/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/Алах жагсаалт/
/ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ГҮҮР, БУДАПЕШТ/
Миа: Өө, хүүе ээ, наашаа яваарай. чи арай их уучихжээ
Гри: Зүгээр ээ, жаахан л толгой эргэж байна. Хөөх, энийг хардаа?
Миа: урдах замаа хар аа.
Гри: Би уг нь нэг их уугаагүй дээ.
Миа: тэгж харагдахгүй л байна даа
Гри: Үгүй дээ. Гэхдээ, миний хундаганд ямар нэгэн юм хийчихсэн бололтой . Үдэшлэг дээр, чи ямар нэг юм анзаарсан уу.. би .. би чам шиг хүнтэй өмнө нь хэзээ ч учирч байгаагүй
Миа: Чи унтаж амрах хэрэгтэй. Чамайг буудалд чинь хүргээд өгье. ямар сонсогдож байна?
Гри: Гүй ээ, үгүй. нэг л сонин байна.. Дарга руугаа залгаж хэлэх хэрэгтэй байх.
Миа: Алив, наашаа өг. би зохицуулчихья.. Жоохон явж байгаад тэнд зогсож амарья.
Гри: Би даргадаа хэлэх ёстой.. ямар нэг зүйл болоод байгааг мэдэгдэх ёстой. Би .. би АНУ-ийн Ерөнхий прокурорын газарт ажилладаг.
Миа: Би мессэж илгээчихнэ ээ.
/Олон улсын Холбооны мөрдөх товчоо/
Во: Ёооё! новш гэж. аа!
Кэлет: Зүгээр үү?
Во: Тоглоод байна уу? Арай ч дээ.
Кэлет: Уур гардаг дээр нь тохируулчихсан байна шүү дээ. Харж байна уу?
Во: Тийм уу?
Кэлет: Чамайг яагаад тэр “бариста” залуутай болздог байсныг ойлгочих шиг боллоо
Во: Тиймээ, өөр олон шалтгаан байгаа
Кэлет: Тэр залуу юу болсон бэ? Та хоёр уулзаж байгаа хэвээрээ юу ?
Во: Үгүй ээ. Би Лукастай уулзаагүй хэдэн сар болж байна. Ер нь хүнтэй үерхэхгүй гэж шийдсэн. Угаасаа ажил гээд амжихгүй юм байна лээ, хэтэрхий дотно харилцаатай болохоосоо өмнө ухаалаг шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Скот та хоёртой л адилхан. Би та хоёрыг үнэхээр биширдэг шүү
Кэлет: Ммхмм.
Во: Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, хил хязгаараа зөв тогтоож байх хэрэгтэй.
Кэлет: Тийм дээ, чиний хэлж байгаа зөв.
Во: Байзаарай. Яагаад ийм царай гаргаад байгаа юм? Скот та хоёр одоо ч болзсон хэвээр байгаа юмуу?
Кэлет: үгүй ээ, яг ч болзоогүй. Бодсноос илүү ярвигтай асуудал байна лээ.
Рэйнс: Би одоо ярих боломжгүй байна, галт тэрэгний буудал дээр уулзья. Одоо уулзалттай. Нэг цогцос голоос олдсон байна гэнэ ээ. Форестер одоо товч мэдээлэл өгнө. Тэгээд бас, манай дүү энд ирчихсэн байгаа, тэхээр эрт харьж магадгүй шүү. Мэднэ ээ. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ноцтой хэрэг гарсан юм шиг байна-
Форестер: Хохирогч нь Америкийн иргэн Кенет Григори, 38 настай, дипломат паспортаар зочилж ирсэн. Би сая Хууль зүйн яамтай холбогдлоо. Ноён Григори бол Ерөнхий прокурор болох Ребека Блэйрийн ахлах туслах нь юм байна.
/Кенет Григори/
Эйгер: Ерөнхий прокурор Блэйр Америкийн холбоотнуудтай хамтран ажиллаж байгаагаа харуулах зорилгоор Европын орнуудад айлчлал хийж байгаа юм.
/Ребека Блэйр/
Форестер: Григори айлчлалын өмнөх бэлтгэл ажлыг хангах үүрэгтэйгээр Будапештэд ирээд байж.
Рэйнс: Ерөнхий прокурорыг хамгаалах нь Товчооны үүрэг байтал аюулгүй байдлын ажилтнууд урьдчилж бидэнд мэдээлэл өгөөгүй хэрэг үү?
Эйгер: Наашаа зочлох нь аялалын хөтөлбөрт нь сүүлд нэмэгдсэн гэж байна
Форестер: Үхлийн шалтгаан амиа хорлолт осол хоёрын аль нь ч байж магадгүй. Гэмт үйлдэл ч байж магадгүй, хамгийн муугаар нь бодоод үзэхэд. Тэгээд засгийн газрын гишүүний ажилтан учраас бүгдээрээ тусгайлан анхаарал хандуулж ажиллах ёстой шүү
Кэлет: Бидэнд ямар мэдээлэл байгаа юм?
Эйгер: Данка. Григорын цогцслыг үүрээр 6.15-д голын эргийн хамгаалалтынхан олсон гэнэ. Ил харагдах шарх байхгүй. Живж үхсэн гэж таамаглаж байгаа.
Во: хордсон эсэх?
Эйгер: Шинжилгээ хийнэ ээ.
Рэйнс: гэрч байсан уу?
Эй- Унгарын цагдаа нар лав олж мэдээгүй гэнэ, тэгээд бидэнд даатгасан байгаа.
Форестер: Аюулгүй байдлын албаны тусгай төлөөлөгч наашаа гарсан байгаа. Бид нар тэрэнтэй хамтран ажиллаж, Ерөнхий прокурорын Будапешт дэх айлчлалын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Бас нэг зүйл байна. Бид Блэйрийн аюулгүй байдлын хамгаалах удирдамжийг дахин нягтлах хэрэгтэй. Төв штабаас энэ ажлыг намайг өөрөө хариуцаж хий гэсэн болхоор би хэдэн өдөр ширээнийхээ ард суух хэрэгтэй болох нь . Тийм болохоор энэ удаагийн мөрдөн байцаалтыг Жэйми удирдаарай.
Кэлет: За за. Алдаа гаргах л юм бол бид бүхний ажил эрсдэлд орох магадлалтай хэргийг надаар удирдуулах юм уу?
Форестер: Хууль зүйн яамны удирдлагад өөрийгөө харуулах боломж гэж бодоод хий
Хармон: Аюулгүй байдлын яамнаас явж байна.
/Холбооны мөрдөх товчоо/
Кэлет: Мөрдөгч Хармон, би бол Жэйми Кэлет. Та Камерон Вог мэдэх байх.
Хармон: Танилцахад таатай байна
Кэлет: Суу л даа. Шуурхай арга хэмжээ авах үүднээс та хэдэн асуултад хариулж өгнө үү
Хармон: Тэгэлгүй яахав
Кэлет: Та Ерөнхий прокурорын зөвлөхүүдийн багт Кен Григоритой хамт ажилладаг байсан гэсэн үү?
