Эр өгүүлэгч: Хаадын зэрэг гэж юу вэ? "Хүчин зүтгэх олон алдар нэрт баатруудтай учраас уу?" "Захирах газар олон, хотууд нь цэцэглэн хөгжиж байна уу?" "Мөн юу юунаас илүүтэй баатар шиг хүчирхэг үү?" Эдгээр нөхцөлүүдээр улс бүрийн хааны зэргийг тодорхойлдог.
Ээж: Ханхүү, дахиад л дээрэлхүүлээ юу? Зүгээр ээ. Чи бол хүчтэй хүү. Олон онцгүй явдлыг давж гарч чадна. Тэгээд дэлхийн хамгийн аугаа хаан болох учиртай шүү. Амла.
Бичиг: 1-р анги Нүцгэн ханхүү
Кагэ: Чи муу хэн бэ? Хөөе, байз! Ер үзэж харж байгаагүй царай байх чинь. Бас титэм тавьчихжээ. Хэн юм чи? Чамтай яриад байна! Үл тоомсорлоод байна уу? За, яахав. За, аминдаа хайртай бол бүх мөнгөө өг. Дуугараач! Мөнгөө өг гээд байгаа юм биш үү! Юу вэ чи? Хэлгүй юм уу? Бас дүлий юм биш биз? Тэгвэл яаж ойлголцох болж байна? Юу? Мөнгө байхгүй ээ? Миний үгийг амны хөдөлгөөнөөр ойлгоод байгаа юм уу? Миний ярьж байгааг ойлгож байгаа гэсэн үг үү? Тийм л байх. Яагаад ч юм чамайг ойлгоод байна. Байз, тэр ямар ч хамаагүй! Мөнгөгүй юм бол бүх хувцсаа үлдээгээд яв! Дуулгавартай байгаа чинь сайн байна. Ядуу би аврагдлаа. Чи зөв зүйл хийж байна. Чи үгэндээ хүрдэг бололтой. За, маргааш ч гэсэн үнэтэй хувцастай хүрч ир. Сайн сонс, энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү. За, яв. Тэнэг хүүхэд ч байх юм аа.
Эр: Юу болоод байна?
Эр2: Ууган ханхүү, Божжи ханхүү л байна.
Эр: Тэр ханхүү гэж үү?
Эр2: Эрхэм дээдэс хаа нэгтээ дээрэмчинтэй таарч дээ.
Эр: Гэхдээ инээмсэглээд явж байх юм.
Эр2: Маанаг юм аа. Бас дээр нь хэлгүй, дүлий. Бас хүүхдийн сэлэм ч олигтой эргүүлж чаддаггүй бололтой юм билээ. Бүтэлгүй ханхүү гэдэг нь энэ.
Кагэ: Ирэхгүй нь ээ... Т-Тэр... намайг баривчлах гэсэн юм биш биз? Хөөе. Юундаа баярлаа вэ? Ойлголцож чадаж байгаадаа баяртай байна аа? Яачихсан амьтан бэ? Ийм зүйлд баярлаад байгаа юм уу? Тийм бий. Чамайг дүлий бас тэнэг болохоор хэн ч тоодоггүй юм биз дээ? "Яг тийм. Сайн ойлгож байна" гэв үү? Тэнэг! Би чамаар тохуурхаад байна! Учраа олоход төвөгтэй юм гээч. Юу? Маргааш ч бас зөндөө хувцас авчрах болохоор энд байж байгаарай гэв үү? Би хэнээс ч тушаал авахгүй. Чамайг хэн гэдэг юм? Божжи юм бий? Намайг Кагэ гэдэг. Битгий хэтрүүлээрэй. Маргааш ч бас найдаж байгаа шүү, Божжи. Анх удаа ийм хүнтэй уулзлаа. Хувцас нь овоо үнэ хүрнэ, хүлээхээс дээ. Юу вэ? Чи тэр цайзын ханхүү юм уу? Тэгвэл ирээдүйд хаан болох нь ээ. Тэгээд дэлхийн хамгийн аугаа хаан болно гэсэн үү? Чи аугаа хаан болно гэж юу байх вэ дээ! Хэлгүй бас дүлий юм байж! Чи үнэхээр маанаг юм аа? Ю-Юу? Тэгсэн ч болно гэж үү? Ойлголоо доо. Хаан болохоороо зугаацаж болох ертөнцийг бүтээгээрэй дээ. Тэвчээртэйеэ хүлээж байя. За тэгнэ, шоолж байх шив. Миний буруу л даа.
