USK 01.16-2

Шэн:   Яо, Яо, ядарч байна уу?

Яо       Ээж ээ. Хар даа, би дахиад нэг хуванцар сав оллоо.

Шэн:   Яо, Яо маш сайн байна. Нааш ир.

Яо:      Ээж, Яа Яо-ийн аавын төрсөн өдөр хэдхэн хоногийн дараа болно. би аавдаа бэлэг өгөмөөр байна.

Охин: Ээж ээ, Лу Яогийн гэр бүл үнэхээр ийм ядуу юм уу? Тэр яагаад өдөр бүр хуванцар сав цуглуулдаг юм бэ?

Юнь:  Түүнээс хол бай, ойлгов уу? Тэр ноорхой хувцас өмсөж, бас хог түүдэг. Ямар нян тээж явдгийг нь хэн мэдэх юм?

Яо:      Ядуу байх ичмээр зүйл биш гэж та хэлдэг ш дэ. ээж, аав минь маш шаргуу ажилладаг. Яо Яо би, та хоёрыг энэ ачааг үүрэхэд чинь тусалахыг хүсдэг. Надад ердөө ч гомдолтой санагддаггүй.

Шэн:   Ойлголоо.

Аав:    Хүү минь.

Яо:      Энэ аав байна.

Жаал: Аав аа. Аав аа.

Аав:    Аав нь чамайг үдэшлэгт авч явна.

Жаал: За. Ээжээ.

Яо:      Ээж ээ, энэ аав биш үү?

Шэн:   Яо Яо, харах хэрэггүй, тэр аав чинь биш. Лу Цимин, чи яагаад энд байдаг билээ?

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Лу Цимин, чи яагаад энд байдаг билээ?

Эм:     Ноён Лугийн тэвэрч байсан тэр жаал бүр 10 жилийн өмнө төрсөн гэж сонссон. Яг цагаан сарын үеэр төрсөн юм гэнэ лээ.

Эм1:   Аа? Тэгвэл ноён Лу энэ хугцаанд нөгөө бүсгүйд үнэнч байжээ?

Эм:     Магадгүй. Энэ бүсгүй манай ирээдүйн захиралын эхнэр болж магадгүй. Тэр манай даргын эхнэр болж мэднэ.

Эм1:   Ноён Лу, Хайчэнд хамгийн боломжийн гоонь эр гэгддэг. Түүний хөрөнгө тэрбумаар хэмжигддэг гэсэн. Эхнэр нь болох эмэгтэйн хувьд энэ жинхэнэ аз шүү.

Лу:      Аяар. Чи яаж байна? Ус уух уу? Энэ миний л буруу, би гэж ямар ч нэмэргүй амьтан. Чи жирэмсэн, гэтэл биднийг тэжээх гэж шаргуу ажиллаж л байдаг.

Шэн:   Хэцүү биш дээ. гэр бүл минь хамтдаа байгаа цагт хүнд үе хөнгөн санагддаг.

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Лу Цимин, бид гэрлээд 10 жил болсон байна. Чи өөрийгөө ядуу гэр бүлээс гаралтай гэдэг. Би арван жилийн турш маш шаргуу ажиллаж, мөнгө цуглуулж, чамд санаа тавьдаг байхдаа нэг ч гомдоллож байгаагүй. Гэтэл энэ бүх хугацаанд намайг хуурч байсныг чинь огт мэдээгүй байж.

Яо:      Ээж ээ, хар даа. Би бүгдийг нь дахин боловсруулах үйлдвэрт өгчихлөө.  Ах надад бүр хоёр юань нэмж өгсөн.

Шэн:   Миний Яо Яо үнэхээр чадварлаг юмаа.

Яо:      Ээж ээ, аав тэнд байна.

Шэн:   Яо Яо, аав нь ажил хэргийн уулзалттай байгаа.  Аавыгаа хариад хүлээцгээе, за юу?

Яо:      Ээж ээ, дахиад нэг л өдөр  хуванцар сав цуглуулчихвал  аавд өгөх бэлгийн мөнгө хангалттай цуглана.

Лу:      Шэн Ман?

Эм:     Цимин, чи юу хараад байгаа юм бэ?

Лу:      Өө, юу ч бишээ.

Эм:     Лу Цимин, чи өөрийгөө хэн гэдгийг Шэн Манд хэзээ хэлэх гэж байна?

Лу:      Үнэнийг хэлэхэд, тэр эд хөрөнгөнд шунадаггүй хүн. Мэдээж хангалуун амьдралд дасахгүй байж мэднэ. Зүгээр л бүгдийг байгаагаар нь байлгая. Хоолоо ид.

Жаал: Лу аав аа, та ганцхан миний аав байна биз дээ?

Лу:      Тиймээ.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Ээж ээ. Бид нээрэн явах юм уу?

Шэн:   Яо Яо. Ээж нь ааваас чинь саламаар байна. Чи ээжтэйгээ хамт явах уу?

Яо:      Ээж ээ, Яо Яо би, сайн биш байсан болоод аав биднийг орхисон юм уу?

Шэн:   Тийм биш ээ, миний Яо Яо хамгийн мундаг нь. Гэхдээ, аавад чинь хайртай бүсгүй нь буцаад ирсэн. Аав чинь бидэнтэй байхыг хүсэхгүй байх.

Яо:      Ээжээ, бид үлдэж болохгүй уу? Хэд хоногийн дараа Яо Яо, аав хоёрын төрсөн өдөр болно. Аав надад амласан. Тэр энэ удаа надтай хамт заавал төрсөн өдрөө тэмдэглэнэ гэсэн.

Шэн:   Гэхдээ тэр аль хэдийн мартсан байх даа.

Яо:      Ээж ээ. Яо Яо аавыг амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэдэг. аавыгаа орхимооргүй байна. Аавд дахиад нэг боломж өгье, тэгэх үү?

Шэн:   Ээж нь хоёр өдрийн дараах тасалбар захиалсан. Тэгвэл... хоёулаа аавдаа дахиад нэг боломж олгоё.

Яо:      Аав аа, та хүрээд иржээ!

Лу:      Чи юу хийж байгаа юм?

Шэн:   Хуучин хувцсаа л ялгаж байна.

Лу:      Энэ өнөөдрийн үйлчлүүлэгч нарын хүлээн авалтаас үлдсэн хоол. Үүнийг халаачих..

Шэн:   Хэрэггүй. Би хоол хийж чадна.

Лу:      Шэн Ман. Чи хэзээнээс ийм үрэлгэн болчихов? юу ч үлдээлгүй бүгдийг нь иддэг байж.

Шэн:   Лу Цимин, Яо Яо бид хоёр үнэхээр чиний зүрхний хэлтэрхийг л хүртэх ёстой гэж үү?

Яо:      Аав аа. Энэ... Энэ таны төрсөн өдрийн бэлэг үү?

Лу:      Үгүй. Миний юманд дахиж битгий хүр.

Шэн:   Лу Цимин, чи...  Яо Яогийн төрсөн өдрийг хэзээ ч тэмдэглэж байгаагүй. түүнд хэзээ ч бэлэг авч өгч байгаагүй. өнөөдөр охиндоо амласан ш дэ. Энэ ердөө л тоглоом. Ингэж уурлах хэрэг байгаа юм уу?

Лу:      Үгүй чи... Байна уу? За, би одоохон очлоо.

Яо:      Аав аа. Маргааш манай сургууль хаврын аялал зохион байгуулна. Та надтай хагас өдөр хамт байхын тулд энэ мөнгийг зарцуулж хүрэх үү? Ангийн хүүхдүүд намайг аавгүй гээд байдаг юм. аавтай гэдгээ тэдэнд батлахыг хүссэн юм. Аав аа, та маргааш надтай хамт хаврын аялалд явах завтай юу?

Лу:      ойлголоо.

Яо:      Ээж ээ, аав амласан. Аав надад амласан.

Шэн:   Лу Цимин, чи амласандаа хүрч, дахиж Яо Яогийн урмыг хугалахгүй гэж найдъя.

Яо:      Ээж ээ, хар даа. Аав надад энэ тоглоомыг өгсөн. Аав надад хайртай хэвээрээ, тийм ээ?

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Ээж ээ, байраа алдахгүйн тулд энд хүлээцгээе.

Шэн:   Тэгье.

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Яо Яо, ээж нь утсаар ярих хэрэгтэй байна. Үйл ажиллагаа хараахан эхлээгүй байгаа. Томоотой байгаарай. Ийш тийш явж болохгүй шүү, за юу?

Яо:      Ээж ээ, та явж болно. Чжан багш ирчихэж. Би хаашаа ч явахгүй.

Шэн:   Сайн охин шүү. Сайн уу, менежер ээ, би ажлаасаа халагдах гэсэн юм.

Яо:      Су Цзиян, яаж байгаа юм бэ?

Су:      ээж ийм хортой хоолыг зөвхөн ядуу хүмүүс л иддэг гэж хэлсэн. авчирсан юмнууд чинь нүд хорсгож байна. Энэ юмнуудаа аваад эндээс зайл!

Яо:      Энэ газрыг аавдаа хадгалсан юм. яагаад чамд өгөх ёстой гэж?

Су:      худалч! Чамд аав ч байхгүй. Чи ийм сайхан газрыг яаж авч чаддаг байнаа?

Яо:      Би худлаа яриагүй. Аав удахгүй энд ирнэ.

Су:      Болиод өгөөрэй, манай ангийнхан бүгд баталж чадна. Чи бол аавгүй ердөө л нэг муу бяцхан гуйлгачин.

Эм:     Лу Яо бид хоёр цэцэрлэгээс эхлээд нэг ангид сурсан. Аав нь эцэг эх, багш нарын уулзалтад хэзээ ч ирдэггүй байсан.

Эр:      Хичээлийн дараа хэн ч ирж авдаггүй байсан даг.

Шэн:   Яо Яо.

Яо:      Ээж ээ!

Жаал: Лу Яо, аав чинь чамайг авахаар ирж байхыг яагаад хараагүй юм бэ?

Охин: Тэр хичээлийн дараа өдөр бүр хог түүдэг. Хэрэв тэр аавтай байсан бол яаж ийм ядуу байх юм?

Эм:     Ямар асуудалтай хүүхэд вэ?  яагаад миний хүүхэдтэй нэг ангид сурдаг байнаа?

Эр:      Энэ охин одоо ч хог түүсэн хэвээрээ.  Тэр ямар нян тээж явааг хэн мэдэх юм? Одооноос эхлэн түүнээс хол байгаарай.

Яо:      Би цэвэрхэн. Хэрэв та нар надад итгэхгүй бол намайг үнэрлээд үзээч!

Жаал: Чи одоо юу гэж хэлэх гээд байгаа юм? Чамд аав байхгүйг хэн ч баталж чадна.

Яо:      Би худлаа яриагүй. Аав надад амласан. Тэр заавал ирнэ. Аав аа.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Аав аа.

Жаал: Лу Яо, чи юундаа баярласан юм? Энэ бол миний аав.

Яо:      Аав аа.

Лу:      Яо Яо, өнөөдөр би энд Цзияны аавын хувиар ирсэн. Цзиянд буруу ойлголт төрүүлэхгүйн тулд намайг ах аа гэж дуудах ёстой.

Яо:      Аав аа, гэхдээ та надад амласан ш дээ.

Лу.      Чи намайг хэн гэх вэ?

Яо.      Лу ах.

Жаал: Муу худалч! аавыг минь булаах гэж байна! Бүр энэ тоглоомоор далимдуулж булаах гээ юу! Бүгд энэ тоглоомыг харцгаа! Энэ нохойд минь зориулж аавын авч өгсөн тоглоом.

Яо:      Энэ миний аавын надад өгсөн тоглоом. Буцаагаад өг.

Жаад: Хар, нотолгоо нь энэ байна.

Охин: Энэ үнэхээр нохойн тоглоом байна

Жаал: Лу Яо энийг аав нь өгсөн гэж хэллээ. аав нь үнэхээр тэгж бодож байна уу?

Лу:      Больцгоо!

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Цзиян, сүүдрэвчээ өөр газар босгоё.   

Яо:      Би ээжийгээ олох ёстой.

Жаал: ээждээ хэлэх нь үү?

Эм:     Цимин, энэ бол зүгээр л хүүхдийн тоглоом. Томчууд хөндлөнгөөс оролцох ёсгүй.

Чжан: Юу болоод байна аа?

Жаал: Чжан багш аа, Лу Я-ийн  ангийн сангаас хулгайлсан мөнгө!

Яо:      Энэ ангийн сангийн мөнгө биш. буцаагаад өг!

Чжан: Юу болоод байгаа юм?

Жаал: Лу Яогийн цүнхэнд маш их мөнгө байгаа. Түүний гэр бүл маш ядуу. хаанаас тийм их мөнгө олдог юм?  Тэр ангийн сангаас хулгайлсанаас зайлахгүй.

Охин: түүнийг хуванцар сав цуглуулж байхыг харсан. Тэр мэдээж тийм их мөнгөгүй.

Лу:      Хуванцар сав цуглуулдаг гэнэ ээ?

Чжан: Лу Яо, энэ мөнгийг хаанаас авсанаа тайлбарлаач.

Яо:      Чжан багш аа, би хулгайч биш. Энэ мөнгийг... сарын турш хуванцар сав цуглуулж олсон. энийг аавдаа зориулж хадгалсан юм.

Жаал: худлаа ярьж байна! Хэн аавдаа мөнгө хадгалдаг юм бэ?

Жаал1: Чжан багш аа, тэр урд нь ч гэсэн худлаа хэлж байсан. Тэр аавтай гэж хэлсэн. Одоо мөнгө хулгайлсан байна. Тэр манай ангийн хүүхэд байх ёсгүй.

Яо:      Би хулгайлаагүй, аав аа. Үүнийг нотлоход туслаач.

Лу:      Лү Яо, чи уучлалт гуй! энэ их мөнгийг хаанаас авсан нь надад хамаагүй.Чи ангийнхантайгаа зөрчилдөж болохгүй.  Багш болон ангийнханаасаа уучлалт гуй.

Яо:      Би ямар ч буруу юм хийгээгүй. яагаад уучлалт гуйх ёстой гэж? Та нар л хамгийн түрүүлж намайг дээрэлхэж эхэлсэн.

Жаал: худлаа ярьж, хулгай хийнэ. яаж гэмгүй царайлдаг байна аа?

Яо:      Би хулгайлаагүй гэж хэлсэн.      [EB1] 

Лу:      Лу Яо, чи яагаад үгэнд орохгүй байна? чамайг уучлалт гуй гэж байна.

Чжан: Сюй Цзыяны аав аа. Энэ хэрэг явдал хараахан шийдэгдээгүй  байгаа. Хүүхдийг айлгах хэрэггүй.

Лу:      Энэнд учрыг нь олох юм байхгүй. Лу Яо энэ мөнгийг хулгайлсныг би гэрчилнэ.

Яо:      Аав аа, та яагаад Сюй Цзыяны хэлсэн бүхэнд итгээд байгаа юм бэ? Надад яагаад итгэхгүй байгаа юм. Би танд дахиад хэрэггүй болсон гэж үү?

Жаал: Худалч! Энэ миний аав! Хэрэв чамайг дахиж тэгж хэлбэл хашраана шүү!

Лу:      Лу Яао, чамд сүүлийн удаа хэлье. Ангийнханы өмнө уучлалт гуй.

Яо:      Аав аа, би ямар ч муу юм хийгээгүй.

Лу:      Уучлалт гуй!

Яо:      Намайг уучлаарай.

Шэн:   Та нар яаж байгаа юм бэ?

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Ээж ээ.

Шэн:   Лу Цимин, чи юу хийж байна аа?

Эм:     Шэн Ман, охин чинь сургуулийн сангаас хулгай хийсэн байна. Чжан багшаа, үүний учрыг олох ёстой.

Яо:      Ээж ээ, би хулгайлаагүй. Би хуванцар савнууд зарж энэ мөнгийг олсон. аавдаа бэлэг авч өгөхийг л хүссэн юм.

Лу:      Тэгэхээр, Лу Яо надад  бэлэг авч өгөх гэж хог цуглуулсан байх нь ээ?

