Christy

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 34
Нэр: ChristyОрчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Жонни – Эрэгтэй. 50-55 настай. Кристигийн аав.

Жим – Эрэгтэй. 40-45 настай. Дасгалжуулагч.

Шортдог – Эрэгтэй. 25-30 настай.

Дон Кинг – Эрэгтэй. 50-55 настай. Хар арьстай.

Рэнди – Эрэгтэй. 20-25 настай. Кристигийн дүү.

Жефф – Эрэгтэй. 30-35 настай.

Мигел – Эрэгтэй. 60-65 настай. Кристигийн дэвжээний эмч.

Кристи – Эмэгтэй. 24 настай. Гол дүр.

Жоис – Эмэгтэй. 50-55 настай. Кристигийн ээж.

Рөүзи – Эмэгтэй. 20-25 настай. Кристигийн найз.

Лиса – Эмэгтэй. 25-30 настай.

 

КРИСТИ: Намайг өмнө нь надад муу юм хийж байсан хүн бүрийг үгүй хийх гэж байгаа юм шиг тулалддаг гэж хэлж байсан юм. Дотроо чөтгөртэй юм шиг тулалддаг гэсэн. Үнэн ч байж магадгүй. Би тийм байх. Би анх удаа боксын дэвжээн дээр гарахдаа тэр өлөгчнийг намайг цохиж чадахаас өмнө үхтэл нь нүдэх ёстойг л мэдэж байсан.

КРИСТИ: Сайн уу? Сайн уу, ээж?

РЭНДИ: Нэг юм болжээ.  Тэд нэг л биш байна.

КРИСТИ: Энийг хар даа.

РЭНДИ: Ялчихсан юм уу? Үгүй байлгүй дээ. Та цохиулсан уу?

КРИСТИ: Цөөхөн. Мэдэхгүй ээ, би ихэвчлэн нүдээ аньчихсан байсан. Өмнө нь ийм амархан 300 доллар олж үзсэнгүй.

РЭНДИ: Таныг чадсанд итгэхгүй юм.

КРИСТИ: Тийм ээ, би ч бас.

РЭНДИ: Гурван зуун доллар оо? Бурхан минь гэж--

ЖОИС: Рэнди Салтерс! Амаа.

РЭНДИ: Эгч Тофмэн тэмцээнд ялчихсан байна. Энийг хар л даа.

КРИСТИ: Юу болоод байна? Яагаад хэн ч ярихгүй байгаа юм? Аав!

ЖОННИ: Хоолны дараа ярилцъя.

КРИСТИ: Юу болоод байгаа юм бэ? Яагаад та зүгээр--

ЖОИС: Пэм Дүүлэн залгасан.

КРИСТИ: Юун талаар?

ЖОИС: Мэдэхгүй ээ. Толгой нь эргэсэн байж магадгүй. Гэхдээ Пэм тэр охин та хоёрын талаар их аймшигтай юм ярьсан.

КРИСТИ: Та Рөүзиг мэднэ шдээ.

ЖОИС: Би одоо бол эргэлзэж л байна. Чи түүнийг танай багийн гишүүн, чиний хамгийн сайн найз гэсэн. Харин Пэм та хоёрын тухай ийм юм ярьж байна. Пэм түүнийг санваартан дээр аваачиж, буруу бодлыг нь засах гэж байгаа. Бид хоёр ч бас чамайг тэгэх хэрэгтэй байх гэж бодож байна.

КРИСТИ: Би санваартан дээр очихгүй.

ЖОИС: Би аавтай чинь ярилцаж үзсэн. Чамайг цаашдаа ингээд байвал бид түрээсийн мөнгөнд чинь нэмэрлэж чадахгүй.

КРИСТИ: Яагаад байвал гэж? Санваартан намайг яаж чадах юм?

ЖОИС: Энэ үнэн үү?

КРИСТИ: Юу үнэн үү гэж?

ЖОИС: Хүмүүсийн ярьж байгаа юм.

КРИСТИ: Тэд юу ярьж байгаа юм?

ЖОИС: Чамайг түүнтэй дахиж уулзуулмааргүй байна. Хүмүүс намайг хүүхдээ буруу өсгөсөн байна гэж ярина.

КРИСТИ: Юу гэх нь ямар хамаатай юм бэ? Пэм Дүүлэн галзуу өлөгчин. Түүний бодол ямар хамаатай юм бэ?

ЖОИС: Надтай битгий ингэж яриарай--

КРИСТИ: Яагаад болдоггүй юм? Та толгойдоо орж ирсэн тэнэг бүхнийг хэлдэг.

ЖОИС: Больж үз! Зүгээр л боль! Чиний хийж байгаа юм энгийн биш. Харин бид чамайг жаргалтай, энгийн амьдраасай гэж хүсдэг.

РӨҮЗИ: Би тэр санваартантай ярьж үзнэ. Тэгэх хэрэгтэй. Ядаж түүнтэй ярилцахгүй бол надад өгдөг мөнгөө багасгачихна.

КРИСТИ: Зүгээр ажилд орчих.

РӨҮЗИ: Ямар ажил? Тэр миний түрээсийг өгөхөө болих гэж байгаа. Үеэл нь нэг сул өрөөтэй. Намайг тийшээ нүү гээд байгаа.

КРИСТИ: Яах гэж?

РӨҮЗИ: Намайг ажиглаж байх гэж. Чи юу гэж бодоо вэ? Би үлдэж чадахгүй. Явах ёстой.

КРИСТИ: Ийшээ!

ЭМ - 1: Би авлаа.

ЭМ - 2: Хараал идсэн лесби.

ЭР - 1: Одоо салцгаа!

ЭР - 2: Сагсан бөмбөг бол багийн спорт. Багийн гишүүнээ нүүр лүү нь цохиод байвал нэг баг байх боломжгүй. Инээдтэй юм биш шүү.

КРИСТИ: Тэр эхэлсэн.

ЭР - 2: Алив ээ, Кристи. Ухаантай бай.

КРИСТИ: Үнэхээр тэгсэн юм чинь.

ЭР - 2: Яаж? Тэр яасан юм? Тэр юу хийсэн юм?

КРИСТИ: Новш гэж. Зүгээр мартаж үз.  Одоо хамаагүй.

КРИСТИ: Тайван байгаарай, Кэйси. Би чамд өгнө өө. Алив. Чи ч галзуу юм. Новш гэж. За, Кристи байна.

РИЧАРД: Кристи, би Ричард Крисмас байна. Ларри Карерийн ажилтан. Тэр чамтай яриарай гэсэн юм.

КРИСТИ: Ларри хэн гэнэ ээ?

РИЧАРД: Ларри Карер. Теннесигийн Бристолд боксын тэмцээн зохиодог. Ларри хэд хоногийн өмнө Тофмэн тэмцээн дээр чамайг харсан байна. Тэр Бристолын уралдааны замын эзэн. Удахгүй шоу хийх гэж байгаа. Чамайг мэргэжлийн боксын гараагаа эхлүүлмээр байна уу гэж асуулгасан.

КРИСТИ: Үгүй ээ. Би сагс тоглодог. Би боксчин биш, эрхэм ээ. Амьдралдаа боксын зааланд орж үзээгүй. Тофмэн-д хөгжилдөх гэж л орсон юм.

РИЧАРД: Ларрид чиний тулаан таалагдсан байна. Бид чамайг сайхан зочид буудалд хонуулж, ялбал 500 доллар өгнө. Ямар сонсогдож байна?

ЭР - 1: Алив.

РӨҮЗИ: Май. Амжилт хүсье.

ЭР - 2: Тамирчид, дэвжээний төвд. За, шорт чинь зүгээр байна. Чинийх зүгээр байна. Би дүрмээ тайлбарлаж өгсөн. Байнга өөрийгөө хамгаал. Би зогс гэж хэлбэл тулаанаа зогсоох ёстой. Өөр асуулт байна уу? Асуулт байна уу? Бээлийгээ хүргээд буландаа оч. Эхэл! Нэг, хоёр, гурав, дөрөв, тав...

ЭР - 3: Босооч!

ЭР - 2: зургаа, долоо, найм, ес, арав!

РӨҮЗИ: Өөрийгөө хар даа.

КРИСТИ: Боль оо.

ЛАРРИ: Кристи. Ларри Карер. Чи сайн тулалдлаа. Сайн байна.

КРИСТИ: Баярлалаа, эрхэм ээ.

ЛАРРИ: Чи авах эрхтэй.

КРИСТИ: Хөгжилтэй байсан.

ЛАРРИ: Чамтай хурдхан нэг юм ярья. Өнөөдөр чиний тулаан таалагдлаа. Чамтай нэг дасгалжуулагч танилцуулмаар байна. Жим Мартин гэдэг гайхалтай дасгалжуулагч. Миний хүүг дасгалжуулдаг юм. Ирэх долоо хоногт ирээд түүнтэй уулзаад үзэж болно. Манай заалыг сонирхоод, жаахан бэлтгэл хийж үз. Таалагдаж магадгүй. Таалагдах юм бол чамайг авмаар байна. Өөр тулаануудад оруулна.

КРИСТИ: Тэгье ээ, болно.

ЛАРРИ: Аавыгаа дагуулаад ирэхгүй юу.

КРИСТИ: Аав ажлаасаа чөлөө авч чадахгүй.

ЛАРРИ: За, тэгвэл ээжийгээ авчраарай. Ядаж ээжийгээ. Жим... гэр бүлийг чухалчилдаг. Ойлгож байна уу?

КРИСТИ: Тийм ээ, эрхэм ээ.

ЛАРРИ: Тэр догдолж байгаа, Кристи. Чамайг боксчин болгож чадах нь уу, харъя.

ШОРТДОГ: Юугаар туслах вэ?

КРИСТИ: Би Жим Мартиныг хайж байна.

ШОРТДОГ: Тэнд байна, дэвжээний хажууд.

КРИСТИ: Өршөөгөөрэй. Та Жим Мартин уу? Кристи Салтерс байна. Ноён Карер таныг намайг хүлээж байгаа гэсэн. Би бэлтгэл хийхээр ирлээ.

ЖИМ: Гараа дээшээ!

КРИСТИ: Эрхэм ээ!

ЖИМ: Яасан? Би ажилтай байна. Энэ хүнд битгий саад бол. Яах гээд байгаа юм?

ЖОИС: Хаачих нь вэ?

ЛАРРИ: Кристи! Чи хүрээд иржээ.

КРИСТИ: Тэр хүсэхгүй байна. Хөгийн новш байна.

ЖОИС: Кристи!

ЛАРРИ: Жим! Хөөе, Жим!

ЖИМ: За.

ЛАРРИ: Наашаа буугаад ир.

ЖИМ: Үргэлжлүүлж бай.

ЛАРРИ: Жим, энэ бол Кристи Салтерс. Өнөөдөр ирнэ гэж хэлсэн дээ.

ЖИМ: Тийм ээ. Сайн уу, Кристи? Уулзахад таатай байна. Жим Мартин.

ЖОИС: Би бол Жоис. Кристигийн ээж.

ЖИМ: Таатай байна.

ЖОИС: Ларри зочид буудлын мөнгийг төлчихсөн. Чи оролдоод үзнэ гэж хэлсэн шүү дээ.

КРИСТИ: Би ирж үзнэ л гэж хэлсэн. Ирээд үзчихлээ. Хөгийн амьтан байна. Гэртээ харья.

