Хятад кино 2
Дүрүүд:
|
Нэр |
Дүр |
Тайлбар |
|
Жян Шү |
Гол дүрийн эмэгтэй |
Ши Жин Яний сүйт бүсгүй |
|
Ши Жин Янь |
Гол дүрийн эрэгтэй |
Ши группын өв залгамжлагч |
|
Жэн Жяни |
Менежер |
Жян Шүгийн менежер |
|
|
Жян Шүгийн Ээж |
|
|
|
Дүү |
Жян Шүгийн дүү |
|
|
Туслах |
Ши захиралын туслах |
|
|
Жин Яний ээж |
|
|
|
Өвөө |
|
|
Жяо Жяо |
Ши Жин Яний эгчийн өргөмөл охин |
Ши захиралд сайн |
Хүү: Үлгэрийн төгсгөлд ханхүү гүнжтэй гэрлээд хамтдаа аз жаргалтай амьдарчээ.
Охин: Үгүй, үгүй. Үлгэр чинь дандаа худал зүйл. Тэд хоорондоо заавал асуудал үүсч, галзуураад, эцэст нь бие биенээсээ салцгаана.
Хоёул: Хачин юм ярихаа боль.
Хүү 2: Би том болоод Жян Шүтэй заавал гэрлэнэ.
Охин 2: Бид үлгэрт гардаг шиг аз жаргалтай амьдрах болно.
Ээж: Жян Шү. Чи муу бяцхан чөтгөр...
Охин 2: Би явахгүй бол болохгүй нь. Үгүй бол ээждээ зодуулна.
Хүү 2: Надад амласан амлалтаа санаарай. Чи заавал надтай гэрлэх ёстой шүү.
Жян Шү: Тэр явдлаас хойш би ахыг дахиж огт хараагүй.
Ээж минь дахин гэрлэж, би хойд эцгээрээ овволж нэрээ өөрчилсөн. Одоо миний нэр бол...
Ээж: Жян Шү, ажилдаа явахгүй юм уу чи? Цагаа хараач. Жян Шү? Сонсож байна уу? Цагаа хараач ээ чи.
Жян Шү: Баларлаа. Өнөөдөр компанийн шинэ захирал ирэх анхны өдөр. Би хоцорч болохгүй.
Захирал: Олон жил гадаадад байсны эцэст ингэж нэг эргэн ирлээ. Ээж нэрийг минь өөрчилсөн. Заяа сайтай байлгахын тулд. Одоо миний нэр Ши Жин Янь.
Хамгаалагчид:Ши ноёнтон, сайн байна уу?
Захирал: Та нар оффис руу явж бай. Би нэг тийшээ очих хэрэгтэй байна.
Туслах: За.
Ээж: Жян Шү, чи яагаад надад мөнгө олж өгч чадахгүй байгаа юм бэ? Би чамайг энэ олон жилийн турш хий дэмий өсгөсөн юм уу? Мөнгөө өг.
Жян Шү: Ээж ээ, мэдэж байна аа. Би хоцрох гээд байна. Явах хэрэгтэй байна.
Хоёул: Утгагүй юм ярихаа боль.
Захирал: Жян Шү одоо ямархуу байгаа бол?
Захирал: Чи зүгээр үү?
Жян Шү: Би зүгээр ээ.
Алив нааш нь... за баярлалаа.
Захирал: Арай ч дээ.
Би тайлбарлая. Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? Би зүгээр л чиний банзалд наалдсан бохийг авах гэж байсан юм.
Жян Шү: Баярлалаа. Гаж донтон! Тэнэг амьтан. Чи намайг юу ч мэдээгүй гэж битгий бод.
Захирал: Би санаатай тэгээгүй.
Жян Шү: Үгүй ээ?
Захирал: Чи саяхан л надтай санаатайгаар шүргэлцсэн биз дээ?.
Жян Шү: Чи дүр эсгэж байна. Одоо сайн хүний дүр эсгэх хэрэггүй. Буу!
Захирал: Би буухгүй.
Жолооч: 9524 дугаартай зорчигч байна уу?
Жян Шү: Би байна. Би одоо очлоо.
Захирал: Намайг тавь!
Жян Шү: Дахиж ингэх юм бол би чамайг шууд цагдаа руу явуулна шүү.
Захирал: Чамтай хийх тооцоо дуусаагүй шүү. "Ши" группт ажилд орсон эхний өдрөө ийм эмэгтэй "Тираннозавртай" таардаг... Азгүй юм аа.
Жян Шү, Бизнес хэлтэс. Ши групп.
Ажилтан 1: Шинэ мэдээ! Шинэ мэдээ! Манай компанид шинэ гүйцэтгэх захирал ирж байна. Тэр залуухан, баян, царайлаг бас дур булаам гэж сонссон. Ямархуу эмэгтэйчүүдэд дуртай бол?
Ажилтан 2: Тийм ээ, захирал найз охинтой болов уу?
Жян Шү: Байна уу, ээж ээ? Юу? Сохор болзоо юу? Ээж ээ, та өнгөрсөн удаад намайг нэг хүчирхийлэгчтэй уулзуулсан. Түүний өмнө нь 50 настай, халзан хүнтэй уулзуулсан шүү дээ. Мөнгө ч байхгүй. Та миний аз жаргалыг огт бодохгүй байна уу?
Ээж: Энэ удаагийн ноён Ли өөр өө. Залуухан, ирээдүйтэй. Дөнгөж 25 настай. Зүгээр л нэг хөл нь байхгүй.
Жян Шү: Нэг хөл нь байхгүй гэнэ ээ? Та ямар амархан ярьж байна аа. Тэгвэл та өөрөө түүнтэй гэрлэхгүй юу?
Ээж: Чи заавал гэрлэх ёстой. Ли гэр бүл манай хотын нөлөө бүхий айл. Бид тэднийг гомдоож болохгүй.
Жян Шү: Юу? Бид яагаад тэднээс айх ёстой юм? Надад аль хэдийн сүйт залуу байгаа. Тэр бол манай компанийн эзэн, "Ши" группийн ерөнхийлөгч Ши Жин Янь! Та Ли гэр бүлээс "Ши" гэр бүлийг гомдоож зүрхлэх үү гэж асуугаарай!
Ээж: Чи.
Туслах: Юу? Ерөнхийлөгчийн сүйт бүсгүй гэнэ ээ? Тэгэхээр энэ Жян Шү чинь захирлын сүйт бүсгүй байх нь ээ. Захирал өөрөө түүнийг компанидаа ажилд оруулсан байх нь. Байж боломгүй юм аа... Захирал найз охингүй л гэж байсан даа. Энэ Жян Шү захирлын найз охин гэж жүжиглэж байна. Ямар зоригтой юм бэ.
Жян Шү,
Жян Шү: Захирлын туслах уу?
Туслах: Чи яаж чадаж байна аа? Хүлээж бай...
Байна уу, Шизахирал аа? Та ирчихсэн үү? Би таныг тосоод авъя.
Захирал: Надад өнөөдөр хийх ажил байна, би очихгүй. Дашрамд хэлэхэд, Жян Шү гэж нэг ажилтан байгаа. Түүнд маш сайн анхаарал тавиарай, ойлгосон уу?
Туслах: Тэр үнэхээр захирлын сүйт бүсгүй юм байх даа?
Жян Шү: Өө үгүй ээ, тэр яагаад ингэж хараад байгаа юм бол оо? Би захирлын сүйт бүсгүй гээд худлаа ярьснаас болсон юм болов уу?
Намайг сонсчихсон уу? Уучлаарай. Үгүй ээ би…
Туслах: Хатагтай, хатагтай.
Жян Шү: Хатагтай?
Туслах: Үгүй ээ, үгүй. Хөгшин хатагтай. Тэр компанид ирээгүй удсан байна.
Жян Шү: Гэхдээ тэр надад хамаагүй биз дээ?
Туслах: Өө, үгүй үгүй үгүй үгүй. Та удаан алхаж байхлаар нь уначих байх гэж бодсон юм. Та уначихвад би захиралд юу гэж тайлбарлах болж байна?
Жян Шү: Захирал аа?
Туслах: Үгүй ээ, би компанид яаж тайлбарлах болж байна гэх гэсэн юм. Тийм тийм. Манай компани ажилтнууддаа их анхаарах тавьдаг шүү.
Жян Шү: Ха ха ха. Өөр зүйлгүй бол би явлаа.
Туслах: Аа, тайван яваарай. Болгоомжтой, болгоомжтой. Та зүгээр үү? Өө… намайг уучлаарай.
Захирлын сүйт бүсгүй. Гэмгүй царайлъя, гэмгүй царайлъя.
Эрэгтэй: Жян Шү, захирлын эхнэр гэж үү?
Эмэгтэй: Би удахгүй зээлсэн мөнгөө өгнө өө. Удахгүй цалин орно.
Жян Шү: Удахгүй цалин бууна. Өнгөрсөн сард би том үйлчлүүлэгч олсон, энэ удаа цалин маань 10,000-аас давах байх.
7,000 юань? Миний урамшуулал хааччихав? Менежер ээ, миний цалин буруу бодогдсон бололтой. 7000 юань л орсон байна. Урамшуулал ороогүй юм шиг байна.
Менежер: Тийм үү? Чи ноён Чэний захиалгыг бөглөсөн юм уу?
Жян Шү: Тэр төслийг би өөрөө хэлэлцэж тохирсон шүү дээ. Та миний урамшууллыг хулгайлсан байна.
Менежер: Ингэж хамаагүй ярьж болохгүй шүү. Өнгөрсөн удаа ноён Чэнийг ирэхэд чи байхгүй байсан, би хүлээж аваагүй бол энэ гэрээ зурагдахгүй байсан.
Жян Шү: Би ердөө 2 минут ариун цэврийн өрөө орсон! Чи миний үйлчлүүлэгчийг хулгайлаад зогсохгүй, надтай эсвэл чамтай гэрээ хийсэн ялгаагүй гэж ноён Чэнийг хуурсан! Яаж тэгж хэлж чадаж байна аа?
Менежер: Битгий дэмий юм ярь. Хараач, энд хараар цагаан дээр "Гүйцэтгэгч: Жэн Жяни" гээд биччихсэн байна.
Жян Шү: Энэ бол ажлын байрны дарамт.
Менежер: Дарамт гэнэ ээ? Тийм ээ, би чамайг дээрэлхэж байна. Чи юу хийж чадах юм?
Эрэгтэй: Ажлын байрны ямар дарамт? Жэн Жяни, чи юу хийгээд байна?
Менежер: Шү менежер ээ,
Эмэгтэй: Шү менежер манай менежер хоёр чинь харилцаа сайтай. Тэр яаж Жян Шүд тус болох бил ээ дээ?
Эмэгтэй 2: Жян Шү асуудалд орлоо доо.
Менежер: Жян Шү, ажлын байрны дарамтанд өртсөн гэнэ ээ. Шүүгээд өгөөч.
Эрэгтэй: Тэр ажлын байрны дарамтанд орсон гэнэ ээ?
Менежер: Тийм ээ, тэр бас намайг өөрийнх нь харилцагчийг хулгайлсан гэнэ.
Эрэгтэй: Чи үнэхээр ажлын байрны дарамт, дээрэлхэлтэнд өртсөн юм уу?
Жэн Жяни, чамд хэн бусдыг дээрэлхэх эрх хэн өгсөн юм? Урамшууллыг нь буцааж өг. Бас гурав дахин нугалж нөхөн төлбөр төл!
Жэн Жяни: Юу? Тэр зүгээр л нэг жирийн ажилтан шүү дээ. Би яагаад гурав дахин төлөх ёстой юм?
Менежер Шү: Олон нийтийн өмнө уучлалт гуй. Хэрвээ тэгмээргүй байвал явж болно!
Жэн Жяни: Уучлаарай...
Жян Шү: Юу болоод байна аа? Жэн Жяни менежер Шү хоёр амрагууд биш билүү? Яагаад миний талд ороод байна вэ?
Менежер Шү: Компани ажилчдынхаа эрх ашгийг хамгаална. Ирээдүйд хэн нэгэн ажлын байрны дарамт үзүүлбэл шууд халагдах болно. Жян Шү, миний шийдвэр чамд таалагдаж байна уу?
Жян Шү: За, зүгээр байна.
Менежер Шү: Хэрвээ таалагдахгүй байвал заавал хэлээрэй, би засах болно. Юугаа хүлээгээд байгаа юм? Мөнгийг нь өг!
Жян Шү: Тэгвэл би явлаа.
Менежер Шү:Уучлаарай, би хүчээр ингэчихлээ. Тэр Жян Шүхэн гэж чи бодож байна? Тэр бол ерөнхийлөгчийн сүйт бүсгүй!