Хармон: Тийм ээ. Кен бид хоёр ихэвчлэн даргыг айлчлалаар явахаас хэдэн өдрийн өмнө түрүүлээд явдаг байсан. Тэр зохион байгуулалттаа хийнэ, би аюулгүй байдлыг хангана, даргыг ирэхэд бид дараагийн хот руугаа хөдөлж эхэлдэг байсан.
Кэлет: Та ноён Григори-г хамгийн сүүлд хэзээ харсан бэ?
Хармон: Берлинд 2 хоногийн өмнө. Бид 2 ажлын дараа юм уухаар гарсан юм. Тэр өглөө эрт Будапешт явах ёстой, уулзалттай гэж байсан. Тэр ажилд би хамт явах шаардлагагүй байсан юм.
Кэл- Яагаад гэдгийг хэлсэн үү?
Хар- Хэлээгүй ээ, гэхдээ надад нэг их хамаагүй байсан. Берлинд яг үнэндээ хэтрүүлж уугаад шартчихсан байсан юм.
Во: Та хоёр оройг ихэвчлэн ингэж өнгөрөөдөг юм уу?
Хармон: ихэвчлэн ч юу байхав. Тэхдээ ажлын дараа хэд гурван пиво уудаг л юм.
Во: та хоёр уухаас гадна хүүхнүүдтэй уулздаг байсан уу?
Кэлет: Бид нар Кен Григориг хэнтэй байсныг л тодорхойлох гээд байна л даа
Хармон: Кен бид хоёр ажилдаа маш нухацтай ханддаг байсан. Тэр хэзээ ч ерөнхий прокурорыг санаатайгаар хохироох зүйл хийхгүй, би ч бас адилхан.
Кэлет: Тэрний сэтгэцийн байдлын талаар хэлж өгөөч? Тэр амиа хорлосон байх боломжтой юу?
Хармон: Би тэгж бодохгүй байна. Би юу болсныг мэдэхгүй. Би тэр үед Берлинд байсан. Би бас л тантай адилхан юу болсныг мэдэхийг хүсч байна. Бас та нартай аль болох шударга байх гэж хичээж байхад надтай сэжигтэн мэт харьцах нь таатай санагдахгүй байна.
Во: Таны мэргэжлийн бус байдлаас болоод хамтрагч чинь нас барчихаад байна.
Хармон: Би тэнд байгаагүй шүү дээ. Байсан бол тэр үхэхгүй байх байсан ч юм билүү. Та нар ер нь юу мэддэг юм?
Кэл- За за хангалттай. Больцгоо. Бид энэ хэрэг дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Өөр хэлэх юм байна уу?
Хар- Байна аа. Өчигдөр орой Ерөнхий прокурорын оффис руу Кеннигээс дуудлага ирсэн байна лээ. Гэхдээ утсыг нь хэргийн газраас олж чадаагүй.
Кэл- Утсан дээр нь юу байсан юм?
Хар- Прокурорын аюулгүй байдлын төлөвлөгөөний хуулбарыг утсан дээрээ хадгалчихаагүй л байлгүй дээ - гэхдээ бас яаж үгүйсгэхэв. .
Во- Ерөнхий прокурорын аюулгүй байдлын төлөвлөгөөний нарийн ширийн зүйл нь тэрэнд хор хөнөөл учруулахыг хүссэн хүний гарт байж магадгүй юм.
Хар- Эсвэл гар утас нь голын ёроолд байж магадгүй.
Рэй- Грегоригийн дуудлага 3хан секунд л үргэлжилсэн байна лээ. Энэ тэрний зочид буудлын ойролцоох цорын ганц гарц бөгөөд голын урсгал эндээс эхлээд доошилж байгаа. Гүүрний энэ хэсгийн доор эрэг рүү шууд хүрэх зам байхгүй.
Эй- Эндээс унасан гэж бодож байна уу?
Рэй- Мөрийцөхөд ч бэлэн байна .
Эй- Энэ хавьд камер байдаг уу?
Рэй- Уг нь гүүрэн дээр камер байдаг юм гэхдээ ашиглалтнаас гараад хэдэн долоо хоног болж байна. Замын хөдөлгөөний камерууд байдаг ч явган хүний замыг хамарч бичдэггүй л дээ. Грегориг ч бас бичээгүй байна лээ. Хэрвээ аз таараад хажуугаар өнгөрсөн машинуудын камерт ямар нэг юм бичигдэж үлдсэн бол ч .
Эй- Гэхдээ шөнийн цагаар машин бараг явахгүй л дээ.
Рэй- Харин тийм ээ. Гэхдээ өөр арга байгаа биш дээ.
Эй- Рэйнс. Доод талын замын машинууд?
Рэй- Энэ бичлэгийг ачааны машины тавцан дээрх аюулгүйн камерын бичлэгээс олж авсан. КК 0402 З дугаартай ачааны машин гүүрэн доогуур шөнийн хоёр цаг гучин минутын орчимд явж өнгөрсөн байна. нэлээд хол зайнаас бичсэн болхоор зургийн чанар муу байна ...
Кэл- тэр. Мөн байна шүү дээ.
Рэй- Гүүрний бариулыг сайн ажигла даа. Тэрнийг дөнгөж унасны дараахан. Харахад жаахан хэцүү байна тэ…
Кэл- Тэр ганцаараа биш байж.
Во- Тэр юу вэ? Эмэгтэй хүн үү? Томруулж чадах уу?
Рэй- Энэ зургийг тэгэх боломжгүй ээ.
Эй- Бид гэхдээ замын хөдөлгөөний камеруудтай тулгаж үзсэн л дээ.
Хар- Сайн байна.
Эй- Баярлалаа.
Кэл- Тэр хэн юм?
Эй- Мэдэхгүй ээ. Гэхдээ хэн ч ослыг цагдаад мэдэгдээгүй болхоор бид ганц л дүгнэлтэд хүрэх боломжтой. Амиа хорлолт биш байж.
Кэл- За. Тэгвэл бид юу хийхээ мэдлээ. Ерөнхий прокурорыг ирэхээс өмнө тэр эмэгтэйг олж авах хэрэгтэй.
Хар- Хэцүү л байх байх даа.
Кэл- Юу гэсэн үг юм? Хатагтай ерөнхий прокурор оо. Намайг Жэйми Кэлет гэдэг. Хэргийн мөрдөн байцаалтыг удирдаж байгаа тусгай мөрдөгч-
/Хувийн нисэх онгоцны буудал, Будапешт/
Блэ- Танилцахад таатай байна, мөрдөгч Кэлет. Бид цагаасаа эрт ирчихсэн үү?
Кэл- Тийм ээ. Үл ойлголцол гарсан юм шиг байна яагаад гэвэл-
Грай- Бид одоо америкийн элчин сайдын яам руу явна. Би машин бэлдчихсэн байгаа. Очих замдаа тэрнээс мэдээлэл авч болно.
Кэл- Байзаарай. Таныг тийшээ битгий оч гэж зөвлөхөөр байна. Намайг уучлаарай, гэхдээ та буцаад онгоцондоо суух хэрэгтэй. Таныг хамгаалах нь бидний үүрэг, мөн товчооноос яг одоогийн байдлаар таны аюулгүй байдлыг хангах боломжгүй байгаа.