Эм: Сүүлийн үед өдөр бүр л шалдан явах нь харагдах боллоо.
Эр3: Тэр дараагийн хаан болж магадгүй гэхээр санаа зовох юм.
Эм хүүхэд: Чи яагаад нүцгэн яваа юм?
Эр4: Хөөе, дуулав уу?
Эр хүүхэд: Яаж вэ?
Эр2 хүүхэд: Яаж вэ?
Эр4: Сонсохгүй шүү дээ.
Өвөө: Хөөе, хөөе! Ханхүү сонсголгүй юм.
Эр хүүхэд: Яагаад вэ? Чихтэй л юм байна шд!
Өвөө: Чихтэй ч сонсголгүй хүн гэж байдаг юм аа.
Эр хүүхэд: Доромжилбол сонсож чадахгүй юм биз дээ? Тэнэг! Тэнэг!
Өвөө: Хөөе, хөөе...
Эм хүүхэд: Чи үг хэлээд үз дээ?
Эр хүүхэд: "Ау ау" гэнэ!
Эм хүүхэд: Хөөрхий дөө.
Эр хүүхэд: Зугтчихлаа!
Эр2 хүүхэд: Байз! Ярьж чаддаггүй юм бол чаддаггүй гэдгээ хэл л дээ!
Кагэ: Балай үг хэлэх юм. Энэ чинь... Ийм газар амьдардаг байж ээ? Нэг л уур хүрээд явчихлаа.
Эр цэрэг: Хөөе, дахиад л нүцгэн явна.
Эр2 цэрэг: Өрөвдөлтэй юм аа. Өөрийнхөө тэнэгийг ч мэддэггүй л байх даа. Жаргалтай юм өө.
Хилин: Үнэхээр нүцгэн гарсан байх шив. Яг юу гэсэн үг вэ, Божжи ханхүү?
Бичиг: Хатан Хилин удаах ханхүү Дайдагийн эх
Сандео: Ханхүү дээрэмчинтэй таарсан юм болов уу?
Бичиг: Хууль зүйн сайд Сандео
Бичиг: Их дөрвөл сэлмийн мастер Домас
Хилин: Улсын ханхүү тэгж явж байдаг. Өрөвдөлтэй юм!
Бичиг: Ханхүү Божжигийн зэвсгийн эрдмийн багш
Бичиг: Их дөрвөл Хааны жанжин Апес
Бичиг: Их дөрвөл Хатны бамбай Дорше
Хилин: Домас...
Домас: Эрхэм дээдэс ээ?
Хилин: Тэр дээрэмчнийг олж ир. Цаазаар авна.
Домас: Мэдлээ.
Хилин: Юу? Үгүй юм уу? Ганцаараа тоглож байсан гэнэ ээ? Тийм тоглоом байх уу? Чи хааны удмын нэрийг сэвтээж, бүр цаашлаад хаант улсын эв найрамдлыг алдагдуулж байна. Угтаа бол толгойгоо авхуулж мэдэх том хэрэг өдөөсөн байна! Гэвч ингээд тодорхой боллоо. Энэ хүүд хаан байхад тохирохгүй! Хэлмэрчлэх шаардлагагүй! Дайда бол 100 дахин илүү тохирохоор байгаа биз? Айн? Энэ хүү цочирдсон бололтой харагдах юм. Сонсох учиргүй биз дээ?