Жэн Жяни: Яаж ийм байж болдог юм? Тэр миний доор 3 жил ажиллахдаа яг л боол шиг, нохой шиг зүтгэсэн шүү дээ. Тийм хүн яаж захирлын эхнэр байх юм?
Менежер Шү: Би Лү туслахаас өөрийн чихээрээ сонссон. Бас дээрээс нь үүнийг нууцлах хэрэгтэй шүү.
Жэн Жяни: Тийм зүйл болно гэж бодсонгүй. Манай компанийн хамгийн жирийн ажилтан Жян Шү ерөнхийлөгчийн сүйт бүсгүй гэнэ ээ? Би түүнээс юугаараа дутсан юм бэ? Яагаад би ерөнхийлөгчийн сүйт бүсгүй биш гэж?
Ажилтан: Юу? Жян Шү ерөнхийлөгчийн сүйт бүсгүй юм уу?
Ээж: Энэ нүдийг нь хараач, инээмсэглээд л... ямар үзэсгэлэнтэй юм бэ. Хөөрхөн юм аа. чи "Ши" групп рүү ажлаа авахаар яваагүй юм уу? Яагаад буцаад ирэв?
Захирал: Хэлэх ч хэрэггүй. Замдаа нэг "галзуу нохойтой" таарчихсан, намайг харангуутаа л хазаж эхэлсэн. Өнөөдөр явахгүй ээ. Ажилдаа орох өдрөө нэг сайн өдөр сонгож байж очихоос.
Ээж: Яг таарлаа. Ээжийнхээ үгэнд ороод сохор болзоонд яв. Тайван бай. Эдгээр охидыг хараач, ямар үзэсгэлэнтэй юм бэ.
Захирал: Энэ таний ангийн хүүхэд биш үү?
Захирал: Ээж ээ, та намайг 800 удаа болзоонд явууллаа. Би одоо зөвхөн карьертаа анхаармаар байна.
Ээж: 800 удаа болзоод нэг ч таалагдах хүн олдохгүй байна гэдэг чинь... Хүмүүсийн яриад байгаа үнэн юм биш биз?
Захирал: Тэд юу гэж ярьсан гэж?
Ээж: Чамайг залуучуудад дуртай гэж...
Захирал: Ээж ээ, та юун дэмий юм яриад байгаа юм бэ?
Ээж: Ээжийнхээ үгийг дагаад болзоонд яв. Чи манай гэр бүлийн ганц үр удам, чиний үед манай удам тасарч болохгүй. Явцгаая.
Захирал: За за, нэг шалтаг хэлье. Үгүй бол ээж намайг зүгээр орхихгүй нь.
Ээж: Алив явъя.
Захирал: Ээж ээ, үнэндээ надад сүйт бүсгүй байгаа.
Ээж: Юу? Чамд сүйт бүсгүй байгаа юм уу? Өө, яагаад эрт хэлээгүй юм бэ? Түүнийгээ надтай уулзуулахаар аваад ир.
Захирал: Санаа зоволтгүй ээ. Тэр танд таалагдахгүй байх вий гэж айгаад байгаа юм. Тийм болохоор тантай уулзахгүй байгаа юм аа. Уулзалтыг ингээд хойшлуулчихъя.
Ээж: Бурхан минь, таалагдахгүй байна гэж юу байх вэ? Зүгээр л эмэгтэй хүн байхад л болно!
Жян Шү: 3 дахин их нөхөн төлбөр. 20,000 юанаас ихийг төлчихлөө шүү дээ.
Ажилтан: Ерөнхийлөгчийн сүйт бүсгүй компанийн талаарх үнэнийг мэдэх гэж нууцаар ажилд орсон гэж сонслоо. Тэр сүйт бүсгүй нь хэн гэдгийг мэдэх үү?
Ажилтан 1: Хэн юм?
Ажилтан: Би чамд хэлье, гэхдээ Жян Шүд мэдэгдэж болохгүй шүү.
Жян Шү: Надад хэлэхгүй гэнэ ээ?, Яагаад болохгүй гэж? Яагаад надад мэдэгдэж болохгүй байгаа юм?
Ажилтан 2: Яагаад Жян Шүд мэдэгдэж болохгүй гэж?
Ажилтан: Учир нь... ерөнхийлөгчийн сүйт бүсгүй бол Жян Шү, өөрөө шүү дээ!
Жян Шү: Юу? Юу гэнэ ээ? Би ерөнхийлөгчийн сүйт бүсгүй биш! Та нар хаанаас ийм юм сонссон юм бэ?
Ажилтан: Өө, Жян Шү, бид бүгдээрээ таньдаг хүмүүс шүү дээ. Битгий нуу л даа,
Ажилтан 2: Тийм ээ, бид хэнд ч хэлэхгүй.
Жян Шү: Би үнэхээр ерөнхийлөгчийн сүйт бүсгүй биш ээ. Би одоо яах вэ? Надад итгэж болохгүй гэж үү?
Ажилтан: За за, итгэлээ. Бид чамайг ерөнхийлөгчийн сүйт бүсгүй биш гэдэгт итгэчихье.
Ажилтан 2: Бид андуурсан байна.
Ажилтан: Чи хэзээ ерөнхийлөгчтэй танилцсан юм бэ?
Менежер Шү: Яасан бэ Жян Шү, яагаад ийм дурамжхан байгаа юм бэ? Юу болоо вэ?
Сайн байна уу... Өө үгүй ээ, би захирлын эхнэрийг уурлуулчихаж. Би ажлаасаа халагдах болов уу?
Жэн Жяни: Менежер ээ, бодоод байх тусам нэг л биш байна.
Менежер: Надад битгий төвөг бол! Захирлын эхнэр уурлачих вий гэж би санаа зовоод байна.
Жэн Жяни: Жян Шү захирлын эхнэр байх боломжгүй.
Менежер: Юу? Чи юу яриад байгаа юм?
Жэн Жяни: Би дэмий юм яриагүй ээ, анализ хийж үзлээ. Өөрийгөө нууж байгаа байлаа ч баян хүмүүсийн идэж уух, өмсөж зүүх нь өөр байдаг. Түүний хувцас дээрээсээ доороосоо 300 юань ч хүрэхгүй. Метрогоор ажилдаа ирдэг, гоо сайхны хэрэгсэл нь дэндүү хямдхан. Ийм хүн яаж захирлын эхнэр байх юм бэ?
Менежер: Чиний яриа ч бас үндэслэлтэй юм шиг байна...
Жэн Жяни: Тийм биз дээ? Тийм болохоор бид Жян Шүгийн үнэн нүүр царайг хурдан илчлэх хэрэгтэй.
Менежер: Чи галзуурчихаж, Жяни! Би чамд хэлье, түүнд өс санаад хэрэггүй. Тэр бол ерөнхийлөгчийн эхнэр. Би туслах Лү-гийн ярихыг өөрийн чихээрээ сонссон.
Жэн Жяни: Би худлаа яриагүй ээ. Миний ажигласнаар тэр яавч ерөнхийлөгчийн эхнэр байж таарахгүй.
Менежер: Би чамд сануулъя, түүнд гар хүрч болохгүй шүү! Хэрвээ гар хүрвэл би чамайг зүгээр орхихгүй.
Жэн Жяни: Хөөе, чи.
Жян Шү... чиний надад учруулсан гутамшгийг би 10 дахин, 100 дахин илүү төлүүлнэ ээ. Ерөнхийлөгчийн WeChat компанийн чатанд нэмэгдсэн байгаа. Захирал өөрөө ч сүйт бүсгүйнхээ талаар мэдээгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мэдээгүй байх ёстой.
Жэн Жяни: "Сайн байна уу, захирал аа. Би 'Ши' группийн маркетингийн хэлтсийн Жэн Жяни байна. Би өөрийн жинхэнэ нэрээр мэдээлэл өгч байна. Манай компанийн нэг ажилтан таны сүйт бүсгүй гэж дүр эсгээд байна."
Захирал: Юу? Сүйт бүсгүй гэнэ ээ? Хэн нэгэн миний сүйт бүсгүй гэж дүр эсгэж зүрхэлж байна? Ямар зоригтой юм бэ?
Ээж: Жин Янь, чи оройн хоолоо хаана идэх юм бэ?
Захирал: Би компани руу буцлаа.
Ээж: Чи компани руу явахгүй гэсэн биз дээ? Өнөөдөр түүнд юу тохиолдоо вэ?
Үйлчлэгч: Тэр сүйт бүсгүйн талаар нэг зүйл ярьсан. Би сайн сонсож чадаагүй.
Ээж: Бэр охин…
Жян Шү: Би одоо яах вэ? Надад юу болоод байна аа? Энэ цуурхал хаанаас гарсан юм бол? За яахав, ерөөсөө үнэнээ хэлсэн нь дээр. Менежерээс эхэлье.
Жэн Жяни: Энэ бол Жан ноёнтоны төслийн мэдээлэл. Ноён Жан аль хэдийн ирчихсэн байна, чи очиж хүлээж ав.
Жян Шү: Яагаад заавал би гэж?
Жэн Жяни: Надад өөр шийдэх ажил байна. Бусад нь бүгд завгүй. Чи өнгөрсөн удаагийн явдлаас болоод миний өгсөн ажлаас татгалзахгүй биз дээ?
Жян Шү: Мэдээж үгүй.
Жэн Жяни: Тэгвэл хурдан яв. Ноён Жан захирлын өрөөнд чамайг хүлээж байгаа.
За, тоглоом эхэллээ.
Жян Шү: Ноён Жан, би энэ төслийг хариуцаж ажиллах болно. Эхлээд танилцуулга хийе, энэ бол манай компани... Хөөе, та юу хийгээд байгаа юм бэ?
Та юу хийгээд байна аа?
Ноён Жэн: Чи яагаад ичимхий эмэгтэйн дүр эсгээд байгаа юм? Чиний дарга Жяни надад бүгдийг хэлсэн. Чи бол мянган залуутай унтсан янхан биз дээ? Чамд гар хүрэхэд яадаг юм?
Жян Шү: Тэгэхээр Жэн Жяни намайг зориудаар энэ гаж донтонтой нүүр тулуулж, урхиджээ. Тэгвэл би үүний чинь төлөө ноён Жанд "баярлалаа" гэж хэлэх ёстой юу?
Ноён Жан: Намайг сайн халамжлах юм бол бүх захиалгыг чамд өгнө.
Жян Шү: За, би таныг "сайн" халамжлаад өгье! Муу хөгшин гаж донтон! Май, үүнийг ав! Би чамайг зодно!
Ноён Жан: Туслаарай! Үгүй ээ.
Жян Шү: Би чамайг зодно доо! Муу гаж донтон зугтах гэж байна уу? Битгий зугт, би чамайг үхтэл чинь зодно!
Жэн Жяни: Чи үйлчлүүлэгч рүү халддаг нь яаж байгаа юм? Чи галзуурчихаж! Ерөнхийлөгч Жанийг хэн болохыг мэдэх үү? Чи яаж ийм бүдүүлэг байж зүрхлэв ээ?
Жян Шү: За, Жэн Жяни! Чи намайг энэ гаж донтонтой санаатайгаар нүүр тулуулсан. Чи намайг зориудаар хорлохыг хүссэн. Чи л өөрөө үхвэл таарна!
Жэн Жяни: Чи юу яриад байгаа юм?
Жян Шү: Би худал юм яриа юу! Чи хэдэн харилцагчтайгаа ер нь унтсан бэ? Компанид чам шиг хог шаарнууд байгаа болохоор л эмх замбараагүй байна. Чи өөрөө компаниас зайлах хэрэгтэй!
Ажилтнуул: Компаниас зайл. Компаниас зайл.
Жэн Жяни: Чи, чи, чи. Та нар бүгдээрээ бослого гаргах гээ юу?
Жян Шү: Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь... Би үйлчлүүлэгч зодож, Жяниг өдөж, захирлын сүйт бүсгүй гэж дүр эсгэсэн. Одоо угаасаа би энэ компанид үлдэхгүй. Надад алдах юм алга.
Тийм ээ, би бослого гаргаж байна! Жэн Жяни, чи хамт олныхоо урамшууллыг хулгайлж, менежерүүдтэй хувийн харилцаанд орж, доод ажилчдаа дарладаг! Ажилдаа үргэлж хоцорч, эрт явдаг. Чи дарга байх эрхгүй хүн!
Ажилчид: Тийм ээ, зөв!
Менежер: Дахиад юу болов оо?
Туслах: Юу болсон бэ?
Туслах: Захирал намайг Хатагтайд маш сайн анхаарал тавь гэж тушаасан. Тэр яагаад ингэтлээ уурлачихав аа?
