USK 01.14-1

He held the wrong bride on the wedding day, and this forced marriage

actually led to love!

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 96мин

Линк: https://www.youtube.com/watch?v=6PG_W6T9LyE

 

Гол дүрүүд:

Жан: Жан Шуи, сүйт бүсгүй

Зи: эр, Лин Зи Шуан, сүйт залуу, Лин овогтын залуу ноён 

Ф: Ван Фугуй, хацар дээрээ мэнгэтэй сүйт залуу

Мэй: эм, Жан Меймей, Жан групийн том охин тарган сүйт бүсгүй

 

Ли: Жан Шуигийн ээж

Ха: эм, Ван Фугуйгийн ээж

Лин: эр, Зишуаны аав

Лон: эр, Жан Мэйгийн аав Жан Лон

 

Эм: Сүйт бүсгүй, үнэхээр хөөрхөн байна.  

Жан: Хөөрхөн.

Эм: Хөөе хөөе. Битгий уйл. Битгий уйл. Будаг чинь арилчихна. Өнөөдөр чухал өдөр шүү дээ. Хар даа.

Жан : Яагаад өөрийнхөө охиныг мэдэхгүй хүнтэй гэрлүүлэх гээд байгаа юм бэ?

Ли: Гэрлэх нас чинь өнгөрчихөөд байна. Харин ч баян айл олж өгч байхад, баярлаж яв.  Сайн сонс. Миний үгэнд орохгүй юм бол өөр хэн ч чамтай гэрлэхгүй.

Жан: Би тэр хүнийг ганц л удаа харсан. Огт мэдэхгүй хүнтэй яаж гэрлэх юм бэ? Намайг үх гэж байгаа юм уу?

Ли: Бага багаар дасахад болно. Гэрлэхгүй юм бол... итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Би барилга дээрээс үсэрчихье... амьдрах арга алга. Хорь гаран жил өсгөсөн охин маань үгэнд ч орохгүй юм.    

Жан:  Ээж ээ. Ээж ээ.

Ли: би үсэрчихье. Намайг болиулах хэрэггүй. Битгий чангаагаад бай.

Жан:  Ээж ээ.

Ли: Би үсэрчихье. Эндээс үсэрчихье.

Жан:  За за. Гэрлэе. Тэр мөчөөс хойш би ээжийн хүссэн бүгдийг хийж, ээжийн төлөвлөсний дагуу амьдарч байснаа ойлгосон. Том болсон хойноо ч ээжийн хий гэснийг хийж, хэнтэй гэрлэхийг минь хүртэл ээж шийдсэн. Энэ миний тавилан юм бол уу? Би зүгээр л утсан хүүхэлдэй.

Ли: Хурдал. Сүйт залууг хүлээлгэх хэрэггүй.

Эм: За за.

Ли: Хөөрхөн байна шүү. Хадмынхаа гэрт очоод ачлалтай, дуулгавартай сайн байгаарай. За юу? Лонеэ Ипинд байр авсан байна лээ. Инжинд чинь 200мянгыг өгсөн. Тэд энэ хуримыг хичнээн хүсч байгаа нь тодорхой байна. Чиний төлөө л ингэж байна.

***************

Ж: Хөөе. Сүйт бүсгүйг чинь их хөөрхөн гэж сонссон.

Ф: Тийм ээ. Тийм.

Ж : Хөөе. Яагаад мэлрээд байгаа юм бэ?

Ф: Ёстой хөөрхөн. Би тийм хөөрхөн эмэгтэй харж байгаагүй.

Ж : Тэгвэл дараа авчирч бид нартай танилцуулаарай. Найзууд чинь хармаар байна.

Ф: Тэгнэ ээ. Ээж тэднийг хэдэн зуун мянгын инж өгсөн гэсэн. Зүүн тийш яв гэвэл баруун тийш явж чадахгүй.

Ж: Сайн байна. Сайн байна.

Бүгд: Тийм ээ. Тийм тийм.

**************

Ха: Хэд болж байгааг мэдэж байна уу? Хурдан явж сүйт бүсгүйгээ авчраач.

Бүгд: За за за.

Ха: Фугуй, хүлээж бай. Бага шиг яриарай, ухаантай бай.

Ф: За.

Ха: Наад өмдөө оймсон дотроосоо гаргаач ээ.

Ф: хослол өмсөж сураагүй болохоор...

Ха: Чи ямар гахай юу? Хэн чамайг дотуураа өмд өмс гэсэн юм?

Ф: Би... мэдэхгүй болохоор...

Ха: Уур хүрч үхэх нь ээ. Бушуу яваач.

Ф: За.

***************

Эр: Залуу ноёнтон, таны дургүй байгааг ойлгож байна. Гэхдээ эзэнтнийг бодох хэрэгтэй шүү.  

Зи: Тэрний хэлснээр би гадаад явж сурсан. Миний хэнтэй суухыг хүртэл зааж байна. Лин Зишуан ингэхэд хэн юм бол гэж би өөрөөсөө олон асуусан. Яагаад хэнтэй суухаа хүртэл өөрөө шийдэж болдоггүй юм бэ? Яагаад ганцхан удаа царайг нь харсан эмэгтэйтэй гэрлэх ёстой юм?

Мэй: Хөөе. Би ханиадтай байгаа. Царайлаг аа, зүгээр биз дээ?

Зи: Байж байгаа нь хүртэл.

Эр: Залуу ноёнтон, эзэнтний уурыг хүргэх хэрэггүй. Цаг болчихлоо. Очиж сүйт бүсгүйгээ авъя. Лонеэ Ипиний байранд хүртэл хоёр цаг явна.

Зи: Бүх насаа тийм эмэгтэйтэй өнгөрүүлэх гэж төрсөн юм байх даа. Лонеэ Ипин?

Лин: Жангийн охин та хоёрт зориулж би Лонеэ Ипинд байр авсан. Хурдан хуримаа хий.

Зи: Ганц удаа ч гэсэн миний сэтгэлийг бодож болохгүй юу? Би...

Лин: Чамайг ингүүлэх гэж өсгөсөн үү, би? Багадаа овоо гайгүй байсан. томрох тусам үгэнд орохоо болио шив. Эсэргүүцээд үзээрэй.

Зи: За яах вэ. Би явъя. Магадгүй би азгүй тавиланд төрсөн байх. Бүх насаараа энэ гав гинжнээс салж чадахгүй байж ч мэднэ...

Ж: Тэр хар даа. тансаг байна шүү. Роллс Ройс гэж байна.

Ф: Сүйт залуу нь царайлаг юм аа. Надаас хамаагүй царайлаг байна... Найз аа, өнөөдөр хуримлаж байгаа юм уу?

Зи: Тийм.

Ж: Юугаа хүлээсэн юм бэ, хурдан орж эхнэрээ авчир.

Бүгд: За за. Явъя. Явъя.

******************

Мэй: Иймхэн ч юм өөрөө мэдээд хийчихэж чадахгүй юу? Би Жан овогтын том охин байна. Лин овогтын бэр болох гээд байна. Лин овогтын тэр хүү нь хүртэл яачихдаг байна аа?

Жан:  Ийм юм байх гэж. Адилхан байна.

Эм2: Авхай, нүүрнийхээ гивлүүрийг зүү.

Лин: Наадахаар чинь яадаг юм? амьсгаа ч авч болохгүй.

Эм2: Уламжлал шүү дээ.

Мэй: Дуугүй бол.

Эм: Өнөөдөр их сайн өдөр юм шиг байна. Өөр хурим болж байна. Сүйт бүсгүй, гивлүүрээ зүүчих. Жаахан тухгүй ч гэсэн өнөөдөр заавал тэвчээрэй.

Жан:  За...

Эм:  Ийшээ. Ийм юм байх гэж?

Жан: Юу вэ?

Эм2: Авхай.

Лин: Дургүй хүргээд байх юм. хэр удаан хүлээх юм бэ? Яагаад ирэхгүй байгаа юм?

Эм2: авхай, хөлөө буулга л даа. Үгэнд ор. Алчуураа зүү.

Мэй: За, зүү зүү зүү.

Эм: Сүйт бүсгүй, түр хүлээж байгаарай. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье.

Жан:  За.

Эм2: Авхай, түр хүлээж байгаарай. Би одоохон хүрээд ирнэ.

Мэй:  Хөөе.

Жан:  Сая намайг дуудсан уу?

Мэй:  Чи одоо хэн бэ? Надтай адилхан хувцас өмсчихсөн байдаг.

Жан:  Яаж яриад байгаа юм?

Мэй: Би яасан гэж? Ядаж байхад нэг өдөр хуримлаад байхдаа ч яах вэ дээ? Дээр нь адилхан хувцастай. Чи хэн юм бэ? Хэн болоод энд байгаа юм?

Жан:  Намайг Жан Шуи гэдэг. Адилхан хувцастай хүнтэй таараад уур чинь хүрснийг ойлгож байна.

Мэй: Би хүнтэй адилхан хувцас өмсөх дургүй.

Жан:  Нэг зүг санаанд орчихлоо. Адилхан хувцас чухал биш, зохисон үгүй нь чухал.

Мэй: Чи... намайг доромжилно гэнэ ээ? Яагаад хүн цохиод байгаа юм?

Жан:  Юу гэж дээ. Би чамайг дийлэхгүй.

