Десха: Чи Боссегийн хүү юу? Боссе үхсэн бололтой байсан байх аа? Хаан болоход хүчин мөхөс ахынхаа оронд дүү нь болсон юм биз дээ?
Кагэ: Яачихсан амьтан бэ?
Десха: Тэгээд, газар доорх ертөнцөд яах гэж ирэв?
Кагэ: Энд ирсэн маань учир шалтгаантай.
Десха: Би Боссегийн хүүгээс асууж байна.
Кагэ: Божжи сонсголгүй, хэлгүй учраас би ярьж байна!
Десха: Цуу яриа үнэн байж! За, ойлголоо. Тайлбарлацгаа.
Кагэ: Яасан ядаргаатай амьтан бэ? Энэ газар доор энгийн хүчтэй хүнийг хаан шиг хүчтэй болгодог нэгэн байдаг гэж дуулсан. За байз, нэр нь Дэс... Д-Дэс... Юу байлаа даа?
Десха: Яасан?
Кагэ: Дэс юу ч билээ нэртэй хүнээр Божжиг хамгийн хүчирхэг нэгэн болгох гэсэн юм!
Десха: Айн? Энэ хэрэгцээгүй амьтныг хамгийн хүчирхэг нэгэн? Гэснээс, хайж байгаа тэр хүн чинь би юм сан.
Бичиг: 2-р зэргийн хаан Газар доорх ертөнцийн хаан, Десха
Бичиг: Анги 6 газар доорх ертөнцийн хаан
Десха: Би газар доорх ертөнцийн хаан, Десха байна. ...Боссегийн хүү.
Кагэ: Айн? Үгүй байлгүй!
Десха: Худал хэлбэл л гэж дээ.
Кагэ: Гуйя! Божжиг хүчтэй болгоод өгөөч!
Десха: Эхлээд түүний бололцоог харуулах болж дээ. Хөөе.
Ахлагч: Мэдлээ.
Десха: За, бэлдээрэй Боссегийн хүү. Хөөе, хар нь түр холдсон чинь дээр.
Кагэ: Божжи, хичээгээрэй. Чи чадна аа!
Десха: Гэснээс тэр газар доорх баатруудын ахлагч байгаа юм.
Кагэ: Газар доорх баатрууд? Сонсож байсан удаатай. Бүхэл бүтэн улсыг буулгаж авч чадах хүчтэй, хэн бүхнээс илүү цөхөршгүй улс. Газар доороос зугтсан ямар ч мангасыг ертөнцийн төгсгөл хүртэл мөшгөж заавал хэдэн хэсэгт цавчдаг гэх!
Десха: Дэлхий дээрх хамгийн хүчирхэг дайчид гэгддэг. Тэгсэн ч тулалдмаар байна уу? Мундаг шийдэмгий байна. Биеэ барих шаардлагагүй. Эхлээд наад эрээ цохь. Боль, боль! Саяных юу вэ? Балай юм!
Кагэ: Үгүй ээ, байз! Божжи бултахдаа маш сайн! Тэрийг нь хар!
Десха: За, дараад нь бултаад үз.
Кагэ: Баярлалаа! Урагшаа, Божжи.
Ахлагч: Тэнгэрт хальсан Боссе хааны хүү гэхээр нь их зүйл хүлээж байсан ч яасан дорой юм бэ? Хүчирхэг болгоно гэдэг биелшгүй хүсэлт байна. Өдийг хүртэл зөндөө л саад бартаатай учирсан байлгүй. Итгэл үнэмшил байна уу? Эсвэл... Өрөвдөж байгаа ч, өөрийн бололцоог мэдэж цөхрөлд орох болж дээ. Юу? Аз байсангүй юу?
Кагэ: Янзын! Янзын! Янзын!
Ахлагч: Тэгвэл... энэ яаж байна? Ингээд дууслаа! Б-Байж боломгүй юм! Ширхэг үсний дайтай зөрлөө гэж үү? Аргагүй, аргагүй л Боссе хааны хүү мөн дөө.
Кагэ: Г-Гайхалтай! Энэ чинь Божжи доо! Тээр? Тээр? Түүний авьяас мундаг байгаа биз? Хүчирхэг болгоно биз дээ?
Десха: Чадахгүй нь.
Кагэ: Айн? Я-Яагаад вэ?
Десха: Чи үүгээр яаж өрсөлдөгчөө дарах юм? Өрсөлдөгчийнхөө хуягийг яаж бяцлах юм?
Кагэ: Юу, энэ талаар яахаа заалгамаар байна!
Десха: Чадахгүй нь. Үндсэн чадвар дутмаг байна. Бууж өг. Өөр амьдрах арга зөндөө бий.
Кагэ: Гэхдээ... гэхдээ... Божжи хаан болно! Та энгийн хүмүүсийг хүчтэй болгож байсан биз дээ? Гуйя!
Десха: Тэд угийн авьяастай улс байсан.
Кагэ: Ү-Үгүй ээ! Божжи ч гэсэн авьяастай-
Десха: Алга. Огтхон ч алга.
Кагэ: Тэр гарцаагүй хүчтэй болно! Заавал! Бэлтгээч дээ! Өө, т-тийм шдээ! Зуучлах захидлыг авч ирсэн!
Десха: Зуучлах захидал?
Кагэ: Энэ, энэ!
Десха: Хөөе, чи үүнийг уншсан юм уу?
Кагэ: Айн, уншаагүй шд.
Десха: Наадуулаа зайлуул.
Кагэ: Яаж байна аа, новш гэж! Бид яасан юм? Божжи, юу... миний буруу. Их хүнд туссан уу? Айн? Үгүй, үгүй, үгүй! Чи урмыг минь хугалаагүй ээ! Зүгээр дээ. Чи үүнд бүү санаа зов. Тийм ээ, заавал хүчтэй болох юм бий? Аанха, зүгээр. Чи зүгээр ээ.