Жян Шү: Та бас чадваргүй! Та бол зүгээр л бялдууч хүн. Эрх мэдлээ урвуулан ашигладаг. Та менежер байх эрхгүй хүн!
Менежер Шү: Юу? Би...
Туслах: Хэрвээ захирал Хатагтайг ийм байдалтай байхыг харвал би дууссан. Тайвшир даа, Хатагтай.
Жян Шү: Бүх компани дотроос зөвхөн манай хэлтэс л 996 системээр (09:00-21:00, 6 өдөр) ажиллахыг албаддаг. 1 минут хоцроход 200 юаниар торгодог мөртлөө 2 цаг илүү ажиллахад ямар ч нэмэгдэл өгдөггүй. Бид нэг юм амжилтад хүрэхээр бүх гавьяаг нь дарга авдаг. Харин ямар нэг зүйл буруудвал бүх буруу нь биднийх болдог. Ямар ялзарсан систем бэ!
Туслах: Таны зөв. Ямар ялзарсан систем бэ! Үүнийг өөрчлөх ёстой. Түүний хэлж байгаа бүхэн зөв, сонсож байна уу? Жэн Жяни, Менежер Шү, та хоёр маргааш ажилдаа ирэх хэрэггүй!
Та нар түүнийг хэн болохыг мэдэж байна уу? Түүнийг гомдоож зүрхлээд байхдаа яах вэ?
Ажилтан: Захирлын сүйт бүсгүй...
Туслах: Та нар... та нар бүгдээрээ мэдэж байсан юм уу? Хэн тэгж хэлсэн юм? Хаанаас сонссон юм бэ?
Жян Шү: Ичсэндээ болоод газар доогуур орчихмоор байна.
Жэн Жяни: Туслах аа, түүнд бүү хуурт! Тэр зүгээр л дүр эсгэж байна.
Туслах: Юу?
Жэн Жяни: Хар л даа, түүний өмссөн хувцас 300 юань ч хүрэхгүй. Түүнээс ядуу хүний үнэр үнэртэж байна. Тэр яаж захирлын эхнэр байх юм бэ? Бурхнаар тангараглая, дэлхийн бүх эмэгтэйчүүд үхсэн ч энэ Жян Шү захирлын эхнэр хэзээ ч болохгүй.
Туслах: Чи өвчтэй бол эмчид үзүүл, энд битгий галзуураад бай. Захирал надад биечлэн хэлсэн байхад яаж худал байх юм бэ?
Жэн Жяни: Би худлаа яриагүй! Тэр яавч биш!
Туслах: Ха ха, Хатагтай, санаа зоволтгүй. Ирээдүйд ийм хүмүүс дахин гарахгүй, компанид хэн ч таныг гомдоож зүрхлэхгүй.
Жян Шү: Санаа зоволтгүй ээ. Би тайвширлаа.
Одоо зугтах нь хамгийн шилдэг арга. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье.
Жян Шү: Тэг дээ.
Захирал: Дахиад чи юу?
Жян Шү: Муу гаж донтон! Чи яаж миний компани хүртэл намайг хөөж ирж зүрхлэв ээ?
Туслах: Сайн байна уу, Ши захирал аа.
Жян Шү: Ши Захирал гэнэ ээ? Байж боломгүй юм.
Туслах: Ши захирал аа, санаа зоволтгүй. Бид Ши хатагтайд маш сайн анхаарал тавьж байлаа.
Захирал: ШиХатагтай?
Жэн Жяни: Бүгд харж байна уу? Захирал хүртэл сүйт бүсгүйтэй гэдгээ сонсоод гайхаж байна.
Жян Шү: Өө үгүй ээ, үгүй ээ.
Жэн Жяни: Захирал аа, энэ Жян Шү таны сүйт бүсгүй гэж дүр эсгээд байгаа юм. Та өнөөдөр үүнийг илчилж, түүнийг шоронд явуулах хэрэгтэй!
Туслах: Юу болоод байна аа? Тэр захирлын сүйт бүсгүй биш байсан юм уу?
Захирал: Миний сүйт бүсгүй гэнэ ээ?
Жян Шү: Дууслаа, одоо бүх зүйл дууслаа.
Захирал: Тэр яаж чадаж байна аа?
Ээж: Миний бэр хаана байна? Миний бэр хаана байна аа? Миний бэр хаана байна?
Туслах: Хатагтай!
Захирал: Ээж ээ, та яагаад энд байгаа юм бэ?
Жян Шү: Түүний бэр ээ?
Ээж: Бэр маань өнөөдөр компани дээр байгаа гэж сонслоо. Тэр хаана байна?
Жян Шү: Би...
Ээж: Өө, миний бэр! Чамайг эцэст нь нэг харлаа шүү. Энэ муу золиг чамайг надаас нуугаад байсан юм. Өө, ямар үзэсгэлэнтэй юм бэ. Царайлаг бас эрүүл чийрэг харагдаж байна. Чам шиг охин надад үнэхээр таалагдаж байна.
Жян Шү: Хаха... Эгч ээ, үнэндээ...
Жэн Жяни: Та андуурч байна, хатагтай. Тэр биш ээ!
Захирал: Тийм ээ, тэр бол миний сүйт бүсгүй!
Жэн Жяни: Юу?
Жян Шү: Чи муу гаж донтон! Чи галзуурчихсан юм уу?
Захирал: Олон нийтийн өмнө баг өмсөхгүй байсан нь дээр шүү. Надад үнэнчээр тусал. Хэрвээ ээж намайг сүйт бүсгүйгүй гэдгийг мэдвэл дахиад тоолж баршгүй олон сохор болзоо зохион байгуулна. Татгалзая гэсэн ч надад татгалзах шалтаг олдохгүй.
Захирал: Өнөөдөр би албан ёсоор танилцуулж байна. Тэр бол миний сүйт бүсгүй.
Ээж: Гайхалтай!
Захирал: Хэрвээ чи ээжийг минь баярлуулж чадвал би чиний цалинг нэмье.
Жян Шү: Эгч ээ, та үнэхээр сайхан хүн юм аа.
Ээж: Сайн байна.
Жэн Жяни: Энэ байж боломгүй юм! Тэр захирлын эхнэр биш. Саяхан л захирал түүнтэй танихгүй хүн шиг харьцаж байсан шүү дээ. Тэр яаж захирлын эхнэр байх юм? Хатагтай, та түүнд бүү хуурт!
Ээж: Юу?
Захирал: Үгүй ээ, ээж ээ, та мартчихаа юу? Тэр бид хоёр багын найзууд шүү дээ. Бид цуг өссөн. Бүр том болоод гэрлэнэ гэж амлаж байсан. Та мартчихсан байна.
Ээж: Багын найзууд аа? Тийм байна! Би түүнийг харангуутаа л сэтгэл маш их хөдөлж, өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг санагдаад байсан юм. Чи өмнө нь түүнийг хайж байна гэж хэлэхэд чинь ээж нь чамайг шалтаг хэлж байна л гэж бодсон. Ийм хурдан олно гэж санасангүй. Хувь тавьлан. Хувь тавьлан!
Жэн Жяни: Хатагтай, түүнд битгий хуурт. тэр үнэхээр биш...
Ээж: Дуугүй бол! Чи энд дэмий юм дахин дахин яриад байна. Чи хэн болоод миний бэрийг дээрэлхээд байгаа юм?
Жэн Жяни: Өө, хатагтай, би яаж зүрхлэх вэ. Тэр л эхэлж Ноён Жанийг гомдоосон. Ноён Жан бол манай компанийн том үйлчлүүлэгч. Жян Шү компанийн ашиг сонирхлыг үл тоомсорлож, үйлчлүүлэгчийг зодсон. Тэр аймшиггүй юм.
Ээж: Том харилцагчийг зодож, компанид хохирол учруулсан гэнэ ээ?.
Жэн Жяни: Та шударгаар шүүж өгөөч.
Ээж: Энэ чамд огт хамаагүй. Тэр бол манай гэр бүлийн ирээдүйн бэр. Чиний оролцох газар биш. Тэр ноён Жан гэгч нь харваас муу хүн байна. Миний бэр түүнийг зодсон бол өөрийн гэсэн шалтгаантай л байж таарна. Тийм биз дээ, бэр минь? Ээжийнх нь хэлж байгаа зөв үү?
Жян Шү: Ваав, би үнэхээр энэ хадам ээжтэйгээ гэрлэмээр байна!
Тийм ээ. Би түүнийг зүгээр ч нэг зодоогүй. Тэр бол адгуусны зүрхтэй хүн. Компанид эмэгтэй хүнийг ил цагаан оролдсон. Харин Жэн Жяни, чи түүнийг ямар хүн гэдгийг мэдсээр байж над руу явуулсан. Би манай "Ши" группийн нэр төрийг хамгаалахын тулд л түүнийг зодсон болохоос захирлын сүйт бүсгүй гэсэн нэрээрээ бусдыг дээрэлхээгүй!
Захирал: Ийм зүйл болоо юу?
Ээж: Миний бэр үнэхээр сайн хүн гэдгийг би мэдсэн юм.
Захирал: Эднийг хөөж гарга!
Жэн Жяни: Тэр захирлын эхнэр биш... Хуурамч! Бүгд хуурамч!
Жян Шү: Эгч ээ, та үнэхээр шударга хүн юм. Би танд маш их хайртай.
Ээж: За, бүгд ажилдаа орцгоо. Түр хүлээгээрэй, та хоёр намайг үдэж гаргаж өгөх хэрэгтэй биз дээ?
Жян Шү: Юу?
Захирал: Та хоёр?
Ээж: За, одоо энд цөөхөн хүн байна. Та хоёр бие биенийгээ үнсэж байгааг би хармаар байна.
Захирал & Жян Шү: Юу?
Захирал: Үнсэх ээ?
Ээж: Тийм ээ. Сая компани дээр олон хүн байсан болохоор би ичээд хэлээгүй юм. Одоо намайг үнэмшүүлэхийн тулд баталгаа үзүүл. Энд зөвхөн би л байна, битгий ич. За, эхэл! Та хоёр намайг хуураагүй биз дээ?
Захирал: Яалаа гэж дээ
Жян Шү: Ямар нэг юм хийгээч дээ?
Захирал: Би яах бил ээ дээ?
Ээж: Хурдлаач!
Жян Шү: Юу хийгээд байгаа юм бэ?
Захирал: Хэн чамтай үнсэлцье гэсэн юм?
Жян Шү: Үгүй байлгүй дээ. Ваав, тэр үнэхээр царайлаг юм аа. Гэхдээ л гаж донтон шүү дээ.
Ээж: Та хоёр: Хаха! За за, одоо л та хоёрыг жинхэнэ хосууд гэдэгт итгэлээ.
Жян Шү: Өө, намайг айлгачихлаа.
Жян Шү: Сая бараг л уначихлаа, маш их айлаа. Азаар…
Захирал: Би энд байна ха ха ха. Би үргэлж чиний дэргэд байх болно.
Ээж: Өө, энэ "залуу хосуудын хайр" намайг бүр цатгачихлаа. За, би явлаа.
Захирал: Хөөе, ээж ээ, битгий яваач. Үлдээд хамт оройн хоол идэхгүй юм уу?
Ээж: Хэрэггүй ээ, би сая хангалттай "хайрын хоол" идчихлээ.
Захирал: За боллоо.
Жян Шү: Би чамайг үхтэл чинь зодно доо. Чамайг зодно. Зодно доо.
Захирал: Би тайлбарлая, ааа!
Жян Шү: Миний анхны үнсэлт! Миний анхны үнсэлт байсан юм шүү дээ. Одоо бүх зүйл өнгөрсөн.
Захирал: Би чамд нөхөн төлбөр өгье, за юу? Чи ямар нөхөн төлбөр авмаар байна?
Жян Шү: Чи намайг юу гэж бодоо вэ, муу гаж донтон! Өмнө нь миний өгзөгт хүрсэн, одоо болохоор үнсчихээд нөхөн төлбөр гэнэ ээ? Энэ чинь мөнгөөр шийдэгдэх асуудал юм уу?
Захирал: Миний буруу, за юу? Би буруугаа хүлээж байна.
Жян Шү: Ямар гоё "байцааг" (өөрийгөө хэлж байна) муу "гахай" (захирлыг хэлж байна) сүйтгэчихэв ээ.
Захирал: Сайхан байцааг гахай идчихлээ гэнэ ээ? Чи намайг гахай гэж байгаа юм уу?
