Fish-Selling Village Girl Accidentally Saves a CEO on the Run,
Only to Be Proposed To& Spoiled by
Үргэлжлэх хугацаа: 101мин
Линк: https://www.youtube.com/watch?v=voM55gar3ng
Гол дүрүүд:
Шиао: эр Шао Еэ, Шао групийн захирал
Хуо: эм, загас зардаг бүсгүй Хуо Чинчин
Ээж: Шиаогийн ээж
Ин: эм, Хуогийн найз
Эх: Хуогийн ээж
Х: Хуогийн аав
Дүү: эр, Хуогийн дүү
Э: эм, Шиаогийн нагац/авга эгч
Э2: эм, Шиаогийн нагац/авга эгч
Хан: эр, Шиаогийн үеэл ах
Өв: Шиаогийн өвөө
Авга: Шиаогийн аавынх нь ах
Эр: Бүх хэсгүүд анхаар. Залуу ноён дахиад зугтчихлаа.
Эр: Эзэгтэйн тушаал. Тэрнийг сохор болзоонд аваачих ёстой... Залуу ноёнтныг зогсоо.
Эр: Тэнд байна.
Эр: Залуу ноёнтон, зугтахаа боль. Сохор болзоонд очиход л болно.
Эр: Эзэгтэй таныг энэ удаа заавал аваач гэсэн.
***************
Эр: Үнэхээр гайхалтай. Үнэхээр сэтгэл татам.
Эм: Фэнгийн загас зүсэр авъяасыг хэн ч гүйцэхгүй.
Эм: энэ загасыг би авъя. Минийх шүү.
Эм: би эхлээд ирсэн шдээ. Би энийг авна.
Эр: Энийг ав.
Хуо: Хөөе хөөе. Бүгдэд нь хүрнэ ээ. Дугаарлаад зогс.
Эм: Загасны цаг.
Хуо: Маргааш уулзацгаая.
Бүгд: тэгье ээ. Тэгье.
Хуо: Чи хэн гээч нь вэ?
Шиао: Загас авъя.
Эм: Хаппи пей. 10мянган юаний орлого орлоо.
Эр2: Хөөе. Зугтааж байгаа эрэгтэй хүн харсан уу?
Хуо: Юун хүн бэ? Гудамжаар дүүрэн л эрэгтэй хүн байна.
Эр: Золиг минь...
Хуо: Энд ганц л эмэгтэй байна. Загасны мах бэлддэг шигээ алж чадна шүү.
Эр2: Муу эм. Холд, наана чинь нэгжинэ.
Хуо: Гэгээн цагаан өдрөөр ичгүүр сонжуургүй. Хүний эзэмшилд халдсан. Санамсаргүй нэгийг чинь алчихвал биеэ хамгаалсан болно шүү.
Эр: Март. Залуу ноён цэвэрч болохоор ийм заваан газар ирэхгүй.
Эр2: Балиар, өмхий үнэртэй. Сэжиг хүрмээр юм.
Хуо: Хөөе, чи...
Эр: Үргэлжлүүлээд хай.
Хуо: Миний загас... болгоомжтой.
Шиао: Хүчтэй юм гээч.
Хуо: Осол байлаа. Би бизнес хийдэг хүн. Чи... хаягаа үлдээгээч. Загасыг чинь хүгээд өгье.
Шиао: Хэрэггүй.
Хуо: Мөнгийг чинь авсан болохоор хүргэж өгөх ёстой. Винтер Мапл экспресс. Баталгаат хүргэлт. Шиао компани. Шиао Еэ.
************
Хуо: Сайн байна уу. Ноён Шиаогийн алга болгосон хар карт. Бас тэрний авсан загас.
Шиао: Загасаа хүргээд ирж. Тэр хар карт хязгааргүй хэрэглээтэй. Гэтэл тэр ашигласангүй. Итгэж болох юм байна. Кун, тэрний удам судрыг судал. Тэрнийг над дээр аваад ир.
К: Мэдлээ. Хуо:
Хуо: Чи юу? Яах гээ вэ?
Шиао: Үнээ хэл. Надтай гэрлэ. Шиа Шиаофен. Багадаа өнчирсөн. Шиагийнхан гурван жилийн өмнө өргөж авсан. Эрэгтэй дүүтэй, өрөнд баригдсан. Чи... гэрлэхэд яг тохирох хүн. Болзлоо хэл.
Хуо: За яах вэ. Надад... иймийг өг. Сард таван мянга нэмэгдвэл манайх арай бага зовно.
Шиао: Тохирлоо. Сард 500мянга.
Хуо: Хуурамч эхнэр хэзээнээс ийм үнэтэй болчихсон юм бэ?
Ээж: Золиг минь. Чи үүргээсээ зугтаж чадахгүй. Чинчин Хуо овогтын өв залгамжлагч. Чи Шиао овогтын залгамжлагч. Энэ хурим заавал болох ёстой. Энэ гэрлэлт миний шийдвэр.
Ин: Шиао ах аа. Би танд амттан хийсэн. Амталж үзэхгүй юм уу?
Хуо: Миний нөхрөөс гараа тат. Зайл. Миний нөхрийг тавь. Би хол холбодог гэж сонссоноос, тархи холбодог гэж сонсож байгаагүй. Хэддүгээр зуунд билээ дээ. Хүчээр гэрлүүлж байдаг.
Ээж: Чи хэн юм? Тэрнийг хэн гэж дуудсан бэ?
Ин: Энэ өлөгчин хаанаас гараад ирэв ээ? Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Гурван жилийн өмнө
Хуо: Жиан Ин. Чи миний сайн найз. Яагаад надаас урваж байгаа юм?
Ин: Тэнэг. Чи дандаа надад тусалдаг байсан. өнөөдөр сүүлчийн удаа тусалчих. Үх. Өнөөдрөөс би Хуо Чинчин. Хуо овогтын бүх юм минийх болно... Амьд байх шив.
Хуо: Би их зантай хүмүүсийг үзэн яддаг. Хичнээн баян байсан ч хүний гэрлэх эрхэнд халдаж болохгүй.
Ин: Ч-чи чи намайг мэдэхгүй юу? Ой санамжаа алдчихсан юм бол уу?
Хуо: Би чамайг мэдэх билүү?
Ин: Мэдээж үгүй. би Хуо овогтын залгамжлагч. Чи хэн юм? чамд миний гутлын арчих ч эрх байхгүй.
Хуо: Хайр аа, миний хэн гэдгийг хэлээд өг дөө.
Шиао: Ээж ээ, энэ миний сүйт бүсгүй.
Ин: Энэ шулам хаанаас гараад ирсэн юм? Шиао Еэ ахыг хэзээ урхиндаа оруулчихсан юм?
Ээж: Муу золиг, яаж надаас нууцаар ингэж чадаж байна уу?
Шиао: Бяцхан догшин ирвэс. Ширүүн юм аа. Чиний энэ ааш миний зарим асуудлыг шийдэж чадах байх.
Хуо: Бизнест итгэл чухал. Явж гэрлэлтийн баталгаагаа хийлгэе.
Эм: Хаппи пей. 500мянган юаний орлого орлоо.
Хуо: Баярлалаа, босс.
Шиао: Юу гэж дуудсан бэ? Намайг юу гэж дуудах вэ?
Хуо: Хайр..
Т: Залуу ноёнтон. Амьдралын чухал асуудлаа ингээд шийдчихэж байгаа юм уу?
Хуо: Сэрээрэй. Сэрээрэй. Би эмч. Айх хэрэггүй. Би дэргэд чинь байна. Эмч хүн өвчтөнийхөө төлөө бууж өгөх эрхгүй.
Шиао: Надтай байна гэж амалчихаад хэлсэн амандаа хүрээгүй. Намайг сэрэхэд миний дэргэд байгаагүй. Тэр эмэгтэй эмчийг хайх хүн нэмж явуул. Тэрнийг олох хүртэл надад гэрээт эхнэр хэрэгтэй.
Т: Мэдлээ.
*******************
Хуо: Азаар осол байлаа. Дээрэмдэх нь л гэж бодлоо.
Ли: 500мянган юань. Ганц ч зоос дутаахгүй. Үгүй бол би хүчиндсэн гэж гомдол гаргана.
Дүү: Хангалттай. Надтай үерхдэг байхдаа чи манай бүх хадгаламжаар байр аваад, өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн. Чамд ичих нүүр байна уу?
Ли: Чи өөрөө л тэгж хүссэн. Чиний сайн дураараа өгсөн бэлэг. Ойлгов уу?
Эх: Хүн чанартай байгаач. Манайх өрөнд баригдчихаад байна. Би хүндээр өвдсөн.
Ли: Хангалтай. Олон юм ярихаа боль. Шоронд ормооргүй байгаа бол мөнгө өг гэж байна.
Х: Новш. Би... энэ чиний найз охин юм биз дээ?
Ли: За за. Жүжиглэхээ боль. Мөнгөгүй юм биз дээ? Тэгвэл би цагдаа дуудлаа. Надад хуруугаа хүргэх юм бол бүгдийг чинь шүүхэд өгнө.
Хуо: 500мянган юань. Мөнгөө аваад зайл.
Х: Фэн.
Хуо: 500мянга. Мөнгөө аваад зайл.
Х: Фэн.
Дүү: эгч ээ.
Ли: За за. Би би үнэнээ хэлье. Шаодон бид хоёр үерхэж байсан. Одооноос бүгд дууссан.
Хуо: Зайл.
Дүү: Эгч ээ. Уучлаарай.
Эх: Фэн. Бид нар чамд төвөг удчихлаа.
Хуо: Ээж ээ. Тэгж ярих хэрэггүй. 3жилийн өмнө та нар намайг уулын бэлээс олоод, өөрийн охин шиг ханддаг байсан. асуудал гарсан болохоор би туслах ёстой.
Х: Фэн. Шиао овогттой гэрлэх хэрэггүй. Ийм гэрлэлт байх ёсгүй. Чамайг нохой шиг ажиллуулах гэж тэгж байгаа юм.
Хуо: 5000 боол байж магадгүй. Харин 500мянга бол хатан хаан гэсэн үг. Миний нөхөр болно гэж байхад эргэлзэх юм бол энэ мөнгийг доромжилсон хэрэг болно. Шаодон. Энийг битгий март. Хайр чамаас урваж болно. Мөнгө хэзээ ч урвахгүй.
Дүү: За.
Т: Залуу эзэгтэй. Таныг гэрт чинь аваачихаар ирлээ.
Хуо: Би явлаа.
Х: Фэн.
Дүү: Эгч ээ.
Эх: Фэн. Чиний хүч бэлэг шүү. Ямар ч үед тайван байгаарай.
Х: Хадмуудтайгаа муудалцах хэрэггүй. Бид нар байхгүй ч гэсэн хүнд дээрэлхүүлж болохгүй шүү.
Дүү: Асуудал гарвал би эгчийнхөө төлөө тэмцэнэ ээ. Винтер Мапл хүргэлт. Баталгаат хүргэлт.
Хуо: Ээж ээ, аав аа. Миний дүү. Санаа битгий зов. Би сайн байна аа. Харамсах юм хийхгүй.
Х: За...
******************
Шиао өргөө
Ээж: Шиа Шаофэн үнэнээ хэл. Энэ хуурамс гэрлэлт үү?
Хуо: Шиао Еэ бид хоёр нэг нэгэндээ хайртай.
Э: Бид нарыг хуурч чадна гэж бодоо юу? Би чиний төсөөлснөөс ихийг үзсэн.
Хуо: Яасан ч ууртай юм. Хэрэгт дуртай юм уу?
Эм2: Шуналтай амьтан, тэрнийг урхидаж л дээ. Манай Шиао Еэгийн байр суурь чам шиг ядуу амьтны хүрэх болоогүй.
Э: Хэлээдэх. Шиао Еэг яаж урхиндаа оруулсан юм?
Хуо: Шуургатай харанхуй шөнө байсан. Би шагайгаа булгалчихсан. Гүзээлзгэнэ хаа сайгүй асгарчихсан. Шаиао Еэ надад түүхэд тусалсан юм. Тэр үед бид хоёрын гар санамсаргүй хүрэлцээд...
Ээж: Тийм байх ёсгүй. Шаиао Еэ сэжигч хүн. Газраас хэзээ ч юм авахгүй. Мөнгө байсан ч авахгүй. Гүзээлзгэнэ яасан ч авахгүй.
Эм: Үнэн. Залуу ноёнтон сэжигч шд. Газраас юм авахгүй.
Хуо: Шаиао Еэг надад анхны харцаар дурласан. Тэр өдөр, тэрний царай... энэ гүзээлзгэнэ шиг улаан болчихсон байсан. Нүд нь энэ усан үзэм шиг. Хар, гялалзаад л... Сонс доо. Би тийм эмэгтэй биш. Би РТ захын загасны худалдаан дээр арван жил ажиллаж байна. Миний сэтгэл загас бэлтгэдэг хутга шиг хүйтэн. Тэгээд би тэрэнд татгалзсан.
Шиао: Одоо ямар түүх зохиохыг нь харъя.
