Кагэ: Хэсэгтээ хөдөлж чадахгүй нь ээ. Маргааш ч гэсэн эргэж ирнэ ээ. Баяртай. Энэ чинь... Тэр арай! Сар ч үзэсгэлэнтэй байна шүү.
Бебин: Одоо ч цайз дотор байжээ. Бушуухан зугтсан чинь дээр байсан юм даа.
Кагэ: Баларсан!
Бичиг: Анги 3: шинэ хаан
Дайда: Эцэг минь...
Сандео: Хаантан гэрээслэл үлдээсэн. Хаан ширээний залгамжлагчаар ...Божжи ханхүү сонгосугай.
Дайда: Байж боломгүй юм!
Эр: Тэр чинь...
Домас: Ю-Юу вэ?
Дайда: Шидэт толь оо!
Миранжо: Эргээд ирэв үү, Дайда ханхүү.
Дайда: Ах... ах хаанаар сонгогдчихлоо!
Миранжо: Үгүй ээ, хаан бол та, Дайда ханхүү.
Дайда: Гэхдээ...
Миранжо: Бүгд миний төлөвлөгөөний дагуу явж байгаа.
Эр2: Дараагийн хаан ууган ханхүү Божжи болох нь ээ?
Эр3: Би Дайда ханхүүг илүүд үзнэ.
Сорий: Хааны гэрээслэлийн дагуу шинэ хааныг зарлая. Шинэ хаанаар... ...Дайда ханхүү!
Хилин: Хааны гэрээслэлийг цуцалмаар байна.
Сандео: Ю-Юу гэнэ ээ?
Домас: Божжи ханхүүг хаан болгохын эсрэг байна гэж үү?
Хилин: Чи Божжиг хаан байж чадна гэж бодоо юу?
Домас: Юу...
Сандео: Боссе хааны гэрээслэлийн эсрэг зогсох гээ юу?
Хилин: Тэр мангасыг харсны дараа хэн дагах юм? Энэ дотор байгаа долуул санал хурааж шинэ хааныг шийдье. Бүгд нүдээ аниад гараа урагш. Божжиг шинэ хаанд тохирно гэж бодож буй нь долоовор хуруугаа өргө. Бүгд, нүдээ нээцгээ. Бид хоёр Дайдад саналаа өгч байна. 5:2 харьцаатай Дайда сонгогдлоо.
Сандео: Домас! Яагаад?
Эр4: Б-Божжи ханхүү!
Кагэ: Ёоё... Тэр новш... Намайг... бүү бас! Ямартай ч зугтъя.
Бебин: Өөрийн биеийг хайчлаад зугтааж байдаг шийртэй юм аа. Гэвч... Зөвшөөрөхгүй. Хэн илгээж, хэнийг алахаар ирсэн бэ? Хариулахгүй бол энэ удаад дуусна гэж мэд.
Кагэ: Би хүн алахгүй гэж хэлсэн биз дээ? Ердөө л Божжид тус болох гэсэн юм!
Бебин: Божжи ханхүү гэсэн үү? Божжи ханхүү. Үүнийг таних уу? Тийм бий. Найз тань юм бий. Түүний үгийг дайж явна. Тэр аян замд гарсан ба тантай дахин хэзээ ч уулзахгүй гэсэн. Үүнийг дамжуулахаар ирсэн юм. Ингээд явъя даа.
Кагэ: Цаашид юу ч болж байсан чиний талд баймаар байна.
Бебин: Дахин хэзээ ч уулзахгүй гэсэн. Дуудаа юу, Дайда хаантан?
Дайда: Би хааны зэргээрээ нэгт орохыг зорих болно. Үүний тулд бүхий л хувирамтгай давхаргыг арчиж хаяна. Миний эсрэг санал өгсөн нь Апес, Сандео нар биз?
Бебин: Яаж мэдсэн билээ?
Дайда: Намайг бүү дутуу үнэл. Чи явж тэднийг зайлуул! Үхсэн хүн үг хэлэхгүй.
Бебин: Дайда хааны санаа гэж бодохгүй байна. Шидэт толь юу гээд шивнэчхэв?
Эр цэрэг: Б-Божжи ханхүү!