Блэ- Би та бүгдийн сэтгэл зовнилыг ойлгож байна аа. Дэлхий дахинд "Хууль дээдлэх ёс"-ийн биелэл гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байж бид эхн орныхоо хамгаалалтад буцак орох нь тийм ч тохиромжтой сонголт биш байх. Тэгэхээр, танай баг намайг хамгаалах уу, эсвэл би энэ ажилд өөр хэн нэгнийг хайх ёстой юу?
Кэл- Тэгэлгүй яахав. Явцгаая.
Эй- АНУ-ын Элчин сайд таныг яамны үүдэнд угтаж авах болно. Тэрээр Унгарын Ерөнхий прокурор болон Дотоод хэргийн сайд нартай аль хэдийн уулзсан байгаа, гэхдээ хуралдаан эхлэхээс өмнө тэд таныг ирэхийг хүлээх болно оо.
Блэ- Өөр хэлэх юм байна уу? Танд асуух асуулт байна гэсэн үү? Асуу асуу.
Кэл- Энэ эмэгтэйг өмнө нь харж байсан уу?
Блэ- Танай сэжигтэн юм уу? Хэн юм бэ?
Кэл- Бидэнд тэрний зураг нь л байна.
Блэ- Мэдэхгүй юм байна, гэхдээ би өдөрт бараг 100 гаруй хүнтэй уулздаг л даа. Туслахуудаас маань асуу.
Кэл- Танд хор хөнөөл учруулж болзошгүй гэж сэжиглэсэн хүн танд байгаа юу?
Блэ- Өнгөт арьст эмэгтэй, мөн Америкийн хууль сахиулах албаны ахлах ажилтны хувьд тийм ээ, байлгүй яахав.
Кэл- Та ямар хэргээр зочилж байгаагаа дэлгэрэнгүй хэлээд өгч болох уу?
Блэ- Энэ албан тушаалыг хашиж байсан өмнөх дарга маань холбоотнуудтайгаа харилцаагаа хурцатгасан. Тиймээс, би энд харилцаагаа сайжруулах зорилготойгоор ирсэн.
Кэл- Түрүүн онгоцны буудал дээр хэт өөрийнхөөрөө авирласан бол уучлалт хүсч байна, гэхдээ бид аль болох аюулаас сэрэмжлэх гэж л хичээж байна.
Блэ- Үнэнийг хэлэхэд, холбоотнууд маань зөв зүйл дээр хүчээ нэгтгэн ажиллаж, харилцаа сайн байх нь миний хувийн аюулгүй байдлаас илүү чухал.
Эй- Хатагтай, бид очиход хэдхэн минут дутуу байна.
Блэ - Баярлалаа. Үнэнийг хэлэхэд надад үнэхээр хамаатай зүйл бол миний ажилтнуудын аюулгүй байдал. Би өнөө өглөө Кен Грегоригийн гэр бүлтэй холбогдож харамсалтай мэдээг хуваалцсан. Тэрний үхэлд буруутай этгээдэд хариуцлага тооцсон гэдгийг ч мөн дуулгамаар байна. Холбооны мөрдөх товчоо үүнийг эн тэргүүнд тавьж чадах уу?
/АНУ-ын элчин сайдын яам/
Эй- Унгарын төлөөлөгчид Элчин сайдтай хэдэн цагийн турш хуралдаж байна.
Кэл- Энэ ярилцаж байгаам бол?
Эй- Мэдэхгүй байна. Тэд намайг, аюулгүй байдлынхныг, товчооныхныг ч хүртэл оруулахгүй байна.
Кэл- Мөн хэвлэл мэдээллийнхэн, зурагчид ч алга. Ямар нэг зүйл болоод байна. Хэрэв энэ бүхэн олон нийтэд сурталчлах зорилготой юм бол яагаад нууцлаад байгаам бол?
Эй- Харин л дээ.
Жор - Уучлаарай, эрхэм ээ. Та балгас паб руу хамгийн хурдан хүрэх замыг мэдэхгүй биз?
Рэй- Ирчихсэн юм уу?
Жор- Таныг харах үнэхээр сайхан байна.
Рэй- Чамайг ч бас. Сайн уу. Энэ хэн бэ?
Жор- Мичиганд сурдаг юм, Этан, Грэйс хоёр бол миний хамгийн сайн найзууд. Залуус аа, энэ бол манай ах Андрэ. Би тэдэнд таныг Холбооны мөрдөх товчоонд ажилладаг гэж хэлсэн.
Эт- Юу байна даа?
Грэй- Танилцахад таатай байна, мөрдөгч өө.
Рэй- Тусгай мөрдөгч шүү. Намайг зүгээр Андрэ гэж дуудаж болно оо.
Жор- Тэгээд өнөөдөр үнэхээр зав гаргаж чадахгүй юм уу?
Рэй- Ахыгаа уучлаарай, гэхдээ их чухал хэрэг гарчихаад байгаа болхоор өөр сонголт даан ч алга даа. Гэхдээ чамд хэлээд байсан нөгөө газруудынхаа жагсаалтыг авчирсан шүү. Очиж үзэх ёстой бүх газруудыг багтаасан байгаа.
Жор- Хийх гэрийн ажлын маань жагсаалтыг гаргаж өгдөг байсан шигээ юу?
Рэй- Боломж гарвал ганц хоёр өдрийн дараагаас та гуравтай хамт зугаална аа.
Жор- Тэгээрэй. Би таныг хүлээж байх болно.
Эт- За за, цаг давчуу байна. Явцгаах уу?
Грэй- Этан нэг алдартай балгас паб олсон байна лээ.
Рэй - За за хөгжилтэй л сонсогдож байна. Ямар нэг юм болвол ах руугаа залгана шүү, за юу?
Жор- Тэгнэ ээ.
Рэй- Цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
Эт- Тэгнэ ээ .
Жор- Завтай болсон хойноо бидэнтэй нэгдээрэй!
Грай- Танай багийг бас хамгаалалтын системд оруулах болно. Надад үйл ажиллагааг хянах өрөө хэрэгтэй байна.
Фор- Тэр өрөөнд хангалттай зай байгаа. Ерөнхий прокурорын аялалын хуваарь яагаад өөрчлөгдсөнийг та мэдэх үү? Аюул заналхийллийг харгалзаж үзээд ч тэр таныг эсэргүүцэх юм болов уу гэж бодсон.
Грай- Хэзээнээс Аюулгүй байдлын нарийвчилсан мэдээлэл нь бодлогын шийдвэрийг гаргадаг болчихсон юм? Миний ажил бол зүгээр л хамгаалах, таных ч бас.
Фор- Би ойлгож байна л даа. Гэхдээ та Ерөнхий прокуророос эндхийн Холбооны мөрдөх товчооны аюулгүй байдлын сануулгыг зөрөн байж наашаа ирсэн шалтгааныг асууж болох уу?
Грай- Би асуулт асуудаггүй.
Фор- Мөрдөн байцаалтын явцад ингэх нь тохиромжтой биш.
