Jujutsu Kaisen S3_03

Тэнгэн: Таатай байна. Зэниний хүү, Мичизанэгийн удам, Үхлийн уран зураг, мөн... Сүкүнагийн сав.

Юүки: Надтай мэндлэхгүй юм уу? Тэнгэн.

Итадори: Тэр...

Мэгүми: Энэ...

Юүта: Энэ хүн...

Чосо: Хүн гэж үү?

Маки: Тэнгэн.

Тэнгэн: Чамтай анх уулзаж байгаа биш дээ. Цүкүмо Юүки.

Юүки: Яагаад Оддын булшийг хаасан юм?

Тэнгэн: Кэнжакуг чамтай нэгдэхээс сэргийлэх гэж. Би хүний бодлыг уншиж чадахгүй хойно.

Юүки: Кэнжаку?

Тэнгэн: Өмнө нь Камо Норитоши, одоо Гэто Сүгүрүгийн биед оршиж буй шидтэн.

Юүки: Бүх амьд биетийг аврах ариун олс гэдэг утгатай Кэнжаку юм бий? Егөөтэй ч биш юм.

Итадори: Тэнгэн гуай та яагаад ингэж харагддаг юм бэ?

Мэгүми: Яаж ийм үед яриаг нь тасалдаг байна аа?

Тэнгэн: Би үхэшгүй хэдий ч хөгширдөггүй биш. Чи 500 насалбал ийм л болно.

Итадори: Нээрэн гэж үү?

Тэнгэн: 12 жилийн өмнө Одны Плазм Савтай нийлэх нь бүтэлгүйтсэний дараа насжилт хурдассан юм. Миний өөрийн ухамсар алга болсон. Тэнгэр газар өөрөө миний ухамсар болсон юм.

Юүки: Тэр үед өөр нэг Одны Плазм сав байгаагүй хэрэг үү?

Тэнгэн: Хоолой тань нэмэгдээгүй нь аргагүй байж.

Мэгүми: Өршөөгөөрэй.

Юүта: Бид тэр Кэнжакугийн зорилго болон Шоронгийн орныг суллах аргыг мэдэх гэсэн юм. Мэдэх зүйлээ хэлж өгөөч?

Тэнгэн: Мэдээж. Тэгж хэлмээр байгаа ч нэг болзол тулгах болох нь. Оккоцу Юүта. Цүкүмо Юүки. Үхлийн уран зураг Чосо. Та гурвын хоёр нь энд үлдэж миний хамгаалагч болно.

Юүта: Хамгаалагч? Үхэшгүй гээ биз дээ?

Маки: Тамга энэ тэрд санаа зовоо юу?

Юүки: Шударга биш байна шүү. Болзлынхоо хугацаа, шалтгааныг хэлэхгүй юм уу?

Тэнгэн: Тэгвэл Кэнжакугийн талаар ярилцъя.

Бичиг: (Кэнжакугийн зорилго)

Тэнгэн: Тэр хүүхдийн зорилго нь Япон даяарх хүн төрөлхтнийг хүчээр хувьсалд оруулах юм.

Бичиг: (Япон даяарх хүмүүсийн хувьсал)

Мэгүми: Тэрийг сонссон. Дэлгэрэнгүйгээр юу хийхийг хүсээд байгаа юм? Кэнжаку яагаад тэр үед Тэнгэн гуайн хаалтыг ашиглаж

Бичиг: Үндэслэлгүй хувиргалт

Мэгүми: Үндэслэлгүй хувиргалтаар Японы иргэдийг бүгдийг нь хар шидтэн болгоогүй юм?

Тэнгэн: Тэрийг хийхэд энгийндээ бол хараалт энерги дутагдсан. Үзүмакигаар бий болсон хараалт энерги

Бичиг: (Хараалт энергийн дутагдал)

Тэнгэн: хар шидтэнүүдэд сэргээгдэхгүй. Хараалт техникээр хүн бүрийг хувьсгах нь хэтэрхий үр ашиггүй. Кэнжакугийн авах хувьслын арга нь

Бичиг: (Арга? Хүмүүсийг Тэнгэнтэй уусгах)

Тэнгэн: хүн төрөлхтнийг надтай уусгах.

