/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/Могой/
Кэл- Юу болоод байгаа юм? Ээж чинь үү?
Фор- Та бол урвагч. Тэгээд л ор сураггүй алга болчихсон.
Кэс- Надад чиний тусламж хэрэгтэй байна.
Фор- Тэр нэг нууц файлыг олж өгөхийг хүссэн.
Кэл- Чи арай жинхнээсээ олж өгөх гээгүй биз дээ?
/Нууцлагдсан/
Кэс- Хайртай шүү, Скот. Би чамд үргэлж л хайртай байсан.
Дет- Ээждээ наад файлаа өгөөрэй. Бид шууд хөдлөх болно. Ихэнх хүмүүс эх орон уу эсвэл гэр бүл үү гэсэн сонголтыг хийх шаардлагагүй байдаг.
/Глэндэйл, Калифорни/
Фи- Та хоёр хүчтэй байх хэрэгтэй шүү.
Ам- Ээж ээ, юу болоод байгаа юм бэ?
Фи- Аав ээж хоёр нь та хоёртой удахгүй уулзана аа. Амлаж байна.
Габ- Та хаашаа явах гэж байгаа юм бэ?
Фи- Та хоёрт хэлэхгүй байсан нь дээр ээ.
Ам- Яагаад? Хаачих гэж байгаа юм?
Фи- Бид хоёр аюулгүй ээ. Та хоёр ч гэсэн, за юу?
Габ- Хэзээ бид хоёртой ирж уулзах юм?
Фи- Асрагчтайгаа хамт томоотой байж байхад л болно за юу?
Ам- Юу хийгээд байгаа юм? Юу болоод байгаа юм бэ?
Жэй- Дараа нь тайлбарлая. Одоо минийхийг. Бидэнд итгэх хэрэгтэй шүү, за юу? Алив л дээ.
Фи- Хичээж л байна шүү дээ.
Жэй- Түгжээн дээр нь дарчих. Болчихлоо. Зүгээр тат. Татаарай. За.
Лу- Хурдлаарай.
Фи- Хайртай шүү. Үргэлж санаж яваарай.
Лу- Яг одоо!
Жэй- За. Энэ. Аав нь та хоёрт хайртай шүү.
Габ- Ээж? Хоёулаа одоо яах вэ? Амелиа? Амелиа?
Ам- Зүгээр ээ.
Эр1- Америкийн маршал байна! Хаалгаа нээ! Жэймс болон Фиона Делвина. Тэд хаана байна?
Ам- Бид мэдэхгүй ээ, амлая.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
Фор- Өглөөний мэнд.
Кэл- Өглөөний мэнд.
Фор- Кофе уух уу?
Кэл- Зүгээр ээ. Ээжийгээ сөрөг тагнуулыханд бариад өгчихсөн гэж сонслоо. Холбоонд ч нууц гэж байхгүй юм аа.
Фор- Харин тийм байна.
Кэл- Тэгээд юу болов?
Фор- Сүртэй юм болоогүй ээ.
Кэл- Надад хэлэхгүй юм уу?
Фор- Шинэ хэрэг гарсан. Тэрэнд л анхаарлаа хандуулж байна.
Кэл- Надад яагаад огт хэлэхгүй гүрийгээд байгааг чинь л ойлгохгүй байна. Ийм чухал хэргийг. Хоёулаа энэ хэргийн талаар өмнө нь зөндөө ярилцсан шүү дээ.
Фор- Хоёулаа анх хосууд болсон үеийг санаж байна уу? Бид хоёрын харилцаа бүтэхгүй байсан ч хамтдаа ажилласан хэвээр байх болно гэсэн байх аа.
Кэл- Тэгээд намайг харилцаагаа дуусгасны төлөө ялархаж байгаа юм уу?
Фор- Ялархаж байгаа юм биш, хоёулаа одоо ажлын л харилцаатай болсон. Би энэ талаар ярилцмааргүй байна. Во, Рэйнс хоёр хүрээд ирлээ. Шинэ хэргийн талаар та хэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна, бас тэгээд Будапештад байгаа хуулийн аташе түр хугацаанд томилолтоор явсан болохоор тэрнийг орлох хүн хайх хэрэгтэй байна.
Кэл- би орлож чадна аа.
Рэй- Мм. Ажлынхаа хүнтэй үерхэхээр ингэж байгаа юм.
Во- Харин тийм ээ. Шал балай.
Рэй- Би ч гэсэн өмнө нь Форестер шиг нөхцөл байдалд орж байсан. Ммхм. Зүгээр л толгойгоо дохиод байхад болно.
Во- Хоёулаа ийм зүйлгүй болохоор л сайн хамтрагчид байдаг юм шүү дээ. Ямар ч хэрүүл маргаан байхгүй.
Рэй- Яг зөв.
Фор- Өглөөний мэнд.
Рэй- Өглөөний мэнд.
Фор- Ажилдаа орьё. Жэймс болон Фиона Делвина нар нь Лос Анжелесаас гаралтай, АНУ-ын засгийн газрыг залилан мэхэлж, Ковид-ийн тусламжийн сангаас гучин сая доллар авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. .
/Жэймс Делвина
Фиона Делвина/
Рэй- 30 аа? 3 0 уу? Хөөх.
Фор- шүүх хурал болохоос өмнө тэд гадаад руу зугтсан байна. Хоёуланг нь баривчлах тушаал гарсан байгаа. Бас нэг чухал нөхцөл байдал үүссэн байгаа нь тэд хоёр хүүхдээ энд орхиод явсан байна. Тэднийг Амелиа болон Габриэл гэдэг, том нь 16, бага нь 12той.
