Кагэ: Би байна! Цаашид юу ч болж байсан чиний талд баймаар байна. Аанха, тийм. Кагэ байна. Битгий уйл, Божжи. Эр хүний ёсоор дахин уулзалдлаа. Божжи, юун тэнэг царай гаргачхаа вэ?
Бичиг: Анги 5 холбоотой хуйвалдаанууд
Кагэ: Би үргэлж чиний дэргэд байсан. Чамайг цамхгаас унахад... Цүнх чинь хулгайлагдахад... Хордуулсан мах идэх дөхөхөд ч... Бүгдэд нь би аварсан! Гунигтай ч гэсэн, чиний амь насыг заналхийлээд байгаа. Түүнээс чамайг хамгаал гэж даалгасан юм. Дотроо юу төлөвлөж байгааг мэдэхгүй юм. Хэн чамайг онилохыг мэдэхгүй байсан тул чамаас нууцалсан юм. "Дайснаа хуурахын тулд хамсаатнаасаа эхэл" гэдэг дээ. Санаа бүү зов. Амьдралд олон зүйл тохиолддог. За, явах уу даа? Дээшээ биш, доош явъя. Чамайг хамгийн хүчирхэг болгох хүнтэй уулзъя! Аанха, тийм! Тэр газрын ёроол дор "газар доорх ертөнц"-д байгаа юм шиг байна лээ.
Дайда: Ор.
Домас: Дуудсан уу?
Дайда: Домас, хааныг сонгох санал хураалтад яагаад намайг сонгосон юм?
Домас: Я-Яаж үүнийг мэдэв? Божжи ханхүүд дэндүү хүндэдсэн хэрэг болно гэж үзээд, мөн хэлж зүрхлэхэд Дайда таныг хаан сэнтийд-
Дайда: Тийм бий. Би илүү тохиромжтой юм биз дээ? Ах чиний шавь байсан, муу хулчгар аа! Түүнээс урваж, надад санал өгсөн чинь их хуралдайн шившиг болголоо!
Домас: Хэлэх үг алга!
Дайда: Чамтай сэлэм зөрүүлсэн тэр өдөр итгэж чадах хүнтэй учирлаа гэж бодсон юм сан. Гэвч чи үүнээс урвалаа. Домас, би чиний чадварыг үнэлдэг байлаа. Нэг өдөр баруун гар минь болно гэж найддаг байв. Гэвч тэр мөрөөдөл... биелэх учиргүй байж.
Домас: Дайда хаан, би яавал дээр вэ?
Дайда: Би хаант улс, зон олныхоо төлөө нэгэн шийдвэрт хүрлээ. Гэвч үүнийг үнэхээр итгэж чадах хүнд тушаахаас өөр аргагүй нь.
Домас: Тэгвэл Домас надад! Би өөрийн хийсэн үйлдэлдээ бахархах учиртай. Энэ дотоод сэтгэлийн өвдөлт ганхашгүй шийдвэрлэг байдал дутсан миний сул доройнх. Тийм. Тийм байхаас зайлахгүй.
Кагэ: Гүнзгий юм аа? Одоо ч очоогүй л байдаг. Өө, нээрэн. Май. Даавуун титэм л болохоос. Үнэхээр л энэ байхгүй бол. Аанха. Аанха, Божжи ийм л байх ёстой гэсэн шиг. Чамд онцгойрох зүйл үгүй болохоор ингээд тэнцвэрээ оллоо. Хүний гавал байна. Энд юу болоо вэ? Яасан, Божжи? Хачин үнэртээд байна аа? Хий байна! Баларсан! Гал энэ хийгээс болдог байж! Бушуул, Божжи!
Дайда: Цайз доошоогоо ийм гүн байж ээ? Толь оо. Чи яг юу юм бэ?
Миранжо: Чиний эцэгтэй жаргал, зовлонгоо хуваалцсан тангараг өргөсөн хоблоотон. Гээд хэлчхэд буруудахгүй байх.
Дайда: Хэн гээч нь вэ?
Миранжо: Тэд бол Боссе хааны үнэнч албатууд. Хүч олж авахад тань туслах болно. За, дотогш орно уу. Энд олон олон зүйлс мөс болон хадгалагддаг.
Дайда: Юун газар вэ? Эцэг минь!
Миранжо: Нас нөгчсөн даруйд нь мөс болгон хадгалсан. Энэ мөчийн төлөө.
Дайда: Чи... Яах санаатай байгаа юм? Толь! Яаж чадав аа?
Миранжо: Эндээс л эхэлнэ, Дайда хаантан. Одоо Боссе хааны чөмгийг миний бэлтгэсэн нууц бэлдмэлтэй хольж байгаа.