Жян Шү: Үгүй ээ, би одоо бүх үнэнийг хэлнэ. Компанидаа ч, чиний ээжид ч хэлнэ. Би чиний "гаж донтон" захирлын чинь сүйт бүсгүй биш. Чи захирал байлаа гээд яана гэж надад хамаагүй!
Захирал: Чиний юу хийх надад хамаатай гэж үү? Гэхдээ чи тэдэнд хэлж болохгүй. Компани дээр өөрийгөө миний сүйт бүсгүй гэж анх хэн худал хэлсэн билээ? Одоо болохоор болино гэнэ ээ? Үгүй шүү!
Жян Шү: Би худал хэлсэн гэнэ ээ? Инээдтэй юм. Би энэ компанид хамгийн сүүлд мэдсэн хүн нь шүү дээ!
Захирал: Юу?
Жян Шү: За за, чи юу гэж бодсон хамаагүй. Би одоо очиж үнэнээ хэллээ. Явж үз.
Захирал: Өөрийгөө үхсэн гэж мэдээрэй! Зогс!
Жян Шү: Чи энд юу хийж байгаа юм?
Эрэгтэй: Яах вэ дээ, хонгор минь. Мэдээж би чамтай гэрлэж, чамайг хайрламаар байна.
Захирал: Гэрлэлт ээ? Сонирхолтой юм.
Жян Шү: Битгий дэмийрээд бай. Би чамд хэлье, надад найз залуу байгаа. Миний найз залуу бол... Энэ хүн! "Ши" группийн ерөнхийлөгч Ши Жин Янь!
Эмэгтэй: Чи худлаа ярьж байна. Хэдэн үгээр биднийг хуурч чадна гэж бодоо юу? Зүүдэлж дээ. Бид итгэхгүй.
Эрэгтэй 2: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? "Ши" группийн захирал чам шиг юманд сайн болно гэж үү? Өөрийгөө нэг толинд хар даа.
Эрэгтэй: Хөөе, намайг сонс. Намайг нэг хөлгүй гээд битгий дутуу үнэлээрэй. Миний "гурав дахь хөл" маш хүчтэй шүү.
Жян Шү: Ши, чи хурдан нааш ирээч! Би чиний сүйт бүсгүй шүү дээ. Намайг дээрэлхүүлж байхыг зүгээр хараад зогсоод байх юм уу? Чи ер нь эр хүн мөн үү?
Захирал: Саяхан хэн "би чиний сүйт бүсгүй биш" гэж хашхичаад, бүхнийг илчилнэ гэж зүтгээд байлаа?
Жян Шү: Чи буруу санаж байна аа. Би зүгээр л тоглосон юм.
Захирал: "Сайхан байцааг гахай идчихлээ" гэж хэн хэлсэн билээ?
Жян Шү: Чи бол "сайхан байцаа", би харин чамайг "ухаж идэх гахай" болъё, за юу?
Захирал: "Сайхан байцааг гахай идчихлээ" гэж хэн хэлсэн билээ?
Жян Шү: Чи бол "сайхан байцаа", би харин чамайг "ухаж идэх гахай" болъё, за юу?
Захирал: Тэгвэл чи сайхан байцаа, би гахай болоод чамайг "ухъя" даа.
Эрэгтэй: Хараач, чи хаанаасаа ийм туранхай жүжигчин олоод ирчихсэн юм бэ? Чиний энэ жүжиглэлт бүр дэндүү ядмаг юм. Хаха!
Захирал: Туранхай жүжигчин гэнэ ээ?
Эрэгтэй: Тийм шүү дээ. Энэ ядуу царайг нь хараач. Дээрээсээ доороосоо хаанаасаа захирал шиг харагдаж байна? Чиний жүжиглэх хөлс 200 юань биз дээ? Надтай хамт явбал би чамд 50-ыг нэмээд 250 юань өгье.
Захирал: Хөөе, хүлээлгийн танхим руу гараад ир.
Эрэгтэй: Өө, өө, жүжиг үргэлжилсээр үү? За, одоо цаг үрэлгүй Ноён Ли-тэй хамт явцгаая.
Ноён Ли: Явцгаая, дүү минь.
Жян Шү: Нөхөр минь! Хайрт минь, намайг авраач!
Захирал: Нөхөр өө?
Ноён Ли: Хөөе, чи хурдан буу! Чи миний нүдэн дээр надаас урваж байна уу? Намайг үхчихсэн гэж бодоо юу? Хурдан тавь! Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би Чэн Наны Ли гэр бүлийн хүн байна. Би чамайг шоргоолж шиг л бяц гишгэж чадна шүү. Чи ер нь үхэхийг хүсээ юу?
Захирал: Одоохон буу!
Жян Шү: Би буухгүй!
Захирал: Чи ер нь өөрийгөө хэдэн кг жинтэй гэдгээ мэдэх үү? Намайг бяцлах гээ юу?
Жян Шү: Муу туранхай эр!
Захирал: Чи!
Ли: Мэдрэмтгий юм.
Захирал: Чамтай дараа тооцоо бодно шүү.
Чи Чэн Нан-ийн Лигэр бүлийнх байх аа?
Ноён Ли: Юу вэ, айж байна уу?
Туслахууд: Ноён Ши, бид хоцорчихлоо. Ерөнхийлөгч Ши!
Ноён Ли: Ерөнхийлөгч Ши гэнэ ээ? "Ши" группийн шинэ залгамжлагч мөн гэж үү? Ши Жин Янь.
Захирал: Бүх хүнд мэдэгд. Ли гэр бүлтэй хийх бүх хамтын ажиллагааг зогсоож, салбарын хэмжээнд тэднийг хар жагсаалтад оруул.
Туслах: За.
Ли: Юу?
Туслах: Ли гэр бүлийг хар жагсаалтанд оруул гэж мэдэгд.
Ноён Ли: Хөөе, хэдэн туслах авчирч, хэдэн хатуу үг хэлснээрээ өөрийгөө "Ши"-ийн захирал болчихлоо гэж битгий бод! Чи ч новшийн тэвчээргүй юм аа.
Аав?
Аав: Чи яаж яваад "Ши" группийн ерөнхийлөгчийг гомдоочихдог байна аа? Манай гэр бүл сүйрлээ!
Ноён Ли: Ноён Ши! Би буруугаа хүлээж байна. Би үнэхээр алджээ. Гуйя, намайг өршөөгөөч. Ноён Ши.
Дүү: Хүргэн ах минь! Хаха, би чиний хадам дүү байна. Би буруу бодож байж
Ээж: Хүргэн минь. Би чиний хадам ээж чинь байна. Танайх ийм баян байсан юм уу? Тэгвэл бэр гуйх инж нь...
Жян Шү: Ямар ч инж өгөхгүй. Би овгоо өөрчилсөн
Ээж: Муу зөрүүд охин!
Захирал: Яах гэсэн юм?
Ээж: Би сохорсон байна.
Ли: Ши захирал аа, Ши захирал аа.
Ээж: Хүргэн минь, хүргэн минь.
Жян Шү: Баярлалаа. Саяны явдалд...
Захирал: Надад талархах хэрэггүй. Би зөвхөн ээжийнхээ асуудлыг шийдэхийн тулд л ингэсэн юм. Битгий буруугаар ойлгоорой.
Хоёул: Өө... Хэрвээ намайг хүчээр гэрлүүлэх гээгүй бол хэн чам шиг гаж донтонтой хамт байх юм бэ?
Ли: Чи түрүүлээд яв.
Эмэгтэй: Захирлын эхнэрт өглөөний мэнд хүргэе!
Эмэгтэй 2: Жян Шү мундаг юм аа! Захирлын эхнэр мандтугай!
Захирал: Юу болоод байна аа? Түүний компани дахь нэр хүнд надаас ч өндөр болчихож.
Эмэгтэй: Захирлын эхнэр мандтугай.
Ажилчид: Өглөөний мэнд, захирал аа.
Захирал: Миний өрөөнд хүрээд ирээрэй.
Ажилтан: Захирал чамд хайртай юм байна. Гоё юм а. Миний өрөөнд ир гэнэ.
Ажилтан 2: Тийм ээ, захирал дурлачихсан байна. Хурдан хэлээч. Захирлын зүрх сэтгэлийг яаж өөрийн болгож чадав аа?
Жян Шү: Би яаж мэдэх бил ээ?
Би ажил дээрээ энэ талаар мэдсэн хамгийн сүүлийн хүн шүү дээ.
Хувь тавьлан гэж байдаг байх аа. Тэгээд л…
Захирал: Энийг шалгаатах.
Жян Шү: Ши группт ажиллах нь зарим хүмүүсийн хувьд мөрөөдөл ч гэсэн одоогийн нөхцөл байдлаар бол би ажлаасаа гарсан нь дээр байх аа.
Туслах: Хатагтай? Захирал таныг хүрээд ир гэнэ.
Жян Шү: За.
Захирал: Ор ор.
Жян Шү: Захирал аа, надад хэлэх зүйл байна.
Захирал: Ширээн дээрх гэрээнд гарын үсэг зур.
Жян Шү: "Хосын гэрээ"?
Олон нийтийн өмнө гар барих, тэврэлдэх зэргээр хайр сэтгэлээ зохих хэмжээнд харуулна. Гэхдээ нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр хэт дотно үйлдэл хийхийг хориглоно.
Жян Шү: Чи юу яриад байгаа юм? Намайг чамайг оролдоно гэж бодоо юу? Бас компаниас гараад шууд ажлаа хүлээлгэж өг.
Захирал: Яасан? Асуудал байгаа юм уу?
Жян Шү: Би өөрөө халагдах тухай бодож байсан ч, шалтгаангүй халагдана гэдэг өөр хэрэг. Би яахлаараа ажлаасаа гардаг юм? Би ямар дүрэм зөрчсөн юм? Миний чадвар дутсан уу?
Захирал: Маш энгийн. Би зүгээр л чамайг компани дээр хармааргүй байна.
Жян Шү: Чи. Би өөрөө ажлаасаа гаръя гэж бодож байсан ч чи намайг ямар ч шалтгаангүй халж байна. Би явахгүй!
Захирал: Чи. Би бол захирал.
Жян Шү: Би бол захирлын эхнэр! Захирал: Ямар захирлын эхнэр? Чи бол хуурамч эхнэр!
Жян Шү: За, чи өөрөө л ингэж хэлсэн шүү. Би одоо очоод бүх хүнд үнэнийг хэллээ!
Захирал: Юу хийх гээд байгаа юм?
Уучлаарай.
Жян Шү: Яагаад ийм халуун байна аа? Сонин юм. Тэр миний гарт хүрэхэд би яагаад эсэргүүцэхгүй байна вэ? Энэ зүгээр л төсөөлөл байх.
Захирал: Би галзуурч байна. Зүрх маань яагаад ингэж хурдан цохилоод байгаа юм бэ? Төсөөлөл зүгээр л төсөөлөл байна.
Туслах: Ши захирал аа,
Захирал: Ороод ир.
Туслах: Захирал аа, таны шалгуулсан хүний мэдээлэл олдсон. Түүний эцэг эх багад нь салж, ээж нь түүнийг өөр муж руу аваад явсан байна. Бусад мэдээллийг шалгаж байна. Та тайван байж болно. Удахгүй мэдээ өгнө өө.
Захирал: За, аль болох хурдан мэдээ өгөөрэй.
Туслах: Дашрамд хэлэхэд захирал аа, та өөр охин хайж байгаагаа Хатагтайд хэлэхгүй юм уу? Тэр хардана гэж айхгүй байна уу?
Захирал: Тэр бол миний багын найз. Бид уулзаагүй олон жил боллоо, би түүнийг үнэхээр хармаар байна.
Туслах: Тэгээд?
Захирал: Тэгээд бид…
Туслах: Өө за би шалгаад ирье. Би яагаад үүнийг сонсоод тайлбар нэхмээр санагдаад байгаа юм бол? Тэр "Тираннозаврт" энэ хамаагүй шүү дээ.
Захирал: За ээж ээ.
Ээж: Жин Янь, өвөө нь биднийг хуучин байшиндаа оройн хоолонд урьж байна. Сүйт бүсгүйгээ дагуулаад ирээрэй.
Захирал: Юу? За... Өвөө өнөөдөр биднийг дуудаад хоол ид гэсэн байна.
Жян Шү: Чамайг базаад хаячихъя. Яах гээд байна аа? Энэ гаж донтонд хариу өгөх хэрэгтэй болчихлоо. Хэцүү юм аа.
Жян Шү: За, захирал аа.
Авга эгч: Өө, энэ Ши Жин Яний сүйт бүсгүй гэж үү? Нэг л биш ээ, их ядуу харагдаж байна. Жин Янь минь, болгоомжтой байгаарай. Хууртав аа.