ЖОИС: Ларри чамд түрээсгүйгээр амьдрах газар, ажил, дасгалжуулагч гаргаж өгч байгаа бол жинхэнэ боломж гэсэн үг шүү. Талархаж мэддэг байх хэрэгтэй.

КРИСТИ: Тэр надад заахыг хүсэхгүй байгаа.  Та харсан шдээ. Ичмээр байсан.

ЖОИС: За за. Тэгвэл гэртээ харья. Чамайг ийм амархан бууж өгнө гэж бодож энэ хүртэл ирээгүй юм сан. Хэдэн хатуу үг сонслоо гээд яавал гэж дээ. Бэлтгэл ер нь тийм л байдаг. Хэцүү шүү дээ. Чамайг хатуужуулах ёстой юм. Би чамайг угаасаа тэвчээртэй гэж бодож байсан.

ЖИМ: Хөдөлгөөнийг чинь хармаар байна. Шулуун цохилт, ганц хоёр комбинац хийгээрэй. Сүртэй юм хэрэггүй. Валт, түүнд зөөлөн хандаарай. Юу чадахыг чинь харъя. Түүнийг эндээс явуул. Нүдээд өг. Хавиргыг нь хугалсан ч болно.

КРИСТИ: Уучлаарай. Санаандгүй л ингэчихлээ.

ШОРТДОГ: Бурхан минь.

КРИСТИ: Намайг уучлаарай.

ЭР - 1: За, Кристи, энэ чинийх. Бүх төлбөрийг нь төлчихсөн. Утас нь оффистой холбоотой байгаа, тэгэхээр чамд дуудлага ирэх юм бол чам руу дамжуулаад өгнө. Ажил тарсны дараа дуудлага шууд чам руу ирнэ. Оффис руу залгаж байвал Поллид дамжуулах үгийг нь бичээд аваарай. Эсвэл Поллид хэлээд автомат хариулагчтай болгож болно. Гэхдээ тэгвэл оройн цагаар чам руу хүн залгаж чадахгүй. Чи тэгэхийг хүсэхгүй байлгүй. Поллитой яриад учраа олоорой. Өөр хэрэг гарвал над руу залгаарай. Тулаан болтол 12 хоног үлдсэн болохоор сайн бэлдээрэй.

КРИСТИ: Асуудалгүй.

ЭР - 1: За.

КРИСТИ: Алив.

ЖИМ: Биеийн жингээ шилжүүлээд, алхаад, цохилтоо хийнэ. Тохойгоо хавч! Гар яасан бэ? Гараа дээшээ! Тэгэхгүй бол нам цохиулж унана шүү.

ЖИМ: Юу идсэн юм?

КРИСТИ: Бургер.

ЖИМ: Би стейк идэх гэж ирдэг юм. Амттай шүү.

КРИСТИ: Суумаар байна уу?

ЖИМ: Мэдээж.

ЭМ - 1: Сайн уу, Жим?

ЖИМ: Сайн уу?

ЭМ - 1: Авдгаа авах уу?

ЖИМ: Тэгье.

ЭМ - 1: За. Харин чи дахиад бялуу авах уу?

КРИСТИ: Тэгье, хатагтай.

ЖИМ: Тэр зүгээр кофе уучихна.

КРИСТИ: Кофе уумааргүй байна.

ЖИМ: Би тарган хүн  дасгалжуулмааргүй байна.

КРИСТИ: Зүгээр тооцоогоо авъя.

ЖИМ: Чи миний дасгалжуулдаг олон эрчүүдээс  шаргуу бэлддэг.

КРИСТИ: Би бэлтгэлээ сайн хийж байгаа.

ЖИМ: Ларри ухаантай залуу. Тэр эмэгтэйчүүдийн бокс ирээдүйд амжилт олно гэж боддог юм шиг байсан. Харж л байя. Түүний зөв ч байж мэднэ. Би чамайг дэлхийн шилдэг эмэгтэй боксчин болгож чадах байх.

ЖИМ: Ямар санагдаж байна?

КРИСТИ: Дажгүй л юм шиг байна.

ЖИМ: Шулуун цохилт хийгээд, сайн тойроод өг. Би явж Виткомбын гарыг боохыг харлаа. Хөөрхөн болчихжээ. Ер нь болж байна. Шулуун цохилтоо хийгээд л бай. Сайн хөдлөөд, урд гараараа цохиод бай.

ЭР - 1: Хойшоо бол.

ШОРТДОГ: Тийм ээ!

ЭР - 1: Тав, зургаа, долоо, найм, ес, арав!

КРИСТИ: Тийм ээ! Тийм ээ!

ЖИМ: Сайн байна. Тийм ээ! За!

КРИСТИ: Чи ер нь итгэж байна уу? Надад их сайхан санагдсан. Яаж тайлбарлахаа ч мэдэхгүй юм, гэхдээ гайхалтай байсан. Нөгөө охин нь сайн байсан л даа, гэхдээ удаан болохоор би цохилтоос нь бултаад урд гараараа оноод л байсан. Зүгээр л... би зөв юмаа олсон юм шиг байна. Зарим хүмүүс бүх насаараа зөв юмаа олохгүй өнгөрдөг байх.

РӨҮЗИ: Май, энийг ав.

ЭР - 2: За. Явцгаая.

КРИСТИ: Рөүзи, чи байна уу?

РӨҮЗИ: Тэгээд бокс чиний сонголт гэж үү?

КРИСТИ: Тийм ээ, магадгүй. Сайн мэдэхгүй л байна. Би их сайн тоглож байгаа.

РӨҮЗИ: Гэхдээ урт хугацааны юм биш шүү дээ.

КРИСТИ: Би сар хагасын дараа дахиад тулаантай. Чи ирж үзэж болно шүү дээ.

РӨҮЗИ: Тийм ээ, магадгүй. Мэдэхгүй байна.

КРИСТИ: Ларри бас заалны хажуугийн дэлгүүрт ажил олж өгсөн. Илүү хэдэн цаас олж болно.

РӨҮЗИ: Кристи, би чамтай уулзаж байгаад ярья гэж бодсон юм. Гэхдээ одоо хэлсэн нь дээр юм шиг байна. Хоёулаа хол байсан ч, болох байх гэж бодсон юм. Гэхдээ... би нэг хүнтэй танилцсан. Нэг залуу. Чамд ч бас таалагдах л байх. Мэдэхгүй ээ. Надад их харамсалтай байна--

ЭР - 1: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав!

КРИСТИ: Тийм ээ! Тийм ээ!

ЖИМ: Кристи!

КРИСТИ: Тийм ээ! Тийм ээ! Тийм ээ! Тийм ээ!

КРИСТИ: Золиг гэж.

ЖИМ: Тэнд байна. Тийшээ уначихлаа. Чи ууртай тоглох юм.

КРИСТИ: Сагсан бөмбөгийн дасгалжуулагч тэгж хэлж байсан. Би хэтэрхий ширүүн. Тийм болохоор боксод дуртай.

ЖИМ: Боксын таван хувьд нь л ширүүн байдал хэрэгтэй. Үлдсэн хэсэг нь стратеги болон хяналт. Шатар л гэсэн үг. Ууртай шатар тоглож болохгүй биз дээ? Юу хийхээ төлөвлөх ёстой. Цохилтоос бултаж, өрсөлдөгчөө хуурна. Онилж байгаа цэгээсээ өөр газар цохих юм шиг харагдах ёстой. Дүрд орно гэсэн үг. Харин чи хөөрхөн бяцхан ягаан дүр. Чи үсээ ургуулсан нь дээр. Урт байвал дээр харагдана.

КРИСТИ: Нүүр таглаад байдаг юм.

ЖИМ: Чи урт үстэй илүү хөөрхөн харагдана. Эршүүд харагдаж байна. Хэн ч эршүүд охины тулаан үзэхийг хүсэхгүй. Чи мэдэж байгаа. Тийм биз? Би Жоистой ярьсан. Чамайг баруун Виржиниагаас явах ёстой болсон гэсэн. Бас Рөүзигийн тухай ярьсан.

КРИСТИ: Ээжтэй хэзээ ярьсан юм?

ЖИМ: Чи яагаад найз залуутай болдоггүй юм? Олж чадахгүй гэж бодоо юу?

КРИСТИ: Зүгээр л боксод бүх юмаа  зориулмаар байна.

ЖИМ: Тийм ээ. Харагдаж байна. Би чамд... хатуу хандаж магадгүй. Гэхдээ чамайг бодсондоо л тэр. Чамд авьяас байгаа гэж боддог болохоор л тэгдэг юм. Яг ямар авьяас гэдгийг мэдэхгүй л дээ, гэхдээ л нэг юм бий. Би итгэж байна. Чиний ээлж.

КРИСТИ: Байна уу?

ЖИМ: Сайн уу? Жим байна. Юу хийж байна?

КРИСТИ: Хийсэн юмгүй. Сууж л байна.

ЖИМ: Наашаа ирмээр байна уу? Хөөе. Бид заал руу явах ёстой.

ЖОННИ: Жонни Салтерс ярьж байна.

КРИСТИ: Сайн уу, аав?

ЖОННИ: Сайн уу, охин минь? Дажгүй юу?

КРИСТИ: Дажгүй дээ.

ЖОННИ: Чи зүгээр үү, хонгор минь?

КРИСТИ: Тийм ээ, би зүгээр. Таныг санаад л. Би гэртээ очмоор байна.

ЖОННИ: Хүрээд ир.

ЖИМ: Сайн уу?

КРИСТИ: Би зургаан сар туршина гэж хэлсэн. Тэгээд болсон. Цаашдаа яаж амьдралаа авч явах тухай бодох хэрэгтэй.

ЖИМ: Бокс. Боксоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Чи хийж байгаа.

КРИСТИ: Тэгээд мөнгө олохгүй шдээ. Ларри надтай тулалдах эмэгтэй олж чадахгүй байгаа.

ЖИМ: Би олон залууст зааж байсан. Харин... хэзээ ч эцсийг нь хүртэл явах чадвартай залуутай таарч байгаагүй. Амьдралынхаа туршид ганц тийм хүн олбол азтай гэсэн үг. Би чамаас тийм юм хардаг. Би чамайг дэлхийн хамгийн агуу эмэгтэй боксчин болгоно гэж үнэнээсээ хэлж байна.

КРИСТИ: Хэнтэй харьцуулахад? Хэн ч хийдэггүй шдээ. Эмэгтэйчүүдэд хангалттай мөнгө өгдөггүй.

ЖИМ: Тэр одоо өөрчлөгдөнө. Флоридагийн Ленни Дел Персио чамайг тулалдуулахыг хүсэж байгаа. Дэйтонад бидэнд байр бэлдчихсэн байгаа. Бидэнд тулаан олж өгч чадна. Тэгээд зөв цаг нь ирэхээр би Дон Кингтэй ярилцаж үзнэ. Дон саяхан Майами руу буцсан. Чамайг бэлэн болохоор би түүнтэй ярилцана. Гэхдээ чи бэлтгэлээ хийх хэрэгтэй. Энийг хүсдэг байх ёстой. Харин чи энд баруун Виржиниад үлдмээр байвал би чамайг зогсоож чадахгүй. Гэхдээ чи өөрөө ч хүсэхгүй байх. Нүднээс чинь харагдаж байна. Миний олсон энэ сайхан боломж Дэйтонад биднийг хүлээж байна.