Мэй: Намайг тарган гээд байгаа юм уу?

Жан:  Чи өөрөө хэлсэн шүү.

Эм: Уучлаарай. Уучлаарай. Алив хүргэн ирчихлээ. Битгий мартаарай, улаан алчуураа яасан ч авч болохгүй шүү.

Мэй: Ойлголоо.

Эм: Жан авхайн хоолой нь яагаад сөөнгө сонсогдоод байна аа? Уйлсан юм бол уу? Наашаа. Наашаа.

Бүгд: За за за.

Ф: Нөгөө залуугийн эхнэр юм бол уу? Сууж байгаа нь энгийн биш харагдаж байна. Эхнэр, би чамд хайртай. Надтай гэрлэх үү? Арван мянган жил хайрлана.

Мэй: Аан? Дээр уулзахад Лин Зишуан намайг үл тоомсорлоод байсан. өнөөдөр яасан баяртай байх юм.

Ф: эхнэр. Анх чамайг хараад л би ямар үзэгслэнтэй юм бэ гэж бодсон. Надтай гэрлэх үү?

Мэй: За. Явъя.

Эм2: Уучлаарай. Уучлаарай. Жаахан удчихлаа.  

Жан: Зүгээр ээ.

Эм2: Сүйт залуу ирж байна. Хөөх. Царайлаг юм аа. Танд атаархчихлаа.

Жан: Атаархах аа? Хн...  

Ф: Ийшээ суу.

Жан: Ийм байхад царайлаг гэж байгаа бол... миний сонирхол асуудалтай юм бол уу?

Зи: Явъя. Ингээд би өөрийн дургүй хүний нөхөр болох нь. Хэлэх ч үг алга.

********************

Ф: Санаа битгий зов. Удахгүй гэртээ очино.

Мэй: За.

Ф: Лонеэ Ипин хотхон Чуанжиан хотод байдаг юм. Ээж надад тэнд байр авч өгсөн. Бид хоёрын байр. Энэ түлхүүр нь. Чи ав.

Мэй: Тэр жижигхэн хотхоныг юунд нь гайхуулсан юм? гайхуулаад байгаа юм уу? Хн...

Ф: Жан Шуи хэзээ ийм муухай ааштай болчихсон юм.

************

Зи: Чи ч гэсэн дургүй байна уу?

Жан: Үгүй ээ.

Зи: Жүжиглэх хэрэггүй. Хичнээн дургүй байсан ч эцэг эх, зуучлагч нарын хийж байгаа ажил. Ганц хоёр удаа уулзчихаад ингээд гэрлэх болчихдог.

Жан: Тийм ээ. Ганц хоёр удаа.       

Зи: Чамайг айлын том охин гэдгийг мэднэ. Лонеэ Ипиний байр чамд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ би аавын мөнгөнөөс авахыг хүсэхгүй байна. Ойлгохыг хичээгээрэй. Хойшид илүү дээр газар амьдармаар байвал хоёулаа өөрсдөө авъя.

Жан: Жианчэний хамгийн сайн хотхон.

Зи: Айлын том охин өнөөдөр яасан даруухан байх юм? Анх уулзахад ийм байгаагүй дээ.   

Мэй: Танай Лин овогтынх намайг бэрээ болгоод байр суурь чинь дээшилнэ. Ийм гунигийн царай гаргахаа больж үз. За юу?

Зи: За.

Мэй: Сайн сонс. Гэрлэсний дараа чи гэрийн ажлыг бүгдийг нь хийнэ шүү. Би хүүхэд гаргахгүй шүү. Битгий миний хувийн хэрэгт оролцоод байгаарай. Бас, хий гэсэн болгоныг хийнэ шүү. Ойлгов уу? Чамтай яриад байгаа юм биш үү, хариулаач.

Зи: Хуримын өдөр сайн хүн болж жүжиглэж байгаа юм биз дээ. Хн. Мөн итгэх байх даа.

**************

Эм: Ингээд бид хоёр худ боллоо шүү дээ.

Ха: Тийм ээ. Манай хоёр ингээд нэг гэр бүл боллоо.

Эм: Танай Ван Фугуй хараажийн шударга хүү байна лээ. Манай Шуи гэрлээд жаргалтай амьдрах байх.

Ха: Шуи хөөрхөн,  биеэ зөв авч явдаг, хараажийн сайхан охин байна лээ.

Эм2: Тэрийг чинь л заяаны ханиуд гэдэг байхгүй юу.

Бүгд: Баяр хүргэе.  Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Лин: Худ аа. Энэ хосуудад бэлдсэн байр. Манайхаас ч гэсэн холгүй.

Лон: Тэгэлгүй яах вэ. Энэ чинь...

Лин: манай хөршийнхөн ч гэсэн өнөөдөр хуримлаж байгаа.

Лон: Өө. Баяртай явдал байна.

Лин: Харин тийм ээ.

Эм: Сайхан хэрэг байна.

Ха: Сайн юм ар араасаа ирдэг гэсэн. Лонеэ Ипин яах аргагүй сайн газар шүү.

Лон: Тийм ээ. Тийм тийм.

***************

Ф: Жан Шуи тарган биш байсан даа. Яагаад ийм хүнд байдаг билээ?

Эр: Сүйт залуу даахгүй байгаа юм биш биз?

Эр: Унагачих вий дээ.

Ф: Унагахгүй ээ. Унагахгүй.

Эм: Манайх 102 тоот. Ваэн Фугуй, Жан Шуи гэдэг хоёр хүүхэд байгаа.

Лон Лин:  Баяр хүргэе. Баяр хүргэе.

Эм Ха:  Баяр хүргэе.

Ха: Та нарт ч бас Баяр хүргэе.

Лин:  Манайх 101 тоот. Лин Зишуан, Жан Мэймэй гэдэг. Залуу хүүхдүүд байна. Хойшид сайхан нөхөрлөх байх.

Эм: Тэгэлгүй яах вэ.

Ха: Хөөе. Манай хүү бэр хоёр ирж байна. Байж байгааг нь. Олон хүн харж байхад. Өөрийнхөө байгааг хар даа.

Ф: Үгүй ээ. Ээж ээ.

Ха: Ярихаа боль. Хурдан бэрийг гал дээгүүр алхуул.

Эр: явъя явъя.

Эр: Яасан бүдүүн хөл вэ?

Эр: Гутлынх нь өсгий даахгүй хугарчих вий дээ.

Лин:  Худ аа. Худ аа. Юу хараа вэ?

Лон: Юу ч биш ээ.

Лин: Зишуан, Мэймэй хоёр удахгүй ирнэ. Хэдүүлээ ч гэсэн галаа бэлдье.

Бүгд: сайхан харагдаж байна. Тийм ээ.

Лон: Тэр хөл дээрх мэнгэ. Алхаж байгаа нь. Яагаад манай охин шиг харагдаад байдаг билээ? хачин юм даа. ийм тохиолдол гэж байх уу?

****************

Зи: Ирчихлээ. Буугаад ир.

Эм: Сүйт бүсгүйн хөл газар хүрэх ёсгүй. Толгойн алчуурыг нь орой болохоос нааш авч болохгүй.

Зи: Жан Мэймэй овоо махлаг харагдаад байсан даа. яагаад ийм хөнгөн байдаг билээ?

Жан: Ядарч байвал намайг буулгачих.

Эм: Авхай, юу яриад байна аа? Тэгж болохгүй.

Жан: За.

Зи: Яагаад гэнэтхэн ийм зөөлөн ааштай болдог билээ? Би арай буруу хүн аваад ирчихээгүй байгаа? Нүүр будагч хажууд нь байсан. Тийм алдаа гаргахгүй байх аа.

Лон: Гал бэлэн болчихоод байхад яагаад ирэхгүй байна аа?

Лин: Санаа зовох хэрэггүй. Хар л даа. тэр ирж байна.

Бүгд: хөөх. Ирж байна. Ирж байна.

Зи: аав аа. Жан ах аа.

Лон: Гэрлэчихээд. Ах гэж дуудаж байдаг. Аав гэж дууд.

Зи: Аав аа.

Лон: Сайн хүргэн.

Эм: Сүйт бүсгүй гал дээгүүр алхах гэж байна.       

Эр: Хөл нь түрүүнийхээс илүү цагаан юм байна.

Эр: Тийм байна. Гоё хөл байна.

Зи: Жан Мэймэй жингээ хассан юм бол уу?

Лон: Миний охин шиг харагдахгүй л байна даа.

Лин: Хөөе. Худ аа. Юу хийгээд байгаа юм бэ? Оръё.

Лон: Нэг л биш санагдаад байх юм.

Лин: Юу гэнэ ээ.

Лон: Юу ч биш ээ. Би хэтрүүлж бодоод байх шиг байна. Ийм сайхан юм юу гэж болох вэ дээ. Энэ олон хүн байхад. Сохор л биш бол андуурна гэж байхгүй.

******************

Мэй: Яасан ч халуун юм. Хурим хийх ийм халуун байдаг юм байх даа. үхэх нь.

Ж : За, ууцагаая. Өнөөдөр шиг чухал өдөр ууна шүү.

Бүгд: Тийм ээ. Тийм шүү. Уу уу.

Ф: Болохгүй ээ.  Дахиад ууж үнэхээр чадахгүй нь.

