Боссе: Домас, чамайг хүүгийнхээ зэвсгийн эрдмийн багшаар томилж байна. Их зүйл найдаж байгаа шүү, сэлмийн мастер.
Домас: Божжи ханхүү, би танд зэвсгийн эрдмийнхээ бүхнийг заамаар байна. Бэлтгэл чанга байх болов уу гэж бодож байгаа ч хамтдаа давж гарцгаая. Эхлээд 1,000 суниалтаас эхэлье. Эхлээд чадахгүй байх нь ойлгомжтой хэрэг. Яваандаа чаддаг болно. Зогсолт чинь ийм байх ёстой. Нуруугаа илүү цэх. Боссе хааныг дуурайсан миний сэлмийн урлаг дайсны дайралтыг тэр чигт нь хааж яасан ч ухардаггүй хүчний урлаг юм. Яг яавал... Түүнд хамгийн хэцүү байгаа. Гэвч...
Хилин: Өнөөдөртөө ингээд зогсъё.
Домас: Маш их баярлалаа.
Хилин: Домас...
Домас: За?
Хилин: Тэр хүүд сэлмийн авьяас байна уу?
Домас: Одоохондоо хэлчих зүйл алга л байна.
Хилин: Тийм бий. Явж болно.
Домас: Мэдлээ.
Хилин: Домас... Дохионы хэл чинь улам сайжирчээ. Очиж Божжиг гайхшруул.
Домас: Баярлах болов уу?
Хилин: Тэрийг яаж мэдэх вэ?
Домас: Божжи ханхүү... Ямаршуу байна даа? Ойлгочихлоо! Божжи ханхүү, юунд ч бүү санаа зов. Та одоогийн байгаагаараа зүгээр ээ. Би заавал таныг хамгаалах болно.
Бичиг: Анги 4 анхны аялал
Дорше: Хилинг хатан, хаадын зэргийн хорооны шүүгч ирсэн байна. Боссе хаан тэнгэрт хальсны улмаас дахин зэрэглэлийг тогтоохоор ирсэн биз ээ.
Миранжо: Ирээдүйн асуудлуудыг зайлуулахын тулд ухаалаг шийдвэр гаргах нь хааны үүрэг. Хэзээ, хэн Божжи ханхүүг ашиглаж энэ улсад үймээн гаргахыг таашгүй. Хэрэвзэеэ тэгвээс... бослого гарч, олон хүний амь нас үрэгдэнэ. Хаан болох та үүнээс сэргийлэх учиртай. Божжи ханхүүг хороох тушаал хэдийн гарсан.
Дайда: Аан, тийм дээ.
Миранжо: Одоо Боссе хааны цогцсоос хүчийг нь авах л үлдлээ.
Дайда: Тэгэх шаардлагатай гэж үү?
Миранжо: Тийм ээ. Дайда хаан та залуухан, бололцоо хязгааргүй ч Боссе хааны хүч хамгийн аугаа нь.
Дайда: Гэвч би... ...хаанчлалаа өөрийн чадавх дээр тавихыг хүсэж байна.
Эр: Их уджээ, Апес.
Апес: Хааны зэрэглэлийн хүн үү?
Эр: Тийм ээ. Гэхдээ дурсамж сэргэж байна шүү. Боссе хаан хүч чадлаараа бол зэргээрээ нэгт орох байсан.
Апес: Зэрэг үү? Их онцгүй цуу яриа сонссон. Нэгдүгээрт эрэмбэлэгдэх хаан Тэнгэрийн эрдэнэсийн сангаас өөрийн хүссэн зүйлээ авдаг гэж.
Эр: Тийм.
Апес: Залгаа хаан бүгд нэгэн эрдэнэсийг сонгох боловч дараагаар нь алга болдог, эсвэл оюун ухаанаа алддаг юм биш үү? Бурхнаас авдаг зүйл нь яг юу юм?
Эр: Харин ээ. ...мэдэхгүй юм даа.
Хокуро: Их хөгжсөн газар юм аа.
Домас: Аанха. Зарим зүйлсээ нөөцлөх үү дээ? Божжи ханхүүг харж байгаарай.
Хокуро: За. Тэгэхээр... аа! Б-Божжи ханхүү! Божжи ханхүү! Б-Баларсан!
Эр2: Өршөөгөөч!
Эр3: Дуугүй бай, урвагч аа!
Эр4: Байз! Надтай үзэлц!
Эм хүүхэд: Хичээгээрэй!
Эр5: А-Алтан зоос!
Хокуро: Божжи ханхүү, хаашаа явчхав аа? Б-Божжи ханхүү! Дугхийж байсан юм уу? Айн? Цүнх чинь? Божжи ханхүү! Божжи ханхүү! Цүнхээ яагаа вэ? Арай хулгайд алдсан юм биш биз?
Домас: Муу мангуу! Уучлаарай гээд болчих уу?
Хокуро: Үнэхээр уучлаарай!
Домас: Өршөөн хэлтрүүлнэ үү. Таны алдаа бол бидний хариуцлага. Божжи ханхүү, хүмүүс мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөж амьдардаг юм. Хүмүүсийг буруу зүйлд залах үйлдэл гаргахгүй байхыг хүсье. Энэ бүтэлгүйтлээсээ сайтар суралцаарай. Тэгээд, сүйдтэй зүйл дотор нь байгаагүй биз дээ?
Хокуро: Хилинг хатны эцэг эхдээ бичсэн захидал байсан юм л даа.
Домас: Чухал зүйл байна шдээ!
Хокуро: Тийм!
Домас: Муу... Яалтай ч билээ дээ.