Шэн:   Чжан багш аа, охин минь мөнгө хулгайлаагүй. надад тайлбарлаад өгөөч.

Чжан: Лу Яо-ын ээж ээ, та итгэлтэй байж болно, энэ хэрэгийн учрыг заавал олно.

Эм:     Чжан багш аа, энэ охин өдөр бүр хичээлийн дараа хог түүдэг. Түүний биед хуримтлагдаж, тээж явдаг нянг ярих ч юм биш. Энэ охин ангийн сурлагад муугаар нөлөөлдөгийг бүр ярилтгүй . Ийм ядуу айлын хүүхэд миний хүүхэдтэй яаж нэг ангид сурдаг байна аа.

Шэн:   яаж ингэж хэлдэг байна?

Чжан: бүгдээрэй тайвширцгаа. Лу-ийн сурлагын дүн, зан байдал хоёулаа маш сайн. Тэр сурлагаараа хоцордог хүүхэд биш.

Шэн:   Итгэлтэй байж болно, охин бид хоёр дахиж хэзээ ч олны өмнө ил гарахгүй.

Лу:      Шэн Ман, чи юу яриад байна?

Шэн:   Сюцзяны аав аа. Чи арай дэндүү байна шүү.

Яо:      Ээж ээ, явцгаая. 

Шэн:   Явцгаая.

Жаал: Муу өчүүхэн амьтан, энэ мөнгөө буцаагаад ав.

Яо:      Ээж ээ, энэ надад хэрэггүй. Би явмаар байна. Баяртай, ах аа. Бид дахиад хэзээ ч уулзахгүй ээ, ааваа.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Аав аа, энэ төрсөн өдрөөр минь өгсөн бэлэг үү?

Лу:      Хөөе...

Эм:     хурдхан шиг сүүдрэвчээ босгох хэрэгтэй байна.

Лу:      Яо Яо, хүлээж байгаарай, аав нь очоод уучлалт гуйх болно.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Яо Яо, хэрэв бид одоо явбал дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.

Яо:      Би ээжтэйгээ байсан цагт хаашаа ч хамаагүй явж чадна.

Шэн:   Аав чинь яахав?

Яо:      Тэр надад хэрэггүй.

Шэн:   Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Сууцгаа.

Лу:      За.

Жаал: Аав аа, төрсөн өдрийн мэнд хүргэе.

Лу:      Баярлалаа.

Эм:     Энэ.

Лу:      Аан.

Эм:     Хүслээ хэлээрэй.

Яо:      Аав аа. Хэдхэн хоногийн дараа та бид хоёрын төрсөн өдөр болно. Би аавдаа бэлэг барих гэсэн юм. Дараа нь аавтайгаа хамт бялуугаа хуваах болноо. Та хүслээ хэлээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Аав аа, яагаад.... Та Сюй Цзыяны хэлсэн бүхэнд итгэсэн гэж? Надад надад яагаад итгэхгүй байгаа юм. Та надтай дахиж уулзахыг үнэхээр хүсэхгүй байна уу?

------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Цимин, чи…

Лу:      Уучлаарай. Өнөөдөр бас миний охины төрсөн өдөр. Би охин дээрээ очих ёстой.

Эм:     Цимин....

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Яо Яо. Яо Яо. Аав нь ирлээ. Шэн Ман, охиныг хааш нь авч явсан бэ? Хурдхан буцаж ир. Өчигдөрийн явдлын хувьд, би Шуаншуан, түүний хүүхдийн өмнөөс уучлалт гуйж байна. Дахиж тийм юм болохгүй. Би энэ удаа чамайг уучилж болно.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Охин надтай төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсдэггүй байсан гэж үү? Би түүнд бялуу бас бэлэг авсан.  Аль болох хурдан буцаж ир. Миний тэвчээр хязгаартай шүү.

------------------------------------------------------------------------------------------------

Салах өргөдөл

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Салах өргөдөл өө?

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Эд хөрөнгө хуваах өргөдөл.

Яо:      Аав аа. Охин чинь таныг ааваа гэж сүүлчийн удаа хэлж байна. Ээж бид хоёр явлаа. Энэ мөчөөс та дахиж Яо Яо миний аав биш.

Лу:      Шэн Ман. надаас сална гэж сүрдүүлж яаж зүрхэлдэг байна? Бүр Яо Яо-гоор ийм юм бичүүлж сургажээ. Чамайг явсан гэхээр итгэхгүй байна.  

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Чи юу хийгээд байгаа юм?

Шэн:   зүгээр л хуучин хувцсаа ялгаж байна.

Лу:      Шэн Ман  үнэхээр явчихсан гэж үү?

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Энэ аав уу? Санаа зоволтгүй ээ, ээжээ. Охин нь гуниглаагүй. ердөө л харамсаж байна. Аав бид хоёр нэг өдөр төрсөн, гэсэн ч хэзээ ч хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй.

Жаал: Ааваа, төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүслээ хэлээрэй.

Яо:      Ээжээ. Сэтгэлийг тань үймүүлсэн юмыг үзэх хэрэггүй. Охин нь аавыг дахиж бодмооргүй байна. Ээжээ, би энэ хүрээлэнд дахиад ганцхан удаа очиж болох уу?

Шэн:   дахиад цаг байна. Жолооч оо, энд зогсоод өгөөч.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Би чамд боломж өгч, харин чи буцаад ирлээ. Шэн Ман... Та нар хэн бэ?

Эм:     Харин чи хэн бэ?

Лу:      Энэ миний гэр.

Эм:     Аан, тэгвэл Шэн Манд хэзээ ч олддоггүй, хаа сайгүй тэнэж явдаг нөхөр нь чи байх нь ээ? жигтэйхэн дэгжин хувцаслачихсан. Харин эхнэр хүүхдээрээ хог түүлгэж  л байдаг.

Лу:      юун балай юм яриад байгаан?

Эм:     хэлээд өгье. Шэн Ман хэдийн явчихсан. түлхүүрийг нь өгөөдөх. Би энэ байрыг хурдхан өөр хүнд түрүүслүүлмээр байна.

Лу:      Түрээсийн гэрээг цуцлах гэж үү? Шэн Ман хэзээ ч тийм зүйл хийхгүй.

Эм:     яагаад болохгүй гэж? Мөнгөний  хувьд, чи базаахгүй байдаг бололтой. сар бүрийн түрээсийн мөнгийг эхнэр чинь төлдөг байсан. Тэгэхэд чи хаана байсан юм? үнэгүй юманд дуртай байхнээ? Болъёо, чамтай маргалдах хэрэг алга. Түлхүүр өгөөдөх.

Лу:      Шэн Ман, чи яаж чадаж байна аа? түрээсийн гэрээг яасан ч цуцлахгүй. Одоохон явцгаа.

Эм:     ухаан чинь самуурчихаа юу? Энэ миний байшин. чухал царайлахаа боль. Хэрэв чи мөнгөтэй байсан бол энэ байшинг худалдаад авчих байсан. Тэр эмэгтэйг охиных нь хамт хог түүлгэж, түрээс төлүүлэхгүй байх байсан биз. Хэрэв тэднийг өрөвдөөгүй бол хэдийн хөөж гаргах байсан юм.

Лу:      Энэ картанд 5 сая байгаа. Энэ байшинг худалдаж авахад хүрэлцэх үү?

Эм:     Бүр илүү гарна. маргааш гэхэд өмчлөх эрхийг нь шилжүүлье. Асуудал байхгүй газарт үргэлж асуудал гаргах юм. Ийм баян байж эхнэр хүүхдээрээ хог түүлгэж, түрээсийн байранд амьдруулах ч гэж дээ.

Лу:      Зайлцгаа!

Эм:     Явъя, явъя.

Лу:      Шэн Ман  үнэхээр Яо Яо-г аваад явчихлаа гэж үү? Түүнд гэр бүл байхгүй. мөнгөггүй байж охиныг аваад хаашаа явсан байж таарах вэ?

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Сайхан байсан уу?

Лу:      яагаад надтай яаралтай уулзъя гэсэн юм?

Шэн:   Охин чамайг хэзээ ч паркад дагуулж ирж байгаагүй гэсэн.

Лу:      Миний завгүй ажлаас болоод л тэр. Надад та нарт гаргах цаг зав алга, дэмий цаг үрэхээ боль.

Яо:      Аав аа, та үнэхээр хүрээд ирлээ.  Охин чинь маш их баярлаж байна. Ааваа, надтай хамт яваач. таныг маш нууц газарт аваачинаа. Тэнд үнэхээр хөгжилтэй байх болно.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Ээж ээ. Аав уг нь надад хайртай байсан. Тийм биз дээ? Тэгвэл яагаад надад дургүй болчихсон юм?

Шэн:   Битгий уйл.

Яо:      Ээжээ, явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Баттай эх сурвалжийн мэдээлснээр, Чэнси цэцэрлэгт хүрээлэнд томоохон хэмжээний дахин төлөвлөлт хийгдэх бөгөөд энгэснээр иргэдийн амарч, зугаалах томоохон төв болох юм байна.

Лу:      Амралт зугаалгын төвд байх нь ээ? ойлголоо. мэдээд байсан юм. гэрээсээ хол зугтаж чадаагүй юм байх нь.

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   зүгээр үү?  яаж байна аа?

Шуа:   хэн гэж бодоов? Энэ та нар байж ээ.

Шэн:   хаана машин жолоодож сурсан юм? Чи яагаад хогоо ачдаггүй юм?

Эм:     байтлаа даатгалын луйвар хийх гэж байна уу?

Шэн:   Су Шуаншуан, биднийг мөргөх шахсан хүн нь чи.

Шуа:   үгүй шүү. Энэ Цимины надад авч өгсөн шинэ машин: Би одоохондоо барьж дасаагүй байгаа. Та хоёр гэмтээгүй биз дээ? Эсвэл би та хоёрыг эмнэлэгт хүргэж өгөх үү? Энд автобус хүлээх тийм ч амар биш.

Шэн:   Чи...

Жаал: Лу Яо, чи бусдыг дуурайдаг юм уу? аав энэ газрыг нохойгоо салхилуулахад сайхан газар гэж хэлсэн. Чи энд юу хийж яваа юм?

Яо:      Бид энд эхэлж ирсэн. Ааваа, би танд нууц баазынхаа тухай хүртэл хэлсэн. Энэ хүнийг аавын нүдээр харвал би Су Цзиянтай харьцуулахын аргагүй юм байна. Ээжээ, явцгаая.

Шэн:   Тэгье. Яо Яо, чи гэмтсэн байна!

Яо:      Ээж ээ, Яо Яо зүгээр. Өвдөхгүй байна.

Шэн:   Эмнэлэг рүү явцгаая.

Шуа:   та нарыг явж болно гэж хэлсэн үү? миний машиныг сэвтээсэн байж. Тэгчихээд зүгээр яваад өгнө гэж бодсон уу?

Шэн:   мөргөсөн хүн нь чи! Чи охиныг минь гэмтээсэн! үнэнийг яаж булзааруулж чадаж байна аа?

Шуа:   Чиний энэ охины амьдрал үнэ цэнэгүй... Чамайг алсан ч гэсэн энэ миний шинэ машины хохиролыг барагдуулж чадахгүй.

Шэн:   Су Шуаншуан, битгий давар.

Шуа:   Би даварсан байх нь уу? Энэ машин дэлхий даяар цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэг. Цимин саяхан надад авч өгсөн юм. Ганц зураас гарахад л зуун мянгаас илүү үнэтэй болно. Тиймээс хохирлыг яаж төлөх гэж байна, надад хэлээч? Өрийн бичиг үйлдэх үү? Эсвэл өвдөг сөгдөж өршөөл гуйх уу?

Шэн:   Надад мөнгө байхгүй. Хэрэв чамд мөнгө хэрэгтэй бол Лу Циминээс очиж ав. Хэрэв Лу Циминг чамд ямар өгөөмөр ханддагийг харуулмаар байвал тэгэх шаардлагагүй. Би сайн мэднэ.

Шуа:   Юу? Чи тэрэнд тоогдох гэсэндээ огт тоохгүй юм шиг дүр эсгэсэн. түүнд зориулж бэлдсэн төрсөн өдрийн үдшийг чи л сүйтгэсэн. Энэ тухайд бас тооцоо бодоогүй байгаа.  

Шэн:   Тэр бол миний нөхөр. түүнийг яаж гэртээ авчрах нь чамд огтхон ч хамаагүй зүйл. Явцгаая.

Шуа:   Лу Цимин яагаад надад хайртай байдаг гээч? мэдэхгүй л биз дээ? Цзияан бид хоёр гадаадад олон жил амьдарсан. Тэр бид хоёрт сар бүр 100,000 юань шилжүүлж, биднийг тэжээж, санаа зовох юмгүй амьдруулдаг байсан юм. гар минь нэг ч аяга таваг угааж үзээгүй.

Шэн:   Хүнсний дэлгүүрт 13-ыг, автобусанд 3-ыг. Яо Яо... Яо Яо-ийн сүүнд 65-ыг. Энэ сард мөнгө бараг үлдсэнгүй.  Яо Яо-ийн цагийн багшийн төлбөрийг өгөх хэрэгтэй байдаг. яах вэ?

Лу:      Балай юм. Дахиад л илүү цагаар ээлжтэй байсан уу?

Шэн:   Яо Яо-ийн цагийн багшийн төлбөр нь нэхэгдээд. Би цагийн ажилд орлоо.

Лу:      Мөнгө, мөнгө, мөнгө. намайг галзууруулахнээ.

Шэн:   Лу Цимин надтай байхдаа, мөнгө бодож бухимдаж, унтаж чаддаггүй байсан. Гэтэл чи жил болгон хэдэн саяыг зарцуулж, цагаан сараар төрсөн хүүгээ эрхлүүлдэг байжээ. Су Шуаншуаны буруу гэж юу байхав. Би л үнэхээр өрөвдмөөр, инээдтэй хүн байж.

Шуа:   Өө, тийм. Цимин бид хоёртой хамт гадаад явах, бидний өдөр тутмын хэрэгцээг хангах гэж  жил болгон хоёр сарын чөлөө авдаг байсан. Яагаад бидэнд ийм сайхан сэтгэлээр ханддагийг хэлж чадах уу?

Жаал: Ээж ээ, Лу аав яагаад бидэнд сайхан сэтгэлээр ханддаг юм бэ гэж үү? бидэнд хайртай болоод л тэр.

Шуа:   Миний ухаантай хүү хайр гэдгийг мэддэг байжээ .

Шэн:   Лу Цимин чамд хайртай ч надтай гэрлэсэн. чамд хайртай, гэхдээ чамд эрх дарх өгөөгүй, чамайг яг торон доторх эзэгтэй шиг байлгадаг. Хэрэв үүнийг хайр гэж боддог бол та хоёр бие биендээ яг тохирно. Бусдад гай болдогоо больцгоо.

Шуа:   10 жилийн өмнө би, Лу Циминыг орхиод гадаадад явсан болохоор л чамтай гэрлэсэн юм. Чи зүгээр л түүнийг асарч халамжлахын тулд гэрлэсэн хүн нь. Лу Циминтэй хамт амьдарч, өдөр тутмын гэрийн ажлыг нь хийдэг үйлчлэгч нь. Тэр чамд огт хайргүй. өөрийгөө Лу Группийн ерөнхийлөгч гэдгээ ч хэлээгүй. Тэр чамд хэзээ ч үнэн төрхөө харуулж байгаагүй. Тэгээд л чи охинтойгоо хамт хүнд нөхцөлд түрээсийн байранд амьдарсан. Шэн Ма, тэр чамд хайргүй гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр танайхаас гарах бүртээ тансаг зэрэглэлийн машинд суудаг байсан. Тэгээд гэртээ ирэнгүүтээ шууд л  шүршүүрт ордог. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Учир нь чиний байр хогоор дүүрсэн байдаг болохоор.

Шэн:   Чамайг жигшиж байна. юу хэлэх гээд байгаа юм?

Шуа:   өөрийнхөө байх газрыг мэддэг байх хэрэгтэй. Тэр чамд огт хайргүй. яагаад түүнтэй зууралдсаар байгаа юм? Энэ зовлонтой биш гэж үү?

Шэн:   Энэ зөвхөн Лу Цимин бид хоёрт хамаатай зүйл. чиний хэрэг биш.