Ж : Хөөе. Фугуй. Тэгвэл уухгүй байсан ч болно.

Ф: Чи надад ийм сайн байх гэж.

Ж: Оронд нь... хөөрхөн эхнэрийг чинь харахаар... ах нь өрөөнд чинь орно шүү.

Эр: Тэгмээр дээ.

Ф: Тэр чинь...яаж болдог юм бэ?

Ж: Сайн сонс. Өнөөдөр чиний хурим. Хөөрхөн эхнэрт чинь найзууд нар нь хүрэх хэрэгтэй шд. Тэгж байж л баярыг чинь хуваалцана шүү дээ, тийм ээ?

Бүгд: Тийм ээ.     

Ф: Тэгж болохгүй ээ.

Ж: Болгоомжтой бай. Ийм сайхан өдөр тоглож байхад даа. уурлачихаагүй биз дээ? Алив алив, ууцагаая. Уу уу уу .

Эр: Алив хийгээрэй. Ууя ууя.

Ф: Дахиад ууж чадахгүй гээд байхад. Дотор муу байна. Сүйт бүсгүйг цаашлуулах юм бол надад дахиад уулгахгүй байх бол уу? Би л гайгүй байвал...

Ф: За за. Тэгвэл орж үймүүлье. Харин та нар хэтрүүлж болохгүй шүү.

Ж: Тэгье ээ. Хурим чинь тийм л байх ёстой шд.

Бүгд: явцагаая. Тийм ээ.

Ли: Тэр...

Ха: Залуу хүмүүс тоглож л байг л дээ.

Ж: Хуримын өрөөнд орлоо шүү. Яасан хөөрхөн бэр вэ.

Эр: Хөөх. Ван Фугуй азтай байна шүү.     

Ф: Эхнэр... энэ хэд хуримын өрөөг үймүүлнэ гэнэ ээ.    

Мэй: Хуримын өрөө үймүүлнэ ээ? Юу гэсэн үг вэ?

Ж: Хэдүүлээ нэг тоглоом тоглоё. Тоглоомын нэр нь сүйт бүсгүйд гадил идүүлэх.

Бүгд: болж байна. Тэгье тэгье.

Ф: Болохгүй ээ. Болохгүй. Наадах чинь арай л хэтэрнэ.

Ж: За зайл аа. Найзууд гэчихээд. Ийм хөөрхөн эхнэр авчихаад. Бид нар жаахан тоглоход яачихаад байгаа юм?

Эр: Яг үнэн. Бид нар чамд ах дүү шиг ханддаг шүү.  Тогломооргүй байгаа юм бол явж ууя.

Ф: Үгүй ээ. Үгүй. ууж болохгүй, болохгүй. Тэгвэл болгоомжтой байгаарай.

Ж: Санаа зоволтгүй. Бид нар хэмжээгээ мэднэ. Сүйт бүсгүй, гадил идээрэй.

Эр: Хүн аллаа. Аллага.

Мэй: Зайл, муусайн новшнууд. Алаад хаячихна шүү. Надаар оролдоно гэнэ ээ? Бүгдийг чинь алчихна шүү. Би хар багаасаа дээрэлхүүлсэн. Би аавдаа хэлээд та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ли: Энэ миний охин мөн үү? Нэг л өөр харагдаад байх чинь.

Ф: Жан Шуи хүн хуурахдаа сайн юм байна. Анх уулзахад их зөөлөн байсан. Гэтэл... хүн ална гэж байна шд.

*****************

Жан: Миний ойлгосноор Ван Фугуй ээжийнхээ үгнээс гардаггүй хүн. Амаргүй байх байх. Цаашид миний амьдрал ямар байхыг үнэхээр хэлж мэдэхгүй нь.

Эр: Хуримын өрөөнд хэзээ орох юм бол?

Эр2: Үхэхийг хүсээ юу?

Эр: Яасан?

Эр2: тэрний эхнэр энгийн нэг хүн биш. Жианчэний алдартай эгч Мэй. Аймаар хүн гэсэн. Тэрүүгээр оролдох юм бол хутга бариад дайрч мэдэх хүн гэж байна лээ. Чамайг алчихаж ч магадгүй.

Эр: Аан? Тийм аймаар юм уу?

Эр2: За за. Цаг болж байна. Эндээс явъя. Аяар сүйт залуу, бүсгүй хоёр эцэг эхдээ цай барина. Би тэр эхнэртэй нь таармааргүй л байна шүү.

Зи: Өнөөдөр хуримаа хийж байгаа болохоор би дахиад уухгүй шүү.

Эр3: За за. Зишуан, баяр хүргэе.

Зи: Баярлалаа.

Бүгд: баяр хүргэе.

Эр3: бид хэд ингээд явлаа.

Эр2: Ах аа, баяртай.

Лон:  За за. За за. Сайн яваарай. Сайн яваарай.

Эр: ах аа, баяртай.

Лон: За за. Хүргэн, цаг бараг болж байна. Өрөөнд ор бэрийн толгойн алчуурыг авч өг.

Зи: За.

Лон: Арван минут үлдсэн байна. Арван минутын дараа гарч ирээд цай барих ёслолоо үйлд. Бид хэд ч гэсэн цайгаа уучихаад явъя.

Зи: За...

Жан: ирж байна. Ирж байна. Ирлээ гээд ч яах юм билээ.

Зи: Бид хоёр дуртай ч бай, дургүй ч бай. Одоо гэрлэчихлээ. Хойшид би чамд сайн хандаж байна аа. Чиний хэлсэн болзлуудыг... би зөвшөөрч байна.

Жан: Юун болзол вэ? Би юу хэллээ?

***************

Мэй: Чамтай гэрлэж байдаг би ч азгүй юм даа. Муу тэнэг гахай. Эхнэрээр нь оролдож байхад хараад зогсож байдаг.

Ф: би... би... Намайг уу гээд байсан юм. би уумааргүй байсан болохоор...

Мэй: Уумааргүй байгаа бол аргалаад болиулахгүй юу. Муу тэнэг... алчихъя л даа. чи чи хэн бэ? Дуу! Чи хэн юм? хэл. Хэлээч.

Ф: би би Ван Фугуй. Би би өнөөдөр хуримаа хийж байгаа. Миний эхнэрийн нэр Жа Жан Шуи. Чи... чи хэн юм бэ?

Мэй: Баларлаа.

Жан Зи: Чи хэн бэ?  

***************

Лин: Энэ юу болоод байна... Зишуан. Яасан бэ?

Зи: Зүгээр ээ.

Лин: Тэгвэл хурдан хувцасаа сольчихоод гараад ир.

Зи: За.

Жан: Чи хэн гээч нь вэ?

Зи: Юу болоод байна аа? Солигдчихож.

Жан: Юу солигдсон гэж?

Зи: Буруу сүйт бүсгүй аваад...

Мэй Ф: Буруу өрөөнд орчихож.

Жан: Буруу хүн гэнэ ээ?

Мэй Ф: Баларсаан.

Мэй: Одоо яах вэ? Яах вэ? Би чинь залуу бүсгүй. Лин Зишуантай гэрлэх ёстой байтал. Яахаараа чиний өрөөнд орчихдог юм бэ?

Ли: та хоёр бэлэн үү? Хувцасаа солиод гараад ир.

Ф: Юу... би...

Ли: Яасан бэ?

Мэй: Сайн сонс. Миний нэр хүндийг унагах юм бол алчихна шүү.

Ф: За. За.      Түр хүлээж байгаарай.    

Мэй: Сайн сонс. Энэ тухай хэнд ч ярьж болохгүй. Тэгэхгүй бол би би яаж аавынхаа царайг, бас Лин овогтын царайг харах юм?

Ф: За за.

Мэй: Лингийнхэн намайг өөр хүнтэй гэрлэснийг мэдчихвэл... би хэлэх үггүй болно. Юу ч болоогүй гэж хэлсэн ч, надад итгэх үү? Яах вэ, миний нэр хүнд... Ээжийн эрхийн тэнэг. Эхнэрээ ч танихгүй. Муу тэнэг амьтан. Чамайг алчихъя л даа. миний нэр хүнд чамаас болж үгүй боллоо. Муу тэнэг мал.

Ф: Уучлаарай. Уучлаарай.

Мэй: Уучлаарай гээд юу өөрчлөгдөх юм? сайн сонс. Хурдан арга олж намайг эндээс гарга. Хурдан арга бодож олохгүй бол би... би... чамайг засаад хаячихна шүү...

Ф: би бодъё. Бодъё.

Мэй: Бушуу бод.

Ф: Бодож байна. Бодож байна.

Ха: Хүү минь, чи зүгээр үү? Та хоёр яагаад чанга чанга хашгиралдаад байна?

Ф: Би би зүгээр ээ, ээж ээ.

Ха: Наад хаалгаа нээгээдэх. Ээж нь ороод юу болоод байгааг хараадахъя.

Ф: Би...

Мэй: Хараал идсэн ээжийгээ зайл гэж хэл.

Ф: Миний ээж шдээ.

Ха: Хаалгаа нээ гэж байна. Сонсохгүй байна уу?

Ф: онгойлгохгүй ээ.

Мэй: Ийм том болчихоод. Эхийнхээ өврөөс гараагүй.