Хуо: би Шаиао Еэд татгалзсан ч, тэр миний араас гүйгээд байсан. Надад их сайн байсан. Эмнэлэг рүү үүрч аваачаад, эмээ уу гэж ятгасан. Би гашуун амтанд дургүй. Тэгсэн чинь надад чихрийн цаасыг нь салгаж өгсөн. Тэгж эрхлүүлж байхад яаж эсэргүүцэж чадах юм? Тэрний чин сэтгэл миний сэтгэлийг хөдөлгөсөн. Надад их сайн байсан. Тэгээд би зөвшөөрчихсөн.
Ээж: Хөөх. Зөвшөөрсөн нь яамай даа.
Э: Жинхэнэ хайр ч мөн дөө.
Э2: Шаиао Еэгийн хайр сэтгэл хөдөлгөм юм аа. Сэтгэл хөдөлчихлөө.
Т: Залуу ноёнтон дуугүй, хөндий хүн. Охидууд яаж ч өдсөн хөөгөөд гаргадаг. Зарим нь бүр хамраа хугалж байсан. Тийм болно гэж төсөөлсөнгүй явлаа.
Шиао: Яаж хараад байна аа?
Хуо: Бид хоёр хоёр хүүхэдтэй болно гэж тохиролцсон. Над шиг охин, тэрэн шиг хүү.
Ээж: Чи юу хэлэх гээ вэ? Чи жирэмсэн юм уу?
Э2: Даанч их идээд байсан юм аа. Ийм богино хугацаанд ширээн дээр бүх юмыг идчихлээ шд.
Хуо: Тийм ээ, жирэмсэн гээд хэлчихвэл илүү амттан өгөх байх.
Шиао: Үгүй ээ.
Ээж: Чи жирэмсэн юм уу?
Шиао: Энэ ч муу шүү. Том цуу яриа гаргах нь.
Хуо: Яг зөв. Би Шиао Еэгийн хүүхдийг тээж байгаа. Ихэр.
Ээж: Энэ Шиао овогтын үр удам. Нааш ир. Цусны шинжилгээ хийлгэе. Жирэмсэн биш бол чиний хэлсэн болгон худлаа гэсэн үг.
Шиао: Түүх зохиосон уу? Яаж зохицуулахыг чинь харъя.
Хуо: Шиао Еэ... тэр таныг гэр бүлийн нэр хүндээ маш их анхаардагийг мэднэ. Таныг гэрлээгүй бэр нь жирэмсэн гэдгийг мэдчих байх гэж байсан. Гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод бид хоёр ихрүүдээ авхуулчихсан.
Ээж: Юу?
Хуо: Шөнө дунд сэрэх болгондоо би хүүхдүүдээ ээж ээ гэж дуудахыг сонсдог. Заримдаа тэд нар эмээгээ дууддаг. Эмээ, таныг дуудаж байгааг сонсож байна уу?
Э: Ямар азгүй хэрэг вэ. Хоёрдугаар эгч ээ. Та хэтэрхий хуучинсаг байна. Гэхдээ хайран хоёр амь.
Э2: Жирэмсэн бол төрүүлэг л дээ. Таны ач нар шүү дээ.
Ээж: Тийм байх боломжгүй шүү дээ.
Хуо: Тэгээд би ингэж их идэж байгаа юм. Миний бие бүрэн эдгээгүй байгаа.
Э: Яг зөв. Би төрчихөөд гам барьж байхдаа 300 өндөг идсэн. Бас 100ширхэг гахайн тагалцаг.
Т: Залуу ноёнтон, яаж байгаа юм бэ? Яаж хүүхдийг нь авахуулж болдог юм бэ?
Шиао: Дуугүй бай.
Ээж: Шиао Еэ, үнэнээ хэлээдэх. Энэ үнэн үү?
Хуо: Сонсож байсан байна шдээ. Энэ ч муу шүү. Баригдах нь.
Шиао: Тийм ээ. Үнэн.
Ээж: Миний хайртай ач хүү. Хоёр шүү. Ингээд байхгүй болчихлоо гэж үү?
Э: Хоёрдугаар эгч ээ? Хоёрдугаар эгч ээ, яасан бэ? Хоёрдугаар эгч ээ. Хоёрдугаар эгч ээ. Яасан бэ?
Шиао: Ээж ээ.
Эм: Эзэгтэй.
Шиао: Ээж ээ. Юу болоод байна аа?
Э2: Бэр эгч ээ, битгий айлгаад бай л даа. Сэр л дээ.
Шиао: Ээж ээ.
Хуо: Холд. Хөөе. Бүгдээрээ холдоцгоо. Яг одоо. Бүгд зай тавиадах. Агаар хэрэгтэй байна. Төвөг удахаа боль. Амьсгалын зам цэвэр. Амьсгал хэвийн. Судасны цохилт сул. Зүрхний цохилт буурсан. Анхны тусламжийн хайрцаг байгаа юу?
Шиао: Байгаа.
Хуо: Хайр аа, сайн байна.
Шиао: Эмчилгээ мэддэг юм байна. Хөдөлж байгаа нь тэрэнтэй адилхан.
Ээж: Шаофэн.
Шиао: Ээж ээ.
Ээж: Шаофэн. Манай Шиао овогтынх чиний өмнө буруутай. Биеэ сайн тэнхрүүл. Биеэ сайжрахаар надад ач хүү төрүүлж өгөөрэй.
Хуо: За. Ээж ээ.
**************
Шиао: Сайн жүжиглэж байна шүү.
Хуо: Тэгэлгүй дээ. Хангалттай өгөх юм бол... нулимс чинь гарна. Босст эргэлзэлгүй үйлчилнэ.
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Хайр аа.
Шиао: Хананд чинь байдаг. Дахиад алдаа гаргаж болохгүй шүү.
Хуо: Санаа зоволтгүй. Би мэргэжлийн хүн. Бид хоёр... нэг орон дээр унтах ёстой юу? Би цэвэр ариун, залуу бүсгүй шүү.
Шиао: Эвгүй байвал...
Хуо: Нэмэлт төлбөртэй.
Шиао: За яах вэ.
Хуо: Үгүй ээ. Битгий л дээ. Чи миний сайн найз шд. Намайг яагаад ингэж байгаа юм бэ? Боль.
Ин: Өнөөдөр сүүлчийн удаа тусалчих.
Хуо: Үгүй ээ.
Ин: Үх.
Шиао: Чи эхлээд тэвэрсэн шүү.
Хуо: Тэгээд түлхэхгүй яасан юм?
Шиао: Оролдсон, чадаагүй.
Хуо: Надаас 500-г суутгах уу?
Шиао: Тусдаа өрөө.
****************
Ээж: Залуу хүмүүс биеэ барьж байх хэрэгтэй.
Шиао: Ээж ээ. Би хувцасаа солиодохъё.
Ээж: Тэг ээ, тэг. Талх ид. Бэр маань удам судар тааруу ч гэсэн, ихэр хүүхэд төрүүлж чадна. Тэгэхээр хэлээ хазаад тэвчихээс. Хуо авхай, Хан.
Хан: Бид хуримын урилга авчирлаа.
Ин: Тэр тэнэг Шиао Еэ надаас татгалзсан. Тийм болохоор би үеэл Шаиао Хантай нь гэрлэнэ. Тэрний хадам эгч болно.
Хан: Бэр яасан ч бүдүүлэг юм. Ахдаа, аяга цай ч өгөхгүй юм уу?
Ин: Хан чамайг цай өг гэж байна. Сонсов уу?
Хуо: Хэний бензиний сав дэлбэрчихсэн юм бэ? Нохой шиг хуцаад байх юм. яасан төвөгтэй юм?
Ин: Хэнийг хэлээд байгаа юм? бүдүүлэг амьтан.
Хан: Би Шиао Еэгийн төрсөн үеэл байна. Нас, байр сууриа бодсон ч чи намайг ах гэж дуудах ёстой. Надтай яаж харьцаад байгаа юм?
Хуо: Хөгшин гэдэгээ гайхуулаад байгаа юм уу? Оршуулгандаа бэлдээ юу?
Ин: Хуо овгийнхон Шиао Ханд Шиао компаний залгамжлагч болоход тусална. Шиао Еэ шиг сохор амьтад загасны зах дээр чамтай цуг загас зарж байхдаа таарна.
Ээж: Битгий мөрөөд. Намайг амьд байгаа цагт Шиао компанийг хэн ч авч чадахгүй.
Хан: Шиао Еэгийн аав үхсэн. Хатаж гандсан бэлэвсэн эмэгтэй давалгаа үүсгэж чадахгүй.
Хуо: Намайг хүссэнээрээ хэлж болно. Тэрнийг болохгүй. Миний спонсорын ээж нь.
Хан: Яасан? Намайг цохих нь уу? Бяцхан охины сулхан цохилт... сармисны хумс шиг жижигхэн гар байна. Тэг л дээ. Цохиод үз.
Хуо: Хурдан сэрээч. Үхсэн болж жүжиглэхээ боль. Би хүч хэрэглээгүй. Хараал ид гэж, сэрээч...
Хан: Ёоёо.
Хуо: Хар даа. сэрчихлээ. Ах аа, хадам эгч ээ. Би та хоёрыг гаргаад өгье.
Ин: Намайг тавь. Тавь гэж байна.
Шиао: Бүдүүлэг авиртай юм аа. Ээж боож үхэх гэж байгаа байх даа. Ээж ээ. Шаофэн уг нь...
Ээж: Шаофэн. Сайн байна. Чи өлсөж байна уу? Ээж нь амттай макарон хийлгээд өгье.
Шиао: Ээж ээ. Би ч гэсэн макаронд дуртай.
Ээж: ид ид ид. Идэхээс өөр юм мэдэхгүй. Шаофэн гэрлээд удаагүй байж намайг өмөөрч байна. Гэтэл чи? Хэрэггүй амьтан. Өлсөж л байна биз.
Шиао: Та ах дүүсийн харилцаагаа бодоод эвтэй найртай бай гэсэн биз дээ.
Ээж: Миний хэлснийг сонсдог байсан юм уу? Ийм ч хүн байх гэж. Явъя.
Хуо: Гэнэтхэн Шиао Еэг өрөвдчихлөө.
*****************
Шиао: Бяцхан ирвэс ээ. Гэр бүлийн асуудалд оролцох хэрэггүй. Үгүй бол би...
Хуо: Ойлголоо. Мэдлээ, хайр аа. Тада... би чамд дуртай макароныг чинь нууцаар аваад ирсэн.
Шиао: маргааш Хуо овогтын сүйн ёслол болно. Хамт явах уу?
Хуо: Үдэшлэг. Дэгжин даашинз өмсөж, амттай хоол иддэг үү? Тэгье.
***************
Шиао: Загасны худалдаачин даашинз өмсчихсөн чинь авхай болчихож. Дэгжин, гоёмсог.
Хуо: Хөөсөн чихэр.
Эр: Хөөх хөөрхөн юм аа.
Эм: Үнэхээр үзэгслэнтэй.
Эм: Хараа булаам.
Эм: Хар даа. Хуо авхай ирж байна.
Эм: Хуо авхай. Уулзалгүй удсан байна.
Эм: Хуо авхай.
Эр: Хуо авхай гэрэлтэж байна.
Эм: Үнэхээр эрхэмсэг. Хуо авхай өнөөдөр ер бусын харагдаж байна.
Эм: Хуо авхай, үнэхээр үзэгслэнтэй.
Ин: Би тийшээ явчихаад ирье. Удахгүй уулзъя.
Эм: Тэгье ээ, удахгүй уулзъя, Хуо авхай.
Ин: Тэгье.
Хан: Өнөөдөр сайхан харагдаж байх чинь.
Ин: бусад үед би хөөрхөн биш гэж үү?
Хуо: Идэмхий гэдэг нь. Ичихгүй байна уу? Нуугдах газар олсон нь дээр.
Хүү: Ня ня.
Хуо: Золиг чинь. Хүн мөргөчихлөө шд.
Хүү: Мөргөө л биз. Тэгээд яадын. Манай ээж аав хоёрыг мэдэх үү?
Хуо: Би аав чинь байна. Уучлалт гуйхгүй юу? Чамайг сургаад өгье л дөө. Уучлалт гуй.
Эм: хатагтай. Овог чинь хэн юм? юу хийдэг юм?
Хуо: Шиао. Загасны худалдаачин.
Эм: загасны худалдаачин энд ирлээ гэж үү? Дэгжин хувцас өмссөн худалдаачин. Золбин нохойноос өөрцгүй. Миний хүүд хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Үхмээр байна уу?
Хуо: Энэ золиг уучлалт гуйх ёстой.
Эм: Миний хүү чамаас уучлалт гуйх уу? Чамд тийм эрх байхгүй. Манай Жу овгийнх. Шуан хотынхон бүгд мэднэ. Миний хүү чамайг хутгалсан байсан ч чи дуугүй бай.
Хуо: Чи гахай байна уу, Жи овгийнх байна уу надад хамаагүй. Уучлалт гуйхгүй бол хүзүүг чинь мушгина.
Эм: Намайг түлхэж, сүрдүүлнэ гэнэ ээ. Давс цацсан намгийн загас. Өөрийгөө далайн бүтээгдэхүүн гэж бодоо юу?
Эм2: Өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй юу, Хуо овогтын үдэшлэгт байх эрх чамд байхгүй.