КРИСТИ: Дэйтона далайн эрэг үү?

ЖИМ: Дэйтона далайн эрэг. Дэйтона далайн эрэг, хонгор минь.

ЖИМ: Эрон Прайор манай найз л даа. Эрон Прайорыг мэдэх байх.

РЭНДИ: Тэр боксчин.

ЖИМ: Тийм ээ, тэр боксчин. Охайогийн домог. Намайг Майк Баффертай танилцуулсан юм. Майк Бафферийг мэднэ биз дээ?

ЖОИС: Үгүй.

ЖИМ: "Бүгд тулаандаа бэлдээрэй."

ЖОИС: Бурхан минь.

КРИСТИ: Далайн эрэг нь хэр хол юм?

ШОРТДОГ: Би ингэж чадахгүй. Буруу санагдаад байна. Буруу санагдаад байна.

ЖИМ: Зүгээр эрэгтэй хүн гээд л бодчих. Зүгээр ээ, залуу минь.

ЖЕФФ: Зөөлөн хандаарай, Кристи.  Тэр жижигхэн шүү.

ШОРТДОГ: Би дараа нь чамайг нүднэ дээ.

ЭР - 1: Буландаа оч!

КРИСТИ: Тийм ээ!

ЖИМ: Цээжээ сайн хөдөлгө.  Урд гарыг нь угтуулаад баруун.

ЖЕФФ: Нүүрийг нь янзлах хэрэгтэй  болох нь дээ, Кристи.

ШОРТДОГ: Цохь. Нүдээд өг!

КРИСТИ: Тийм ээ!

ЖЕФФ: Сайн байна, аварга аа.

КРИСТИ: Байна уу? Сайн уу, чамаар юу байна даа? Тийм ээ, тэгье. Чамтай уулзмаар байна. Хаана уулзах вэ? Хоёр цагт болох уу? За. Удахгүй уулзъя. Би олон тулаанд ялсан. Бүх тулаандаа. Баярлалаа. Тэр олон сайн хүн таньдаг юм. Тийм ээ. Том юм болох юм шиг санагдаад байгаа.

РӨҮЗИ: Гайхалтай. Та хоёр хэр байна?

КРИСТИ: Жим үү? Дажгүй ээ. Мэдэхгүй. Ээж түүнд их сайн байдаг. Утсаар ярихаараа надтай биш, түүнтэй л ярихыг хүсдэг.

РӨҮЗИ: Орондоо хэр байна?

КРИСТИ: Мэдэхгүй ээ, чи хэл л дээ.

РӨҮЗИ: Би яаж мэдэх юм?

КРИСТИ: Танай найз залуу хэр юм?

РӨҮЗИ: Тийм ээ, бид хоёр бүтээгүй. Хөгийн новш байсан.

КРИСТИ: Чи сайн гээгүй билүү?

ЖИМ: Чамтай ярилцмаар байна.

КРИСТИ: Жим, энэ бол Рөүзи.

ЖИМ: Гадаа. Чи юугаа--

КРИСТИ: Хөөе, битгий гараас бариад бай.

ЖИМ: Надаас нууцаар энд юу хийж байгаа юм?

КРИСТИ: Би юу ч нуугаагүй.

ЖИМ: Тэр энд юу хийж байгаа юм?

КРИСТИ: Эмээтэйгээ уулзах гэж ирсэн юм. Бид зүгээр л юм ууж байна.

ЖИМ: Бааранд ижил хүйстэнтэй хамт сууж байгаа чинь намайг ямар харагдуулна гэж бодож байна?

КРИСТИ: Мэдэхгүй ээ. Хэнд хамаатай юм?

ЖИМ: Би аавтай чинь ярьсан.

КРИСТИ: Юу гэж хэлсэн юм?

ЖИМ: Би чамайг ижил хүйстэн  байж магадгүй гэж хэлсэн.

КРИСТИ: Жим, яагаад тэгж хэлж байгаа юм?

ЖИМ: Би сайн мэдэхгүй л байна. Чи сэтгэлийг нь зовоож байна. Гэр бүлээ ч алдаж магадгүй. Тэрийг хүсээд байгаа юм уу? Дасгалжуулагчаа ч бас.

КРИСТИ: Жим, бид зүгээр л юм ууж байна.

ЖИМ: Би чамайг гайхалтай боксчин болгож байгаа. Чамд итгэдэг ганц хүн нь би шүү дээ. Би л Дон Кингтэй утсаар ярьж тохиролцож чадах хүн. Чи энэ бүхнийг орхих гэж байсан. Гэтэл одоо яагаад ингэж байгаа юм? Хэний ч авахыг хүсэхгүй гаж боксчин болох гээ юу?

КРИСТИ: Жим, би--

ЖИМ: Тэнд байгаа хүн чиний өнгөрсөн. Ирээдүй чинь биш. Чиний ирээдүй надтай хамт байна. Ойлгож байна уу? Бид ойрхон байна. Яагаад ойлгохгүй байгаа юм? Их ойрхон байна. Бид хамтдаа энэ бүхнийг хийнэ. Нэг баг шүү дээ. Энийг алдмаар байгаа юм уу? Гэр бүл, дасгалжуулагч, спортоо алдмаар байгаа юм уу? Бүгдийг нь. Эсвэл надтай гэрлэмээр байна уу? Алив ээ, би өвдөг сөхөрчихсөн байна. Кристи Салтерс, надтай гэрлээч.

КРИСТИ: Новш гэж, босооч дээ. За, одоо бос!

ЖИМ: За? Тийм үү?

КРИСТИ: Тийм ээ, босож үз.

ЖИМ: Тийм үү?

КРИСТИ: Тийм ээ! Бос, Жим.

ЖИМ: Тийм үү?

КРИСТИ: Тийм ээ, ойлголоо.

ЖИМ: Тийм ээ.

КРИСТИ: За.

ЖИМ: За.

КРИСТИ: За за.

ЖИМ: Жим, Кристи Мартин хоёр байна.

ЖОННИ: Сайн уу, Жим? Жонни байна.

ЖИМ: Сайн уу, Жонни? Ойрдоо дажгүй юу?

ЖОННИ: Дажгүй. Кристи байна уу?

ЖИМ: Үгүй, чи жаахан хоцорчихлоо. Тэр гүйх гээд гарсан. Гэхдээ би чамайг залгасан гэж хэлнэ. Би ч бас жаахан яарч байна. Тийм ээ. Жоист мэнд хүргээрэй.

ЖОННИ: За, тэгнэ ээ.

ЖИМ: Баяртай.

КРИСТИ: Хэн залгасан юм?

ЖИМ: Хэн ч биш.

КРИСТИ: Би эмийн санд ажиллаж үздэг юм билүү? Ажилд авна гэсэн байсан.

ЖИМ: Бокс тогломоор байна уу,  эмийн санд ажилламаар байна уу?

КРИСТИ: Ядаж утасныхаа төлбөрийг төлдөг болмоор байна. Бид мөнгө олох хэрэгтэй. Эсвэл би Итмэн рүү буцаад явъя.

ЖИМ: Намайг орхивол би чамайг алчихна. Чи зөв хүмүүстээ л харагдах хэрэгтэй. Бэлтгэлээ хийгээд, боломж гарахад бэлэн бай.

КРИСТИ: Би бэлэн. Өөр яах ёстойгоо мэдэхгүй байна. Би бэлтгэлээ тултал нь хийж, бүх тулаандаа ялдаг.

ЖИМ: Тэр хэвээрээ л бай.

КРИСТИ: Бидний нэг нь ажил олох хэрэгтэй. Би байнга ааваас мөнгө гуйгаад байж чадахгүй. Чи яагаад ажил хийж болдоггүй юм?

ЖИМ: Би ажилтай. Чиний дасгалжуулагч.

КРИСТИ: Тэгвэл хангалттай мөнгө олохгүй байна. Ямар эр хүн амьдрал залгуулж хүрэхгүй цалин авдаг байна? Надад хангалттай тулаан олдохгүй байна. Тэгээд олдсон тулаан нь хүртэл хангалттай мөнгө өгдөггүй. Тийм болохоор бид үнэхээр--

ЖИМ: Би чамд илүү мөнгө олохын тулд хийж болох юм хэлж өгсөн байх аа? Харин чи хийхийг хүсээгүй. Бардам зандаа хөтлөгдөөд тоогоогүй шүү дээ. Гэхдээ чи хийхийг хүсэхгүй байвал хараал идсэн утасны төлбөр энэ тэр гэж олон юм ярихаа боль! Даглас. Жим, Кристи.

ЭР - 1: Буландаа оч! Тав, зургаа, долоо, найм, ес, арав!

КРИСТИ: Тийм ээ! Тийм ээ!

ШОРТДОГ: Чи илт илүү байлаа. Түс гээд л нам цохисон. Сайн байсан шүү.

ЖЕФФ: Энд байна. Кристи! Хуучны найзтайгаа танилцуулмаар байна. Жесси Робинсон.

ЭР - 2: Кристи. Уулзахад таатай байна. Өнөөдөр үнэхээр гайхалтай шоу боллоо.

ЖИМ: Сайн уу? Жим Мартин.

ЭР - 2: Уулзахад таатай байна.

ЖИМ: Тийм ээ, надад ч бас.

ЭР - 2: Тийм үү?

ЖИМ: Тийм.

ЭР - 2: Ийм газар байж болохгүй. Тэр Донтой уулзах хэрэгтэй.

ЖИМ: Тийм ээ. Гарч байгаад ярилцах уу?

ЖИМ: Новш гэж.

КРИСТИ: Яагаад тосыг нь шалгаагүй юм бэ?

ЖИМ: Чи шалгачихгүй яасан юм?

КРИСТИ: Энэ чинь эр хүний хийх ажил. Чи хараал идсэн тосоо шалгах ёстой.

ЖИМ: Нэг газар зогсъё.

КРИСТИ: Үгүй, хоцорч болохгүй.

ЖИМ: Мотороо сүйтгэх гээд байгаа юм уу?

КРИСТИ: Энэ уулзалтыг л сүйтгэчихгүй бол өөр юу ч сүйрсэн хамаагүй. Бид Дон Кингтэй уулзах гэж байна! Бид хараал идсэн Дон Кингтэй уулзана! Новш гэж!

ДОН КИНГ: Сайн уу? Хүрээд ирэв үү?

ЭР - 2: Сайн уу, Дон?

ДОН КИНГ: За, за.

ЖИМ: Уулзахад таатай байна, Дон.

ЭР - 2: Та түүнийг таних байх.

ДОН КИНГ: Үгүй.

ЭР - 2: Уулзаж байсан гээ биз дээ?

ДОН КИНГ: Үгүй.

ЖИМ: Тийм ээ, Детройтод уулзаж байсан.

ДОН КИНГ: Үгүй.

ЖИМ: Их олон хүн байсан л даа--

ДОН КИНГ: Үгүй. Би хүн мартдаггүй юм. Тэгэхээр чи дасгалжуулагч, бас нөхөр нь байх нь ээ?

ЖИМ: Тийм ээ.

ДОН КИНГ: Таалагдаж байна. Харин чи тэр олон хүний ам дамжин яриад байсан эмэгтэй байх нь. Кристи. Чи хэдэн настай вэ?