Бичиг: (Шалтгаан, тодорхойгүй)

Итадори: Айн? Гэхдээ уусгана гэдэг чинь.

Мэгүми: Одны Плазм савтай л уусаж чадах учиртай даа.

Бичиг: Тэнгэн

Бичиг: Одны Плазм сав

Бичиг: Энгийн хүн

Бичиг: Уусаж чадна

Бичиг: Уусаж чадахгүй

Тэнгэн: Урьдын би тийм байсан.

Бичиг: Одны Плазм савын үхэл

Бичиг: Тэнгэнийг Одны Плазм савтай уусахаас зогсоох

Тэнгэн: 12 жилийн өмнөхөөс хойш хувьсаж эхэлсэн одоогийн би бол Одны Плазм сав биш хүмүүстэй уусах нь надад боломжгүй байхаа больсон.

Бичиг: Хүмүүс Тэнгэнтэй уусах

Чосо: Гэхдээ чи ганц л хүн биз дээ? Яаж олон хүмүүстэй уусаж чадах юм?

Тэнгэн: Одоо бол... Та нарын өмнө зогсож байгаа нь би биш. Хувьссан миний сүнс хаа сайгүй бий. Хэлсэн байх аа. Тэнгэр, газар миний амь бие болсон. Надтай ууссан хүмүүс хар шидтэн гэх хаалтыг хүртэл давж тэнд ч байдаг, тэнд ч байдаггүй шинэ оршихуй болно. Миний хаалтын техник байдаг учраас хэлбэр дүрс, оюун ухаанаа хадгалахын тулд хувьссан. Гэвч хэрэв хүн төрөлхтөн хувьсаж, тэдний нэг нь л догшрох аваас дэлхий...

Бичиг: Догшрох

Тэнгэн: дуусна.

Юүки: Яагаад?

Тэнгэн: Хувь хүмүүсийн хил байхгүй болсон учраас. Хорон санаа тархахад ердөө хором л хангалттай. Зуун сая хүнтэй тэнцэх бузар дэлхийгээр тархана. Саяхан Токиод болсон зүйл дэлхий даяар тархана.

Итадори: Юуны төлөө ийм зүйл хийж байгаа гэж?

Тэнгэн: Харин л дээ.

Бичиг: (Кэнжакугийн зорилго)

Тэнгэн: Үүнийг ч гэсэн хэлсэн биз? Би хүний бодлыг уншиж чаддаггүй.

Бичиг: (Арга? Хүмүүсийг Тэнгэнтэй уусгах)

Бичиг: Шалтгаан

Бичиг: Тодорхойгүй

Маки: Гэхдээ тийм бол Тэнгэн гуай уусалтаас татгалзахад л болох биш үү?

Тэнгэн: Тэр нь асуудал юм. Хувьсаж эхэлсэн одоогийн миний бүтэц хүнээс илүүтэй хараагдсан сүнс илүү ойрхон.

Бичиг: (Гэто үхэж, "Хараал удирдлага" олж авах)

Бичиг: ("Үндэслэлгүй хувиргалт" олж авах)

Тэнгэн: Би...

Бичиг: (Одны Плазм сав үхэж, Тэнгэн хувьсах)

Бичиг: (Тэнгэнийг олж авах)

Тэнгэн: хараал удирдагчийн бай болчихсон. Кэнжакугийн хар шидтэний чадварыг бодолж үзвэл хүрсэн даруйдаа намайг сорж авчхаж ч мэднэ. Тиймээс миний жинхэнэ төлөв одоо Одны булшны бүхнийг няцааж байгаа.

Юүта: Тиймээс хамгаалагч хэрэгтэй гэж үү?