Ф: Тийм биш ээ. Амаа тат. Сүүлчийн удаа хэлье. Хараал идсэн ээжийгээ яв гэж хэл. Нэгэнт ийм юм болсон болохоор гадаа байгаа настнуудад мэдэгдэж болохгүй. Хүмүүс явсны дараа тухтай ярилцамз. Бушуул.

Мэй: Ээж ээ, бид хоёр орондоо орлоо. Та нарт сонсгохыг хүсэхгүй байна. Та... та та... та нар хурдан яв.

Ха: Золиг минь, юу яриад байгаа юм бэ? Наад хаалгаа хурдан нээ гэж байна. Сонсож байна уу?

Ф: би 32 настай эр хүн. Жаахан хүүхэд биш. Намайг зүгээр орхиод өгөөч.

Ха: Чи... Муу золиг минь... хаалгаа нээ гэж байна.

Мэй: Ах аа, миний анхных болохоор... зөөлхөн байгаарай. Ах аа, та үнэхээр ширүүн  юм аа... миний анхных гээд байхад.

Эр: Энэ одоо юу болоод байна аа?

Мэй: зөөлөн л дөө.

Эр: Ичиж үхмээр юм аа. Хүргэн хүү маань тэссэнгүй дээ.

Эр: за март март. Март.

Эр: Сүйт бүсгүй ингэж болдог юм уу.

Эр. Алив явцагаая.

Ха: Хөөе. Та нар... явах     болоогүй байхад...

Ли: Унтлагын өрөөнд орох ёслол байхад. Танай хүүд ичих нүүр алга уу?

Ха: би.. би...

Мэй: Фугуй ах аа, яасан ширүүн юм бэ.

Ли: Манай хүү эмэгтэй хүн хараагүй юм уу? Түй... Шуи, чамд ичих нүүр алга уу?

Мэй: Ёоёо л доо. Юундаа яарсан юм бэ? Зөөлөн л дөө. Орилооч.

Ф: Ээж гадаа байгаа шдээ. Өвөө, эмээ нар ч гэсэн байгаа. Бас хадам ээж байгаа. Яаж хүний нүүр харах юм бэ?

Мэй: Чиний яаж хүний нүүр харах надад хамаагүй. Чи намайг яаж эндээс явуулах аргаа л хурдан ол. Харин чи... намайг явсны дараа барилга дээрээс үсэрнэ үү. Өөрөө мэд.

Ф:  Нэг давхраас үсрээд үхэхгүй шд.

Мэй: хурдан орил гэж байна. Чанга чанга. Чанга орилооч...         Фугуй ах аа, ээж чинь хаалганы гадаа байна. Бид хоёрыг чагнаад байгаа юм биш үү?

Ф: Үгүй байлгүй дээ.      

Ха: Ийм сайхан өдөр нүүр хийх газаргүй болох гэж. Энэ тэнэг хүүхэд яахаар энэ олон хүн байхад... Ичиж үхэх нь... хүүхдээ хүмүүжүүлээгүй миний л буруу. Сайн анхааруулдаг байж.

**************

Жан: Одоо яах вэ? Хуримынхаа өдөр өөр эрийн өрөөнд орчихдог.

Зи: Чиний саяны ярьсанаар... сүйт залуу чинь буруу хүн аваад явчихаж. Намайг тэнд очиход чамаас өөр хэн ч байгаагүй болохоор би чамайг гэж бодсон. Даанч эргэлзээ төрөөд байсан юм аа. Би ийм алдаа арай ч гарахгүй байх гэж бодсон.

Лин: Зишуан. Гарах болоогүй юу?     

Зи: Очилоо. Ямартай ч чи бид хоёр эндээс гарах ёстой. Чиний хуримын эхний өдөр... чиний нэр хүндийг яаж унагах вэ.

Жан: тэгвэл.. хоёулаа яах вэ...

Зи: Тэрнийг яасан ч эндээс гаргаж болохгүй. Цайны ёслол ч үйлдэж болохгүй. Гадаа хүлээж байгаа настнуудыг явуулах арга л бодож олох хэрэгтэй.

Жан: Яагаад над руу хараад байгаа юм?

Зи: би нэг арга бодож байна. Гэхдээ Жан авхайд амаргүй байх байх.

Жан: Юу бодоод байгаа юм?

Лин: Юм ид л дээ.

Зи: Хөөх. Хөөрхөн юм аа. Ийм гоё биетэй байх гэж.

Жан: Боль л доо. Гадаа хүмүүс байгаа шд.

Зи: Ичих хэрэггүй ээ. Бид хоёрыг сонсож чадахгүй.

Эр: юу... би угаалгын өрөө орчихоод ирье.      

Лин: Би заагаад өгье.

Жан: Зөөлөн л дөө.

Зи: Хайр аа. Чиний арьс гоё юм аа. Би яаж биеэ барих юм бэ?

Жан: Ах аа, таны булчин хатуу юм аа.

Зи: Хайр аа, аяархан л даа, хүмүүс сонсчихно.

Эр: Би нээрээ гэртээ нэг юм хийх ёстой. Түрүүлээд явлаа.

Эр: би хамт явъя.

Эр: би хүргээд өгье.

Эр: за за.

Лин: Суу л даа...

Жан: Ёоёо зөөлөн л дөө.

Зи: Явчихлаа...

Жан: Бурхан минь. Ичиж үхмээр юм аа.

Зи: Миний сүйт бүсгүй  байсан бол сайхан байхгүй юу.

Лон: Лин. Нэг юм асууя, надад үнэнээр нь хариулаарай.

Лин: за.

Лон: Манай хүргэн эмэгтэй хүнтэй байж үзээгүй гээ биз дээ?

Лин: Би ч гэсэн мэдэхгүй байна аа.

Лон: Ингэж яарч байдаг.

Лин: Зишуан.

Зи: Аан. Яасан бэ?

Лин: Юу ч биш ээ. Та хоёр хурдан гарч ир. Би хадам аавтай чинь тамхилчихаад ирье. Гаръя. Гарч агаар амьсгалъя.

Жан: тамхилчихаад ирье гэхээр... Эргээд ирнэ гэсэн үг биз дээ? Тэгвэл би яах юм бэ? Гадаа зогсоод хүлээх гэж байгаа юм бол уу?

Зи: Цайны ёслол хийх ёстой шд. Би эр хүн болохоор яая гэх вэ. Жан авхайн нэр хүнд... бүх насаараа хүний нүүр харахааргүй болох байх даа. Санаа битгий зов. Би заавал арга бодож олно оо.

Жан: За.

********************

Мэй: Явчихаж. Явчихаж. Бүгд явчихаж.

Ф: Танайх хажуу хаалганд гэсэн. Би чамтай гэрлэчихсэн болохоор нөхөр чинь миний эхнэртэй гэрлэсэн байх.

Мэй: Энэ нууцыг хэнд ч задалж болохгүй. Ойлгосон уу? Хараал идсэн тэнэг. Алчихна шүү.

Ф: Яагаад ч юм... миний зүрх хурдан цохилоод байх юм. тэр миний жинхэнэ эхнэр байсан бол ч... сайхан байхгүй юу.

Мэй: Юугаа хараад байгаа юм бэ? Алаад хаячих юмсан. Сайн сонс. Дэмий юм бодоод үзээрэй. Хохь чинь болно шүү. Ээжийн эрхийн тэнэг...

Лин: Бэрийг гарч иртэл эндээ байж байя. Айлгаад юу гэх вэ.

Лон: тэгье ээ. Тэгье. Тэгэлгүй яах вэ?

Мэй: манай аав. Аав, хадам аав хоёр хаалган дээр ярьчихсан зогсож байна. Гарч болохгүй.

Ф: Гараагүй нь ашгүй дээ.

Мэй: буруу хүн авч явсан чамаас болж байгаа юм. Ядаж байхад эсрэг талын хаалга байхдаа ч яах вэ дээ?

Ф: Би биш ээ. Ээж сонгосон байр шдээ.

Мэй: Чи... чи муу...

Ф: алгадахаа боль л доо.

Мэй: чамайг ээжтэй чинь зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ф: битгий, битгий л дээ. Битгий зод.

Мэй: чамайг дээ.

Ф: Миний буруу биш шдээ.

Мэй: Буруу биш ээ? Буруу хүн сонгочихоод.    Чамайг... чамайг дээ... алчих юмсан.

****************

Жан: Тэгвэл чи ч гэсэн хүчээр гэрлэж байгаа юм байна.

Зи: Тийм ээ. Тийм л юм болчихлоо.

Жан: Гэхдээ чи эрэгтэй байж эсэргүүцэж болдоггүй юм уу?

Зи: Манай аав зүрх муутай. Уурлуулж болохгүй.

Жан: Би ч гэсэн.

***************

Мэй: Хөөе.

Ф:  Аан?

Мэй: хэл дээ. 30 гаран насалчихаад    жаахан өөртөө итгэлтэй байж болохгүй юу?

Ф:  Тэгмээр л байна. Даанч.. олон жил болоод бүр дасчихаж.

Мэй: Юундаа дасдаг юм? ээж чинь дахиад заагаад байвал эсэргүүцэхгүй юу.

Ф:  Чадахгүй ээ.

Мэй: Яахаараа чаддаггүй юм? Үзүүлээд өгнө шүү.

Ф:  За.

************

Лин: Яасан удаж байна аа? Алив, оръё. Орж ядаж цай ууя.

Лон: Оръё оръё.