Шуа:   юунд найдаад байгаа юм? Чи түүнтэй арван жил хамт амьдарсан. Тэр чамайг Лу овогтын гэрт аваачиж байгаагүй. Энэ Лу Яо хүртэл Лу овогтын гэр бүлийн бүртгэлд ороогүй. Тэр та хоёрт хайргүй. Бас охиноос чинь зай барьдаг. Та хоёр яг новшийн золбин нохойнууд шиг яагаад түүнээс зууралдаж, салахгүй дагаад байгаа юм бэ? Чи галзуурчихаж.

Шэн:   Сюй Шуаншуан! Охиныг минь дахиж доромжилбол чамайг дахиад алгадаад авна шүү.

Жаал: өөдгүй эмэгтэй! яаж ээжийг минь цохиж зүрхэлж байна аа! Лу аавыг иртэл хүлээж бай. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ!

Шуа:   үнэнийг л хэлж байна. Би Лу корпорацтай тохиролцоо хийж чадна. Чи юу хийж чадах юм? Ноён Лугийн нүдэнд та хоёр зүгээр л хоолны шавхаруу горьдсон нохдууд. Зүгээр л хог. Хэрэв Лу Циминээс салбал өгөөмөр сэтгэл гаргаж хэдэн өдөр сайхан амьдрах мөнгийг чинь өгч чадна шүү.

Шэн:   Сюй Шуаншуан, намайг тэрнээс салаасай гэж хүсэж байна уу?

Шуа:   Мэдээж. Чамайг салчихвал нөхөр чинь минийх болно. Миний хүү ирээдүйд Лу корпорацийг өвлөнө.

Шэн:   Гэхдээ одоо би тэрний хууль ёсны эхнэр хэвээрээ байгаа. Түүнээс чамд шилжүүлсэн хөрөнгийн тал хувь нь минийх гэсэн үг. Хэрэв дахиж их зан гаргавал чамд өгсөн нэг зоос бүрийн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргана шүү. Би бүгдийг нь авна.

Шуа:   Хог түүдэг чам шиг юм гэр бүлийн өмчийн талаар юугаа мэддэг юм.

Шэн:   Магадгүй ээ, би мэдэхгүй байж болох ч бусад нь мэднэ. Буланд шахуулсан нохой хүртэл эсэргүүцдэг юм шүү. Надад энгэж хандсаар байвал би би юу ч хийж чадна шүү.

Шуа:   Чамд мөнгө, эрх мэдэл, нөлөө юу ч байхгүй. Чи яаж өмгөөлөгч авах юм бэ? өмгөөлөгч авлаач шүүх дээр Лу группийн хуулийн багийн эсрэг сөрж чадах уу? Тэр чамд огт хайргүй. хэлээд байна ш дээ, Шэн Ман. Чи өөрийгөө илүү сайн ойлгох хэрэгтэй байх. одоогийн энэ байдал чинь Лу Цимины чамд дургүйцэх сэтгэлийг нь улам нэмэгдүүлэх болно.

Шэн:   Тэр бол миний хаясан хог төдий. Хэрэв түүнийг авмаар байгаа бол хог ухаад үз. Намайг шаналгахаа больж үз.

Шуа:   нээрэн Лу Циминээс салах юм уу?

Шэн:   Би сална.

Лу:      Шэн Ман, чи юу гэж хэлсэн бэ? Шэн Ман. Шэн Ман, сая юу гэсэн бэ? юун салах тухай яриад байна?

Шэн:   Салах тухай гэрээнд бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа.  Би чамаас салмаар байна.

Шуа:   Энэ өлөгчин үнэхээр Циминээс салж зүрхэлдэг юм байжээ.  Хн, ямар тэнэг юм бэ. Цимин, Шэн Ман эгч бидний харилцааг буруугаар ойлгосон бололтой. Эсвэл чамд төвөг удаж байхаар ирсэн газар луугаа буцаад явах ёстой байх.

Лу:      Энэ чамд ямар ч хамаагүй. Шэн Ман, бид хоёр олон жил хамт амьдрахдаа өнөөдрийг хүртэл над руу дуугаа өндөрсгөж, маргалдаж байгаагүй. Шуаншуан бид хоёрын харилцааг буруугаар ойлгосоноос болсон бололтой. чиний сэтгэлийг ойлгож байна. Би чамд боломж олгоё. Надаас уучлалт гуй. Тэгвэл салах тухай огт яриагүй гэж бодъё. охиноо аваад гэрээсээ явсаныг чинь ч би буруутгахгүй.

Шэн:   Тэгэх шаардлагагүй. Чиний удаан хүлээсэн цагаан сар  чинь эргээд ирсэн. Би чамд зай тавьж өгье.

Лу:      Юу? Шуаншуа бид хоёрын тухай элдэв балай бодлоо орхиж болохгүй юу? Энд Би огтхон ч буруугүй.

Шэн:   Энэ хүүхний амьдрах зардлыг нь төлдөг чи гэмгүй хүн.  Олон нийтийн газар хүү нь ааваа гэж дуудахыг зөвшөөрдөг чи гэмгүй хүн.  Хамт зургаа постолж, бие биенээ эхнэр нөхөр гэж дууддаг та хоёр гэмгүй хүмүүс. Та хоёр ямар ариухан улсууд вэ?

Лу:      Би тэрэнтэй хүүхдээ ганцаараа өсгөж байхад нь таарсан юм. Энэ маш амаргүй зүйл, бурхан минь. Чи үргэлж өгөөмөр, ухаалаг эмэгтэй байсан. биднийг ойлгоно, тийм биз дээ?

Шэн:   Түүнд ганцаараа хүүхэд өсгөх амаргүй байсан байж. Надад амархан байж уу? Яо Яо-г, төрсөн цагаас хойш одоог хүртэл чи хуруугаа ч хөдөлгөж байл уу? надад хичнээн удаа тусалсан билээ? Лу Цимин, чамайг үнэхээр жигшиж байна. Би чамаас заавал сална.

Лу:      Шэн Ман, чи охиныг минь хааш нь аваачих гэж байгаа юм? чамаас юм асуугаад байна.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хуо настан, та зүгээр биз?

Хуо:    Өө, зүгээр ээ.

Эр:      Хуо настан, санаа зоволтгүй. Хатагтай Шэн, Хайчэнийн нэр хүндтэй Лу овогттой гэрлэсэн. Тэгээд ийм хөөрхөн охинтой болсон. Лу  овогтынх энэ охинд гарцаагүй хайртай байж таарна.

Хуо:    Хэрэв Шэн хөгшин арван жилийн өмнө түүнийг хамгаалах гэж амь насаараа дэнчин тавиагүй бол амар байхгүй юу.  Энэ жилийн судалгааны нээлт ч болохгүй байсан.

------------------------------------------------------------------------------------------------

Хуо:    Шэн настан. Шэн настан.

Шэн:   охин Шэн Ман-ийг минь... түүнийг минь харж хандаж байгаарай.

Хуо:    Шэн настан.

Эр:      Шэн настан, та Вэй хаант улсын цэргийн бүсээс ирсэн.

Шэн:   Арван жилийн судалгаа, хөгжүүлэлтийн дараа ашгүй нэг энэ технологийг ашиглахад бэлэн боллоо. Ноён Шэнийг нас барсны дараа Үндэсний баатар цол, Үндэсний хүндэтгэлийн медалиар нэхэн шагнасан юм.  Эцэст нь надад түүний сүүлчийн хүслийг биелүүлэх боломж гарлаа.

Эр:      Та Лу овогтынд байгаа цагт тэд хатагтай Шэнийг жаахан ч гэсэн дээрлэхэхийг тэвчихгүй нь тодорхой.

Хуо:    Явцгаая. Би Шэн Мэнийг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Яо:      Ээж ээ, хөл үнэхээр өвдөөд байна.

Лу:      Шэн Мэн, гэртээ үлдэхийн тулд юу хүсч байгаагаа хэлээч. өөрийгөө ичгүүртэй байдалд хийх хэрэггүй.

Шэн:   Такси хаана байна аа?

Лу:      чамтай яриад байна. сонсож байна уу?

Шэн:   Лу Цимин, чи намайг үл тоомсорлож болно, гэвч Яо Яо чиний төрсөн охин. Тэр бэртсэн байна. харахгүй байна уу?

Лу:      Яо Яо бэртсэн? Тэгвэл би эмнэлэгт хүргээд өгье.

Шуа:   Цимин, чи Цзияаны нохойг салхилуулаагүй байгаа ш дээ.

Лу:      Уучлаарай. Охин минь бэртсэн байна.

Жаал: Ванг Ванг, юу болсон бэ? Намайг айлгах хэрэггүй шүү . Аав аа, энэ Ван Ван бөөлжчихсөн байна. хурдан эмнэлэгт аваачъя.

Шуа:   Цимин, Ван Ван, Цзиянд минь маш хэрэгтэй. Энэ үнэхээр чухал шүү.  Хэрэв Ван Ванд ямар нэг юм тохиолдвол Цзияан тэвчиж чадахгүй байх. чи чадах уу?

Лу:      Яо Яо, аав нь Цзияны нохойг эхлээд эмнэлэгт аваачихаар явлаа. эндээ аавыгаа хүлээж байгаарай. удахгүй буцаж ирээд чамайг авъя.

Шэн:   Лу Цимин!

Яо:      Ээжээ. Миний хөл үнэхээр их өвдөж байна.

Шэн:   Би чамаас гуйя. Яо Яо үнэхээр өвдсөн байна. биднийг эхлээд эмнэлэгт хүргэж өгч болохгүй юу?

Шуа:   Эгч ээ, Ван Ван миний Цзияанд үнэхээр хэрэгтэй. Хэрэв тэр үхчихвэл Цзияан хэцүүдэх болно. тэгээд ч би та нарыг мөргөөгүй ш дээ. Энэ ердөө л зураас төдийхөн зүйл. Би чамаас гуйж байна. Биднийг бодож Цзиянд жаахан анхаарал хандуулаач дээ. Бид саяхан эх орондоо эргэж ирсэн, энд таних нэг ч хүн байхгүй.

Лу:      Шэн Мэн, маяглахаа больж үз. Энэ нохой Цзияанд үнэхээр чухал. Эхлээд тэд эмнэлэгт очих хэрэгтэй байна.

Шэн:   Лу Цимин, Яо Яо хүндээр бэртчихээд байна ш дэ. итгэхгүй байвал өөрөө хар.

Лу:      Шэн Ман, болиод өгөөч. ердөө л шалбархай байна. Чи үнэхээр тийм эмзэг юм уу? Эсвэл хардаад байгаа юм уу? Бүр охиноо худлаа ярь гэж албаддаг болжээ? Чи ээж шигээ аашилж байна. Явцгаая.

Шуа:   Явцгаая.  Ээж ээ, аавын сэтгэлд... би биш харин Сюй Цзияны нохой илүү чухал гэж үү? Тэр тийм чухал уу?

Шэн:   Энд хэн нэгэн байна уу? Охиныг минь аврах хэн нэгэн байна уу?

Чжан: Яасан бэ?

Шэн:   Чжан, охин бэртчихлээ! биднийг эмнэлэгт хүргэж өгч чадах уу?

Чжан: хамт явцгаа.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хатагтай Шэн утсаа авахгүй байна.

Хуо:    Тэр одоо хаана байгааг нь олж мэд. түүнийг би өөрөө олох ёстой.

Эр:      Ойлголоо.

Хуо:    Аан тийм, КейЭнЭс-ийн нэрийн өмнөөс арван тэрбум юанийн гэрээг Лу овогтод илгээ. Би Шэн Маныг олон жил харж хандаж явсанд нь талархаж Лу Цзяд эхлээд үүнийг өгөх юм.

Эр:      даруйхан бүгдийг зохицуулнаа.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Шуан Шуан. Хэрэв цаашдаа Шэн Мантай уулзвал түүнээс хол байгаарай. шууд нүүр тулах хэрэггүй.

Шуа:   уучлаарай, Цимин, хэрэв би буцаж ирээгүй бол, Цзияан бид хоёр гадаадад өөрсөддөө санаа тавиад болоод л байх байсан. Тэр нь ч дээр байх байж.

Лу:      Би тэгж хэлэх гээгүй.

Жаал: Би шээмээр байна. Би шээмээр байна.  Машинаа зогсоо! чамд зогс гэж хэлсэн ш дэ!

Лу:      Хүлээ.

Яо:      Аав аа, миний хувцас жаахан бохирдсон байна. Энэ суудлыг чинь бохирдуулахгүй юу? Хэрэв тийм бол бид хоёр автобусанд суусан ч болно.

Шэн:   Тийм шүү, Цимин. Энэ компанийн чинь машин. Чи биднийг заавал зөөх албаггүй.

Лу:      Зүгээр дээ, бид нэг зүг рүү явж байгаа ш дэ. Хаа нэг ийм юм байх.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Яо Яо хэзээ ч ийм бүдүүлэг байдаггүй. Тэр хэзээ ч хашгирч орилдоггүй.

Шуа:   Цимин, хэрэв Шэн Ман эгч үнэхээр чамаас салахыг хүсвэл зөвшөөрөх үү?

Лу:      Үгүй, Шэн Маны эцэг эх нь арван жилийн өмнө өөд болцгоосон. Тэд надгүйгээр хаашаа явах юм?

Шуа:   түүнээс салах хэрэгтэй.

Лу:      Сайн уу, ааваа.

Аав:    Цимин, Хуо Зон Пин гэдэг хүнийг мэдэх үү?

------------------------------------------------------------------------------------------------

Аав:    Цимин, Хуо Зон Пин гэдэг хүнийг мэдэх үү? Ноён Хуо саяхан туслахаараа дамжуулан холбогдсон, манай Лу овогтод арван тэрбум юаны гэрээ санал болгож байгаагаа хэлсэн. Хэрэв манай Лу овогт энэ гэрээнд гарын үсэг зурвал бид тэр даруйхан Өмнөд мужийн хамгийн нэр хүндтэй арван гэр бүлийн нэг болно.

Лу:      Юу? Нээрэн үү? Энэ үнэн үү, ааваа? Гэхдээ би ноён Хуог мэдэхгүй. яагаад манай гэр бүлд ийм том гэрээ өгөх болов?

Аав:    ноён Хуогийн туслахаас сонссоноор бол манай Лу овогт нэг онцгой бэртэй болсонтой холбоотой гэсэн. Хүү минь, энэ бол бидэнд тэнгэрээс илгээсэн завшаан, үүнийг алдаж болохгүй. одоо Ноён Хуо хаана байгааг олж мэднээ. угтаж авах хүнийг яаралтай явуул. Бас чи өөрийн биеэр маш хүндэтгэлтэй хүлээж авахаа битгий мартаарай.

Лу:      Мэдлээ. Тийм ээ, ойлголоо. Санаа зоволтгүй, ааваа. Би ноён Хуод маш их хүндэтгэлтэй хандах болно. Үнэхээр гайхалтай! Хэрэв манай гэр бүл энэ арван тэрбум долларын гэрээг байгуулж чадвал Хайчэн дэх бидний нэр хүнд огцом өсөх болно. Гэрлийн хурдаар өснө. Гэхдээ манай гэр бүлд хэн тусалсан юм бол? Бэр гэсэн үү? Энэ хэн байх вэ?

Шуа:   Цимин, өмнө нь би гадаадад байхдаа Хуо настантай хамт хооллох аз таарсан юм. Би Хуо настан,  Хайчэнд байдаг Лу овогтын тухай ярьж байсан. намайг Лу овогтын бэр болно гэж андуурах юм гэж хэзээ ч бодож байсангүй.  Шэн Ман эгч.... Тэр уурлахгүй биз дээ?

Лу:      Шуан Шуан. Чи бол манай Лу овогтын ивээн тэтгэгч. Шэн Маны хувьд, тэр ердөө л хувцас угааж, хоол хийхээс өөр юу ч хийдэггүй гэрийн эзэгтэй. Тэр манай Лу-ийн гэр бүлд өөр юу хийж чадах юм? уурлах ямар эрхтэй гэж?