Эр: Хүүхэд дээрэлхээд. Ичгүүргүй юм аа.
Эм3: Мөнгөний төлөө ирсэн байх. Ийм амьтдыг зөндөө харж байлаа.
Эм: Хөдөөний тэнэг. Чи энд байх ёсгүй. Нэг бол өөрөө яв, үгүй бол... хамгаалагч дуудаад хөөлгөчихнө шүү.
Хүү: Няа няа...
Хуо: Энэ дээд давхарга уу? Хүний ул долоож, хэлээ билүүдэгсэд. Захын дээрэмчдээс дээрдэх юм алга. Ямар ч ялгаа алга. Золиг минь, өнөөдөр би аав төдийгүй өвөг дээдэс чинь болъё. Хөгшин, залуу хоёрыг сургаад өгье л дөө.
Эм: Яах гээ вэ? Сургамж хэрэгтэй юм шив.
Хан: Хонгор минь. Одооноос би чамайг эхнэр гэж дуудах уу?
Ин: Хан ах аа. Эхлээд тулгая. Хэрэггүй амьтан. Өөрийгөө хараач. Чамтай гэрлэнэ гэж бодоо юу? Бид хоёрын сүй зүгээр л заль байсан юм. бүх аюулыг арилгах. Хуо Чинчин алга болохгүй, миний замд хөндөлсөнө гэнэ ээ? Чамайг нэг удаа алсан юм, дахиад алах юу байх вэ.
Гурван жилийн өмнө
Хуо: Аав аа. Би Хуо овогтыг удирдан Шуан хотыг тэргүүлэх болно.
Ин: Хуо Чинчин байнга бусдын хамгаалалтад байсан. Тэрний царайг хэн ч мэдэхгүй. Эцэг эх нь үхчихсэн болохоор одоо тэрнийг орлож болно.
Хуо: Жиан Ин, чи миний сайн найз. Яагаад надаас урваж байгаа юм бэ?
Ин: Чиний эд хөрөнгийг авмаар байна. Тэнэг. Хуо овогтын өв залгамжлагч. Суут эмч. Гартаа дахиад мэс заслын хутга барьж чадахааргүй болгоод өгье.
Хуо: Үгүй ээ.
Ин: Өнөөдрөөс би Хуо овогтын залгамжлагч. Хуогийн бүх хөрөнгө минийх боллоо. Шиа авхай миний хүндэт зочин. Битгий оролдоод бай.
Эм: Авхай. Хуо авхай.
Ин: Шаофэн. Чи Шиао Еэтэй гэрлэж, би Шиао Хантай гэрлэнэ. Тэгээд бид хоёр нэг гэр бүл болно. Би амттай идэх юм бэлдчихсэн. Хамт явъя. Ой санамжаа алдсан ч гэсэн, хобби чинь өөрчлөгдөөгүй байх шив. Биеийн байдал чинь ч гэсэн. Хөөсөн чихрэнд дуртай хэвээрээ. Мангоны харшилтай. Өнөөдрийн үдэшлэг дээр байгаа хөөсөн чихэрнүүд бүгд манготой. Азаар чи идчихлээ. Тэгээгүй бол чиний хүчийг би дийлэхгүй байсан юм.
Хуо: Чи... Чи яагаад... ингэж байгаа юм?
Ин: Чи миний хайртай юмыг булаасан. Чиний өмнө үхлийн зам байгаа.
Хан: Хөөрхөн өө. Битгий зугт.
Ин: Шиао Ханы сэрэл хөдөлчихсөн байгаа. Чиний харшил хөдөлснийг ч мэдэх сөхөөгүй байгаа.
Хуо: Намайг тавь.
Ин: Удахгүй. Чи тэрний дор үхэх болно. Тэгээд бүгд чамайг араар тавьсан гэж бодно. Сонирхолтой юм аа. Секс хийж байгаад ядарч үхсэн гэхээр... Энэ балиар үйлдэл чинь Шиао овогтын нэр хүндийг сүйтгэх болно. Нэг сумаар хоёр туулай алж байгаа юм. Би өөрөөрөө бахархаж байна. Хуо Чинчин. Есөн амьтай байлаа ч, чи намайг дийлэхгүй.
Шиао: А Кун. Бүх хяналтын камерыг шалгуул. Бүх хаалгануудыг хамгаал. Бяцхан ирвэсийг олоод надад шууд мэдэгд.
Т: Мэдлээ.
Шиао: Макарон үнэртэж байна.
Хуо: Би чиний дуртай макароныг нуугаад аваад ирсэн.
Эр: Ноён Шиао. Энэ хувийн хэсэг.
Ин: Шиао Еэ ах аа. Надтай уулзахаар ирээ юу? Би сүй тавьсан ч гэсэн таныг бодлоо өөрчлөх юм болби тантай явна шүү.
Хан: Дуугүй бай.
Шиао: Энэ чиний өрөө юу?
Ин: Тийм. Чамайг хэн ч ирж аврахгүй.
Т: Залуу ноёнтон. Мизофобитой. Гараа цус болгох дургүй. Хүн алахдаа дандаа бээлий өмсдөг.
Хан: Шиао Еэ. Шиаоэ Еэ.
Хуо: Шиао... Еэ... битгий... Саначихлаа.
Гурван жилийн өмнө.
Хуо: Тэвч. Удахгүй өвдөхөө болино. Үгүй ээ. Ой санамжаа алдахаасаа өмнө би алуурчин байж.
Ин: Юу санасан бол? Хэн болохоо саначихсан бол уу? Эсвэл миний юу хийснийг?
Хан: Шиао Шиао Еэ. Бид нар ах дүүс. Би ах чинь байна. Хүлээ. Хүлээ. Би чамайг ах гэж дуудъя. Би албаар тэгээгүй... хэн нэг нь надад эм уулгачихаж. Шиао Еэ.
Т: Залуу ноёнтон. Шалгаж үзсэн чинь тэрний дарсанд нээрэн эм хийчихсэн байж.
Хан: Чи... чи... хараач.
Шиао: Үхэж байхдаа таарна. Бяцхан ирвэс. Би оройтчихлоо.
Ин: Шиао Еэ ах аа. Би ч гэсэн хууртчихаж. Өнөөдөр Шиао, Хуо овгуудын сүй тавих ёслол. Шуан хотынхон дээдчүүл бүгд энд байгаа. Хуо овгийн залгамжлагчийг ичгэвтэр байдалд оруулж болохгүй.
Шиао: Миний эхнэрт хүрэх юм бол... Хуо овог үгүй болно.
Т: Залуу ноёнтон, энд олон хүн байгаа. Эзэгтэйг эмнэлэгт хүргэсэн нь дээр байх. Хурдан явъя.
Ин: Шиао Еэ ах аа.
Шиао: Зайл.
****************
Т: Залуу ноёнтон. Энэ эзэгтэйн халаасанд байсан.
Эр: Шинжилгээгээр цочмог харшил илэрсэн. Эмчилгээгээ сайн хийлгээд, хоолны дэглэм барьж чадвар үр дагавар үлдэхгүй. Сайн халамжлаад, хэд хоног амарчихвал болно.
Шиао: Ойлголоо. А Кун, гаргаад өгчих.
Т: За.
Шиао: Бяцхан ирвэс ээ, хэр удаан жүжиглэх юм?
Хуо: Бурхан минь. Баригдчихлаа. Би сэрчихсэн байсан юм. Хайр үнэхээр ид шидтэй юм шиг байна.
Шиао: Хэл дээ. Сүй тавих үдэшлэгийн үеэр чи яагаад тэгсэн юм?
Хуо: Намайг гээд мэдчихсэн үү?
Шиао: Чи тэмдэг үлдээсэн байсан. Албаар Хуо Чинчиний үгэнд орсон. Яагаад ийм эрсдэл гаргаж байгаа юм? Хэл.
Хуо: Зөрүүд ам, хурдан нэг юм бодож олооч. Уурыг нь дарах шалтаг бодож ол.
Шиао: Дахиад худлаа яриад үзээрэй. Зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Хуо: Үнэнээ хэлье. Бүгдийг нь хэлье.
Ин: Шаофэн. Бид нар удахгүй нэг гэр бүл болно. Би чиний дуртай хоолнуудыг бэлдсэн. Хамт явъя.
Хуо: Урхи нь илт байсан.
Шиао: Урхи гэж мэдсээр байж... урхи гэж мэдсээр байж яах гэж дагаж явсан юм?
Хуо: Бид хоёрт өс хонзон байхгүй. Намайг ашиглаад чамайг онилоод байсан. Чамд л тусалж байна. Миний мэргэжлийн чадварыг хараад босс 500мянгадаа харамсахгүй байх ёстой.
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Хайр аа. Би Шаио хан тэр хоёр нийлээд ч намайг дийлэхгүй гэж бодсон. Намайг мангоны харшилтайг мэдэж байгаа гэж мэдсэнгүй. Ёстой өөдгүй арга.
Шиао: Миний төлөө өөрийгөө эрсдэлд оруулж. Хуурамч гэрлэлт гэдгийг мартчихсан юм байх даа? Май. Миний гарыг хазчихлаа.
Хуо: УУчлаарай.
Шиао: Дахиад өөрийгөө эрсдэлд оруулах хэрэггүй. Би цагаа олж ирээгүй бол чи...
Хуо: Чи макаронд дуртай юм чинь анзаарах нь гарцаагүй. Миний үлдээсэн тэмдэг. Ухаантай гэдэг нь.
Шиао: Үнэнийг хэлэхэд би макаронд дуртай юм биш.
Хуо: Тэгээд юунд дуртай юм?
Шиао: Улаан юманд. Дугуй...
Хуо: Олчихлоо. Том алиманд дуртай юм байна.
Шиао: Ид ид ид. Хоолноос өөр юм бодохгүй. Наад жижигхэн тархинд чинь өөр юу байдаг юм?
Хуо: Хайр аа, чи байгаа...
******************
Хуо: Жиан Ин. Чи миний сайн найз. Яагаад надаас урваж байгаа юм бэ? Цаашаа бай. Яагаад? Яагаад?
Шиао: Би сая яасан бэ?
Хуо: Сэрээрэй. Сэрээч. Би эмч байна. Битгий ай. Би дэргэд чинь байна.
Шиао: Миний зүрх өөр хүнийх. Дахиад дурлаж болохгүй.
***************
Ээж: Хоол хийгээд байна уу? Шулмын аргад суралцаад байна уу? Шиао Еэ. Хурдан оч. Тэрнийг хурдан болиул.
Шиао: Ээж ээ. Тэр жирийн айлд өссөн. Хоол хийх шиг жирийн ажил тэрэнд амархан байх... чи... өөрөө хордуулчихаж.
Хуо: Тийм ээ. Аймшигтай харагдаж байна. Гэхдээ амт нь...
Шиао: Ээж ээ.
Хуо: Амт нь бүр ч дор...
Ээж: энэ талхыг сайн жигнэж. Амтлаад үзье. Шаофэн. Шиао эзэгтэй байхад л анхаарлаа хандуул. Гэрийн ажлыг ажилчдад даалгачих. Ажиллуулах гэж цалин өгдөг болохоор ажлыг нь хийлгэсэн нь дээр.
Хуо: Намайг буруутгаж байна. Шиао Еэ ч гэсэн намайг хөлсөлсөн. Би энд үнэгүй амьдрахгүй. Ажил олно оо. Хадам ээж шүтлэгтэй хүн болохоор загас алж болохгүй. Хүн ч тэр... Олон олон ажил байдаг. Бүтэхгүй бол хог түүхэд болно.
**************
Шиао: Хуо овог нурж байна. Хуо Чинчиний гэрлэлт мөнгөний төлөө. Би тийм шуналтай эмэгтэйчүүдийг үзэн яддаг.
Т: Тийм гэж үү, залуу ноёнтон? Залуу хатагтай картаа өдөржин ашиглаж байна. Шуналтай биш гэж үү?
Шиао: Би эхнэртээ үрүүлэх гэж мөнгө олдог. Тийм биш бол ажиллаж яах юм?
Т: Хоёр нүүрт. Үнэхээр.. сэтгэл хөдөлчихлөө.
Шиао: Хэлээдэх. Манай эхнэр юу авсан бэ?
Т: Хогийн цэг. 23,5юань. Зурагт хуудас120юань. Хүргэлт 30юань. Үрээгүй байна. Энийг мөнгө үрэх гэж байгаа юм уу?
Шиао: Одоо хаана байна?
Т: Худалдааны маршрутыг нь харвал дараагийн зогсоол Шэнхай интернейшнал байх. Шиао групийн охин компани.
Хуо: Сайн уу. Дахин боловсруулах хаягдал авахаар ирлээ.
Эм: За, түр хүлээж байгаарай.
Хан: Энэ чинь Шиао овогтын залуу эзэгтэй биш үү? Тансаг амьдралаа орхиод энд хог цуглуулдаг болоо юу? Шиао Еэд хаягдчихаа юу?
Хуо: Хуан хот ч жижигхэн юм аа. Ийм хоёр өөдгүй амьтантай таарч байдаг.
Ин: Шэнхай интернейшнал Шиао групийн харъяад байдаг. Хан ах ерөнхий менежер нь. Би хамгийн том хувьцаа эзэмшигч нь.