Лин: Зишуан. Яагаад гарахгүй байгаа юм бэ?

Лон: Хурдан гарч ирээд, цайгаа барь.  Надад бас хийх ажил байна.

Зи: Аан. Аав аа. Одоохон.

Жан: Зөөлхөн л дөө.

Лон: Ёстой. Ороод гурван цаг болчихсон байна шд.  

Лин: Өөдгүй хүү. Хуримын өрөөнд орохыг шууд утгаар нь ойлгочихож. Нүүр хийх газаргүй боллоо.

Лон: Лин. Явъя. Хүүдээ анхааруулаарай даа.

Лин: Юу?

Лон: Залуу хүн ч гэлээ. Гурван цаг болчихсон байна. Хүн битгий хэл илжиг ч тэсэхгүй.

Лин: Би... сайн хэлнэ ээ.

Лон: за за март. Өнөөдөр цай ууж чадахгүй юм шиг байна. Маргааш ирж ууя. Явъя явъя явъя.

Жан: Одоо... явчихсан байх аа.

Зи: Хүлээж бай. Хаалган дээр байж магадгүй. Чи ч гэсэн олон улсын эдийн засаг сонирхдог гэсэн байх аа?

Жан: Тийм ээ. Миний мэргэжил.

Зи: Минийх ч гэсэн. Хоёулаа ирээдүйд бизнес хийвэл төгс тохирох байх даа. Биш ээ. Бизнесийн салбарыг байлдан дагуулах байх. Тохирохгүй үг байна.

****************

Ф:  Тэгэхээр аав чинь багаас чинь л тоодоггүй байсан юм уу? Тэгээд ийм муухай ааштай болчихсон юм уу?  

Мэй: Тийм ээ. Манай аав завгүй.

Ф:  Би эсрэг юм байна. Бага байхын л ээж миний бүх юмыг бэлдэж, өдөр болгон хардаг байсан.  олон жил болсон болохоор би бүр дасчихаж.

Мэй: Өдий насалчихаад өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй шд. Юм болгон дээр ээжийн үгэнд орно гэж байхгүй. Хөөе. Дээр нь... танай тэр найзууд чинь олигтой амьтад биш байна лээ. Холхон байсан нь дээр.

Ф:  Тэгмээр л байна. Гэхдээ ...

Мэй: Гэхдээ гэхээ боль. Зайгаа барь.

Ф:  За. Тэгвэл би тэд нартай дахиад нийлэхгүй ээ.

***********

Жан: өө, орой болчихож. Одоо явсан байлгүй дээ.

Зи: Тийм ээ, явчихсан байх.

Жан: Би ч гэсэн явлаа.

Зи: тэгвэл би... би түрүүлж гараад хүн байна уу хараадахъя.

Жан: За.

***********

Мэй: Хурдан яваач дээ. Хурдан яв.

Ф: Хүн алга. Хүн алга.

Мэй: Түрүүлж гараад шалгаадах.

Ф: За.

Зи: Хүн алга. Хүлээж бай.

Ф: Найз аа. Өглөө болчихож.

Зи: Тийм байна. Юу... эхлээд чи хэл.

Ф: Чи эхлээд хэл ээ.

Зи: Эхнэр чинь манайд байгаа.

Ф: Чиний эхнэр манайд байгаа... Чиний эхнэр манайд байгаа.

Зи: Ийм юм болчихлоо.

Ф: Хувь тавилан ч юм билүү. Хөршүүд юм байна. Байнга таарах байх аа.

Зи: За.  

***************

Жан: Нэгэнт гэрлэсэн болохоор... зарим нэг хэлэх юм байна.

Ф: За.

Жан: Надад дасах хугацаа хэрэгтэй байна. Жаахан ч гэсэн дасах хэрэгтэй гэж бодож байна.

Ф: Би ч гэсэн, бид хоёр хоёрхон удаа уулзсан... дээр нь өөр хүнтэй андуурчихсан. Би өнөөдөр их юм бодсон.

Жан: Юу гэсэн үг вэ?

Ф: би мэднэ ээ. Чи ч гэсэн хүчээр сохор болзоонд ирсэн шд. Надад сэтгэлгүй. Тийм болохоор хоёулаа тусдаа өрөөнд унтаж байя. Ганц хоёр жилдээ нэг нэгэндээ дасах хугацаа хэрэгтэй байх.

Жан: Тэгвэл... ээж чинь хүүхэдтэй бол гэвэл яах вэ?

Ф: Өдөр Жан авхай надад өдий насалчихаад өөрийн гэсэн бодолтой бай гэж хэлсэн. Байнга хүний үгээр байж болохгүй гэсэн. Би ч гэсэн байнга ээжийн үгээр байж болохгүй байх гэж бодож байна.

Жан: Жан авхай?

Ф: Лингийн эхнэрийн нэр.

Жан: Өнөөдөр хуримын өдөр байсан. та хоёр юу хийсэн юм?

Ф: Дэмий юм ярих хэрэггүй шүү. Бид хоёр гэмгүй хүмүүс. Юу гэж... би...

Жан: Унт...

Ф: Тэгвэл Лин та хоёр юу хийсэн юм?

Жан: Юу ч хийгээгүй.

Ф: За.

***************

Зи: Бид нар хөршүүд ч гэсэн. Дахиад таарах бол уу? Таарсан ч гэсэн... яаж харилцвал дээр вэ? Сайн уу гэх үү. Эсвэл юу байна гэх үү.

Жан: Өнөөдөр зүүд шиг л байлаа. Ийм юм болно гэж амьдралдаа төсөөлж байсангүй. Дараа нь бүх зүйл байх ёстой газраа очсон мэт болсон. Би ч гэсэн ганц удаа ч гэсэн бусад охидын адилаар  нөхөр болох хүнээ төсөөлдөг байсан. бид нар юу л хийгээд байна даа? Шинэ гэр бүл...

Ха: Ийм хөөрхөн эхнэр авчихаад. Болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Ф: Ээж ээ. Бид чинь нэг гэр бүл.

Ха: юуны чинь гэр бүл? Сайн бод.       Ээж чинь л чиний гэр бүл. Эхнэр чинь гадны хүн мэдэв үү?

Ф: Ээж ээ.

Ха: Эхнэр аваад эхийгээ мартав. Ээжийнхээ хэлсэн үгийг  тоохгүй, эхнэрийнхээ үгэнд ороод байв.

Ф: Үгүй ээ, ээж ээ.

Жан: Үнэндээ би энэ хурим бас нэг шорон гэдгийг мэдэж байсан.

Ли: байна уу? Миний охин, яасан?

Жан: Ээж ээ. Би салмаар байна. Ингэж амьдрахыг хүсэхгүй байна.

Ли: Галзуураа юу? Чи ер нь яачихаад байгаа юм бэ? Эмэгтэй хүний амьдрал ийм байдаг юм. Нөхрийн чинь гэр бүл хичнээн муу байсан ч, тэд нарыг буруутгаж болдоггүй юм.

Жан: Ээж ээ. Би сална аа.

Ли: Сална аа? Намайг доромжилж ханахгүй байна уу? Эмэгтэй хүн салах юм бол амьтан хүний амны зугаа болно. Муу өөдгүй хог. Хуримынхаа өдөр хүнийг нүүр хийх газаргүй болгочихоод. Одоо бас сална гэнэ ээ?  Би үхээд өгье. Сохрын газар сохор гэдэг юм. хүн юу гэж байнга жаргалтай байх юм. Харин ч чи хамаагүй дээр амьдарч байна. Чи мэдэхгүй байх... ээж нь маажаан тоглохоор явлаа.     Хүмүүс миний охиныг азтай гээд амаа олохгүй магтаж байна лээ. Тогтсон ажилтай, баян айлын бэр болсон гээд л. Ээж нь их баяртай байгаа...

Гэгээн валентины өдөр.

Ха: Хөөе. Вангийнд амьдрах тийм тухтай байна уу? Дэлгүүр хэсэх завтай байгаа юм шив.

Ф: Ээж ээ. Өнөөдөр Валентины өдөр. Шуи манайд ирсэнээсээ хойш амраагүй. Бид хоёр гараад хоол идчихээд ирье.

Ха: Яасан? Намайг бэрээ зовоодог муу хадам ээж гэж байгаа юм уу? Ван Фугуй, чи их том болж.

Жан: Ээж ээ. Та дургүй байгаа бол бид хоёр явахаа больё.

Ха: Яв. Хүмүүс мэдчихвэл... энэ хүүхэд хүртэл намайг чамд хатуурхдаг гэж байна. Чамд өөрийн гэсэн  тархи байна уу? Хүний аманд багтахаа боль. Дотроо сайн бод. Хямдхан хоолны газар ор. Битгий мөнгө үрээд бай.

Ф: Ээж ээ. Явъя.

Зи: Уулзалгүй удсан байна.

Ф: Та хоёр ч гэсэн гарах нь уу?

Зи: Ван, уулзалгүй удсан байна.

Ф: Лин, ингэж таарах гэж. Та хоёр... баяр тэмдэглэх гэж байна уу?

Зи: Манайхан харин гадуур гарч хоол ид гээд.

Жан: Гар хоол ид гэж байдаг.

Ф: Тэгвэл хэдүүлээ хамт явах уу?       

Мэй: Юугаа хүлээсэн юм. явцагаая... жорлон орчихоод ирье.

