Миранжо: Энэ бол дахин амилуулах бэлдмэл. Та бол сав нь. Ингээд амилуулах шидийг унших болно. Анимус... никоко... рэдүм!
Бичиг: Анги 7 ханхүүгийн сургалт
Кагэ: Намайг Кагэ гэдэг. Түүнийг Божжи.
Деспа: Аан...
Бичиг: Деспа Деша Газар доорх ертөнцийн хааны дүү
Деспа: Танилцсандаа таатай байна.
Кагэ: Бид... ...танаар хүчтэй болгуулах гэж ирсэн юм!
Деспа: Юу вэ? Гэнэтийн юм.
Кагэ: Бебинээс зуучлах захидал ч авчирсан!
Деспа: Бебин? Аан, тэр сайн сууж байна уу?
Кагэ: Тийм ээ.
Деспа: Урагдчихсан байна шд.
Кагэ: Танай ах л урсан.
Деспа: Яагаад гэдгийг нь асууж болох уу?
Кагэ: Тэр ч...
Деспа: Өө, Боссе хааны хүү байх нь ээ? Их л авьяастай байлгүй. Манай ах дээрэнгүй байгаа биз? Ах маань надад атаархдаг хойно л доо.
Кагэ: Тийм ээ, дуулж байсан. Яагаад атаархах болсон юм?
Деспа: Хүчээр ч, манлайллаар ч надтай зэрэгцдэггүй. Миний даруу, ажилсаг зан ард түмнээ гэх сэтгэл, эр зоригийг дурдахгүй байхын аргагүй. Хүрэл хөшөөг харсан биз? Тэрийг ард иргэд ахад маань зориулан босгосон юм.
Кагэ: Тийм үү? Гэхдээ... Нүүр нь...
Деспа: Тийм... Тэрийг ах эвдэлсэн юм.
Кагэ: Айн? Яагаад вэ?
Деспа: Ах маань нүүрэндээ асуудалтай л даа. Өөрөө хэлэхээр сонин л юм. Би царайлаг байгаа биз дээ?
Кагэ: Айн? Аан, түүнтэй харьцуулахад тийм л юм шиг байна.
Деспа: Хүүхэд байхын л би алдартай байсан. Ах маань ер алдартай байсангүй. Сүүдэрт уйлж байгаа ахыгаа харахад зүрх эмтэрдэг байж билээ.
Кагэ: Т-Тэрнээс илүүтэй та хэнийг ч хүчирхэг болгож чаддаг биз дээ? Энгийн хүнийг хаан хүртэл болгож чаддаг гэсэн.
Деспа: Яг ч тийм биш шүү. Түүний авьяас гоц гойд байгаагүй ч маш чухал зүйлтэй байсан.
Кагэ: Чухал зүйл?
Деспа: Тэр бол эр зориг.
Кагэ: Эр зориг?
Деспа: Урагшилж чадах эр зориг. Бэрхшээлтэй тулгарах эр зориг. Хүнд итгэх эр зориг. Өөртөө итгэсээр байх эр зориг. Түүнийг эргэн тойрныхон нь яаж ч шоглож, шоолж байсан ч өөртөө итгэж, сэтгэж, үйлдэл гаргаж урагшилсаар байсан. Нэг мэдэхэд түүний эргэн тойронд хүмүүс цугларч, улс байгуулсан. Би түүнийг хүчирхэг болгох хамгийн сайн зөвлөгөөг өгсөн хэрэг.
Кагэ: Тэгвэл Божжид ч гэсэн хүчирхэг болгох зөвлөгөө өгөөч!
Деспа: Миний шавиар уу?
Кагэ: Айн? Тийм! Мөнгө үү?
Деспа: Мэдээж шүү дээ. Би ч гэсэн амьдралаа залгуулах ёстой, хүссэн зүйлс ч их байна.
Кагэ: Зүгээр ээ. Мөнгө чинь байгаа.
Деспа: Хмм, энэ хангалтгүй юм байна.
Кагэ: Гэхдээ Бебинээс наадхыг чинь л авсан шүү дээ! Цк, тэгвэл...
Деспа: Хөөх... хүүхдийн хувцас уу? Энэ эм үү? Хмм, харамсалтай нь надад хэрэг болчих зүйл алга. Г-Гайхалтай!