КРИСТИ: 24 настай, эрхэм ээ.

ДОН КИНГ: Хөөрхөн юм. Үнэхээр боксчин гэж үү?

КРИСТИ: Тийм ээ. Тантай танилцсандаа  таатай байна, эрхэм ээ.

ДОН КИНГ: Өөрийнхөө тухай яриач. Жесси чамайг ягаан хувцастай тулалддаг гэсэн. Сайн байна. Би ягаан өнгөнд дуртай.

КРИСТИ: Би баруун Виржиниагаас ирсэн.

ДОН КИНГ: Тэр ягаан өнгөтэй ямар холбоотой билээ?

КРИСТИ: Холбоогүй. Зүгээр л өөрийнхөө  тухай хэлж байна.

ЖИМ: Ягаан өнгө миний санаа байсан юм.

ДОН КИНГ: Баруун Виржиниа.  Нүүрсээр баялаг нутаг.

КРИСТИ: Тийм ээ. Манай аав, дүү хоёр  уурхайд ажилладаг.

ДОН КИНГ: Чи яагаад тулалдах болсон юм, Кристи? Чам шиг ийм хөөрхөн бүсгүй яагаад мөнгөний төлөө тулалдах болов?

КРИСТИ: Би сайн тулалддаг юм. Харин мөнгө олох тал дээр таныг туслах байх гэж бодлоо.

ДОН КИНГ: За, таалагдаж байна. Хэр тулалддагийг чинь харъя. Миний өрөөнд хэзээ ч эмэгтэй боксчин ирж байгаагүй. Жесси чамайг хуурцаг авчирсан гэсэн.

КРИСТИ: Тийм.

ДОН КИНГ: Бонни! Кристигийн хуурцгийг тийшээ хийчих.

ЭР - 2: Зөв суваг дээрээ байна уу?

БОННИ: Тийм байх. Эргэж байгаа нь сонсогдож байна.

ЭР - 2: Зурагттайгаа холбогдсон юм уу?

ДОН КИНГ: Золиг гэж. За за, зүгээр наанаа орхичих. Би дараа үзчихье.

КРИСТИ: Үгүй! Түр хүлээгээрэй.

ЖИМ: Зүүн хажуу, хонгор минь. Зүүн хажуу.

ДОН КИНГ: За, Кристи. За, за, Кристи. Чи сайн байна. Нүүрсний уурхайчны охин ягаан шорттой тулалдаж, дасгалжуулагчтайгаа гэрлэжээ. Таалагдаж байна. Новш гэж. Түүнийг ав. Энийг хийцгээе. Бонни, Дэйнагаар гэрээ гаргуулаад ир. Зургаан үетэй таван тулаан, нэг тулаан нь 5,000 доллар. Хонгор минь, би чамайг орууллаа шүү. Хичээгээрэй. Харин чамаас хүсэх юм гэвэл... сайн тулалд, тэгээд хүн бүхэнд өөрийнхөө нэрийг таниулаарай. Намайг сонссон биз?

КРИСТИ: Тийм ээ, эрхэм ээ. Баярлалаа, ноён Кинг.

ДОН КИНГ: За.

ЖИМ: Баярлалаа, Дон. Бид гэрээг чинь өмгөөлөгчөөрөө хянуулаад буцаад хариу өгье.

ДОН КИНГ: Жим гэсэн байх аа?

ЖИМ: Тийм ээ, эрхэм ээ.

ДОН КИНГ: Тэр сүүлийн тулаандаа хэдийг олсон бэ?

ЖИМ: 400 доллар.

ДОН КИНГ: Тэр гэрээ энэ өрөөнөөс гарахгүй. Эндээ гарын үсэг зур, эсвэл огт гэрээ хийхгүй. Америк орон гэж. Их юм үзэх юм даа. За, хатагтай ноёд оо, би сайхан мэдээтэй ирлээ. Та бүхэндээ боксын анхны хатагтайг танилцуулмаар байна. Цоо шинэ, эрч хүчтэй, үзэсгэлэнтэй боксын идэр од. Нүүрсний уурхайчны охин Кристи Мартин! Алга ташаад өгөөрэй. Бүгдээрээ баяр хүргээрэй. Сайхан алга ташаад өг. Ийшээ гараад ир.

КРИСТИ: Баярлалаа, ноён Кинг.

ДОН КИНГ: За.

КРИСТИ: Надад энэ боломжийг олгосонд баярлалаа. Майк Тайсоны тулааны өмнө тоглох болсон нь нэр төрийн хэрэг. Итгэж өгөхгүй л байна. Би төлбөртэй шууд нэвтрүүлгээр тулалдах анхны эмэгтэй боллоо. Ийм түвшинд хүрнэ гэж мөрөөдөж ч байсангүй. Гэхдээ хүрч чадлаа. Харин би хүмүүсийг намайг анхны эмэгтэй боксчин болохоор үзээсэй гэж хүсэхгүй. Намайг хамгийн шилдэг нь, бас сайн тулаанч учраас үзэх ёстой. Би Бямба гарагт энийгээ баталж, гайхалтай уран тоглолтоор Дэйдре Гогартиг буулгаж авсны дараа тэр цэнгэлдэх дотор байгаа хүн болгон ам уралдан ярих болно. Бэлэн байгаарай, хонгор минь. Би чамайг тэр орой нам цохих болно.

ДОН КИНГ: Кристи Мартин, хүмүүс ээ!

ЖИМ: Битгий хөдөл.

ДОН КИНГ: Сайн уу? Энд байх шив. Уурхайчны охин. Уурхайчин гэр бүл бүгд иржээ. Харин чи тэр уурхайчин байх нь.

ЖОННИ: Тийм ээ, таны зөв.

ДОН КИНГ: Сэтгэл санаа хэр байна?

КРИСТИ: Дажгүй дээ.

ДОН КИНГ: Тэгж л найдъя. Сайхан тулаан үзүүлээрэй. Урам хугалж болохгүй шүү. Үзүүштэй тулаан гаргаарай. Би их эрсдэл хүлээж байгаа шүү.

КРИСТИ: Тэгнэ ээ. Баярлалаа, ноён Кинг.

ДОН КИНГ: За.

ЖИМ: Битгий хөдөл. Хөөе, битгий хөдөл.

КРИСТИ: Би хичээж байна.

ЖОИС: Хөлдөж үхэх нь. Цөлд халуун байдаг гэж бодсон юм сан. Би дээгүүрээ өмсөх юм авчраагүй. Маргааш хамт дэлгүүр хэсье.

КРИСТИ: Одоо тэр тухай бодож чадахгүй нь, ээж.

ЖОИС: Юун тухай бодож чадахгүй гэж?

ЖОННИ: Жоис. Түүнийг орхичих.

ЖОИС: Би яасан гэж? Би охинтойгоо ярьж байна. Бараг уулзалдахаа больсон.

КРИСТИ: Новш гэж.

ЖИМ: За, бүгд гараарай. Очоод суудлаа эзэлж бай. Явцгаая.

КРИСТИ: Би сандраад байна. Гар чичрээд зогсохгүй байна.

ЖИМ: Чи зүгээр ээ. Асуудалгүй. Өмнөх тулаанууд шигээ л ханд.

КРИСТИ: Чадахгүй ээ. Энэ чинь том тулаан.

ЖИМ: Хийдэг юмаа л хий, хонгор минь. Чи бэлтгэлээ сайн хийсэн. Одоо тэрийгээ харуул. За юу? Чи бол од. Үр дүнгээ харуул.

ЭР - 3: Эхний тамирчныг танилцуулъя. Миний зүүн талд цэнхэр булангаас гарч буй Ирландын Дублин хотоос ирсэн, 59 кг жинтэй, мэргэжлийн боксод арав ялж, гурав ялагдаж, хоёр тэнцэж, есөн тулаанд хүнд цохилтоор ялалт байгуулсан амжилттай. Та бүхний өмнө хүнд гарт Дэйдре Гогарти гарч иржээ! Харин түүний өрсөлдөгч, улаан булангаас гарч буй тэрээр хөнгөн жингийн дээд хязгаар буюу 61 кг жинтэй бөгөөд баруун Виржиниагийн Малленсаас ирсэн байна. Тэрээр мэргэжлийн боксод 34 ялж, хоёр ялагдаж, хоёр тэнцэж, 25 тулаанд хүнд цохилтоор ялсан амжилттай. Та бүхний өмнө нүүрсний уурхайчны охин Кристи Мартин!

ЭР - 4: Алив ээ!

ЭР - 5: Алив, Кристи!

ЭР - 4: Алив ээ!

ЖОННИ: Алив, охин минь!

ЭР - 1: Арван секунд. Дөрөв, тав, зургаа, долоо, найм! Ойрт.

ДОН КИНГ: Тийм ээ!

ЖОННИ: Үзүүлээд өг. Алив!

ЭР - 1: Сал, сал, сал!

ЖИМ: Сайн байна. Гэхдээ урд гараа  сайн явуулаад бай.

КРИСТИ: Тэр ухарч тоглоод байна.

ЖИМ: Тэгвэл урд гараа явуулаад  хойд гараа холбоод өг.

ЭР - 2: Хамар чинь яаж байна?

КРИСТИ: Би зүгээр ээ. Үнэхээр зүгээр.

ЭР - 1: Болсон!

ЭР - 3: Зургаан үеийн ширүүн тулааны эцэст шүүгчдийн оноог нэгтгэж, тоглолтын эцсийн дүнг гарсан байна. Шүүгчдийн оноог танилцуулбал 60-54, 59-54, 60-53 гэсэн оноогоор гурван шүүгч ялагчийг тодруулжээ. Нүүрсний уурхайчны охин Кристи Мартин!

ДОН КИНГ: Уурхайчны охин. Кристи Мартин!

ЭМ - 1: Энэ ярилцлагын дараа таныг гал тогоонд хоол бэлдэж байгаа дүрсийг авч болно. Орой нь боксчин, өдөр нь гэрийн эзэгтэй гэсэн маягтай. Санаа зоволтгүй, хөгжилтэй байх болно.

ЖИМ: Бид ойлгож байна. Бид олон ярилцлага өгсөн. Тэр хоёр ч том нэвтрүүлэгт ороод амжсан байгаа.

ЭМ - 1: Гайхалтай. Тэгэхээр, Кристи, хүмүүс таны Дэйдре Гогартитай хийсэн тулааныг хамраасаа хамгийн их цус асгаруулсан тулаан гэж ярьж байна. Та спортын сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны эмэгтэй боксчин. Таныг эмэгтэйчүүдийн боксыг олонд таниулсан хүн гэж хэлж байсан. Харин та спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн төлөө аварга болох сонирхолгүй байна гэж ярилаа.

КРИСТИ: Тэр миний үүрэг биш ээ. Би бусад эмэгтэйчүүдэд тус дэм болох гэж энийг хийдэггүй. Би зөвхөн өөрийнхөө төлөө л тулалддаг. Гайхалтай тулаанч гэж танигдахыг л хүсэж байна.

ЖИМ: Кристи үнэндээ энгийн нэгэн эхнэр. Эмэгтэйлэг тал их байдаг юм. Хоол хийж, цэвэрлэгээ хийнэ. Гэхдээ тэр феминист биш.

КРИСТИ: Би байдаг л нэг гэрийн эзэгтэй. Гэхдээ хүмүүстэй тулалдаж мөнгө олдог.

