I Wish You All The Best

Киноны нэр: Сайн сайхныг хүсье
Дүрүүдэд:
Бэн - гол дүр, нонбайнери өсвөр үеийн эрэгтэй хүүхэд

Ханна - Бэн-ий эгч, том болсон гэр бүлтэй хүүхэдтэй

Томас - Ханнагийн нөхөр, Бэний сургуульд багш хийдэг

Аав - нэр нь байхгүй байна лээ, Бэний аав

Бренда - Бэний ээж

Лаойнс - Бэний зургийн хичээлийнх нь багш, эмэгтэй

Нейтэн - Бэний найз залуу, хайр, өсвөр үеийн эрэгтэй хүүхэд

Софи, Мелика - Бэн, Нейтэний найзууд, эмэгтэй

Крис, Мерлот - Эрэгтэй гей хос, 25-30 насны

Стефани - өсвөр үеийн эмэгтэй хүүхэд

Тодд - өсвөр үеийн эрэгтэй хүүхэд

 

 

 

 

 

 

 

 

 







 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БЭН: Сайн уу?

БРЭНДА: Өө, миний хүү. Наашаа хар даа. Хүүгийнхээ хөөрхөн царайг харъя. Яагаад нуугаад байдаг юм?

БРЭНДА: Чи биш ээ.

ААВ: Сонс доо.

БЭН: Би нэг юмны талаар ярих гэсэн юм л даа. Ханна, би байна аа, Бэн байна.

ХАННА: Сайн уу? Хаана байгаа юм? Чи зүгээр үү?

БЭН: Та намайг ирээд авч чадах уу? Би Твин Хилл Пизза-ны гадаа байна.

ХАННА: Чи гадаа ямар новшоо хийж байгаа юм бэ? Гадаа чинь хасах хэм байна шүү дээ. Дулаахан газар луу явж бай. Би очиж байна.

ХАННА: Бэн. Сайн уу? Энэ чиний өрөө. Тэнд ор байна. Жаахан замбараагүй байгаа, би цэвэрлэчихье. Энэ хойно угаалгын өрөө байна. Бэн? Угаалгын өрөө. Тэгээд хаа нэг газар шүдний сойз байгаа.

ТОМАС: Хэр удаж байгаа вэ?

ХАННА: Сүүлд уулзсанаас хойш уу? 10 жил, Томас. Баяраар мэнд хүргэж л бичилцдэг байсан. Би чамд манай эцэг эх их сайхан сэтгэлтэй, зөв шударга, ариун гэгээн хүмүүс шиг гэж хэлж байсан даа.

ТОМАС: Яагаад тэд ингэж байгааг л ойлгохгүй байна.

ХАННА: Түүнийг ижил хүйстэн болохоор л ингэж байхгүй юу.

ТОМАС: Чи минь чадна аа.

ХАННА: Бурхан минь. Новш гэж, би түүнийг сайн хардаг байжээ. Өө, сайн уу? Нээрээ манай нөхөртэй танилц.

ТОМАС: Өглөөний мэнд, унтаахай.

ХАННА: Манай нөхөр, Томас.

БЭН: Сайн уу?

ТОМАС: Сайн уу? Ингэж нэг юм уулзаж байгаадаа таатай байна. Би үргэлж эрэгтэй дүүтэй болмоор байдаг байсан юм.

ХАННА: Харин энд зээ дүү чинь байна, Саярус. Май, энд суугаад өглөөний хоолоо ид.

ТОМАС: Хэддүгээр анги билээ?

БЭН: 11-р анги.

ТОМАС: 16, 17-той.Гоё нас шүү. Би ахлах сургуульд багшилдаг. Бүхэл жилийн турш 17-той мэт л гэсэн үг.

ХАННА: Залуу хөвгүүн шиг гэх гэсэн байх аа, сэтгэхүй нь зогсчихсон биш. Ямартай ч чамайг юу төлөвлөж байгааг мэдэхгүй ч, эндээ хэсэг удахаар байгаа бол юмнаас хоцорч болохгүй байх аа. Тэгэхээр Томас чамайг маргааш гэхэд чиний юмыг бүрдүүлчихнэ. Болж байна уу?

БЭН: Тийм ээ.

ТОМАС: Би явж шалгалтын цаасаа засъя даа.

ХАННА: Бэн, яг юу болсон талаар мэдчихвэл  их тустай байна.

БЭН: Би... тэдэнд хэлчихсэн. Тэгээд л галзуурч эхэлсэн.

ХАННА: Өөдгүй амьтад. Чамайг ганцааранг нь тэдэнтэй үлдээсэнд намайг үнэхээр их уучлаарай.

БЭН: Энд байгааг минь хэлэхгүй биз дээ?

ХАННА: Мэдээж. Ямар бүх явдал суудлаа хэлэх гэж байгаа биш. Өөр хэрэгтэй юм байна уу?

БЭН: Вай-фай? Аав, ээж хоёр миний сүлжээг хаачихсан байх.

ХАННА: Мэдээж тэгнэ л дээ.

ТОМАС: Гоё байх болно оо, Бэн. Хойд Вэйк их нээлттэй газар, нээрээ шүү. Зарим хүмүүс Хойд Вөүк ч гэж дууддаг.

БЭН: Та ямар хичээл заадаг юм?

ТОМАС: Хими. Тийм ээ, байнга л бичиг цаасны ажлаас гарна аа гэж бодсон ч, Америк улсын төлөө боловсрол гэгч юм гарсан чинь өсвөр үеийнхэнтэй хамт байх таалагдаад эхэлсэн. Ойлгож байгаа биз дээ? Тэдэнд юм заах нь таалагдсан шүү. Гэснээс би удирдлага руугаа ээжийн чинь явуулсан захиаг илгээчихсэн. Элсэлт хийхэд бүх юм бэлэн болсон.

БЭН: Захиа? Юун захиа?

ТОМАС: Жил дуустал чи бидэнтэй хамт амьдрах болно гэж бичсэн захидал байсан.

БЭН: Юу вэ? Юу яриад байгаа юм бэ?

ТОМАС: Зохиомол юм аа.Нээх сүртэй юм болохгүй. Харин одооноос чи бид хоорондоо үнэн зөв л байвал бүх зүйл болоо доо.

БЭН: Тийм ээ.

ЭР: Юу байна даа, ноён Уоллес?

ТОМАС: Сайн уу, Сара? Тийм ээ, баярлалаа. За, үүнийг бөглөчих. Би гялс яваад чиний хуваарийг аваад ирье. За, Бэн, энэ чиний хичээлийн хуваарь. Нейтэн. Гайхалтай, яг л чамтай таармаар байсан юм.

НЕЙТЭН: Сайн уу, ноён Уоллес?

ТОМАС: Энэ манай эхнэрийн дүү, Бэн. Манай Хойд Вейк дайчдад шинээр элсэж байгаа юм.

НЕЙТЭН: Өө, за, тавтай морил, тавтай морил.

БЭН: Баярлалаа.

ТОМАС: Чи кампусаар дагуулаад явчих уу? Би анги руугаа явах гээд байна.

НЕЙТЭН: Тэгье ээ, асуудалгүй.

ТОМАС: Гайхалтай, баярлалаа. Удахгүй уулзъя, Бэн.

БЭН:  За.

НЕЙТЭН: Баярлалаа. Хөөх, чи ч толгой сайтай юм гээч.

БЭН: Баярлалаа.

НЕЙТЭН:  Ёстой догь. Математикийн гүнзгий гэнэ үү? Би энд тригонометрээ ч давдаггүй. Чамаас нэг анги дээд мөртлөө шүү.

БЭН: Зүгээр л математикад дуртай гэх үү дээ.

НЕЙТЭН: Исаак Ньютон өөрөө ч дургүй байсан гэдэг.

БЭН: Хэн нэгэн нь түүхийн хичээлдээ дуртай бололтой.

НЕЙТЭН: Өө, чиний эхний хичээл хатагтай Рэнжертэй юм байна. Шинэ сурагч нэг их ирээд байдаггүй л дээ.

БЭН: Гайхалтай.

НЕЙТЭН: Айх хэрэггүй ээ. Бөмбөг хөөсөн хэдээс л холуур явж байвал, бусад нь гайгүй дээ. За за. Эхний өдрийн мэнд.

ЛАОЙНС: Салгалсан хүүр ээ!

БЭН: Та зүгээр үү?

ЛАОЙНС: Новш гэж, за за. Сайн уу, сайн уу? Би хатагтай Лаойнс байна. Өршөөгөөрэй.

БЭН: Намайг Бэн гэдэг. Бэн Дэбейкэр.

ЛАОЙНС: Тийм ээ, чиний тухай имейл авсан. За, энэ бол Арт 4. Энэ бүгд биднийх. Одоогийн хүүхдүүд илүү жүжиг гэдэг болж. Учир нь сүүлийн зургаан долоо хоногт хоёр хүүхдийг л олж харлаа. Юуг түлхүү хийдэг вэ?

БЭН: Ихэнхдээ зурдаг.

ЛАОЙНС: Гайхалтай, тэгэхээр энэ бол чиний хэсэг. Чөлөөтэй ашигла.Сайн хар даа. Бидний ашигласан материалуудыг хар даа. Бидэнд бүүр ээрүүл хүртэл байгаа. Туршиж байсан уу?

