
Дайда /Боссе/: Апес, солигдъё.
Миранжо: Боссе хаан!
Дайда /Боссе/: Яасан бэ? Уучил, Миранжо. Удаан хугацаанд цус минь булгилаагүй юм байна. Хилингийн аллагын талаар ярьж байсан билүү?
Миранжо: Тийм.
Дайда /Боссе/: Зөвшөөрөв.
Апес: Боссе хаан...
Домас: Хүчтэй нь Дорше л байх шив. Би яагаад энд байгаа юм бол доо?
Хокуро: Би амь гарсан... тиймээс л хатанд мэдэгдэх... ...хариуцлага бий...
Домас: Бардам зан гэдэг ч тээр юм даа, Хокуро?
Эр2: Бэлд!
Хокуро: Божжи ханхүү, ээж минь... хойноос чинь очлоо.
Эр3: Юу вэ?
Дорше: Хилин хатан, надаас бүү холдоорой.
Эр4: Зогсоо!
Дайда /Боссе/: Хэн бэ?
Хилин: Дайда?
Домас: Дайда хаан? Үгүй ээ, юу вэ? Тэр биш байна. Энэ... Юу болоо вэ?
Дорше: Бултчихлаа! Энэ хөдөлгөөн чинь...
Дайда /Боссе/: Домас уу?
Домас: Баларсан!
Эр4: Х-Хүүе...
Эр5: Мастер Домас байна!
Хилин: Домас?
Домас: Уучил, Хокуро.
Хокуро: Домас мастер...
Хилин: Дорше! Домасыг хөнөө!
Дорше: Гэхдээ...
Хилин: Цаазал! Цаазал! Оч!
Дайда /Боссе/: Боль! Божжи аюулгүй! Үхээгүй!
Хилин: Айн?
Эр5: Амьд байгаа гэнэ ээ?
Миранжо: Толь минь, толь минь, энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүн хэн бэ? Тэр нь... энэ хүн.
Эр6: Бебин, чи өнөөдрөөс хааны торгон цэрэгт томилогдлоо.
Бебин: Айн?
Боссе: Их зүйл хүлээж байгаа шүү, могой залуу минь.
Бебин: уучил.
Мицүмата: Юу ярина вэ? Иймхэн зүйл Бебин танд ачаа хариулж буй л төдий.
Эр6: Энд юу болоод байна?
Дайда /Боссе/: Божжи одоо газар доор бэлтгэл хийж байгаа! Тэр хүчтэй болсон1
Домас: Божжи ханхүү... амьд гэж үү?
Дайда /Боссе/: Тийм ээ, үнэн. Тиймийн учир та нарыг цаазлахгүй. Гэвч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, ордноос цөлөгдөх болно. Домас. Яв.
Домас: М-Мэдлээ. Хөөе, Хокуро. Явъя.
Хокуро: За.
Домас: Домас мастер, үнэн гэж үү?
Хокуро: Сая Дайда хаан Божжи ханхүүг амьд гэсэн нь үнэн үү?
Домас: Үнэхээр л би Божжи ханхүүгийн үхлийг бататгаагүй. Бебиний тагнуулаар олж мэдсэн юм болов уу? Хокуро, чи юу гэж бодож байна?
Хокуро: Мэдээж би итгэнэ!
Домас: Аанха. Тийм дээ. Би ч гэсэн т-тэгж... бодож байна...
Хокуро: Домас мастер...
Домас: Өөр нэг зүйл. Тэр хүн Дайда хаан байгаагүй. Боссе хаан байсан.
Хокуро: Айн?
Домас: Юу болсныг нь мэдэхгүй ч, Боссе хаан амилсан байна. Дайда хааны биеийг авсан байна.
Хокуро: Байж боломгүй юм. Тэгвэл Дайда хаанд юу болсон юм?
Домас: Тэрийг би мэдэхгүй юм. Хокуро...
Хокуро: За?
Домас: Энэ баруун гараа яаж ийгээд ашигладаг болмоор байна. Тэрний дараагаар би чамд зэвсгийн эрдэм зааж өгье.
Хокуро: Айн?
Домас: Цааш бидний очих газарт хэрэг болно.
Хокуро: Хаашаа очих юм?
Домас: Энэ цайзын доор, газар доорх ертөнцөд холбодог гарц байдаг бололтой.
Хокуро: Газар доорх ертөнц?
Домас: Мөн тэр нь мангасууд дууддаг газар юм шиг байна лээ. Тэрийг устгана.
Хокуро: Яагаад тийм зүйл цайз доор байдаг билээ?
Домас: Мэдэхгүй ээ. Ердөө устга л гэсэн. Нэг учир шалтгаан байж л таарна.
Хокуро: Домас мастер, таны Божжи ханхүүд хийсэн үйлдлийг уучилж чадахгүй. Гэхдээ би тэнд байлаа ч гэсэн таныг зогсоож чадахгүй байсан нь үнэн. Би дэндүү зөөлөн байж. Би хүчтэй болох хэрэгтэй! Тусалж дэмжээрэй!
Домас: Би ч гэсэн Хокурод талархаж байна. Чиний ачаар гэнэн байх нь ямар байснаа саначихлаа. Божжи ханхүү ч аюулгүй. Нүүрийг нь харах эрхгүй шүү дээ. Үгүй ээ, тэр нь чухал биш. Ёош, хийцгээе! Одоо хийх зүйлдээ төвлөрье!
Хокуро: Мэдлээ!
Кагэ: Манай Божжи хад хуваасан гэж үү? Үгүй байлгүй. Божжи лантуу шиг хүнд зүйл өргөж дийлэхгүй. Зэвсэг нь юу юм бол?
Деспа: Кагэ...
Кагэ: Юу вэ? Цочоочих юм! Өө, Божжи хамт байгаа юм уу? Юу болоо вэ?
Деспа: Эцэст нь энэ цаг ирлээ.
Кагэ: Энэ цаг?
Деспа: Деспагийн урлагийг бүрэн эзэмшсэн.
Кагэ: Бүрэн эзэмшсэн?
Хилин: Дайда хаан, та... ...жаахан өөрчлөгдөө юу?
Дайда /Боссе/: Үнэхээр танихгүй байна уу?
Хилин: Айн?
Дайда /Боссе/: Дорше...
Дорше: За?
Дайда /Боссе/: Дайрлаа шүү.
Дорше: Гэнэт яаж байна аа?
Дайда /Боссе/: Аргагүй л Их дөрвөлийн хамгийн чадалтай нь мөн дөө.
Миранжо: Апес, түрүүнээс хойш Боссе хаан юу ярьсан гэж бодож байна?
Апес: Би... мэдэхгүй юм...
Дайда /Боссе/: Хилин. Чамд хүү Дайда шиг харагдаж байгаа байх. Би Боссе байна.
Дайда: Энэ хаана вэ? Толь оо! Хаана байна, толь оо? Тэр үед... Апест гэнэт цохиулсан. Хаа нэгтээ түгжчихэв үү? Үгүй ээ... Нэг л хачин байна даа.
Back to episodes Go home