Тэнгэн: Тийм ээ. Кэнжаку бол миний дараа орох хаалтын шид хэрэглэгч. Одны булшны тамга хэзээ эвдрэхийг хэлж мэдэхгүй нь.

Юүки: Яагаад одоо гэж? Одны Плазм савтай уусахаас чинь зогсоож

Бичиг: (Тэнгэнийг Одны Плазм савтай уусахаас зогсоох)

Юүки: чамайг хувьсгаж

Бичиг: (Тэнгэний хувьсал)

Юүки: хараалын удирдлагаар сорж аваад

Бичиг: (Тэнгэнийг авах)

Юүки: удирдана. Кэнжаку Сүкүнатай холбоотой юм шиг байсан. Дор хаяж 1,000 жилийн турш хар шидтэн байсан. Яагаад одоо гэж?

Бичиг: Тэнгэн

Тэнгэн: Би, Одны Плазмын сав мөн Зургаан нүд.

Бичиг: Одны Плазм сав

Бичиг: Зургаан нүд

Тэнгэн: энэ бүгд шалтгаан ба үр дагавраар холбогддог. Кэнжаку өмнө нь хоёр удаа

Бичиг: (Кэнжакугийн зорилго)

Тэнгэн: Зургаан нүдийн шидтэнд ялагдаж байсан. Хоёр дахь удаадаа Кэнжаку нэлээн нямбай хандсан. Одны Плазм сав ч, Зургаан нүдийг ч хоёуланг нь төрөөд нэг сартай байхад нь хөнөөсөн. Гэсэн ч уусалтын өдөр Зургаан нүд болон Одны Плазм сав гарч ирсэн. Үүний дараа Кэнжаку Зургаан нүдийг устгахаа больсон. Тамгалахад стратегиа өөрчилсөн юм. Шоронгийн орныг хайж эхэлсэн. Зургаан нүдтэй хоёр хүн нэгэн зэрэг гарч ирэхгүй учраас. Гэхдээ 12 жилийн өмнө

Бичиг: (Кэнжакугийн зорилго)

Тэнгэн: гэнэтийн зүйл тохиолдсон. Зэнин Тожигийн оролцоо.

Бичиг: (Гэнэтийн зүйл тохиолдсон)

Бичиг: Зэнин Тожигийн оролцоо

Тэнгэн: Тэнгэрлэг гэрээгээр бие бялдрын хүч чадал авсан. Тэдэн дотроос онцгойрсон нь хараалт энергиэс бүрэн чөлөөлөгдсөн нэгэн байсан юм. Тэнгэрлэг гэрээгээр учир шалтгаанаас чөлөөлөгдсөн хүн бидний хувь тавиланг устгаж орхисон юм. Тэгээд тэр үед хараалын удирдлагатай хүү гарч ирсэн. Шоронгийн орноос бусад бүх дүрс санаандгүй байрандаа орсон юм. Мөн зургаан жилийн өмнө тэр Шоронгийн орон Кэнжакугийн гарт орсон юм.

Мэгүми: Тэгвэл Заазын тоглоомын ямар зорилгоор явуулж байгаа юм?

Тэнгэн: Уусалтаас өмнө дасгах.

Бичиг: Хүмүүс

Бичиг: Тэнгэн

Тэнгэн: Одны Плазм савнаас бусадтай нь

Бичиг: Уусах

Тэнгэн: уусах нь боломжгүй биш ч гэлээ одоогийн үе шатанд

Бичиг: Бүрэн бус

Тэнгэн: бүрэн бус оршихуй болох магадлал өндөр. Заазын тоглоом нь тоглогчийн хараалт энерги болон

Бичиг: (Заазын тоглоом)

Тэнгэн: колониудыг холбосон орныг ашиглан энэ улсын иргэдийг Хиган руу илгээх зан үйл юм.