Шуа:   Юутай ч тэр арван тэрбум юаны гэрээ нь Шен Мантай ямар ч холбоогүй байх. Тэр Лу овогтын төлөө юу ч хийгээгүй. Бүр түүний гавьяаг би өөртөө авсан ч хэн ч мэдэх ёсгүй. Шэн Ман, би одоо Лу овогтын аврагч болсон. Лу овогтын бэрийн байр сууринд надтай өрсөлдөхийн тулд чи юу хийж чадах юм?

------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Шэн Ман, эхлээд хүүхдээ яаралтай тусламжийн өрөөнд аваач. Би бүртгүүлчихье.

Шэн:   Баярлалаа. Чжан Чин.

Чжан: Тийшээ яв.

Эмч:   Ийм том шарханд татрангийн тариа шаардлагатай.

Шэн:   Эмч ээ, энэ ойролцоогоор хэд болох вэ?

Эмч:   1000 юань орчим.

Шэн:   Эмч ээ, эхлээд хүүхдийн шархыг эмчилж байж болох уу? Би явж мөнгө зээлээд ирье.

Эмч:   Энэ...

Чжан: Чжоу эмч ээ. Чжоу эмч ээ. Та эхлээд хүүхдийн шархыг цэвэрлэж, боож өгөхгүй юу? Би төлбөрийг нь хийе.

Эмч:   За.

Чжан: Явцгаая.

Шэн:   Хүлээгээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Чжан Чи, өнөөдөр чамд баярлалаа Хэрэв өнөөдөр чи байгаагүй бол би юу хийхээ мэдэхгүй байх байлаа.

Чжан: юунд ийм үг хэлнэ вэ?

Шэн:   дараа сард заавал мөнгийг чинь өгнөө.  

Чжан: Шен Ман, яагаад ингэж ёсорхоод байгаа юм?

Эм:     Ерөнхийлөгч Лу хүүдээ маш сайн хандах юмаа. Энэ нохой нь хүмүүсээс илүү үнэтэй байх гэж. Өнгөрсөн удаа Лу ерөнхийлөгч хүүгээ, бас энэ нохойгоо үзүүлж, хэдэн арван мянган юань зарцуулсан.

Эм1:   Харин тийм.

Эм:     Уг нь энэ хүмүүст зориулсан эмнэлэг ш дээ. Гэтэл Лу ерөнхийлөгч мал эмнэлэг шиг л бодох юм.

Чжан: Тэр манай хувьцаа эзэмшигчдийн нэг, ерөнхийлөгч Лу.

Шэн:   мэднээ. Тэр бас миний нөхөр.

Чжан: Ерөнхийлөгч Лу таны нөхөр өө?

------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Ерөнхийлөгч Лу таны нөхөр өө? Тэгвэл яагаад...

Шэн:   Тэр бүр охиныхоор эмчилгээнд 1000 юань ч төлдөггүй хэрнээ хэн нэгний нохойн үзлэгт хэдэн арван мянган юаныг дуртайяа зарцуулдаг. Инээдтэй биш гэж үү?

Чжан: Шен Ман. Энэ чиний буруу бишээ. Тэр өөрт байгаа юмыг хэрхэн үнэлэхээ мэддэгүй юм байна. Албанаас ярьж байна. чам руу мөнгө шилжүүлсэн байгаа. дараа уулзъя.

Лу:      Юу вэ? Би Цзияныг саяхан эмнэлэгт авчирсан. намайг дагаад байгаа юм уу?

Шэн:   Чи хэтэрхий их юм бодож.

Лу:      Яо хаана байна? түүнийг замын хажууд ганцааранг нь орхичихсон юм уу?

Шэн:   Лу Цимин. Би чам шиг биш. ямар нэгэн амьтны төлөө гэр бүл, эхнэр хүүхдээ санаа зовохгүйгээр замын хажууд орхидог хүш би биш.

Лу:      Амьтан?  Шэн Мэн, чи үнэхээр нохойтой барьцахаар тийм өчүүхэн хүн юм уу? Би буцаж очоод охиныг авна гэж хэлсэн шүү дээ!

Шэн:   одоо л охиндоо санаа тавьж байна уу?

Лу:      Больж үз! Хүүхдийг шалтаг болгохоо боль. Одоо намайг маллах гэж бүр надаас салж, гэрээсээ явах хэмжээнд хүрч, чаддаг юм бол олоод ав гэдэг арга хэрэглэх болжээ. намайг Шуан Шуан, түүний хүүд туслахыг болиулах гэж оролдоод байгаа юм  уу? сүүлчийн удаа тодорхой хэлье, би Шуан Шуаныг, бас түүний хүүг өрөвдсөндөө тусалдаг. Түүнд ганцаараа хүүхэд өсгөхөд хэцүү байгаа. Бидний харилцаа ямар ч гэмгүй. Би чамд боломж олгосон. Хувь заяаг тоглоом гэж бодох хэрэггүй.

Шэн:   Лу Цимин, чи яамаар байна? Энэ тийм чухал уу? Надад энэ хэрэггүй.

Лу:      Шэн Ман, өөрийнхөө аз завшааныг битгий түлх.

Шэн:   охиныхоо эмчилгээнд би 1000 юань ч төлж чадахгүй байна. Надад чи, бас чиний үүсгэсэн романтик харилцаа энэ тэр зүйл чинь огт хамаагүй. Ноён Лу, одоо ядуу дүр эсгэхээ больчих. Бид хоёрыг зүгээр л явуулчих. охин бид хоёр энэ тоглоомоор чинь наадаж чадахгүй нь.

Лу:      бүгдийг мэдсэн байх нээ.

Шэн:   Чи баян биз дээ? Надад тэр чинь хамаагүй. Сайтар бодож байгаад салах гэрээнд гарын үсгээ зураарай. Сайдаж муудалцалгүй салцгаая.

Лу:      Энэ бүхнийг нууж явсан нь миний буруу байсан. Гэхдээ энэ нь би чамд хэлэхийг хүсээгүй гэсэн үг биш. Энэ... энэ... Зүгээр л яг хэлэх боломж нь гараагүй юм.

Шэн:   10 жил. Би чамтай 10 жил амьдарсан. Гэтэл чамайг үнэнээ хэлж байхыг нэг ч удаа хараагүй. Тийм биз дээ?

Лу:      Тэгвэл чи сүүлийн 10 жилийн хугацаанд хэцүү амьдралдаа дасаагүй байсан гэж үү? Намайг баян биш болохоор л надтай гэрлэсэн, тийм үү? Би чамтай хамт байх гэж л хэн гэдгээ нууцалсан. Хэрэв би гэнэт л чамд өөрийгөө Лу Группийн ерөнхийлөгч гэж хэлбэл үүнийг хүлээж авах байсан уу?

Шэн:   Лу Цимин, би чамтай хамт хэцүү цаг үеийг туулсан. Гэхдээ энэ чи л, хэцүү бүхнийг хамт туулахад тохирох хүн гэсэн үг биш.

Лу:      Ойлголоо, ойлголоо. цаашдаа чамд бас охиндоо нөхөн төлбөр өгнө. Энэ хангалттай юу?

Шэн:   Тэгэх хэрэггүй. Сүүлийн арван жил би мөнгөгүйгээсээ болж өөрийгөө хүчгүй гэж боддог байлаа. Сар бүр ус, цахилгааны төлбөр, амьжиргааны зардал, охиныхоо төлбөрийг төлөх гэж их зүдэрсэн. Амьсгалахад ч хэцүү байсан.  Надад ямар хэцүү байсан гээч. Би чамаас нэг ч зоос гуйж байгаагүй. Тийм биз дээ. Гэтэл чи тэр Сюй Цзиянд сар бүр 100,000 юань өгдөг. энэ бүхнийг мөнгөөр ​​нөхөж болно гэж бодож байна уу?

Лу:      Хангалттай, Шэн Ман. Аав чинь чамайг ээжтэй чинь орхиод явсан. Учир нь ээж чинь хэтэрхий их гомдоллодог байсан болохоор.  Хэрэв би чамтай энэ олон жил амьдраагүй бол чи ахлах сургуулиа ч төгсөхгүй байсан.

Шэн:   Лу Цимин! эцэг эхийг минь яаж ингэж ярьж зүрхэлж байна аа?

Лу:      эцэг эхийн чинь тухай буруу ярьсан гэж үү? Шэн Ман, одоо байгаа энэ амьдралдаа надад талархах ёстой. Тийм ээ, миний буруу байсан. Би зүгээр л өөрчлөгдөж болохгүй гэж үү? үнэхээр ингэтэл нь дордуулах хэрэгтэй гэж үү?

Шэн:   Лу Цимин, шуудхан хэлье. Би чамтай тоглоогүй. чамаас салахыг үнэхээр хүсч байна.

Лу:      Шэн Ман. Чи намайг хэн гэдгийг анхнаасаа л мэдэж байсан. Гэвч чи хэлээгүй, мэдээгүй дүр үзүүлсэн. хүлээж байсан өдөр чинь энэ биш гэж үү? Хэрэв би салбал, чиний бүх бодсон бүхэн дуусна шүү.  Тиймээс чи даврах хэрэггүй. Хэрэв би салахыг зөвшөөрвөл яахав?

Шэн:   Лу Цимин. Би чамаас нэг ч зоос авахгүй. зүгээр л охинтойгоо баймаар байна.

Лу:      Юу гэнэ ээ? тоглоогүй биз?

Шэн:   Тийм ээ. үнэхээр чамаас салмаар байна.

Лу:      Шэн Ман, хэрэв чи ингэж байгаа бол... Чи харамсахгүй юу?

Шэн:   харамсахгүй. Яо Яо хүлээж байгаа. Чи хайртай хүүгийнхээ нохойг очиж асар.

Жаал: Ааваа, өлсөөд байна.

Лу:      Ээжийгээ хайж ол. Надад өөр хийх юм байна.

Жаал: Ээжээ. Лу аавыг Лу Яо булаачихсан юм уу? Тэр биднийг хайрлахаа больчихож.

Шуа:   Шэн Ман. Чи намайг араггүй байдалд хүргэлээ.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Ээжээ. үнэхээр уучлаарай. Хэрэв би цэцэрлэгт хүрээлэнд очоогүй бол гэмтэхгүй, бас бид автобуснаас хоцрохгүй байсан.

Шэн:   Зүгээр дээ.

Лу:      Яо Яо, аав нь ирлээ.

Шэн:   Лу Цимин, охин чинь цэцгийн тоосонд харшилтайг мэддэггүй юм уу?

Лу:      Би... Би мартчихажээ.

Шэн:   Чамд үнэндээ юу ч хамаагүй байдаг.

Лу:      Яо Яо, аав нь чамайг ийм хүнд бэртсэнийг мэдсэнгүй ээ. Аав нь хэдийн ерөнхий эмчтэй ярьсан. Тэр дахин ирж үзлэг хийнэ.

Яо:      Шаардлагагүй. Дэн ах намайг аль хэдийн үзсэн.

Лу:      Аав нь чамд урд нь анхаарал хандуулдаггүй байсан. Аав нь амлаж байна. Одооноос эхлэн чамд илүү их цагийг зарцуулж, хамт байх болно. Өө, тийм, өнөөдөр чиний төрсөн өдөр биз дээ? төрсөн өдрөөрөө ямар бэлэг авмаар байна? Аав нь авч өгье. Хамгийн сайханыг нь, бас хамгийн үнэтэйг нь.

Яо:      Баярлалаа, ахаа. би юу ч хүсэхгүй байна.

Лу:      Ах аа?

Яо:      мартчихсан юм уу, ах аа? Та өөрөө Сюй Цзияны аав болохыг хүссэн. та намайг өөрийг чинь ах гэж дуудаарай гэсэн ш дэ

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Аав аа.

Лу:      Яо Яо, өнөөдөр би энд Цзияны аавын хувиар ирсэн. Цзиянд буруу ойлголт төрүүлэхгүйн тулд намайг ах аа гэж дуудах ёстой.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Тэр өдөр онцгой нөхцөл байдал үүссэн юм.

Яо:      Зүгээр дээ, ах аа. Ямартай ч ээж бид хоёр явах гэж байгаа. Энэ бол бидний зам. Танд өгөх гэнэтийн бэлэг. Эцсийн эцэст би шинэ аавтай болно. Харин та Сюй Цзияны аав болж болно.

Лу:      Яо Яо, юу яриад байна аа?

Яо:      Би таныг Сюй Цзияны аав болгоё. Та одоо Яо Яод хэрэггүй болсон.

Лу:      Шэн Ман, энэ бүгдийг чи охинд зааж өгсөн үү? охины толгойг ямар гэгчийн санаагаар дүүргээд байгаа юм бэ? Энэ миний охин. Чи түүнийг хэн болгож хувиргаж байгаа юм?

Яо:      Ээж ийм үг заагаагүйэ. Би хэдийн бага сургуульд сурдаг. бүх юмыг ойлгоно. Та намайг хэзээ ч хайрлаж байгаагүй. Та ээжийг ч бас хайрлаж байгаагүй.

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Аав аа, өнөөдөр би шалгалтандаа 100 оноо авсан. Багшид эцэг эхийн гарын үсэг хэрэгтэй гэнэ.

Лу:      Цзияан, битгий уйл. Цзияан, уйлах хэрэггүй. Аав нь энд байна. Аавдаа юу болсныг хэлээч.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Аавынхаа хэлэхийг сонсооч.     

Яо:      Ахаа. Та явж Сюй Цзиян дээр оч. Би танд хэрэггүй болсон.

Лу:      Яо Яо. Би Цзиянд санаа тавьдаг учир нь тэр аз жаргалгүй байдаг юм. Тэр бага байхдаа аавыгаа алдсан.

Яо:      Тэгвэл энэ чинь тэр миний аавыг авах ёстой гэсэн үг үү? Ахаа. Та надад хайргүйг би мэднэ. ээжийн утсаар танд маш олон мессеж илгээсэн. Гэтэл та нэг ч хариу өгөөгүй. Энэ одоо хамаагүй ээ.

Лу:      Ямар мессежүүд вэ?

Яо:      өмнө нь Та өөрийгөө ядуу гэж үргэлж хэлдэг байсан. Ээж минь нуруугаа өвдтөл хэд хэдэн ажил зэрэг хийдэг байсан.  ээжийгээ өрөвдөөд, тэгээд л зарах хуванцар савнууд цуглуулахад нь тусалж байсан юм. Гэхдээ ахаа, та яагаад бидэнд ядуу гэж хэлсэн юм бэ? Та Сюй Цзиянтай хамт бүхэл бүтэн ресторанд хоол захиалж идэж байсан. яагаад бидэнд худлаа хэлсэн бэ? тэр өдөр би бүгдийг нь харсан.

Лу:      Яо Яо, намайг уучлаарай. Миний буруу байсан. Яо Яо, хэрэв чи барууны хоол хүсч байвал одоохон захиалчихье. Бас би чиний дуртай гүзээлзгэний бялууг ч авчруулна. дахин нэг л уучлаач дээ.

Яо:      танд аль хэдийн боломж олгосон.

Лу:      Юу?

Яо:      Өнгөрсөн удаад та надтай хаврын аялалд хамт явна амласан. Би маш их баярласан.  Аав аа.  Та бүр Сюй Цзияны өмнөөс аав болж байсан ч зүгээр танийг бодоход л жаргалтай болдог байсан. Гэвч Яо Яо би худлаа хэлээгүй, мөнгө хулгайлаагүй. Намайг дээрэлхсэн хүн нь Сюй Цзиян байсан. Та яагаад Сюй Цзияны хэлсэн бүхэнд итгэдэг юм бэ?

Лу:      Лу Яо, уучлалт гуй.

Яо:      Уучлаарай. Ээж ээ, дахиж яримааргүй байна. Би эмнэлгээс гармаар байна.

Шэн:   Явцгаая.

Лу:      Та нар явж болохгүй. Шэн Ман, Яо Яо бас миний охин. түүнийг авч явж болохгүй.

Шэн:   Ноён Лу, юу гэж хэлснээ мартчихсан бололтой. Сюй Цзиян бол чиний хайртай хүү, Яо Яо чамтай ямар ч холбоогүй. Яв. Эндээс гар. Яваач.