Во- Мөнгө угаах, бусдын хувийн мэдээллийг хулгайлах зэрэг гэмт хэргүүдийг үйлдэж байсан түүхтэй юм байна.
Фор- Тийм ээ, тэд яг л шимэгч хорхой шиг юм байна лээ. Би прокурортой нь ярилцсан. Эхнэр нь бүх хэргийг зохион байгуулж, нөхөр нь үйл ажиллагааг нь явуулдаг гэж үзэж байгаа юм байна лээ. Ихэнх бичиг баримтуудад нөхрийнх нь нэр бичигдсэн байгаа болохоор тэрнийг Ковидтэй холбоотой хэргэр илүү урт хорих ял хүлээж байгаа юм байна.
Кэл- Тэд америкаас яаж гарсныг мэдэх үү?
Фор- Жэймсийн найз болох Луан Синани нь шагайнд нь зүүсэн хянагчийг унтарснаас хойш гурван цагийн дараа Тихуана руу орсон байна. Мехико дахь манай төлөөлөгч хожим нь хосууд Албани улсын Тирана руу явах билетийг Албани паспортуудаа ашиглаж бэлэн мөнгөөр худалдаж авсан болохыг баталсан. Тэд давхар иргэншилтэй юм байна.
Во- Саражевод байдаг аташе өчигдөр тэднийг Тиранад буусныг баталсан байна.
Рэй- тэд маш их бэлэн мөнгөтэй явж байгаа гэсэн үг. Засгийн газар ердөө таван сая долларыг ковидийн санд нөхөн барагдуулж чадсан бол Лос Анжелес дах гэрээс нь бэлэн 200 мянган доллар тэгээд үнэт эдлэлээс өөр зүйл үлдээгүй байна.
Кэл- Хүүхдүүд нь одоо хаана байгаа юм?
Фор- Тэд Лос Анжелест аавынхаа талын эмээтэйгээ цуг байгаа гэсэн. Тэр хүүхдүүдийг нь араас н илгээхийн тулд Албани руу яаралтай виз гаргуулах гээд хөөцөлдөж үзсэн ч бүтээгүй юм байна. Эмээ нь өндөр настай, энэ их хэвлэл мэдээллийнхнийг дийлэхгүй ээ. Эйгер бидэнтэй эмээгийнд нь уулзана гэсэн. Явцгаая.
/Яаралтай виз гаргах/
Во- Явахгүй юм уу?
Кэл- Хуулийн атташег орлож ажиллах хэрэгтэй болсон, эндээ үлдэнэ.
Во- аан.
Фор- Тэр оффисоосоо бидэнд хэргийн мэдээлэл олоход тусална аа. Холбогдьё.
Кэл- Амжилт.
Во- (Германаар ярьж байна). Катрин? Би Вест Пойнтэд байхдаа герман хэл сурч байхгүй яав даа л гэж бодож байна, гэхдээ сайжирсан байгаа биз дээ?
Эй- (Германаар ярьж байна). Баярлалаа. Олон тоон дээр ярьж байгаа бол Виэ гет эс эүк гэж хэлдэг юм. Ганц тоон дээр бол виэ гет эс дир гэж хэлнэ.
Во- Сурах юм ч их байна даа.
Эй- Өө. Дэслэгч Агнес Ника. Тирана дахь манай харилцагч байгаа юм. Агнес. Энэ бол холбооны багийнхан .
Аг- Тавтай морил.
Фор- Сайн байна уу. Жэймс, Фиона хоёрын талаар шинэ мэдээлэл орж ирэв үү?
Аг- Одоохондоо алга аа.
Рэй- Тэдний талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч.
Аг- Ийшээ явцгаая. Фионагийн овгийг Абази гэдэг, тэр Албанийн зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн гэр бүлээс гаралтай. Аавыг нь Лорик Абази гэдэг, өрхийн тэргүүн. Манай офицерууд тэдний гэр бүлд байнгын хяналт тавьж байдаг байгаа.
Эй- Нөхөр Жэймсийнх нь талаар?
Аг- Нөхөр нь нийгмийн доод давхаргаас гаралтай. Америк улсад кастын систем үйлчилдэг үү?
Рэй- Өөрөөр нэрлэдэг болохоос бас л байгаа.
Аг- Гэр бүл нь Фионаг доод давхаргыг хүнтэй суусан гэж дургүйцдэг.
Во- Жэймс Фиона хоёр хаана байж болох талаар ямар нэг юм сонссон уу?
Аг- Үгүй ээ, сонсоогүй. Гэр бүлийнхнээс нь ч гэсэн ярилцлага авах гэж бөөн л юм болох байх. Албанид беса нь их чухал байдаг юм л даа. Хүндлэлийн утгатай нэр томьёо. .
Фор- Бид 20 мянган долларын шагналыг амлаж болох л юм. Албани мөнгөөр хэд гэсэн үг юм?
Рэй- 2 сая лек болно. Барагцаагаар.
Аг- Тийм ээ, ийм их хэмжээний мөнгө бесагаас илүү үнэ цэнэтэй байж магадгүй л юм.
Во- Фионагийн аавыг хаанаас олж уулзах уу?
Аг- Ач охинтойгоо цуг байгаа.