Ф: Би ч гэсэн угаалгын өрөө ороодохъё.

Зи: Хуримнаас хойш сайн сууж байсан уу?

Жан: Чи юу гэж бодож байна? Одоохондоо дасахгүй л байна. Энэ насандаа бусдын гарт утсан хүүхэлдэй болох хувьтай юм байлгүй.

Зи: Бид нар өөрсдөө амьдралаа шийдэх хэрэгтэй. Би ч гэсэн урд нь аавын хэлсэн болгоныг хийдэг байсан. Гэхдээ миний хүсдэг зүйл байгаагүй. Өөрийн гэсэн амьдралтай болохыг хүсч байна. Тийм болохоор хойшид тэгэхээ болихоор шийдсэн.

Жан: Аав чинь зүрх муутай гэсэн биз дээ? Айхгүй байна уу?

Зи: Амьдрахыг хүссэн амьдрал, сайн хүн гэж байдаг. Аав өөрийнх нь үгээр амьдарсангүй гээд ачлалгүй хүү гэвэл... хойд насандаа аавынхаа ачийг хариулж амьдарна аа. Жиан Шуи. Бид нар утсан хүүхэлдэй биш, хүн шүү дээ.

*************

Мэй: Энд юу хийж байгаа юм?

Ф:  Жан авхай. Би... би...

Мэй: Өдий насалчихаад түгдрээд байлгүй шууд хэлээч дээ.

Ф: Миний буруу байж.

Мэй: Юу?

Ф: Миний буруу байж. Ээж намайг Шуитэй гэрлэ гэхэд тэр хөөрхөн, даруухан харагдсан. Гэхдээ бид нар сайн ойлголцдоггүй. Тэгэхээр... би... миний бодлоор...

Мэй: Яасан гэж?

Ф: миний бодлоор...

Мэй: гахайн толгойт. Юу хэлэх гээд байгаа юм? Тийм ээ. Аав намайг Лин Зишуантай суу гэсэн. Ухаантай, мэдрэмжтэй хүн. Гэхдээ би үнэхээр ийм хүнтэй байхыг хүсч байгаа гэж үү?

****************

Зи: Би эцэг эхийнхээ хараа хяналтад амьдардаг байсан. Гэхдээ гэрлэснийхээ дараа ойлгосон. Энэ шоронгоос би оргохыг хүсч байна. Өнөөдрөөс илүү их мэдлэгтэй болоод, нэг л өдөр энэ гэрээс явах болно. Өөрийн бизнесээ эхлүүлнэ... тэгвэл аав намайг хэн ч биш гэхээ болих байх... өөрийн гэсэн юмыг бүтээж байж л өөртөө итгэлтэй байж болно. Тэр үед аавд “үгүй” гэж хэлэх эрхтэй болно.

Эм: хүрээд ир ээ. Жаахан юм ууя л даа.

Мэй: Би орондоо орчихсон байна аа. Өнөөдөр юм ууж чадахгүй нь.

Эм: Өнөөдөр олон царайлаг залуу ирчихсэн байна.

Мэй: Нээрээ юу? Би гарчихаад ирье.

Мэй: За.

******************

Жан: Яасан?

Ф: хоёулаа буруу хүнтэй хуримласан даа. Тэгээд манай найз Жан Кан... хуримын өрөөнд тоглохоор орсон юм. Тоглож байсан байхгүй юу. Даанч Жан авхай тоглоом даахгүй, тэрнийг хутгаар эсгэчихсэн. Би чамд энэ тухай ярьсан даа.

Жан: Тэгээд?

Ф: Тэрний аав ээж хоёр нь ээжийн дарга байхгүй юу. Ингэж удчихаад байхад тэрнийг мартаагүй гэж яаж мэдэх вэ дээ. Ээж сүүлийн үед ажил дээрээ хэцүү байгаа. Тэд нарын тусламж хэрэг болоод... Жан Кан чамайг өөрөөс нь уучлалт гуйгаад... гурван хундага тогтооё гэсэн.

Жан: Үгүй.

Ф: Зөвшөөрчих л дөө. Гуйж байна.

Жан: Би хүний өмнөөс уучлалт гуйхгүй гэж байна. Тэр тусмаа найзтай чинь хундага тогтоохгүй.

Ф: Чи... Өнөө орой оч. Ээж чамайг заавал оч гэсэн.

Жан: ээж хэлсэн, ээж хэлсэн. Юм болгоныг ээж хэлсэн. Залхаж байна.

Ф: Чи... яахаараа тэгж ярьдаг юм? Тэр чинь миний ээж. Намайг төрүүлж өсгөсөн хүн.

Жан: Чиний ээж болохоос миний ээж биш. Чамайг төрүүлсэн болохоос намайг төрүүлж, өсгөөгүй.

Ф: чи... чи...  Ээж ээ.

Ха: Өөдгүй золиг. Амаа тат. Эхнэрээ ч захирч чадахгүй. Энд миний ажил яригдаж байна. Дургүй байсан ч оч. Чи манай Ван овогтын бэр болсон. Настай хүний үгэнд ор.

Жан: Настан. Настай хүний үг гээд тийм амьтантай уух ёстой юм уу?

Ха: Бусдын өмнө нохой шиг мөлх гэж хэлсэн ч, чи мөлхөх ёстой. Чамайг алгадах юу ч биш. Өөрийгөө энэ гэрийн эзэн гэж бодоо юу?

Жан: Би танайд бэр болж ирсэн болохоос боол чинь биш.

Ха: Чи миний хүүгийн эхнэр...  Манай Ван овогтын охиноос өөрцгүй. Миний хэлсэн болгоныг хийх ёстой.

Жан: Үгүй гэвэл яах вэ.

Ха: Үгэнд орохгүй ачлалгүй эм. Манай Ван овогтынд чам шиг хүүхэд байхгүй. Манай Фугуйгаас хурдан сал.

Ф: Ээж ээ.

Жан: Тэгье.

Ха: Чи... чи салж зүрхлэх үү?

Жан: Айгаад байх юу байгаа юм?

Ха: Миний хүгээс салах юм бол... дахиад хүнтэй суухыг төрсөн эх чинь ч зөвшөөрөхгүй. Төрсөн эхийгээ ч бодохгүй. Ээж чинь боож үхнэ.

Жан: Тэгвэл үхэхээс яах вэ.

Ф: Шуи...

Ха: Чи...

Ф: Тайван бай л даа.  Чамайг гэрээс хөөсөн хүн байхгүй шд.

Жан: Зайл.

Ха: Муу өөдгүй эм. Муу өөдгүй эмийг дээ.

******************

Жан: Бага байхын л хүмүүс намайг дуулгавартай сайн охин гэдэг байсан. хүмүүсийн нүдэнд сурлага сайтай сайн охин байсан. олон хүн надад ээж аавынхаа үгэнд ордог сайн охин гэж хэлдэг байсан. Их сургуульд байхад ч олон хүн магтдаг байсан. Ээж, аав хоёр энэ хуримыг хий гэхэд ч ... би үгэнд нь орсон. Ван овогтын бэр болсон. Надтай хичнээн муухай харьцсан ч... би бэрийн хувиар хийх ёстой болгоныг хийсэн. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон. Тэглээ гээд надад юу үлдэв? Байнгын доромжлол. Хадмынхаа харцнаас хүртэл айж амьдарч байна. Ээждээ хаягдсан. Торон дотор амьдарч байна. Өнөөдөр би бүрмөсөн шийдсэн. Хадам ээж хүртэл бусдын өмнө сөхөрч суугаад уучлалт гуй гэж байна. Заавал сална.  Би... Жан Шуи... ингэж амьдрахгүй.

***************

Ха: Явж л байг. Ийм эмийг хэн эхнэрээ болгох юм?

Ф: Ээж ээ.

Ха: Нэр төртэй, авъяастай хүн ямар л бол ямар эхнэр авна.

Ф: Ээж ээ. Гуйж байна. Шуигаас битгий салга л даа.      

Ха: Байна уу? Тийм ээ. Тийм. Би байна, дарга аа.

*****************

Эр: Жан эгч ээ, нөхөр чинь хүлээж байгаа шд.

Мэй:    Хүлээж л байг. Тоох хэрэггүй.

Зи: яагаад ч юм... уур хүрч, урам хугарсангүй. Гэрлэснээс хойш өнөөдрийг хүртэл тэрнийг гэсэн жаахан ч сэтгэл төрсөнгүй. Энэ миний хүссэн амьдрал биш. Энэ гэрийнхэнд баяртай гэж хэлэх цаг нь болж. Бага байхаасаа би таны нөмөр нөөлөгт амьдарсан. Гэхдээ том болох тусам улам их бачимдах болж. Аав аа, энэ миний хүссэн амьдрал биш. Энэ удаа таны үгийг дагаж чадахгүй нь. Би өөр эрх чөлөөтэй байж, өөрийнхөө хүссэнээр амьдрахыг хүсч байна. Би салахаар шийдсэн. Бас энэ хотоос явахаар шийдсэн.

Лин: Муу хог. Муу хог. Лонеэ Ипин рүү яв. Хурдал. Хурдан яв.

Эр: Ли Ли Лин ах аа.

