Ranking of kings S1 2

Кагэ: Түүний нэрийг Божжи гэдэг. Хэлгүй, бас сонсголгүй. Дээр нь нэмээд итгэмээргүй сайхан сэтгэлтэй тэнэг. Гэхдээ их үнэтэй хувцас өмсдөг болохоор Өөрөө ч мэдэлгүй сонирхол татаад дагаад явсан минь азгүйдэл авчирсан юм. Би хөлсний алуурчнаар амьдардаг сүүдрийн овгийнх гэдгээ баригдчихсан юм. Би өдийг хүртлээ нийгмийн хүрээнийхнээр адлуулж, хавчигдсаар ирсэн. Тиймээс, бушуухан зугтвал дээр юм сан. Тийм байтал тэр Дайда гэх зэвсгийн эрдэмдээ сайн дүүтэйгээ сэлэм зөрүүлнэ гэхийг сонсоод яагаад ч юм сонирхол татаад эргээд ирчихсэн.

Бичиг: 2-р анги: Ханхүү кагэ хоёр

Кагэгийн ээж: Нуугд!

Геслан: Нуугдлаа гээд нэмэргүй. Хөөе!

Кагэгийн ээж: Гэрлийн овгийн хүн байна. Кагэ, эндээс цааш ганцаар зугт.

Кагэ: Айн? Ээж яах юм?

Кагэгийн ээж: Ээж нь тэднийг бүгдийг нь зохицуулна. Чамайг байхаар ээж нь санаа зовоод тулалдаж чадахгүй болохоор түрүүлээд зугт. Эндээс цаана байх хорт ойд уулзъя. За юу? Ойлгов уу?

Кагэ: З-За.

Кагэгийн ээж: Кагэ минь хөөрхөн шүү. Үнэхээр хөөрхөн. За, яв. Бушуу яв!

Кагэ: Удахгүй ирээрэй!

Кагэгийн ээж: Ээждээ даатга!

Эр: Цагаан!

Геслан: Энд байх шив.

Эр2: Нэг нь зугтчихлаа! Хөө!

Кагэгийн ээж: Явуулахгүй шүү!

Геслан: Харанхуйд нуугдвал дийлдэшгүй, өөрийгөө харуулчихвал дорой. Яасан зоригтой юм.

Кагэгийн ээж: Геслан, чи хаанд алтан хошуу хүргэсэн биз? Хөөе, хөөе, яасан бүдүүлэг үг хэлнэ вэ? Чиний харж байгаачлан. Чамайг зовоолгүй хороочих болохоор томоотой бай.

Кагэ: Хаана хорт ой байна аа? Одоо ч тийм хол байна гэж үү? Э-Ээж!

Геслан: Зөрүүд юм гээч.

Кагэгийн ээж: Кагэ, зугтааж чадсан уу? Ээж нь ингээд дуусав бололтой.

Геслан: Цаг хожиж байгааг чинь мэдэхгүй юм, хүүхэд бол өөр эргүүлийнхэнд баригдсан биз.

Эр2: Гүнгийн бяцхан охин Пойз уу даа? Сүүдрийн овгийн хүүхдэд явахыг хараагүй биз? Дотор арзайлгам охин бэ? Үнэхээр л ой руу явж ээ? Маш их баярлалаа.

Геслан: Дуусгав уу?

Эр2: Үгүй ээ. Хорт ой руу зугтсан бололтой.

Геслан: Хойноос нь бушуу яв.

Кагэ: Э-Ээж!

Эр3: Ю-Юу болсон бэ? Бушуу явж үз! Авхайг айлгаад байна!

Эр2: Өршөөгөөрэй. Геслан ноёнтон, явъя.

Эр3: Бид ч мөн Бо хаанд зүтгэдэг. Үүнээс илүү тус болж чадахгүй нь. Энэ замаар явбал ондоо хаант улсад очно. Тэнд илүү аюулгүй.

Кагэ: М-Маш их баярлалаа.

Эм хүүхэд: Хичээгээрэй. Тэр хүү зүгээр байгаа даа?

Эр3: Доройтсон ч сүүдрийн овгийн хүү шүү дээ. Хөл дээрээ зогсоно доо, гайгүй. За, хоёул ч мөн явъя.

Кагэгийн ээж: Кагэ! Төрсөн өдрийн бэлэг!

Кагэ: Нээрэн үү? Янзтай даа! Баярлалаа, ээж! Үүгээр алим өгөөч.

Эм: Айн? Үзмэрийн юм хэрэггүй.

Эм2: Үүнээс дөрвийг авъя.

Эм: За!

Эм3: Хөөе! Хулгайч!

Эм: Юу гэнэ ээ?

Эр4: Хаашаа хараад байгаа юм? Үнэгүй хооллож байхад! Ямар нэг асуудал байна уу?

Кагэ: Ю-Юу ч байхгүй ээ.

Эр4: Тэгээд ч... Чамаар мөнгө олуулахгүй бол болохгүй нь. Дотор нь ороод хаалгыг нь онгойлго. Чадна биз дээ?

Кагэ: З-За.

Эр4: Сайн ажиллалаа. Гайхалтай! Чадлаа, сүүдэр золиг минь! Сайн, сайн. Сайн ажиллалаа. Май. Новш, дахиад л алдчихлаа. Тэсэх аргагүй нь.

Кагэ: Ээж, та нар маш хүчирхэг алуурчид биз дээ? Ямар муу залуусыг цааш нь харуулж байсан бэ?

Кагэгийн ээж: За, байз өө. Тушаасан л бол эмэгтэй, хүүхдүүд, өвчтэй, хөгшин гэлтгүй хөнөөдөг дөө.

Кагэ: Х-Худлаа байлгүй.