Эр2- (Албаниар ярьж байна)
Ло- (албаниар ярьж байна)
/Морин спортын төв, Албани/
/Битгий бөгтийгөөд бай л даа!/
/Инээдтэй юм!/
/Сохор юм уу чи чинь!/
Аг- Лорик, намайг дэслэгч Агнес Ника гэдэг.
Ло- Мэдэж байна.
Аг- Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Скот Форестер
Фор- Сайн байна уу.
Аг- Катрин Эйгер, Европолоос явж байгаа.
Эй- Сайн байна уу.
Ло- Цагийг чинь үрэхгүйн үүднээс шууд хэлчихье. Манай охин нөхөртэйгөө цуг хаана байгааг би мэдэхгүй.
Эй- Бид аль болох энх тайван байдлыг эрхэмлэн асуудлыг шийдэх гэж хичээж байгаа, тиймээс бидэнд ямар ч төрлийн холбоотой мэдээлэл тус болно шүү.
Ло- Жэймс Фиона хоёрт хүн тусалсан бол Жэймсийн гэрийнхэн л тусалсан байх гэж бодож байна.
Фор- Жэймсийн гэрийнхэн нь Лос Анжелес руу нүүчихсэн гэж сонссон шүү дээ. Албанид одоогоор байхгүй байгаа гэсэн.
Ло- Тиранад тэрний хэдэн хамаатнууд байдаг юм. Жэймсийн төлөө юу ч байсан хамаагүй хийнэ. Албанид бид Америкчуудаас их өөр үзэл бодлыг баримталдаг л даа, бидний хувьд бол гэр бүл юунаас ч илүү чухал.
Фор- Тэгэхээр та ч гэсэн тэдэнд тусалж болох л байсан юм байна шүү дээ.
Ло- Хм. Тийм ээ, гэхдээ Фиона эцгийнхээ үгнээс зөрж, гэр бүлээ ичгэвтэр байдалд оруулсан учраас би туслахгүй.
Эй- Засгийн газраас 30 сая долларыг хувьдаа завшсан нь таны хувьд ичгүүртэй үйлдэл гэж үү? Та ч гэсэн өөрөө гэмт хэргийн түүхтэй хүн байна лээ шүү дээ.
Ло- Тэрнээс болоогүй ээ. Америк орон шүү дээ. Хүн бүр л хувиа хичээж амьдардаг газар. Фионаг Жэймстэй суувал би тэрэнд төрсөн гэр бүлээ бүр мөсөн орхиж байгаагаас өөрцгүй гэж хэлсэн. Гэтэл одоо буцаад Албанид ирчихсэн халтаруудын дунд амьдарч байна.
Фор- Тэгвэл яагаад Жэймсийн ээж хүүхдүүдийг нь ийшээ авчирч, таныг асран хамгаалагчаар нь тавьсан юм бол?
Ло- Мэдээж шүү дээ. Бид хэдий өөр өөр давхаргын хүмүүс байж болох ч би Амелиа, Габриэл хоёрын төлөө юуг ч хамаагүй хийнэ гэдгийг тэр мэднэ.. Одоо дуусгаж болох уу? Охиныхоо хичээлд зориулаад 6 сая лек төлсөн юм л даа, анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Фор- За. Амжилт хүсье.
Ло- Баярлалаа.
Эй- Тэрэнд итгэж байна уу?
Фор- Ёстой үгүй. Тэр энэ хэрэгт холбогдсон л байж таарна.
Эй- Бурхан минь гэж.
/Ндалони/
Эй- Энэ юу гэж байгаа юм?
Аг- Зогс гэсэн үг. Жинхэнэ сүрдүүлэг байна даа. Албанид байх хугацаанд чинь та бүгдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгээ эртхэн хэлсэн нь дээр байх.
Эй- Аав нь зохион байгуулалттай гэмт хэргүүдтэй холбоотой байсныг бодоод үзвэл ууланд хаа нэгтээ тэдний гэр бүлийнхэнд байнга ашигладаг хоргодох байр байдаг байх.
Аг- Мэдээж хэрэг байгаа. Делвинагийн гэр бүл газар доор амьдарч, байршлаа байн байн солиод сурчихсан. Албанийн засгийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа хэд хэдэн зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд байгаа, гэхдээ тэд ууланд нуугдсны дараа бараг л олох боломжгүй гэсэн үг дээ.
Рэй- Кэлет залгаж байна.
Кэл- Лос Анжелесийн оффис нь хосуудын гар утас, гэрийн утас, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нь шүүхээс зөвшөөрөлтэйгөөр хянаж байгаа. Мөн бүх төрлийн банкны данснуудыг нь хянаж байгаа. Хэрвээ тэд гэрийнхэнтэйгээ холбогдож байгаа бол маш болгоомжтой холбогдож байгаа эсвэл бидэнд шууд баригдах болно.
Фор- Эмээ нь хүүхдүүдэд онгоцны тийз авч өгсөн байсан. Тэр нь хэзээний нислэг байна?
Во- 10 цагийн дараа бууна.
Фор- Тэгвэл Лос Анжелесийн оффистой холбогдож хүүхдүүдэд яаралтай виз олгохыг тэднээс хүс.
Рэй- Хүүхдүүдийг өгөөш болгох юм гэж үү?
Фор- Тийм ээ, гэхдээ тэр өөрсдийгөө өгөөш гэж мэдэхгүй шүү дээ. Хүүхдүүдээр нь л дамжуулж бид аав ээжийг нь олох боломжтой. Во та хоёр онгоцны буудал дээр очиж хүүхдүүдийг тосч ав, Америкийн элчин сайдын яамны зөвлөхүүд болж жүжиглэ. Тэгээд үлдснийг нь надад даатгачих.