Бичиг: (Хүмүүс, Заазын тоглоом, дасгах, Тэнгэн)

Тэнгэн: Надтай уусгахын өмнө хүмүүсийг дасан зохицуулах санаатай байгаа биз. Гэхдээ ийм томоохон хэмжээний зан үйл гүйцэтгэхийн тулд Кэнжаку өөрөө "Хүлэх тангараг" өргөх учиртай. Тэдний нэг нь

Бичиг: (7. Өмнөх дүрмийн дагуу)

Тэнгэн: Заазын тоглоомын мастер нь

Бичиг: (Саад болохгүй бол санал болгосон шинэ дүрмийг)

Тэнгэн: Кэнжаку биш.

Бичиг: (Тоглоомын мастер зөвшөөрөх ёстой)

Тэнгэн: Гэхдээ энэ нь та нарын хувьд сул талтай.

Бичиг: (Заазын тоглоомын хувиршгүй тал)

Тэнгэн: Кэнжакуг аллаа ч Заазын тоглоом дуусахгүй учраас. Тоглогчид бүгд үхэх,

Бичиг: (Тоглогчид, үхсэн)

Тэнгэн: Тоглогчид бүгд оролцохоос татгалзах эсвэл үхэх.

Бичиг: (Тоглогчид оролцохоос татгалзах, үхэх)

Бичиг: Тоглоомын мастер

Тэнгэн: Тэр болтол Заазын тоглоом дуусахгүй. Заазын тоглоомын дүрэмд байх хувиршгүй тал нь зан үйлийг зогсоохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм.

Мэгүми: Тийм бол...

Юүта: Тийм ээ.

Бичиг: (6. Тоглоомын мастертай тохиролцоход тоглогчид 100 оноо зарцуулж)

Юүта: Бид ч мөн Заазын тоглоомд оролцож Цүмики болон

Бичиг: 100 оноогоо зарцуулж

Юүта: тоглоомд идэвхгүй оролцогчдыг

Бичиг: Шинэ дүрэм нэмж оруулах эрхтэй

Юүта: тоглоомыг орхих дүрмийг нэмэхээс өөр аргагүй.

Мэгүми: Гожо багшийн тамгыг ч мөн эвдье. Тэр хүн байх юм бол ганцаараа бүгдийг нь зохицуулчихна.

Бичиг: (Итадори болон бусдынх нь зорилго)

Бичиг: (Заазын тоглоомд шинэ дүрэм нэмэх) - (Гожо Саторуг суллах)

Итадори: Тэнгэн гуай.

Тэнгэн: Үүний өмнө хэн нь үлдэхийг шийд.

Чосо: Би үлдье.

Юүки: Би үлдье.

Чосо: Юүжид Оккоцу эсвэл энэ хүүхний тусламж хэрэг болно. Камо Норитоши... Кэнжаку энд Тэнгэнийг онилж ирнэ гэвэл тэр тусмаа. Түүний амийг хөнөөх нь дүү нарын минь аврал болно.

Юүки: Надад Тэнгэнтэй ярилцах зүйлс олон байна. Болно биз, Оккоцу?

Юүта: Тийм. Би дахиад бусдаасаа салмааргүй байна.

Тэнгэн: Маш их баярлалаа. Энэ бол... Гожо Саторуг суллахад шаардлагатай Шоронгийн орон: Арын хаалга.

Бичиг: (Шоронгийн орон: Арын хаалга)

Мэгүми: "Арын хаалга"?

Юүки: Анх удаа л сонслоо.

Итадори: Арын хаалга гэдэг юм уу?

Тэнгэн: Тэгж хэлж болно. Кэнжакуд олдохын өмнө Шоронгийн орон миний хаалтын гадна байсан. Аягүй бол гадаадад байсан байх. Энэ арын хаалгыг тамгалснаар

Бичиг: (Шоронгийн орон)

Тэнгэн: урд хаалганы аураг дарах санаатай байсан ч бүтээгүй бололтой. Энэ арын хаалга дотор ч Гожо Сатору тамгалагдсан буй.