Хан: Бүгдээрээ ирээд энийг хар даа. Загасны худалдаачин. Баян айлын бэр болох гээд ашиглуулаад хаягдчихаж.
Эм: энэ юун үнэр вэ? Загасны үнэр. Даанч хаа холоос загас үнэртээд байсан юм аа. Заваан юм.
Эр: Манай Шэнхай интернейшнал салбартаа тэргүүлэгч. Дахин боловсруулахад хүртэл зэрэг дэв хэрэгтэй.
Ли: Би тэрнийг мэдэх юм байна. Сайн сонс. Тэрний дүү нь хүчирхийлэгч. Шоронд орох шахсан.
Эм: Сонсов уу? Энэ загасны худалдаачны дүү хүчирхийлэгч гэж байна. 10жил шоронд суусан.
Ин: Энийг хэн оруулсан юм? Хурдан гар. Хойшоо бай. Юу хийгээд байгаа юм?
Хуо: Саначихлаа.
Ин:. Арай...
Хуо: Лонх чинь хэрэгтэй юу?
Ин: Үгүй.
Хуо: Та нар шиг тэнэг амьтдад цаг зав, эрч хүчээ зарцуулж байхаар хог түүсэн нь дээр. Ийм сав ширхэг нь арван мөнгө байдаг. Харин та нар ямар ч үнэ цэнэгүй. Эндээс хурдан гаръя. Алуурчин байсан гэдэгээ илчилж болохгүй.
Хан: Хөөе чи. Наанаа зогс.
Ин: Хан ах аа. Хан ах аа. Яасан бэ?
Хуо: Амьсгалын зам хаагдсан.
Ин: Хан ах аа. Хан, зүгээр үү?
Эм: нэг юманд хахаад байна. Яагаад болохгүй байна аа?
Эр: Түргэн дууд.
Эм: За.
Хуо: Хамгийн ойрын эмнэлэг 4км. Түргэн иртэл 7минут болно. Хахахад 3минутын дотор анхны тусламж үзүүлэх ёстой. Холд. Бүгдээрээ хойшоо бол. Нүүр нь хөхөрсөн. Артерийн судасны цохилт суларсан. Зүрхний хэм удааширсан. Зүрхний шигдээс болох магадлалтай. Хүчилтөрөгч хурдан өгөх хэрэгтэй.
Эр: Юу үглээд байна аа?
Эм: Анагаахын хэллэг.
Ин: Туслуулж болохгүй. Тэрний эмч байсан үеийн чадварыг хүмүүс харчихна. Зүгээр л нэг загасны худалдаачин. Хүний амь аварч мэдэхгүй. Тэрнийг алж байна. Хурдан болиулаач.
Ли: Зайлаач. Хан захиралд битгий хүр. Крикотиротоми хийх хэрэгтэй байна. Амьсгалын замыг нь цэвэрлэх хэрэгтэй. Зүү хаана байна?
Ин: Шиао Хан үхэх юм бол хүн амины хэрэг болно. Энэ ч өнгөрсөн. Тэр үхчихлээ. Энийг хүн аврах гэх үү? Битгий мөрөөд.
Ли: Алуурчин. Хурдан цагдаа дуудаарай.
Хуо: Би юу хийгээд байна аа?
Ин: Хан захирлыг алчихлаа. Хурдан бариад ав.
Хуо: Энэ үзэгдэл... танил байх чинь... Тэсээрэй. Удахгүй өвдөхөө болино.
Ин: Хүн алчихлаа. Хурдан түргэн дуудаарай.
Эр: Зугтаалгаж болохгүй шүү. Бариад ав. Тэрнийг зогсоо.
Хуо: Би алаагүй аварсан юм байна. Би алуурчин биш. Эмч юм байна.
Ин: Энэ өлөгчин Хан захирлыг бидний нүдэн дээр алсан. Солиотой гаж донтон. Хөгийн амьтан. Новш. Хан захирлын өшөөг авцагаая.
Эм: Өшөөг нь авах хэрэгтэй.
Хуо: Намайг тавь. Энийг Крикотиротом гэдэг юм. би аврахыг хичээж байна.
Эм: Амьсгал нь зогсчихоод байхад худлаа яриад л байх уу?
Ли: Дүү чинь хүчингийн хэрэгтэн. Чи өөрөө алуурчин. Танай гэрийнхэн бүгд хөгийн новшнууд.
Ин: Би хийе. Бүгд нэг нэг удаа алгадна. Хацрыг нь хавдтал. Тэгвэл амаа хамхих биз. Алуурчныг яадгийг сургаад өг.
Шиао: Миний эхнэрт хэн хүрсэн бэ? Хэрчээд нохойд өгчихнө шүү.
Ли: Их том дуугарч байх шив. Загасны худалдаачны нөхөр яасан том дуугарч байх юм? өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Т: Чи...
Ли: Юугаа харсан юм? Хэрэггүй амьтад. Царайнаас цаашгүй амьтан. Хог цуглуулагчийн нөхөр байх гэж дээ. Баян хүүхэд сонгохгүй дээ. Намайг сонговол ямар вэ? Сондгой өдрүүдэд тэрэнтэй, би тэгж өдрүүдэд. Ням гарагийг хувааж болох юм. Та нар. Яасан бэ?
Шиао: Бээлий.
Т: Залуу эзэгтэй. Тэрэнд хэлээд өгөөч. Энэ Хятад. Хатуу хуультай гээд...
Хуо: Хайр аа. Энийг надад даатгачих. Эд нар шиг новшнуудыг би зохицуулъя.
Ли: Ичгүүргүй амьтад.
Эм: Тархи гэртээ мартчихсан юм уу? Шиао захирлыг танихгүй байгаа юм уу?
Эр: тэрнийг яагаад Хан захирал гэж дууддагийг мэдэх үү? Яагаад Шиао захирал гэж дууддаггүйг мэдэх үү?
Эм: Шиао захирал ганцхан байх ёстой.
Эм: Тэр байна. Шиао Еэ.
Ли: Юу? Эхнэр нь зүгээр л загасны худалдаачин шд. Шиао Еэ мөн гэж үү? Тийм байх ёсгүй дээ . Үнэн юм уу? Шиао захирал аа. Намайг үнэхээр уучлаарай. Та их залуухан, царайлаг болохоор би таньсангүй.
Шиао: Аваад яв. Битгий агаар бохирдуулаад бай.
Т: Хамгаалагч.
Ли: Шиао захирал аа. Уучлаарай. Миний буруу. Намайг уучилчих л даа. Тавиач. Шиао захирал аа.
Ин: Шиао Еэ. Үеэлийн чинь цогцос энд байна. Шиа Шаофэн хүн алсан. Бид нар бүгд харсан. Чиний эмэгтэй байсан ч, Шиао овогтынх алуурчныг хамгаалж болохгүй.
Хуо: Би хүн алаагүй.
Ин: Бид нарт гэрч, нотлох баримт аль аль нь байгаа. Яаж үгүйсгэж чадаж байна аа? Хэн ч чиний худал үгэнд итгэхгүй.
Шиао: Би итгэж байна.
Эр: Энийг хэн хийсэн бэ?
Ин: Тэр...
Эр: Сайн байна. Крикотиротоми балаар хийж байдаг. Ухаалаг байна. Ийм сайн нарийвчлалтай хийснийг бодоход эмч байх.
Ин: Алдаагүй юм уу? Би яах аргагүй...
Хуо: Чи албаар намайг түлхсэн. Гэхдээ би алдаагүй. Гайхсан уу? Би хичнээн тогтворгүй байсан ч миний гар чичрээгүй. Яг л... маш олон удаа хийсэн юм шиг.
Ин: Тэгвэл яагаад ухаан алдчихсан юм?
Хуо: Тэр үү... үхтэлээ айсан биз... өмдийг нь шалга. Норчихсон байгаа даа.
Эр: Энэ бүсгүй хурдан арга хэмжээ авсны ачаар өвчтөний амь аврагдлаа. Аваад яв.
Хуо: Хайр аа, явъя. Би өнөөдөр мөнгө олсон. Халуун ногоотой халуун тогоогоор дайлъя.
Т: Шиао компаний ажилчид байж, цуу ярианд итгэж, залуу эзэгтэйг үл хүндэтгэсэн. Та нарын цалинг 50%-аар хаслаа.
Эм: Мэдлээ. Баяртай Шиао захирал аа.
Эр: баяртай залуу ноёнтон.
**************
Хан: Чи...
Хуо: амьсгалын зам чинь гэмтчихсэн. Одоохондоо ярьж чадахгүй. Юм хэлмээр байгаа бол... энд биччих.
Хан: мах нядлагч. Хэрцгий. Өршөөлгүй. Нүдээ ч цавчихгүй алдаг.
Хуо: Хайр аа. Намайг хараагаад байна.
Шиао: Битгий авар.
Эм: Талархалгүй амьтан. Өчигдөр чи хахаж үхэх гэж байсан. Энэ хүн чамайг аварсан байхад чи доромжилж байдаг. Сургуульд 9жил сурахдаа юу ч сураагүй юм уу?
Хуо: Хөөх. Гайхалтай юм аа. Ёстой догь.
Хан: Миний амийг аварсан. Би тэрнийг шоолж, байнга зовоодог байсан.
Хуо: Хөгийн амьтан ч гэлээ, эмч хүмүүс өвчтөнөө орхидоггүй юм. Хэн ч байлаа гэсэн...
Шиао: Энэ дууны өнгө... яг адилхан байна.
Хан: Би өөдгүй амьтан.
Эм: Наадах чинь үнэн. Бид нар чамайг эмчилсэн ч шүлс чинь л гоождог болно.
Шиао: тэр мөн юм бол уу? Хэрвээ эмч юм бол яагаад Дэрунфад загас зарж байдаг билээ? Хүлээгээрэй. Хөл дээр нь байсан мэнгэ...
Хуо: Хөөе. Юу бодоо вэ?
Шиао: 500мянгын шагналтай. Хөлөө харуулчих.
Хуо: Алгадах чимээ. Үнэгүй.
************************
Ин: Өөдгүй амьтан. Эрчүүд бүгд новш. Тэр тэнэг Шиао Хан надаас нүүрээ буруулчихлаа. Миний дугаарыг блоклоод, сүйгээ цуцалчихлаа. Хуо Чинчин. Шиао Еэ. Та нар бохир тогломоор байгаа бол би том буугаа гаргана аа. Бэлтгэлтэй байгаарай.
Т: Залуу ноёнтон. Энэ ойн баярын галад оролцох зочдын нэрсийн жагсаалт. Хүлээн авалт ням гарагийн орой болно.
Шиао: Би бяцхан ирвэст галад өмсөх даашинз хийлгэх гээд захиалга өгчихсөн. Авахаа мартав аа. Ямар ч алдаа гаргалгүй чи өөрөө хүргэж өгнө шүү.
Т: Ойлголоо. Залуу ноёнтон эзэгтэйд үнэхээр сайн юм аа. Хувцасыг нь хүртэл өөрөө сонгоод.
Эм: Шиао захирал аа. Энэ бол зөвхөн энэ улирлын ганцхан хувь хийгдсэн откутюр загварууд. Таны эхнэр шиг нэр хүндтэй хүнээр бид нар даашинзныхаа гайхамшгийг харуулахыг хүсч байгаа юм.
Шиао: Энэ чипаогийн оноо нь гучны дунд хэсэг хүртэл юм байна. Шаофэний гуян дээрх мэнгийг харж болно. Энийг авъя. Ням гарагт эхнэрт маань сонгох гурван загвар бэлдчихээрэй.
Эм: мэдлээ,
Т: Уучлаарай.
Эм: Царайлаг аа. Өнөө орой миний тоглолтыг үзэхээ мартав аа.
Т: Баярлалаа.
Хуо: Энэ үү?
****************
Шиао: Өршөөгөөрэй. Кун даашинз аваачиж өгөөгүй юм уу? Яагаад цув өмсчихсөн юм? өнөөдөр хүйтэн биш байна.
Хуо: Энэ үнэхээр албан ёсны хүлээн авалт юм уу?
Шиао: Мэдээж.
Хуо: Босс. Та сайн айлд төрж, дутах гачигдах юмгүй өссөн. Ганц л буруу алхам хийвэл бид үгүй болно, Шиао Еэ.
Шиао: Сая намайг юу гэсэн бэ?
Хуо: Хайр.
Шиао: Дэмий юм ярихаа боль. Хурдан тайл.
Хуо: Тэр хачин юмыг заавал өмсөх ёстой юм уу?
Шиао: Аанхан. Заавал.
Хуо: Бонус өгөөрэй.
Шиао: Болж байна. Бяцхан ирвэс ээ, юу өмсчихсөн юм бэ?
Хуо: А Кунд энийг надад өг гэсэн гэсэн биз дээ?
Шиао:
Т: Баярлалаа.
Шиао: Ярь. А Кун буруу даашинз өгчихөж. Дагаад яв.
Ин: Шиао өвөө, хар даа. Дахиад Шиао Еэг уруу татаж байна. Ийм албан ёсны хүлээн авалтан дээр ийм хувцас өмсөж байдаг.
Өв: Яав ч олигтой юм биш.
Ин: Шиа Шаофэн ядуусын хорооллын шуналтай амьтан. Загасны худалдаачин, хог түүдэг хүн. Эрчүүдийг уруу татахдаа сайн.