Рэй- Хүүхдүүдийг наашаа авчрах нь.. Аюултаи биш гэж үү?
Фор- Миний анхны босс надад юу гэж хэлж байсан гээч: энэ ажилд эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаа бол явж зайрмаг зар гэж хэлж байсан юм. Одоо ажилдаа ор.
Во- Хүүхдүүд Америкийн иргэд гэдгийг санаарай. Тэд давхар иргэншилгүй учраас Албанид заавал ч үгүй визтэй нэвтрэх ёстой, бас тэдний хаана байгааг нь бид байнга хянаж байх хэрэгтэй.
Рэй- Бас тэднийг зөвшөөрөлгүйгээр хил давуулж болохгүй.
Эгч- Тийм ээ, ойлгож байна.
Рэй- За за, би чамд үнэнээ хэлье. Би ийм зүйл хиймээргүй байна. Хөөрхий амьтад, нэг нь дөнгөж 12, нөгөөх нь 16тай шүү дээ, яаж тэднийг ийм юманд хутгалдуулах юм?
Во- Форестер өөрөө мэдэж байгаа байх аа.
Рэй- Чи яаж тийм итгэлтэй байгаа юм? Тэд аль хэдийн аав ээжээсээ холдоод зовж шаналж байгаа шүү дээ. Би бас хүүхэд насаа эмэгтэй дүүгээ ганцаараа харж өссөн, эцэг эх маань байгаагүй.
Во- Амелиа? Габриэл? Бид америкийн элчин сайдын яамнаас явж байна. Та хоёр дажгүй юу?
Ам- За.
Во- Нагац эгчид чинь бид хоёрын дугаар байгаа. Тэгэхээр ямар нэг зүйл хэрэгтэй бол шууд залгаарай, бид хүрээд ирнэ. За юу?
Ам- Ойлголоо.
Эгч- Явцгаая. Шинэ гэртээ очичцгооё.
Ло- Танай элчинд сайдын яаманд хандив өгмөөр байна. Ажилчдын амралтын санд өгдөг юм уу? Та хоёр юу гэж бодож байна?
Во- Хэрэггүй дээ, баярлалаа.
Ло- За яахав. Та хоёр ажлаа хийдгээрээ хийсэн, гэхдээ одооноос эхлээд би та хоёрын царайг дахиж хармааргүй байна шүү.
Рэй- Нэг л буруу санагдаад байна даа.
Во- Хянах төхөөрөмжүүдийг хаана хаана байрлуулсан юм?
Кэл- Хүүхдүүдийн гутал, гар утас, тэгээд үүргэвчинд.
Во- Тэд Лорикийн гэрт байгаа юу?
Эй- Тийм ээ. Эндхийн цагдаа нар Амелиа, Габриэл хоёрыг тэнд очсон, тэгээд гэрээсээ огт гараагүй гэж хэлсэн.
Аг- Хосууд хаана байгаа талаар мэдээлэлтэй нэг хүн сая надтай холбогдлоо. Мөнгөн шагналын төлөө мэдээлэл өгөхөд бэлэн байна гэнэ ээ.
Фор- Лендина? Намайг Скот Форестер гэдэг. Энэ хүн бол Катрин Эйгер.
Эй- Сайн уу
Фор- Бидэнд өгөх мэдээлэл байгаа гэж сонслоо.
Лен- Зарах мэдээлэл байгаа.
Фор- За за, тэгж бололгүй яахав.
Лен - Би тэдний одоо хаана байгааг нь мэдэхгүй ээ, гэхдээ маргааш хаана очихыг нь мэдэж байгаа.
Фор- Хаана очих юм? Хэдэн цагт?
Лен- Лорик, Фионагийн аав, хүүхдүүдийг нь тэдэнтэй уулзуулах гээд очно. Нэгэнт хүүхдүүд аав ээж дээрээ очсон бол тэдний сургийг дахиж хэзээ ч сонсохгүй байх.
Фор- Бид тантай тохиролцоход бэлэн байна. Гэхдээ эхлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй.
Лен- мөнгө чинь хаана байгаа юм?
Фор- Юу? Бид 3 сая лекийг зүгээр кармалаад явж байх уу тэ? Таныг үнэн хэлж байгаа эсэхийг мэдэх гэж ирсэн юм. Танд итгэж байж л мөнгийг авчирна.
Лен- За. Би 4 саяыг шаардаж байна. Жэймс, Фиона хоёрын мэдээлэлд тус тусад нь 2 сая.
Фор- За, хамгийн дээд талын хэмжээ шүү.
Лен- Тохирлоо.
Эй- Та морин спортын төв дээр байсан уу?
Лен- Байсан.
Эй- Тэгэхээр тэдний гэр бүлтэй ойрхон гэсэн үг үү?
Лен- Тийм ээ.
Эй- Яагаад тэднээс урваж байгаа юм?
Лен- Албаниар бол энд намайг груа э памартуар гэж дууддаг. Ганц бие гэсэн сөрөг утгатай үг. Гэр бүл маань надтай хэн ч биш юм шиг л харьцдаг. Фиона ялангуяа намайг нөхөргүй , хүүхэдгүй болохоор их дорд үздэг байсан. Машинд маань шинэ дугуй хэрэгтэй болоод Лорикоос асуухад намайг машин барихаа боль л гэдэг хариултыг өгсөн. Тэд хэрвээ надад зарц шигээ хандаж байвал би ч гэсэн тэднээс яг л үнэнч биш зарц шиг урвах болно. Одоо ойлгосон уу?