БЭН: Үгүй ээ.

ЛАОЙНС: Сүнс киног үзэж байсан уу? Гол дүрийн хоёр нь суугаад байдаг даа. Гол дүрийн залуу тойрж суучаад бариад байдаг. Бүсгүйн гарыг барингаа шавраар бүтээгээд байдаг. Урлагийн үзэсгэлэнд зориулаад нэг юм хий. Гуйж байна. Чи бол миний сүүлийн найдлага.

БЭН: Уучлаарай, үзэсгэлэн гэнэ үү? Үгүй ээ, яах вэ, оролдож болно л доо.

ЛАОЙНС: Зураг. Чиний бие өөрөө зурахыг хүсэж байна.

БЭН: Аан, за.

ЛАОЙНС: Явцгаая.

БЭН: Хамт явах юм уу?

ЛАОЙНС:  Үгүй ээ, явж тооныхоо хичээлд суу. Мэдээж, дагаад явна шүү дээ!

БЭН: Аан, за.

ХАННА: Гей үзэн ядагч тахиан махан сэндвич?

БЭН: Асуухыг чинь л хүлээж байлаа.

ХАННА: Май.

БЭН: Баярлалаа.

ХАННА: Энэ... бүгд их сайн юмнууд шүү. Юу хийж байсан юм?

БЭН: Зүгээр л ноорог.

ХАННА: Зурж байгаа юм уу?

БЭН: Хайчлаад, наагаад.

ХАННА: Янзын.

БЭН: Нээрээ юм авч өгсөнд баярлалаа.

ХАННА: Сургууль хэр байна?

БЭН: Яах вэ, өөр л байна.

ХАННА: Бурхан минь, би ахлах ангиа бүдэг бадаг л санаж байна. Мянган жилийн өмнө юм шиг л байна. Гэхдээ тэр үед ч надад их юм болдог байж билээ. Юу гээч, Бэн, би... тэдний аль хэдийн хийсэн дээр нэмээд би чамайг зовоомооргүй байна.

БЭН: Тэд нэг ч залгаагүй, тийм үү?

ХАННА: Байж байгаарай.

БЭН: Ээж, аав. Та хоёрыг над руу ядаж залгах юм уу, бичих байх гэж бодсон юм. Ийм зүйл хэзээ ч битгий болоосой.

НЕЙТЭН: Цайны цагаар чамайг хайж байлаа.Хаана байсан юм бэ?

БЭН: 3-р байрны арын талбай дээр.

НЕЙТЭН: Чамайг Мел болон Софитой танилцуулах гэсэн юм. Магадгүй маргааш гоё хүүхдүүдтэй хамт сууцгаая.

БЭН: Мэдэхгүй ээ, би хичээлээ хийх ёстой. Хоцорч яваагаа мэдэж байгаа болохоор.

НЕЙТЭН: Би тусалж болно шүү дээ. Чи тоондоо сайн биз дээ, тэ? Миний тригонометр нэг л биш ээ.

БЭН: Тэгнэ л дээ. Чи надад товчлоод заагаад, би эргүүлээд чамд пифагорын теоремыг зааж болох л юм.

НЕЙТЭН: Болж байна шүү, тийм ээ.

ЭМ: Сайн уу!

ХАННА: Үгүй шүү! Ёстой үгүй. Дахиад ганц ч өдөр гунигт малгайтай цамцыг өмсөхгүй.

БЭН: Би дуртай шүү дээ.

ХАННА: Чамайг энэ гунигтай цамцандаа дуртайг мэднэ ээ. Гэхдээ үүний оронд чиний стиллийг олж мэдэх хэрэгтэй. Энэ лав биш.

БЭН: Арай л энгийн.

ХАННА: Тийм ээ. Үүнийг хар даа, нүдтэй чинь зохицож байна. Хөөрхөн юм аа, ингээд хослуулах юм байна.

БЭН: Тийм ээ.

ХАННА: Наадхаа өмсөөд үз. Би нөгөө чиний амьдрал тэгээс эхлэх гэдэг юмыг гайгүй болгоод даагаад явж чадна л даа, зарим зүйлсыг нь. Гэхдээ би чинь хүүхэдтэй, бас бус юмнууд гээд жаахан тиймэрхүү...

БЭН: Тийм ээ. Би ажилд оръё гэж бодож байгаа. Та хоёрын миний төлөө хийсэн бүхний хариуд би бас хэрэг болъё гээд гэрээс гадуурх юманд дасаж эхэлсэн.

ХАННА: Наадахыг чинь л бодож байлаа. Би нэг найзтайгаа аль хэдий холбогдчихсон байгаа. Зуслан маягийн их гоё юм хийдэг. Нээлтээ хийж байгаа. Чамд таалагдана аа, үнэхээр гоё.

МЕРЛОТ: Асуудалтай өсвөрийн зуслан зам дагаад байгаа.

БЭН: Би Крис гэдэг хүнтэй уулзах гэж ирсэн юм аа.

МЕРЛОТ: Крис!

КРИС: За, за. Энэ бол Ралей хотын цор ганц ахмадуудын өдрийн зуслан. Альцгеймер, зөнөх өвчин, эсвэл ой санамжинд нөлөөлөх ямар нэг өвчнөөр зовж шанал буй хүмүүст зориулсан газар. Харж байгаачлан хөнгөн үйл ажиллагаанууд, болон тоглоомнууд байна. Зураг, гар урлалын юмнууд. Энэ бидэнд бүүр цэцэгжүүлэлтийн хэсэг ч байна. Ёстой гоё харагдаж байна. Ханна чамайг ямар ч ажлын туршлагагүй гэж хэлсэн.

БЭН: Тийм ээ.

КРИС: Зүгээр дээ. Бид энд хараад сурах гэдэг зарчмаар явдаг. Ер нь бол долоо хоног бүр хичээлээ тараад, энд ирээд, үйлчлүүлэгчдийг хянаад, хараа хяналт сайн тавиад байж байхад л болно. Харин энд ажиллаж байхдаа, үнэнч, ямар нэг юм хэрэглээгүй, бас утсаа оролдохгүй байх ёстой шүү.

БЭН: Юу байсан бэ?

КРИС: Орилох эмчилгээ л байна. Хамгийн шилдэг нь.

БЭН: Намайг Бэн гэдэг. Та хэдийг эвлүүлдэг зураг хүлээгээд байж байна гэж сонслоо. Хаанаас нь эхлэх вэ?

КРИС: Багт тавтай морил, хүүхэд ээ. Маргаашаас жинхэнэ ажил эхлэнэ шүү.

БЭН:  Баярлалаа.

НЕЙТЭН: Бэн байна! Бэн! Чамтай танилцуулах гээд байсан андууд маань.

БЭН: "Андууд аа?" Энэ чинь...

СОФИ: Эршүүд ч юм уу? Мэднэ ээ.

МЕЛИКА: Намайг Мелика Вилкинс гэдэг. Уг нь хичээлийн үеэр танилцая гэсэн чинь чи ч хүнийг сайн аньдаг юм байна лээ шүү.

СОФИ: Нэг юм байна шүү.

МЕЛИКА: Намайг Мел гэж болно оо.

БЭН: Би тийм хүн биш шүү. Зүгээр л харьцахдаа жаахан муу.

МЕЛИКА: Би ч бас.

СОФИ: Намайг Софи гэдэг.

БЭН: Байзнаарай, чи арт 4-д суудаг, тэ?

СОФИ: Бараг л. Чи суудаг юм уу? Новш гэж. Энэ жил тэр хичээлд бараг л суугаагүй юм байна.

НЕЙТЭН: Софи арт цагийг мансуурах сул цаг болгоод портфолиогоо хийж байгаа гэж шалтагладаг.

СОФИ: Тэгдэг шдээ, тэр нь ч зөв.

МЕЛИКА: Бэн. Юу сонсож байгаа юм?

БЭН: King Princess.

НЕЙТЭН: Хэн гэнэ ээ?

СОФИ: Бурхан минь, би KP-д хайртай. Чамайг бидний Spotify-рүү нэгтгэх хэрэгтэй. Наад дуучин чинь намайг бүүр нойтогнуулдаг.

МЕЛИКА: Хүүе ээ, юм идэж байна шүү дээ.

СОФИ: Ямар хамаатай юм? Ямар чиний нойр хүрэхгүй үедээ Ноа Сентиниог бодож өөрийгөө оролддог байгаа биш.

НЕЙТЭН: Юу гээч, Ноа ч дажгүй шүү. Би лав хийнэ ээ.

СОФИ: Эр хүний хэмжүүр ч бага болжээ. Бэн, чи Ноатай унтах байсан уу?

БЭН: Үгүй ээ.

СОФИ: Чамайг таалагдана гэж мэдээд байсан юм аа.

МЕЛИКА: Чи яагаад шилжиж ирсэн юм?

БЭН: Эгч маань энд амьдардаг.

МЕЛИКА: Хуучин сургууль чинь хаана байсан юм?

НЕЙТЭН: За, байцаалт дууслаа.

МЕЛИКА: Болсон. Тэр эхний шалгалтаа давлаа.

БЭН: Одоо дахиад сүүлийн шалгалт энэ тэр байгаа юу?