Яо:      Ээж өнөөдөр аавын дуртай чанасан гахайн махыг бэлдсэн. Аав хэзээ ирэх вэ? аавыгаа хүлээж байгаад хамтдаа оройн хоолоо иднэ ээ. Яо Яо өнөөдөр шалгалтандаа дахин 100 оноо авлаа. Багш намайг ухаантай гэж магтсан. Аав аа, хэзээ ажлаасаа ирэх вэ? Яо Яо  аавыгаа гурван өдөр харсангүй. Магадгүй ээжтэй хамт очиж аавтайгаа уулзах хэрэгтэй байх. Аав аа, та Яо Яод дургүй болчихсон юм уу? Яагаад? Аав надад хэзээ ч хариу өгдөггүй .Аав аа, маргааш сургууль дээр хаврын аялал болно. Аав аа, та надтай хамт хаврын аялалд явах уу? Аав аа, та үнэхээр ирлээ! Яо Яо маш их баяртай байна!

Лу:      Яо Яо.

Яо:      Ээж ээ, бид хурдны галт тэргэнд суух хэвээрээ юу?

Шэн:   Ээж нь шинээр тасалбар худалдаж авна. Өнөө орой явцгаая, за юу?

Жаал: Лу Яо, урд нь миний буруу байжээ. чамд энэ тэргэнцэрийг түрээсэлсэн юм. Наашаа ирээд суучих.

Яо:      Би суухгүй.

Жаал: Тэг л дээ, зүгээр л суучих.  Суу. Лу Яо, яаж ийм тэнэг байдаг байна аа? Чи бүр миний өгсөн тэргэнцэр дээр суух гэдэг байна шүү. ямар тэнэг юм бэ?

Шэн:   хэтэрхий даварч байна шүү. Яо Яогоос уучлалт гуй.

Жаал: Эгч ээ, тэр намайг цохисон. Шэн Ман эгч ээ, Цзиян одоо ч хүүхэд хэвээрээ. Хэрэв тэр буруу зүйл хийсэн бол түүний өмнөөс уучлалт гуйж чадна. Гэхдээ чи түүнийг цохиж болохгүй!

Лу:      Шэн Ман, чи яаж ийм сэтгэлгүй байж чаддаг байна аа? хүүхдээ нэг удаа уучилж болохгүй юу?

Шэн:   Лу Цимин, чи сохор юм уу? Тэр Яо яог эхлээд дээрэлхэснийг хараагүй гэж үү?

Лу:      Хангалттай! жүжиглэхээ больж үз. Шуан Шуан, дөнгөж сая мессеж авлаа. Ноён Хуо болон түүний баг эмнэлэгт ирж байна. 

Шуа:   Цзияан бид хоёр хамт очиж ноён Хуог угтаж авъя.

Лу:      Шэн Ман, би Лу овогтыг шинэ өндөрлөгт гаргах нэг эрхэм хүнтэй уулзана. Тэр Шуан Шуаныг миний эхнэр гэж боддог байсан юм. Дараа нь надтай таарахдаа танихгүй хүн шиг байдаг юм шүү. 

Шуа:   Шэн ​​Ман, би Лу Группт тэрбум долларын гэрээ байгуулахад нь туслах хүртэл хүлээчих.  Би зайлшгүй Лу овогтын бэр болох болно. Чам шиг дорд эмэгтэй охинтойгоо хамт төрхөмдөө буцаж гуйлгачингийн амьдралаараа амьдрах болно

Шэн:   Сюй Шуан Шуан, даврах хэрэггүй.

Шуа:   Цимин.

Лу:      Шэн Ман, энэ хэтэрч байна шүү. чамд өмнө нь хэлсэн. Миний угтах гэж байгаа хүн Лу Группийн ирээдүйд гол үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл энд байсаар байх уу, ямарч ч утгагүй асуудал үүсгээд байх юм.  Чам шиг ёс суртахуунгүй, ичгүүргүй, тэнэг эмэгтэй өөрийгөө яаж энэ Сон Лантай харьцуулж чадаж байна аа?

Хуо:    Чи юу хийж байгаа юм?

------------------------------------------------------------------------------------------------

Хуо:    Чи яаж байгаа юм?

------------------------------------------------------------------------------------------------

Хуо:    Чи яаж байгаа юм? зүгээр үү? Та хоёр зүгээр үү?

Шэн:   Бид зүгээр, баярлалаа.

Шуа:   Муу тэнэг.

Хуо:    Чи хэн бэ? яагаад эд нарт дээрэнгүй хандаад байгаа юм?

Лу:      Ноёнтон, энэ гэр бүлийн асуудал. танд хамаагүйэ, ердөө л гэр бүлийн асуудал.

Хуо:    Чи Лу овогтынх уу?

Лу:      Та хэн бэ? намайг хэн бэ гэдэгт санаа зовох хэрэггүй.

Хуо:    Эд нар чиний эхнэр хүүхдүүд үү? эд нартай яаж ингэж харьцдаг байнаа?

Шэн:   Өвгөн гуай, та хөршийн холбооноос явна уу? бусдын гэр бүлийн асуудалд оролцох яасан дуртай юм. Та хэтэрхий их давс идсэн байх.

Жаал: Өвгөн гуй, болгоомжлоорой, үгүй бол би цохино шүү.

Эр:      яаж ингэж ярьж зүрхэлдэг байна аа? энэ хүн хэн гэдгийг мэдэх үү?

Хуо:    Би хэн байх нь хамаагүй. чамаас нэг юм асууя. яагаад түүнтэй, бас охинтой нь ингэж харьцдаг юм бэ?

Лу:      Би нэг хүндтэй зочинг угтах хэрэгтэй байна. Таны утгагүй ярианд зарцуулах цаг алга.

Шуа:   Хэрэв тэр хүндтэй зочинтой уулзахад саад хийвэл та

Шэн:   Настан, хэрэггүй.

Хуо:    Охин минь, Лу овогт бол Хайчэний хүчирхэг овог. Чи тэдний бэр нь.

Шэн:   Энэ их урт түүх болно. Танд баярлалаа. Бид одоо явъя.

Хуо:    Бүгдэд мэдэгд. Лу овогттой хамтран ажиллахыг цуцал. Лу овогтынхон энэ арван тэрбум юаны гэрээг авах эрхгүй

Эр:      Мэдлээ. Лу овогт зөвхөн хатагтай Шэнээс болж л энэ тэрбумын гэрээг авсан юм. хатагтай Шэнийг дээрэлхэж яаж зүрхэлдэг байна аа?

Шэн:   Та... та нар хэн бэ? юу яриад байна?

Яо:      Өвөө, тэд ээжийг минь дээрэлхсэн. Та бидний өшөөг авахаар ирсэн юм уу?

Хуо:    Тийм ээ, хэн та нарыг дээрэлхэж зүрхлэх юм? Өвөө нь чиний өшөөг авах болно. Шэн Ман, би аавын чинь эртний найз нь.  Энэ тухай өөр газар ярилцъя. Явцгаая.

Яо:      За.

Лу:      Хөөе, Шуан Шуан. Чи Хуо настаныг танина. тэднийг орж ирсэнийг харсан уу?

Шуа:   Үгүй ээ.

Лу:      Хуо настан ирсэн байх ёстойдоо. хаана байж болох вэ?

Шуа:   Тэр хөгшин яг хэн юм бол?  Тэр Шэн Манд яагаад тийм сайн хандаад байсан бэ?

Лу:      Үгүй байлгүй дээ. юугаа гөлрөөд байгаа юм, Шуаншуан?

Шуа:   Юу ч биш.

Лу:      Аан, чамд ноён Хуотой холбоо барих дугаар нь байгаа биз дээ? Түүн рүү залгаадах. хаана байгааг нь асуу.

Шуа:   утас гэнэт унтарчихлаа.

Лу:      Ео, ямар балай юм бэ. Ноён Хуо хаашаа явсан юм бол?

Жаал: Ээж ээ, би өлсөөд байна. Би бургер идмээр байна.

Шуа:   Тэвчиж бай, ээж нь дараа нь авч өгнө.

Жаал: Үгүй ээ, үгүй! Би одоо авмаар байна!

Лу:      Яо Яотой харьцуулахад Сюй Цзиянь хэтэрхий дураараа юмаа. Тэрэнд хурдхан юм авч өг. Би эндээ хүлээе. Байна, ааваа.

Аав:    Лу Цимин. Чи ноён Хуог тэгтэл нь уурлуулах юу хийчихсэн хүн бэ? Тэр гэрээгээ цуцалсан.

Лу:      Юу?

Хуо:    За, суучих.

Шэн:   Та намайг таньдаг юм уу?

Хуо:    Энэ миний нэрийн хуудас.

Шэн:   Хятадын Шинжлэх Ухааны Академи. Та Хуо ах мөн гэж үү? Аав таныг өмнө нь зөндөө ярьдаг байсан.

Хуо:    Тиймээ, хорин жилийн өмнө. Би бүр чамайг гар дээрээ өргөдөг байсан.  дөнгөж төрсөн үеийг чинь ч санадаг. Аав чинь бүр чамайг манай гэр бүлтэй ураг барилдуулна гэж наргиан болгон ярьдаг байж билээ. 

Шэн:   Аав амьд байхдаа маш завгүй байдаг байсан. гэртээ ч ховорхон ирдэг. Бүр биднээс хэн нь ч аавыг ямар ажилтайг нь мэддэггүй. Ээж хүртэл мэддэггүй байсан. Аавыг өнгөрсний дараахан ээж сэтгэл гутралд орж өөд болсон.

Хуо:    аав чинь эрдэмтэн хүн байсан юм. Арван жилийн өмнө судалгааны хүрээлэнд дэлбэрэлт болж, аав чинь туршилтын дээжийг хамгаалж байгаад амиа алдсан юм. Одоо судалгааных нь үр дүн бэлэн болсон. Аав чинь нас барсны дараа үндэсний баатар цолоор нэхэн шагнагдсан. Чамайг харж хандаж яваарай гэсэн түүний захиасыг би биелүүлэх учиртай: Шэн Ман, одооноос эхлэн би чамайг дэмжиж байх болно. Хуо овогт та нарын гэр болно. Хуо овогтын одоогийн нэр хүндийн тал хувь нь чиний аавын ач тус юм шүү дээ. Би жаахан хожимдож ирлээ, энэ хугуцаанд чи их  зовж амьдарлаа.

Шэн:   Хожимдоогүй ээ.

Хуо:    Шэн Ман, хэрэв чамайг загалмайлсан охиноо болгоё гэвэл чи зөвшөөрөх үү?

Шэн:   Хуо ахаа, би тийм эрхгүй.

Хуо:    Чи үнэхээр эрхтэй. бүр арван жилийн өмнө л би ингэх ёстой байсан юм.

Эр:      Хуо настан, Лу овогтын тэргүүн Лу Хайшен тантай уулзах хүсэлтэй байна гэнэ.

Хуо:    Тэр нөхөр Шэн Маныг дээрэлхэхийг Лу Циминд зөвшөөрчихөөд одоо ч гэсэн гэрээг авахыг санаархасан хэвээрээ л байна уу?

Шэн:   Хуо ахаа, та Лу овогттой 10 тэрбум долларын гэрээ байгуулахаар төлөвлсөн юм уу?

Хуо:    Тийм ээ. Эхэндээ би Лу овогт чамд сайн хандаж байгаа гэж бодсон. Чамайг арван жил харж хандаж байсанд нь талархлаа илэрхийлье гэж бодсон юм. Тэгээд тэдэнд шинэ төсөл өгөх бодолтой байлаа. Тэд чамайг, бас охиныг чинь ингэж дээрэлхэдэг гэж бодож ч байсангүй.

Шэн:   Энэ бүх хугацаанд Лу Цимин намайг хуурч байсан юм. Би түүнтэй арван жил амьдарсан. Би Лу овогтын гэрт хэзээ ч очиж байгаагүй. Яо Яо ч бас очиж үзээгүй. Лу овогтын ургийн бичигт ч байдаггүй. Энэ Хайчэнд ээж охин хоёрт найдах хүн нэг ч байхгүй.

Хуо:    Өөдгүй хог. Манай багийг Жи Ди-ээс Хайчэн рүү шилжүүл. Би Лу Группийг худалдаж авна.

Эр:      Мэдлээ.

Аав:    Юу?

Лу:      Аав аа, юу болоод байна аа? Би яагаад ноён Хуотой уулзаж чадахгүй байхад?

Аав:    Лу Цимин. Чи ингэхэд эхнэр хүүхдээ яг яасан юм?  ямар жигшүүртэй зүйл хийчихсэн юм?

Лу:      Эхнэр хүүхэд яагаа ч үгүй, аав аа. Та юу яриад байна аа?  Энэ гэрээг манай гэр бүлд зориулж Сюй Шуаншуан баталгаажуулаагүй гэж үү? Би Сюй Шуан Шуаныг, бас хүүг нь гомдоогоогүй.

Аав:    Сюй Шуаншуан ноён Хуог мэддэг юм уу?

Лу:      Тиймээ. Шуан Шуан гадаадад байхдаа ноён Хуотой уулзах завшаан тохиосон гэнэ лээ. Тэгэхдээ л ноён Хуод Хайчэний манай Лу овогтын талаар үг цухуйлгасан гэсэн. Тийм болоод ноён Хуо биднийг бодож 10 тэрбум юаны гэрээ байгуулсан нь энэ.

Аав:    Гэхдээ ноён Хуогийн туслахын хэлсэнээр бол тэр арван тэрбум долларын гэрээг манай Лу овогтын бэр, бидний төлөө хөөцөлдөж байж авч өгсөн гэсэн.

Лу:      Энэ Шэн Маны гавъяа биш ээ. Тэр эцэг эхгүй, гэр бүлгүй, дэмжлэггүй хүн. Тэр яаж ийм чухал хүмүүсийг таньдаг юм?  Ноён Хуо буруу ойлгосон байх, учир нь Шуан Шуан нэг  удаа бид хоёрын зургийг интернэтэд байршуулсан. Тэр л нөлөөлсөн байх. Бүгд л бид хоёрыг гэрлэсэн гэж бодоцгоосон.

Аав:    Чи үнэхээр тэнэг байна. Чи эхнэр хүүхэдтэй хүн. Гэтэл бас нэг өөр хүүхэнтэй заваарч явдаг. Тэр Сюй Шуаншуан чамайг хаяад гадаад руу явсаныг мартчихсан уу?

Лу:      Гэхдээ ааваа, тэр манай гэр бүлийн төлөө 10 тэрбум долларын гэрээ олж өгснийг нь бодолцох хэрэгтэй ш дээ.

Аав:    Гэрээнд гарын үсэг зурсаны дараа даруйхан Сюй Шуан Шуантай бүх харилцаагаа тасал. Тэгээд Шэн Маныг охинтой нь хамт гэртээ буцааж авчир, тэд угсаа гарлаа мэдэж авах ёстой. 

Лу:      Ойлголоо.

Аав:    Хуо настан эртний хаш эдлэлд их дуртай гэж би сонссон. Би гурван жилийн өмнөс дуудлага худалдаанаас цагаан хаш цагираг 30 саяар худалдаж авсан юм. Яваад тэрийг авчир. Дараа нь хоёулаа явж Хуо настантай уулзана.

Лу:      За.

Аав:    Хүлээ, бирж дээр манай Лу группынн хувьцаануудыг нэг нууцлаг хүн худалдаж авч байгаа тухай мэдээ сая авлаа. муу совин төрөөд байна. Цимин, манай Лу групп одоо дотоодын зөрчилдөөн, гадны нөлөөнд автахад ойрхон байна. Бид хэтдээ унах уу, босох уу гэдэг зөвхөн энэ гэрээнээс л шалтгаална. Яв.

------------------------------------------------------------------------------------------------

Чен:    Бурхан минь. Улавч өмсөөч.

Шуа:   Чен Ма, бид удахгүй эндээс нүүнэ гэдгийг мэддэггүй юм уу? Энэ байшинд байгаа бүх юм эцэстээ миний хүүд оногдоно. Циминыг энэ байшингаа шинээр соль гэж хэлэхэд л хангалттай.

Чен:    Хөөе, жаалаа. Наадахаа болгоомжтой. Энэ ноёнтны хайртай загвар нь. Тэр энийг угсрах гэж гурван өдөр болсон. Чи эвдчихлээ ш дээ. Өө бурхан минь. Ноёнтон буцаж ирээд хилэгнэх байх даа.  