Бичиг: (Шоронгийн орон: Арын хаалга)

Итадори: Үүнийг нээвэл болох юм уу?

Тэнгэн: Үгүй. Хаалгыг онгойлгох эрх нь эцэстээ Урд хаалганы эзэмшигч Кэнжакуд бий. Үүнийг гөнжиж онгойлгохын тулд бүхий л хараагдсан техникүүдийг хүчээр буцаадаг "Тэнгэрийн урвуу жад",

Бичиг: (Тэнгэрийн урвуу жад)

Тэнгэн: бүхий л хараагдсан техникийн нөлөөг тасалдуулж чадах "Хар олс". Үүний аль нэгийг

Бичиг: (Хар олс)

Тэнгэн: олж авах хэрэгтэй. Гэвч Тэнгэрийн урвуу жадыг 12 жилийн өмнө Гожо Сатору гадаадад лацадсан эсвэл устгасан.

Итадори: Багш юугаа хийдэг байна аа?

Тэнгэн: "Хар олс"-ыг түрүү жил Гожо Сатору бүгдийг нь устгасан.

Мэгүми: Тэр хүн юу хийж байсан юм бэ?

Юүта: "Хар олс"-ын үлдэгдлийг би Африкт Мигүел ахтай хайж үзсэн.

Мэгүми: Гадаад явсан нь ийм учиртай байжээ.

Юүта: Эцэстээ ямар ч үр дүнгүй байсан.

Эр 1: Ганц ч үлдээгүй гэнэ.

Юүки: Өөр арга байгаа биз?

Тэнгэн: Байгаа. Заазын тоглоомд оролцож буй тоглогчдын дотор Сахиусан тэнгэр гэж өөрийгөө нэрлэсэн 1,000 жилийн өмнөх

Бичиг: (Үл мэдэгдэх, Сахиусан тэнгэр)

Тэнгэн: хар шидтэн бий.

Бичиг: Сахиусан тэнгэр

Тэнгэн: Түүний хараагдсан техник бүхий л хараагдсан техникийг арилгаж чадна.

Бичиг: Заазын тоглоом тоглогч Күрүсү Хана

Бичиг: 50-р анги

Бичиг: Заазын тоглоомын талаар

Бичиг: (Гожо Сатору, Шоронгийн орон, Шоронгийн орон: Арын хаалга, Сахиусан тэнгэр)

Мэгүми: Арилгаж... чадна аа?

Тэнгэн: Тийм. Сахиусан тэнгэрийн хараагдсан шидээр Шоронгийн орны Арын хаалгыг нээж чадна.

Мэгүми: Тэр одоо хаана байгааг мэдэх үү?

Тэнгэн: Токиогийн зүүн талын колонид бий. Заазын тоглоомын хаалт намайг няцааж буй тул үүнээс илүү мэдээлэл байхгүй. Эхлээд эндээс тодруулах уу даа? Улс даяар арван колони бий. Энэ нь Японы хүмүүсийг "Хиганы орон руу илгээх" колониудтай холбогдож байгаа.

Эм 1: Гол гатлах эсвэл Хиган руу орон нүүлгэх нь

Бичиг: (Ясохачи гүүрийн гол)

Эм 1: хар шидэд томоохон ач холбогдолтой.

Бичиг: (Хиган)

Итадори: Ясохачи гүүрийн үед...

Бичиг: (Колониудын орон)

Юүки: Хоккайдо ороогүй нь Хар шидийн сургуулийн хаалтаас болсон уу?

Тэнгэн: Тийм. Тэр газар угийн томоохон ариун газар байсан. Хэдийнээ дасан зохицсон.

Итадори: Аргагүй л соригдсон нутаг мөн дөө.

Бичиг: 1999 оны Хоккайдогийн засгийн лоозон Соригдсон нутаг

Тэнгэн: "Хиган руу илгээнэ" гэдэг нь сүртэй сонсогдох хэдий ч Японд байгаа бүх хүнийг харааж уусалтын өмнөх бэлтгэлд хангаж байгаа юм.