Өв: Миний ач хүү хүн танихдаа уг нь сайн даа. Ийм амьтанд сайн болчихно гэж хэн мэдэх билээ дээ.
Шиао: Солиод өмс.
Хуо: Чи гарахгүй юм уу?
Шиао: Хүлээж байя.
Хуо: Хэрэггүй.
Шиао: Олон юм яриад байвал эргэж хараад, хувцасаа солихыг чинь харна гэж мэд. Шинэ даашинзанд оноо байхгүй. Гуян дээрх мэнгийг нь харж чадахгүй нь. Хувцасаа сольж байхад нь хардаг юм билүү. Дэмий байх аа. Уурлах байх. Яасан бэ?
Хуо: Үс орооцолдчихлоо.
Шиао: Болчихлоо.
Хуо: Толгой эргээд байна.
Шиао: Тоглохоо боль.
Хуо: Тавхан минут тэврүүлчих. Ирэх сарын төлбөрөөс 500-г хасчихъя.
Шиао: Надад нэг шалгах юм байна.
Хуо: албаар тэгээгүй ээ. Би хуулийн дагуу бизнес явуулж байгаа. Суй Зуй, чи галзуураа юу? Үйлчлүүлэгчээ хуураад.
Шиао: бяцхан ирвэс ээ. Үнсчихээд зугтах нь уу?
Хуо: мэдээж, хүндэт... босс...
Шиао: босс гэнэ ээ?
Хуо: Хайр аа.
Ин: Шиао өвөө, та сонссон уу? Сая чимээ гарах шиг боллоо.
Өв: Шиао Еэ тэр үдэшлэгийн танхимд байхгүй байсан. Тэр хоёр, арай энд... байгаа юм биш биз?
Хуо: Би... би үнэхээр хүсч байна. Даанч би чамтай унтаж чадахгүй. Миний цалингаас хасахгүй...
Ин: Шиао Еэ ах аа. Та энд байна уу?
Шиао: Тэр эмэгтэй биш бол ... яах вэ? Салах уу? Тэрнийг явуулах уу? Эсвэл гэрээгээ цуцлах уу?
Хуо: Зайлж үз. Миний нөхрөөс битгий зүүгдээд бай. Хайр аа, мундаг шүү. Мэдлээ, хайр аа. Явъя, хайр аа. Хайр аа. Намайг доромжлоод байна.
Шиао: Явуулмааргүй байна.
Хуо: Бодож байгаагаа л хэл л дээ. Миний нүүр тачскрийн биш шүү.
Өв: Гэрлэсэн хосууд гадуур явахдаа нэг өрөөнд хамт байх ёсгүй. Энэ хоёр хүлээн авалтын үеэр ийм юм хийж байдаг. Шиао Еэ багаасаа л сайн хүү байсан. Гэр бүлийн уламжлалыг хүндэлдэг. Тэр өөдгүй охин уруу татсанаас зайлахгүй.
Ин: Шиао өвөө, битгий уурла аа. Би дахиад тогшоодохъё. Шиао өвөө нэр хүндээ эрхэмлэдэг хүн. Энэ удаа тэр муу ичгүүргүй Шиао Шаофэнийг гэрээсээ хөөж таараа.
Өв: Холдож бай. Шиао Еэ. Юу хийгээд байгаа юм? Шиао Еэ. Юу хийгээд байгаа юм?
Шиао: Өвөө.
Өв: Та хоёр яагаад...
Шиао: Гараа жаахан шалбалчихаад. Шаофэн боож өгсөн юм.
Өв: Үнэхээр...
Хуо: Үнэн, өвөө.
Өв: Алив, би хараадахъя. Ноцтой юм уу?
Шиао: Зүгээр ээ. Зүгээр л шалбархай. Шаофэн заавал боохгүй бол болохгүй гээд бид хоёр энд ирсэн юм.
Ин: Та хоёр орондоо байсан биз дээ. Шарх боосон царайлаад. Нуух юм байхгүй юм бол хаалга тогшиж байхад яагаад онгойлгоогүй юм?
Хуо: Айсандаа биш дургүйдээ. Чамайг тэвчих арга алга.
Ин: Жигшмээр царай, хэн гэдэгээ мэдэхгүй. Хуо овогтын хүн байж яагаад ийм тэнэг юм бэ?
Хуо: Хаалган дээр таныг байгааг мэдсэн бол би нисч очоод онгойлгох байсан юм.
Өв: Энэ охин хэлэмгий юм гээч. Даанч тэр чинь надад үйлчлэхгүй. Чиний үнэгний заль надад үйлчлэхгүй. Чи түүхийгээрээ байна.
Хуо: Өвөө. Би тэгээгүй.
Өв: Шиао Еэ. Танхим руу явъя. Чи хэтэрхий удаан алга болчихлоо. Боловсон бай. Чинчин та хоёр надтай яв. Чи арван минут хүлээж байгаад яв.
Эм: Үзэгслэнтэй юм аа. Хөөх. Энэ хөөрхөн бүсгүй хэний охин бэ?
Эр: Мэдэхгүй ээ, харж байгаагүй юм байна.
Эм: Хээнцэр, байгаа байдал гээд... хүндтэй айлын охин байх.
Эм: Хар даа. Шиао Еэгийн хажууд суучихлаа.
Эр: Шиао овогтын ирээдүйн бэр нь юм бол уу?
Эм: Тэгж л таараа. Шиао, Хуо овгууд гэрлэхээр тохиролцсон байсан. даанч Шиао Хан сүй тавиад байсныг бодоход Шиао Еэ өөр хүнтэй болсон байж л дээ.
Өв: Гар. Энд сууж болохгүй. Чинчин, тэнд очиж суу. Намайг байгаа цагт Шиао Еэгийн дэргэд чи байх болно.
Шиао: Өвөө. Би гэрлэчихсэн.
Өв: би амьд байна. Гэрлэхийн тулд чи миний зөвшөөрлийг авах ёстой. Чинчин багаасаа л миний сонголт байсан. олон жил өнгөрсөн ч тэр Шиао Еэгийн сүйт бүсгүй хэвээрээ. Хан. Миний шийдвэрийг зөвшөөрч байна уу?
Хан: Тийм ээ өвөө. Шиао ЩЕэ Хуо Чинчинтэй гэрлэх юм бол Шиа Шаофэнийг надад өгчих. Сайн юмыг гэртээ байлгах хэрэгтэй шд.
Шиао: Битгий мөрөөд.
Ээж: Настан, Шаофэн сайн охин. Тэднийг салгах хэрэггүй.
Өв: та нар миний үгнээс зөрөх гээ юу? Намайг алах нь уу?
Хуо: Өвгөн гуай, та солиотой юм уу?
Өв: Энийг сонс доо. Энэ золиг намайг доромжилж байна.
Хуо: Тийм биш ээ. Би баримт ярьж байна. Өвөө, та зүрхний өвчтэй байх тийм үү?
Ээж: Яаж мэдсэн юм?
Хуо: Бүдүүрсэн хуруу, царай нь цонхигор. Амьсгал нь гэнэт давчиддаг. Уруул нь хөхөрсөн. Сууж байхдаа хүзүүнийх нь венийн судас гүрдийж байна. Өвөө, та зүрхний өвчтэй юм байна. Яагаад мэс засал хийлгээгүй юм?
Шиао: Өвөөгийн бие сул байгаа. Хөнгөвчлөх эмчилгээ л хийх боломжтой. Гадаадад эмчлүүлж байгаад ирсэн.
Ээж: Шуан хотод нэг алдартай мэс засалч байсан. тэр хүн мэс засал хийж чадах байсан. Даанч, гурван жилийн өмнө алга болчихсон.
Хуо: Яагаад... энэ үгийг сонсохоор толгой өвдөөд байна аа? Миний толгойд нэг юм тэсрэх гээд байх шиг байна.
Өв: Шиао Еэ, энэ охин надад таалагдахгүй байна. Ямар ч хил хязгаар гэж алга. Маргааш иргэний бүртгэлийн газар дагуулж очоод хурдан сал. Тэгээд Чинчинтэй хурдан суу.
Шиао: Өвөө, та хил хязгаар сайн мэддэг юм чинь миний гэрлэлтэд оролцох хэрэггүй.
Өв: Миний үгнээс зөрөх гээ юу? Бослого гаргах нь уу? Шиао овогтын залгамжлагчаар хэнийг сонгох нь миний дур гэдгийг битгий мартаарай.
Хан: Өвөө. Намайг хар л даа. би ч гэсэн Шиао овогтой.
Ин: Шиао Еэ ах аа, өвөөг уурлуулах хэрэггүй. Шиао компанийг алдах гээгүй бол.
Ээж: Шиао Еэ. Өвөөгийнхөө үгэнд ор.
Хуо: Энэ чухал мөчид яагаад эргэлзээд байгаа юм? бидний гэрлэлт угаасаа хуурамч шд. Шиао Еэ. Чи...
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Хайр аа.
Шиао: Би хүссэн зүйлээ өөрөө авна. Бэлэг хэрэггүй. Би бууж өгөхгүй.
Өв: Миний хүмүүжилтэй ач хүү. Арай ч дээ...
Ин: Шиао өвөө. Та зүгээр үү?
Ээж: Настан. Босооч...
Хан: Би...
Ээж: Өвөө. Тайвшир л даа. Шиао Еэгийн өмнөөс уучлалт гуйя. Миний хүү ч мөн дөө. Сайн байна. Аав чинь тэр үед ийм зоригтой байсан бол би энэ олон жил доромжлуулахгүй байсан юм.
**************
Хуо: Согтчихсон юм уу?
Шиао: Шиао Шаофэн. Чи миний хууль ёсны эхнэр. Асуудал гарах болгонд надаас зай барихаа боль.
Хуо: Гэхдээ өвөө чинь...
Шиао: Хүмүүсийн юу гэж бодох хамаагүй. Чиний юу бодох л чухал.
Хуо: Чи... надад... сэтгэлтэй юм уу?
Шиао: Чи мэднэ. Миний дургүй хүн надад хүрэхэд миний сэжиг хүрдэг. Гэхдээ чи өөр... хором мөч бүрт би чамд хүрэхийг хүсдэг.
Хуо: Шиао Еэ. Би ч гэсэн чамд сайн.
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Хайр аа.
Шиао: Дахиад хэл.
Хуо: Хайр аа.
Т: Залуу ноёнтон. Шиао настан ажил дээр хүмүүстэйгээ дайрч орж ирээд бүх гэрээг аваад явчихлаа.
Хуо: Нарийн төвөгтэй бизнесийн дайнд ихэвчлэн хамгийн энгийн тактик ашигладаг.
Т: Бас таны залуу эзэгтэйтэй хийсэн гэрлэлтийн гэрээ.
Шиао: Юу?
*****************
Өв: Энийг хар. Энэ миний хайртай ач хүү. Чиний хайртай хүү. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд хуурамчаар гэрлэж байна. Ичгүүргүй амьтан. Манай гэр бүлийг доромжилж байна.
Ээж: Шиао Еэ. Шаофэн. Та хоёр надад худлаа ярьж байсан юм уу?
Хуо: Уучлаарай.
Шиао: намайг хүчээр гэрлүүлэх гээгүй бол би ингэхгүй л байсан.
Өв: Намайг уурлуулах гэж мөнгөнөө өөр юм мэдэхгүй амьтантай гэрлээ юу? Тийм үү? Чамд урам хугарч байна.
Шиао: Өв... машин бэлд...
Т: Мэдлээ.
Ээж: Настан. Настан, тайвшир...
Өв: Шиао Еэ. Өвөөгийнхөө үгэнд орохгүйю юм бол би эмчилгээ хийлгэхгүй. Энэ эмээс салаад Чинчинтэй суу. Үгүй бол миний үхэхийг...
Ээж: Шиао Еэ өвөөгийн чинь өвчин улам хүндрээд байна. Хурдан мэс засал хийхгүй бол... тэсэхгүйюм шиг байна.
Шиао: Шуан хотын суут эмч амьд байгаа цагт би газрын гүнээс ч хамаагүй олж авчирна аа.
Ин: Энийг шалгуулж болохгүй. Шиа Шаофэн жинхэнэ Хуо Чинчин гэдгийг мэдчихэж магадгүй... Өнөөдрөөс... би Хуо Чинчин. Хуо овогтын хөрөнгө минийх.
Шиао: Шаофэн.
***************
Шиао: Чи байж. Тэрний хэлсэн хүн чи байж.
Гурван жилийн өмнө
Шиао: Аав аа.
Ээж: Эмч ээ. Энэ...
Шиао: Аав аа.
Авга: Дүү маань нас барсан. Аавын зүрхний асуудал байгаа. Удахгүй Шиао груп минийх болно.
Хан: Аав аа, Шиао Еэ бүх аюулыг устгахгүй гэж үү?
Авга: Санаа зоволтгүй, би бэлдчихсэн байгаа. Тэр золиг амьд байх юм бол аюултай. Шиао овгийн ирээдүйн залгамжлагч... чи болно.
Хан: Баярлалаа, аав аа.
Эр: Тийшээ хай.