Эй- Ойлгомжтой.
Фор- Тэр мөнгөөр тэгээд юу хийх юм?
Лен- Найз залуу маань Грекэд амьдардаг юм, гэхдээ хөлөө хугалснаас болоод наашаа ирж чадахгүй байгаа. Тэр мөнгөөр би эмнэлгийх нь төлбөрийг дааж, эдгэрэхээр нь наашаа авчирна.
Фор- За за. Бид мөнгөө аваад ирье. Мэдээллээ бэлдээд хүлээж байгаарай.
Лен- Төлөө.
Эй- Төлөө.
Во- Тэр үнэн хэлсэн юм шиг байна.
Аг- Тийм бололтой. Гэр бүлтэй их ойрхон юм байна. Тиранагаас ч хэзээ ч гарч байгаагүй. Тогтвортой ажил эрхэлж байгаагүй. Бас баривчлагдаж байгаагүй.
Кэл- Тэрний цахим хаягууд болон имэйлүүдийг шалгаж үзсэн, үнэхээр Грекд байдаг нэг залуутай харьцдаг юм байна. Залуу нь Грек хүн юм шиг байна. Гэхдээ тэрнийг хуурч байгаа гэхэд алзахгүй л юм.
Во- Тэгж л таарна.
Фор- Яасан?
Эй- Гэмт хэргийн гэр бүлийн гишүүд бие биенээсээ урваад эхлэхээр инээд хүрээд байх юм.
Аг- Лорикийн гэрийг хянаж байгаа багийнхан маань хүүхдүүдийг гэрээсээ огт гараагүй, гэхдээ гэр бүлийн бусад гишүүд ойр ойрхон орж гарч байна гэсэн мэдээлэл ирлээ. Ямар нэг юм болох гээд байгаа бололтой.
Рэй- 2 сая.
Лен- Та хоёрыг онгоцны буудал дээр харсан юм байна. Элчин сайдын яамнаас явж байгаа гээд. Сайн байна. Би лав итгэсэн шүү.
Рэй- Бид чадахаараа л хичээсэн.
Во- Эхлээд зэвсэглэсэн эсэхийг чинь шалгана. Их хэмжээний мөнгө хүлээлгэж өгөхдөө мөрдөх ёстой дүрэм байдаг юм. Тэр зэвсэггүй байна.
Эй- Баримтан дээр гарын үсгээ зурчих.
Лен- Үгүй ээ, тэгнэ гэж байхгүй.
Фор- Тэгвэл хэрэггүй ээ. За, танд эхлээд 2 саяыг өгнө, тэгээд Жэймс Фиона хоёрыг баривчилсны дараа үлдснийг нь өгнө.
Лен- Үгүй.
Фор- Тэгвэл тохиролцоо байхгүй ээ.
Лен- За за. Тэд Тирани Парк худалдааны төвийн хоолны газарт уулзах гэж байгаа.
Фор- Хэдээс?
Лен- Хорин минутын дараа.
Во- Баярлалаа. Лорикийн гэрээс жийп машин гарч, хэдхэн минутын өмнө энд ирсэн гэж эндхийн цагдаа нар мэдээлж байна.
Рэй- Чигээрээ яваад.
Во- Залуус аа.
Рэй- Үгүй байлгүй дээ.
Фор- Биднийг хуурч чадсан гэдгийг мэдэгдэх гээд тэнд нэг залуу зогсож байх шиг байна.
Лен - (өөр хэлээр ярьж байна).
/Хэлсэн шүү дээ. Муу тэнэгүүд./
/Тэд худалдааны төв дээр байгаа/
/Жэймсд гар гэж хэлээрэй./
Эй- Тэд чамайг одоо шоолж байгаа байх. Жэймсд юу гэж хэлээрэй гэсэн бэ?
Фор- Эйгер.
Эй- Би Лендинатай цуг байна. Тэд энд уулзахаар товлосон юм байна.
Фор- Очлоо.
Эй- (өөр хэлээр ярьж байна). Доверяй, но проверяй гэж орос зүйр үг байдаг юм. Итгэ гэхдээ бататга гэсэн үг. Жэймс хаана байна? Хүүхдүүд нь яасан? Лендина, чи ч том хэрэгт орлоо доо, чамайг…
Фор- Форестер байна.
Эй- Лендинаг Софи кафед ухаангүй үлдээчихсэн байгаа. Гэхдээ одоо бараг сэргэж байгаа байх.
Фор- Ойлголоо. Би цагдаа явуулья.
Эй- Би одоо Жэймс Делвинагийн араас хөөж байна.
Фор- Хотоос гарч байгаа юм уу? Би яг чиний хойно явж байна аа.
Эй- Сайн байна. Фиона болон хүүхдүүд нь машинд нь хамт явж байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Фор- Ойлголоо. Холбоотой байгаарай.
Эй- Машинаасаа буу. Гараад ир. Гараа дээш нь ав. Эхнэр хүүхдүүд чинь хаана байна? Эргээд зогс.
Жэй- Там руугаа тонил.
Эй- Би Жэймсийг барьчихлаа. Тэр ганцаараа байна, хүүхдүүд нь ойр хавьд байгаа байх.
Фор- Сайн байна, Эйгер. Жэймсийг наанаа байлгаж байгаарай. Нэг танил царай харагдлаа.
Ам- Гуйя. Биднийг битгий өвтгөөч.