Кагэгийн ээж: Үгүй ээ, үнэн шүү. Тиймээс бид хэн нэгэнд алуулбал гомдоллох эрхгүй улс.

Кагэ: Яагаад тийм зүйл хийсэн юм?

Кагэгийн ээж: Бидний төрх муу зүйл хийхээр тохирсон заяатай байж мэдэх юм. Гэхдээ сонс. Бидний хэрэг гарсан хүмүүсийн төлөө зүтгэх учиртай юм шүү. Тэр нь бидний гэрэл юм. Баларсан. Тэд ирж байна! Кагэ, сэр!

Эр5: Тэнд байна! Гадагшаа зугтчихлаа! Хойноос нь! Хойноос нь!

Эр6: Нэмэргүй ээ. Харанхуйд хутгалдчихлаа.

Эр4: Хар өглөөгүүр хэн бэ? Чи юу? Тэнэг, яах гэж ирсэн юм? Чамтай байж болсон! Хаа нэг тийшээ арил! Хөж! Хөж!

Эр7: Б-Боль л доо!

Эр4: Чи түрүүлж цохисон биз дээ?

Эр8: Хөөе... Дуусжээ. Арил, арил!

Кагэ: Өнөөдөр олз омогтой байлаа. Энэ зэргийг хулгайлсан байхад хэсэгтээ ходоод өлсөхгүй байх. Чи муу хэн бэ? Хөөе, байз! Ер үзэж харж байгаагүй царай байх чинь. Би яах гэж түүн шиг амьтнаас болж эргээд ирэв?

Домас: Эхэл!

Дайда: Новш!

Кагэ: Муугүй шүү, Божжи!

Домас: Божжи ханхүүг ийм авьяастай гэж ер мэдсэнгүй. Гэхдээ...

Дайда: Б-Байж боломгүй юм!

Кагэ: Тийм ээ, Божжи! Уруулын хөдөлгөөнөөр хүний үгийг ойлгодог чиний нүд болон мэдрэхүй хурц байж таарна!

Сорий: Чиний сургадаг Дайда ханхүү ялагдах вий дээ?

Бебин: Тэгж харагдаж байна уу?

Сорий: Хөл гар нь оногдохгүй юм байна шүү дээ.

Бебин: Божжи ханхүү ялах шинж ер алга. Аз тохиож яллаа ч гэсэн хааны чанаруудаа гээнэ.

Эр цэрэг: Хөөе, Божжи ханхүүгийн тулааны арга барил жаахан бохир юм аа?

Эр2 цэрэг: Тийм ээ. Хулчгар гэмээр юм.

Эр цэрэг: Зальтай юм. Дотор муухайрах нь. Зальтай юм аа.

Кагэ: Божжи! Сайн байна, сайн байна!

Бебин: Энэ байдлаараа үзэн ядагдах нь. Цөхрөлтгүй тулалдах гэсэн нэгнээр даажигнаж буй мэт харагдаж байгаа учраас. Гэвч хүчин мөхөс Божжи ханхүү үүнээс өөрөөр тулалдаж чадахгүй. За, яах гэж байна Божжи ханхүү?

Дайда: Новш! Шударга бус байна, ах аа!

Кагэ: Айн? Юу гэсэн бэ?

Сорий: Домас, ийм үг хэлээд байхдаа яахав дээ.

Бебин: Гэхдээ л ухаалаг шийдвэр байна.

Кагэ: Хөөе, яагаад бултахгүй байгаа юм?

Хокуро: Яагаад зогсоохгүй байна?

Кагэ: Б-Божжи... Б-Боль!

Домас: Апес... Тулаан дууслаа! Дайда ханхүү яллаа!

Хокуро: Божжи ханхүү! Бушуу эмч олж ир!

Кагэ: Божжи...

Домас: Апес, юу гэж хэлмээр байгааг чинь мэдэж байна. Уучил, ойлгож үз.

Дайда: Ах бохир аргаар тулалдаж гэнэ. Хэзээ ч сэргэхээргүй болгосон байгаа. Хөөе, Домас ахад юу гэсэн юм?

Бэбин: "Энэ чинь хааны зэвсгийн эрдэм биш." "Заавал сэлэм зөрүүлэх учиртай" гэсэн.

Дайда: Бүгд түүний зөгнөсний дагуу явж байх шив.

Миранжо: Эргээд ирэв үү.

Дайда: Аанха. Чиний хэлснээр дараагийн хаан үнэхээр би болох бололтой.

Домас: Хэдий бултахдаа гарамгай байлаа ч богино илдийг эргүүлэх хүч чадалгүй тэрээр дайснаа ялж чадахгүй. Хөөрхий дөө. Хүчирхэг болж чадахгүйн одонд төржээ. Удахгүй эргээд ирэмз.

Кагэ: Домас гэх нөхөрт... Миний туршлагаар ер итгэж болохгүй нөхөр байна.

Эр3 цэрэг: Бохир зэвсгийн эрдэм!

Дайда: Хулчгар!

Домас: Энэ чинь хааны зэвсгийн эрдэм биш.

Кагэ: Хөөе, хаачих нь вэ? Босож болохгүй шдээ. Божжи... Ичээд байх зүйлгүй шүү дээ. Тулааныг чинь үзсэн, догь харагдсан. Чи ялсан. Үүгээрээ бахарх. Хэн ч юу ч гэж хэлж байсан чиний арга барилыг зүгээр гэж бодож байна. Чамаас дахиж юу ч авахгүй ээ. Гэнэт ингэж хэлэхээр тулгамдаж магадгүй л байх... Би... Цаашид юу ч болж байсан чиний талд баймаар байна. Үнэнээсээ хэлж байна аа. Би үнэнээсээ хэлж байна, Божжи.

Back to episodes Go home