СОФИ: Бас тоглоомтой юм гээч, бидний мэддэг нэг хүнийг эс тооцвол.

НЕЙТЭН: Юу гээч, хө? Бэнээр шийдүүлчихье.

МЕЛИКА: За, наад цэнхэр дурлал, цэнхэр хайраа боль. Жаахан хөгжилтэй юм ярьж болох уу?

СОФИ: Тийм шүү, тийм.

МЕЛИКА: Стефийн үдэшлэг ч юм уу?

СОФИ: Аль эсвэл Стефийн үдэшлэгт хэр зэрэг тасрах вэ ч юм уу?

НЕЙТЭН: Яг наадхыг чинь. Тийм ээ! Софи, чи миний бодлыг уншчихлаа.

СОФИ: Тийм ээ, би уншчихлаа.

НЕЙТЭН: Миний авралийн элч бурхан, гэгээн Бэнесүс минь.

БЭН: Бурхан минь. Хэн гээч нь вэ?

НЕЙТЭН: Дабс гэдэг юм.

БЭН: Сайн уу, Дабс?

НЕЙТЭН: Тавтай морил. Юмаа надад өгчих. Тайл, тайл, энд үлдээд надтай хамт бай.

БЭН: Баярлалаа. Гоё тоглуулагч байна.

НЕЙТЭН: Баярлалаа, гэхдээ ихэвчлэн бльютүүт хэрэглэдэг юм аа. Наадахыг чинь дэлгүүрээс авсан.

БЭН: Бурхан минь, энэ чи юу?

НЕЙТЭН: Юу? Хүүхдийн тэргэнд үү? Тийм ээ, өнгөрсөн долоо хоногийн зураг.

БЭН: Хөөе, наадах чинь...

НЕЙТЭН: Хөөх, ёстой янзын. Энэ чинь бүүр...

БЭН:  Юу ч биш ээ. За, за. Энэ бол манай гэр бүлийн мод. Мод байсан ч юм уу.

НЕЙТЭН: Өнгөрсөн цаг дээр.

БЭН: Урт түүх л дээ.

НЕЙТЭН: Яагаад надад нэг тийм чамайг огт мэдэхгүй юм шиг мэдрэмж төрөөд байна аа? Том болоод юу болмоор байна?

БЭН: Нээрээ юу? Мэдэхгүй ээ. Амьд.

НЕЙТЭН: Хөөх, ямар эмо юм бэ?

БЭН: За тэгвэл чи?

НЕЙТЭН: Би зохиолч эсвэл найруулагч болно оо. Надад гэр бүлийнхээ талаар яриач. Наад модынхоо тухай яриач.

БЭН: Зүгээр л зураг шүү дээ.

НЕЙТЭН: Худалч.

БЭН: За, яах вэ. Манай гэрийнхэн намайг хөөчихсөн. учир нь би ямар ч... би стрейт биш болохоор.

НЕЙТЭН: Стрейт биш. Новш, уучлаарай.Би яагаад инээснээ үнэхээр мэдэхгүй байна. Баларсан юм. Томчууд ч новш шүү.

БЭН: Чамд ном чинь байгаа юу? Тэгээд логарифмын гишүүдийг нэг талд нь гаргаад тэгшитгэлийг дахиад бич.

ЛАОЙНС: Юугаа бодоод байгаа юм?

БЭН: Би хэлж чадахгүй нь ээ.

ЛАОЙНС: За, за, хэрэв надтай ярьж болохгүй гэж байвал энэ сартай ярилц. Энэ сар бүгдэд нь нээлттэй. Би хуучин новшын нөхрөөсөө салах хэрэгтэй болсон үед хэн хүнээс илүү би энэ сартай ярилцсан. Чи яагаад оролдож үзэж болохгүй гэж? Хэлээд үз.

БЭН: За. Сайн уу, сар аа?

ЛАОЙНС: Сайн уу, Бэн? Юу дотроос чинь чамайг идээд байна аа?

БЭН: Би өөрөөрөө байж чадахгүй байна.

ЛАОЙНС: Надад бол өөрөөрөө л байх шиг харагдаж байна.

БЭН: Үгүй ээ, тийм биш. Энэ бол би биш. Хэн гэдгээ ч үнэндээ мэдэхгүй нь.

ЛАОЙНС: Аан, за. Үл мэдэгдэх нэгэн.

БЭН: Эсвэл би мэдэж байгаа, тэгээд ийм байгаа маань, хүйсэнд хамаарахгүй байгаа маань намайг нэгэн зэрэг хоосон бас баян санагдуулж байна. Бүүр амьдралыг минь ч сүйрүүлж, өөрөө өөрийгөө яахаа бүр мэдэхээ байлаа.

ЛАОЙНС: За, за, хэрэв би ч бас хүйсгүй байсан гэвэл яаж байна?

БЭН: Айн, тийм үү?

ЛАОЙНС: Тийм ээ, би чинь сар шүү дээ. Сар чинь эм ч биш, эр ч биш. Сар эртний боловч орчин үеийн, бас таталцлын хүч, гэхдээ яг одоо бидний яриад байгаа зүйл биш, бас жинхэнэ утгаараа шинжлэх ухаан ч биш.

БЭН: Та хэнд ч хэлэхгүй байж болох уу?

ЛАОЙНС: Энэ бол Арт 4.Энд ямар их нууц байгааг мэдэх үү? Би засгийн газрыг буулгаж ч чадахаар. Хүйсэнд захирагдахгүй байх. Үүнийг чинь хүмүүс ойлгоогүй гэсэн үг үү?

БРЭНДА: Юу хэлэх гээд байгаа юм?

ААВ: Хэлсэн үгээ буцаахыг тушааж байна.

БРЭНДА: Бэнжамин, Бэнжамин, аав чинь чамтай яриад байна.

ААВ: Хаашаа явж байна гэж бодоо вэ?

БРЭНДА: Сайн сонс. Бурхан үүнийг хүсээгүй. Чамд ч, энэ гэр бүлд ч тэр.

БЭН: Бурхныг хараал идэг. Яаж байна аа? Ээж! Ээж!

ЛАОЙНС: Чи зоригтой. Чи бол дайчин.

БЭН: Тэгж мэдрэгддэггүй.

ЛАОЙНС: Тэгвэл... одоо тэгж мэдрэх шаардлага байхгүй шүү дээ. Байх нь л гол зүйл.

БЭН: Заримдаа би өөрийгөө хараад тольны өөдөөс харахдаа, юу харж байгаагаа мэддэггүй. Толгойндоо бодож байгаа юмаас тэс өөр харагддаг.

ЛАОЙНС: За, чамд зориулсан дахиад нэг мессеж ирлээ. Сайн уран бүтээл амьдралаас төрдөг. Тэгэхээр чи гарч амьдрах хэрэгтэй. Өөртөө биш юмаа гэхэд ядаж үзэсгэлэнгийн төлөө. Чи мэдэж байгаа шүү дээ. Надад тэр зургийн үзэсгэлэн хэр чухал болохыг.

БЭН: За.

БРЭНДА: Энд амьдардаг гэж хэлээд байна шүү дээ.

ААВ: Тэгвэл харцгаая. Ханна! Аав чинь байна! Байна уу?

ХАННА: Та хоёр энд яг ямар новшоо хийж байгаа юм бэ?

БРЭНДА: Ханна, чамтай маргах гэсэн хүн алга аа.

ААВ: Чамайг харсандаа таатай байна, охин минь.

ХАННА: Наадах чинь хариулт биш.

ААВ: Бэн энд байгаа эсэхийг харах гэж ирлээ.

БРЭНДА: Энэ манай зээ хүү юу?

ХАННА: Үгүй. Тэглээ ч Бэнийг хаана байгааг мэдэхгүй.Уулзаагүй олон жил болж байна.

БРЭНДА: Надад худлаа яриад үзээрэй.

ХАННА: Яасан? Түүнийг гэрээсээ хөөчихсөн юм уу?

ААВ: Бэнд сонголт байсан. Тэгээд тэр бурууг нь сонгосон.

ХАННА: Ижил хүйстэн болохоор нь уу?

БРЭНДА: Тэр тэгж хэлсэн юм уу? Хэлсэн юмынх нь тал нь ч биш байна. Бэн! Бэнжамин!

ААВ: Хүү минь?

БРЭНДА: Бэнжамин!

ХАННА: Манайхаас гарж үз.

ААВ: Бэн!

БРЭНДА: Юу гээч, би ер нь цагдаа руу залгадаг юм билүү? Төрсөн дүүгээ хулгайлсан гэдгийг сонсоод цагдаа нар юу гэх нь их сонирхолтой байна.

ХАННА: Өөрийн дүүгээ хулгайлах аа? Та гэрээсээ түүнийг хөөсөн биз дээ?  Та түүнийг хаясан.

БРЭНДА: Больж үз.

ХАННА: Манайхаас зайл!

ААВ: Алив, Кейти!

БРЭНДА: Би хүүгээ авмаар байна!

ААВ: Явцгаая аа!

ХАННА: Би явж Саярусыг оронд нь орууллаа. Буцаж ирээд яг юу болсон талаар мэдмээр байна.

БЭН: Би Нонбайнари.

ТОМАС: Аан, за. Аан, за, за, зүгээр шүү дээ. Яаж мэдрэгддэг вэ?