Хар- Ямар мэдээлэлтэй байна?
Во- Нууцлаг эмэгтэйн нүүр царайг товчооны мэдээллийн сангийн системээр уншуулж үзээд ямар ч үр дүнд хүрсэнгүй.
Хар- Үгүй ээ.
Во- Грегори хотод хэнийг ч таньдаг байгаагүй. Тэгэхээр нэг бол санамсаргүй тохиолдол эсвэл…
Хар- Эсвэл хүн амины хэрэг үйлдчихээд ул мөрөө далдлая ч гэж боддоггүй галзуу алуурчин…
Во- Эсвэл эмэгтэй тэрнийг дагаж, ажиглаж, тэрнийг алах боломжийг хүлээж байсан байж магадгүй юм.
Хар- зочид буудалд хэн нэгэн тэрнийг анзаарсан болов уу?
Во- Алив. Олж мэдэх ганц л арга байна.
/УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР/
Кар- Катрин, хүлээлгэсэнд уучлаарай. Намайг тантай яг одоо ярихыг зөвшөөрөхгүй байх гэж санаа зовоод гарч ирэх гэж бөөн юм боллоо.
Эй- Зүгээр дээ. Би ойлгож байна.
Кар- Гадаа гарцгаая.
Эй- Өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яаманд Ерөнхий прокурорын хэлэлцэх асуудлын талаар сонирхож байна л даа. Сайн санааны айлчлалаас илүү асуудал шиг санагдаж байна.
Кар- Та америкчуудаас биш надаас асууж байгаа юм уу?
Эй- Би хоёулангаас чинь л асууж байна, гэхдээ танд илүү их итгэдэг.
Кар- Би талархаж байна, гэхдээ энэ тайлбарлахад их төвөгтэй асуудал л даа.
Эй- Би таны төлөө олон ч удаа өөрийгөө эрсдэлд оруулсан шүү дээ. Бидний хамтын ажиллагаа үүн дээр л суурилдаг.
Кар- Мэдэж байна аа , гэхдээ хэрэв би болохгүй юм ярьж, ажлаасаа халагдах юм бол хэн надад тус болох юм.
Эй- Хэтэрхий мэдээлэл дэлгээд хэрэггүй ээ. Хэлж болно гэснийгээ л хэл.
Кар- Миний хуваалцаж чадах цорын ганц зүйл бол манай хамгаалалтад нэг америк хүн байгаа, тэр хүнийг АНУ-д шилжүүлэн өгөх талаар хэлэлцээ хийж байгаа юм. Тэрнийг талибуудын ашиглаж байсан цэргийн нууцыг хулгайлсан урвагч гэж сэжиглэж байгаа юм. Ерөнхий прокурор шилжүүлэн өгөх ажиллагааг хэвийн явуулахын тулд энд ирсэн байгаа.
Эй- Ерөнхий прокурор шаардлага юунд байна?
Kaр- Хоригдол АНУ-д цаазаар авах ялаас мултрах зорилготойгоор энд давхар иргэншил хүссэн байна. Одоогоор орогнол хүсч ирсэн байгаа. Тэр энд гэр бүлийнхэнтэй юм байна лээ.
Эй- Тэр хоригдол хэн юм?
Кар- Намайг уучлаарай, Катрин.
Эй- Би тэрэнтэй ярих хэрэгтэй байна; хүн амины хэргийн мөрдөн байцаалтад хэрэг болж магадгүй юм.
Кар- Тэгвэл америкчуудтай холбоо бариарай. Энэ нууцыг хадгалахыг шаардаж байгаа учраас хэлж чадахгүй нь... Би танд туслахыг хичээж байна. та тэр хоригдол болон таны мөрдөн байцаагчийн хооронд тодорхой холбоо байгааг баталж харуулдаггүй л юм бол бол надад өөр хийж чадах зүйл алга аа. уучлаарай.
Во- менежерээс чинь таныг өчигдөр шөнийн ээлжинд гарсан гэж сонссон ?
Ист- Би энд оройн ээлжинд гардаг. Та Холбооны мөрдөх товчоо мөн үү?
Хар- Санаа зовох хэрэггүй; Бид зүгээр л хэдэн асуулт асуух хэрэгтэй байна. Бид хүн амины хэргийн сэжигтэн эмэгтэйг хайж байгаа юм. Энэ хүнийг өмнө нь харж байсан уу?
Ист- Тэр хоёр шөнө дараалж орж ирсэн. ирээд тэр булангийн ширээнд суусан.
Во- Ганцаараа юу?
Ист- Мэдэхгүй байна; тэрнийг дарс захиалсаныг л мэдэж байна.
Во- Тэр картаар тооцоогоо хийсэн үү эсвэл бэлнээр үү?
Ист- Завгүй шөнө байсан болхоор санахгүй байна, гэхдээ би танд гүйлгээний жагсаалтыг гаргаж өгч болно.
Во- Тэгээч. Тэгэхээр энд л ирж болздог байх нь ээ? Хотоос хот дамжиж, зочид буудал бүрт өөр эмэгтэйтэй хоноод л.
Хар- Өөр эмэгтэй гэнэ ээ?
Во- юу гэх гэснийг маань ойлгож л байгаа шүү дээ.
Хар- Би хараахан шалгаж амжаагүй байгаа болохоор энд юу тохиолдсоныг мэдэхгүй ээ . гэхдээ тодруулж хэлэхэд, Кенни эхнэртэй хүн байсан шүү.
Во : Тэр орж ирэхдээ аль хаалгыг ашигласан бэ?
Ист- : Тэр хаалга гэж бодож байна.
Во- Тэгэхээр тэр зочид буудалд буугаагүй бас машинтай ирээгүй байх нь.
Хар- Тийм байх.
Ист- Тэр ойр хавьд өрөө түрээсэлсэн байна.
Во- яаж мэдэж байгаа юм?
Ист- Эхний шөнө ирэхэд нь би тэрнээс өрөөндөө уух юм авах уу гэж асуухад тэр надад Airbnb дээрээ хүргүүлээд авья гэж хошигносон юм л даа.
Хар- Сүүлийн хоёр шөнө гэхэд ойролцоогоор хэдэн Airbnb түрээслэгдсэн бол ? Ойр хавьд?
Во- Явцгаая. тусласанд баярлалаа.
Кэл- Ерөнхий прокурор өнөөдөртөө энд хононо. надад өгөх мэдээлэл байгаа гэж сонслоо ?
Во- тийм ээ чухал мэдээлэл байна. Ойрхи Дорнодын IP хаягийг ашиглаж яг хоёр өдрийн турш зочид буудлын ойролцоох Airbnb-г захиалсан байна. Өрөөг хуурамч нэр дээр захиалсан байсан боловч мөрдөгч Хармон төлбөрийг цэргийн гэрээлэгч Брисен Динамикс компанийн зээлийн картаар хийсэн болохыг олж илрүүлсэн. Компани руу залгаад асуутал тэдний зээлийн карт алга болоод зогсохгүй ажилчдын нэг болох Миа Сахар алга болсон талаар бидэнд мэдэгдсэн юм. Тэрээр саяхан Брисений Афганистан дахь салбарт логистикийн хэлтэст ажиллаад байсан хорин долоон настай америк эмэгтэй юм байна.