Зи: Салъя. Надтай дураараа байж чадахгүй, жаргалгүй байгааг чинь би мэднэ. Би ч ялгаагүй. Бид хоёрын хурим ямар ч утгагүй. Би ч гэсэн бага багаар чамд сайн болно гэж өөрийгөө ятгах гэж оролдсон. Гэхдээ одоо ойлгосон. Сэтгэлтэй болно гэдэг санаагаар болдоггүй юм байна. Бид хоёр тохирохгүй.

Мэй:    Надаас сална гэнэ ээ? Лин овогтынх гэдгээ мартаа юу? Чи биш харин ч би хэлэх ёстой байх шүү. Тэгээд ч манайх танай гэрийнхэнд олон жил тусалсан...

Зи: Өргөдөлд биччихсэн байгаа. Тэр байрыг чи ав.

Мэй:    Ойлголоо. Салсныхаа дараа миний хөрөнгийг хуваах гээ юу?

Зи: Надад юу ч хэрэггүй.

Мэй:    Чи...

**************

Эм: Маажаан тоглоё. Гурван хүн байна. Нэг дутаад байна.

Ли: Дахиад миний мөнгийг авах гээ юу? Өчигдөр би охиныхоо багаасаа өдий болтол цуглуулсан мөнгийг өгчихсөн. Юу ч байхгүй.

Эм: өнөөдөр хожиход болно шдээ.

Ли: Хүлээж бай. Би өнөөдөр та нарыг бүгдийг нь хожино. Ярь.

Жан: би бүрмөсөн шийдсэн.

Ли: Юу?

Жан: Би салахаар болсон.

Ли: Юу? Зөвшөөрөхгүй. Яасан гэж салдаг юм? Арай гэж мөнгөтэй баян нөхөр олж өгч байхад. Салж яах гээд байгаа юм? Чи миний хичээл зүтгэлийг ер нь ойлгодог хүн үү?

Жан: Би танаас асуугаагүй, хэлж байна.

Ли: Юу?       Намайг үхүүлмээр байна уу? Намайг байшин дээрээс үсэрч үхэхийг хармаар байна уу? Миний үхэхийг хармаар байна уу?

Жан: За яах вэ. Би фэн шуй сайтай газар олж өгөмз. Та тэгж шийдсэн бол. Охин нь таны оршуулгыг сайхан хийж өгнө өө. 

Ли: Хүний ач мэддэггүй амьтан. Хүний ач мэддэггүй амьтан. Би яагаад ийм охинтой болчихдог байна аа. Үхээд өгье... амьдрах арга алга. Хорь гаран жил өсгөсөн охин хүүхэд ингэж ч байх гэж дээ. Эндээс үсрээд үхчихье. Намайг тавь. Битгий бариад бай._

Жан: Ээж ээ.

Ли: Чамайг салах юм бол эх охин хоёрыг харьцаагаа тасална гэж мэд.  Чамайг салчихвал би яаж хүний нүүр харах юм бэ? Тэгээд үзээрэй. Чамтай дахиад харьцахгүй гэж мэд.

Жан:  Ойлголоо.

Ли: би зөвшөөрөхгүй гэж байна. Өөдгүй амьтан. Зөвшөөрөхгүй. Салахыг зөвшөөрөхгүй. Тэгвэл дахиад хүнтэй суух болно. Хэн чамтай суух юм бэ?

Жан: Би дахиад гэрлэхгүй.

Ли: эмэгтэй хүн яаж гэрлэхгүй байж болдог юм? хүмүүсийн хэл амнаас айхгүй байна уу?

Жан: Хүний хэл ам... за яах вэ. Би хэлэхээ хэллээ. Надаас харилцаагаа тасалмаар байгаа бол өмгөөлөгчтэй уулзаад баримт бэлдүүлчихье. Би Жианчэнээс яваад, дахиад хэзээ ч эргэж ирэхгүй. Тантай ч гэсэн дахиад уулзахгүй. Байшин дээрээс үсэрмээр байгаа бол оршуулгын ажил хариуцдаг компанид хэлнэ биз.     

Ли: байна уу? Чи...

Ха: Энэ хүүхдийг дээ. Уур чинь гараагүй юм уу? Ээж нь уур хүрээд л... хатуу үг хэлж байхгүй юу. Гомдох хэрэггүй, за юу?

Ф: Тийм ээ. Шуи. Би хойшид чамд илүү сайн байна аа. Битгий яв л даа.

Ха: Явуулж болохгүй. Хурим хийхэд хүлээн авалтанд би 100мянган юань зарцуулсан. Салчих юм бол энэ байрыг хуваах хэрэгтэй болно.

Жан: Өг.

Ха: энэ хүүхдийг дээ, уужим сэтгэлтэй бай. Тэгж их уурласан юм уу? За за за. Чинийхээр болог. Тийшээ очих хэрэггүй. Чинийхээр болог. Бэр нь ийм зөрүүд юм чинь, хадам ээж нь л буулт хийхээс яах вэ.

Ф: Тийм ээ, тийм. Шуи. Чи хар л даа. ээж хүртэл буулт хийж байхад, чи ч гэсэн жаахан буулт хийчих.

Жан: Чи... бас танайхан... та нараас залхаж байна.

Ха: чи... Тийм бол... хэдүүлээ өнөөдөр гадагшаа гарахаа больё. Сая бие Жан Кантай утсаар яриад хэлчихсэн. Чи очих хэрэггүй. Өнөөдөр... чи өөрөө гэртээ хоолоо хийчих. Тэгээд Жан Каныг орой ирж хоол ид гээд хэлчихье. Сайхан ширээ засч хоол хийж байгаад уучлаарай гээд хэлчих. Тэгээд л уучлалт гуйчихна шд. Тэгж болно биз дээ?

Жан: Хоол хийж өгөөд, уучлалт гуйна аа. Битгий мөрөөд.

Ха: Жан Шуи. Ичгүүргүй загнахаа боль.

Ф: Тийм ээ, Шуи. Ээж хүртэл буулт хийж байхад чи яачихаад байгаа юм?

Жан: буулт аа?

Ф: Тийм ээ, Шуи. Түрүүн Жан Каны гэрт очиж сөхөрч суугаад уучлалт гуй гэж байсан. одоо бол хоол хийгээд уучлаарай гэж хэлээд л болоо гэж байна. Чамд энэ юухан байх вэ дээ. 

Жан: Та нар ч тэнэг юм даа. өөрийн гэсэн толгойгүй эрхийн тэнэг хүү. Жан Шуи би яахаараа ийм хүнтэй суучихдаг байна аа?  Өөртөө ч итгэж чадахгүй нь.

Ха: Жан Шуи. Чамд ичих нүүр алга уу? Хурим хийчихээд чиний дураар салаад байдаг юм биш. Сайн сонс. Чиний инж миний гарт байгаа. Ганц ч зоос буцааж өгөхгүй.

Жан: Тэгвэл танд өгчихье. Оршуулгандаа хэрэглэнэ биз. Авах хүсэл алга.

Ф: Шуи, чи юу яриад байна аа?

Жан: Би эндээс юу ч авахгүй. Би та нар биш.

Ха: Юу ч авахгүй...

Ф: Шуи, галзуураа юу? Чамд ямар ч мөнгө байхгүй шд. Дээр нь хүнтэй суучихсан. Чамтай дахиад гэрлэх хүн олдохгүй.

Жан: Ганцаараа үхэх байсан ч чамтай байх хүсэл алга. Ганцаараа байх сайхан шд.

Ха: Чи галзуураа юу? Эмэгтэй хүн яаж хүнтэй суухгүй байх юм? гадуур гараад яаж хүний нүүр харах юм чи?

Жан: Надад та нарт хэлэх өөр үг алга. Маргааш өмгөөлөгч салах өргөдөл авчирч өгнө.

Ха: Тавь. Зогс гэж байна. Би салахыг зөвшөөрөхгүй. Чи миний бэр. Миний үгэнд орох ёстой. Настай хүний үгэнд орохгүй бол чи хүн мөн үү? Хүмүүс ачлалгүй гэж муу хэлэхээс айхгүй байна уу? Хүний хэл амнаас айхгүй юу?

Жан: Миний чемоданыг өг.

Ха: Чамайг алаад хаячихъя л даа. галзуурчихаж. Бүр солиорчихож. Солиорчихсон байна.

Жан: Танай Ван овогтын бэр болсноос хойш би олон удаа танд зодуулсан. Настай хүн гэж бодоод би дуугүй өнгөрөөдөг байсан. Одооноос тэгэхгүй. Сайн сууж байгаарай.

Ха: Зогс...

Зи: Жан авхай, хацар чинь...

************

Ха: Муу тэнэг хог. Эхнэр чинь хүн зодоод байхад зүгээр хараад зогсож байдаг юм уу?

Ф: ээж ээ, би...

Ха: тэр муу эм намайг зодсон. Ван Фугуй, чи тэрнийг очиж зод.

Ф: Ээж ээ, боль л доо.

Ха: Яах вэ, яах вэ гэсэн чинь.. чамайг хулчгар болохоор тэгж байгаа юм. өдөр болгон зоддог байсан бол ингэж зүрхлэх үү?

Ф: Ээж ээ.     

Ха: хурдан араас нь яв. Дуудаад ир... хурдан араас нь яваач.

*************

Зи: Жан авхай, нүүр чинь яагаа вэ?

Ф: Явж болохгүй. Ээжийн үгэнд ор.