Хокуро: Айн? За, хоолоо идэцгээе.
Эр: Үүнийг хэлэхэд хэцүү байгаа ч зэрэг тань мэдэгдэхүйц буурахаас өөр аргагүй нь. 90-т эрэмбэлэгдэхээр гэх үү.
Домас: Чи дээрээс ирэх ямар ч тушаалыг дагахад бэлэн үү?
Хокуро: Жишээлбэл ямар тушаал вэ?
Домас: Жишээлээд байх юмгүй. Дагах юм уу, үгүй юм уу?
Хокуро: Мэдэхгүй ээ.
Домас: Зориг хангалтгүй байгаа юм бий. Би дагах санаатай байна. Дээд тушаалтнууд бидний ойлгох аргагүй дарамт, хариуцлагыг үүрдэг. Тэдгээр хүмүүсийн гаргасан тушаал буруу, зөвийг бидэн шиг улс дэнсэлж байх зүйл биш.
Хокуро: Тийм шүү. Би хуумгай байж.
Домас: Үгүй ээ, зүгээр.
Хокуро: Божжи ханхүү хэр их дарамт, хариуцлагыг үүрч байгаа бол? Өө, өршөөгөөрэй...
Домас: Эндээс цааш тийм ч их хот үгүй. Аялал жаахан хэцүү болж ирнэ.
Хокуро: За. Божжи ханхүү! Энэ цүнх таных уу? Доторх зүйлс нь бүрэн бүтэн байна. Яг яаж вэ?
Кагэ: Цаашид юу ч болж байсан чиний талд баймаар байна.
Ууртай хаан: Хэн бэ? Бүдүүлэг амьтан! Иргэний нийгмээс ирээ юу? Бас ярьж чаддаггүй байх нь. Энэ ойд яах гэж ирсэн юм? Мэднэ шүү! Ой гайхалтай шүү! Үл тайлагдах нууцуудыг мэдэрнэ! Агуу үл тайлагдах нууцууд! Хар. Ингэж шинэ өргөл анчид бидэнд хишгээ хайрладаг юм. Намайг дуурай! Энэ бол эвслийн бүжиг! Биеэ орхин одож буй тэднээс өршөөл эрж талархлаа илэрхийлэх зан үйл юм! Тэгээд бидний амьдралыг тэтгэхийн тулд дахин өргөл болдог. Май. Амттай. Үнэхээр амттай шүү! Учир битүүлэг. Гэвч энэ нь амьдралын мөн чанар юм. Бид бусад зүйлсийг хөнөөж, идсэнээр амьдардаг юм. Чи миний дараагийн өргөл болох уу?
Хокуро: Божжи ханхүү! Божжи ханхүү! Божжи ханхүү! Зүгээр байгаа юм бий! Гал хараад арай ч үгүй байлгүй гэж бодтол... Юу болсон бэ? Тэр хүн хэн бэ?
Домас: Май, Божжи ханхүү. Божжи ханхүү!
Хокуро: Хэн бэ? Хэн ч алга. Ийм баймааргүй юм.
Домас: Хүн байгаа шинж мэдэгдэхгүй байна. Хэдийн арилаад өгч.
Хокуро: Хэн байж болох вэ?
Домас: Дээрэмчид л болов уу. Эх нь зулзагануудтайгаа байна.
Домас: Бебин! Энэ чиний хутга байна! Чи мөн биз дээ? Гараад ир!
Хокуро: Хутгыг хордуулсан байж таарах нь. Божжи ханхүү, зохих ёсоор нь нутаглуулъя. Эх нь зулзагануудтайгаа нөгөө ертөнцөд жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна.
Домас: Нөгөө ертөнц юм бий. Энүүгээр дайрч өнгөрөх газрыг мэдэх үү?
Хокуро: Үгүй ээ.
Домас: Газар доорх ертөнц рүү холбох нүх. Өөрөөр тамын хаалга гэгддэг.
Хокуро: Тамын хаалга... Гэхдээ нэлээн хөгжин цэцэглэсэн юм аа?
Домас: Газар доорх мангасыг хорьж, хот ийм амар тайван байгаа нь түүхэн дэх хамгийн агуу баатрууд болох газар доорх ертөнцийн баатруудын ач юм. Хокуро, түрүүлж яваад буудаллах газар хай.
Хокуро: За.
Домас: Божжи ханхүү, Тамын хаалгыг ойроос харахаар очъё. Тамын хаалга хэдэн минут бүрд... ...аймшигтай их галыг гаргадаг. Яг л тамын цэвэрлэгээ мэт. Божжи ханхүү ч гэсэн ойртоод хар. Ёроол нь харагдахгүй. Намайг өршөө... Божжи ханхүү...
Дайда: Энэ хаанах вэ?
Миранжо: Наадах чинь Пандорагийн хайрцаг. Нээж болохгүй.
Дайда: Ээж...
Миранжо: Үгүй ээ... Чи жинхэнэ хаан болохын тулд наад хайрцгаа нээх учиртай.
Дайда: Ээж! Толь оо! Харанхуйд юу ч харагдахгүй нь! Ах?
Миранжо: Наадах чинь найдвар. Хамгийн сүүлд үлдсэн, чамайг аврах найдвар.
Дайда: Ах!
Миранжо: Тэр унах бүрдээ босож, ганхашгүй, хүчтэй сэтгэлийн хатаар гай гамшгийг зайлуулах болно.
Дайда: Зүүд үү? Толь оо!
Миранжо: За?
Дайда: Би яг одоо эцгийн хүчийг өөрийн болгомоор байна.
Back to episodes Go home