ЭР - 1: Сайн байна.

ЖЕФФ: Кристи! Шинэ эмчтэйгээ танилц, Мигел.

КРИСТИ: Таныг шилдэг нь гэж сонссон.

МИГЕЛ: Тааруухан бол биш.

КРИСТИ: Миний хамраас  амархан цус гарчихдаг юм.

МИГЕЛ: Гогартигийн тулаан дээр  би зогсоож чадах байсан.

КРИСТИ: Та миний буланд байгаа нь сайн хэрэг. Энэ хамар надад их мөнгө олж өгдөг юм.

ЖИМ: Тэр бохир тулалдаж байна. Боломж гарвал мөргөөд байна. Тэрийг нь зөвшөөрч болохгүй. Шийтгээд өг.

ЭР - 1: Цаашаа бай.

КРИСТИ: Нэг юм хэлье. Лиса Холевайн, чи сайхан харагдаж байна. Чамайг сайхан даашинз өмсөөд, эмэгтэй хүн шиг байхыг анх удаа л харж байна. Гэхдээ энэ тулааны дараа чиний хөхөрч няцарсан царайг найз охин чинь хүртэл хараад танихгүй болно.

ЭР - 1: За, хатагтай нар аа, би та хоёрт дүрмээ танилцуулсан. Үргэлж өөрийгөө хамгаалж, цэвэрхэн тулаан хийгээрэй. Эхэлье.

ЛИСА: Амжилт хүсье.

КРИСТИ: Нам цохиулахад чинь амжилт хүсье.

ЖЕФФ: Зөв дөө!

ЖИМ: Цохиод булт!

ЭР - 1: Тулааны ялагчаар  уурхайчны охин Кристи Мартин!

КРИСТИ: Сайн уу, ээж? Сайн уу, аав? Хайртай шүү. Миний бодлоор би эмэгтэйчүүдийн боксод хамгийн том өөрчлөлт авчирсан. Энэ спортын төлөө маш их юм хийсэн. Гэхдээ хангалттай мөнгө авдаггүй.

ЭР - 2: Тэгэхээр та эмэгтэй боксчдыг илүү мөнгө авах ёстой гэж байна уу?

КРИСТИ: Бусад эмэгтэйчүүдийг бол мэдэхгүй,  гэхдээ би бол тэгэх ёстой.

ЭР - 2: Дон Кинг, хэрвээ та үзэж байвал Кристи цалингаа нэмүүлэхийг хүсэж байх шиг байна.

ЭР - 3: Ингээд боллоо.

ЭР - 4: Тулаан чинь таалагдсан шүү!

КРИСТИ: Сайн уу?

ЖЕФФ: Үгүй, тав эсвэл тав хагаст байх ёстой.

КРИСТИ: Сайн уу, Жефф?

ЖЕФФ: Сайн уу, аварга аа? Тийм ээ, тэгж болно.

КРИСТИ: Юу хийж байгаа юм? Шортдог яасан?

ЖИМ: Би явуулчихсан. Өнөөдөр би чамтай бэлтгэл хийнэ.

КРИСТИ: Өглөөний явдалд уурласаар л байна уу?

ЖИМ: Үгүй. Хувцсаа сольчих.

КРИСТИ: Намайг уучлаарай. Манай хөрш шүү дээ. Би яах ёстой юм бэ? Мэнд мэдэхээр нь би буцаагаад л мэндэлсэн.

ЖИМ: Хувцсаа соль.

КРИСТИ: Доноос хариу сонссон уу?

ЖИМ: Тийм ээ, би аргалчихна.

КРИСТИ: Аргалж байгааг чинь мэднэ, хариу өгсөн үгүйг нь л мэдмээр байна. Би таг зогсчхоод байна. Гэрээ хэзээ бэлэн болохыг мэдмээр байна.

ЖИМ: Тийм ээ, би зохицуулна.

КРИСТИ: Хэзээ? Намайг илүү мөнгө авмаар байна гэж тэнэг юм хэлүүлээд баллачихсан байх юм бол...

ЖИМ: Яана гэж?

КРИСТИ: Би тулалдмаар байна. Гэрээ хэрэгтэй байна.

ЖИМ: За, алив.

КРИСТИ: Сүүлд хэзээ түүн рүү залгасан юм?

ЖИМ: Битгий гараа буулга.

КРИСТИ: Залгаж үзсэн юм уу?

ЖИМ: Гараа дээшээ.

КРИСТИ: Хэдэн цаг тутамд оффис руу нь залгаж, юу болж байгааг нь--

ЖИМ: Гараа дээшээ гэж хэлсэн биз дээ?

ЖЕФФ: Юу болсон бэ?

ЖИМ: Тэр... Яг цохилтонд оногдчихлоо. Тэр анхаарахгүй байсан.

ЖЕФФ: Би харъя даа.

ЖИМ: Чи бараг өөрөө л оногдчихлоо. Цохилт гаргаж сурах хэрэгтэй.

ЖЕФФ: Чи зүгээр үү?

ЖИМ: Тэр сайн бултаж чадахгүй байна. Тэрийг нь засах хэрэгтэй.

ЖЕФФ: За. Эндээс гарцгаая. Алив.

ДОН КИНГ: Христийн он тооллын 1997 оны 6-р сарын 28-нд Тайсон Гранд зочид буудалд Эвандер Холифилдтэй тулалдана. Чамайг тэр орой Андреа Дешонтой тулалдуулах болсон.

КРИСТИ: Баярлалаа, Дикэй. Сайн тулаан хийнэ гэж амлая. Түүнийг болгоод өгнө. Тэр өлөгчин ёстой галзуу. Яагаад ч юм, намайг үзэн яддаг.

ДОН КИНГ: "Яагаад ч юм" гэнэ шүү. Чи надад таалагддаг, Кристи. Чи маш содон зан араншинтай. Гэхдээ чи дахиад хэвлэл мэдээллээр миний тухай дэмий балай юм ярьж, хангалттай мөнгө авдаггүй энэ тэр гэж гомдоллох юм бол чамайг дахиж тулалдуулахгүй шүү. Намайг сонссон биз?

КРИСТИ: Тийм ээ, эрхэм ээ.

ДОН КИНГ: Дешоныг ялна гэдгийг чинь мэдэж байна. Энэ л чиний хийдэг зүйл. Чи одоо оргилд нь гарчихсан байна. Тийм биз дээ? Өөрийгөө их чухал хүн гэж бодож байгаа байх. Гэхдээ чи нэг л өдөр чамтай чамгүй амьдрал үргэлжилнэ гэдгийг ойлгох болно. Харин тэр өдөр нэг л мэдэхэд ирсэн байх болно.

ЭР - 2: Эмэгтэйчүүдийн боксын хамгийн гайхалтай тулаан болох гэж байна. Лэйла Али, агуу Мухаммед Алигийн ач охин. Тэрээр 15 тулаан хийж, нэг ч ялагдаагүй яваа билээ. Мөн Кристи Мартин, эмэгтэйчүүдийн боксыг өөрийн биеэр олонд таниулсан, 14 жилийн туршлагатай, 45 ялалт, 2 ялагдал, 31 удаа хүнд цохилтоор ялсан амжилттай. Гэхдээ энэ туршлагатай тамирчин эмэгтэйчүүдийн боксын шинэ нүүр царай гэгдэж байгаа нэгнийг ялж чадах болов уу?

КРИСТИ: Би энэ спортын өнгөрсөн,  одоо, бас ирээдүй.

КРИСТИ: Энэ удаа чамтай хамтарч ажиллах туслах дасгалжуулагч авдаг юм билүү гэж бодож байлаа. Хэдхэн долоо хоног л. Туслах дасгалжуулагч. Чи миний үндсэн дасгалжуулагч. Намайг дараагийн түвшинд гарахад туслах хүн хэрэгтэй байна.

ЖИМ: Тэгээд намайг тэгж чадахгүй гэж бодоо юу?

КРИСТИ: Чамайг... буруу дасгалжуулж байна гэж хэлээгүй.

ЖИМ: Ахиц гарахгүй байгаа нь  миний буруу гэж үү?

КРИСТИ: Энэ охиныг ялах аргаа олох хэрэгтэй байна. Тэр надаас залуу, том биетэй.

ЖИМ: Энэ тулаанаас татгалзах юм уу? Мөнгөө аваад үлд гээд хэлчих үү?

КРИСТИ: Бурхан минь.

ЖИМ: Тэгээд хэлчих үү?

КРИСТИ: Жим. Жим, би чамайг буруутгах гээгүй байна.

ЖИМ: Кристи зөв түвшиндээ хүрээгүй байна. Дараагийн түвшинд гарч чадахгүй гэж бодож байна.

КРИСТИ: Би ялж чадахаа мэдэж байна. Зүгээр л... Бид өчигдөр ярилцаж үзсэн. Бүгд намайг бэлтгэлээ төрөлжүүлээд юунд ч бэлэн байх хэрэгтэй гэж бодож байгаа.

ЖИМ: Бид бүгд ээ? Бид бүгд гэж хэн юм?

КРИСТИ: Том Жефф, Мигел бид гурав--

ЖИМ: Тэгээд чи миний араар хуйвалдаж байсан юм уу? Миний зааланд миний хүмүүстэй яаж бэлтгэл хийх тухайгаа яриа юу?

КРИСТИ: Ганц чиний заал биш, бидний заал!

ЖИМ: Одоо намайг буруутгадаг болоо юу?

ШОРТДОГ: Алив, жаахан тайвшир.

ЖИМ: За! За, залуус аа. Завсарлага авъя.

ШОРТДОГ: Чи чинь яачхаад байгаа юм бэ?

ЖИМ: Бид өөрөөр тулалдах хэрэгтэй. Алиг нам цохих хэцүү. Тийм бодолтой ялж чадахгүй. Лиса Холевайнтай тулалдсан шигээ тулалдах хэрэгтэй. Тэр тулаанд бэлдсэн шигээ бэлдсэн нь дээр. Арай сайн хүнтэй бэлтгэл хийх хэрэгтэй. Шортдог чамайг тэнд хүргэж чадахгүй. Би Лисаг чамтай бэлтгэл хийлгэе.

КРИСТИ: Лиса Холевайн надтай  орооцолдохыг хүсэх ч үгүй.

ЖИМ: Тэрийг харж л байя. Түр завсарлая, залуус аа.

КРИСТИ: Баяртай, Жефф, би явлаа.

ЖЕФФ: Аварга аа. Ороод ирээч.

КРИСТИ: Яасан?

ЖЕФФ: Суучих. Сэтгэл санаа хэр байна?

КРИСТИ: Дажгүй ээ.

ЖЕФФ: Бэлтгэлээ сайн хийж байна. Ингэж их бэлдэхийг чинь харж байсангүй.

КРИСТИ: Лэйла... Лэйла тоглоом биш шүү дээ.

ЖЕФФ: Бэлтгэлээс бусдаар хэр байна? Чи зүгээр үү?

КРИСТИ: Тийм ээ.

ЖЕФФ: Зүгээр л асуусан юм. Өөр юмгүй. Чамд ямар нэг юм хэрэг болбол... надад хэлээрэй. Би тусална.

КРИСТИ: Тийм ээ, мэдэж байна. Баярлалаа.