БЭН: Тохирохгүй байгаа юм шиг санагддаг. Харьяалагдах газаргүй мэт. Бие маань үргэлж сонин мэдрэгддэг. Тархи маань ч гэсэн адилхан. Би энд байх ёсгүй мэт. Амиа хорломоор байна гэсэн үг биш шүү. Зүгээр л ямар нэг зүйл нэг л биш байдаг. Яг бүрэн эрэгтэй хүүхэд шиг биш, эмэгтэй хүүхэд шиг ч мэдэрдэггүй. Яг дунд нь мэдрээд байх шиг. Дунд нь гацчихсан мэт.

ХАННА: Тэгэхээр чи яг юу гэсэн үг вэ? Яг нөгөө нэг...

ТОМАС: Төлөөний нэр.

ХАННА: Төлөөний нэр нь. Би зүгээр л зөвөөр мэдмээр байна.

БЭН: Би үүнийг огт хэлж байгаагүй юм байна. Мэдэхгүй ээ. Хүмүүс "Тэд/Тэдний" гэж хэрэглэдэг. Олон "тэд" гэж байдаг. Одоохондоо би сайн мэдэхгүй л байна. "Тэд/Тэдний" гэдэг нь зөв бололтой.

ТОМАС: Биднийг тэгж хэлээсээй гэж хүсэж байна уу?

ХАННА: Тийм ээ.

БЭН: Мэдээж.

ХАННА: Гайхалтай.

БЭН: Гэхдээ гэртээ л тэгсэн нь дээр байх. Одоогоор сургуулийнхандаа мэдэгдүүлмээргүй байна.

ТОМАС: Тэд бүгдээрээ зүгээр байна байх аа.

БЭН: Би одоо ч гэсэн шинэ хүүхэд хэвээрээ байгаа.

ХАННА: Тийм ээ, Томас ямар нэг юм хэлэхгүй дээ. Тэгээд бид гэртээ зөв ашиглахыг хичээх болно оо.

ТОМАС: Деми Ловато шиг юм байна. Тэд чинь "Тэд/Тэдний" гээд байдаг, тийм ээ?

БЭН: Тэр буцаад "эмэгтэй" рүүгээ буцчихсан.

ХАННА: Тэгэхээр чи бас сольж болох нь ээ?

БЭН: Ярвигтай л даа.

ХАННА: Би их сандраад байсан чинь, энэ... Бүүр аймаар том юм байгаа л гэж бодсон шүү дээ.

ТОМАС: Бид хоёр чамайг хүн алчихсан тухайгаа хэлнэ л гэж бодсон.

БЭН: Бурхан минь. Батмен-д дуртай болоод хэр удаж байгаа юм?

НЕЙТЭН: Миний криптонайт. Үүрд. Манай ах хуучин комик номуудаа үлдээгээд, тэгээд л би донтчихсон. Хэдэн жилийн өмнө Жеймс Танион гээд залуу гарч ирээд бүх Күйр дүрүүдийг нэмсэн. Насаараа фэн байсан надад бол нэлээн том нээлт болсон мөч. Ямар нэг байдлаар би ч юм шиг. Баттай. Гей Готамд харьяалагдах юм шиг. Энэ тийм ч муу биш байна. Зүгээр л хэдэн догол мөрийг нь засчихлаа.

БЭН: Адис хүлээн авлаа. Энэ жүжгийг давж гарна гэдэг ёстой зовлон байлаа.

НЕЙТЭН: Дараагийн удаа, чангаар уншаад, жүжиглэ. Шекспирийн жүжгүүд угаасаа л эрчүүд эмэгтэй дүрд драг маягийн юм байсан шүү дээ. Би өөрийгөө Sasha Velour шиг төсөөлөөд тоглодог доо. Шал өөр байдаг шүү.

БЭН: Тэгснээс хоолойгоо боомилсон нь дээр байх аа.

НЕЙТЭН: Чи жаахан юмыг хүндээр боддог хүн юм шиг байна, тэ, Бэн?

БЭН: Би юу? Мэдэхгүй ээ. Би ичгэвтэр байдалд орохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй. Байнга хэт их юм бодож явдаг.

БЭН: Юу хийгээд байна аа?

НЕЙТЭН: Суллаж байна. Чиний титэм чакраг. Манай ээж Рэйки эмчилгээ хийдэг. Харваас худлаа л даа, гэхдээ чи тайван байх хэрэгтэй.

БЭН: Хөөе. Би чамд худлаа хэлсэн юм аа. Нөгөө дээр чи надаас асуусан даа, эцэг эхтэйгээ яасан юм бэ гээд. Би стрейт гэж хэлсэн маань л даа. Юу гэх гэсэн бэ гэвэл би хүйсэнд харьяалагддаггүй.

НЕЙТЭН: Чамайг ингээд хэлсэн чинь би мэдэрч эхэлж байна.

БЭН: Юу гэсэн ч үг юм?

НЕЙТЭН: Зүгээр л мэдрэмж шүү дээ. Чи нэг тийм зөөлөн, тайван энерги ялгаруулдаг, бас их уян налархай, эелдэг. Тэгэхээр "Тэд/Тэдний" гэсэн үг үү?

БЭН: Тийм ээ, "Тэд/Тэдний".

НЕЙТЭН: Ичихээрээ хөөрхөн юм аа. Новш гэж, одоо би иччихлээ.

НЕЙТЭН: Би энэ амархан болдог обен-ийг бяцхан үеэлээсээ хулгайлчихсан. Тэр өөрөө яг зөв ягаан өнгө биш байна гээд гомдоллоод байсан юм. Энэ сайхан үдэш, би алдартай пиццагаа хийе гэж бодож байна аа.

ЛАОЙНС: Чи зүгээр үү, бяцхан дагина минь?

БЭН: Тийм ээ, зүгээр л...

ЛАОЙНС: Зүгээр юу гэж?Юу ч биш л байна шүү дээ. Энэ бол, энэ бол залхуурал. Ямар ч сүнслэг утга алга. Хоосон зураг. Чи өөрийнхөө хүсэл тэмүүллээр дүрэлзсэн, уур бухимдал, жинхэнэ мэдрэмжийг шингээсэн бүтээл хийх хэрэгтэй.

БЭН: Миний толгойд Нейтэн л гээд байна.

ЛАОЙНС: Тэгвэл Нейтэнийг зур. Гарга. Зурган эмчилгээ болго. Тэр эмэгтэйлэг, бүтээлч энерги рүүгээ сайн төвлөр дөө, за юу? Жаахан хүүхдэд ийм юм хэлсэн гээд намайг хүнд хэлэв ээ.

ТОМАС: Хөөе.

БЭН:  Бурхан минь. Томас.

ТОМАС: Энэ арай...

БЭН: Үгүй ээ.

ТОМАС: Тэр л байна даа. Хэн нэгэн нь шохоорхоод байна аа даа. Гей хаан, эсвэл...Өө, чи гей билүү? Сонсооч, Бэн. Уучлаарай. Мэдрэмжгүй хандчихлаа. Би чинь ах болон дүү гэдэг зүйлд дасаж амжиагүй байгаа. Би одоо болтол суралцаад л.

БЭН: Хэрэв танд хэцүү байгаад байвал хэзээд л бол хэзээ ч хамаагүй больчхож болно.

ТОМАС: Тэгж хэлэх гээгүй ээ. Өөрөөр мэдрэх нь амаргүйг мэдэж байна аа. Би лав багадаа бусад хүүхдүүдээс илүү их сэтгэл хөдлөлтэй байсан. Спортод нээх дуртай биш...

БЭН: Хөөх, тэгж гадуурхагдахад танд их л хэцүү байсан байх даа.

ТОМАС: Би зүгээр л чамайг ойлгох гээд байна, найз аа. Бид нэг тал шүү дээ. Гоё нь гэвэл өнгө сонгохдоо заавал шалтгаан хэрэггүй. Хамгийн чухал нь мэдэрч байгаа зүйлээ л цаасан дээр гаргаж тавих юм. Кристин. Инээдтэй байна уу? Намайг оночихлоо, оночихлоо, за юу? Би болсон.

ХАННА: Бэнжи, хаана байна?

БЭН: Дээр байна аа. Ор, ор.

ХАННА: Сайн уу?

БЭН: Сайн уу?

ХАННА: Түүнийг харж өгсөнд баярлалаа.

БЭН: Мэдээж.

ХАННА: Сайн уу, хүү минь? Томас сая та хоёрын дунд жижиг үл ойлголцол гарсан гэж хэллээ.

БЭН: Тийм ээ, зүгээр ээ. Би мартчихсан.

ХАННА: Чамайг нэлээн уурласан л гэсэн дээ.

БЭН: Тийм ээ, эмо маягийн стрэйт залуу байхыг Нонбайнари хүнтэй адилтгасан нь намайг уурлуулсан.

ХАННА: Хүмүүс новшийн юм хэлдэг ч тэр нь үнэн гэсэн үг биш. Том болохын нэг хэсэг бол юмыг өөртөө хүндээр тусгахгүйг ойлгох явдал.

БЭН: Эцэг эх шиг хандахаа больж болох уу?

ХАННА: Ингэхээс өөр арга байхгүй байна шүү дээ.