Шуа:   Энэ зүгээр л эвдэрсэн тоглоом. Энэ хэр үнэтэй гэж? Циминыг иртэл нь хүлээж байя. Дараа нь шинээр сольчихож болно.

Чен:    Бурхан минь, чи яаж байна аа, жаалаа. Энэ залуу хатагтайн зурсан зураг нь. Чи ингэж аашилж болохгүй.

Жаал: Хөөе, энэ бүгд хог. Энэ хайрцагтай юмнуудыг гаргаж хая.

Чен:    Юу?

Шуа:   Чен эгч ээ. Одооноос эхлэн би энэ байшингийн эзэгтэй болсон. энэ хогийг гаргаж хая гэж хэллээ.

Лу:      Энэ юу вэ? Хэн энд ийм замбараагүй байдал үүсгээд байна?

Чен:    Үгүй энэ…

Лу:      Чен эгч ээ, хэн ч миний юманд гар хүрч болохгүй гэж танд хэлээгүй бил үү? Үүнийг хэн ингэсэн бэ?

Эм:     Энэ хатагтай Сюйгийн хүү нь. уг нь түүнд анхааруулсан юм. Гэвч тэр миний үгэнд ороогүй. Бас таны болоод эзэгтэйн, таны охины энэ бүх эд зүйлсүүдийг гаргаж хая гэж хэлсэн. Тэр хүүхэд бүгдийг нь бусниулаад хаячихлаа.

Яо:      Аав аа, та иржээ! Охин чинь маш баяртай байна! Аав аа, надтай хамт яваач. Би таныг нууц газартаа аваачъя.  Тэнд үнэхээр хөгжилтэй!

Шуа:   Цимин, хүүд жаахан тоглох гээд л.  Тэгээд л тэр хамаг юмыг сандаачиж орхилоо. Энэ бүхнийг цэвэрлэх хүнийг одоохон олоод ирье, тэгэх үү?

Лу:      Март. Чен эгч ээ. Миний ширээн дээр нэг хаш цагираг байгаа. Тэрийг нь баглаад бэлдчих. Надад яг одоо хэрэгтэй байна.

Чен:    За. Ноёнтоон, таны ажлын өрөөнөөс чимээ гарах шиг боллоо.

------------------------------------------------------------------------------------------------

Жаал: Ээж ээ! Ээж ээ! Миний зурсан зураг ямар байна?

Лу:      Сюй Цзиян…

Жаал: Аав аа, би буруу зүйл хийсэн үү?

Лу:      яах гэж энийг хагалж байгаа юм?

Жаал: Энэ тийм ч сүртэй гоё юм биш. Байдаг л нэг хэрэггүй гоёл чимэглэлийн зүйл. Сүртэй юм юу байгаа юм?

Шуа:   Чимээгүй! Цимин, энэ юм хэр үнэтэй вэ? Би чиний хохиролыг барагдуулж өгье.

Лу:      Чи 30 саяыг өгөх юм уу? энийг төлж чадах уу?

Шуа:   хаш чулуу сэргээх мэргэжилтэнг би мэднэ. үүнийг засварлаж чадах байх.

Лу:      Сюй Шуан Шуан, чи үнэхээр сайн хүү өсгөжээ.

Жаал: Чи ээжийг минь цохиж яаж зүрхэлж байна? Би чамайг үхтэл чинь зодно! Би чамайг үхтэл чинь зодно!

Шуа:   Цзиян... энэ чинь Цзи. Цзиян одоохондоо юмны учрыг сайн ойлгохгүй байгаа. Битгий уурлаач дээ.

Лу:      Зайлцгаа! Хэрэв Шэн Ман байсан бол ийм замбараагүй байдал хэзээ ч гарахгүй байсан.

Эм:     Сайн байна уу. Таны залгасан дугаар одоогоор холбогдох боломжгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Чен эгч ээ, надад цинпу цайнаас хийж өгөөч.

Чен:    Ноёнтоон, та шиваантиг цэцэгтэй цай эсвэл ногоон цай уух юм уу?

Лу:      Миний уудаг цайг.

Чен:    Хатагтай өөрөө чанаж болгоод аяганд хийж танд авчирч өгдөг байсан тэр цай юу?

Шэн:   Цимин, чи их бухимдуу байна. Энэ сэрүүцүүлэгч цай. Хэрэв дуусвал надад хэлээрэй, би дахиад авчирч өгнө.

Чен:    Эзэнтээн. Эзэгтэй болон түүний охины эд зүйлс. Би эднийг үнэхээр хаях ёстой юу?

Лу:      Хэн нь энэ бүхнийг хая гэж хэлсэн юм?

Чен:    Хатагтай Сюй тэгж хэлсэн. Тэр эндээс нүүмээр байна гэж байсан. одооноос эхлэн энэ байшингийн эзэгтэй болсон гэдгээ хэлсэн. Бүр эзэгтэй, таны охины энэ эд зүйлсийг хэрэггүй хог гэсэн шүү. Тэгээд намайг бүгдийг нь гаргаж хая гэсэн юм.

Лу:      Одооноос Сюй Шуан Шуанд хаалгаа хэзээ ч битгий нээж өг. Бас хүүд нь. Тэднийг энэ босгоор бүү алхуул. Миний  байшинд хэн ч юунд хүрч болохгүй. үүний учрыг би өөрөө олно. Тэд удахгүй өөрсдөө зайлах болно.

Чен:    Ойлголоо, ноёнтоон. Та үүнийг аль эрт хийх ёстой байсан юм.

Лу:      Юу? Чен эгч ээ. Та Шэн Мантай хэзээ ч уулзаж байгаагүй. яагаад түүнийг өмөөрдөг билээ?

Чен:    Хэдийгээр би эзэгтэйг сайн мэдэхгүй ч гэсэн, та түүнд хайртай хэвээрээ байгааг мэдэрдэг байсан юм. Өдөр бүр та гэртээ ирэхэд хувцас чинь бага зэрэг элэгдсэн ч, үргэлж цэвэрхэн, индүүдэгсэн, шинэ юм шиг байдаг байсан.  Та эхнэрээ хүүхдээ асраад цаг завгүй ажилтай байдаг гэж хэлдэг байсан. Тэр одоо ч гэсэн танд санаа тавьсан хэвээрээ. Тэр үнэхээр гайхалтай бүсгүй.

Шэн:   Хайр аа, чи их оройтож ирлээ.  Өлсөж байна уу? Би чамд гоймон чанаж байгаа.

Лу:      Энэ юу вэ?

Шэн:   Аан.  Надтай хамт ажилладаг хүний охин нь илүү гарсан хувцаснуудаасаа илүүчилж өгсөн юм. Энэ хувцаснууд бараг шинээрээ шахуу. Би заримыг нь жаахан өөрчлөөд Яо Яод өгөх санаатай.

Лу:      Яо Яо дургүйцэхгүй нь лавтай.

Шэн:   Тэр мэдээж. Яо Яо хуучин хувцас хэрэглээд сурчихсан. За,за, энэ ч яахав. Чи өдөржин маш их ажилласан.  Амарч бай. Би чамд хоол бэлдэе.

Чен:    Та тэр Сюй бүсгүйг дахиад нэг бодож үзээч. Тэр эмэгтэй таны амьдралд тохирох эмэгтэй биш. Харин эзэгтэй танд яг тохирох хүн байсан. Танаас гуйя, түүнийг зовоох ямар нэг тэнэг зүйл битгий хийгээрэй.

Лу:      Би үнэхээр алдаа гаргасан гэж үү? Шэн Ман, Яо Яо. Та хоёр яагаад одоо болтол алга байна?

------------------------------------------------------------------------------------------------

Яо:      Хөөх, ямар гоё газар вэ! Ах аа, энэ… энэ мөчөөс эхлэн ээж бид хоёрын амьдрах газар энэ юм уу?

Эр:      Тиймээ. Дээд давхарт Яо Яо гүнжийн өрөө байгаа, түүнийг хэдийн чимэглэсэн. Чи дээшээ гараад чамд таалагдах үгүйг харж болно. Хатагтай Шэн Ман. Ноён Хуо өнөөдөр ажил хэргийн уулзалттай, тиймээс өнөөдөр таныг үл хөдлөх хөрөнгтэй чинь танилцуулж чадахгүй. Хэрэв танд таалагдахгүй юм байвал надад хэлээрэй.

Шэн:   Чжан туслах аа, энэ харш дэндүү тансаг юм. Би үүнийг хүлээж авч чадахгүй.

Эр:      Энэ үл хөдлөх хөрөнгийг таны нэр дээр бүртгүүлсэн. Энэ ноён Хуо-ийн чин сэтгэлийн илрэл, та хүлээн авна уу.  

Шэн:   Гэхдээ…

Эр:      Ноён Хуо таныг Хуо овогтын хамгийн бага охин гэж хэлсэн. Тиймээс энэ бүхэн эрхийн дагуу танд оногдож байгаа юм.

Шэн:   Ойлголоо.

Эр:      Энэ картанд байгаа мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд зориулаарай. Ирэх сараас эхлэн энэ картанд байнга мөнгө орох болно.

Шэн:   Баярлалаа.

Эр:      Мөн ноён Хоу хожимдсон ч гэлээ маргааш Яо Яо-ийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэдгээ хэлсэн. Хүлээн авалтын үеэр та болон таны охин Яо Яо-г өөрийнх нь охин гэдгийг албан ёсоор нийтэд зарлах болно. Таны дээр гурван ах бий. Нэг нь улс төрч, удаах нь армид, гурав дахь нь бизнес эрхэлдэг. Тэд маргааш таньтай уулзахаар Хайчэнд ирцгээнэ.

Шэн:   Үгүй би яагаад ийм хүндэтгэл хүлээх ёстой юм?

Эр:      Хатагтай Шэн, та энэ хүндэтгэлийг аль 10 жилийн өмнө хүлээх ёстой байсан. Энэ хугацаанд таны туулсан бүх бэрхшээл, шударга бус явдлыг ноён Хуо өөрчилж, таны талд шудрага ёсыг тогтооно.

Шэн:   Би зүгээр л Лу овогттой харилцаагаа тасалж, Лу Циминээс салмаар байна.

Яо:      Ээжээ, дээд давхарын өрөө үнэхээр гоё юмаа. Миний дуртай бүх хүүхэлдэйнүүд байна. Энэ бүгд Яо Яогийн төлөө юу? Тэр бүхэн надад зориулагдсан юм уу? бид хоёр нээрэн ийм том байшинд амьдрах юм уу?

Шэн:   Тиймээ, миний хайртай охин Яо Яо. Одооноос эхлэн ээжээсээ болж дахиж зовох шаардлагагүй болсон.

Яо:      Ээж ээ, би тантай хамт байхдаа хэзээ ч зовж байгаагүй. Охин чинь ээжийгээ хэнээс ч илүү хайрладаг.

------------------------------------------------------------------------------------------------

Хуо:    Шэн Ман, чи хаана байна? хамт ганц аяга кофе уух зав байна уу?

Шэн:   Мэдээж байна, надад байгаа газраа хэлчих, би яваад очье. Аан, Чжан туслах аа. чамаас тусламж хүсэж болох уу?

Эр:      Санаа зоволтгүй, би Яо Яог сайн харж хандана. Явцгаая.

Шэн:   За, яваарай.

Эм:     Хатагтай, хувцасаа сонгоход тань туслахыг зөвшөөрнө үү?

Шэн:   Лу Цимин, би амьдралынхаа арван жилийг чамд зориулсан. Тэр арван жилийн хугацаанд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. хэрэггүй зүйлд зориулж өөртөө хэзээ ч мөнгө үрж байгаагүй. Харин одооноос эхлэн би зөвхөн өөрийнхөө төлөө бас Яо Яогийн төлөө амьдрах болно. Урдны Шэн Ман байхгүй болсон.

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:    Чжан Чи.

Чжан: Шэн Ман, яагаад ингэтлээ өөрчлөгдсөн юм бэ?

Шэн:   чамд өгөх ёстой мөнгийг шилжүүлсэн. Чи тэрийг хүлээж авах ёстой.

Чжан: дэндүү найрсаг зантай юмаа.

Шэн:   Баярлалаа.

Чжан. Уг нь тэр өдөр ажлаа дуусгачихаад чамтай уулзъя гэж бодож ирсэн юм. Гэвч чамайг олоогүй. Тэгээд л чамтай уулзаж Яо Яо ямар байгааг асуухаар шийдсэн нь энэ.

Шэн:   Яо Яо хэдийн зүгээр болсон.

Чжан: Тэгвэл нөхөр чинь юу болсон бэ? 

Шэн:   Бид салж байгаа.

Чжан: Энэ үнэхээр сайн юм болж. Юу л даа. Түүн шиг эр хүн хайрлуулах эрхгүй гэх гэсэн юм.

Лу:      Шэн Ман, надтай гэрлээч.

Шуа:   Цимин, маргааш Хуо настан ач охиныхоо төрсөн өдөрт зориулсан баяр хийх юм гэнэ. түүнд энэ ягаан эрдэнийн чулуун зүүлтийг худалдаж авахад 5 сая юань зарцуулсан. Түүнд энэ гарцаагүй таалагдана.

Лу:      Юу вэ?

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Юу вэ?

Шэн:   Чжан Чи, хоёулаа ярилцаж суух өөр газар олъё, тэгэх үү?

Чжан: Тэгье.

Лу:      Шэн Ман. Энэ хэн бэ?

Шэн:   чамд ямар хамаатай юм?

Лу:      Би чиний нөхөр.

Шэн:   Ноён Лу. салах гэрээнд хэдийн гарын үсэг зурсан биз дэ? Хэрэв гарын үсэгээ зурсан бол чи миний экс нөхөр гэсэн үг. Чи намайг цагдах ямар эрхтэй юм?

Лу:      Надад мөнгө байхгүй. Эхнэр, би салахыг хүсэхгүй байна.

Шэн:   Энэ чиний шийдэх хэрэг биш. Би салахаар шийдсэн. Явцгаая.

Чжан: За.

Шэн:   Лу Цимин, чи яаж байгаа юм бэ?

Лу:      Чи түүнээс болоод надаас салахыг хүсч байжээ. Тийм биз дээ? Гайхаад байх юм алга. Чи өөр болсон байна. Тэр чамд мөнгө өгдөг үү? Тэр хэн юм? надаас ч баян уу?

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Чи намайг мөргчихлөө.

Эр:      замаа хардаггүй юм уу?

Лу:      Тонилж үз! Энэ чиний буруу байсан!

Эр:      Жаалаа, чи яасан үзэлцмээр байна уу?

Шэн:   Хэрэв чи миний нөхрийг дахиж цохивол яахыг нь хараарай л даа.

Эр:      солиотой хүүхэн.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Шэн Ман урд нь намайг хамгаалдаг байсан. Гэтэл тэр нэг өөр эрээс болж өөрчлөгджээ.

Шуа:   Цимин. Би шагайгаа мулталчихсан бололтой.

Лу:      Шэн Ман. Чи надад хайртай ш дээ. намайг ингээд орхино гэхээр итгэж чадахгүй нь.

Шэн:   Ядаргаатай гэдэг нь.

------------------------------------------------------------------------------------------------

Чжан: Шэн Ман. Нэгэнт түүнээс салахаар шийдсэн бол намайг бодож болох уу?

------------------------------------------------------------------------------------------------

Шэн:   Хайр аа. Өнөөдөр бид хоёрын хуримласан өдөр гэдгийг санаж байна уу?

Лу:      Өнөөдөр бид хоёрын хуримласан өдөр өө?

Шэн:   Ингэвэл сайхан харагдаж байна уу?

Лу:      Хамаагүй ээ.

Шэн:   Сайхан биш гэж үү?

Лу:      Чи урд нь миний авсан цэцгийн баглаа бүрийг нандигнадаг байсан. одоо яагаад намайг хэрэггүй гээд орхиж байгаа  юм бэ?

Яо:      Аав аа, би өнөөдөр шалгалтандаа 100 оноо авсан. Багшид эцэг эхийн гарын үсэг хэрэгтэй гэнэ.