Фор- Зүгээр дээ. Би цагдаа байна. Та хоёр аюулгүй.
Аг- Жэймс байцаалтын өрөөнд байгаа.
Фор- Баярлалаа. Тэрнийг жаахан тайвшруулж байгаад орьё. Рэйнс, Во, та хоёр хүүхдүүдтэй нь очоод ярилцаадхаач.
Рэй- Тэднийг тайтгаруулах юм уу эсвэл байцаах юм уу?
Фор- Аль алийг нь хий.
Рэй- Зааз.
Во- Бидэнд даатгачих аа. .
Фор- Би удахгүй араас чинь орно.
Лен- Муу новш!
Эй- Чи хөөрхийлөлтэй харагдаж байна. Инээд хүрчихлээ.
Лен- Чамайг би шүүхдэнэ дээ.
Ам- Биднийг баривчилж байгаа юм уу?
Во- Үгүй ээ, тийм биш.
Ам- Аав ээж хоёр маань энд байгаа юу?
Во- Ирээгүй байгаа.
Габ- Тэднийг ирэхээр нь уулзаж болох уу?
Во- Бид уулзуулахыг хичээнэ ээ.
Ам- Тэд энд байгаа.
Во- Байхгүй ээ, бид тэднийг авчрах гэж хичээж байгаа.
Ам- Худлаа. Бид өмгөөлөгч, прокурор, гэр бүлийн үйлчилгээний ажилтнууд, шүүхийн эмч нартай ч хүртэл харилцаж үзсэн. Надад хэн худлаа хэлж байгааг би хараад л мэднэ.
Во- Тэгвэл чамд үнэнийг хэлвэл чи дааж чадах уу, Амелиа?
Ам - Чадна.
Во- Аав чинь энд байгаа. Гэхдээ ээжийг чинь олоогүй байгаа.
Габ- Амелиа.
Ам- Зүгээр ээ, хэлэх хэрэгтэй юмаа хэл. Бид энэнээс ч хэцүү зүйлийг давж туулсан. Габриэлд зүгээр хэл.
Во- Аав чинь ээжийг чинь барьж өгөх хэрэгтэй байна.
Ам- Дараа нь юу болох юм?
Во- Дараа нь тэднийг Лос Анжелес руу буцааж, хэргийг нь хүлээлгэнэ.
Ам- Тэгээд бид хоёрыг яах юм?
Во- Та хоёр гэр бүлтэйгээ цуг үлдэнэ ээ.
Габ- Энд үү?
Во- Үгүй ээ. Лос Анжелест. Та хоёрын өмгөөлөгчтэй ярилцсан, тэр Пасаденяд танай нагац ах эгч хоёр амьдардаг гэж хэлсэн. Танай ах эгч хоёр энэ хэрэгт холбогдоогүй учраас та хоёрыг цуг амьдарч болно гэсэн. Та хоёр яамаар байна?
Габ - Цуг амьдарна аа. Тийм биз дээ, Амелиа?
Ам- Бид яг цуг амьдарна гэдгийг амлаж байна уу?
Во- Яг одоо та хоёр аюулгүй байх болно гэдгээс өөр амлалт өгч чадахгүй нь ээ.
Рэй- Ирээдүйд ч гэсэн аюулгүй байх болно.
Эй- Фионаг олох хэрэгтэй байна. Ойрхон байгаа байх. Нэг бол тэрний байршлыг хэлж өг эсвэл тэрнийг өөрөө цагдаагийн газарт ир гэж ятга.
Фор- Тэгэх юм бол ялыг чинь хөнгөвчилж өгөх байх. Бид шүүхэд мэдэгдэх болно.
Жэй- Чамайг яах байсныг мэдэхгүй юм, гэхдээ би лав хэзээ ч эхнэрээсээ урвахгүй.
Фор- Хүүхдүүдээсээ урвах уу? Аан? Хүүхдүүдээ нэг бодооч. Эхнэрээ хэргээ хүлээ гэж хэлэхгүй бол хүүхдүүдийг чинь тус тусад нь асрамжийн газарт аваачих болно шүү. Габриэлийг 18 нас хүртэл тэднийг хооронд нь уулзуулахгүй.
Жэй- Тэгж болохгүй ээ.
Фор- Хэрэгтэй бол тэгж чадна. 5 минут бодох хугацаа өгье.
Эй- Лорикийн гэрийг шалгаж байгаа цагдаа нар Фионаг олоогүй л гэж байна.
Кэл- Лос Анжелесаас бас мэдээ алга аа. Фиона их сэрэмжилж байгаа бололтой. Тэрнийг Жэймсээр л дамжуулж барьж авах юм байна даа.
Фор- Во хүүхдүүдтэй цуг байгаа биз дээ?
Рэй- Тийм ээ.
Фор- Тэд яаж байна?
Рэй- Чи юу гэж бодож байна?
Фор- Тийм ээ. Би тэнэг асуулт асуучихлаа. Орцгооё.
Рэй- Хөөе, хэр удаан ийм байдалтай байлгах юм бэ? Хүүхдүүдийг?
Фор- Фионаг барих хүртэл байлгана аа.
Рэй- Өөрөө ээжгүй өссөн болохоор ийм хатуу байдаг юм байх даа?
Эй- Бид яаж мэдэхэв дээ.
Жэй- Ялын хэмжээг тэгээд хэр хөнгөрүүлэх юм-
Эй- Тэрийг шүүх шийднэ л дээ. Бид хүсэлт л гаргаж чадна. Шүүх ихэнхдээ холбооны хүсэлтийг хүлээж авдаг юм.