Эр: Ахмад аа... Үүнийг.
Ахлагч: Хөөе.
Кагэ: Я-Яасан? Ямар хэрэг гараа вэ? Наадах чинь хэрэггүй!
Ахлагч: Мулгуу амьтан! Та нарын хайж байсан хүн Десха хаан биш.
Кагэ: Айн? Гэхдээ тэр өөрөө...
Ахлагч: Десха хаан даажигнаж байсан хэрэг. Гэвч анхнаасаа нэрийг нь эндүү санасан чиний буруу.
Кагэ: Т-Тэгвэл бидний хайж явсан нь хэн юм?
Ахлагч: Десха хааны дүү, Деспа ханхүү.
Кагэ: Айн? Түүний дүү юм уу? Гэхдээ тийм бол зүгээр л хэлээд өгчихнө биз дээ?
Ахлагч: Десха хаантан мундаг эр ч гэлээ дүү нь болох Деспа ханхүүгийн тухайд ихэд дайсагнан авч үздэг.
Кагэ: Дайсагнадаг аа?
Ахлагч: Жаахан атаархдаг гэх үү дээ. Олон зүйл бий!
Кагэ: Т-Тийм бий. Гэхдээ яагаад заавал үүнийг ярив?
Ахлагч: Та хоёрыг өрөвдөөд л.
Кагэ: Юу гэнэ ээ, новш чинь?
Ахлагч: Гэхдээ юу юунаас илүүтэй Божжи ханхүүг өсөж дэвжихийг хармаар байна.
Кагэ: Чамайг дэвжихийг хармаар байна гэнэ!
Ахлагч: Мөн Деспа ханхүүд эрдэм мэдлэг бий.
Кагэ: Эрдэм мэдлэг?
Ахлагч: Тийм. Та нарт тус болоосой гэж залбиръя.
Миранжо: Яах нь энэ вэ? Тийм боловч, таны зан чанарыг мэдэхийн хувьд илэрхий явдал. Дайда хаан, та миний аалзны торонд баригдсан эрвээхий. Миний төлөвлөгөөнөөс зугтаахгүй.
Дайда: Толь оо, чиний хүсэлтээс татгалзсанд уучлаарай. Муу санаагүй шүү. Гэвч... Би залуу байна. Өөрийн нөөц бололцоонд итгэмээр байна. Заавал чиний хүлээлтэд хүрэх хаан болж харуулна. Заавал. Заавал! Юу нь инээдтэй байна, толь оо? Апес! Чи... Юу болох нь энэ вэ? Бебин алуулчхаж ээ?
Миранжо: Боль!
Апес: Энэ хоолой... А-Арай... Миранжо хатагтай юу?
Дайда: Миранжо?
Миранжо: Санаж байна уу, Апес? Би Миранжо байна. Апес, чамайг өөрчилнө.
Апес: Миранжо хатагтай, таныг харалгүй олон жил өнгөрчээ. Гэвч, яагаад толинд байгаа билээ?
Миранжо: Бүү асуу. Тэрнээс илүүтэй, яах санаатай байна?
Апес: Хатагтай, Боссе хааны хүслийн дагуу Божжи ханхүүг хаан болгох учиртай.
Миранжо: Дайда хааныг хөнөөж, өөрийнхөө арьсыг хамгаалах юм бий? Хааны жад, машид тууштай. Гэвч Дайда хаан миний хувьд чухал хүн. Гар хүрэхийг зөвшөөрөхгүй.
Дайда: Юу яриад байна?
Апес: Арай, үгүй байлгүй!
Миранжо: Тийм л байна. Дайда хаан! Тэгэх шаардлагагүй. Апес ойлгосон.
Апес: Дайда хаан, миний үйлдлийг уучлаач.
Дайда: Тийм амар итгэнэ гэж санаа юу?
Миранжо: Дайда хаан, гуйя. Дайда хаан... ...гуйя... Маш их баярлалаа.
Кагэ: Олон хүмүүс байх юм аа? Хот нь ч том юм. Тэр ч бодсоноос илүү мундаг хаан байж мэдэх юм. Юу вэ? Тэр өөртөө хүрэл хөшөө босгочхож! Хэлсэн үгээ буцааж авлаа! Яасан бэ? Нэлээн увайгүй юм гээч. Ийм юм босгохоор тэгж байгаа юм. Явъя, явъя.
Миранжо: Эцэст нь энд ирлээ. Үнэнийг хэлэхэд арай эрт ингэх санаатай байсан ч тэгж чадсангүй. Түүний харц харж байсан учраас.
Апес: "Түүний"?
Миранжо: Дайда хааныг хамгаална гэж түүний нүд гэрэлтэж байсан. Түүний чанга хатуугийн үндсэнд Дайда хааныг хамгаална гэсэн хүсэл байсан юм. Мэдээж их хуралдайн гишүүний хувиар үнэнч байсан л байх. Түүнийг гэсэн сэтгэлээсээ болсон байх. Эцэст нь миний төлөвлөгөөнд автаж орхилоо. Дайда хаан, таны зовнил зөв байсан. Энэ хүчийг чинь нэмэгдүүлэх бэлдмэл биш.
Кагэ: Олчихлоо! Деспа гээчийн байшин тэр байхаас зайлахгүй! Ямар хүн юм бол оо? Бодож зогслоо гээд яах билээ? Явъя! Хөөе, хөөе! Хөөе, хөөе! Деспа гуай!
Деспа: Хэн сэн билээ?
Кагэ: Та Деспа юу?
Деспа: Тийм байна.
Кагэ: Төсөөлснөөс ондоо юм аа.
Back to episodes Go home