Мэгүми: Зан үйл дуусах хүртэл хэр их хугацаа орох вэ?

Тэнгэн: Заазын тоглоомын байдлаас болно. Хоёр сар байхад дуусах байлгүй.

Маки: Одоо 11-р сарын 9-ний өглөөний есөн цаг болж байна.

Бичиг: (1. Хараагдсан техник сэрсний дараа)

Юүта: Тоглогч болох шидтэн сэрэх хугацаа нь

Бичиг: (Тоглогчид оролцохоо зарлах ёстой)

Юүта: 10-р сарын 31-ний шөнийн 12 цаг байсан.

Бичиг: (19 өдрийн дотор)

Мэгүми: Цүмикиг оролцоход олгосон хугацаа нь 10 өдөр, 15 цаг орчим.

Бичиг: (Цүмики шиг энгийн хүн тоглоомд оролцох хүртэл хугацаа байгаа)

Мэгүми: Тэнгэн гуай түрүүн

Бичиг: (2. Өмнөх дүрмийг зөрчсөн)

Мэгүми: оролцохоос татгалзвал үхнэ гэж хэлсэн байх аа?

Бичиг: (ямар ч тоглогч)

Бичиг: (хараагдсан техникээ хураалгуулна)

Тэнгэн: Тийм.

Иэри: Хараагдсан техникээ хураалгана аа? Дараад нь оролцох хар шидтэнүүд бас нөлөөлөх дүрэм биз дээ? Тийм бол "Үндэслэлгүй хувиргалтаар" хурааж авна гэж бодохгүй байна. "Ашиглахыг хориглоно" бус. "Арилгах" учраас "Хүлэх тангараг" биш. Тийм бол тархинд хүчээр нөлөө үзүүлнэ гэсэн үг. Дүрмийн хувьд арилгана гэсэн болохоор үхнэ гэж бодож байна. Үгүй бол бүгд оролцохгүй гэж санал өгөх учраас.

Маки: Шоко эгчийн тааварласнаар болжээ. Эсрэгээрээ над шиг хараагдсан техникгүй шидтэн эрсдэлгүй гэсэн үг биз? Гэснээс Панда яах юм бол? Түүнд тархи байгаа юм уу?

Итадори: Тэр тухайд...

Бичиг: (3. Колонид нэвтэрсэн тоглогч бус хүн)

Итадори: Анхнаасаа хаалтын дотор байсан энгийн иргэд яах юм?

Бичиг: (Нэвтэрсэн мөчид тоглогч болж)

Тэнгэн: Нэг удаадаа гадагшаа гаргах боломж олдоно.

Бичиг: (оролцсонд тоглоомд орсонд тооцогдоно)

Итадори: Нээрэн үү?

Мэгүми: Нэлээн найрсаг юм гээч.

Тэнгэн: Колони руу орох, гарах талаар ерөнхий дүрэмд байхгүй. Тоглогчдод анхнаас нь "колониос" гар гэсэн тодорхой зорилго өгч тоглоомыг илүү идэвхтэй болгох зорилготой. Тоглогчдыг дотор хориход "тоглогч өөрөө хүсэж орсон" гэсэн гол санаа нь чухал учраас.

Итадори: Ино ахын хэлж байсан хаалтын тэнцвэр үү?

Бичиг: Тоглогчид бусад тоглогчдын амийг хөнөөснөөр оноо авна.

Бичиг: Амийг хөнөөнө

Бичиг: (5. Оноог тоглоомын мастер шийдвэрлэнэ)

Итадори: Ерөнхий дүрэм, зарчим гэж байх гэж.

Бичиг: (Тоглогчийн амины үнэ цэн дээр суурилна)

Итадори: Толгой эргэмээр юм.

Бичиг: (Ерөнхий дүрэм Хар шидтэн 5 оноо)

Итадори: Фүшигүро?