БЭН: Зүгээр өөрийнхөө хүүхдэд л санаа зов л доо.

ХАННА: Юу гээч, чи бид хоёр нэг гэрт өссөн. Чи бид хоёр адилхан маш олон зүйлийг үзсэн ч, яг намайг юу туулж явсныг чи огт мэдэхгүй.

БЭН: Тийм ээ, би мэдэхгүй. Би зөвхөн таны сүүдэрт амьдрах ямар байдгыг л мэднэ. Та ч бас миний талаар юу ч мэдэхгүй. Миний төрсөн өдөр хэзээ гэдгийг ч мэдэхгүй.

ХАННА: Мэдээж би төрсөн өдрийг чинь мэднэ.

БЭН: Хэзээ юм?

ХАННА: Нөгөө... Нөгөө юу...

БЭН: Өнөөдөр, Ханна. Өнөөдөр болоод байна.

НЕЙТЭН: Чиний хацар дээр зурсан юм чинь сарьсан багваахай байна, тийм үү?

БЭН: Мэдэхгүй ээ, байж болох л юм. Намайг шоолохгүй гэж амлаач.

НЕЙТЭН: Жинхэнээсээ ярьж байна уу? Үүнийг чинь бичлэг болгоод авчих уу? Ёстой ховор тохиолдол байна даа.

БЭН: Би өмнө нь үдэшлэгт явж үзээгүй.

НЕЙТЭН: Юу? Яаж вэ?

БЭН: Хуучин сургуульдаа суга хүүхэд, хэн ч уудаггүй, ямар ч онц гойд юмгүй хотод өссөн болохоор.

НЕЙТЭН: Хөөх, хонгор минь, нэр төрийн хэрэг байна. Энэ чинь...

СОФИ: Хөөе, тамд тавтай морил.

НЕЙТЭН: Аль хэдий согтоод эхэлчихжээ.

СОФИ: Тийм ээ.

НЕЙТЭН: Надад өг дөө, надад л даа.

СТЕФАНИ: Бурхан минь, энд тамхи татаад байгаа юм уу?

СОФИ: За, за.

СТЕФАНИ: Үүнийг чинь үнэртээд манай ээж аав намайг ална шүү дээ.

СОФИ: За л даа, за.

НЕЙТЭН: Сайн уу, Стефани? Биднийг урьсанд баярлалаа.

СТЕФАНИ: Гар аа!

СОФИ: Баяртай, цагаан охин минь.

БЭН: Бид энд байх ёсгүй юм уу?

НЕЙТЭН: Илүү мэдэх гээд яах вэ. Битгий санаа зов, санаа зовох хэрэггүй. Хөөе, Мел хаана байгаа юм?

СОФИ: Тэнд Тоддын хажууд зогсоод.

БЭН: Үгүй ээ, би өмнө нь огт татаж байгаагүй.

СОФИ: Балиар юм аа.

НЕЙТЭН: Май.

СОФИ: Алив ээ, татчих аа. Хөгжилтэй байх болно оо.

БЭН: За, за, яасан ч яах вэ.

СОФИ: За ингээд, манай хүний анхных нь.

СОФИ: Юу вэ, юу? Яасан бэ?

МЕЛИКА: Би баллачихлаа. Үнэхээр баллаад хаячихлаа.

СОФИ: За, хонгор минь, зүгээр дээ, зүгээр. Чамайг илүү өөр юм руу баллахаар явцгаая, за юу?

МЕЛИКА: Үгүй ээ, үгүй, хэрэггүй ээ.

СОФИ:  Үгүй ээ, харин ч тэгнэ шүү.

НЕЙТЭН: Хөөрхий дөө.

БҮГД: Алаад өгцгөөе!

НЕЙТЭН: Бурхан минь. Хөөе, хөөе, тайван, тайван. Энэ шөнө дөнгөж ургаж буй мод шиг л залуу байна. Цаашаа илүү их зүйл болно.

БЭН: Согтуу байвал илүү хөгжилтэй болгоно гэж бодсон ч үгүй юм шиг байна аа.

НЕЙТЭН: Үгүй ээ.

СОФИ: Буцаагаад өг дөө.

НЕЙТЭН: Хөөе, Тодд хүлээгээрэй.

ТОДД: Сайн уу, юу байна даа, Нейтэн?

НЕЙТЭН: Сайн уу? Тэнд байгаа манай найз Мел, чамайг түүнийг кино театр луу дагуулаад явах болов уу гэж байна.

ТОДД: Тийм ээ, болно шүү дээ. Сайн уу?

МЕЛИКА: Сайн уу?

ТОДД: Чамайг энүүгээр дагуулаад явъя.

МЕЛИКА: За.

ТОДД: Явцгаая.

МЕЛИКА: Ямар новш нь вэ?

НЕЙТЭН: Алив ээ.

БЭН: Хонгор минь! Хонгор минь!

НЕЙТЭН: Тийм ээ!

БРЭНДА: Бэнжамин, хүү минь, ээж нь залгаж байна аа. Төрсөн өдрийн мэнд хүргэх гээд. Чамтайгаа уулздагч болоосой.

НЕЙТЭН: Бэн, чи зүгээр үү?

БЭН: Тийм ээ, уучлаарай.

НЕЙТЭН: Бэн, чи зүгээр үү? Бэн!

БЭН: Ямар новш нь вэ?

НЕЙТЭН: Бурхан минь, чи бүүр явчихжээ. Эвий дээ. Зүгээр дээ. Эвий, эвий. Галзуурах шахах үедээ энд ирдэг юм. Толгой эргэж байгаа чинь ойлгомжтой байгаа болохоор...

БЭН: Ээж маань залгасан.

НЕЙТЭН: Юу гэж хэлсэн бэ? Хүүхдүүд өөрсөд шиг нь болохгүй болохоор эцэг эхчүүд юу хийхээ мэддэггүй л дээ. Манай ээжийн эгч намайг бисексуал болохоор над руу огт хардаггүй.

БЭН: Тийм үү?

НЕЙТЭН: Тийм ээ, нээрээ шүү. Би сонсож болох уу?

БРЭНДА: Бэнжамин, хүү минь, ээж нь залгаж байна аа. Төрсөн өдрийн мэнд хүргэх гээд.

НЕЙТЭН: Байзнаарай. Төрсөн өдөр чинь юм уу?

БРЭНДА: Бид яаж аашилсандаа их харамсаж байна.

НЕЙТЭН: Төрсөн өдрийн мэнд хүргэе, Бэн Дэбейкэр!

БРЭНДА: Хэрэв боломжтой бол бид уулзах...

БЭН: Баярлалаа.

НЕЙТЭН: Тэгэхээр чи юу хиймээр байна даа?

БЭН: Унтана даа. Толгой эргээд байна.

НЕЙТЭН: Анхны уулт. Явж унтацгаая.

ХАННА: Ямар новш нь вэ, Бэн?

БЭН: Юу?

ХАННА: Хаана байсан юм бэ? Санаа зовоод үхэх гэж байлаа.

БЭН: Уучлаарай, Нейтэний гэрт хоночихсон юм аа.

ХАННА: Хэрэв чи энэ гэрт амьдаръя гэж байгаа бол юмаа хэлж байх хэрэгтэй.

БЭН: Уучлаарай гэсэн шүү дээ.

ХАННА: Уучлаарай, би тэгж аймаар хэлэх гэсэнгүй ээ. Зүгээр л дараагийн удаа над руу бичиж байгаарай.

БЭН: Тэгнэ ээ.

ХАННА: Би зүгээр л их айлаа.

БЭН:  Харин тийм ээ.

ХАННА: Тийм ээ. Хөөрхөн харагдаж байна. Төрсөн өдөр чинь хэр байв?

БЭН: Үнэхээр гоё.

БЭН: Та яагаад явсан юм бэ?

ХАННА: Жирэмсэн болоод.

БЭН: Жоелоос уу?

ХАННА: Тийм ээ, Жоелоос.

БЭН: Новш гэж.

ХАННА: Тэр хүн бид хоёр ярилцсан л даа. Тэр хүн намайг... үр хөндүүлэх тал дээр их дэмжиж байсан. Аав ээж хоёртой уулзах хүртлээ. Намайг Ютад нэг газар руу явуулж, хүүхдээ төрүүлээд, дараа нь өргүүл гэж албадсан. Тэгхээр нь би зайлж үз гээд гэрээсээ зугтсан юм. Би автобусаар ДиСи руу яваад, Асуудлаа өөрөө зохицуулсан. Буцаад гэртээ очихыг оролдсон ч тэд...

БЭН: Байз, та ирэх гэж байсан юм уу?

ХАННА: Тийм ээ. Тэгэх гэж байсан. Харин тэд намайг өөрсдийн гэртээ байлгахгүй гэсэн.

БЭН: Ханна, тэд чамайг надад хар тамхинд донтсон гэж хэлсэн шүү дээ.

ХАННА: Тийм их юм үзсэн байхад намайг хар тамхинд донтсон гэсэн гэнэ ээ? Навчин тамхи ч татаж үзэж байгаагүй шүү дээ.

БЭН: Надад нэг санаа төрлөө.

ХАННА: За. Юу юм?

БЭН: Машиныхаа түлхүүрийг авчих.

ХАННА: Юу?

БЭН: Алив ээ, алив.