Захирал: Авга эгч ээ, тэр бол миний сүйт бүсгүй. Ээж минь юу ч хэлээгүй байхад та энд дэмий юм ярих нь илүүц хэрэг.
Эгч: Чи.
Жян Шү: Түүний царай маш хурц өнцөгтэй, ширүүн төрхтэй юм. Ийм царайтай хүмүүс ихэвчлэн хорон санаатай, хэцүү ааштай байдаг гэж сонссон. Олонтойгоо зохицоход ч хэцүү байх.
Эгч: Чи.
Жян Шү: Өө, авга эгч ээ, уучлаарай. Би хүнийг гаднаас нь дүгнэх ёсгүй байсан юм. Гэхдээ би танаас л суралцаж байна шүү дээ.
Захирал: Ямар хурц хэлтэй юм бэ!
Эгч: Чи.
Энэ чиний олсон сайн эхнэр юм уу? Эгчтэй нь ингэж харьцдаг.
Жяожяо: Эгч ээ, тэрнийг битгий тоо. Уурлаад байвал эрүүл мэндэд муу.
Жин Янь ах аа, та ирчихээ юу?
Жян Шү: "Янь ах" гэнэ ээ? Чи лав "цайны ёслолын" мастер байх.
Жяожяо: Энэ Жин Янь ахын сүйт бүсгүй байх нь ээ? Сайн байна уу, би Жин Яны багын найз Шу Жяожяо байна.
Захирал: Хэн чиний багын найз гэж?
Жян Шү: За, тэгвэл чи багын найзтайгаа сайхан ярилцаад хуучнаа дурс даа. Би саад болохгүй.
Захирал: Жян Шү! Арай үгүй байлгүй дээ.Тэр хардаж байна уу? Жян Шү
Жян Шү: Юун багын найз вэ? Муу новш шулам. Шулам.
Ээж: Охин минь, юу болоо вэ?
Жян Шү: Юу ч биш ээ, эгч ээ. Юу болоо вэ?
Ээж: Жин Яны өвөө болон авга ахынх нь гэр бүл ирж байна. Сууцгаа. Энэ бол Жин Яны өвөө.
Жян Шү: Сайн байна уу, өвөө.
Өвөө: Суу. Би өнөөдөр та нарт нэг зүйл дуулгахаар ирлээ. Жин Янь дөнгөж гадаадаас ирсэн болохоор манай "Ши" группийн ажлыг сайн мэдэхгүй байгаа. Тиймээс би компанийг Жин Яны авга ахад удирдуулахаар шийдлээ.
Ээж: Юу?
Захирал: Би эсэргүүцэж байна, өвөө! "Ши" групп бол миний аавын босгосон бизнес. Аавыг өнгөрсний дараа ээж минь удирдаж ирсэн. Яагаад авга ах оролцох ёстой гэж?
Авга ах: Би чиний аавын дүү. Чиний ээж дөнгөж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, бие нь сайн биш байна. Чи гадаадаас ирээд бодит байдлыг мэдэхгүй байна. Би туслах ёстой биз дээ? Авга ах хүний хувьд, дүү хүний хувьд би та хоёр шиг өнчин хүүхэд, бэлэвсэн эхнэрт туслахгүй бол хэн туслах юм?
Жян Шү: Энэ чинь дээрэлхэлт биш гэж үү?
Эгч: Тийм ээ, бид нэг гэр бүл байтал авга ах нь дүүгээ хорлоно гэж үү?
Өвөө: Би нэг зүйлийг маш сайн санаж байна.
Жян Шү: "Ши" группийг үүсгэн байгуулагч бол Жиняны аав биз дээ. Миний буруу юу?
Захирал: Чи зөв хэлж байна.
Авга эгч: Манай гэр бүлийн тэргүүн бол Жин Яны өвөө. Жин Яны аав амьд байсан ч өвөөгийнхөө үгнээс гарч зүрхлэхгүй байсан.
Жян Шү: Авга эгч ээ, хэрвээ Жин Яны аав амьд байсан бол танай нөхөр сүүлийн хэдэн жил "Ши" групп рүү зүглэж ч зүрхлэхгүй байсныг бид мэднэ.
Өвөө: Бүгд шийдэгдсэн асуудал.
Жян Шү: Өвөө, Жин Яны аавыг компаниа байгуулж байхад авга ах та хоёр маш их тусалсан байх даа
Өвөө: Чи? Үгүй. Гэхдээ Жин Яны аав бол миний хүү. Би Жин Яны өвөө. Би туслахгүй бол өөр хэн туслах юм?
Жян Шү: Өө, ойлголоо. Тэгвэл Жин Яны аав өнгөрсний дараа та болон авга ах Жин Яны ээжид маш их тусалсан байх нь ээ?
Захирал: Огт туслаагүй.
Жян Шү: Туслаагүй хэрэг үү? Яаж тэр вэ? Авга ах, авга эгч хоёр энд хүүтэйгээ сууж байж... Та нар зүгээр л бэлэн хоол идэхийг хүсэж байна шүү дээ.
Авга ах: Энэ ямар гээчийн заль мэх вэ? Чи үнэхээр муу санаатай охин юм.
Эгч: Жин Янь бид нарын дунд яс хаях гээд байна уу?
Жян Шү: За яахав, би дахиж юу ч хэлэхгүй.
Захирал: Тайван идээрэй.
Сайн ажиллалаа.
Авга эгч: Бүр уур хүрээд байна!
Авга ах: Тэр муу жаахан охинд ингэж хэлүүлнэ гэж санасангүй.
Шу Жяожяо: Ээж ээ, аав аа, та хоёрт би байгаа шүү дээ. Хэдийгээр намайг өргөж авсан ч миний зүрх сэтгэлд та хоёр бол төрсөн эцэг эх минь. Хэрвээ би Жин Янь ахыг өөрийн болгож чадвал "Ши" гэр бүл тэр чигтээ та хоёрынх болно.
Авга ах: За, би чамайг эхлээд Ши групп рүү оруулах асуудлыг зохицуулъя.
Ээж: Охин минь, суу даа. Өнөөдөр үнэхээр баярлалаа.
Жян Шү: Зүгээр дээ, авга эгч ээ.
Ээж: Энэ бол Жин Яны эмээгээс надад өгсөн бугуйвч. Намайг ууган бэртээ өгөөрэй гэж хэлсэн юм. Үүнийг чамд өгье.
Жян Шү: Хөөе, авга эгч ээ, та юу хийж байгаа юм бэ? Энэ дэндүү үнэтэй байна. Би хүлээн зөвшөөрч чадахгүй.
Ээж: Гуйя, ав. Би чамайг өөрийн бэрээ гэж хэдийнэ шийдсэн. Өнөөдөр чи байсан тулдаа л бүх зүйл зөөлөрлөө. Жин Яны зөрүүд зангаас болж том зодоон болох байлаа шүү дээ. Тийм болохоор үүнийг заавал ав.
Жян Шү: Эгч ээ, би… Чи нэг юм хэлээч!
Жян Шү: Баярлалаа, авга эгч ээ.
Жян Шү: Үгүй ээ, энэ бугуйвч дэндүү үнэтэй. Би үүнийг заавал буцааж өгөх ёстой. Май, үүнийг ээждээ буцаагаад өгчих.
Захирал: Тэр үнэхээр шуналтай хүн биш юм байна. Ийм үнэтэй хаш бугуйвчийг өөрөө буцаагаад өгч байхыг бодоход... Сүйт бүсгүйн асуудал дээр ямар нэг үл ойлголцол байсан бололтой.
Захирал: Энэ бол ээжээс минь чамд өгсөн бэлэг. Хэрвээ чи буцааж өгмөөр байвал өөрөө ээж дээр оч.
Жян Шү: Хэрвээ ээж чинь үүнийг буцааж авах байсан бол би яасан гэж чамд хандах юм бэ?
Захирал: Чи өөртөө хадгалж бай.
Жян Шү: Энэ бол чиний ээжийн ирээдүйн эхнэрт чинь өгсөн зүйл. Бид хоёр зүгээр л гэрээт харилцаатай байгаа шүү дээ.
Жяо Жяо: Зүгээр л гэрээ гэж үү? Тэгэхээр тэд жинхэнэ хосууд биш байх нь ээ!
Захирал: Одоохондоо л ийм байна. Гэхдээ энэ нь үүрд ийм байна гэсэн үг биш.
Жян Шү: Чи... чи юу хэлэх гээд байгаа юм бэ?
Захирал: Би юу хэлэх гээд байна вэ гэвэл... Ээж минь чиний буцааж өгсөн бугуйвчийг одоохондоо л авахгүй байгаа юм. Энэ нь ирээдүйд ч авахгүй гэсэн үг биш шүү дээ. Одоохондоо хадгалж бай.
Жян Шү: За яахав... Ер нь би ажлаасаа гармаар байна.
Захирал: Ажлаасаа гарах аа? Яагаад?
Жян Шү: Чи өөрөө л намайг эртхэн гаргахыг хүсээд байсан биз дээ? Намайг явуулахыг хүсээгүй юм уу?
Шу Жяожяо: Жин Янь ах аа, би ажилдаа орохоор ирлээ!
Захирал: Ажиллах аа?
Шу Жяожяо: Тийм ээ. Аав ээж хоёр маань намайг чамаас суралц гэсэн юм.
Жян Шү: Чи энд юу хийж чадах юм? Ажиллахаар ирж байгаа байж өмд ч үгүй ичихгүй байна уу?
Жяо Жяо: Би өмссөн шүү.
Жян Шү: Утгагүй юм.
Захирал: Тэр Шу Жяожяод үнэхээр дургүй байгаа бололтой. За яахав, асуудалгүй. Яг Жян Шү ажлаа өгөх гэж байсан юм. Орон тоо гарч байна, чи бизнес хэлтсийн захирал бол.
Жяо Жяо: Жин Янь үнэхээр түүнд дургүй юм байна.
Жян Шү: Би ажлаасаа гарахаа болилоо! Надад хийх ажил маш их байгаагаа сая саналаа. Дундаас нь өөр хүнд хариуцуулбал компанийн нэр хүндэд муу. Бас би авга эгчид чиний баруун гар байна гэж амласан шүү дээ. Амлалтаа яаж зөрчих вэ?
Захирал: Үнэхээр үндэслэлтэй сонсогдож байна.
Шу Жяожяо: Би дэлхийн шилдэг сургууль төгссөн. Би ч бас Жин Янь ахад тусалж чадна.
Захирал: Тийм ээ, Чи ч бас үндэслэлтэй юм ярьж байна.
Жяо Жяо: Чи явж болно.
Жян Шү: Гэхдээ би явах эсэх нь миний хэрэг. Чи өөртөө л санаа зов.
Жяо Жяо: Чи.
Шу Жяожяо: Жин Янь ах аа, би чиний хувийн нарийн бичиг болмоор байна...
Захирал: Хэрэггүй ээ.
Шу Жяожяо: Би дараа Жинян ахыг санамсаргүй мөргөж унана аа. Наашаа харахгүй байна гэж байхгүй дээ. Ийм үзэсгэлэнтэй эмэгтэйд...
Жин Янь ах аа, Жин Янь ах аа.
Жян Шү: Хөөе, Жин Янь ах чинь чамайг яагаад өшиглөөд гаргачихав аа?
Шу Жяожяо: Чи...
Ажилтан: Захирал бол эхнэртээ халамжтай хүн, харин бусад эмэгтэйчүүдэд мөс шиг хүйтэн ханддаг юм.
Ажилтан 2: Тийм шүү.
Жяо Жяо: Гэхдээ тэд үнэндээ хуурамч... Үгүй ээ, надад одоохондоо нотлох баримт алга. Хэрвээ би тэднийг жүжиглэж байна гэж зарлавал Жин Янь ах, Жян Шү хоёр үгүйсгэж, бусад нь намайг л "нууц амраг" гэж бодно.
Шу Жяожяо: Та хоёрын харилцаа тийм ч сайн биш юм шиг байна. Үгүй бол чи яагаад ийм хямдхан хувцас өмсөөд байгаа юм? Жин Янь ах баян хүн, чамд яагаад дураараа зарцуулах "Хар карт" өгөөгүй юм?
Жян Шү: Өө, би өөрөө аваагүй юм аа. Захирлын өгсөн бэлгүүдээс өдөр бүр татгалзах нь үнэхээр залхмаар байна. Chanel, Louis Vuitton-ы цүнхнүүд гэрт минь үнэгүй юм шиг л ирдэг. Би нэгийг нь ч авалгүй буцаагаад явуулчихсан.
Ажилчид: Ваав, захирал танд үнэхээр сайн юм аа!