Бичиг: (Энгийн хүн 1 оноо)

Мэгүми: Юу ч биш.

Бичиг: Тоглоомын мастер

Мэгүми: Тэнгэн гуай. Тоглоомын мастер гэж хэн юм?

Тэнгэн: Тоглогч бүрд нэг оногдож буй шикигами. "Коганэ". Коганэ нь нарийндаа бол "Тоглоомын мастер" биш. интерфейсийн цонх юм. Тоглоомын мастерыг Заазын тоглоомын програм өөрөө гээд бодчихож болно.

Итадори: Тийм бий?

Юүки: "Нэмэх" юм биз дээ? Байгаа дүрмийг арилгаж болохгүй юм байх даа?

Мэгүми: Тойруу замаар үгүйсгэж болж магадгүй л юм.

Чосо: Тэгэх боломжтой гэж үү?

Маки: Харин тийм ээ. Шийдэх эрх нь нөгөө талд байгаа.

Тэнгэн: Үгүй ээ. Тодорхой хэмжээнд шударга талаа баримтлах учиртай. Хэдийнээ тоглогчид ерөнхий дүрмийг зөвшөөрөхөөс өөр аргагүй тул хар шидийн хувьд үүнээс илүү Кэнжакугийн талд давуу тал хэлбийхгүй.

Бичиг: 8. Хэрэв 19 өдрийн дараа тоглогчийн оноо хэвээрээ байвал хүчээр хараагдсан техникийг нь хурааж авна.

Итадори: Дахиад хүн алахаас өөр аргагүй гэж үү?

Мэгүми: Үгүй ээ, хэдэн бодсон санаа байна.

Бичиг: Заазын тоглоом

Маки: Ямар ч байсан мэдээлэл олж авч чадлаа. Одоо тус тусын үүргээ гүйцэтгэх.

Бичиг: Дараагийн алхам

Бичиг: Чосо

Бичиг: Цүкүмо Юүки

Маки: Юүки эгч, Чосо энд үлдэнэ. Тэнгэн гуайг хамгаална.

Бичиг: Тэнгэнийг хамгаалах

Бичиг: Зэнин Маки

Маки: Би Зэнин гэр бүлд буцаж очоод хараагдсан хэрэгслүүдийг олж авна.

Бичиг: Хараагдсан хэрэгслүүдийг олж авна

Маки: Сатору тамгалагдсан даруйд сургуулийн хараагдсан агуулахын хэрэгслүүдийг Камо болон Зэнин овгийнхон тоночихсон. Гэхдээ Мэгүми Зэнин овгийн тэргүүн болсон.

Мэгүми: Дараад нь тайлбарлая.

Маки: Үүний ачаар Зэниний хараагдсан агуулахаас хүссэнээ авч чадна. Гэхдээ үүний өмнө Тэнгэн гуай.

Тэнгэн: Мэдэж байгаа. Күмияа Жузогийн ателер биз?

Маки: Их тус болно шүү. Ажлаа дуусгачхаад Пандаг хайгаад тоглоомыг номхтгоход тусална. Юүта яах юм?

Юүта: Би бушуухан Колонид ороод тоглоомд оролцоно. Цүмики, Фүшигүро нар тоглоомд оролцохын өмнө аль болох мэдээлэл цуглуулмаар байна.

Мэгүми: Уучлаарай.

Юүта: Дахиад ганцаараа хөдлөх болох нь. Ядаж л нэгэнтэйгээ алалцахаас сэргийлнэ. Мөн Цүмикид ямар нэг зүйл тохиолдвол ойрх колониос зайлсхийнэ ээ. Хаалт дохиог хааж мэдэх юм. Хэсэгтээ холбогдож чадахгүй байж мэднэ.

Итадори: Хэрэв дараа би Сүкүнатай солигдвол тээнэгэлзэлгүй хөнөөгөөрэй.