ХАННА: Ахлах сургуулиас хойш нэг ч уугаагүй юм байна. Ийм гоё байдгыг нь мартаж. Юу вэ?

БЭН: Орилох эмчилгээ!

ХАННА: Юугаа яриад байгаа юм бэ?

БЭН: Хөгшин хүмүүстэй иймэрхүү юм хийдэг юм аа. Орилох эмчилгээ. Биенд их тустай. Оролдоод үзэх хэрэгтэй шүү.

ХАННА: Намайг үхтэл минь айлгалаа, Бэн. Зүгээр л хашхирчхаж байгаа юм уу? Ингээд үү?

БЭН: Үгүй ээ, арай илүүг. Үгүй ээ, наадахаасаа хамаагүй илүү хүчтэйг. За, миний ардаас. Аав, ээж хоёрыг хараал идэг!

ХАННА: Аав, ээж хоёрыг хараал идэг!

БҮГД: Аав, ээж хоёрыг хараал идэг!

ХАННА: Аав, ээж хоёрыг хараал идэг!

БҮГД: Аав, ээж хоёрыг хараал идэг!

ЛАОЙНС: Энэ зургийн үзэсгэлэнд орох болно.

БЭН: Нээрээ юу?

ЛАОЙНС: Гэхдээ чамайг өөрийгөө илтгэсэн зүйлийг яг хэн бэ гэдгээ харуулсан зүйл хийгээсэй гэж бодож байна. Нейтэнд донтчихсон байгаатай биш.

БЭН: Надад нэг санаа байгаа л даа. Өөрийнхөө царайг будах. Өөрийг царайгаа бүтээх ч юм уу.

ЛАОЙНС: Тэгвэл царайн дээрх царайн дээрх царай. Яг л урам баримал шиг. Бурханы хамгийн агуу баримал дээрх баримал. Таалагдаж байна! Маш шинэлэг. Оюун санаа чинь хаашаа явчхав?

БЭН: Уучлаарай. Заримдаа миний царай аавыг минь их санагдуулдаг.

ЛАОЙНС: Тэдний талаар ярьмаар байна уу? Чамд гоё санагддаг аав ээжийн чинь тухай ямар нэг зүйл байгаа юу?

БЭН: Тэгэхгүй ээ, ямар үхчихсэн байгаа биш дээ.

ЛАОЙНС: За, за, өөрөө л мэд, бодит байдлаас тасарчихсан хүн гуай. Ялгах олон саанууд байна.

БЭН: Би ээжтэйгээ хамт ажил руу нь явдаг байсан. Тэр сувилагч болохоор дандаа амьтны зурагтай цамц өмсдөг байлаа. Зун болохоор намайг дагуулаад долоо хоногийн хэдэн өдөр юм бутлахад туслуулахаар авч явдаг байлаа. Хөгшин настай өвчтөнтэй уулзаж тэднийг хөгжөөж инээлгэдэг. Энэ миний хамгийн дуртай нь байсан. Баасан гарагийн орой бол кино үздэг орой. Вэстэрн киног маш чангаар үзээд л. Аав бид хоёр бие бие рүүгээ ам руу нь попкорн шидэлцээд л. Би ээжийнхээ цэцэрлэгт нь тусалдаг байсан. Тэгээд би наранд түлэгдэхэд надад алое-ийн тос түрхдэг байсан. Би тэднийг санаад байна. Тэгж болохгүйгээ мэдэж байгаа ч.

ЛАОЙНС: Санаж болно шүү дээ. Чиний ээж аав юм чинь.

БЭН: Тэдний хүүхэд байх нь яагаад хангалтгүй байгааг л ойлгохгүй байна. Одоо тэгсэн ээж надтай хамт хоолонд оръё гээд байгаа.

ЛАОЙНС: Хэрэв явах гэж байгаа бол ганцаараа битгий яв аа, за юу?

БЭН: Сайн уу?

ХАННА: Хөөе! Гутлаа тайлаач ээ! Галзуурчихсан юм уу?

БЭН: Юм ярьж болох уу?

ХАННА: Тийм ээ, юуны ч тухай хамаагүй ярь. Намайг энэ уйтгартай гэр бүлийн амьдралаас авраач.

БЭН: Ээж залгасан.

ХАННА: Нээрээ юу?

БЭН: Тийм ээ?

ХАННА: Яагаад?

БЭН: Намайг хармаар байна гэсэн.

ХАННА: Үгүй ээ.

БЭН: Ханна, би яг үнэндээ... явмаар байна.

ХАННА: Тэгвэл надад наадах чинь зөв сонголт шиг санагдахгүй байна.

БЭН: Зайлшгүй биш гэж үү?

ХАННА: Надад ч хамаагүй л дээ. Чамайг энд ирэх хүртэл.

БЭН: Зүгээр л тэдний юу гэхийг сонсмоор байна. Үүнээс өөр илүү зүйл байхгүй ээ.

ХАННА: За, тэгвэл би чамтай хамт явъя.

БЭН: Би ганцаараа хийх ёстой байх аа. Нейтэн, Соф хоёр дагаад явна гэсэн. Юмыг яаж мэдэх вэ, намайг хулгайлчихна гээд.

ХАННА: За, за. Надтай ядаж хаана байгаагаа хуваалцаж болох уу?

БЭН: Болж байна.

ХАННА: За. Хүлээ. Томас бид хоёр ярилцаад бид цаашдаа үнэхээр ингэж явах гэж байгаа бол албан ёсных болгох хэрэгтэй гэж бодож байна.

БЭН: Та надад санал тавиад байгаа юм уу?

ХАННА: Бид хоёр байнгын асран хамгаалагч болох өргөдөл гаргамаар байна.

БЭН: Би тийм юманд арай том биш үү?

ХАННА: Тийм байж болох ч, татварын хөнгөлөлт нь ашигтай байна л даа.

БЭН: Ханна, капитализм гэж бүх муу муухайн үндэс шүү дээ.

ХАННА: Хошигнох ч яах вэ, ингэвэл бидэнд их амар байна. Хэсэг хугацаанд ч байсан хамаагүй.

БЭН: Баярлалаа. Та миний амьдралыг аварлаа.

НЕЙТЭН: Тэд мөн үү? Соф, чи яваад нэг ширээ авчих уу?

СОФИ: Та хоёрт нялуурах хангалттай цаг байхгүй шүү дээ. За, за, хоёр хүний ширээ. Одоохон бэлэн боллоо.

НЕЙТЭН: Хөөе, над руу хар даа. Өнөө орой юу ч болсон бай, Бэнжамин ДэБейкэр, би... чамд сайн сайхныг хүсэж байна. Учир нь чи хүртэх эрхтэй.

БЭН: Баярлалаа.

ААВ: За. Тэврээд л авмаар байна.

БРЭНДА: Харин тийм ээ.

ААВ: Сайн уу?

БРЭНДА: Уулзахад таатай байна. Чихээ цоолчихсон юм уу? Хөөх. Гоё харагдаж байна.

БЭН: Баярлалаа.

БРЭНДА: Юуны өмнө аав бид хоёр чинь чамд хайртай гэдгээ хэлмээр байна.

ААВ: Чамайг гэрт санаж байна.

БЭН: Тийм ээ, би ч гэсэн. Гэхдээ энд гоё байгаа.

БРЭНДА: Эгч чинь чамд сайнаар нөлөөлж байгаа гэж бодохгүй л байна.

БЭН: Тийм ээ, тэр ч хийх юмтай, уучлаарай, хамтдаа хийх юмтай, тэгэхээр...

БРЭНДА: Тийм ээ, тийм. Зөв, зөв.

ААВ: Сонс. Хүүгээ дахиад харж байгаадаа их баяртай байна.

БЭН: Хүүхэд.

БРЭНДА: Тийм ээ, энэ талаар ярих гэсэн юм. Энэ бүх юмны тухай. Ярина аа. Гэхдээ эхлээд чамд хэлмээр байгаа юм нь бид чамайг санаад байна. Харин чи?

ААВ: Бид хоорондоо арай дээрээр зохицуулж болно.

БРЭНДА: Яг зөв. Ээж нь эмнэлэг дээр нэг охинтой ярилцсан л даа. Тэгээд интернэтээр ороод, фейсбүүк энэ тэр гээд юмнуудыг хараад, иймэрхүү зүйлийг ойлгох гэж, бид ойлгох гэж оролдсон. Тэгээд бид арай л өөрөөр хүлээж авжээ гэдгийг ойлгосон. Бид эргэцүүлэн бодсон. Тэгээд... бид чамайг харж байна. Чамайг шууд харж байна. Өөрсдийн гаргасан өвдөлтийг харж байна.

ААВ: Ээж чинь юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл тэр нөгөө, энэ хүйс солилт, холилт гэсэн юмнууд чинь юу ч билээ дээ, тэр чинь зүгээр л чи гей байвал ямар бэ?

БЭН: Гей байх Нонбайнэри байх хоёр шал өөр зүйлс.

ААВ: За, за, Бэн,Бэн, бид арга олсон.

БРЭНДА: Яг зөв. Есүсийг магтъя, бид олсон.

ААВ: Амен.

БРЭНДА: Энэ бүх ээдрээнд бидэнд ганц л хариулт ирсэн. Пастор Жое.