Ажилтан 2: Та өмнөх насандаа дэлхийг аварсан байх аа? Ямар их атаархмаар юм бэ!
Жян Шү: Хэлэх үггүй болох шив.
Шу Жяожяо: Чи зүгээр л зөрүүдэлж байна. Хэр удаан зөрүүдлэхийг чинь харна аа.
Жян Шү: Бас тэр "Хар карт"... Жин Янь намайг хүчээр ав гэсэн ч би татгалзсан. Зүгээр л нэг хэрэггүй карт шүү дээ.
Шу Жяожяо: Жин Янь ах аа, ахыг хараад яагаад сандраад байгаа юм? Онгироод байсан бил үү?
Захирал: Хөөрөөд яриад байгааг чинь харсан. Юу ярьж байсан юм.
Жяо ЖЯо: Жян Шү таны өгсөн Chanel, LV-гийн бэлгүүд болон Хар картаас татгалзсан, их залхмаар байна гэж ярьж байна.
Захирал: Өө, тийм үү?
Жян Шү: Өө үгүй ээ, би хэтэрхий их онгирч байгаад баригдчихлаа. Одоо ч дууссан даа.
Шу Жяожяо: Одоо яаж жүжиглэхийг чинь харъя!
Захирал: Тийм ээ, тэр миний бэлгүүдээс үргэлж татгалздаг юм.
Байна уу? Хамгийн сүүлийн үеийн бүх загварын цүнх, хувцсыг худалдаж аваад эхнэрт минь хүргэж өг.
Ажилчид: Ваав, ямар романтик юм бэ! Энэ чинь яг л кино шиг байна.
Захирал: Энэ удаа яаж татгалзахыг чинь харъя.
Жян Шү: Юунаас татгалзана гэж?
Жяо Жяо: "Хязгааргүй эрхтэй Хар карт" байна шүү дээ!
Ажилтан: Хязгааргүй эрхтэй карт аа? Энэ чинь нөгөө домогт хар карт байна шүү дээ. Жян Шүгийн ачаар л ийм картыг амьдралдаа анх удаа харж байна!
Шу Жяожяо: Энэ яаж ийм байж болдог юм бэ? Тэднийх чинь гэрээт харилцаа шүү дээ. Яагаад Жинян ах түүнийг олны өмнө ингэж өмөөрөөд байгаа юм?
Захирал: Май, үүнийг аваад дураараа зарцуул.
Жян Шү: За...
Захирал: За, бүгд ажилдаа орцгоо. Битгий хэтэрхий их ядраарай.
Ажилчтан: Жян Шү, чи ямар азтай юм бэ? Захиралтай яг хаана танилцсан юм бэ?
Ажилтан 2: Тийм тимй, хурдан хэл л дээ. Тэр "догшин" захирлыг яаж өөртөө дурлуулав аа?
Жян Шү: За, за... Би та нарт хэлэхгүй ээ.
Ажилчид: Өө, яасан харамч юм бэ!
Шу Жяожяо: Жин Янь ах түүнийг ашиглах хэрэгцээ байгаа болоод л сайн хандаж байгаа байх. Би та хоёрын хуурамч харилцааг заавал илчилж, Жян Шү, чиний нэр төрийг чинь шороотой хутгах болно.
Захирал: Бусад гэрээт хосууд сар бүр мөнгө төлдөг. Гэтэл тэр миний сүйт бүсгүйн дүрд ийм удаан тоглож байгаа мөртлөө мөнгөний тухай хэзээ ч дурссангүй. Тэр ер нь юу хүсээд байгаа юм бол?
Туслах: Ши захирал аа
Та намайг хайж байсан уу?
Захирал: Чамаас нэг юм асууя. Жян Шү миний сүйт бүсгүй гэсэн яриа компаниар яаж тарчихсан юм бэ?
Туслах: Юу? Та өөрөө л надад хэлээ биз дээ?
Захирал: Юу? Би хэлсэн гэнэ ээ? Чи юу яриад байгаа юм? Би хэзээ тэгж хэлсэн юм бэ?
Туслах Лү: Та утсаар ярихдаа "эхнэртээ сайн анхаарал тавь" гэж тусгайлан хэлсэн шүү дээ.
Захирал: Анхаарал тавь аа?
"Өнөөдөр ажилтай болохоор компани дээр очихгүй. Нээрээ, Жян Шү гэж нэг охин байгаа, түүнд маш сайн анхаарал тавиарай" гэсэн.
Захирал: Би "анхаарал тавь" гэдгийг тийм утгаар хэлээгүй!
Туслах Лү: Тэгээд ямар утгаар хэлсэн юм бэ?
Захирал: Чи...
Туслах Лү: Өө... та эсрэгээр нь хэлсэн хэрэг үү? Тэгэхээр та хоёр огт сүйт залуу, бүсгүй биш байх нь ээ? Тийм болохоор л та багын найзыгаа олж өг гэж шаргуу шаардаад байсан юм байна.
Захирал: Би үнэхээр эхнээсээ л буруу ойлгуулчихсан юм байна...
Туслах Лү: Өө үгүй ээ, энэ чинь маш том андуурал болчихож!
Захирал: Энэ тухай хэнд ч битгий хэлээрэй. Ойлгов уу?
Туслах Лү: За, ойлголоо.
Шу Жяожяо: Туслах Лү...
Туслах Лү: Өө, Хатагтай Шу.
Шу Жяожяо: Би захирал болон Жян Шүгийн тухай асуух гэсэн юм.
Туслах Лү: Би мэдэхгүй! Юу ч мэдэхгүй, надаас битгий асуу. Тэдний харилцаа зүгээр л таны харж байгаа шиг маш сайн байгаа.
Шу Жяожяо: Үнэндээ би бүгдийг мэдчихсэн....
Туслах Лү: Тэднийг "гэрээт хосууд" гэдгийг та мэдчихсэн юм уу?
Жяо ЖЯо: Тийм ээ, захирал өөрөө надад хэлсэн.
Туслах: Би танд хэлье. Би үнэхээр том алдаа гаргажээ. Тэднийг сүйт хосууд биш гэдгийг мэдээгүйгээс болоод эцэст нь тэд арга буюу жүжиглэхээс өөр аргагүй болсон юм. Ийм замбараагүй юм болно гэж санасангүй.
Шу Жяожяо: Жин Янь ах намайг хүлээж авснаас Жян Шүтэй жүжиглэсэн нь дээр гэж үзсэн байх нь ээ? Тэгэхээр түүнд өөрийн гэсэн хайртай эмэгтэй байгаа байх.
Шу Жяожяо: Хэрвээ чи Жин Янь ахад тэр "хайртай бүсгүйг" нь олж өгөхөд тусалж нүглээ наманчилбал захирал чамд уурлахгүй гэж би итгэж байна.
Туслах Лү: Би ч бас тэгж бодож байна. Гэхдээ та яаж мэдсэн юм? Захирал намайг багын найзыг нь ол гэж хэлсэн... Танд хүртэл хэлсэн байх нь ээ?
Шу Жяожяо: Тийм ээ,
Туслах: захирал таныг үнэхээр гадны хүн гэж үздэггүй бололтой. Би яаралтай явах хэрэгтэй байна, баяртай.
Шу Жяожяо: Жян Шү, Жян Шү. Чи хэр удаан захирлын эхнэр байхыг чинь харна аа.
Жян Шү: Захирал аа, энэ карт дэндүү үнэтэй байна. Би авч чадахгүй.
Захирал: Тийм ээ, үнэхээр үнэтэй. Гэхдээ чи сая өөрөө онгироо биз дээ?
Жян Шү: Өө... тийм л дээ.
Захирал: Хэрвээ би чамтай хамтрахгүй бол чамд үхтэлээ хайртай сүйт залуугийн дүрд яаж тоглох юм бэ?
Жян Шү: Тэгэхээр та энэ картыг зүгээр л дүрдээ тоглох гэж өгсөн хэрэг үү?
Захирал: Үгүй бол чи өөр юу гэж төсөөлөө вэ?
Жян Шү: Юу ч биш ээ.
Ажилчид: Ямар гоё юм бэ. Энэ чинь ямар гээчийн үлгэрийн хайр вэ? Тэд бүр ажлын өрөөндөө өөрсдийгөө хянаж чадахгүй байна шүү дээ.
Дүү: Чт битгий яв л даа. миний эгч "Ши" группийн захирлын сүйт бүсгүй гэдэгт яагаад итгэхгүй байгаа юм?
Ээж: Тийм ээ, миний охин Ши группын захиралын сүйт бүсгүй шүү.
Эмэгтэй: Би итгэхгүй байна. Зүгээр л хоосон үг. Замын эсрэг талд "Ши" группийн алтны дэлгүүр байна. Хэрвээ чи тэндээс надад алтны гулдмай, алмаз авч өгч чадвал... \
Ээж: Тийм шүү дээ! Яагаад үүнийг бодсонгүй вэ? Явцгаая. Би чамайг одоохон "Ши алтны дэлгүүр рүү дагуулж ороод том алмаз авч өгье. Явцгаая.
Ээж: Явцгаая.
Худалдагч: "Ши алт" дэлгүүрт тавтай морил. Танд юугаар туслах вэ?
Ээж: Алийг авмаар байна? Юу ч битгий ярь. Зүгээр л сонго.
Эмэгтэй: Нээрээ юу? Дуртайгаа сонгож болох уу?
Дүү: Дуртайгаа сонго. Ээж ээ, та ч бас сонгоорой.
Эмэгтэй: Энийг, энийг, бас энийг. Бүгд гоё байна.
Дүү: Харъя, чи зүүгээд үз дээ.
Худалдагч: Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй юм байна. Хэдийгээр энэ хүн олигтой харагдахгүй байгаа ч үнэхээр нууцлаг баян хүн байх нь.
Худалдагч 2: Тийм байгаа биз? Ашгүй би хүнийг гаднаас нь дүгнэсэнгүй.
Ээж: Үүнийг, бас үүнийг. Тэгээд энийг бас. Бүгдийг нь баглаад өг.
Ээж: Би энэ хоёрыг авна. Эдгээрийг бас. Бүгдийг нь баглаад өгөөрэй.
Худалдагч: За, ойлголоо. Ойлголоо.
Дүү: Хурдлаарай!
Худалдагч: Эрхэм ээ, нийт 3.84 сая юань болж байна. Та төлбөрөө яаж төлөх вэ?
Дүү: Энэ Ши группын алтны дэлгүүр мөн биз дээ?
Худалдагч: Тийм ээ.
Дүү: Танай "Ши" гэр бүлийн шинэ Захирал Жин Янь мөн биз дээ?
Худалдагч: Тийм ээ.
Дүү: Тэгвэл асуудалгүй. Би эндээс мөнгө төлөхгүйгээр юм авч болно.
Худалдагч: Юу?
Дүү: Би эндээс төлбөр төлөхгүйгээр юм авч болно!
Худалдагч: Юу гэнэ ээ?
Дүү: Миний эгч бол Ши Жин Яны сүйт бүсгүй. Жин Янь бол миний хүргэн ах, тийм болохоор би эндээс юмсыг үнэгүй авч болно.
Худалдагч: Өө, ойлголоо. Хамгаалагч аа! Хамгаалагч аа! Энд алтны дэлгүүр дээрэмдэх гэж оролдож байгаа луйварчид байна!
Ээж: Юун луйварчин? Тэр охин бол миний охин. Би түүний ээж байна.
Хар л даа. Харж байна уу? Би түүний ээж, тэр миний охин.
Дүү: Хар, тэр миний эгч. Би түүний дүү байна. Та нар бүр захирлын эхнэрийн дүүг гомдоож зүрхэлж байна уу? Ажлаасаа гармаар байна уу?
Худалдагч: Үнэн юм шиг байна...
Худалдагч 2. Тийм юм шиг байна.
Дүү: Та нар одоо ч итгэхгүй байгаа юм уу?
Дүү: За яахав, би түүн рүү залгаж болно.
Ээж: Тийм ээ, би одоохон залгая. Тэр ээжийгээ биш гэж хэлэхгүй байлгүй.
Дүү: Яг зөв.
Жяо Жяо: Та нар ямар новш вэ! Компани та нарыг юуны төлөө ажиллуулдаг юм? Юугаа хараад байгаа юм? Өдөржин ажлаа сайн хийхгүй юм.
Байна уу? Юу болов?
Худалдагч: Сайн байна уу, захирлын эхнэр ээ. Би "Ши" группийн дэлгүүрээс ярьж байна. Жян Шү: Сайн байна уу. Юу болоо вэ?
Худалдагч: Таны ээжийн нэрийг Чен Шюань, харин дүүгийн тань нэрийг Жан Вэй гэдэг үү?