Бичиг: Итадоригийн хажууд Оккоцу байвал Фүшигүрод илүү аюулгүй. Гэхдээ тулалдах хүчний хувьд Оккоцу ганцаараа илүү нөлөөтэй.

Мэгүми: Ингэж хэлэх цаг мөн үү? Зүгээр ээ. Тэр үед намайг үхсэний дараа нэг мөр Юүтад алуулаарай.

Итадори: Үгүй ээ, тэгүүлэхгүй гэж л ингэж байхад.

Мэгүми: Эгч ээ.

Маки: За. Та нар тохирсноороо Кинжи рүү оч.

Итадори: Кинжи?

Юүта: Хакари Кинжи. Улирсан 3-р ангийнх.

Маки: Одоогоор ямар ч байсан хүн хүч дутуу байна. Юу ч болж байсан олж ир.

Итадори: Тэр хүн хүчтэй юм уу?

Юүта: Тогтворгүй ч гэсэн азтай үедээ надаас илүү хүчтэй.

Маки: Тэгж харагдаач.

Бичиг: (Итадори болон бусдынх нь үүрэг)

Бичиг: (Токиогийн зүүн колонид Сахиусан тэнгэр байгаа)

Бичиг: (Тус тусын үүрэг)

Бичиг: (Маки, Оккоцу, Итадори, Фүшигүро - Заазын тоглоомд элсэнэ)

Бичиг: (Цүкүмо, Чосо - Одны булшинд үлдэнэ)

Итадори: Чосо. Баярлалаа. Их тус болсон шүү.

Чосо: Битгий үхээрэй.

Юүки: Уйлаад байгаа юм уу?

Чосо: Чимээгүй.

Такаба: Баярлалаа.

Эр 1: Такаба! Хэр удаан гутрах гээ вэ? Больж үз. Намайг ч гэсэн сэтгэлээр унагаж байна.

Такаба: За.

Эр 1: Чи одоо хэдтэй билээ?

Такаба: 35-тай.

Эр 1: Тэгвэл одоо боль. Энэ салбарт урт хугацаанд ажилласан зарим хүмүүс бий. Гэнэт алдар нэрд хүрдэг хүмүүс зөндөө олон бий. Гэхдээ тэд гэнэт инээдтэй болсон юм биш. Угийн инээдтэй байсан гэсэн үг. Анзаарагддаггүй байсан л төдий. Чи бол тийм биш шүү дээ. Токио одоо тийм болсон. Чиний төлөө л хэлж байна. Чамд тохирох ажил ол.

Эр 2: Би чиний хошигнолд дургүй биш шүү.

Такаба: Кэн ах.

Эр 2: Тэр ч бас чи ч эндүүрээд байна. Инээдтэй, инээдгүй амжилтад хүрэх нь хүрдэг л юм.

Такаба: Ганц бүтээлээрээ алдаршдаг хүн үү?

Эр 2: Үгүй ээ. Алдартайгаараа үлддэг хоёр төрлийн хүн байдаг. Үргэлж инээдтэй байдаг хүмүүс. Үргэлж өөрийгөө инээдтэй гэж эндүүрдэг хүмүүс. Чи аль нь юм?

Такаба: 50-50 байх учиртай ч 70-30 юм болов уу? 50-50 байх учиртай. 50-50 байх учиртай, үнэндээ 70-30 юм болов уу?

Бичиг: Заазын тоглоомын тоглогч Такаба Фүмихико

Маки: Май, эхэлье.

Эм 1: Яагаад ирсэн юм?

Эр 1: Урьдынх шигээ дээрэлхүүлэх гээ юу?

Мэгүми: Тэгвэл та хий.

Маки: Чи бол би, би бол чи.

Эм 2: Төрүүлсэн нь болж гэж бодогдуулаад аль.

Эр 2: Шал инээдтэй юм.

Эм 1: Бүгдийг нь устга.

Бичиг: Дараагийн ангид Төгс бэлтгэл

Back to episodes Go home