ЖИМ: Кристи чамд ойр хавийг танилцуулна. Чамайг биеэ халааж дуусахаар эхэлье.

КРИСТИ: Чамайг үнэхээр ирнэ гэж бодсонгүй.

ЛИСА: Тийм ээ, надад мөнгө хэрэгтэй байсан юм. Бүгд чам шиг мөнгө олдоггүй шүү дээ.

КРИСТИ: Чамд цалин өгч байгаа юм уу? Хэдийг?

ЛИСА: Чамайг хөгийн ааш гаргахад  хангалттай биш.

ЖИМ: Сул зайг нь хар. Наанаасаа гар. Хөөе, сул зайг нь хар.

ЛИСА: Чи зүгээр үү?

КРИСТИ: Тийм ээ, зүгээр. Харин чи?

ЛИСА: Тийм ээ, зүгээр.

ЖИМ: За, олбол эргээд залгаарай.

ЛИСА: Тэр ямархуу харагдаж байна?

ЖИМ: Сайн байна. Жингээ нэмсэн болохоор жаахан лагс л байна. Тэгэхээр өөр яах ч арга байхгүй.

ЛИСА: Жим, би түүний чадварт эргэлзэхгүй байна, гэхдээ энэ тулаанд санаа зовж байна. Би Кристигээс том биетэй, харин Лэйла надаас ч том.

ЖИМ: Чи өөрөө Лэйлатай тулалдах юм сан  гэж хүсэж байгаа байх.

ЛИСА: Үгүй. Би түүнийг ялна гэж бодохгүй байна.

ЖИМ: Чиний зөв, чи чадахгүй. Харин Кристи чадна. Бодол санаа, зан аашаа хянаж чадвал. Тийм ээ. Одоо чи явсан нь дээр байх. Том Жефф эргэж ирээд чамд өгөх ёстой мөнгийг зохицуулчихна. Чамайг ирсэнд их талархаж байна.

ЛИСА: Чи надтай тулалдахдаа ухаантай тулалдсан болохоор ялж чадсан.

КРИСТИ: Мэддэг л юм байна.

ЛИСА: Лэйлаг ялахын тулд  ухаантай тулалдах хэрэгтэй.

КРИСТИ: Би Тайсон шиг тулалдана. Намайг энд байна гэж бодоход нь үнэндээ энд байх болно. Миний хөдөлгөөнийг гүйцэж чадахгүй.

ЛИСА: За. Намайг дуудсанд баярлалаа.

КРИСТИ: Миний санаа байгаагүй. Би шинэ дасгалжуулагч хүссэн ч, оронд нь чи ирсэн.

ЛИСА: Чи хүмүүсийн дургүйг хүргэх дуртай юм шиг байна. Чанга хатуу хүн шиг дүр эсгээд л. Хатан зориг. Жим чамайг тэг гэж хэлдэг байх, мэдэхгүй. Бүгд шоуны нэг хэсэг байх л даа. Хэн юу гэж хэлснийг мэдэхгүй ч, ингэх хэрэг байхгүй.

КРИСТИ: Чиний хэлснээр болог.

ЛИСА: Тулааны өмнө чамд амжилт хүсэхэд надад юу гэж хэлснээ санаж байна уу?

КРИСТИ: Тийм ээ. Санаж байна. Чи намайг өдөж байсан.

ЛИСА: Үгүй. Би зүгээр л амжилт хүссэн юм.

ЖЕФФ: Уучлаарай, хатагтай.  Ариун цэврийн өрөө хаалттай.

ШОРТДОГ: Болчихлоо. Явцгаая.

ЭР - 2: Лэйла Али, 73.5 кг. Жин дээр гараарай. Кристи Мартин, 72.1 кг.

КРИСТИ: Тийм ээ! Дахиад жинг нь хасуулах хэрэгтэй. Би 65 кг байна. Яг тулааны үеэр тэр 77 кг болчихно.

ЖИМ: Чи сандраад байна. Байнга л тулааны өмнө сандардаг. Жаахан тайвшир.

КРИСТИ: Лусиа Райкертай тулалдах байсан юм. Тэр ч надтай тулалдахыг хүсэж байсан.

ЖИМ: Райкер бол жижиг загас. Харин чи том загас. Тайвширч үз.

ЭМ - 1: Өршөөгөөрэй, хатагтай. Би маргаашийн тулаанд таныг дэмжиж байгаа шүү. Таныг ялна гэж бодож байна.

ЭР - 1: Анхааралтай бай.

ЖИМ: Хөөе, ингэж болохгүй. Кристиг удаан хүлээлгэлээ.

ЭР - 3: Зоос шидсэн шүү дээ.

ЖИМ: Утгагүй юм.

ЭР - 3: Би юу гэхээ мэдэхгүй байна.  Та нар зоос шидэхэд ялагдсан.

ЖИМ: Новш гэж.

БҮГД: Али! Али! Али!

МИГЕЛ: Бүх юм зүгээр. Миний гарт л анхаар.

БҮГД: Али! Али! Али! Али! Али!  Али! Али! Али! Али! Али!

ЖИМ: Дээш нь өргө.

ЭР - 1: За, Лэйла. Алив, Кристи. Хатагтай нар аа, би та хоёрт дүрмээ танилцуулсан. Яах ёстойгоо ойлгосон гэж найдаж байна. Дэмий юмнаас болж тулаанаа зогсоох хэрэггүй. Бэлэн болсон бол тулаанаа эхэлье, алив. Эхэл.

ЭР - 2: Алив ээ.

ШОРТДОГ: Алив.

ЖИМ: Хамгаал!

ЭР - 1: Сал, сал, сал.

ЖИМ: Яагаад саваад байгаа юм бэ?

КРИСТИ: Би буруу өрөөд байгаа юм уу? Толгой эргээд байна.

ЖИМ: Үгүй, чи зүгээр байна. Хамгаалалтаа битгий буулга. Битгий саваад бай.

КРИСТИ: Толгой эргээд байна. Далий газар дээр байгаа юм шиг.

ЖИМ: Битгий саваад бай. Одоо болно.

ЭР - 2: Алив, цохиод өг.

ЖИМ: Дэвжээний захаас холд!

МИГЕЛ: Хамраараа амьсгаа аваад  амаараа гарга.

КРИСТИ: Толгой эргээд байна. Тэнцвэрээ олж чадахгүй байна.

ЖИМ: Хөөе. Чи зүгээр ээ. Зүгээр байна. Дахиад ганцхан үе тулалдчих. Буцаад нягт тогло.

ЭР - 1: Цаг боллоо! Сал, сал.

МИГЕЛ: Жим, тэр сайнгүй байна.  Алчуураа шидэх хэрэгтэй.

ЖЕФФ: Дахиад ойрт, Шортдог. Зайгаа шахаад өг. Хөдөл. Хөдөл. Чи намхан, Шортдог. Жаахан шахаад тогло.

ЖИМ: Хэн нь дасгалжуулагч билээ? Хажуугаас олон юм яриад л байх юм.

ЖЕФФ: За.

ЖИМ: Яваад бай.

КРИСТИ: Жим. Би болчихлоо.  Өнөөдөр бие муу байна.

ЖИМ: Дахиад хоёр раунд.

КРИСТИ: Өнөөдөр сайнгүй байна.

ЖИМ: Мишок дээр дахиад хоёр раунд.

КРИСТИ: Яах юм? Надад тулаан байхгүй.

ЖИМ: Би зохицуулж байгаа.

КРИСТИ: Яаж?

ЖИМ: Би Боб Эрумтай ярилцсан. Лусиа Райкертай тулаан хийж болно гэсэн.

КРИСТИ: Хэзээ? Яагаад надад хэлээгүй юм?

ЖИМ: Яг ч тодорхой болоогүй. Тэр зохицуулж байгаа. Зүгээр л бэлэн бай.

КРИСТИ: Бобоос хариу ирсэн үү?

ЖИМ: Ямар Боб?

КРИСТИ: Боб Эрум. Райкерийн тулаан яахаар болсон бэ?

ЖИМ: Яагаад Диэна залгаад байгаа юм?

КРИСТИ: Би үсээ засуулах гэж байгаа юм.

ЖИМ: Тэр өчигдөр бас залгасан.

КРИСТИ: Тийм ээ, би өчигдөр ярьж чадаагүй.

ЖИМ: Үсээ засуулах гэж хэдэн удаа  утсаар ярих хэрэгтэй юм бэ?

КРИСТИ: Ганцхан удаа ярихад болно. Гэхдээ үнэхээр ярилцаж байж цаг тохирно биз дээ?

ЖИМ: Чиний утсыг авах болгонд л тэр залгасан байх юм.

КРИСТИ: Чи яах гэж байнга миний утсыг хараад байдаг юм? Миний утсыг оролдохоо боль л доо!

ЖИМ: Чиний утсыг үзэж байж л юу хийж байгааг чинь мэднэ. Өөр яаж юу хийж байгааг чинь мэдэх юм?

КРИСТИ: Би үсээ засуулах гэж байна.  Утсыг минь буцаагаад өг.

ЖИМ: Яагаад засуулах гэж байгаа юм?

КРИСТИ: Бүх хүмүүс л тэгдэг шүү дээ. Хүмүүс үсээ засуулдаг.

ЖИМ: Чи саяхан засуулсан.

КРИСТИ: Тэр чинь хоёр сарын өмнө. Тэгээд дахиад ургачихсан. Чамд засуулах үс байдаг бол ойлгох байсан байх.

ЖИМ: Салтерсийн гэр бүл.

ЖОИС: Сайн уу, Жим? Төрсөн өдрийн эзэн хаана байна?

ЖИМ: Уулзахад таатай байна.

ЖОННИ: Сайн уу, Жим?

ЖИМ: Ороод ир. Боб сайхан санаа гэж бодож байгаа. Киноны диск нь гарахад тулааны бичлэг нэмж оруулна. Маркетингийн арга.

ШОРТДОГ: Тийм ээ, Райкер тэр кинонд оролцсон.

ЖИМ: Тийм ээ. Хиллари Сванк зөвшөөрсөн. Тийм ээ.

ЭР - 1: Хилари Сванк аа?

ЖИМ: Тийм ээ.

ЭР - 1: Үгүй байлгүй дээ.

ЖИМ: Тийм ээ.

ЭР - 1: Гайхалтай хэрэг байна.

ЖОИС: Сайн уу?

КРИСТИ: Ээж, тантай нэг юм яримаар байна.

ЖОИС: Тэгье ээ. Ярь л даа.

КРИСТИ: Хоёулхнаа ярилцаж болох уу? Түр урагшаа гараад ирээч. Бүх юм нэг л биш байна. Тэр гэр дотор миний хийсэн, хэлсэн болгоныг мэддэг. Байшингаар дүүрэн нууц камер суулгасан байх. Тэгээд байнга л надад уурладаг.

ЖОИС: Юунд уурладаг юм?

КРИСТИ: Бүх юманд. Өөр асуудал ч бас байгаа, ээж. Хамт юм хийж байгаа бичлэгээ хийж авдаг. Тэр намайг айлгаад байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Би энд баймааргүй байна. Дасгалжуулагчаа солимоор байна. Би удахгүй Лусиа Райкертай тулалдана. Овоо дажгүй мөнгө олох ёстой. Надад тэр мөнгө хэрэгтэй. Би эндээс явмаар байна. Би юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Яаж ийм байдалд орсноо ч ойлгож өгөхгүй юм. Надад туслаач, ээж.