Бичиг: Мицүмата
Мицүмата: Уулзалгүй уджээ, Божжи ханхүү. Миний эзэн Бебин түүнийг баривчилсан. Таны ач тусыг мартаагүй ээ. Гэвч үүнтэй адилаар ачийг нь хариулах учиртай Бебин эзнээс урваж чадахгүй нь. Божжи ханхүү, тэр хүү эсэн мэнд. Бебин эзэн түүнтэй тохиролцсон юм. Чухал үүрэг оноож аян замд явуулсан. Үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Гэвч баттай зүйл бий. Таныг хайрладаг хүмүүс олон шүү. Үүнийг бүү мартаарай. За, яв даа. Бебин эзэнд мэдэгдмээргүй байна.
Апес: Дайда хааны зарлигаар уу?
Бебин: Дайда хаантан...
Апес: Би Божжи ханхүүг хаан болгоно. Дайда хаантан, биеэ бэлд.
Хилин: Апес, Сандео нарыг огцруулсан?
Дайда: Хааны жад хэрэггүй. Надад Бебин бий. Сандеогийн хувьд та түүнтэй санал нийлдэггүй бус уу, ээж ээ?
Хилин: Тэглээ ч гэсэн тийм амархан...
Дайда: Тэрнээс илүүтэй, ээж. Ахыг яах гэж байна?
Хилин: Яана гэж? Юуг тэр вэ?
Дайда: Үнэнийг хэлэхэд надад хэцүү юм. Болдог бол хаа нэгтээ явуулчихмаар байх юм.
Хилин: Болохгүй ээ! Тэр одоо ч оюун санааны хувьд хүүхдээрээ тул би хүмүүжүүлэх учиртай.
Дайда: Гэхдээ ахыг өрөвдөх юм.
Хилин: Тэр хүү зүгээр ээ. Чи хаан юм чинь хаан шиг л бай.
Дайда: Тийм дээ. Тэгье дээ.
Кагэ: Божжи!
Хилин: Болохгүй ээ! Аян замд гарч болохгүй нь ойлгомжтой биз дээ! Чи ганцаараа юу чадна гэж? Чи сонсголгүй, бас хүч чадалгүй. Гадагшаа гарлаа гэхэд ичгэвтэр байдалд л орно! Цайз дотроо томоотой бай! Тэгээд ч, чи бол хааны ах учраас байр сууриа ойлгож, Дайдаг...
Эр2 цэрэг: Божжи ханхүү, Хилин хатнаас гадагш гаргаж болохгүй гэсэн тушаал авсан.
Хилин: Божжи, орлоо шүү. Юу хийж байна аа? Дорше! Х-Хөөе! Болгоомжтой! Божжи!
Дорше: Хилин хатан!
Эм: Тэр хувцас.
Дайда: Гэхдээ ахыг өрөвдөх юм.
Хилин: Сайн уу. Намайг Хилин гэдэг. Өнөөдрөөс чиний ээж. Айн? Юу вэ? Бүдүүлэг юм!
Эм2: Ханхүү өмнөх хатан нас нөгчсөнөөс хойш хэнд ч сэтгэлээ нээгээгүй ээ. Энэ нь энгийн явдал.
Хилин: Тийм бий. Ханхүү, юу хийж байгаа юм? Ханхүү, бялуу авчирлаа... Ханхүү! Алчуур чинь! За, за.
Эм2: Божжи ханхүү сүүлийн үед шинэ хатантай их дотно байх боллоо.
Хилин: Божжи, чи ах болно. Тээр, хөдөлсөн үү? Гэвч ингээд тодорхой боллоо. Энэ хүүд хаан байхад тохирохгүй! Болохгүй! Аян замд гарч болохгүй нь ойлгомжтой биз дээ! Аян замд гарахыг чинь зөвшөөрч байна. Гэвч! Энэ хоёр хамт дагалдаж явах болно. Нэг нь сэлмийн мастер Домас. Нөгөө нэг нь... Чамайг хэн гэлээ?
Хокуро: Хокуро гэдэг, эрхэм дээдэс ээ!
Хилин: Цуг явахыг хүссэн цэрэг ба дохионы хэл мэднэ. Чамайг арчлахыг энэ Хокурод даалга. Очих газар чинь манай гэр. Манай аав, ээжтэй мэнд мэдэнгүүтээ бушуу эргэн ирээрэй. Ю-Юу вэ? Ойлгосон бол хариул л даа. Б-Бушуу бэлтгэлээ базаа!
Домас: Явъя даа.
Дорше: Хилин хатан?
Хилин: Юу вэ? Нэг л муу совин татах чинь.
Дорше: Муу совин?
Хилин: Божжитой дахин уулзахгүй юм шиг мэдрэмж. Бас... ...Дайдатай ч тэр...
Back to episodes Go home