Сандео: Тэгж л харагддаг.
Хилин: Явъя. Яагаад энэ хүүхэд ууган ханхүү, Дайда удаах ханхүү байдаг байна аа? Чадвараар үнэлдэг баймаар юм. Хувцас чинь үрчлээтэй байна! Цаазаар авна шүү!
Эр цэрэг: Г-Гүнээ хүлцэл өчье!
Кагэ: Яачихсан сүржин авгай вэ? Энэ тэгээд хатан гэж үү?
Домас: Ханхүү. Хаан дуудсан шүү. Хувцсаа өмсөөд бушуу оч.
Кагэ: Тэр... ...үргэлжид зүгээр мэт дүр эсгэж, тэвчиж байж ээ? Айн, тэр хаашаа явчхав?
Бебин: Чи сүүдрийн овгийнх биз?
Бичиг: Их дөрвөл Могой эзэмшигч Бебин
Бичиг: Удаах ханхүү Дайдагийн зэвсгийн эрдмийн багш
Бебин: Хараагдсан алуурчдын овог уу? Хүйс тэмтрүүлсэн гэж дуулж байсан юм байна. Одоо хүүхдээрээ юм бий.
Боссе: Ор.
Бичиг: 7-р зэргийн хаан хаантан Боссе
Боссе: Ирээ юу, ханхүү.
Эр2 өгүүлэгч: Энэ явдал гэнэт болж өнгөрсөн юм. Тосгоныхон үй олон хүнээ алдаж, бүх хүчээрээ тулалдсан боловч...
Эр5: Тэр юу вэ?
Эр2 өгүүлэгч: ...талбайг бүрхэх хэмжээний үй олон мангасын сүргийг хараад тосгоныхон өөрсдийн хувь заяаг зүхжээ. Тэр эр хаанаас ч юм гарч ирсэн аж. Түүний тулаан ёстой л үзүүштэй байлаа. Энэ бол Боссе хаант улсын эхлэл болсон юм.
Боссе: Божжи, чамайг сүүлийн үед нүцгэн яваад байгаа гэж дууллаа.
Бичиг: Ерөнхий сайд Сорий
Боссе: Юу гэсэн үг вэ? Хааны гэр бүлийнхэн бид ард олны найдаж итгэх хүмүүс байх учиртай. Дээрэмчинд дээрэмдүүлээ юу? Эсвэл хүнд дээрэлхүүлээ юу? Тэр тийм ч хамаагүй. Тийм нөхцөл байдлыг үүсгэсэн асуудал чамд байна гэсэн үг-
Сорий: Боссе хаантан!
Боссе: Бүү сандар. Чи бол нас барсан анхны хатны хүү, яахын аргагүй хайр хүргэсэн үр минь. Гэвч, намайг хадан гэртээ харьсны дараа улсынхаа талаар бодоход сэтгэл хөндүүрлэх юм. Чиний гар яасан ч зөөлхөн юм. Дайдагийн гар хичээл зүтгэл, бэлтгэлээр эвэршсэн байсан. Чамд улсын хамгийн аугаа сэлэмчин Домасыг багшаар тавьсан билээ. Хүчирхэг болж чадахгүй байх учир шалтгаан үгүй. Домас...
Домас: Эрхэм дээдэс ээ?
Боссе: Ханхүүг илүү чанд хатуу бэлтгэ.
Домас: Мэдлээ.
Боссе: Бэлтгэлдээ өөрийгөө зориул, хүү минь. Яв даа.
Бэбин: Хэн илгээж, хэнийг хөнөөхөөр ирэв? Хариулахгүй бол...
Кагэ: Хэлсэн шдээ! Би аллага үйлдэх гээгүй!