ЖОИС: Кристи минь. Чи галзуу сонсогдож байна. Жим чамайг мансууруулах бодис хэрэглээд байгаа гэсэн. Би чамд яаж амьдрахыг зааж чадахгүй, гэхдээ ухаантайхан байх хэрэгтэй шүү. Надад Жимийн араар ийм юм ярих нь таалагдахгүй байна. Тийм болохоор би буцаад орлоо, харин чи бялуу хийхээс өмнө өөрийн гэсэн ухаантай бол. Би энд ирэх гэж их хол зам туулж ирсэн.

КРИСТИ: Мэдэж байна, ээж.

ЖИМ: ♪ Чи бол миний нарны туяа ♪ ♪ Миний цорын ганц гэрэл гэгээ ♪ ♪ Тэнгэр бүрхэг үед чи намайг жаргалтай болгодог ♪ ♪ Намайг чамд хэр их хайртайг чи хэзээ ч ойлгохгүй ♪ ♪ Миний гэрэл гэгээг битгий авч яваач ♪

ЖИМ: Тийм ээ, хүрээд ир. Том эрхтнээ наашаа ойртуул.

ЖИМ: ♪ Би унтаж байхдаа ♪ ♪ Чамайг тэвэрч байна гэж зүүдэлдэг ♪ ♪ Нойрноосоо сэрээд андуурснаа ойлгоно ♪ ♪ Тэгээд толгойгоо түшин уйлдаг ♪

ЖЕФФ: Аварга аа, хэр байна даа?

КРИСТИ: Тийм ээ, дажгүй.

ЖЕФФ: Итгэлтэй байна уу?

КРИСТИ: Надад юу хэлэх гэсэн юм? Жефф.

ЖЕФФ: Чи миний гэр бүлээс ялгаагүй. Би бусад хүмүүсийн асуудалд хутгалдах дургүй л дээ. Гэхдээ чамд санаа зовж байна. Би цуу яриа сонссон.

КРИСТИ: Ямар цуу яриа? Жефф, ямар яриа юм бэ?

ЖЕФФ: Жимийг чиний тулаанаас мөнгө завшиж байсан гэж. Арын хашаандаа лаазан дотор мөнгө хийж булаад чамайг бэлтгэлээ хийж байхад Марселийг явуулж авхуулдаг. Хуучин эхнэртээ, эсвэл хүүхдүүддээ өгдөг байх. Бусдаар тийм юм хийх шалтгаан байхгүй. Өөр асуудал ч бас байна. Чиний... бичлэгүүд. Чи мэдэж байж. Болгоомжтой байх хэрэгтэй шүү.

КРИСТИ: Чи энэ тухай яаж мэдсэн юм?

ЖЕФФ: Манай заалны залуучууд... энэ тухай яриад байсан юм.

КРИСТИ: Түүнийг миний араар тавьж байгаа  гэж хэлэх байх гэж найдаж байлаа.

ЖЕФФ: Уучлаарай. Би яахаа мэдээгүй юм.

КРИСТИ: Ямар нэг аргаар Райкерийн тулааны мөнгийг өөрөө авах хэрэгтэй. Яаж тэгэх вэ? Надад тэр мөнгө хэрэгтэй.

ЖЕФФ: Аварга аа, тэр тулаан болохгүй. Тэр яагаад болно гээд байдгийг мэдэхгүй ч, тэр тулаан болохгүй.

КРИСТИ: Муу хөгийн новш. Хараал идмэр! Арчаагүй новш! Би цусаа урсгаж тэр мөнгийг олсон, новш минь. Чиний мөнгө биш.

ЖИМ: Тайвшир! Битгий шившгээ тариад бай.

КРИСТИ: Би чамаас сална.

ЖИМ: Үгүй, тэгэхгүй шүү. Чи надаас салахгүй. Надгүйгээр Кристи Мартин гэж байхгүй. Жаахан талархаж сурвал дээр дээ. Чи хаана байсан юм? Оройн хоолонд хавирга авч идье гэж бодлоо. Чи юу хийгээд байна? Хүлээж бай, Кристи. Хүлээ. Хоёулаа ярилцъя. Кристи. Над руу хар. Юмнуудаа гарга. Хувцаснуудаа гарга. Над руу хар. Кристи, над руу хар. Би чиний төлөө олон юмаа золиосолсон. Хаачих гэж байгаа юм? Намайг орхивол чамайг алчихна шүү.

КРИСТИ: Хүссэн юмаа л хий.

РӨҮЗИ: Залгасанд чинь баяртай байна. Би чиний амжилтыг ажиглаж байсан. Чиний хийсэн зүйл гайхалтай.

КРИСТИ: Баярлалаа.

РӨҮЗИ: Гэрт чинь бүх зүйл зүгээр үү? Утсаар жаахан сандарсан сонсогдож байсан. Жимтэй хамт байгаа биз дээ?

КРИСТИ: Би салах гэж байгаа.

РӨҮЗИ: Тийм үү?

КРИСТИ: Тийм ээ. Би энэ талаар өөр хүнтэй яриагүй. Үнэндээ ярьж болох хүн ч байхгүй.

РӨҮЗИ: Юу болоод байгаа юм?

КРИСТИ: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Аль эрт л тэгэх ёстой байсан юм.

РӨҮЗИ: Юу болсон юм бэ? Тэр мөн үү? Заавал авах ёстой юм уу?

КРИСТИ: Яасан?

ЖИМ: Түүнтэй яаж мэндэлснийг чинь харлаа. Юу хийж байна гэж бодоо вэ? Би чамд хүрч чадахаар ойрхон байна.

РӨҮЗИ: Юу болоод байна?

КРИСТИ: Тэр энд байна. Биднийг харж байна.

РӨҮЗИ: Юу гэсэн үг вэ? Яах гэж байгаа юм?

КРИСТИ: Тэр чамайг яаж ч чадахгүй. Гэхдээ явсан нь дээр. Би зочид буудал захиалсан.

РӨҮЗИ: Би хамт явна.

РӨҮЗИ: Чи хаана байсан юм?

КРИСТИ: Унтаж чадсангүй. Ямар новш нь вэ?

РӨҮЗИ: Яасан?

КРИСТИ: Жефф.

ЖЕФФ: Чи зүгээр үү?

КРИСТИ: Би дөнгөж сая утсаа асаалаа. Баахан мессеж ирчихсэн байна. Жим миний зургийг хүмүүст явуулчхаж.

ЖЕФФ: Тийм ээ. Юу болоод байгаа юм?

КРИСТИ: Юуны зураг явуулсан байна?

ЖЕФФ: Юу гэхээр... бохир зүйл, сайн юм биш. Чамайг эмэгтэй хүнээс болж өөрийг нь орхисон гэж ярьж байгаа.

КРИСТИ: Таньдаг хүн болгонд явуулсан байна. Миний боксын танилууд, гэр бүл гээд бүгдэд нь.

ЖЕФФ: Надад хийж чадах юм байна уу?

КРИСТИ: Үгүй, би явах ёстой.

РӨҮЗИ: Юмаа аваад эндээс явъя. Чи манай гэрээс залгаж болно. Машин явуулж өөрийнхөө юмнуудыг авхуулна гээд хэлчих. Тэгээд би өмгөөлөгч найзтайгаа ярья.

КРИСТИ: Би гэртээ харилаа.

РӨҮЗИ: Юу?

КРИСТИ: Би буцаж очих ёстой. Би гэртээ харилаа.

РӨҮЗИ: Чи чинь галзуурчхаа юу?

КРИСТИ: Би одоо зугтахгүй. Хаа нэгтээ нуугдаж суумааргүй байна. Би их удаан нуугдаж амьдарсан. Тэр бол миний гэр, миний эд зүйлс. Миний хараал идсэн заал. Намайг шахаж гаргахыг нь зөвшөөрөхгүй.

РӨҮЗИ: Би ойлгохгүй байна. Би чамайг ойлгохгүй байна. Гэхдээ чамд нэг юм захимаар байна. Миний утасны дугаарыг цээжлээд ав. Тэгж чадах уу?

ЖИМ: Бид ярилцах хэрэгтэй.

КРИСТИ: Би хэвтэж амарлаа. Толгой өвдөөд байна. Намайг унтаж амарсны дараа ярилцъя.

РӨҮЗИ: Чи зүгээр үү?

КРИСТИ: Тийм ээ, зүгээр. Жаахан унтаж амарсан юм.

РӨҮЗИ: Тэр байна уу? Чи ярьж чадах уу?

КРИСТИ: Зочны өрөөнд байгаа.

РӨҮЗИ: Гэртээ очиход чинь юу болсон бэ?

КРИСТИ: Юу ч болоогүй.  Би унтмаар байна гэж хэлсэн.

ЖИМ: Чамтай ярилцмаар байна.

КРИСТИ: Би утсаар ярьж байна.

ЖИМ: Чамтай ярилцмаар байна.

КРИСТИ: Би Рөүзитэй ярьж дуусчхаад чамтай ярина. Би явах болчихлоо, Рөүзи.

КРИСТИ: Жим, намайг уучлаарай.

ЖИМ: За, алив. Найз охин руугаа залга.

КРИСТИ: Намайг битгий алаач.

ЖИМ: Үгүй, энэ ч бас ажиллахгүй байна.

КРИСТИ: Гуйя. Надад туслаач. Надад туслаач дээ.

ЭР - 1: Тийм ээ, суучих. Юу болсон юм?

КРИСТИ: Хурдан яваарай. Би үхмээргүй байна. Би үхмээргүй байна. Намайг уучлаарай, би... суудлыг чинь цус болгочихлоо.

ЭР - 1: Амьсгалаад байгаарай.

ЭР - 2: Төхөөрөмжөө залгаад, ариутгагч, марль аваад ир.

ЭМ - 1: Түүнийг дэлгэцтэй холбоорой. Брүүк, надад дусал аваад ирээч. Би цамцыг чинь хайчиллаа шүү, за юу? Шархыг чинь харах хэрэгтэй байна.

ЭМ - 2: Зүүн талд нь шарх байна.  Судасны цохилт асуудалгүй.

ЭМ - 1: Эндээс их цус гарч байна.

ЭР - 2: Цусыг нь сэлбэх хэрэгтэй.

ЭМ - 3: Сайн уу? Би сувилагч Нэнси байна. Надад нэрээ хэлж чадах уу?

КРИСТИ: Кристи Мартин.

ЭМ - 3: За, Кристи, бид чамд тусална аа, за юу? Юу болсныг хэлж чадах нь уу?

КРИСТИ: Нөхөр маань намайг буудаж, хутгалсан.

ЭМ - 3: Зүгээр ээ, хонгор минь. Чи одоо аюулгүй, за юу? Бүх юм зүгээр болно. Залгуулах хүн байгаа юу?

КРИСТИ: Рөүзи.

ЭМ - 3: Рөүзи? За, Рөүзигийн дугаарыг мэдэх үү?

КРИСТИ: 681 - 735 - 0102.

ЭМ - 3: 681 735 0102?

КРИСТИ: Тийм ээ.

ЭМ - 3: За. Би залгаад юу болсныг хэлье. Чи зүгээр болно оо. Бид чамд тусална, за юу?