Кагэ: Амьдралынхаа туршид цуглуулсан хөрөнгө! Угийн Божжигийн цайзаас хулгайлсан дөө.
Деспа: Мэдлээ! Хүлээж авъя.
Кагэ: Тийм ээ!
Деспа: Ийшээ орно уу. Гэртээ байгаа юм шиг л байгаарай. Бэлтгэлд амар тайван сэтгэл санаатай байх хэрэгтэй.
Кагэ: Тэрнээс илүүтэй Божжиг хүчирхэг хаан болгож чадах уу?
Деспа: Хмм? Аан, гайгүй байх өө.
Кагэ: Байзаарай! Тийм амархан бүү хэл!
Деспа: Ямар нэг асуудал байна уу? Наанаа суучих. Гараа гаргаад ир.
Кагэ: Яаж байна аа?
Деспа: Би энгийн хүмүүсийн харж чаддаггүйг хардаг юм. Мэдэрдэг гэх юм уу даа.
Кагэ: Яасан бэ? Юу болсон бэ?
Деспа: Биеийн хүч... байхгүй гэж үү?
Кагэ: Б-Биеийн хүч? Юу юм?
Деспа: Булчингийн хүч. Арай ч ийм байх гэж.
Кагэ: Тэгээд юу юм бэ?
Деспа: Хэлэхэд хэцүү ч гэсэн чи цаашид хэчнээн бэлтгэл хийлээ ч чадал чинь нэмэгдэхгүй.
Кагэ: Үгүй ээ...
Деспа: Боссе хаан шиг баатарлаг дүр болж чадахгүй.
Кагэ: Ямар нэг зүйл байгаа биз дээ? Хүчтэй болгох арга?
Деспа: Чадалтай болгох арга уу? Байхгүй ээ. Нэмэгдэх зүйлгүй учраас.
Кагэ: Божжи!
Деспа: Байзаарай. Би төлбөрийг чинь хүлээж авсан. Чамайг хүчирхэг болгох учиртай. Чадалгүй байсан ч гэсэн бидэнд олон бололцоо бий. Зүгээр ээ. Чи хүчирхэг болно. Хэнээс ч илүү.
Кагэ: Баярлалаа! Баярлалаа! Новш, ах ч мундаг юм аа?
Деспа: Ах гэнэ ээ? Деспа ах гэж дууд!
Кагэ: За, Деспа ах!
Деспа: Сайн байна. За, маргаашаас бэлтгэлийг чинь эхэлье.
Кагэ: За!
Деспа: Маргаашид бэлтгэж сэтгэлээ сэргээхгүй бол болохгүй. Та хоёр гэртээ тухтай байж байгаарай.
Кагэ: За!
Деспа: Яасан?
Кагэ: Н-Н-Нүүр чинь яачхаа вэ?
Деспа: Уушийн газар жаахан асуудал гараад. Эцгээр минь тохуурхаж, намайг тэмээ шиг царайтай гэсэн эрийг цохисон юм. Тэгтэл зодоон болдог байгаа.
Кагэ: Гэхдээ л нэлээн будаа болтлоо нүдүүлжээ.
Деспа: Тэнэг! Нөгөө эр надаас илүү аймшигтай нүүртэй болсон! Хэмх нүдсэн!
Кагэ: Арай Деспа ах дорой юм биш үү?
Деспа: Б-Бүдүүлэг юм бэ! Бүдүүлэг гэхэд дэндүү асуулт байна! Уур хүрчихлээ! Явж унтлаа! Та хоёр ч гэсэн бушуу явж унт! Маргааш өглөөнөөс угаалга, цэвэрлэгээ хийгээд дараагаар нь бэлтгэл хийнэ шүү!
Кагэ: Үнэхээр л дорой юм байна. Газар доор болохоор өдөр, шөнө нь мэдэгдэхгүй юм аа? Божжи, гэр цэвэрлэж байгаагүй биз дээ? За, гэрийн ажлыг надад даалгаад Песпа ахын дор сайн суралц. Энэ юун үнэр вэ?
Деспа: Шал өмхий юм!
Кагэ: Божжи, чи өглөөний унд бэлдээ юу?
Деспа: Б-Баярлалаа. Бүхлээр нь үү?
Кагэ: Хальстай нь уу?
Деспа: Харагдах байдал, үнэр ч яахав. Амттай бололтой.