Жян Шү: Тийм ээ.
Худалдагч: Ойлголоо, захирлын эхнэр ээ. Танд баярлалаа. Би саад болохгүй.
Дүү: За, яаж байна? Би та нарт худлаа хэлээгүй байгаа биз дээ?
Худалдагч: Уучлаарай. Бүгд бидний буруу. Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Ээж: Нааш нь өг!
Дүү: Явцгаая.
Жян Шү: Байна уу?
Менежер: Сайн байна уу.
Жян Шү: Миний нэр Жян Шү. Сая юу гэж хэлэв ээ? Юу гэсэн үг вэ?
Менежер: Захирлын эхнэр ээ, таны ээж болон дүү тань манай алтны дэлгүүрт ирээд үнэт эдлэл авлаа. Гэхдээ төлбөрөө төлөхгүй яваад өглөө. Би танаас баталгаажуулах гэж залгаж байна.
Жян Шү: Юу? Тэд яаж ингэж чадаж байна аа? Тэднийг зогсоо. Би одоохон очлоо!
Менежер: Ойлголоо.
Захирал: Түүнд юу тохиолдоо вэ?
Туслах: Мэдэхгүй юм.
Дүү: Өөр юу хүсэж байна? Хоол унд бол асуудалгүй. Би чамайг гэрт чинь хүргээд өгье. Ямар ч асуудалгүй.
Менежер: Түр хүлээгээрэй!
Дүү: Юу болоо вэ? Чи надад дахиад хоёр алтан хүзүүний зүүлт бэлэглэх гээ юу?
Менежер: Бүү яв, үнэт эдлэлээ үлдээгээд яв. Үнэт эдлэлүүдийг үлдээ гэж байна!
Дүү: Чи юу хэлчихэв ээ?Чи галзуураа юу? Би бол захирлын эхнэрийн дүү байна. Чи яаж зүрхэлж намайг гомдоож байна аа? Чи үнэхээр энд ажилламааргүй байгаа бололтой.
Жян Шү: Чамайг гомдоовол яадаг юм?
Ээж: Хөөе, чи юу хийгээд байгаа юм бэ?Битгий мөрөөд. Үүнийг буцааж өгөх боломжгүй!
Жян Шү: Буцааж өгөхгүй гэвэл мөнгийг нь өг!
Ээж: Үгүй!
Дүү: Үгүй ээ!
Жян Шү: Тэдний авч яваа зүйлс нийтдээ хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
Менежер: Нийт 3.84 сая юань болж байна.
Жян Шү: Юу? Ийм их гэж үү? Та хоёр үнэхээр 3 сая гаруй юанийн юм авч зүрхэлж байна уу?
Ээж: Тэгээд яагаа вэ? Чи "Ши" группийн эхнэр биз дээ. Энэ групп чинийх. Би чиний ээж, тэгэхээр энэ групп минийх ч гэсэн гэсэн үг. Бид өөрийнхөө гэрээс юм авч байна. Тэгээд юу гэж? Юу нь болохгүй байгаа юм?
Жян Шү: Хэрвээ та ингэж яриад байвал энэ хорвоо ертөнц бүхэлдээ танай гэр бүлийнх болох нь ээ. Та нар үүнийг буцааж өгөх үү?
Дүү: Үгүй!
Ээж: Үгүй ээ! Чи үүнийг авч чадахгүй.
Дүү: Хэзээ ч өгөхгүй.
Жян Шү: Та нар буцааж төлөхгүй, тийм үү?
Ээж: Чамд өөр арга байхгүй биз дээ.
Дүү: Би чамайг өөр замгүйг мэдэж байсан юм.
Жян Шү: Цагдаа дууд. "Ши" группийн үнэт эдлэлийн дэлгүүрийг хүн дээрэмдлээ гэж хэл.
Ээж: Чи ингэж зүрхэлнэ гэнэ ээ? Би чиний захирал нөхрийн чинь эхнэрийн ээж байна шүү!
Жян Шү: Тэгвэл би өөрөө дуудъя.
Дүү: Чи юу хийгээд байгаа юм?
Жян Шү: Байна уу, 110 уу? "Ши" группийн алтны дэлгүүрийг хүн дээрэмдчихлээ.
Дүү: Тэр үнэхээр залгачихлаа!
Ээж: Чи... чи яаж зүрхэлж байна аа? Би чиний ээж байна!
Жян Шү: Би хулгайчийг барьж байна.
Ээж: Чи. Хэрвээ чи бидний амар заяаг үзүүлэхгүй бол би чамайг сүйрүүлнэ!
Дүү: Яг тийм
Жян Шү: Та юу яриад байгаа юм?
Ээж: Би чамайг захирлын эхнэрийн суудлаас чинь буулгах болно!
Ээж: Өө бурхан минь! Бүгдээрээ ирээд хараач! Ирээд хараач! Тэнгэр хөмөрлөө, тэнгэр хөмөрлөө! Захирлын эхнэр төрсөн ээжийгээ тоохоо байлаа. Намайг баривчлуулахаар цагдаа хүртэл дуудлаа!
Жяо Жяо: Ямар сонирхолтой үзүүлбэр вэ.
Ээж: Энэ бүр утгагүй юм болж байна. Дэлхий орвоогоороо эргэж байна. Захирлын эхнэр ээжийгээ үл тоомсорлож, намайг баривчлуулахаар цагдаа дуудчихлаа!
Хажуугийн хүн А: "Ши" группийн захирлын эхнэр байж... Тэр яаж ингэж чадаж байна аа? Ямар ачлалгүй охин вэ.
Хажуугийн хүн Б: Ээж нь ямар ч хэрэг хийсэн бай, энэ хорвоод ачлалгүй эцэг эх гэж байдаггүй юм. Гэтэл тэр төрсөн ээжийгээ баривчлуулахаар цагдаа дуудаж байх гэж.
Дүү: Тийм ээ, тэр үнэхээр ачлалгүй юм.
Эрэгтэй: "Ши" группийн захирал яагаад ийм эмэгтэйд дурласан юм болоо?
Жян Шү: Надаас ашиг олж чадахгүй болохоороо та миний нэр хүндийг гутааж, намайг устгахыг хүсэж байгаа хэрэг үү? Ээж ээ, та үнэхээр миний ээж мөн гэж үү?
Ээж: Үнэнийг хэлэхэд чи үнэхээр ачлалгүй охин!
Жян Шү: Хэдийгээр би захирлын эхнэр байхыг огт тоодоггүй ч гэсэн, та намайг ингэж гүтгэж болохгүй. Та ааваас минь салж, өөр хүнтэй гэрлэхдээ сар бүр хүүхдийн тэтгэмж гэж 8,000 юань авдаг байсан. Гэтэл тэр бүх жилүүдэд би үргэлж өлсөж, бүр бусдын хаясан хувцсыг өмсдөг байлаа. Та миний сургалтын төлбөрийг ч төлөхөөс татгалзаж, би сургуулиасаа бараг л гарчих алдсан. Би өөрөө хажуугаар нь ажил хийж байж сурсан юм. Та энэ бүх жилүүдэд аавын минь цусыг сорж дуусгасан. Намайг сургуулиа төгсөнгүүт одоо миний цусыг сорж байна. Энэ бүхэн тэр хойд аав, түүний хүү хоёрын төлөө юу? Би танд хангалттай сайн хандсан. Гэтэл хамгийн сүүлд намайг олгойны цочмог үрэвслээр хагалгаанд орох болоход 10,000 юанийн барьцаа хэрэгтэй болоход та нар бүгдээрээ татгалзсан! Одооноос эхлээд надад та нарыг гэх сэтгэл байхгүй. Намайг та нарын зарц байхыг хүсээгүй болохоор л "ачлалгүй" гэж хэлж байна уу?
Ээж: Үүнийг битгий сонс! Муу эцэг эх гэж байдаггүй юм. Чи бол миний төрсөн охин. Гэтэл чи намайг баривчлуулахаар цагдаа дуудлаа. Түүнд битгий итгэ, тэр та нарт худлаа ярьж байна!
Хажуугийн хүн: Үнэхээр үндэслэлтэй. Энэ хүн хойд эх нь биш байтал яагаад төрсөн охиноо хорлох гэж?
Ээж: Чи ямар зүрхгүй хүн бэ. Өө, чи хатуу сэтгэлтэй хүн юм. Чи үйлийн үрээ эдлэх болно. Чи шийтгэгдэнэ!
Эрэгтэй: Юу ч байсан төрсөн ээжийгээ баривчлуулахаар цагдаа дуудаж болохгүй.
Эмэгтэй: Энэ үнэхээр хүндэтгэлгүй хэрэг.
Шу Жяожяо: Жян Шү, Жян Шү. Ээж чинь чамайг араас чинь хутгаллаа, чиний нэр хүнд бүр мөсөн сүйрлээ. Одоо чи яаж Ши гэр бүлд үлдэхийг чинь харна аа. Жин Янь ах чамтай хийсэн гэрээгээ заавал цуцлах болно.
Захирал: Юу болоод байна аа?
Жяо ЖЯо: Жин Янь ах! Жин Янь ах аа!
Худалдагч: Захирал аа!
Захирал: Юу болоод байна?
Худалдагч: Хатагтайн ээж, дүү хоёр дэлгүүрээс юмсыг үнэгүй авсан тул хатагтай цагдаа дуудсан юм.
Шу Жяожяо: Жин Янь ах аа, Жян Шүгийн ээж, дүү хоёр "Ши алтны" дэлгүүрт үймээн тарьж, компанийн нэр хүндийг гутаалаа. Ийм хүмүүсийг яаж манай "Ши" группт байлгаж болох юм бэ?
Захирал: Тэдний хэлж байгаа үнэн үү?
Жян Шү: Тийм ээ.
Дүү: Хөөе, эгчийн нөхөр өө! Захирал аа, би таны хүргэн дүү байна!
Ээж: Тийм ээ, би чиний хадам ээж байна.
Шу Жяожяо: Юу? Хүргэн? Хадам ээж? Жян Шү бол хуурамч шүү дээ!
Захирал: Хадам ээж, хүргэн дүү гэнэ ээ? Та нар тэгж нэрлүүлэх эрхтэй гэж бодож байна уу?
Шу Жяожяо: Би мэдсэн юм аа. Жин Янь ах Жян Шүд хэзээ ч сайн байгаагүй. Гэр бүлийнх нь энэ үймээнээс болоод хуурамч хосуудын баг хуурах болно.
Ээж: Харж байна уу? Харж байна уу? Захирал түүнийг тоохоо болилоо. Тэр бидэнд ашиг өгөхгүй байгаа юм чинь захирлын эхнэр ч байж чадахгүй.
Дүү: Тийм шүү
Захирал: Үгүй ээ. Би түүнтэй гэрлэхийг хүсэж байна. Гэхдээ үүнд та нарт хүртэх хүртээл гэж үгүй.
Ээж: Юу?
Захирал: Миний сүйт бүсгүй та нарын "цус сордог уут" байх албагүй, би ч та нарт ашиглуулах тэнэг биш. Та нар бол та нар, тэр бол тэр. Та нарын энэ муухай авир миний түүнийг гэх хайранд нөлөөлөхийг би зөвшөөрөхгүй.
Шу Жяожяо: Энэ яаж ийм байж болдог юм бэ?
Цагдаа: Дэлгүүрээс дээрэм хийх гэсэн хүмүүс нь хэн бэ?
Менежер: Эдгээр хүмүүс байна.
Ээж: Муу өлөгчин! Чи яаж цагдаа дуудаж зүрхэлж байна аа? Чи гахай нохойноос ч долоон дор амьтан юм.
Цагдаа: Бидэнтэй хамт явна уу.
Ээж: Чам дээр аянга буух болно! Чи яаж ээжийгээ цагдаад өгч зүрхэлдэг байна аа!
Шу Жяожяо: Жин Ян ах аа, та зүгээр үү? Түүний гэр бүл "Ши" группийн нэр хүндийг маш ихээр гутаалаа. Хэрвээ та болзож, эсвэл гэрлэхийг хүсэж байгаа бол зөндөө олон хүн байна. Би гэхэд л цэвэр ариун намтартай, баян чинээлэг. Би түүнээс зуу дахин дээр. Та яагаад түүнийг хаа сайгүй өмөөрөөд байгаа юм бэ?
Захирал: Маш энгийн. Яагаад гэвэл би түүнд хайртай.
Шу Жяожяо: Юу?
Захирал: Би яагаад үүнийг хэлчихэв ээ? Би үнэхээр түүнд дурлачихсан гэж үү?
Жяо ЖЯо: Тэрэнд хайртай гэж үү?