ЭР - 2: Түүнийг мэс засалд бэлдээд, цусыг нь тогтооё.

КРИСТИ: Рөүзи рүү залгаарай.

РӨҮЗИ: Тэр зүгээр.

ЖОННИ: Хонгор минь.

РӨҮЗИ: Тэр сайнгүй байна.  Гэхдээ эмч нар зүгээр болно гэсэн.

ЖОННИ: Хонгор минь.

РЭНДИ: Тэр ухаан орсон уу?

РӨҮЗИ: Намайг анх ирэхэд ухаантай байсан. Ухаан нь орж гараад байгаа.

ЖОННИ: Намайг уучлаарай. Намайг уучлаарай.

ЖОИС: Чамтай түр ярилцаж болох уу? Чи явах хэрэгтэй. Чиний энд байх нь зөв юм биш.

РӨҮЗИ: Кристи намайг дуудсан юм.

ЖОИС: Кристи юу хүсэж байгаагаа мэдэхгүй. Чамаас болж л ийм юм болсон. Би түүний ээж. Чамайг яв гэж хэлж байна. Бас энэ тухай дахиж яримааргүй байна.

КРИСТИ: Рөүзи хаана байна?

ЖОИС: Тэр явчихсан.

КРИСТИ: Хаашаа явсан юм?

ЖОИС: Мэдэхгүй ээ.

КРИСТИ: Жим хаана байна?

РЭНДИ: Тэр баривчлагдсан. Цагдаа нар түүнийг олсон. Хөршийн чинь амбаарт нуугдаж байсан.

ЖОННИ: Цагдаа нар надаас түрүүлж олсон нь түүнд аз болж. Би тэр новшийг алах байсан юм.

ЖОИС: Мэдээгээр дүүрэн гарч байна. Хүмүүс бүгд чамайг тэр эмэгтэйгээс болж Жимийг орхисон гэж ярьж байгаа.

КРИСТИ: Тэр эмэгтэйг чинь Рөүзи гэдэг юм.

ЖОИС: Би мэднэ ээ. Тийм болохоор чи өөр Рөүзитэй хамт байсан гэж хэлсэн нь дээр байх. Нөгөө... Рөүзи Грэхам. Тэгвэл хүмүүс зүгээр л найз чинь гэдгийг ойлгож авах болно.

РЭНДИ: Ээж. Та юу хийгээд байна?

КРИСТИ: Надаар тоглоод байгаа юм уу? Яг үнэндээ та өөрөө гох дарснаас ялгаагүй. Би таны хүсдэг охин болох гэж хичээдэг байсан. Бүх насаараа хичээсэн. Таны төлөө маш их хичээсэн. Тэгээд юу болсныг хар даа, ээж. Юу болсныг хар.

ЭМ - 1: Эмч нар чамайг алхах ёстой гэсэн, Кристи. Таяг чинь энд байна.

КРИСТИ: Надад хэрэггүй ээ.

ЭМ - 1: Чи таяггүйгээр хаашаа ч явахгүй. Эмч нар тэгж хэлсэн.

КРИСТИ: Хараал идсэн Лиса Холевайн уу даа? Чи энд юу хийж байгаа юм?

ЛИСА: Шууд ирсэн нь зүгээр гэж найдъя. Чамайг зүгээр эсэхийг харах гэсэн юм.

КРИСТИ: Баярлалаа.

ЛИСА: Рөүзи гэж хэн юм? Сүр дуулиантайхан нууцаа дэлгэх шив дээ.

КРИСТИ: Тийм ээ.

ЛИСА: Намайг бол гайхшруулж чадсан.

КРИСТИ: Золиг гэж. Хүмүүс намайг барьж идэх байх даа. Би тулалдсан эмэгтэйчүүдээ байнга муулдаг байсан. Лесби энэ тэр гээд л.

ЛИСА: Тийм үү? Хөөх.

КРИСТИ: Хүмүүс намайг шоолох байх.

ЛИСА: Тэгж магадгүй. Чиний л үйлийн үр.

КРИСТИ: Тийм ээ.

ЛИСА: Тэгэхгүй ч байж магадгүй. Чи зүгээр л хүмүүсээс сөрөг юм хүлээгээд сурчихсан байх.

КРИСТИ: Би дахиж тулалдмаар байна.

ЛИСА: Тийм үү?

КРИСТИ: Тийм ээ.

ЛИСА: Тулалдахгүй байсан ч, чамайг буруутгах хүн байхгүй. Тийм биз? Чи зодож болох бүх хүнийг л зодсон.

КРИСТИ: Би буцмаар байна. Буцаад дэвжээнд гармаар байна. Би тэнд л тайван байдаг. Элдэв дуу чимээгүй, бүх юм аядуу болчихдог.

ЛИСА: Тийм ээ. Би мэдэж байна.

КРИСТИ: Тэнд дүрэм, хил хязгаар гэж байдаг. Бүх юм эмх замбараагүй байсан ч, тэр дотор чимээгүй байдаг. Бас тэр миний дэвжээ. Би түүнгүйгээр ялмаар байна.

ЛИСА: Тэгвэл... амжилт хүсье.

КРИСТИ: Баярлалаа.

ЛИСА: За, ямартай ч эхлээд... босоод ир.

КРИСТИ: Наадахаа холдуул аа.

ЛИСА: Алив, хөгшин хатагтай.

КРИСТИ: Би босохгүй.

ЛИСА: Бэлтгэлээ хийгээрэй. Явъя, эмээ.

КРИСТИ: Наадах чинь хэрэггүй.

ЛИСА: Энэ хэрэггүй юу? Хэрэгтэй байх аа.

КРИСТИ: Үгүй.

ЛИСА: Үгүй юу? Тэгвэл би авчихъя. Явцгаая. Суниалт хийхэд аятайхан юм. Сайхан бэлтгэл болох нь. Яваад байгаарай.

ЭР - 1: Хөөе.

ШОРТДОГ: Залуус аа, хүлээж бай. Намайг уучлаарай.

МИГЕЛ: Мэдэхгүй юм даа, Кристи. Чамд сануулж хэлэхэд, чи хоёр 7 хоногийн өмнө буудуулж, хутгалуулсан.

КРИСТИ: Тэгээд юу гэж?

МИГЕЛ: Тэгэхээр чи одоо бэлтгэл хийж болохгүй. Эхлээд биеэ тэнхрүүл.

КРИСТИ: Би ингэж байж л тэнхэрнэ. Би тулалдмаар байна. Та намайг дасгалжуул. Надад тулаан олж өгч чадах уу? Алив ээ, Папи. Надад тулаан олоод өг. Жефф.

ЖЕФФ: За, аварга аа. Чи яллаа. Бид тулаан олж өгье.

ШОРТДОГ: Тийм ээ!

КРИСТИ: Би зоогийн газарт очоод ямар хоол захиалахаа мэддэггүй. Гэртээ ямар хоол хийж идэхээ ч мэддэггүй. Би ямар хувцас өмсөхөө мэддэггүй, эсвэл зурагтаар юу үзэхээ мэддэггүй. Үнэндээ хэн гэдгээ ч мэдэхгүй байна. Миний амьдралын бүх л юмыг тэр хүн удирдаж байсан. Шийдвэр болгоныг. Миний хэнтэй ярихыг. Одоо хэнд итгэхээ ч мэдэхээ байсан. Өөрийнхөө гэр бүлд хүртэл. Надад харамсаж явдаг юм олон байхгүй. Гэхдээ тусалъя гэсэн хүнд татгалзсандаа харамсдаг. Анх намайг ална гэхэд чинь орхиод явсан ч болоосой гэж хүсдэг. Чамайг тоглож байна гэж бодсон байх. Гэхдээ чи ямар ч бодолтой байсан гэсэн, сайн хүн тийм юм хэлдэггүй. Гэхдээ чи тэгж хэлсэн. Чи олон дахин давтаж хэлсэн. Тэгээд тэр амлалтаа биелүүлэх шахсан. Гэхдээ юу гээч, новш минь? Чи намайг алж чадаагүй.

ЭР - 2: Эрхэм шүүгч ээ, эсэргүүцэж байна. Дайрч давшлаад байна.

КРИСТИ: Тоглоод байгаа юм уу? Би дайрч байна гэж үү?

ЭМ - 1: Хүлээж авлаа. Хатагтай Салтерс, зүгээр л өөрийнхөө бэлдсэн үгийг унш.

КРИСТИ: Чи намайг хутгалсан. Над руу хар! Над руу хар, Жим. Чи намайг хутгалсан. Чи намайг буудсан. Тэгээд намайг үхэг гээд шалан дээр орхисон. Гэхдээ хамгийн гол нь чи гүйцээж чадаагүй. Чи гүйцээж чадаагүй. Тийм биз, муу арчаагүй новш минь?

ЭР - 2: Эсэргүүцэж байна.

ЭМ - 1: Хатагтай Салтерс.

КРИСТИ: Зүгээр ээ. Би дуусчихсан. Дууссан.

ЭМ - 2: Үзүүлээд өг, аварга аа.

TRAILER

ДОН КИНГ: Чи нөгөө хүмүүсийн яриад байсан бүсгүй байх нь.

КРИСТИ: Тийм ээ, эрхэм ээ. Тантай танилцах таатай байна, ноён Кинг.

ДОН КИНГ: Өөрийнхөө тухай яриач. Жесси чамайг ягаан өмсгөлтэй тулалддаг гэсэн.

КРИСТИ: Би баруун Виржиниагаас ирсэн.

ДОН КИНГ: Тэр ягаан өнгөтэй ямар хамаатай билээ?

КРИСТИ: Хамаагүй. Зүгээр л өөрийнхөө тухай хэлсэн юм.

ЖИМ: Ягаан өнгө миний санаа байсан юм.

КРИСТИ: Би зөв замаа олчих шиг боллоо. Олон хүн бүх насаараа зөв замаа олохгүй явсаар дуусдаг.

ДОН КИНГ: Чи дэлхийн аварга болсон. Өөрийгөө их чухал хүн гэж бодож байгаа байх. Гэхдээ чи нэг л өдөр чамтай чамгүй амьдрал үргэлжилнэ гэдгийг ойлгох болно.

ТЕКСТ: Бодит явдлаас сэдэвлэн бүтээв.

ЖИМ: Надаас нууцаар юу хийж яваа юм?

КРИСТИ: Би чамаас юм нуугаагүй. Сайн уу, аав? Би гэртээ харимаар байна.

ЖИМ: Чи дасгалжуулагчаа, спортоо гээд бүгдийг нь алдмаар байна уу?

ЖЕФФ: Чи миний гэр бүлээс ялгаагүй. Би чамд санаа зовж байна. Би цуу яриа сонссон.

КРИСТИ: Ямар яриа?

ЖИМ: Надгүйгээр Кристи Мартин хэн ч биш.

КРИСТИ: Надад туслаач, ээж. Тэр байнга л надад уурладаг.

ЖОИС: Кристи минь. Чи галзуу сонсогдож байна.

ЖИМ: Намайг орхивол би чамайг алчихна шүү.

КРИСТИ: Өөрийнхөө хүслээр бол. Би их удаан нуугдаж амьдарсан. Тэр бол миний гэр... миний эд зүйлс... миний заал.

ДОН КИНГ: Ноёд хатагтай нар аа, та бүхэндээ сайхан мэдээ дуулгая.

Back to episodes Go home