/БРИСЕН ДИНАМИКС/
/МИА САХАР/
Эй- Сайн ажилласан байна шүү. .
Хар- Нөгөө зүйлийн талаар тэдэнд хэлээрэй .
Во- Тэрний олон нийтийн сүлжээг шалгах явцад бид Будапештэд хоригдож байсан нэгэн хоригдлын өгсөн нууц мэдээллийг олсон, Пашто хэлээр бичсэн мессежийг байсан .
Кэл- бидэнд хэрэг болоод байсан холбох хүн. Тэр хоригдол Ерөнхий прокурорыг айлган сүрдүүлэх зааварчилгааг өгч байгаа бололтой, тэрнийг шилжүүлэн суулгахаас сэргийлэх зорилготойгоор.
Эй- ажилтных нь амь насыг хохироочхоод байхад ерөнхий прокурор ухрахгүй бол дараа нь өөр лүү нь халдах оролдлого хийх нь ойлгомжтой.
Кэл- Би тэр хоригдлыг яаралтай байцаамаар байна.
Кар- Таны хэрэгтэй болон ирээд байгаа аюулд заналхийлэлтэй холбоотойгоор би тэрнийг байцаахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй нь.
Эй- баярлалаа.
Кар- Гэмт хэрэгтэнтэй уулзаж байгаагаас тэс өөр байх болно гэдгийг сануулах хэрэгтэй байх. Жон Маллори бол АНУ-ын Батлан хамгаалах яамны иргэний шинжээч бөгөөд манай улс тэрэнд шударга хандахыг шаардаж байгаа шүү.
Кэл- Тэгэлгүй яахав ээ.
Кар- Учир нь таны Ерөнхий прокурор танд юу гэж хэлсэн ч тэрний үйлдсэн ганц гэмт хэрэг бол Америкчуудын хувьд улс төрийн хувьд үнэхээр ичмээр тайланг гаргахыг оролдсон юм. Энэ хүн урвагч биш. Тэр бол шүгэл үлээгч.
Мал- Тэгээд ерөнхий прокурорын миний нэр хүндийг гутаах хамгийн сүүлийн төлөвлөгөө нь энэ юм уу?
Кэл- Бид Ерөнхий прокурорын нэрийн өмнөөс энд ирээгүй. Тэр бидний энд байгааг мэдэхгүй байгаа.
Мал- Тэд миний үгийг байнга л мушгин гуйвуулж байдаг. Би яагаад чамд итгэх ёстой гэж?
Кэл- Бид танд түүхээ хуваалцах боломжийг өгч байна шүү дээ. Энэ таны хүссэн зүйл биш гэж үү?
Мал- надад орогнол өгсөн цагт л би чөлөөтэй ярих боломжтой болно..
Эй- Гэхдээ үгүй бол энэ таны сүүлчийн боломж байж магадгүй юм.
Кэл- Хэрэв тэд таны амыг таглаж байгаа бол бидэнд яагаад гэдгийг хэл. Магадгүй бид бие биедээ тусалж чадах байх.
Мал- Жагсаалтын талаар Блэйрээс асуу.
Кэл- Ямар жагсаалт?
Мал- Биднийг Афганистанаас цэргүүдээ татан гаргах үед Батлан хамгаалах яамнаас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байсан орчуулагчид, хөтөчүүд гээд бидэнд тусалсан афганчуудын жагсаалтыг гаргасан юм.
Кэл- талибуудын хариу арга хэмжээний улмаас тэгсэн үү?
Мал - яг зөв. Гол нь би засаг захиргаа тэр жагсаалтыг талибуудад шууд илгээсэн болохыг хүлээн зөвшөөрсөн дотоод тайланг нь олчихсон юм.
Эй- Яагаад? Тэд яагаад тэгсэн юм ?
Mал- Бид нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын хяналтыг талибуудад өгөх үед хэн нэгэн санамсаргүйгээр тэр афганчуудын жагсаалтыг дэлгэчихсэн юм. Үндсэндээ бид тэдэнд "алах хүмүүсийн жагсаалт"-ыг тэдэнд өгчихсөнөөс болоод холбоотнуудаа устгасан. Жагсаалтыг хартал аль хэдийн ашиглагдсан байсан. Би хүний амь насанд аюул учруулаагүй ээ, засаг захиргаа л тэгсэн. Би зүгээр л хэн нэгэнд хариуцлага тооцох нотлох баримтыг олохыг хүсч байсан ч намайг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэхээс өмнө энд түгжсэн.
Эй- Тэгэхээр та нууцын зэрэглэлтэй гэдгийг нь мэдсээр байж тайланг олон нийтэд дэлгэсэн гэсэн үг үү?
Мал- Манай засгийн газар надаас тэр тайланг шатаахыг шаардсан ч би татгалзсан юм. Одоо ерөнхий прокурор намайг оронд нь шатаах гэж оролдож байна.
Кэл- Таныг заналхийлж байгаа гэдгийг ойлгож байна, гэхдээ Ерөнхий прокурор Блэйрийн багийн гишүүн өчигдөр шөнө амиа алдсан байна.
Мал- Би энэ талаар юу ч мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ. Би энд хар нүхэнд уначихаад байна ! Блэйр намайг ямар ч аргаар хамаагүй дуугүй болгохыг хүсч байгаа . Тэр хөөрхий залууг гол руу шидсэн байх. Хууль дээдлэх ёс нь зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсхамгат л үйлчилдэг. Тэр хүссэн бүхнээ хийж чадна, та нар шиг хүмүүсийг ашиглаж бүгдийг нь устгаж чадна.
Кэл- Сахараас мэдээ байна уу?
Рэй- Байхгүй ээ, гэхдээ тэрнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээг цацсан байгаа. Тэр одоо хэсэгтээ хатагтайд ойртож чадахгүй.
Кэл- Скот хаана байна? Мэдээ авсан бол надад мэдээлээрэй. Хөөе.
Фор- Сайн уу.
Кэл- Граймс чамайг энд уячихаад байна уу?
Фор- Би өөрөө л сонгосон. Миний аюулгүй байдлын шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бидэнд тэрний зөвшөөрөл хэрэгтэй байна. Хармон, Во нар болзошгүй сул талуудыг тодорхойлохоор ажиллаж байгаа. Үүнийг хийсний дараа би та нартай нэгдэж чадна.
Кэл- гайхалтай.
Фор- Удирдах ямар байна?
Кэл- Дажгүй ээ .
Фор- Надтай ярилцаач.
Кэл- Би Блэйрт мэдээлэл өгөх гээд байна л даа, гэхдээ тэр шүгэл үлээгчийн тухай бодохоо зогсоож чадахгүй юм. Тэр хувийн төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой боловч тэрний хэлсэн бүх зүйл үнэн болж таарсан. Ерөнхий прокурор энд ирсэн шалтгаанаа худал хэлсэн бол тэр ядаж л жагсаалтын талаар үнэнийг хэлсэн.