Шиао: Тэр үед... би бүх юмаа алдсан. Хорвоо тэр чигээрээ намайг хаячихсан юм шиг санагдсан. Амьдралаас бууж өгсөн. Тэр үед надад нэг хоолой Битгий ай гэж хэлсэн. Шаофэн чиний хоолой надад маш их итгэл найдвар, зориг өгсөн. Тэгээд л би Шиао групийг буцааж авч чадсан. Чи үргэлж миний дэргэд байна гэж амалсан. Чамайг алдах вий гэхээс чиний бодож байгаагаас ч илүү айж байна. Шаофэн. Сэрчихсэн үү... өвдөж байгаа юм байна уу? Толгой чинь өвдөж байна уу?
Хуо: Шаофэн гэж хэн юм? Чи хэн бэ? Шаофэн. Би байна. Чи бол Шиа Шаофэн.
Хуо: Миний овог Шиа биш. Миний овог Хуо. Хуо Юанжиа гэдгийн Хуо. Намайг Хуо Чинчин гэдэг.
Шиао: Чи үнэхээр... намайг санахгүй байгаа юм уу?
Хуо: Зайгаа барь. Би танихгүй хүн ойртоход дургүй. Хол бай.
Шиао: Танихгүй ээ? Хар даа. энэ бид хоёрын гэрлэлтийн баталгаа.
Хуо: хуурамч баримтаар Хуо овогт ойртож болно гэж бодоо юу? Би чам шиг тэнэг хүмүүст цагаа үрдэггүй. Надаас хол бай.
Т: Залуу... Залуу ноёнтон. Өнөөдөр юу болоо вэ?
Шиао: Шалга. Хуо овгийг шалга.
*****************
Хуо: энэ хотын хөгжил. Энэ сүр жавхлан. Минийх байх ёстой байсан. Аав аа, охин нь эргээд ирлээ.
Ин: тэнэг. Хуо Чинчин. Чи дандаа надад тусалдаг байсан. Өнөөдөр сүүлчийн удаа тусалчих. Үх.
Хуо: хулгайлагдсан нэр. Солигдсон хувь тавилан. Ой санамжаа алдлаа гээд бууж өгнө гэж бодоо юу? Жиан Ин. Надад өгөх ёстой зүйлээ чи сөхөрч суугаад өгөх болно. Галт шувуу галын дөлнөөс дахин амилдаг.
*******************
Дүү: Шиао Еэ. Миний эгчийг чи яачихсан юм бэ? Тэрэнд муу юм хийсэн бол... чамайг ална шүү.
Х: Чи Шаофэнийг яасан юм? яагаад эмнэлэгт хэвтэж байгаа юм? ядуусын амь ч гэсэн үнэтэй байсан юм шүү. Чамд хүн чанар алга уу?
Эх: Бурхан минь. Хөөрхий охин минь. Гуйя. Өршөөчих л дөө. Тэрнийг явуулчих.
Ээж: Худ аа. Хурдан бос. Энэ... та нарын бодож байгаа шиг юм биш ээ.
Шиао: Шаофэн танай төрсөн охин уу?
Дүү: Манай хүн.
Х: Тийм ээ. Бид нар төрсөн хүүхдээсээ ч илүү хайрладаг юм.
Ээж: Худ аа. Манай Шиао Еэ Шаофэнд ухаангүй хайртай. Тэрэнд их үнэнч. Тэнгэр газар батална. Тэр ой санамжаа алдчихаад байна. Манай Шиао Еэгаас сална гээд байна.
Х Эх: Дахиад ой санамжаа алдаа юу?
Шиао: Дахиад аа? Миний тэвчээр барагдчихаагүй дээр үнэнээ хэлсэн нь дээр шүү. Юу ч үлдээлгүй.
Т: Тэвчих арга алга. Та гурав... манай залуу ноёныг дээрэлхэж байна. Чи захнаас нь заамдсан. Та ханцуйг нь зулгаасан. Бас та... өмднөөс нь татаад... Манай залуу ноён залуу эзэгтэйг судалж үзсэн. Тэр та хоёрын төрсөн охин биш. Та нар гурван жилийн өмнө тэрнийг өргөж авсан. Манай залуу ноён тэрэнд анхны харцаар дурласан. Тэгээд гэрлэсэн. Арай гэж хайр сэтгэл цэцэглэж байхад тэрнийг мартчихаад байна. Энэ шударга биш байна. Та гурав...
Шиао: Амаа тат.
Дүү: Эгч ээ. Эгч ээ.
Хуо: Чамайг надад анхны харцаар дурласан гэж сонслоо. Тэр надад анхны харцаар дурласан. Тэр өдөр нүүр нь энэ гүзээлзгэнэ шиг улаан байсан... нүд нь энэ усан үзэм шиг... хар бас гялалзаж байсан.
Шиао: Тэрнийг надад эргүүлээд өг.
Хуо: Тэр ээ? Шиа Шаофэн үү? Ой санамжаа алдсан хүүхэлдэй. Байх ёсгүй юм. яасан? Шиао захирал аа, загас зардаг ядуу охинд дурлачихаа юу?
Т: Манай залуу ноёны зүрх нь шархалж байна.
Хуо: Шиагийнхан. Та нар намайг хуурсан уу? Эсвэл намайг барьцаалсан уу?
Эх: Бид нар чамайг олсон.
Х: Ёстой. Гурван жилийн өмнө. Бид нар машинаараа загас хүргэхээр явж байгаад... уулын бэлд гэмтчихсэн охин байхыг олсон. Ой санамжаа алдчихсан.
Хуо: Аав аа. Ээж ээ. Түрүүлээд харьж бай. Шаодон, сайн санаж яв. Би үргэлж эгч чинь байх болно.
Дүү: Эгч ээ. Биеэ бодоорой.
Эх: Болгоомжтой байгаарай.
Т: Залуу ноёнтон.
Ээж: Шиао Еэ... чи зүгээр үү?
Хуо: Уучлаарай. Би танихгүй хүмүүс ойртоход дургүй гэж анхааруулсан байх аа.
Т: Залуу ноёнтон. Таны сэтгэл шимширч байгааг мэдэж байна. Тэсэхээргүй байвал миний мөрийг түшээд уйлж болно шүү.
Шиао: Яв.
Т: Аан?
****************
Хуо: Шиао Еэ, хоёулаа тохиролцъё.
Шиао: Хэл хэл.
Хуо: 3жилийн өмнө. Ээж аав хоёр маань нас барсан. Би Хуо овогтынд эргэж очихоор эмнэлгээсээ гарсан. Хуо групийн итгэлтэй хүмүүсийг бүгдийг нь манай өрсөлдөгчийн гөр хөлүүдээр сольчихсон байсан. би ганцаараа тэд нартай тэмцэж чадахгүй. Тэгэхээр би чамайг нөхөр болгож хөлслөөд, Хуо овгийг буцааж авмаар байна.
Шиао: Чи... намайг хөлслөх юм уу?
Хуо: Яг тийм. Одооноос би чиний үйлчлүүлэгч. Оронд нь би чамд...
Шиао: Танихгүй хүн ойртоход дургүй гэчихээд... эрх мэдлийн төлөө ойртуулж байгаа юм уу?
Хуо: Юу бодоод байгаа юм? өвөөгийн чинь зүрхний мэс заслыг надаас өөр хүн хийж чадахгүй. Тэрний амийг аврах чамд хамгийн чухал байж таараа. Элдэв заль биш...
Шиао: Тэгвэл яагаад товчоо тайлаад байгаа юм?
Хуо: халуун байна. Эсвэл Шиао захирал шинэ эхнэрээ бодоод өвөөгөө бодох завгүй байгаа юм уу?
Шиао: Ярь.
Т: Залуу ноёнтон. Суут эмчийн талаар сайхан мэдээтэй. Тэр манай залуу эзэгтэй юм байна. гурван жилийн өмнө алга болоод, эзэгтэй ой санамжаа алдчихсан байж. Хугацаа нь яг таарч байна.
Шиао: Ойлголоо.
Т: Та гайхахгүй байна уу?
Шиао: дараа ийм хэргийг яаралтай мэдэгэж бай.
Хуо: Одоо итгэсэн үү? Хамтарч ажиллахад таатай байна. Ядарч байна. Наанаа үлд. Аюулгүй байдлынхаа төлөө.
Ээж: Яадаг билээ. зочны өрөөний цоож эвдэрчихсэн. Орой болсон болохоор засварчин ирэх боломжгүй гэсэн. Шиао Еэгийн өрөө том юм чинь өнөөдөртөө тэнд унтчих.
Хуо: За яах вэ.
****************
Хуо: Хайр аа.
Шиао: Битгий санаа зов. Би бүгдийг нь буцааж авч өгнө.
Эр: Зогс. Шиао ноёны өвчин их онцгой. Мэдрэлүүд нь олон тооны судастай орооцолдсон байгаа. Маш хэцүү мэс засал. Маш эрсдэлтэй. Дэлхийд ийм мэс засал ганц л удаа амжилттай болж байна. Тэр суут эмчээс өөр хэн ч энийг хийж чадахгүй. Хэн тэрэнд мэс засал хийх гэж байгаа юм? Энэ чинь солиорол.
Хан: Шиао Еэ. Чи тэр мэс заслын эмчийг хаанаас олсон юм? Өвөөг үхүүлэх чинь дутаа юу? Өвөөг алаад эрх мэдэлтэй болох гээ юу?
Т: Та...
Ээж: Амнаас нь олигтой үг гарахгүй шүү.
Хан: Энэ...
Шиао: Өвөө. Надад итгэж байна уу?
Өв: Одоо хангалттай. Надад мэс засал хийсэн хүнийг би аав гэж дуудна.
Т: Залуу эзэгтэй өвөөгийн аав болно гэнэ ээ? Тэнгэр минь. Гэр бүлийн шатлан захирах ёс нурж байна.
Шиао: Мэс засалд бэлд.
Эр: Намайг тэр эмчтэйгээ уулзуулаадах. Та нарыг хуурч байна. Би өөрийн биеэр худлаа ярьж байгааг нь илчилнэ. Багийг нь хуулж хаяна.
Хуо: Лао Ли. Юундаа хашгичсан юм бэ? Гурван жил уулзаагүй байсан чинь улам ааштай болчихсон байх шив.
Эр: Чи юм уу? Хуо эмч ээ. Чи гурван жил сураггүй алга болсон. Анагаахын салбар харанхуйлчихаад байна. Хаана байсан юм бэ? Ямар их санасан гээч? Тэр энэ хорвоо дээр энэ мэс заслыг амжилттай хийсэн цорын ганц хүн байгаа юм.
Шиао: Мэдэж байна. Гарыг нь хурдан тавь.
Эр: Хуо эмч ээ, би таны туслахаар орж болох уу?
Хуо: Ороод ир...
Эр: Баяр хүргэе, Шиао захирал аа. Мэс засал амжилттай болсон. Ноён Шиаогийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа. Бүх үзүүлэлт нь хэвийн зааж байгаа. Удахгүй эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж 24цаг ажиглалт хийнэ.
Шиао: Баярлалаа. Шаофэн. Эмч ээ. Тэр яачихав?
Эр: Ядарч байгаа. Мэс засал арван цаг үргэлжилсэн. Хуо эмч ганц минут ч амраагүй.
Ээж: Шиао Еэ, гэр рүүгээ аваачиж амраа. Би энд үлдээд харж байя. Хурдан яв.
Шиао: За.
Ин: Юу? Шиао өвөөгийн мэс заслыг Шиа Шаофэн хийсэн гэсэн үү?
Хан: Би өөрийнхөө нүдээр харсан.
Ин: Тэр саначихаж. Бүгдийг нь саначихаж. Зовж байж олж авсан юмнуудаа би хэнд ч өгөхгүй дээ. Хуо Чинчин. Чи алга болох ёстой.
*****************
Хуо: Хайр аа. Хайр аа. Хайр аа, намайг тэвэр.
Т: Залуу ноё... Хуо овгийн тэргүүлэгч урилга явуулсан байна. Таныг эхнэртэйгээ гэрт нь болох үдэшлэгт урьсан байна.
Шиао: Зайл.
Т: Мэдлээ.
Шиао: Хуо овогтын өргөө.
Хуо: Би очих ёстой.
********************
Ин: Хан ах аа. Өнөөдөр би хөөрхөн байна уу?
Хан: Үзэгслэнтэй.
Ин: Шиао овгийнхон намайг Шиао Еэтэй гэрлүүлэхийг хүссэн ч гэсэн би үргэлж танд сайн байсан. Та Шиао овгийн тэргүүн болчихвол бид хоёрыг хэн ч салгаж чадахгүй.
Хан: Тэгвэл... Шиао Еэ, Шиа Шаофэн хоёр үнэхээр ирэх юм уу?
Ин: Өөр газар байсан бол ирэхгүй байж магадгүй. Гэхдээ Хуо өргөө... тэр заавал ирнэ.
Хан: Тэр хоёр мөн үү?
Эм: хар даа. хар аа.
Эр: Ирчихлээ.
Эм: Хар даа.
Хуо: Энэ хэн бэ? Тэр хэн бэ?
Шиао: Ой санамжаа алдчихсан байхдаа чи хөөсөн чихэр идээд амиа алдах дөхсөн.
Хуо: Тэр хордуулчихсан байсан уу?