Лу:      Цзияан, битгий уйл. Цзияан, уйлах хэрэггүй. Аав энд байна. Аавдаа юу болсныг хэлээч.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Тэгэхээр Яо Яо хүртэл надаас хөндийрчээ? Яо Яо, аав нь чамайг заавал гэртээ буцааж авчирна.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Шуан Шуан, хэрэв чи Хуо настантай уулзвал Лу овогтын гэр бүлийн талаар тухай сайн зүйл хэлэхээ битгий мартаарай.   Саяхан нэг нууцлаг хүн гарч ирж Лу овогтын гэр бүлийг хавчиж, дарамтлах болсон.  Хэрэв би энэ 10 тэрбум юаныг гэрээг хийж чадахгүй бол Лу групп өнгөрнө.

Шуа:   Ойлголоо. Үнэндээ тэр ноён Хуо ямар хүн байдагийг би ч сайн мэдэхгүй. одоо яах ч билээ?

Жаал: Ээжээ, би тэр том бялуунаас идмээр байна.

Лу:      Сюй Цзиян, хүмүүжилтэй байх хэрэгтэй шүү. Хэрэв чи ноён Хуогийн ач хүү болмоор байвал таалагдахын тулд хичээх хэрэгтэй.

Шуа:   Цимин. Би Цзиянг сайн харж хандах болно. Ээж нь чамд гоё амттай хоол идүүлнэ, зоволтгүй. Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Сайн уу, хатагтай Сун Лины онгоц хэзээ буух вэ?

Эм:     Сайн уу, ноёнтоон. Су Лин бараг ирчихсэн.

Лу:      Сайн байна. Энийг наанаа тавьчих, за юу?

Эм:     За.

Жаал: Өөдгүй муу новш, чи яаж орж ирээв?

Лу:      Хөөе, чи!

Яо:      Чи яагаад энд байгаа юм? Ээж чамайг уриагүй.

Лу:      Ээж чинь…. ээж чинь ч гэсэн энд ирсэн гэнээ.

Яо:      Тиймээ. Ээж манай ах өвөөг угтаж авахаар ирсэн.

Лу:      ах өвөө? Яо Яо, өвөө эмээ чинь 10 жилийн өмнө бурхан болсон. Харин ээжид ах дүүс гэж байхгүй. юу яриад байна?

Шуа:   Бодвол Шэн Маныг хэлсэн байлгүй. Та хоёр салж амжаагүй байгаа биз дээ? Гэтэл тэр хэдийн өөр хүнтэй болчихсон байна. Бүр охиноо олны өмнө харуулж байдаг.

Лу:      Яо Яо, нааш ир. Нааш ир.

Яо:      Ах аа, явчих. Ээж таныг харах хүсэлгүй байгаа. Би ч гэсэн ээжийгээ уурлаж бухимдаж байгааг хармааргүй байна.

Лу:      Яо Яо, үнэнээр нь хэлээдэх.  Хэн чамд энэ бүхнийг заасан бэ? Ээж чинь үү? Эсвэл ээжтэй чинь уулздаг тэр залуу юу?

Яо:      Ах аа, та намайг өвтгөөд байна.

Лу:      Би аав чинь. Уучлаарай, Яо Яо. Аав нь ингэхийг хүсээгүй. зүгээр үү?

Яо:      Надад битгий хүр. Би айж байна.

Шуа:   Цимин, Яо Яо урд нь иймэрхүү арга хэмжээнд хэзээ ч оролцож байгаагүй. Хэрэв тэр болгоомжгүйгээсээ болж Хуо овогтыг гомдоовол ч…

Лу:      Яо Яо, томоотой бай л даа. Эхлээд аавтайгаа хамт байж бай, за юу?

Яо:      Намайг тавиач. эндээс явмаар байна.

Лу:      Чи миний үгэнд орж надтай хамт явах ёстой.

Эр:      Та яаж байна аа? Түүнийг зүгээр орхи.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Та яаж байгаа юм? Яо Яо, чи зүгээр үү?

Яо:      Вэнь ах аа, би айгаад байна.

Лу:      Чи хэн юм?

Шэн:   Цимин. эмнэлэгт Шэн Ман эгчийг өмөөрч байсан залуу мөн юм шиг байна. Яагаав, яршигтай нэг хөгшинтэй хамт байсан залуу.

Лу:      Чи хэн байх нь хамаагүй. Би охиноо сургаж байна. Энэ чамд огт хамаагүй. Яо Яо, хүрээд ир.

Яо:      Энэ өвөөгийн баяр. Өвөө надад зориулж төрсөн өдрийн үдэшлэг зохиосон юм. Надад явах хүсэл байхгүй.

Жаал: худлаа хэлж байна. Чамд халаасны мөнгө ч байдаггүй. Чи бүр хичээлээс гадуур хог түүдэг. Ээж чинь хүртэл ядуу гуйлагчин. Чамд ямар юмных нь ийм тансаг хүлээн авалт байдаг юм?

Лу:      Яо Яо, аав нь чамайг битгий худлаа хэлж бай гэж хэлдэг ш дэ.

Шуа:   Яо Яо, надад хэлээч, Чжан ах чинь чамайг урьсан уу? Эсвэл чиний ээжийн шинэ найз залуу юу?  

Яо:      бузар эмэгтэй. Би тантай ярилцмааргүй байна.

Лу:      Та нарын хооронд ямар харилцаа байдаг юм бэ?

Эр:      Тэр чамд хамаагүй. Зайлцгаа.

Шуа:   Сайхан залуу, энэ Шэн Маны урхинд орох хэрэггүй. Тэр нөхөртэй. Чамд энд ярилцаад ойлголцоод байх юмгүй. Хэрэв бидний эсрэг байх юм бол чи зөвхөн ажлаа алдаад зогсохгүй юм болно.

Эр:      Лу Цимин, энэ үнэн үү? Хатагтай худлаа хэлээгүй. Энэ хүлээн авалтыг түүний төрсөн өдөрт зориулсан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Юань: Чи бидний дүү охин байх. Би чиний том ах Хуо Юань.

Сюань:       Би чиний удаах ах Хуо Сюань.

Тин:    Би 3-р ах Хуо Тин.

Шэн:   Сайн байцгаана уу 1, 2, 3-р ах нар аа.

Тин:    Нэг новшийн хүн чамайг элдэвлэж байсан гэж сонссон. Надад нэрийг нь хэлээдэх. Ах нь чиний өмнөөс хариуг нь өгнө.

Шэн:   Баярлалаа, 3-р ах аа. Хэрэв тэр дахиад тэгвэл 3-р ах танаас түүний учрыг олохыг гуйнаа.

Тин:    Тэрийг ахдаа даатгачих.

Юань: Яо Яо хаана байна?

Шэн:   Охин жаахан өлсөөд. Бүгдээрээ эхлээд хүлээн авалтын танхимд очъё. Чжан туслах түүнийг хариуцаж байгаа.

Юань: За, явцгаая, дүү минь. Ах нар нь Яо Яо та хоёрт бэлэг бэлдсэн, тэрийгээ өгөх гэж байгаа юм.

Шэн:   Намайг дэмждэг хүмүүс байдаг нь ямар сайхан юм бэ. Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Жаал: Ээжээ, энэ Лу Яо гүнж болох юм уу? Тэр ердөө л нэг золбин охин.

Лу:      Сюй Цзыянь, энэ миний охин. Чи юугаа дэмийрээд байна? Яо Яо, аавдаа үнэнийг хэлчих. Тэр пайзыг хэн өлгөсөн бэ? Хэрэв Хуо овогт мэдвэл томоохон асуудал үүснэ.

Яо:      Энэ үнэхээр… Яо Яо-ийн төрсөн өдөрт зориулсан өвөөгийн хүлээн авалт. Аав аа, та яагаад цаг үргэлж надад итгэдэггүй юм бэ? 

Жаал: Чи худлаа хэлж, хулгай хийдэг. яаж эсэргүүцэж чаддаг байна аа?

Яо:      Би тэгээгүй гэж хэлсэн ш дээ.

Лу:      Лу Яо, чи үгэнд ер орохгүй юм. чамайг уучлалт гуй гэж байна.

Чжан: Сюй Цзыяны аав аа. Энэ хэрэг явдал хараахан шийдэгдэх болоогүй байгаа. Хүүхдийг айлгах хэрэггүй.

Лу:      Энд учрыг нь олох юм байхгүй. Лу Яо энэ мөнгийг хулгайлсныг би гэрчилнэ.

Яо:      Аав аа, та яагаад Сюй Цзыяны хэлсэн бүхэнд итгээд байгаа юм бэ? Та надад итгэхгүй байна..

Лу:      Яо Яо. Эхлээд аавыгаа сонсчих, тэгэх үү? Аав нь эхлээд энэ энэ бүхний учрыг олох ёстой.  Аавынхаа хэлэхийг сайтар сонс. Хэрэв аавынхаа үгэнд орвол би чамд шинэ даашинз авч өгнө. Маш гоё даашинз, за ​​юу?

Яо:      Хэрэггүй. Та мартчихсан юм уу? Та  миний аав биш болсон. Би тантай хамт амьдрахгүй.

Эм:     Хуо овогт Киотогийн хамгийн нөлөө бүхий язгууртан овгуудын нэг гэж сонссон. Хуо настан бол Үндэсний Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал байсан хүн. Том хүү Хуо нь Хуо корпорацийг удирддаг. Хоёр дахь хүү Хуо нь Өмнөд мужийн захирагч. Гурав дахь хүү Хуо байнга цэргийн ажиллагаанд оролцдог. Тэр бүр хошууч генерал цолтой. Хуо овогтын нэр нөлөө хаа сайгүй байдаг юм.

Эр:      Би Хуо овогт охинтой гэдгийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Бүр гайхалтай нь тэр охин нь Хуо овогтод нэг хөөрхөн охин төрүүлсэн  байгаа юм даа. Тэр бяцхан гүнж хамгаалуулдаг гурван ахтай гэсэн. Үнэхээр гайхалтай шүү.

Шуа:   Тэгээд?  Одоо цаг нь ирж байна. Хэрэв ноён Хуо  орж ирээд энэ бүхнийг харвал шууд л бүгдийг ойлгоно.

Лу:      Энэ бүх балай юмнуудыг бушуухан холдуул. Чи надтай хамт байх ёстой.

Эр:      Зүгээр байгаарай.

Лу:      Зайл.

Яо:      Би явахгүй.

Лу:      Миний Яо Яог хэн дээрэлхэж зүрхлэхийг харцгаая.

Шэн:   Лу Цимин, чамайг ирнэ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ чи Яо Яог ийм ичгүүргүйгээр дээрэлхэж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй.

Лу.      Юу? Яо Яо миний охин. Би яаж түүнийг дээрэлхэж чадах юм? түүнд худлаа хэлж болохгүй гэдгийг л хэлсэн.

Шуа:   Шэн Ман эгч ээ, чи Циминээс салаад илүү сайхан амьдарч чадна гэдгээ нотлохыг хүсч байгааг мэдэж байна. Гэхдээ чи Яо Яо-д худлаа ярихыг зааж болохгүй. Чи намайг алгадаж яаж зүрхэлдэг байна?

Шэн:   Нэгдүгээрт, чи миний охиныг худлаа ярьсан гэж гүтгэсэн. Чи бол ичгүүргүй эм! хүүхэд гүтгэхээсээ ичдэггүй юм уу? 2-р эгч гэсэн үү? Надад эгч байхгүй. Элдэв юм ярих ч хэрэггүй.  Үнэндээ ой гутаж байна.

Лу:      яагаад ийм өөр болчихсон юм бол?

Шуа:   Циминг, чи харав уу?

Лу:      Хайр аа,, чи буруу ойлгосон байна. Би үнэндээ Хуо овогтоос эмээж явдаг.

Шэн:   Чиний эхнэр хэн бэ?

Лу:      Шэн Ман, чи  эд нартай ямар харилцаатай юм? Бас чи яагаад ингэж хувцасласан юм? өмнө нь чи ингэж хувцаслаж байгаагүй.

Шэн:   Лу Цимин, чи хэрээс хэтэрч байна.

Лу:      Шэн Ман, би салах гэрээнд гарын үсэг зураагүй байгаа. Бид хоёр одоо ч эхнэр нөхөр.

Тин:    За одоо боллоо. Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг зөвшөөрөх хүртэл чинь нүднэ шүү.  Чи муу новш, дүүд минь гар хүрч зүрхлэх нь үү? Чи Шэн Манд тохирохгүй хүн.

Шуа:   Чи гурвын зэрэг амрагтайгаа нийлж өөрийнхөө нөхрийг дээрэлхэж байна. Чи энэ олон хүмүүсээс ичдэггүй юм уу? 

Шэн:   Та хоёр л ичгүүргүй завхайрагч нар. Хулгайч, бас биеээ үнэлэгч.  Хүүхэд хүчирхийлэгчид. Та нар яаж  ийм ичгүүргүй аашилдаг байна? Харин ч хохирсон хүмүүс нь бид нар. Та нар яаж чадаж байна аа?

Жаал: Чи миний ээжийг цохиж зүрхлэнэ гэнэ ээ? чамайг ална даа! Ааваа, ээжээ, тэр намайг цохьсон.

Лу:      Дуугүй бай. Хэн чиний аав юм? Шэн Ман, би үүнийг чиний сайн сайхны төлөө хийж байна. Энэ бол ноён Хуо настаны ач охиных нь төрсөн өдрийн хүлээн авалт. Хуо овогтын гэр бүлийн нөлөө, эрх мэдэл нь маш их. үүнийг ойлгохгүй байна уу. Чи өөрийнхөө бардам зан, энэ Яо Яо-оос болж өөрчлөгдсөн байна. Энэ чамайг сүйрүүлнэ.

Ю:       Яо Яо өнөөдрийн хүлээн авалтын гол хүн нь. Тэр Хуо овогтын бяцхан гүнж.

Эм:     Тэр охин үнэхээр Хуо овогтын гүнж нь байжээ? Тэгвэл... Түүний ээж Хуо овогтын отгон охин юм биш үү?

Лу:      Юу вэ? Чи энэ гурван тэнэгийг хаанаас олсон юм? Та нар... Чи яаж ийм ичгүүргүй худлаа ярьж чаддаг байна? Хэрэв та нар Хуо овогтын нэрийг барьж байгаа бол... Лу овогт хүртэл та нарыг хамгаалж чадахгүй, тэнэгүүд ээ!

Эр:      Том ах аа, 2-р ах  аа... Энэ нөхөр биднийг тэнэг гэж хэлж байна.

Шуа:   Та муусайн гурван тэнэг, өөрсдийнхөө сайн сайхныг бодож байгаа бол.. Эндээс одоохон гарцгаа! Та нарыг энд урьсан энэ эмэгтэй... тэр зүгээр л хог түүгч.

Эр:      Ер нь би эмэгтэй хүнийг цохихыг хамгийн их үзэн яддаг... Гэвч чи хэтэрхий яршигтай юм.

Эр:      Миний сонссоноор... чи гадаадад амьдрахдаа нилээд явдалтай байсан гэсэн байх аа? Нэг шөнийн дотор гурван эртэй шүү. Энэ хүүхдийн аав нь хэн бэ? Чи мэдэхгүй байх нь араггүй, тийм үү?

Шуа:   Үгүй ээ, энэ худлаа! Цимин, энэ худлаа! Цимин... Цимин...

Жаал: Миний ээжийг тавиач!

Шэн:   Лу Цимин. Тэднийг ингэж гаргаж байхад юу ч хийхгүй байх чинь. тэднийг гэдэг чиний урдын сайхан сэтгэл чинь хуурамч байсан юм уу?

Лу:      Юу? энд хүртэл намайг мөшгиж ирсэнийг мэдэж байгаа.  Учир нь чи намайг харддаг. Одоо үл ойлголцол байхгүй болсон. Би Сюй Шуа Шуантай дахиж хамт байхгүй.  Чамаас гуйя, надтай хамт яваач. Энэ 10 тэрбум юаны гэрээг байгуулчихаад гэртээ харьж амар тайван амьдарцгаая, тэгэх үү?

Эр:      10 тэрбум юаны гэрээ? Лу овогтынхон, бас чи бидний дүү охиныг ямар их дээрэлхсэн билээ? Тэгчихээд Хуо овогтоос гэрээ гуйж бас чадаж байна уу?