Бэбин: Аллагаар амь зууж ирсэн сүүдрийн овог. Урьд нь Бо хаант улсын дотоод алуурчид байсан. Нэгэнт сонгосон эзнээсээ яасан ч урвахгүй.
Кагэ: Наадхаа ярихаа боль!
Бэбин: Тэгтэл гэнэт хааныг хөнөөх гэж оролдоод овгоороо хүйс тэмтрүүлсэн байх аа? Хөөе, бушуу- Цк, сүүдэр дунд холилдов уу? Сэрэмжтэй байгаарай. Сүүдтэй зүйл хийж чадахгүй л байх.
Дайда: Болгож тавьж байх шив?
Домас: Дайда ханхүү...
Бичиг: Удаах ханхүү Дайда
Дайда: Ах маань яаж байна даа? Жаахан хүчтэй болсон уу?
Домас: Айн?
Дайда: Жаахан сэлэм зөрүүлмээр байна.
Домас: Арай яарсан хэрэг болох болов уу?
Дайда: Тэгвэл Домастай зөрүүлье л дээ.
Домас: Айн? Надтай юу?
Дайда: Тийм ээ. Чамтай бол болно биз дээ?
Домас: Тэр ч, нөгөө... Бебиний хүлэг баатруудын шилдэг ахмадыг дийлсэн гэж дуулсан. Өөртөө бүрэн итгэлтэй болсон байж таарна. Хүсэхгүй байгаа ч ойлголоо. Сөхсөн хамрыг нь буулгахаас даа. Энэ эрч хүч... Боссе хаан гэгээн дүрээрээ мөн! Г-Гайхалтай! Энэ бол яаж байна? Айн, айн? Зэвсгийн эрдэм тань мундаг юм. Эрхэм дээдэс улам хүчирхэг болно. Энэ бол хааны зэвсгийн эрдэм мөн. Өөрийн эрдмийг сургамаар байна. Божжи ханхүү?
Дайда: Юу вэ? Надтай үзэлцмээр байна уу?
Кагэ: Ёстой нэг. Түүнийг дагасан биш балрах дөхлөө. Энэ эвгүй газраас бушуухан-
Эр3 цэрэг: Хөөе, дуулсан уу? Божжи ханхүү, Дайда ханхүү хоёр сэлэм зөрүүлж байгаа бололтой. Үзэхээр очъё.
Кагэ: Тэр тулалдаж байгаа гэв үү?
Хилин: Шуугиантай байх чинь. Юу болоо вэ?
Дорше: Дайда ханхүү болон Божжи ханхүү нар сэлэм зөрүүлж байгаа бололтой.
Хилин: Ах дүү хоёр тулалдаж байдаг балай юм.
Домас: Божжи ханхүүгийн дийлэх өрсөлдөгч биш. Яг юу бодоод байгаа юм бол?
Хокуро: Хөөе, хэн нь ялна гэж бодож байна?
Эр5 цэрэг: Юугаа хэлнэ вэ? Дайда ханхүү шилдэг ахмад Бохенийг ялаад Бохен ах хүлэг баатар байхаа больсон шүү дээ.
Хокуро: Тийм л дээ. Гэхдээ тэр үед... Энэ тулаанаар нэг мөр шийдэгдэж магадгүй юм.
Домас: Ингээд тулааныг эхлүүлье. Бэлэн үү?
Сорий: Домасын шавь, чиний шавь хоёр тулалдах гэж байна.
Бэбин: Үр дүн нь тодорхой л доо.
Дайда: Ах аа, би биеэ барихгүй шүү.
Домас: Эхэл!
Хокуро: Мэдсэн юм! Аз биш байж! Тэр үеийн явдал...
Дайда: Новш!
Эр6 цэрэг: Оночихлоо!
Эр7 цэрэг: Бултангуутаа оночихлоо!
Кагэ: Муугүй л юм байна шдээ! Муугүй шүү, Божжи!
Back to episodes Go home