ААВ: Жоег бурхан ивээг.

БРЭНДА: Бидэнд энэ газрыг үзүүлсэн.Бурхан минь гэж. Байзаарай, түр хүлээ. Бараг л спа, тэгээд энэ зөвлөгч хүмүүс нь, бүгдээрээ маш мундаг хүмүүс... Тэд чамд туслах болно. Энэ бүх чиний төөрөгдөлт, ээдрээтэй юманд чинь.

БЭН: За, за, уучлаарай, та нар гол зүйлээ мартсан бололтой. Би огтхон ч будилаагүй. Би Ралейгаас явахгүй.Надад найзууд байгаа.

БРЭНДА: Тэнд байгаа хүүхдүүд үү?

БЭН: Үгүй.

ААВ: Бидэнд ч гэсэн ямар хэцүү тусаж байгааг чи ойлгох хэрэгтэй.

БРЭНДА: Тийм ээ, чи гэртээ харих болно оо, хонгор минь. Энд цагийг сайхан өнгөрүүлсэн нь гоё л доо, гэхдээ чи шийдэхгүй, бас эгчийн чинь хэлсэн ярьсан юм огт хамаа байхгүй. Учир нь бид өөрсдийн хүүдээ зориулж зөв юм хийх болно. Үгүй. Хонгор минь, гуйя.

БЭН: Намайг явуул. Намайг ямар амьдралаар амьдрахыг та хоёр шийдэхгүй, за юу? Болсон.

БЭН: Би өргөдөл гаргачихсан гээд хэлчихсэн.

НЕЙТЭН: Чи салах гэж байгаа юм уу?

БЭН: Үгүй ээ. Хөгжилтэй биш байна аа. Намайг хэзээ ч хамаагүй ирээд аваад явчих юм шиг айдастай байна.

НЕЙТЭН: Би тийм юм болгохгүй ээ.

БЭН: Бид яг л Хайрт, Саймон кинон дээрх шиг болохгүй юм даа.

НЕЙТЭН: Надад хамгийн аймаар нууцаа хэлээч.

БЭН: Би... зандан.

НЕЙТЭН: Би ч гэсэн.

БЭН: Тийм үү?

НЕЙТЭН: Бодит шүү.

НЕЙТЭН: Үнэхээр хүсэж байна уу?

БЭН: Тийм ээ.

НЕЙТЭН: Би бэлгэвч аваад ирье.

НЕЙТЭН: Би чамд хэлсэн билүү? Хэр их хайртайгаа? Яг л... хайртай, хайртай, хайртай, маш их хайртай. Үнэхээр шүү. За, за. Яасан бэ? Би ямар нэг буруу юм хийсэн үү?

БЭН: Үгүй ээ. Больж болох уу? Намайг айлгаад байна.

НЕЙТЭН: Зүгээр чамайг яасныг л мэдэх гээд байхад.

БЭН: Би одоо юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Яг л... бурхан минь гэж, галзуурах нь ээ. Нейтэн, би... чи бүх л үед төгс бас хөгжилтэй байж байдаг. Харин би бол хог новш.

НЕЙТЭН: Хонгор минь, чи тийм биш ээ, чи зүгээр л... хааяадаа л замбараагүй.

БЭН: Үгүй ээ, би тийм. Чи энэ тархинд амьдрахыг огт хүсэхгүй. Би ч өөрөө яг одоо баймааргүй байна.

НЕЙТЭН: Тэгтлээ өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй шүү дээ. Өөртөө жаахан хайртай бай, за юу? Чиний амьдрал тийм ч муу биш шүү дээ.

БЭН: За, Нейтэн, би тийм тэнэг биш шүү дээ. Над шиг байдалд орсон хүүхдүүд орон гэргүй болж, эсвэл бүүр амиа хорлочихдог гэдгийг мэднэ. Надад одоо болтол мэдрэгддэг, гэдсэнд минь нэг тийм энэ гэм буруу, би аль хэдийн хангалттай их балласан. Одоо яаж засахаа ч мэдэхгүй байна. Хааяадаа чи хэтэрхий дарамттай юм, намайг уучлаарай.

БЭН: Нейтэнтэй ярих зүрх, зориг одоо надад алга аа. Сэтгэлээр унасан л гэж бодож байна.

ЛАОЙНС: Сэтгэлээр унасан гэдэг чинь яг юу гэсэн үг вэ?

БЭН: Амьдрал заримдаа арай л хэтэрхий байх юм. Бүх зүйл нэг дор давхцаад би юу ч хийж чадахгүй, хяналтгүй болчих шиг л мэдрэгдээд байна.” хяналтгүй болчих шиг л мэдрэгдээд байна. Бас би ганцаараа баймаар байна.

ХАННА: Ярилцмаар байна уу?

БЭН: Өнөөдөр биш ээ.

ЛАОЙНС: Чи бид хоёр шиг хүмүүст ганцаараа тусгаарлагдаж байх нь аюултай. Бид хайрыг олох хэрэгтэй. Бид бүгд хэн нэгнээр түшүүлж явах хэрэгтэй.

ХАННА: За, одоо бүүр долоон хоног боллоо. Босох цаг боллоо.

БЭН: Худалч.

ТОМАС: Үгүй ээ, нээрээ болчихсон. Крис бидэн лүү залгасан. Чамайг халагдах гэж байгааг хэлсэн. Амьдрал хөгийн. Явцгаая.

БЭН: Үгүй ээ, тэр намайг халахгүй ээ.

ХАННА: Хангалттай халж чадахаар.

ТОМАС:  Ямар ч эргэлзээгүйгээр.

ХАННА: Бас чи өмхийрлөө.

ТОМАС: Муухай үнэртэж байна.

ХАННА: Чамд хувцас бас усанд орох хэрэгтэй. Май. Яг зөв, төгс.

ТОМАС: Хаана унтаад байгаа юм бэ?

БЭН: Уучлаарай. Гэр бүл, хүйс гээд баахан асуудалтай байлаа. Би ч ёстой новш юм.

КРИС: Надад чиний хүйс, гэр бүл чинь хамаатай гэж бодоо юу? Энэ бол ажил. Амьдрал хэцүү болох үед бид өөрсдөдөө, мөн бусдад хэрхэн дэмжлэг үзүүлэхыг сурах хэрэгтэй. Ямар ч хэрвээ, эсвэл гэхдээ гэсэн юм байхгүй. Манай найз залуу бид хоёр бид энд хамтдаа амьдраад олон жил болж байна.

БЭН: Та гей юм уу?

КРИС: Хонгор минь, энэ ойд янз бүрийн хар баавгайнууд бий. Би чамайг тэр ханан дээр байлгамаар байна. Энэ хүмүүс миний хамгийн шилдэгүүд. Энд ирж өөрийгөө олсон, өөрийнхөөрөө байсан хүмүүс. Чи энэ зун ирж ажиллаж, анхааралтай, хариуцлагатай байхыг амлаж чадах уу?

ТОМАС: Сайн уу, дүү хүүхэд ээ? Би байна аа, аав шиг ах. Өнөө орой юу хийх гэж байна?

БЭН: Өөрийгөө өрөвдөж байна даа.

ТОМАС: За, за, шулуухан хэлчихье. Эгчтэй чинь бэлгийн ажил хийх гээд байна л даа.

БЭН: Би лав байж чадахгүй шүү.

ТОМАС: Үгүй ээ, харин би чамтай байж чадахгүй. Чи яагаад ахлахын үдэшлэг рүү явж болохгүй гэж?

БЭН: Би чинь доод анги.

ТОМАС: Уучлаарай, залуус аа, би хичээсэн шүү.

СОФИ: Бурхан минь гэж. За, одоо наад сэтгэл гутралын зүйлээ больж үз. Чиний хүйсийн тодорхойлолт чинь үнэндээ хэнд ч хамаагүй.

МЕЛИКА: Муухай хэлж байна шүү. Тэр юу гэх гээд байна вэ гэвэл юу ч байсан бай, бид чамд хайртай. Бидэнд талбай руу очиход ойролцоогоор найман минут байна. "Шөнө илүү гоё" гэдгийг өнгөрөхөөс өмнө. Жаахан хурдлаад өгвөл их баярлахаар байна.

СОФИ: Өө, за, энэ хувцас л транс эрхийг харуулахгүй юм бол өөр юу харуулах уу?

МЕЛИКА: Яг зөв.

СОФИ: Тийм биз дээ? Бурхан минь!Наад эгнээндээ явж болох уу?

МЕЛИКА: Уучлаарай, очих гээд л ядаж байна шүү дээ. Аль хэдий хоцорчихсон байхад.

БЭН:  Нейтэн хаана байгаа вэ?

СОФИ: Яг үнэндээ чамайг хэл сураггүй түүнээс зугтсанд тэр маш их ууралчихсан байгаа. Тэгээд Бэнийг орноос нь гаргах үдэшлэгт оролцохгүй гэж хэлсэн.

БЭН: Би дахиад бөөлжлөө.

СОФИ: Үгүй ээ, үгүй, оронд нь энийг уу.

БЭН: Бурхан минь, энэ одоо ямар новш нь вэ?

МЕЛИКА: Манай эцэг эхийн архины шүүгээнд байсан онцгой юм. Хамгийн шилдэг нь.