Фор- Ммхмм.
Жэй- За. Би Фионатай холбогдьё. Би эхлээд хүүхдүүдтэйгээ уулзмаар байна.
Фор- Фионаг баривчлахаас нааш зөвшөөрөхгүй ээ.
Жэй- Би өөрийнхөө эхнэрийг барьж өгөхөд туслая гэж байна шүү дээ! Иймхэн зүйлийг зөвшөөрчихөж чадахгүй гэж үү?
Ам- Манай- аавын хоолой байна. Юу болоод байгаа юм бэ?
Фор- Эхнэрийг чинь баривчилсны дараа хүүхдүүдтэйгээ уулзаарай.
Жэй- Шударга бус байна шүү дээ!
Фор- Хүүхдүүдийг чинь хамтад нь амьдруулна гэж хэлсэн шүү дээ. Энэ хангалттай биш байна уу?
Габ- Бид хоёрыг салгах гэж байгаа юм уу?
Жэй- Тэднийг цонхоор дахиад ганц удаа харчихья тэгэх үү?
Жэй- За. Би бэлэн.
Эй- Залгах хэрэгтэй хүн рүүгээ залга.
Эм1- (Албаниар ярьж байна)
Жэй- Жэймс байна. Фионаг над руу залга гээд хэлээч. Одоо. Яг одоо!
Во- Аав ээж хоёр чинь олон удаа хууль зөрчсөн. Бас зугтах гэж оролдсон. Тэдний хийсэн сонголт гэсэн үг, та хоёрт ямар ч буруу байхгүй шүү.
Жэй- Тэр ковидийн мөнгийг, бид хоёр олон нийтэд тараах гэж байсан юм. Тэрийг л прокурор ойлгож чадаагүй юм.
Эй- Яаж юу ч болоогүй юм шиг худлаа хэлж чаддаг байна аа?
Жэй- Үнэн.
Фор- Тийм уу? Ролекс тараах гэж байсан юм уу? Цагдаа нар танай гэрээс арван ролекс ширхэг олсон байна лээ. Хүүхдүүдээ хэдэн ролекстой цуг орхиод явсан байна лээ.
Жэй- Үлдсэн бол шоронд орж, хүүхдүүдтэйгээ дахиж хэзээ ч уулзахгүй байх байсан шүү дээ. Тэднийгээ дахиж харахын тулд л үлдээж явсан юм.
Фор- Өө, би тэгвэл бүх зүйлийг буруугаар ойлгочихсон юм уу? Чи чинь баатар юм байна шүү дээ. Чанга яригч дээр нь тавь.
Жэй- Байна уу?
Фи- Би байна.
Жэй- Хайрт минь, намайг сонсож бай.
Фи- Чи цагдаа нартай цуг байгаа юм уу?
Жэй- Тийм ээ, сонсооч-
Фи- Тэд яриаг чинь чагнаж байна уу?
Жэй- Фиона! Зүгээр намайг сонс. чи өөрийгөө барьж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэд Габриэл Амелиа хоёрыг салгана гээд байна. Би цагдаа нарын үгэнд орсон нь дээр гэж бодож байна аа. Тэд тоглоогүй шүү, үнэхээр хүүхдүүдэд маань хохирол учруулах гээд байна. Хүүхдүүдээ бодооч, Фиона?
Фи- Гранд Парк. Тэнд уулзья. Хүүхдүүдийг маань авчир гэж хэлээрэй.
Жэй- Зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн газарт ирэх ёстой гэж байна. Фиона, гуйя. Хоёулаа оролдож үзлээ, тэгээд бүтсэнгүй.
Фи- За . за. Тэгвэл намайг очих үед амелиа Габриэл хоёрыг лоббид байлгаж байгаарай. Намайг барихаас өмнө тэдэнтэйгээ уулзмаар байна.
Жэй- За. Тэд зөвшөөрч байна. Хэзээ ирэх юм?
Фи- 30 минут.
Жэй- Хайртай шүү.
Фи- Би ч гэсэн.
Жэй- За. Болсон уу?
Фор- Эхнэр чинь эсвэл гэр бүлийн өөр аль нэг гишүүн ямар нэг санаа сэдсэн бол горьдсны чинь гарз шүү. Ойлгосон уу? Хэрвээ өөр нэг санаа өвөртөлж байгаа бол одоо хэлсэн чинь дээр.
Жэй- Тэр тэгэх хүн биш ээ.
Рэй- Утасных нь сүлжээ унаад байсан болохоор байршлыг нь тогтоож чадсангүй ээ.
Эй- За за. Тэгвэл хэдүүлээ лоббид бэлэн болоод хүлээж байя даа.
Аг- За тэгье.
Фор- Урд хойд хаалган дээр цагдаа нар байгаа юу?
Аг- Байгаа.
Фор- За. Тэрнийг айлгачихгүйн тулд цагдаа нарыг гадаа ил битгий зогс гэж хэлээрэй.
Аг- Тэдэнд сануулаад хэлчихнэ ээ.
Фор- Баярлалаа.
Эй- Тэр 20 минут хоцорч байна.
Фор- Харин тийм ээ.
Во- Дөнгөж сая мессэж илгээлээ.
Рэй- Юу гэж байна?
Во- Би чадахгүй нь ээ. Тэдэнд хайртай шүү гэж хэлээрэй, нэг л өдөр дахиад уулзана аа.
Эй- Тоглож байгаа байлгүй дээ.