Фор- Тэр албан тушаалаа ашиглаж нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг авсан шүү дээ. Тэр яг ч баатар биш, Жэйми.
Кэл- Би санал нэг байна. Гэхдээ яагаад тэрнийг баривчлахгүй байгаа юм бол? Яагаад зөвхөн өөрсдийн алдаагаа нуун дарагдуулахын тулд тэрнийг талибуудтай хамтран ажиллаж байгаа мэтээр харуулах болов? Блэйр тэрний араас ирсэн болхоор Унгарчууд тэрнийг улс төрийн хоригдол мэт үзэж байна шүү дээ. Бид үнэхээр зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу? Би Холбооны мөрдөх товчоо авлигачийг халхлахыг хүсэхгүй байна.
Фор- Аль нэг талд орох нь бидний ажил биш л дээ. Бидний эрхэм зорилго бол ерөнхий прокурорыг хамгаалах. Жэйми, тэрний талаар юу гэж бодож байгаагаас үл хамааран улс төрийн нарийн ширийнийг орхиж, Жон Маллоригийн бидэнд мэдээлсэн зүйл дээр анхаарлаа хандуулаарай. Ямар нэгэн байдлаар алуурчин Маллоригийн талаар мэддэг байсан болоод тэр дуулиан дэгдээхийг хүссэн. Тэд хэрхэн нууцыг олж мэдсэн, бас тэдний дараагийн алхам юу болох талаар олж мэдэх хэрэгтэй.
Кэл- За. за.. Чи надад энэ хэргийг даатгаж өгсөн, би үүнийг өөрөө л хийх болно. Гэхдээ чамд л хэлж байгаам шүү, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөсөө илүү хүний амийг хөнөөх нь амархан санагдаж байгаа хүн бол яавч эх орныхоо төлөө сэтгэл гаргах хүн биш.
Фор- Жэйми болгоомжтой байгаарай. Чамайг зарчмынхаа дагуу байдгийг би мэднэ, тэрийг чинь ч хүндэтгэдэг. Гэхдээ хууль сахиулах байгууллагын хамгийн нөлөө бүхий хүнийг дайснаа болгож болохгүй.
Во- "Моторын цуваа руу RPG халдлага. Ерөнхий прокурортой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ганцаараа буудсан хүн." Миний жагсаалтад энэ хоёр хоёулаа байсан. "Наалттай бөмбөг" гэнэ ээ?
Хар- Сахар цэргийн бэлтгэлтэй, байлдааны бүсэд өссөн эмэгтэй шүү дээ. Би юуг ч үгүйсгэхгүй. Чамд юу байгааг харцгаая. "Зочид буудлын үйлчлэгч гэж өөрийгөө таниулсан хүн зочид буудлын өрөөнд тэсрэх бөмбөг тавьсан." Зальтай л юм.
Во- Баярлалаа.
Хар- "Эм солилцох" гэж юу вэ?
Во- Ерөнхий прокурорын аюулгүй байдлын төлөвлөгөөнд тэрэнд жороор олгосон эмүүд, хэмжээ, өнгөтэйгөө хүртэл жагсаасан байдаг юм байна лээ. Тиймээс Сахар хэрвээ үүнийг мэдэж байгаа бол тэр эмнүүдийг хооронд нь сольж чадна. Тэгээд прокурор өөрийгөө хордуулна гэсэн үг…
Хар- Тийм байна, надад таалагдаж байна. Энийг жагсаалтад нэмье. Чи миний бодсноос ч илүү зальтай юм, Во. Надад их таалагдаж байна.
Во- Хм.
Блэ- Мөрдөгч Кэлет, та надтай ярилцья гэсэн үү?
Кэл- Тийм ээ, хатагтай. Саад болсонд уучлаарай.
Блэ- Зүгээр ээ, угаасаа түр завсарлага авч байсан юм. Шинэ мэдээлэл байна уу ?
Кэл- Бидний хайж байгаа хүн таны хийж буй хэлэлцээртэй холбоотой гэж бид сэжиглэж байна.
Блэ- Би таныг ноён Маллоритай уулзсан гэж сонссон.
Кэл- Тийм ээ. Энэ нь их эмзэг асуудал гэдгийг би ойлгож байгаа ч бид энэ хэргийг аль болох хурдан шийдэхийн үүднээс л ингэж байна.
Блэ- Тэгээд намайг тэгэхийг хүсэхгүй байна гэж хэлж байна уу?
Кэл- Мэдээж үгүй. Маллори сэжигтнээс ноён Грегориг алахыг шаардсан уу, эсвэл алуурчин Маллоригийн нөхцөл байдлыг өрөвдөж бие даан ажилласан уу гэдэг нь тодорхойгүй байна. Сэжигтэн энэ талаар мэдэж байгаа нь бидний мөрдөн байцаалтад чухал ач холбогдолтой байж магадгүй юм. Цаашид би та бүхний уулзалт, хэлэлцүүлгийн талаар бүрэн мэдээлэлтэй байхыг хүсч байна.
Блэ- Би ойлгож байна аа. үндэслэлтэй сонсогдож байна. Би Эйми-г жагсаалт гарга гэж хэлье.
Кэл- Баярлалаа. Хэрэв танд Миа Сахар, Жон Маллори хоёрын талаар ямар нэгэн хуваалцаж болох мэдээлэл байвал—
Эйм - Миа Сахар гэсэн үү? уучлаарай. Танай сэжигтний нэр мөн үү?
Кэл- Тийм ээ. Тэрнийг таних юм уу?
Эйм- Хэдэн сарын өмнө бид Миа Сахар гэх эмэгтэйгээс захидал хүлээн авсан. Тэр эхэндээ биднээс тусламж хүссэн захидал бичдэг байсан ч сүүлдээ заналхийлэл болж хувирсан. Кен бид хоёр үүнийг хэлтсийн даргад даатгаад үлдээчихсэн юм л даа.
Блэ- Зүгээр дээ. Тэд юу гэж сүрдүүлсэн юм?
Эйм- Тэр сүйт залуу нь АНУ-ын цэргүүдэд орчуулагч хийж өгч байхдаа амь үрэгдсэнд сэтгэл дундуур байсан юм. Найз залуу нь Афганистаны иргэн, орчуулагч байсан.
Кэл- Орчуулагч.
Эйм- Би тэгж бодож байна. Ямар учиртай юм бол?
Кэл- Миа Сахарын сүйт залуу таны шатаах гэж байсан "алах жагсаалт"-д орсон байсан байна. Тэр өшөө авах гэж байж.
Рэй- Миа Сахар дахин халдлага хийх бүрэн чадвартай. Тэрээр долоо хоногийн өмнө буюу прокурорыг ирсний дараахан Парисаар дамжин Европын холбоонд нэвтэрсэн байна. Тэр аяллыг дагаж, дайрах боломжоо хүлээж байгаа бололтой.
Фор- Тэгээд яаж хийгээд л биднээс хоёр алхмын урд яваад байна.