Шиао: Их хэмжээний манго хольчихсон байсан. явъя.
Т: Залуу эзэгтэй. Энэ хөөсөн чихрийг идээд үз дээ. Би өөрөө хийсэн юм. Цэвэрхэн бас аюулгүй.
Хуо: Шиао овогтын нэр хүндийг унагаад. Хурдан явж өөрийгөө цэвэрлэ. Агуйгаас гарч ирсэн хүн шиг харагдаж байна.
Шиао: Дагаад яв.
Хүү: Дахиад чи юу?
Хуо: Би чамайг таних билүү?
Эм: Нөгөө шуналтай загасны худалдаачин байх шив. Дахиад үнэгүй хоол идэх гэж үдэшлэгт ирээ юу?
Хуо: Эцэг эх чинь чамайг хүмүүжүүлээгүй бол алгадаад ухаан орох нь уу үзье.
Эм: Чи...
Эм2: Чи муу хорон санаат...
Хуо: чамайг гүйцэхгүй л дээ.
Эр: Чи яаж чадаж байна аа?
Хуо: Би хүссэн хүнээ алгадна.
Эм4: Миний хэн гэдгийг мэдэх үү?
Хуо: Надад хамаагүй.
Эм: Энэ хүмүүстээ хэлээч.
Хуо: Энэнд тийм эрх байгаа юу?
Хан: Тэд нарыг зод. Намайг алгадаад үзээрэй.
Хуо: Тавыг алгадаад, нэг бонустай. Өөрийнхөө гэр хүн дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү.
Эм: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Нэг муу загасны худалдаачин. Дөрвөн агуу овгийнхонд халдана гэнэ ээ?
Хуо: Зүгээр л алгадмаар санагдаад. Хүн зодоход шалтгаан хэрэгтэй гэж үү?
Эм: Чи...
Эм2: чиний ард хэн байгаа юм?
Эм: Энэ хүн Шиао захирлын хүн үү? Өө, юу ч болоогүй ээ. Шиао эзэгтэй бид хоёр танилууд. Золиг минь, би сохор хүүхэд төрүүлээгүй санагдах юм. Шиао эзэгтэйг уурлуулна гэнэ ээ. Байнга төвөг удаж байх юм. явъя. Чамд үзүүлээд өгнө өө гайгүй. Явъя.
Т: Хөөе. Залуу эзэгтэй явах зөвшөөрөл өгсөн юм уу?
Хуо: Тэрнийг Жиан Ин гэдэг. Хуо өргөөний цэцэрлэгч Жианы охин. Би тэрнийг сайн найзаа гэж боддог байсан юм. Миний итгэлийг эвдсэн хүн.
Шиао: Шавьжны амьдралын хамгийн сонирхолтой мөч нь хөл доор гишгэгдэх гэдгийг мэдэх үү? Хар даа.
Т: Хөөе. Зугтах гээ юу? Манай залуу ноёны өгсөн бэлгийг аваад олигтойхон талархаарай.
Ин.: Намайг тавь.
Хуо: Жиан ах аа. Энд байна.
Ээ: хөөе.
Эм: тэр хэн бэ?
Жи: Инин. Ингэж нэг чамайг олох гэж.
Ээ: чамайг ямар их санасан гээч.
Эм: Ямар холбоотой юм болоо?
Эр2: Тэр хүмүүс юу гээд байна аа?
Эр: Тэрнийг охин нь гэнэ ээ. Ээж аав нь болж жүжиглэж байна.
Эр2: Тэр чинь Хуо овгийн залгамжлагч биз дээ.
Ин: Хамгаалагч. Хамгаалагч. Энэ хөдөөний амьтад яаж орж ирсэн юм бэ? Хурдан чирээд гарга.
Жи: Инин. Хэлээдэх. Чи залуу авхайг хорлосон юм уу? Үнэнээ хэлээдэх.
Ээ: Инин. Хуо овгийнхон бид нарт зөндөө тусалсан. Хүн чанартай бай. Инин. Тэг болохгүй.
Бүгд:. Юу болоод байна аа? Харин ээ. Би сайн ойлгохгүй байна.
Жи: Тавиач.
Ин: Би та нарыг танихгүй. Хурдан чирээд гаргаач.
Ээ: Ээжтэйгээ гэртээ харья.
Жи: Гэртээ харь. Явъя.
Ээ: хамт явъя л даа.
Жи: Гэртээ харья гэж байна.
Ин: Намайг тавь...
**************
Хуо: Хуо овогтын хар алтан дээр бичсэн угийн бичиг. Номын тавиурны нууц шүүгээнд байгаа. Энэ нууцыг зөвхөн Хуо овогтын залгамжлагчид өвлүүлдэг юм. Гадны хүмүүс мэдэхгүй. Ургийн бичгийг зөвхөн Хуо овогтын солонгос бүрхэвчээр л нээгдэнэ. Өвөө, аав, одоо миний ээлж.
Ин: Хуо Чинчин. Чамайг ой санамжаа олсныхоо дараа нотлох баримт олохын тулд энд эргэж ирнэ гэж мэдсэн юм аа. Хамгаалагч. Ажлын өрөөнд гадны хүн орчихсон байна. Тэднийг бариад, хулгайлсан юмыг нь буцааж ав.
Эр эр: Мэдлээ.
Ин: Хуо Чинчин. Энэ бол Дайны урлагийн сонгодог урхи. Энийг чи өөрөө надад зааж өгсөн.
Шиао: Одоохондоо ухаръя.
Эр : Юу болоод байна аа?
Эр2: Дотогшоо орж шалгая.
Эр: Хачин юм даа. Тог яагаад тасарчихав аа?
Эр: Хүн орчихсон байж магадгүй. Сайн шалгаарай. Явъя.
Шиао: Битгий хөдөл.
Хуо: Уучлаарай. Надад хүн ойртоход би дургүй.
Эр: Цонхоор зугтчихсан байх. Хурдан хүн олж тогоо залгуулъя.
Хуо: Халаасанд чинь юу байгаа юм? намайг хатгаад байна. Аавын дуртай ном байна.
Шиао: Би ч гэсэн энэ номонд дуртай.
Хуо: Энэ юун үнэр вэ?
Шиао: Өндөр концентрацитай архи мөсөн дээр асгасан байна. Архи хүрэнгүүтээ уур болдог.
Хуо: ууршсан архиар амьсгалвал уушигаар дамжин шууд цусанд ордог. Шууд хордлого өгнө.
Шиао: Битүү орчинд. Архины ууршилт байх ёстой хэмжээнээс хэтэрвэл дэлбэрэх аюултай.
Хуо: дэлбэрэхгүй байсан ч бид нар хордож үхнэ гэсэн үг.
Шиао: Явъя.
Ин: Та нар зөв таалаа. Даанч өнөө шөнө хоёр ухаалаг хүн хорвоог орхих нь харамсалтай. Та хоёр Хуо овогтын үдэшлэг дээр согтоод, Хуо өргөөг шатааж, бүх нотлох баримтыг устгасан. Шиао овог миний хохирлыг төлөх болно. Одоо... Хуо овогтын Хар алтан ургийн бичиг миний гарт орсон. Хуо Чинчинийг үхэхээр нүдийг нь ухаж аваад биометрийн цоожийг нь нээчихнэ. Наад хоёроо ч гэсэн гал руу шидэж шатаа.
Жи: Инин. Бид нарын буруу. Бид хоёрыг явуулчих. Бид хоёр дахиад чамд төвөг удахгүй. Тэгэх үү?
Ээ: Инин. Би төрсөн ээж чинь. Би чамайг хар багаас чинь хайрлаж өсгөсөн.
Ин: Та нар миний амжилтын саад. Намайг хойш нь татах паразитууд. Та нар үхэж байж л би Хуо овгийн залгамжлагчийн суудлыг авч чадна.
Хуо: Шиао Еэ. Архи миний биед нэвтэрч байна. Намайг галзуу юм шиг болчихвол хурдан ухаан алдуулаарай.
Шиао: Согтоод галзуу хүн шиг болно оо? Яагаад намайг үнсээд байгаа юм? Энэ миний бодсон юм мөн үү?
Хуо: Шиао Еэ, би чамд сайн.
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Хайр аа.
Шиао: Намайг дахиад үнс. Нотлоодох. Бяцхан ирвэс. Ингээд байвал би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү. А Кун. Одоо эхэл.
Т: Мэдлээ.
Ин: 5минутын дараа уур дээд хэмжээндээ хүрэхээр алсын удирдлагыг ажиллуул. Галыг асаа. Бүүм... Зочдын үхэлд Шиао овгийг буруутгах болно. Бүгдээрээ галзуурчихсан юм байх даа? Яагаад над руу ширтээд байгаа юм бэ? Хуо овогтын Хар алтан ургийн бичиг миний гарт орсон. Хуо Чинчинийг үхэхээр нүдийг нь ухаж аваад биометрийн цоожийг нь нээчихнэ. Бушуу унтраа.
Эр эр: мэдлээ.
Т: Энийг хэн ч унтрааж чадахгүй. Яасан ч чадахгүй.
Шиао: Хуо Чинчин. Ухаан ор. Дайснууд чинь харж байна.
Жи: бид нарын буруу, Инин.
Ээж: Би төрсөн ээж чинь. Инин, би чамайг хар багаас чинь хайрлаж өсгөсөн.
Ин: Та нар миний амжилтын саад. Намайг хойш нь татах паразитууд. Та нар үхэж байж л би Хуо овгийн залгамжлагчийн суудлыг авч чадна. 5минутын дараа уур дээд хэмжээндээ хүрэхээр алсын удирдлагыг ажиллуулж галыг асаа. Бүүм... Зочдын үхэлд Шиао овгийг буруутгах болно.
Эм2: Энэ солиот Хуо авхай болж жүжиглээд бид нарыг алах гэж байсан байна.
Эр: Итгэх араг алга.
Хуо: Бүгдээрээ тайван байцагаа. Энэ Хуо Хуо овогтын өргөө. Хуо овгийн нэрийн өмнөөс осол болохгүй гэж амалъя. Бүх зүйл хяналтанд байгаа.
Хан: Жиан Иний залийг Хуо авхай мэдэж байгаа.
И: Чи ч гэсэн надаас урваа юу?
Хан: Би шалиг байж болох ч, тэнэг биш. Эрх мэдэл, урвалт... ааваас болж би нэг удаа оролцож үзсэн намайг дахиад хийнэ гэж бодоо юу?
Ин: Чи надад амалсан.
Хан: Бэр дүү маань болж жүжиглээд намайг өдөхөд чинь би дүр эсгэж байсан юм. над шиг амьтанд итгэж болохгүй биз дээ? Би багаар бодоход наян эмэгтэйтэй унтсан. Нэг нь л миний амийг аварсан. Би Хуо овгийн залгамжлагч Хуо Чинчинд үнэнч байх болно.
Ин: Чи...
Шиао: Өнөөдөр бид албан ёсоор Хуо овгийн залгамжлагч, миний эхнэр Хуо Чинчинийг албан ёсоор танилцуулж байна.
Ин: Үгүй ээ. Тэрний худал үгэнд битгий итгэ. Надад Хуо овгийн нууц ургийн бичиг байна.
Хуо: Тоглосон юм аа, Жиан Ин. Хар алтан дээр бичсэн ургийн бичиг гэж байхгүй. Чиний хэн болохыг илчлэх гэж худлаа ярьсан юм.
Ин: Тийм байх ёсгүй. Яах аргагүй нууц шүүгээнд байсан шд.
Хуо: Наадах чинь миний хувийн юмнууд. Ээж аав хоёр хадгалдаг байсан юм. гэр бүлийн ашиг сонирхлын төлөө биш, хайртай болохоор.
Ин: Ийм байх ёсгүй. Ийм байх боломжгүй.
Хуо: Ээж ээ. Аав аа. Би урмыг чинь хугалсангүй. Би Хуо овгийг хамгаалч чадлаа. Жиан Ин. Би цагдаа дуудчихсан. Шударга ёс үргэлж ялдаг. Чи хуулийн гараас мултарч чадахгүй.
Ин: Муу өөдгүй эм. Би үхэх байсан ч чамайг зүгээр орхихгүй.
Т: Энэ хорон санаатай эм залуу эзэгтэй болох гэж байсан гэхээр л шөнө болгон хар дарж зүүдэлдэг болоод байна.
Шиао: Ухаантай байж байг. Хуулийн дагуу шийтгүүлэг. Аваад яв.
Ин: Та нар яаж байна аа? Намайг тавь. Тавиач, намайг тавь.
Хуо: Хүмүүс ээ, би бүх зүйлээ алдаж үзсэн. Алдсан зүйлээ эргүүлж авсан нь гайхуулахын тулд биш, шударга бус зүйлтэй тулгарсан хүмүүст шударга ёс ялдагийг харуулахыг хүссэн юм. Үдшийг сайхан өнгөрүүлцэгээе. Маргаашнаас Хуо групийн хувьд шинэ хуудас нээгдэнэ.
Т: Залуу ноёнтон. Залуу эзэгтэй эрхэм барын царайг хулгайлсан үнэг шиг харагдахгүй байна уу?
Шиао: Тэгж л байг. Хүссэнээ хийг. Надад сайхан байна.