Дайда: Энэ удаа бас юу вэ?
Миранжо: Гэрлүүд цугларч халаана. Доторх зүйлийг нь өөрчлөхийн тулд.
Дайда: Яг л нар шиг юм.
Миранжо: Төрж байна.
Дайда: Заваан юм...
Миранжо: Ариун цус. Цогцос нь шатаж, тэрхүү үнснээс нь Дахин төрөлтийн чулууг гаргаж авлаа. Үүнийг нэмээд бэлдмэл бүрэн болно. За, Дайда хаантан. Ууна уу.
Дайда: Үүнийг ууна гэж үү?
Миранжо: Наадхаа уувал Боссе хааны хүчийг гартаа оруулна. Дэлхий дээрх хамгийн аугаа хүчийг. За, Дайда хаантан.
Дайда: Болилоо. Энэ сэжигтэй зүйлийг ууна гэж санаа юу?
Миранжо: Дайда хаан, надад итгэхгүй байна уу?
Дайда: Үүнийг лав чадахгүй нь.
Миранжо: Зэргээ мартчихаа юу?
Дайда: Мартана гэж байх уу? Тиймээс би цаашид илүү хичээнэ! Хэчнээн жил орсон ч бай!
Миранжо: Таны туулах ертөнц тийм амар жимэр биш шүү.
Дайда: Мэдэж байгаа. Гэхдээ үүнийг чадахгүй нь. Мэдэхгүй ч гэсэн чадахгүй нь!
Миранжо: Тээнэгэлзэж л байгаа байлгүй. Гэвч үүнийг уугаад олж авах зүйлийг үнэлж баршгүй!
Дайда: Тэгвэл чи эхлээд уувал яасан юм? Та нар ч гэсэн! Алив!
Миранжо: Үүнийг Боссе хааны цус урсах танд л үйлчлэх бэлдмэл. Дайда хаантан, төсөөлөх гээд үз. ...хамгийн хүчирхэг болсон та үсрэлттэйгээр хааны зэргээ дээшлүүлж дэлхийн хаан болох болно.
Дайда: Үүнийг уувал үнэхээр...
Бебин: Дайда ханхүү, аливаа оролдлогод хялбар зам гэж үгүй. Энэ цаг хугацаа л таныг бий болгоно. Эргэн тойрондоо, тэр тусмаа өөртөө хууртаж болохгүй.
Дайда: Би уухгүй.
Миранжо: Дайда хаан!
Дайда: Дуугүй бай, толь оо!
Миранжо: Аргагүй юм биз дээ.
Дайда: Яах гэж байна?
Миранжо: Таны л төлөө.
Дайда: Намайг бүү басаарай. Толь оо, чи намайг бодож байж мэдэх ч би өөрийн хүчээр нэгдүгээрт эрэмбэлэгдэхээр зорино!
Миранжо: Я-Яах нь вэ?
Хокуро: Мастер Домас! Айн? Божжи ханхүү яагаа вэ?
Домас: Божжи ханхүү үгүй болсон.
Хокуро: Айн? Хаашаа явсан юм? Мастер Домас? Мастер Домас!
Домас: Үгүй болсон гэж хэлээд байна!
Хокуро: Үгүй болсон? Мастер Домас, арай та...
Десха: Хараалт хийд үхээгүй юм уу? Өө хөөрхий. Хоёул хэдийн хараагджээ. Хараалт хийд үхээгүй нь аргагүй. Нэг нь хүчээ алдсан аварга биет. Хар нь бурханд үзэн ядагдаж дүр төрх нь өөрчлөгдсөн сүүдрийн овгийнх байна. Гэхдээ л даавуун титэм гэхэд агуу бүтээл байна шүү. Сайн байлаа. Цаг нөхцөөх сайхан зүйлтэй боллоо.
Ахмад: Мэдлээ.
Десха: Сэрцгээ! Чи Боссегийн хүү юу?
Хокуро: Мастер Домас!
Домас: Миний даалгавар Божжи ханхүүг зайлуулах байсан.
Хокуро: Юу? Үнэхээр Божжи ханхүүг хөнөөсөн юм биз дээ?
Домас: Тийм. Энэ гараараа. Жинхэнээсээ юу?
Хокуро: Хариуцлагаа үүрнэ... ...Божжи ханхүүг хамгаалж чадаагүй өөртөө!
Домас: Мулгуу амьтан!
Хокуро: Хэн нь бол доо?
Домас: Боль.
Хокуро: Би... би... ...юугаа хийж байсан юм бэ?
Домас: Гарыг минь тас цавчаад аль!
Back to episodes Go home