Грай- Цэргийн гэрээлэгчтэй холбоотой болохоор тэрэнд ямар төрлийн зэвсэг байгааг чөтгөр бүү мэд. Тэр аюултай нь тодорхой. Би үлдсэн хугацаанд эндхийн цагдаагийн хамгаалалтыг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авья.
Рэй- Би залгаад -
Фор- Хамгаалалтын багтай ойртсон хэн нэгнийг биечлэн шалгахыг санал болгож байна. Би өөрийнхөө багийг гол албан тушаалд, мэддэг, итгэдэг хүмүүсээр нь тойруулахыг илүүд үздэг.
Грай- Бидэнд тэгэх цаг байхгүй. Илүү олон цагдаа хэрэгтэй байна. Би энэ эмэгтэйн захидлыг гартаа атгаж байсан мөртлөө нухацтай хүлээж авалгүйгээр алдаа хийсэн. Дахиж тийм зүйл хийхгүй ээ.
Фор- миний зөвлөгөөг сонсохгүй юм бол надаар хамгаалалтын төлөвлөгөөг хянуулах ямар шаардлагатай юм?
Грай- Миний амь нас эрсдэлд орчихоод байгаа учраас энэ бол миний л хийх шийдвэр.
Фор- Байна уу?
Кэл- бүх зүйл зүгээр үү?
Фор- Уучлаарай. Чиний буруу биш ээ. Би зүгээр л ширээний ард суухаас залхчихлаа.
Кэл- Сайн байна, надад чамаар хийлгэх ажил байна.
Фор- За ямар ажил гарсан?
Кэл- Уулзалт цагийн дараа дуусна. Бид явахаасаа өмнө мотоцикль ашиглаж төлөвлөгөөгөө сайжруулах санааг чинь хэрэгжүүлмээр байна.
Фор- аан, за, бид яг энэ талаар ярилцаж байлаа. Манай хэсгийн дарга зөвшөөрөхгүй юм шиг байна. Тэр өөрийнхөө төлөвлөгөөг гаргачихаж.
Кэл- Тэгвэл дараа нь өөрсдийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлье.
Фор- Жэйми
Кэл- Граймсын тушаалтай шууд зөрчилдөхгүй байх бүх зүйлийг бид одоо хэрэгжүүлж болно гэсэн үг. Би прокурорт тэрнийг юу ч болсон хамгаална гэж амласан, дуртай ч бай, дургүй ч бай бид амласнаа биелүүлэх л болно.
Фор- За багийнхныгаа шинэ байрлалд оруулья .
Блэ- Би хэдэн өдрийн турш яриа хэлэлцээр хийж байхдаа ганц л унгар үг сурч авлаа. "үгүй" гэж хэлж сурлаа. (унгараар ярьж байна). Тэд бидний нөхцөл байдлыг өөрсдөдөө давуу тал болгож ашиглаж байгаа ч бид энэний ард гарах л болно. Дахиад хорин дөрвөн цагл байна тэгээд бид энэ бүхнийг ардаа орхиж чадна.
Кэл- Ойлголоо.
Блэ- Тусгай мөрдөгч Кэлет танд ямар нэг юм болохгүй байна уу? Чөлөөтэй ярь. Би сонсьё .
Кэл- Миний оролцох асуудал биш ээ.
Блэ- Та миний энд хийж байгаа ажилд итгэхгүй байна.
Кэл- Би таныг аюулгүй байлгана гэдэгтээ итгэж байгаа .
Блэ- Би үүнийг чинь үнэлж байна, гэхдээ та надаас өөр бодолтой байх шиг байна.Би таны бодлыг л асууж байна.
Кэл- "Энэ бүхнийг ардаа орхих " нь зөв шийдэл эсэхэд л би эргэлзэж байна. Ардчилсан нийгэмд хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой байтал манай хууль мэдээлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байгаагаас харахад Товчоо нь хүмүүсийг хамгаалахын оронд амыг нь таглахад ашиглагддаг байгууллага шиг санагдаж байна.
Блэ- Жон Маллори нууцын зэрэглэлтэй мэдээллийг олон нийтэд ил болсон нь мэдээлэгчид хамгаалалтыг олгодог удирдамжийн хүрээнд багтаагүй юм л даа. Тэр өөрөө л энэ сонголтыг хийсэн. Тэрбээр нууцын зэрэглэлтэй мэдээллийг хамгаалах үүргээсээ урваж, байр сууриа хамгаалахын оронд эх орноосоо зугтсан хэрэгтэн байгаа юм.
Кэл- Энд ямар ч улс төрийн бодлого байхгүй гэж та хэлж байна уу?
Блэ- Надад улс төрийн сэдэл байхгүй. Захиргаанаас алдаа гаргасан нь үнэн, гэхдээ алдаагаа олон нийтэд зарласнаараа амь насаа алдсан хүмүүсийг эргүүлж авчрахгүй шүү дээ. Харин ч ирээдүйд холбоотнуудынхаа итгэлийг хүлээхэд хэцүү болгох юм.
Во- Үгүй байлгүй дээ .
Хар- Юу?
Во- Граймсын нэмсэн залуусын нэг нь дагалдан яваа хүмүүсийн бүрэлдэхүүнийг мэддэггүй юм байна. Рэйнс, баруун тийшээ хараарай— Тэр байна ! Сахар байна !
Хар- Буутай байна! Буу!
Кэл- Хатагтай, доошлоорой !
Во- Прокурор аюулгүй байна . Бид Сахарыг хөөж байна.
Хар- Ойртоорой; Би буудах гэж хичээж байна.
Во- Хичээж л байна шүү дээ.
Хар- Тэр байна. тэнд байна. Яваарай! Яв! Яв!
Во- Хөөе! Тэр хааччихав аа? Залуус аа, Сахарыг алдчихлаа.
Фор- Би харлаа. …Машиндаа байж бай!
Кэл- Ерөнхий прокурор оо? Алив. Гарья. Босоорой. Та зүгээр үү?
Блэ- Зүгээр ээ. Зүгээр.
Рэй- За хатагтай. Бид юмыг яаж мэдэхэв гээд яаралтай эмнэлгийн тусламж дуудья.
Блэ- Та зүгээр үү?
Кэл- Зүгээр ээ.
Блэ- Тэднийг барьсан гэж хэлээч.
Кэл- Барьсан.
Кэл- Наадах чинь юу вэ?
Фор- Сэжигтнээс Кен Грегоригийн гар утас олдлоо . чиний зөв байж . дээр нь Аюулгүй байдлын төлөвлөгөөний хуулбар байсан байна.
Кэл- Хуучин төлөвлөгөө.
Фор- Ингээд ч болоогүй ээ. Кен болон Миа Сахарын хоорондоо хэд хэдэн мессэж солилцсон байна.
Кэл- юу гэж байна?
Фор- Тэр ерөнхий прокурорт илгээсэн эхний захидлуудыг уншсан юм байна. сүйт залууд нь юу тохиолдсон талаар сонсоод тэрнийг өрөвдсөн гэнэ, тэгээд үнэнийг хэлж тайвшруулахыг оролдсон бололтой.
Кэл- Тэгэхээр Сахар бүх мэдээллээ Кенээс авсан юм уу?