Во- Тэр ирэхгүй юм байна.
Аг- Гайхах юм алга. Хичнээн эх хүн байлаа ч гэсэн могой шөнийн дотор муужгай болоод хувирчихгүй. Юмыг яаж мэдэхэв гээд багийнхныгаа дахиад 30 минут хаалган дээр зогсооё.
Фор- Ммхмм.
Во- Одоо яах вэ?
Ам- Ээж ирж байгаа юм уу?
Фор- Ирэхгүй юм шиг байна, АМелиа.
Ам- Би тэрний хаана байгааг мэднэ ээ. Танд хэлж болно. Гэхдээ эхлээд дүү бид хоёрыг салгахгүй гэж амла. Гуйж байна.
Во- Хөөе, Амелиа хүлээлгийн өрөөнд байгаа. Бэлэн болсон шүү.
Фор- За, баярлалаа. Байна уу?
Кэл- Тэр ээжийгээ барьж өгнө гэж байна .
Фор- Тийм ээ, би чадахгүй нь ээ.
Кэл- БТэгвэл битгий, Скот.
Ам- Эхлээд нагац эгч рүү маань залгаад -
Фор- Зүгээр дээ, надад юу ч хэлэх хэрэггүй.
Ам- Юу?
Фор- Би чамайг дүүгээс чинь холдуулахгүй ээ.
Ам- Ээжийг хаана байгааг нь хэлж өгөхгүй байсан ч уу?
Фор - Тийм ээ.
Ам- Яагаад?
Фор- Чамайг тэгж их зовоосой гэж хүсэхгүй байна. Цагдаа нар ээжийг чинь хайх болно оо, угаасаа бидний үүрэг. Чиний хийх ёстой зүйл биш. Та хоёр бол сайн хүүхдүүд, тиймээс ийм зүйлийг туулах ёсгүй.
Ам- Тэгвэл Габриэл бид хоёр цуг үлдэнэ биз дээ?
Фор- Амлаж байна.
Фор- Зүгээр дээ. Бүх юм зүгээр.
Рэй- Уругуай. Шри ланка. Чи хэзээ ч -
Габ- Энд байна.
Рэй- Хөөх. За за. Ммм. Чехословак.
Габ- Байзаарай… Чехословак гэдэг улс байхгүй болсон шүү дээ. Тэд хоёр тусдаа улс болоод удаж байна, Чех, Словак хоёр.
Рэй- Хөөх, энийг мэддэг хүн ховор шүү. Газарзүйгээр сурсан хүмүүс ч өөрсдөө мэддэггүй. Заза юу гээч? Лос Анжелест хамгийн дуртай ресторан чинь юу вэ, би чамд гэртээ харихаар чинь хоол авч өгье.
Габ- За.
Рэй- Сайн байна.
Габ- Баярлалаа.
Аг- Бид гэр бүлийг хяналтандаа байлгасаар байх болно оо. Мэдээж хэрэг шинэ мэдээ ирвэл та хэдэд хэлнэ. Гэхдээ бид Фионаг хайж олно гэж бол амлаж чадахгүй. Бидэнд хангалттай санхүүжилт байхгүй учраас шүү дээ.
Во- Тэрнээс удахгүй сураг дуулдах байх. Гараад л ирнэ дээ. Тэр үед нь бариад авахад болно.
Эй- Ойлгож байна аа, та бүгдэд тусалсанд баярлалаа.
Габ- Аав аа!
Фор- Жэймсд хүүхдүүдтэйгээ уулзах 30 минутыг олгосон байгаа.
Эй- Агнес тэрнийг шилжүүлэн өгөхтэй маргахгүй гэсэн. Бэлэн болсон үедээ Лос Анжелес руу буцааж илгээж болно.
Рэй- Пасаденягаас нагац ах эгч хоёр нь хүүхдүүдийг авахаар ирж байгаа.
Во- Гэр бүл хүүхдийн үйлчилгээний хэлтсээс ч мөн гэр бүлийг аюулгүй, тайван гэдгийг нь батлаад өгсөн.
Фор- Сайхан мэдээ байна.
Во- Сайхан амраарай.
Кэл- Сайн ажилласан шүү залуус аа.
Рэй- Зайрмагны дэлгүүрт ажилд орох гэж ярилцлага өгдөг юм билүү? Юу гэж бодож байна?
Фор- Битгий тоглоом хийгээд байгаарай.
Рэй- Тэгээд ярилцлагуудаа цуцалчих гэж үү?
Фор- Одоохондоо тэг ээ.
Во- За тэгвэл бодлоо өөрчлөхөөс чинь өмнө явья даа.
Кэл- Мөрдөгчид яагаад хоорондоо үерхдэгийг мэдэх үү? Энэ ажлыг хийхийн тулд эхэндээ эргэцүүлж бодолгүйгээр эрсдэлтэй алхмыг хийж, сүүлд нь л үр дагавартай нь нүүр туулах шаардлагатай болдог.
Фор- Яг зөв.
Кэл- Нааш ир.
Фор- Яасан?
Кэл- Энд хэн ч харахгүй. Камергүй.
Фор- Чи итгэлтэй байна уу?
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/13р анги төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Фор- Форестер - эр
Кэл- Кэлет - эм
Рэй- Рэйнс - эр
Во- Во - эм
Эй - Эйгер - эм
Жэй- Жэймс - эр
Фи- Фиона - эм
Ам- Амелиа - охин
Габ- Габриэл - хүү
Ло- Лорик - эр
Back to episodes Go home