Хуо: Шиао. Шиао Еэ.
Шиао: Чи ядарчихаж. Одоо болно. Хоёулаа гэртээ харья.
*****************
Хуо: Халуун байна. Надад тусал...
Шиао: Яаж туслах вэ? Биед чинь байгаа цусны тал нь архи байгаа.
Хуо: Ямар ч хамаагүй аргаар.
Шиао: Намайг хэн гэдэг билээ?
Хуо: Хайх.
Шиао: Надад сайн уу уу?
Хуо: Сайн.
Шиао: Надад хайртай юу? Хэлэх хэрэггүй. Надад мэдрэгдэж байна.... Хуо Чинчин. Өнгөрсөн шөнө чи өөрөө над руу дайрсан шүү.
Хуо: Халуун байна. Надад тусал... би нээрээ уугаад хяналтаа алдчихсан юм байх даа? Шиао Еэ, уучлаарай.
Шиао: Намайг юу гэж дуудсан бэ?
Хуо: Шиао захирал. Хуо овгийг босгох хэрэгтэй. Хайр дурлалд үрэх цаг алга.
*****************
Хуо: Намайг гэртээ байлгасанд баярлалаа. Би ингээд явъя даа.
Ээж: Шаофэн. Чинчин. Хүлээ. Өрөө нь тухгүй байна уу? Эсвэл хоол амтгүй байна уу? Яаснаа хэлчих. Би өөрчлөөд өгье.
Хуо: Та хамгийн сайн хадам ээж. Даанч надад тийм эрх байхгүй. Бид хоёрын гэрлэлт гэрээ байсан. Одоо учраа олсон болохоор явах цаг болж.
Ээж: Хүү минь, эхнэрээ үлдээж чадаагүй болохоор чамайг ч гэсэн халлаа.
Өв: Чинчин чемоданаа аваад явж байхыг харлаа. Юу болоод байгаа юм? би Чинчиний тухай бүгдийг нь дуулсан. Бэр охин маань хангалттай зовсон. Чинчинийг буцааж авчрахгүй бол Шиао групийг өвлөнө гэж бодох ч хэрэггүй. Тийм юм болохгүй.
Хан: Өвөө. Намайг оронд нь тавьж болно шүү. Би ч гэсэн Шиао овогтой шд.
Өв: золиг чинь.
************
Эр5: Би та нар шиг ухаангүй, өрөвдөлтэй бууны нохойнуудыг үзэн яддаг.
Эр: Битгий дэмийр. Би Хуо групт үнэнч байсан.
Эр5: Яаж хэлж чадаж байна аа? Тэр хуурамч амьтныг ирэхэд чи хамгийн түрүүнд долигоноо биздээ?
Эр: Тийм биш ээ. Худлаа ярихаа боль.
Хуо: Утсаа унагаачихлаа. Авах гэж байсан юм. Хуо овгоос хол гурван жил болохдоо би нэг юмыг сайн ойлгосон. Чамайг алаагүй зүйл чиний хүч болно. Одоо би гурван зүйл зарлана. Эхнийх нь бүх шилжүүлсэн хөрөнгийг эргүүлж авчир. Хоёрт, удирдах зөвлөлийн бүтцийг өөрчилнө. Гуравт. Өнөөдрөөс Хуо груп, хүний чадварыг үнэлнэ. Өршөөл байхгүй. Хурал тарсан...
Эр5: Шиао груп асуудалд орчихож.
Эр: Шиао груп шинэ залгамжлагч томилно гэж байна.
Эм: Шиао Хан захирал болно гэж байна. Шиао Еэг сохолчихож.
Эр: Хуо захирал аа, баларлаа. Хүн мөргөчих шиг боллоо.
Хуо: Шиао Еэ.
****************
Шиао: Намайг дэргэдээ авсанд баярлалаа.
Хуо: Хуо өргөөнд аюулгүй байж бай. Шиао Хан энд чамайг яаж ч чадахгүй. Миний аварсан тэнэмэл нохой гээд бодчих. Өөрөө усанд орж чадах уу?
Шиао: Оролдоод үзье.
Хуо: Би тусалъя. Цамц чинь хатчихлаа. Маргааш шинэ унтлагын хувцас авч өгье.
Шиао: Төвөг удсанд уучлаарай.
Хуо: Одооноос чи Шиао захирал биш. Миний өргөж авсан тэнэмэл нохой. Чамд бяцхан шилүүс гэж нэр өгье.
Шиао: Тэр чинь муур юм уу?
Хуо: Энэ миний өрөө. Цэвэрхэн байгаа. Түрүүлээд унтаж бай.
Шиао: битгий яв. Би хариуг нь төлье.
Хуо: Яаж төлөх юм?
Шиао: Чи намайг дэргэдээ авсан. Би чамайг халамжилна.
Хуо: Өнөөдөртөө ингээд больё.
Шиао: Маргааш үргэлжлүүлье.
Хуо: Яачихсан юм бол оо? хараагүй болохоор бусад чадвар нь сайжирсан юм бол уу?
Т: Залуу ноёнтон. Хуурамчаар сохрох төлөвлөгөө хэр байна даа?
Шиао: Би гэрт нь орсон. Гэхдээ л их хөндий бөайна. Надаас зайгаа бариад байна. Одоо яавал дээр вэ?
Т: Залуу эзэгтэй одоо баян болсон. Баян эмэгтэйчүүд зөөлөн, дуулгавартай, хөвгүүд шиг эрчүүдэд дуртай байдаг юм.
Шиао: Зөөлөн. Дуулгавартай. Хөвгүүд шиг.
Хуо: Би ажилдаа явлаа. Хэрэг гарвал залгаарай.
Шиао: чиний ирэхийг томоотой хүлээж байя.
Т: Залуу ноёнтон.
Шиао: Наадах чинь тус болох юм уу?
Т: Залуу эзэгтэй таныг хаячихсан. Бидний сүүлчийн боломж.
Шиао: Амаа тат. Эсвэл яв.
Т: Залуу ноёнтон. Цахим сүлжээнд юу тавьсныг нь харах хэрэгтэй байх. Би арга бодож олъё.
Шиао: Шинэхэн эрдэнэ шиг зөөлөн байхдаа амттай.
Т: Таныг хөгшин гэж бодож байна.
Шиао: өнгөрснийг бодож байснаас ирээдүйгээ бод.
Т: салахыг хүсч байна.
Шиао: Шөнийн зөөлөн салхи, хязгааргүй бодол, ойролцоо байгаа гэрэл, холын одонд дуртай.
Т: Дөрвөн найз залуу хүсч байгаа юм байна.
Шиао: Тэгээд яагаад наанаа зогсоод байгаа юм? Хуо груп рүү хурдан яв. Хуо Чинчинийг сайн харж бай. Эрэгтэй хүн ойртох юм бол надад шууд хэлээрэй.
Т: Мэдлээ эрхэм ээ.
*******************
Хуо: Тийм ээ. Мэдэж байгаа... би ч гэсэн санаж байна. Өнөө орой хамт хоол идье. Би танд зангиа авсан. Аваад очино оо.
Т: Залуу ноёнтон. Шуурхай мэдээ. Эзэгтэй нэг залуутай хоол иднэ гэж байна.
Хуо: Байна уу. Би оройн хоолонд очихгүй.
Шиао: За. Ойлголоо. Орой эрт ирнэ биз дээ? Гадуур хоол хичнээн амттай байсан ч гэрийн хоол аюулгүй. Хүмүүстэй хооллохдоо болгоомжтой байгаарай. Болгоомжтой байгаарай. Анхааралтай бай. Бас болгоомжтой бай.
Хуо: Болгоомжтой бай л гээд байхын зочид буудал явах замд чи урхи тавиа юу?
Шиао: Үгүй ээ, зүгээр л...
Хуо: Дараа ярья.
Шиао: Энэ удаа би чамайг гэрт чинь авчрахгүй. Ирэхийг чинь хүлээж байя.
**************************
Шиао: Тэнэгүүд л хүлээдэг байх. Шиао Еэ би хүссэнээ авдаг хүн.
Т: Залуу ноёнтон, баг бэлэн. Тэр гэр бүл үймүүлэгчид үзүүлээд өгнө өө. Эрхэм ээ, таны нэр хүндийг сэргээнэ.
Шиао:
Т: Залуу эзэгтэй араар нь тавьж байгаад гардуулсан. Гэтэл залуу ноён нүүрэлдэхгүй гэсэн. Энийг юу гэж нэрлэх вэ?
Эр: Өөрөвдөлтэй байдал.
Т: тэнэг амьтан. Жинхэнэ хайр гэдэг юм.
Шиао: Өөр хүнтэй хооллох тийм сайхан байна уу? Эмэгтэй хүмүүс яагаад зангиа зангидаж өгдөг вэ? Гаргүй болмоор байгаа бол хүслийг чинь гүйцээж өгье. Шиа Шаодон.
Дүү: Хүргэн ах аа. Зөндөө ялаа байна.
Шиао: Хайр аа. Чи энд байна уу?
Хуо: Чи яагаад энд байгаа юм? энд суу. Нааш ир.
Шиао: Би санамсаргүй гэрт байсан тавагнуудаа бүгдийг нь хагалчихсан. Өлсөөд байхаар нь хүрээд ирлээ. Уучлаарай, хайр аа. Дахиад төвөг удчихлаа.
Дүү: Хөөрхий хүргэн ах. .. Энэ. Тахианы шөл уу.
Шиао: Баярлалаа. Баярлалаа.
Дүү: Хүргэн ах аа, зүгээр үү?
Хуо: Шаодон. Яаж байгаа юм бэ?
Дүү: Би биш ээ. Эгч ээ, би...
Т: Залуу ноёнтон Баруун нуур руу үсэрчихлээ. Ханжоугийн хүмүүс Лонжин цай ууж болохоор боллоо.
Хуо: Энийг уу.
Дүү: эгч ээ. Би ч гэсэн танд бэлэг авсан.
Хуо: Чи... яасан бэ?
Дүү: Сохорчихсон гээ биз дээ? Хуурч байгаа юм бол уу?
Шиао: Чинчин.
Хуо: Аан?
Шиао: Тэр ямар бэлэг өгсөн бэ?
Хуо: Шаодон. Яагаад надад энийг өгч байгаа юм?
Дүү: Эгч ээ, түр гаръя. Би тайлбарлаад өгье.
Хуо: эндээ хүлээж бай.
Шиао: За. Намайг үнэхээр хөгшин гэж боддог юм байна. Итгэмээргүй нь эгдүүтэй залуухан залуу дагаад явчихлаа.
Т: Үгүй ээ. Залуу ноёнтон нөгөө царайгаа гаргаж байна. Тэр залуу ч үхсээн.
Хуо: Чамайг дээ. Ийм дэмий юм авчирч байдаг. Би тийм хүн шиг харагдаад байна уу?
Дүү: Эгч ээ, боль доо. Хэмжээг нь хар даа. энэ эрэгтэй хүнийх.
Хуо: Чиний зөв. Би тийм хүн.
Дүү: Хүргэн ах хараагүй болчихсон юм чинь өнөө орой энийг нууцаар өмсүүлчих. Сонирхолтой байх байх даа.
Хуо: Сайн бодсон байна, жаал аа.
Т: Залуу ноёнтон.
Дүү: Хүргэн ах аа. Гуйя. Боль л доо. Боль. Хүргэн ах аа.
Шиао: Эгчдээ санаархдаг новшид үзүүлээд өгнө өө гайгүй. Ичгүүргүй амьтан. Цусан холбоо байхгүй ч гэсэн хүний эхнэр булааж болдоггүй юм. өнөөдөр намайг хэн ч зогсоож чадахгүй. Намайг боль гэсэн үү. Гайгүй байлгүй.
Хуо: Хайр аа.
Шиао: Чи... сая юу гэсэн бэ?
Хуо: Хайр аа.
Шиао: Саначихсан юм уу?
Хуо: Сохор болж жүжиглэхээ больчихсон уу?
Шиао: Албаар ингэсэн юм уу.
Дүү: Эгчийн нүдэнд юм орчихоод би харж өгсөн биш зодуулчихдаг байна шүү.
Шиао: Наадах чинь 500мянгын үнэтэй.
Дүү: баярлалаа хүргэн ах аа. Хорвоогийн хамгийн мундаг хүргэн ах шүү. Та хоёрыг бурхан ивээг. Хурдан хүүхэдтэй болоорой.
*****************
Шиао: Хайр аа, чамайг орхиж, явуулж чадахгүй. Би чамд дэндүү хайртай болохоор, ойртох гэж сохор болж жүжиглэсэн юм. Хайр аа, намайг уучилчих л даа. миний буруу. Намайг оруулчих л даа.
Хуо: Хувцасаа сольчихож. Бяцхан шилүүс. Хөөх.
Шиао: Тэр шөнө согтуу байхдаа хэлсэн үгээ санаж байна уу?
Хуо: Санаж байна. Тэнгэр одоор дүүрэн, бүтэн сар, сарнай сайхан үнэртэй гэсэн.
Шиао: Надад хайртай гэж хэлсэнээ мартчихсан байна.
Хуо: Тэрийг эрүүл байхдаа хэлсэн.
Төгсөв.
Back to episodes Go home