Фор- Жагсаалт, Жон Маллори гээд. Грегори бүх зүйл ил болно гэж бодож байсан байна.
Кэл- Гэтэл ил болоогүй -
Фор- Тэгээд асуудлыг өөрөө шийдэхээр болж. Грегоритэй уулзахаар тохиролцож, өөрөө прокурор руу халдлага үйлдэхийн тулд тэрнийг алжээ.
Кэл- Тэр ямар нэг юм хэлсэн үү?
Фор- Ганц ч үг дуугараагүй .
Кэл- Түр хүлээж байгаарай. Таны сүйт залууд юу тохиолдсоныг би сонссон. хэн ч ийм зүйлийг тэвчих ёсгүй. Гэхдээ таны хийсэн зүйл бол шударга ёсны үйлдэл биш шүү.
Миа- Тэр байлдаанд өдөр бүр амьдралаа эрсдэлд оруулан байж тусалсан. Хариуд нь тусламж хэрэгтэй болоход америкчууд тэрнийг хаясан.
Кэл- Хэн ч ийм зүйл болоосой гэж хүсээгүй. алдаа байсан юм.
Миа- Одоо намайг бусад бүх алдаануудтай хамт түгжих гэж байна уу?
Кэл- Явцгаая.
Рэй- Юу гээч, хууль сахиулах бусад ажиллагаанд манай багийг нэгтгэх нь ямар хачирхалтай гэдгийг одоо л ойлгож байна.
Во- Би ч гэсэн адилхан.
Рэй- Биднийг явахаар жаахан ч гэсэн тайвширдаг болов уу?
Во- Энэ талаар бодоод хэрэггүй байх аа.
Эй- Маллорийг шилжүүлэн өгөх ажлыг хурдан бөгөөд чимээгүйхэн эцэслэн шийдсэн байна.
Рэй- Унгарын прокурорууд тэрэнд шударгаар хандана гэдэгт итгэлтэй байна уу?
Эй- Тийм ээ, эсвэл тэд өөрсдийнхөө нүдээр аллага үйлдэх оролдлогыг харсны дараа америкчуудыг эсэргүүцэх хүсэлгүй болсон байх.
Фор- Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаж дүрсэлж байна?
Во- Миа Сахарыг АНУ-ын Афганистан дахь бодлогод дургүйцсэн хүн гэж тодорхойлж байна лээ. Жагсаалт болон Жон Маллоригийн талаар огт дурдаагүй.
Эй- Ингэнэ гэж мэдсэн юм аа.
Фор- За хэдэн тодруулах юм байна манайхаан. Юуны өмнө Сахар яаж цагдаагийн мотоцикль, дүрэмт хувцастай болсныг мэдмээр байна.
Грай- Форестер, би буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Би тэр цагдаа нарыг нэмэлтээр илгээхийнхээ оронд таны төлөвлөгөөг дагаж мөрдөх ёстой байж . Гэхдээ танаас , мөн мөрдөгч Кэлет болон таны багийнхны хамтын ажиллагаанаас би маш их зүйлийг суралцлаа. Та бүгд энэ даалгаврыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Тиймээс би талархаснаа илэрхийлмээр байна.
Фор- Бид бүхний хамтын хүчин чармайлт шүү дээ. Ажлаа дуусгасан нь л чухал.
Грай- Тийм шүү. Та бүхнийг багийн ажиллагаа үнэхээр гайхалтай байсан шүү. Би мөрдөгч Хармоныг энд үлдээж, үлдсэн бичиг цаасны ажилд туслуулья.
Фор- талархаж байна.
Грай- Зүгээр дээ. Явцгаая.
Рэй- Хөөе. Та хоёр цагдаагийн мотоциклийг мөшгиж чадах уу? Надад өөр ажил гарчихлаа..
Во- Мэдээж, асуудалгүй ээ. Надад даатгачих.
Хар- би хэзээ ч аллага үйлдэх гэж оролдсон хэргийн бичиг цаасны ажлыг дааж байгаагүй л дээ. Тэгэхээр чи надтай олон хоног зууралдах байх шүү.
Во- Харамсалтай л юм. Ажлаа эртхэн дуусвал танай зочид буудалд очиж жаахан юм уудаг юм уу гэж бодсон юмсан.
Хар- Чи зальтай юм аа. Үнэхээр зальтай.
Рэй- Хөөе, Жордан. Хөөе. Би амжиж ирнэ гэж бодсонгүй.
Жор- Яг амжиж ирлээ. Этан , Грэйс хоёр аль хэдийн онгоцонд суусан байгаа.
Рэй- дахиад нэг хоёр хоног үлдэж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Жор- Этан Белгрэйд руу эрт очихыг хүсч байгаа.
Рэй- Тийм ээ, Этаны тухайд. та хоёр их дотно болсон юм шиг байна?
Жор- За, тайван бай. Тэр сайн хүүхэд ээ, та санаа зовох хэрэггүй.
Рэй- яг уу? Миний дүүг гомдоовол тэрнийг ч зүгээр орхихгүй л дээ.
Жор- Үгүй ээ, тэр сайн хүүхэд. Намайг гомдоохгүй .
Рэй- Энэ аялалд илүү их цаг гаргаж чадаагүйд уучлаарай. Үнэхээр илүү их цагийг зарцуулахыг хүсч байна-
Жор- Юунд ?
Рэй- Алдсан цагаа нөхөх гэж. Хамтдаа цагийг өнгөрүүлмээр байна.
Жор- Би ч гэсэн. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Таныг маш чухал ажилтай гэдгийг би мэднэ.
Рэй- Тийм л дээ, гэхдээ энэ ч бас маш чухал.
Жор- Дараагийн удаа. Би одоо явах ёстой байна.
Рэй- Хөөе, хэрвээ та дараа нь Будапештэд ирэхийг хүсвэл би зардлыг нь даах болно шүү. Найзуудын чинь ч бас. Этаныхыг хүртэл.
Жор- Санаа зоволтгүй ээ. Таныг үргэлж энд байх болно гэдгийг мэднэ.
Рэй- Бодоод үзээрэй.
Блэ- За, мөрдөгч Кэлет , ингээд дууслаа. Таны мэдээлэл бэлэн боллоо. Би ингээд албан ёсоор таны хараанд байхаа больсон.
Кэл- Сайхан мэдээ байна .
Блэ- Өө, би тийм хол явах эсэхээ мэдэхгүй байна. Би танд маш их өртэй боллоо. Миний амийг аварч, нууцыг минь хадгалсны төлөө. Бид санаа нийлэхгүй байж болох ч би таны хийж байгаа ажлыг маш их хүндэлдэг шүү. Хэрэв та хэзээ нэгэн цагт асуудалд орох юм бол - шууд надтай холбогдоорой. Тан шиг шийдэмгий эмэгтэй асуудлаас хол суухаар харагдахгүй л байна. Би таныг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/14р анги төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Фор- Форестер - эр
Кэл- Кэлет - эм
Рэй- Рэйнс - эр
Во- Во - эм
Эй - Эйгер - эм
Хар- Хармон - эр
Блэ- Блэйр- эм
Back to episodes Go home