Эр:      Чамаас болж миний охин дүү хог түүхэд хүрч байжээ? үхэхийг хүссэн юм шиг байна.

Эр:      Хуо групп танай Лу группыг худалдан авч эхлээд байгаа. Хагас өдрийн дотор Хайчэнд Лу овогтын нэг ч гишүүн үлдэхгүй.

Яо:      Ах нар аа. Эцсийн эцэст нь тэр миний аав.

Лу:      Хэн... ингэхэд та нар хэн юм бэ?

Шэн:   Лу Цимин. Чамд нотлох зөндөө юм байхад харин чи үүнд итгэхээс татгалзсаар л байх юм. үнэнийг хүлээж авч чадахгүй байна. Урд нь чи хуурч, уландаа дэвсэлж, тоомжиргүй харьцдаг байсан тэр эмэгтэй чинь чиний тал засах гэж оролдоод байгаа тэр баян гэр бүлийн гишүүн нь.

Лу:      Яаж тийм байдаг юм? Чиний овог яах араггүй Шэн ш дээ.

Хуо:      Учир нь тэр миний охин. Хуо Цзунмин миний охин.

Эр:      Аав аа.

Хуо:    10 жилийн өмнө Шэн Маны аав нь улс эх орныхоо төлөө өөрийнхөө амийг золиосолсон юм. Түүний ачаар манай улс хөгжсөн. Үр удам нь үеийн үед түүгээр бахархаж явах болно. Тиймээс би Шэн Манд туслахаар шийдсэн. Өнөөдрөөс эхлэн Шэн Ман, Яо Яо хоёр Хуо овогтын гэр бүлийн гишүүд болж байна. Шэн Ман эцэг эхгүй өнчин хүн. Тэр 10 жил чамайг тулж түшиж явсан. түүнтэй яаж ингэж харьцдаг байсан юм бэ? 

Лу:      Та эмнэлэгт байсан настан байх шив.

Хуо:    Яг тийм. Би Лу овогтод хууль ёсны бичиг баримтуудыг өгсөн. Тэр гэрээ Лу овогтыг дээш нь гаргах байлаа. Гэвч чи Шэн Ман, түүний охинд яаж хандаж байгааг тэгэхэд би өөрийн нүдээр харсан. чамайг үзэн ядаж байна. Амьдаар чинь арьсийг нь хуулах юмсан. Чи тэр хүүхэнд, бас хүүд нь яг эрдэнэ мэт ханддаг байсан. Тэгчихээд энэ эхнэр хүүхдээ огт тоодоггүй. Чи энд байх эрхгүй хүн. Бүр уучлалт гуйх талаар санах ч хэрэггүй.

Эр:      Хамгаалагч нар аа, юундаа зогссон юм бэ. Тэрийг эндээс гарга.

Эр:      Мэдлээ.  

Лу:      Шэн Ман, Яо Яо… Намайг тавь, Шэн Ман, Яо Яо.

Яо:      Ээжээ, надад санаа зоволтгүй.

Эр:      дүү минь. Чи надад таалагдаж байна.

Эр:      Өөдгүй новш, эндээс зайл!

Шуа:   Цимин, энд ер нь юу болоод байна аа? Тэр өөдгүй өлөгчин Шэн Ман яахаараа Хуо овогтын бага охин болчихдог юм? Тэр ямар эрхтэй гэж? Чи намайг түлхэж унагаалаа!

Лу:      новшийн эмэгтэй. Хэрэв чи байгаагүй бол би юунд ийм байдалд орох юм? Сюй Шуан Шуан, наад хүүхдээ аваад эндээс бушуухан зайл. дахиж чамайг хармааргүй байна.

Аав:    хүү минь, манай Лу групп нэг л биш боллоо. Хурдхан хүрээд ир.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Хөөе, чи хэн бэ? юу хийж байгаа юм?

Эр:      Лу ерөнхийлөгч, Лу групп зарагдаж байгаа. Группын санхүү асуудалтай байгаа гэж хэн нэгэн хэлсэн байна. Эд нар аудитын багынхан. Санхүүгийн бүх шалгалтууд тэдний гарт байгаа. 

Эм:     Лу ерөнхийлөгч өө, хэрэв бид цаашид оршин тогтнохгүй бол яах болж байна?

Бүгд:  Тийм шүү, бид яах ёстой вэ, Лу ерөнхийлөгч өө?

Аав:    Явцгаа.

Лу:      Аав аа, тэнд бөөн асуудал гарчихлаа.

Аав:    Чи гэж ер нь яачихсан....  Хуо овогт.... Хуо овогт гэнэт яагаад манай Лу овогт руу давшлаад эхлэв? Чи тэднийг чухам яаж гомдоосон юм бэ?

Лу:      Тиймээ, тийм. Шэн Манаас болоод. Хуо настан Шэн Маны аавтай эртний найзууд юм байна. Тэгээд Хуо настан Шэн Маныг зорьж Хайчэнд ирсэн гэсэн.

Аав:    Тэгвэл Хуо овогтын тэр 10 тэрбум юаны гэрээ Сюйгийн төлөө биш, харин Шэн Маны төлөө хийгдсэн байх нь ээ?  Муу мал. Чи өөртөө байсан эрдэнийг олж хараагүй байна, муу өөдгүй хог. Харин тэр муу хүүхнийг дээдэлж явж.

Лу:      Аав аа, одоо л харамсаж байна. Гэхдээ Шэн Ман намайг яасан ч уучлахгүй.

Аав:    Чи түүнийг 10 жил хуурч ирсэн. Энэ хугцаанд чамайг эхнэр хүүхдээ буцааж авчир, тэдний өв залгамжлах эрхийг нь өг гэж мөн ч их хэлсэн дээ. Гэтэл чи татгалзсаар байсан. Чи тэр Сюй Шуан Шуанд дурлаж сохорчихоод үнэнийг олж харж чадаагүй.

Лу:      Хуо овогт яагаад манай Лу овогтыг онилсон нь одоо л ойлгомжтой боллоо. Надаас болсон байна. Би Шэн Ман болон бусад хүмүүсийг гомдоожээ. Энэ Шэн Манаас болсон өшөө авалт.  

Аав:    Би... би ингээд өнгөрлөө.

Лу:      Аав аа, би дахиад нэг оролдоод үзье.

Аав:    Хүлээ. Би чамтай хамт явна.

Лу:      За.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу, Яо Яо.  Машинд байгаа бүх юмыг гаргаж хурдхан байшин руу зөө.

Эр:      Яо Яо-ийн өрөөнд хурдхан аваач.  

Яо:      Баярлалаа, ах аа. Ээжээ, Яо Яо үнэхээр баярлаж байна. Ах нар тэр хүнийг бодвол надад илүү сайн хандах юмаа.

Эр:      Яо Яо, алив, ах нь чамайг тэврэе. Яо Яо, энэ мөчөөс эхлэн ах нар нь чамайг бүр илүү хайрлах болно. Манай Яо Яо дахиж хэнд ч атаархахгүй болно.

Шэн:   Орцгооё.

Лу:      Эхнэр. Яо Яо.

------------------------------------------------------------------------------------------------

Лу:      Эхнэр. Яо Яо.  

Эр:      Дахиад л асуудал удах гэж байна уу?

Лу:      Эхнэр. Яо Яо. Би та хоёрыг гэртээ аваачихаар ирлээ.

Шэн:   Гэр ээ? Ямар гэр? Түрээсийн байр уу? Эсвэл Лу овогтын эдлэн үү?

Лу:      уучил, эхнээр. Би буруутай гэдгээ мэднэ. Эхнэр, энэ бүх хугацаанд Яо Яо та хоёрыг ойлгож мэддэггүй амьдарч байж. Чамайг явсаны дараа л би чамд ямар их хайртайгаа мэдлээ. Эхнэр, намайг дахиад ганцхан удаа уучилж чадах уу?

Шэн:   эхнэр гэх хэрэггүй.

Лу:      Ойлголоо, би хэлэхгүй байя. Битгий уурлаач дээ. Яо Яо, аав нь чамайг маш их санаж байна. аавтайгаа хамт гэртээ харих уу?

Яо:      Үгүй. Ээж бид хоёр шинэ гэр бүлтэй болсон. дахиж таныг хармааргүй байна. 

Лу:      Яо Яо.

Аав:    Яо Яо, өвөө нь байна. Одоо л ирж байгаад минь уучлаарай. Ээжийгээ ятгаад гэртээ буцаж харь, тэгэх үү?  

Яо:      Би таныг танихгүй.

Аав:    За... Аав чинь алдаа гаргасан. Өвөө нь түүнийг шийтгэх болно. Шэн Ман. Чамайг гомдоосон хүн бол миний хүү. Хэрэв Лу группыг үгүй хийж санаа чинь амрах бол хамаагүй, түүгээр чинь болог. өнгөрснөө мартаж, Циминд дахиад нэг боломж өгөх байх гэж найдаж байна. Эцсийн эцэст Яо Яо эцэггүй өсөж болохгүй.

Эр:      Лу Айшен, чи хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлээгүй. Чамаас болж Шэн Ман, Яо Яо хоёр маш их зовлон туулсан. Танай гэр бүл үгүй болох тавилантай. Тэгвэл шударга болно. 

Шэн:   Ах аа, явцгаая.

Лу:      Юу вэ? Чи юу гэсэн бэ? чамаас гуйж байна.

Яо:      Ээжээ.

Шэн:   Том ахаа, 2-р ахаа, 3-р ахаа Яо Яо-г гэрт оруулж байхгүй юу. Би түүнтэй жаахан ярилцмаар байна.

Эр:      Шэн Ман, битгий их удаарай. Ах нь нар нь дотроос харж байна. Хэрэв тэр чамайг дахиж дээрэлхэх гэвэл ах нь түүнийг үгүй хийнэ.

Шэн:   Босооч дээ.

Лу:      Намайг уучил, тэгвэл би босно.

Шэн:   Тэгвэл би явлаа.

Лу:      Эхнээр, битгий яваач.

Шэн:   Надад битгий хүр.

Лу:      Ойлголоо, ойлголоо. Би чамд хүрэхгүй.

Аав:    Шэн Ман, урд нь манай Лу овогт та нарт шударга бус хандсан. Манай Лу овогтыг өршөөж үзээч гэж Хуо овогтоос гуйхыг би чамд ятгахгүй. Зүгээр л чи Циминд ганцхан боломж өгнө гэж найдаж байна. Яо Яо том болж байна.

Шэн:   Больж үз. Энэ бүхэн түүнээс болсон. Тийм болоод би салахаар шийдсэн юм. Ах аа, би Лу Циминтэй суугаад 10 жил болсон. Та аавын хувиар надтай нэг ч удаа утсаар яриагүй. Цаашдаа ч тийм боломж гарахгүй. Чи явсан нь дээр. Би чамаас салж шинээр амьдралаа эхлүүлнэ.      

Аав:    Тайвшраач. Би түрүүлээд явлаа. Хариулах гэж яарах хэрэггүй.

Шэн:   Хэрэв одоохон босохгүй бол би явлаа.

Лу:      Би бослоо. охиныхоо өмнө буруугаа хүлээх гэж авсан бэлэг энэ.

Шэн:   Наадах чинь хэрэггүй. Яо Яо чамайг буцаж ирэх хүртэл 8 жил хүлээсэн. Харин түүнд дутагдсан эцгийн хайрыг юугаа ч нөхөж баршгүй.

Лу:      Үнэхээр ч... бид яах ч араггүй байх нь.

Шэн:   Бид яах ч араггүй.

Лу:      чамаас гуйж байна. Би чамаас гуйя.

Шэн:   Битгий ингээд байгаач.

Лу:      Бид хоёр 10 жил хамт амьдарсан. надад ганцхан боломж өгч болохгүй гэж үү? Сүүлчийн удаа.

Шэн:   Лу Цимин, би чамд зөндөө их боломж өгсөн. Би үнэхээр буцаж нийлэх боломжгүй.

Лу:      Бүгд л алдаа гаргадаг. Би буруу байснаа хэдийн хүлээсэн. Чи яагаад ийм өршөөлгүй байдаг юм бэ? Яо Яо-г хойд эцэгтэй болгомоор байгаа юм уу?

Шэн:   Энэ чамд хамаагүй. Би хэлэх гэсэн бүхнээ хэллээ. Лу Цимин, бидэнд өөр ярилцаад байх юмгүй. Явж үз.

Эр:      Өөдгүй новш. Би түүнийг яг одоо тасар татаж, газарт дэвслэх юмсан.

Эр:      Хөөе, хар даа. дүүгийн хамгаалагч нь ирчихлээ.

Чжан: Түүнд битгий хүр.

Лу:      Чжан Чи юу?

Шэн:   чамд шинэ найз залуугаа танилцуулъя. Чжан Чи.

Шуа:   Шэн Ман. Чи яагаад шинээр амьдралаа эхлүүлэх эрхтэй гэж? яагаад надаас илүү дээр амьдрах ёстой гэж? Би хүлээн зөвшөөрөхгүй. Би чиний үхлийг хүсч байна.  Лу Цимин. Чи Шэн Маны төлөө амиа өгөхөд ч бэлэн гэж үү?

Эр:      Дүү минь, зүгээр үү?  

Шэн:   Чжан Чи, түүнийг авраач. Лу Цимин, чиний хожимдсон гэмшил юуг ч өөрчлөхгүй. Чи яаж гэж иймдээ тулдаг байнаа?

Яо:      Аав аа.

Эр:      Түүнийг сэргээ.

Эр:      Мэдлээ.

Шуа:   Чи... чиний хийж байгаа зүйл хууль бус. Одоохон намайг явуул.

Эр:      Хууль бус аа? Чи санаатай аллага үйлдэхийг завдсан. Хэрэв чамайг шоронд хийлгэвэл үүнээс 100 дахин дор юм болно.

Шуа:   надаас юу хүссэн юм?

Эр:      Хуо овогтын уриа бол Хуо овогтод хохирол учруулсан хэн ч бай 10 дахин шангаа хүртэх ёстой. охин дүүд минь чи хохирол учруулсан, Хуо овогт үүнийг чинь өршөөхгүй гэдгийг ойлгох ёстой байсан юм.

Шуа:   Уучлаарай, миний буруу байсан. Би дахиж хэзээ ч тийм зүйл хийхгүй. Гуйя, намайг явуулчихаач. Би бас хүүхэдтэй.

Эр:      Хүүг чинь асрамжийн газарт хүргүүлсэн. Чи түүнийг дахиж хэзээ ч харахгүй.

Шуа:   Юу? яаж тэгж чаддаг байна аа? Тэр миний хүүхэд. хүүг минь авчир. Түүнийг одоохон авчир.

Эр:      Түүнийг үхтэл нь нүдэх хэрэггүй. Зугаацаж байхын тулд амьтай голтой байлгаарай.

Эр:      Мэдлээ.

Шуа:   Хүүг минь буцааж өг. Хүүг минь буцааж өг.

Яо:      Ааваа, ээж Чжан ах хоёр шинээр амьдралаа эхлүүлж байгаа. Би ч гэсэн өөр сургуульд шилжинэ. Яо Яо би эмээтэйгээ хамт амьдарч, ах нартайгаа хамт байхын тулд нийслэл рүү явна. 

Лу:      Яо Яо, Яо Яо, битгий яв.

Яо:      Та намайг сайн харж хандаж чадаагүй. Би одоо танд дахиж гомдохгүй ээ.

Лу:      Гэхдээ Яо Яо...

Яо:      Аав аа, ээж бид хоёрыг мартаарай.

Лу:      Яо Яо....

Яо:      Баяртай, ааваа.

Лу:      Яо Яо, битгий яваач. Яо Яо. Яо Яо! Яо Яо!

Яо:      Би аавдаа бэлэг өгөх гэсэн юм. Ааваа надтай хамт яваач. Би таныг нэг нууц газарт аваачина. Намайг, ээжийг бас Чжан ахыг март. Та шинээр амьдралаа эхлүүлээрэй. Би өөр сургуульд шилжинэ. Баяртай, ааваа.

Дуусав

 

 

 


 [EB1]

Back to episodes Go home