МЕЛИКА: Явцгаая.

СОФИ: Инээгээрэй!

МЕЛИКА: Мэдэхгүй юм даа, энэ бүхэн Тодд хэрэв ирэх үү гэдгээс хамаарах гээд...

СОФИ: Тодд ирнэ ээ.

БЭН: Тэр энд ирнэ ээ.

СОФИ: Тэр ирнэ ээ, за юу? Чи тэгээд яах гэж байна даа? Ийм л байна даа.

МЕЛИКА: Донтолт, донтолт. Ямар хөөрхөн юм бэ?

СОФИ: Явж гулгацгаая. Бурхан минь! Өө, Бэн.

БЭН: Айн?

СОФИ: Хэдэн размерийн гутал билээ?

БЭН: 39 см.

БЭН: Би нэг юмны талаар бодсон л доо. Би нэрээ өөрчилмөөр байна.

МЕЛИКА: Юу гэж?

СОФИ: Мэдэхгүй ээ, Рейнфорест энэ тэр гэдэг шиг нэр.

МЕЛИКА: Рейнфорест кафе байвал ямар вэ?

БЭН: Би ингэе гэж бодсон. "Б." Бэнжи биш, Бэн биш. Зүгээр л Б үсэг.

МЕЛИКА: Таалагдаж байна. Тийм ээ!

СОФИ: Зүгээр л Б. Энэ манай найз Б байна. Та нартай танилцуулах гэсэн юм.

МЕЛИКА: Гоё холбогдох байна, тийм ээ.

СОФИ: Барб-ийн Б.

МЕЛИКА: Ники ч их бахархана даа.

СОФИ: Ники чамаар бахархахаар.

МЕЛИКА: Би Тоняа Хардинг шиг байна аа.

СОФИ: Новш гэж.

МЕЛИКА: Новш гэж, би яг шээлээ.

СОФИ: За, бид хоёр явж шээлээ.

ХАННА: Томас үүнийг бидний хуримын өдөр өгч байсан юм. Чамд их зохиж байна.

БЭН: Нээрээ юу?

ХАННА: Тийм ээ.

БЭН: Ханна, энэ их хөөрхөн юм аа. Таалагдаж байна.

ХАННА: Бэлэн үү?

БЭН: Тийм ээ.

ХАННА:  За.

БЭН: За.

БЭН: Намайг айлгачихлаа.

НЕЙТЭН: Хонгор минь, юу хэлэхээ мэдэхгүй байна. Хэлэх үггүй. Гайхсан. Яахаа мэдэхгүй. Чамайг ингэж зурдаг гэдгийг мэдсэнгүй шүү дээ.

БЭН: Тийм ээ.

СОФИ: Энэ бүтээл надад энэ намар Cooper Union-д орох боломж олгосон.

БЭН: Бурхан минь, ёстой гайхалтай. Баяр хүргэе.

СОФИ: Харин тийм ээ, баярлалаа.Та хоёр гэхдээ үнэхээр хөөрхөн юм аа.

БЭН: Крис? Та энд юу хийж байгаа юм бэ?

КРИС: Юу гэж хэлэх үү?Мерлотын хань болохоор.

МЕРЛОТ: Би Мерлот нь.

КРИС: Миний Мерлот.

БЭН: Байз, байз, та хоёр тэгэхээр...?

КРИС: Яг л тэр шиг чинь.

МЕЛИКА: Төлөө.

БҮГД: Тийм ээ.

НЕЙТЭН: Бидний ханхүү Б-д. Эрхэмсэг, эмх замбараагүй нүүр будалт ба поп урлагын амьдрал.

МЕЛИКА: Тийм ээ.

БЭН: Мөн Софид, манай үеийн шинэ Салли Манн.

СОФИ: Баярлалаа.

МЕЛИКА: Бас Нейтэнд. Ашгүй өөрийгөө хүлээн зөвшөөрсөнд нь.

БҮГД: Тийм ээ!

ХАННА: Ёстой хөөрхөн байна. За. За, чийз гээрэй. Томоос тос чийз.

БҮГД: Бри!

БҮГД: Пармесан!

ХАННА: Сайн уу, та хоёр энд юу хийж яваа билээ?

НЕЙТЭН: Б, алив, эндээс явцгаая.

БЭН: Ингээд л болоо юу?

ТОМАС: Юу?

БЭН: Энэ бичиг, хэдэн цаас гэж үү?

ТОМАС: Тийм ээ. Бид одоо чиний асран хамгаалагч боллоо.

ХАННА: Бид хоёул чиний ах эгч, бас эцэг эх. Бид ингээд гэр бүл.

ТОМАС: Тийм ээ.

БЭН: Аав, ээж хоёрт. Би та хоёрыг үзэн яддаггүй ээ. Намайг явуулж байгаад талархаж байна. Өөрөөр байсан ч болоосой. Та хоёр арай өөрөөр харсан ч болоосой. Бид бүгд хэцүү байгааг мэдэж байна аа. Гэхдээ та хоёрыг гэхээсээ өмнө өөрийнхөө хэцүү зүйлийг болгох хэрэгтэй. Би энд байгаа шүү, хэрэв та хоёр хөгжиж, намайг сонсоход бэлэн болсон үед. Хэрэв хүсвэл шүү дээ. Яг одоо биш, харин дараа нь. Хэн мэдэх вэ дээ. Нэг л өдөр бид нэг нэгнээ дахин олох байх. Гэхдээ үүнийг засах нь миний үүрэг биш. Та хоёрынх. Хэрэв бас л хүсвэл шүү дээ. Та хоёртоо сайн сайхныг хүсье.

БЭН: Үнэхээр ийм л байх гэж үү?

НЕЙТЭН: Юу?

БЭН: Зүгээр л... өөрийгөө зарлаж дуусахгүй урт амьдрал.

НЕЙТЭН: Магадгүй ээ. Гэхдээ чи хүн болгонд хэлэх алба байхгүй шүү дээ. Тайлбарлах ч юм уу. Бүгдэд нь ч. Хүний юу гэж бодохыг хараал идэг. Чи бол чи. Төгс. Үзэсгэлэнтэй. Бяцхан зовлонтой.

TRAILER

ХАННА - Гей үзэн ядагч тахиан махан сэндвич?

БЭН - Асуухыг чинь л хүлээж байлаа.

ТОМАС – Хэр удаж байгаа билээ?

ХАННА – Сүүлд уулзсанаас хойш бараг 10 жил боллоо.

ТОМАС – Гоё байх болно оо, Бэн. Хойд Вэйк их нээлттэй газар.

НЕЙТЭН – Бидэнд шинэ сурагч нэг их ирээд байдаггүй л дээ.

БЭН – Гайхалтай.

ЛАОЙНС – Сайн уу, сайн уу, сайн уу? Чи юуг түлхүү хийдэг вэ? Бидэнд бүүр ээрүүл хүртэл байгаа. Чи Сүнс киног үзэж байсан уу? Гол дүрийн залуу суугаад гараараа ингээд эргүүлээд байдаг даа. Найз охиныхоо гарыг барингаа барималаа хийгээд байдаг.

БЭН – Өө.

НЕЙТЭН – Надад гэр бүлийнхээ талаар яриач.

БЭН – Манай эгч энд амьдардаг. Намайг стрейт биш болохоор эцэг эх маань гэрээсээ хөөчихсөн. Би энд тохирохгүй юм шиг санагддаг. Эрэгтэй хүүхэд ч биш, эмэгтэй хүүхэд ч биш мэт санагддаг. Дунд нь гацчихсан мэт.

ТОМАС - Деми Ловато шиг юм байна. Тэд чинь "Тэд/Тэдний" гээд байдаг, тийм ээ?

БЭН - Тэр буцаад "эмэгтэй" рүүгээ болчихсон.

БРЕНДА – Аав бид хоёр чинь хүүдээ сайн гэсэн зүйлийг л хиймээр байна.

БЭН - Намайг ямар амьдралаар амьдрахыг та хоёр шийдэхгүй.

ЛАОЙНС – Чи зоригтой, чи бол дайчин.

ХАННА – Манай гэрээс зайл, яг одоо яв.

БРЕНДА – Би хүүгээ буцаагаад авмаар байна.

БЭН – Надад огт тэгж мэдрэгддэггүй.

ХАННА - Том болохын нэг хэсэг бол юмыг өөртөө хүндээр тусгахгүйг ойлгох явдал.

СОФИ - За, одоо наад сэтгэл гутралын зүйлээ больж үз. Чиний хүйсийн тодорхойлолт чинь  үнэндээ хэнд ч хамаагүй.

МЕЛИКА - Тэр юу гэх гээд байна вэ гэвэл юу ч байсан бай, бид чамд хайртай.

БЭН - Хүйсэнд хамаарахгүй байгаа маань намайг нэгэн зэрэг хоосон \Nбас баян санагдуулдаг. Одоо өөрөө өөрийгөө яахаа бүр мэдэхээ байлаа.

ЛАОЙНС – Чи байх нь л гол зүйл.

БЭН – Та хэнд ч хэлэхгүй байж болох уу?

ЛАОЙНС - Энэ бол Арт 4. Энд ямар их нууц байгааг мэдэх үү? Би засгийн газрыг буулгаж ч чадахаар.

 

 

Back to episodes Go home