Кагэ: Тийм ээ.
Деспа: Үлэмж биетнүүд. Тэдний бие нь уулсаас том. Алхахад нь газар доргиж, ханиалгахад нь шуурга үүсдэг. Нуурын усыг ширгэтэл нь ууж, 1,000 хүний хоолыг нэг өдөрт иднэ. Кагэ, түр уулзаадах уу? Чи түүнийг үлэмж биетний хүүхэд гэдгийг мэдэж байсан уу?
Кагэ: Үгүй ээ, мэдээгүй.
Деспа: Үлэмж биетнүүд нь уг нь аварга боловч тэр нэлээн жижигхэн юм. Мөн үлэмж биетэн нь хүнээс хэд дахин илүү хүчтэй.
Кагэ: Тэгвэл Божжид нуугдмал хүч бий гэсэн үг үү?
Деспа: Харамсалтай нь үгүй.
Кагэ: Тийм бий...
Деспа: Тэрнээс илүүтэй маш чухал зүйл бий. Үлэмж биетнүүд нь ямар ч зүйлийг бүхэлд нь залгидаг, аймшигтай идэгчид юм. Ийм учраас гэдэс нь аймшигтай бат бөх, баргийн хор нөлөөлөхгүй.
Кагэ: Хмм? Аан!
Деспа: Тийм ээ! Түүгээр хоол хийлгэж болохгүй! Бидний амь настай холбоотой явдал юм!
Кагэ: Ойлголоо!
Деспа: Тэгвэл эхлэх үү дээ? Хүчтэй болгохын тулд эхлээд өөрийгөө сайн мэдэх хэрэгтэй. Мөн өрсөлдөгчөө мэдэж авах явдал. Хүн зэвсгийн хамтаар хэд дахин хүчтэй болдог. Мөн зэвсэг авснаар өөрийгөө ч мэдэж авна. Эхлээд өөрт тохирох зэвсгийг хайж ол. Кагэ, чи энд хүлээж бай.
Кагэ: М-Мэдлээ.
Деспа: Энд бүхий л төрлийн зэвсгийг цуглуулсан байгаа. Би чамд тохирох зэвсгийг хэдийн бодсон байгаа. Гэхдээ чи мэдэж чадах уу? Урьдын сэтгэлгээгээ хойш тавьж сонго доо. Тийм бий. Чамд төгс тохирно. За, алив. Ингээд чамтай хэн ч эн зэрэгцэхгүй болно. Түүнд хүрэх мэдлэг, техникийг зааж өгье.
Кагэ: Тэрнээс хойш 7 хоног өнгөрлөө. Божжи Деспа ахтай тасралтгүй бэлтгэл хийж байгаа. Дуусаж байх шиг байна.
Деспа: Сайн байна, Кагэ.
Кагэ: Бэлтгэлийн дараа Божжи ядарсандаа ухаан алдсан мэт унтаад өгдөг. Өдөр бүр нэг иймэрхүү. Хэлээч, яагаад нууцаар бэлтгэл хийж байгаа юм?
Деспа: Ганцаараа эргэцүүлж, бодож, төвлөрч, чадвараа зүлгэнэ. Ганцаараа байх нь амжилтын амтлагч юм. Гэхдээ хэрэв Божжи шантарч эхэлбэл юу ч асуулгүй урам өгдөг юм шүү.
Кагэ: М-Мэдээж.
Деспа: Сайхан хооллолоо. Үнэндээ чамайг гайхшралд оруулмаар ч байгаа байж магад.
Кагэ: Сайхан амраарай, Божжи. Сайн уу. Хөөе! Эргээд ирэв үү? Өглөөний цай бэлдчихлээ.
Деспа: Өглөөний мэнд. Өнөөдөр ч бас амттай харагдаж байна. За, явах уу даа?
Кагэ: Хичээгээрэй, Божжи. Ю-Юу вэ? Хөөе! Юу болсон бэ? Хөөе!
Деспа: Яасан?
Кагэ: Айхавтар чимээ сонслоо. Зүгээр үү?
Деспа: Зүгээр ээ. Асуудалгүй.
Кагэ: Айн? Айн? Айн?
Дайда /боссе/: Тийм бий... Би дахиад хүүгээ золиосолжээ.
Back to episodes Go home