Захирал: Тэр бол миний сүйт бүсгүй. Би түүнд хайртай байх, түүнийг хамгаалах, ямар ч нөхцөлгүйгээр талд нь зогсох нь зүй ёсны хэрэг.
Худалдагч: Ваав, захирал эхнэртээ үнэхээр халамжтай юм аа.
Жян Шү: Өө, би... би ажилдаа орлоо.
Шу Жяожяо: Яагаад? Тэд чинь гэрээт хосууд шүү дээ. Яагаад түүнийг хаа сайгүй хамгаалаад байгаа юм бэ? Жин Янь үнэхээр Жян Шүд сайн болчихсон юм биш биз? Үгүй ээ, захирлын эхнэр нь би байх ёстой.
Дүү: Тэр муу эгчийг үнэхээр биднийг баривчлуулна гэж санасангүй. Ямар хатуу сэтгэлтэй юм бэ? Хараал ид!
Ээж: Хараал ид гэнэ ээ? Хэнийг хараагаад байгаа юм?
Дүү: Өө, уучлаарай, уучлаарай.
Ээж: Тэр муу охин гэр бүлээ ч танихгүй байна. Би буцаж очоод түүнд сургамж өгөх хэрэгтэй.
Дүү: Тийм ээ, сургамж өгөх хэрэгтэй.
Шу Жяожяо: Тэр танд ийм хатуу хандаж байхад та яагаад зөөлөн хандах ёстой гэж?
Дүү: Энэ үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ?
Шу Жяожяо: Дайсны минь дайсан бол миний найз. Би танд тусалж чадах хүн байна.
Жян Шү: Толгой эрчихлээ. Толгой эргэчихлээ. Энэ зөвхөн гэрээт харилцаа байтал яагаад тэр тийм чин сэтгэлээсээ хэлсэн юм бол? Миний сэтгэлийг маш их үймүүлчихлээ. Үнэхээр залхмаар юм.
Захирал: Орой болсон байхад ажлаасаа тараагүй л байна уу?
Жян Шү: Би мэдэж байна аа. Бид гэрээт харилцаатай болохоор л та надад "хайртай" гэж хэлсэн биз дээ. Тэгвэл чи цаашид...
Захирал: Би зүгээр л тийм биш байх гэж бодож байна.
Жян Шү: Юу?
Захирал: Юу ч биш ээ. Чи сая юу гэж хэлэв ээ?
Жян Шү: Өө, би ирээдүйд надад "хайртай" гэж битгий хэлээрэй гэх гэсэн юм. Би үүнийг чинь үнэн гэж хүлээж авчихна шүү.
Захирал: Зүгээр л үнэнээр нь хүлээж ав даа.
Жян Шү: Би... би эхлээд илүү цагаар ажиллахаар явлаа.
Ээж: Хүү минь, хэрвээ тэр ийм ааштай байгаа бол бид ч бас өршөөлгүй хандах хэрэгтэй.
Дүү: Нэг танихгүй залууг түүнтэй унтуулчихъя. Тэгэхэд захирал түүнийг тоох нь уу, харъя.
Ээж: Ямартай ч тэр захирлаас бидэнд наалдах ашиг алга.
Дүү: Яг зөв.
Ээж: Зүгээр л хүнд зарж гэрлүүлээд мөнгө олсон нь дээр биш үү?
Жян Шү: Жян Шү, чи юу бодоод байгаа юм бэ? Тэр бол өндөр зиндааны захирал. Яаж чам шиг хөдөөний охинд дурлах юм? Бид зүгээр л гэрээт харилцаатай... гэрээ... гэрээ...
Ээж: Муу өлөгчин!
Жян Шү: Хөөе! Та нар юу хийж байгаа юм? Зайлцгаа! Жин Янь! Жин Янь, надад туслаарай!
Захирал: Ийм том захирал байж өөрөө шөнийн зууш захиалж өгөх гэж. Чи үнэхээр бахархах хэрэгтэй шүү. Үгүй ээ, дараа нь зүгээр л хүргэлт ирсэн гэж хэлье. Харанхуй шөнө юундаа ингэж хурдалдаг байна аа.
Хаана байна? Гэртээ харьсан юм болов уу? Ариун цэврийн өрөө орсон юм болов уу?
Захирал: Байна уу, Компанийн хяналтын камерыг яаралтай шалга. Сэжигтэй зүйл байвал шууд мэдэгд.
Байна.
Туслах Лү: Байна уу, захирал аа. Камерын бичлэгээр бизнес хэлтсийн Жян Шүг нэг настай эмэгтэй, залуу эрэгтэй хоёр хулгайлж байгаа нь харагдлаа. Бид шууд цагдаа дуудлаа.
Захирал: Бичлэгийг надад шууд явуул!
Туслах: За.
Захирал: Харанхуй шөнө юундаа ингэж хурдалдаг байна аа.
Тэд байж!
10 минутын дотор Жян Шүгийн байгаа газрыг олж мэд. Үгүй бол та нар бүгд ажлаасаа халагдаарай.
Туслах: Ши захирал аа, хатагтайг оллоо. Түүнийг Жан Бэй дэх нэгэн байшинд хорьж байна.
Захирал: Явцгаая!
Жян Шү: Намайг тавь! Ээж ээ, та надад ингэж хандаж болохгүй. Миний сүйт залуу бол "Ши" группийн Захирал Жин Янь. Тэр та нарыг зүгээр орхихгүй!
Дүү: Захирал гэнэ үү? Тэгээд яагаа вэ? Тэр надад инжний мөнгө гэж нэг ч сохор зоос өгөөгүй. Чамайг нохойтой гэрлүүлсэн нь дээр.
Ээж: Шяо Лү хэдий жирийн нэгэн ч "Ши" группийн захирлаас дутахгүй. Чи түүнийг хайрлах хэрэгтэй шүү.
Дүү: Түүнийг хайрлах хэрэгтэй шүү.
Жян Шү: Ээж ээ!Ээж ээ! Ээж ээ! Та яаж надад ингэж чадаж байна аа?Ээж ээ! Ингэж болохгүй ээ.
Шяо Лү: За үзэсгэлэнт минь, юу болов? Ах нь очлоо.
Эмэгтэй: Юу болсон бэ?
Эмэгтэй: Энэ бол 300,000 юань. Хүүхэд төрсний дараа дахиад 200,000-ыг өгье.
Ээж: Санаа зоволтгүй. Би чамд заавал том, тарган ач хүү төрүүлж өгнө өө.
Эмэгтэй: Хүү минь их хичээлээ, би хүүдээ бухын засааны шөл хийж өгье.
Ээж: Хурдлаарай!
Ээж: Ингээд мөнгөтэй боллоо, чи эхнэр авч чадахаар боллоо.
Дүү: Эхнэр авна. Эхнэр авна. Хөөх, яагаад чимээ гарахгүй байна аа? Миний эгчийг хүргэн ах хэдийнэ "болгочихсон" бололтой. Хаха, хурдан юм аа.
Захирал: Тэр хаана байна?
Дүү: Хэн? Өө, эгч үү? Оройтсон доо, түүнийг хэдийнэ "янзалчихсан".
Захирал: Чамаас асууж байна, тэр хаана байна?
Ээж: Битгий зод. Битгий зод. Тэр унтлагын өрөөнд байгаа.
Дүү: Одоо очоод нэмэргүй, тэр хэдийнэ "дууссан".
Захирал: Жян Шү
Жян Шү: Чи яаж зүрхэлж байна аа? Чи юу хүсээд байгаа юм? Би чамд анхааруулсан биз дээ? Анхааруулсан биз дээ? Тийм үү үгүй юу?
Захирал: Жян Шү, чи зүгээр үү? Уучлаарай, би оройтчихлоо.
Ээж: Чи муу бяцхан чөтгөр. Чи яаж чадаж байна аа?
Туслах: Юугаа хийгээд байгаа юм?
Захирал: Миний сүйт бүсгүйд битгий хүр гэж хэлсэн байх аа. Та хүний хэл ойлгодоггүй юм уу?
Эмэгтэй: Хүү минь, шөл нь бэлэн боллоо.
Шяо Лү: Ээж ээ! Ээж ээ, би эр хүн биш болчихлоо! Тэр минийх рүү өшиглөчихлөө!
Эмэгтэй: Хүү минь. Юу болоод байна аа?
Шяо Лү: би эр хүн биш болчихлоо
Эмэгтэй: Юу гэнэ ээ? Тэр муу эмэгтэйгийн хийсэн ажил.
Эмэгтэй: Чи муу! Би чамтай үзэлцэнэ ээ!
Туслах: "Ши" группийн хатагтай бол та нарын дураараа хүрч болох хүн биш.
Эмэгтэй: Юу? Ши Хатагтай гэнэ ээ?
Жян Шү: Өр төлөх эзэн нь байна. Би ч бас хохирогч. Надтай биш, эд нартай ярь. Явцгаая.
Эмэгтэй: Муу шулам! Чи миний мөнгийг авчихаад хүүг минь тахир дутуу болгочихлоо. Би чамайг зүгээр орхихгүй!
Дүү: Тавиач. Юугаа хийгээд байгаа юм?
Эмэгтэй: Хүүг чинь ч сүйрүүлнэ дээ.
Жян Шү: Үнэхээр инээдтэй юм. Тэд "тахиа ч үгүй, будаа ч үгүй" хоцорлоо. Ээж минь одоо ч хүүдээ инжний мөнгө олохыг хүсэж байгаа болов уу?
Захирал: Чи сая ямар аюултай байсныг мэдэж байна уу? Хэрвээ чи түүнийг дийлэхгүй байсан бол яах байсан юм?
Жян Шү: чи... надад санаа зовоод байгаа юм уу?
Би мэдэж байна аа, энэ зөвхөн гэрээт харилцаанаас болж байгаа. Би хэтрүүлж бодоод байна.
Захирал: Жян Шү. Би чамд хайртай. Би чамд үнэхээр хайртай. Жян Шү, надтай гэрлээч. Жян Шү: Та яагаад надад хайртай гэж?
Захирал: Учир нь…
Шу Жяожяо: Учир нь түүний анхны хайрчи биш! Чи бол зүгээр л орлогч!
Жян Шү: Юу гэсэн бэ?
Шу Жяожяо: Жин Янь чамд гэрлэх санал тавьчихвал намайг яллаа гэж битгий бод. Чи бол зүгээр л орлогч.
Захирал: Юугаа яриад байгаа юм яв.
Жяо Жяо: Би худлаа яриагүй. Надад баримт байна.Жин Янь ах надаас багын найзаа олж өг гэж гуйсан. Чи бол зүгээр л орлогч!
Жин Янь ахын анхны хайрыг олоход тусалбал чи алдаагаа засаж болох нь. Жин Янь ах чамд уурлахаа болино.
Туслах: Би ч бас тэгж бодож байна. Чи бас захирал багийн анхны хайраа хайж байгааг мэдсэн юм уу?
Жяо Жяо: Сонссон уу? Чи бол зүгээр л орлуулагч.
Жян Шү: Тэгэхээр би үнэхээр таны анхны хайрын чинь орлогч юм байна, тийм үү?
Захирал: Жян Шү, миний тайлбарыг сонс. Тэр бол зүгээр л багын тоглоомын найз, тийм биш...
Туслах Лү: Ши захирал аа! Ши захирал аа. Би таны багын найзыг оллоо! Түүний ээж нь хойд аавтайгаа суусны дараа охиныхоо овгийг сольж "Жян" болгосон байна. Одоо түүнийг Жян Шү гэдэг!
Бүгд: Юу?
Туслах: Тэгэхээр миний хайж байсан таны багын найз тань яг миний дэргэд байгаа энэ бүсгүй юм байна.
Жян Шү: Тэгэхээр та Ши Янь ах байх нь ээ?
Хүү: "Би том болоод Жян Шүтэй гэрлэнэ"
Охин: "Чи заавал надтай гэрлэх ёстой шүү"
Захирал: Чи байж ээ.
Жяо ЖЯо: Яаж ийм зүйл болдог бил ээ? Яагаад?
Цагдаа: Шу Жяожяо, таныг бусдыг хүн хулгайлах хэрэгт турхирсан гэж сэжиглэж байна. Бидэнтэй хамт явна уу.
Шу Жяожяо: Жян Шү, Жян Шү, намайг уучлаарай! Би шоронд ормооргүй байна!
Жян Шү: Уучлах аа? Чамайг уучилчихаад дахиад намайг хорлохыг чинь хүлээх үү? Үгүй ээ.
Захирал: Миний бяцхан гүнж үргэлж миний дэргэд байж.
Туслах Лү: Захирал аа, одоо хурдхан шиг хүүхэдтэй болоорой!
Back to episodes Go home