Жан: Тавь.

Ф: Ээжийн үгэнд ор гэж байна. Ээж юу ч гэж хэлсэн бай үгэнд нь орох ёстой.

Жан: Тавь гэж байна.

Ф: Ээжийн үгэнд орохгүй бол... алчихъя л даа. Лин, миний хэрэгт оролцох хэрэггүй. Нөхөр нь эхнэрээ сургах байдаг л юм.

Зи: эрэгтэй хүн эмэгтэй хүн зоддоггүй юм.

Ф: Ээж намайг зод гэсэн юм. Залуу хүмүүс настай хүний үгэнд орох хэрэгтэй.

Зи: Чи хэдэн настай юм? Ээжийнхээ хий гэсэн болгоныг хийх юм.

Ф: Би...

Ха: хөөе. Чи хэн юм? би хүүгээрээ бэрийгээ зодуулж байна. Чамд ямар хамаатай юм? энэ эмийг өдөр болгон зодож байвал таарна. Байж байгааг нь хар л даа. Миний хүү зөөлөн болохоор ингэж байгаа юм. Энэ хорон санаатай эмийг хар. Юу болсныг чи мэдэхгүй байна. Энэ хүүхэд хүний ач мэдэхгүй. Олиггүй эм гэж байна.       

Жан: Хагас жил өөрийн ухаангүй амьдарч. Ямар айлын бэр болчихсон юм бэ?  

Зи: Өнөөдрийн хэргийг мартъя. Гэхдээ дахиад ийм юм болох юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Ха: Чи хэн юм?

Ф: Ээж ээ. Манай өөдөөс харсан айлын хүн.

Ха: Аан. Та хоёр зүгээргүй байх нь ээ? Сайн байна. Жан Шуи гэнэтхэн салах гээд байсан нь ийм учиртай байж. Та хоёр зүгээргүй болоод л тэгсэн байж.

Зи: Хүн гүтгэхээ боль. Жан авхай, түрүүлээд яв. Эндхийг надад даатгачих.

Ха: Битгий яв. Эргээд ир. Жан Шуи. Би салахыг чинь зөвшөөрөхгүй. Явж болохгүй гэж байна. Эргээд ир гэж байна.

******************

Ха: Ямар ч хэрэггүй амьтан. Хурдан араас нь яваад эхнэрээ аваад ирээч.

Ф: Лин, замаас холд. Би эхнэрийнхээ араас явлаа.

Зи: Та нар салж байгаа гэсэн байх аа? Эмэгтэй хүн дээрэлхэж байдаг чи эр хүн мөн үү?        

Ф: Замаас холд гэж байна. Эхнэрээ зоддоггүй нөхөр хаа байсан юм? би гэрлэснээсээ хойш 6сар ганц ч удаа гарч хүрч үзээгүй. Над шиг ийм сайн хүн хаанаас болох юм? намайг явуулахгүй бол чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү.

Ха: Золиг минь замаас холд гэж байна. Энэ манай гэрийн хэрэг.

Ф: Ээжийн хэлэхийг сонсохгүй байна уу?

Ха: Чи... миний хүүг зодоод... чи... энийг дээ. Сайн сонс. Энэ дуусаагүй шүү.

Зи: Яагаад ч юм... тэрнийг салж байгаа гэж сонсоод... тэрнийг явуулахыг хүсээгүй... яагаад ингэж их баярлаад байгаа юм бол? Хагас жилийн өмнө буруу хүнтэй гэрлэчихсэн юм бол уу? Миний зүрхэнд бяцхан үр суучихаж... чи хаана байна аа?

*****************

Ф: Хоёулаа... ингэх хэрэг байгаа юм уу?

Жан: Санаа битгий зов. Би чамаас ганц ч зоос нэхэхгүй. Инжээ ч гэсэн чамд өгчихье.

Ф: Уучлаарай. Би дахиад ээжийн үгэнд сохроор итгэхгүй ээ.

Жан: Би сайн хүн. Өөрчлөгдөх шаардлагагүй. Асуудал байгаа юм биш, надад байгаа юм.

Ф: Нээрэн үү?

Жан: энийг дээ. Чам шиг том болсон ээжийн эрх хүүхэд надад таалагддаггүй ч гэсэн... ийм хүнд дуртай охидууд зөндөө байдаг юм. чи өөрөөрөө байж байж л хүнд таалагдана. Бүр ч олон охинд таалагдах юм билүү.

Ф:  Нээрэн үү?  

Жан: Тийм ээ. Дуулгавартай хүнд дургүй хүн байхгүй шд. Чамаас салсан нь миний асуудал. Миний л буруу. Чи чинь сайн эр хүн шүү дээ.

Ф: Нээрэн юм уу?

Жан: Явлаа.

Ф: Ээжийн хэлдэг зөв байж.... Ээжийн хэлдэг зөв байж.

Ха: Фугуй. Тэр эмээс өөрөөс нь болж байгаа юм. чиний буруу гэж байхгүй. Ээжийнхээ үгэнд орлоо гээд яах юм. Хүү нь юм чинь үгэнд нь орохгүй яах юм?

Ф: ээж ээ. Би бодож үзсэн. Би өдий насалчихаад...

Ха: Дуугүй бай.  Эмэгтэй хүн гэртээ байх ёстой. Гэрээ цэвэрлэж, хоолоо хийгээд нөхрөө, хадам эцэг эхийгээ ирэхийг хүлээж байх ёстой. Нөхрийнхөө гэр бүлд үйлчлэх ёстой.      Тэр эмийг хар. Хийж чадах юм байхгүй. Юм болгоныг голно. Чиний эцэг эхэд үйлчлэхийг хүсэхгүй байгаа юм. ойлгов уу? Би хадам ээж нь. Миний хэлсэн болгоныг үг дуугүй дагах ёстой. Миний хий гэсэн болгоныг хийх ёстой. Хичнээн дургүй хоол байсан ч настай хүн ид гэсэн бол идэх л ёстой. Энийг чинь л ачлалтай байх гэж байгаа юм.

Ф: Ээж ээ. Таны ярьж байгаа чинь...

Ха: Энийг сайн сана. Бид нар буруу юм хийгээгүй. Тэр эмд чамтай байх хувь байхгүй гэсэн үг. Ойлгов уу?

Ф: Ээжийн хэлдэг зөв байж. Жан Шуи ч гэсэн намайг сайн хүн гэсэн. Салсныхаа дараа намайг сайн хүн, өөрт нь асуудал байна гэсэн.

*******************

Зи: Аз жаргал хүсье. Тамхи татаж, ууж, шүлсээ хаядаг, шөнийн клубээр явах дуртай хүн.

Мэй:    Чи...

Зи: гэхдээ чи сайн хүн. Би чамд тохирохгүй. Аз жаргал хүсье. Явлаа...

Мэй:   Тийм ээ.

Ф: Жан авхай.

Мэй:    Харих нь уу?

Ф: Харина аа.

Мэй:    Суу. Би хүргээд өгье.

Ф: Уучлаарай.

Мэй:    Хурдан суу.

Ф: За за.

Мэй:    Та хоёр яагаад салсан юм?

Ф: Тэр... надад сайн биш. Гэхдээ тэр өөрийгөө надад тохирохгүй гэсэн.

Мэй:    Лин Зишуан бид хоёр ч гэсэн салчихсан. Ёстой таарахгүй юм байна лээ.

Ф: Чи ч гэсэн салчихсан юм уу?

Мэй: Яасан? Яагаад баярлаад байгаа юм?     

Ф: Эртээд... нэг юм хэлэх гэж байгаад хэлж чадаагүй.

Мэй:    юу юм?

Ф: Би чамд сайн.

Мэй:    Хүнээр тоглоод.

Ф: Үнэнийг хэлэхэд хуримын өдөр буруу сүйт бүсгүй авчирснаас хойш би чамд сайн болсон. Ээж намайг дандаа тэнэг гэдэг байсан. би ч гэсэн сайн мэднэ. Би чамд сайн гэдгээ сайн мэдэж байна. Тэр өдөр миний сүйт бүсгүй чи байсан бол сайхан байхгүй юу.

Мэй:    Бүсээ зүү.

Ф: За.

Мэй:  Бэлэн үү?   

Ф: Юунд бэлэн гэж?

Мэй:    Унтлагын өрөө...

Ф: Хоёулаа арай л яараад байгаа юм биш үү?

Мэй:    Яарсан? Би гэрлэснээсээ хойш хүн биедээ хүргээгүй.

Ф: Хөөе. Гэхдээ... би мэдэхгүй.

Мэй:  Ийм юм ч мэдэхгүй. Чаддаг юм байна уу? Би заагаад өгье.

*****************

Жан: Ганц бие болсноос хойш... хорвоо сайхан зүйлээр дүүрэн санагдах болсон. Би эрх чөлөөтэй болсон. Тэнгэрт дүүлэх шувуу шиг. Ээжээс хараат байхаа больсон. Тэр хотоос     явсан. Ойн агаараар амьсгалж... Хойд тэнгисээр аялсан.  Музейд зочилж, олон мянган жилийн өмнөх зүйлсийг харж, зөндөө олон зураг авч, эх оронтойгоо танилцсан. Хүн гэдэг өчүүхэн юм байна лээ. Хорвоо дэлхий үнэхээр уудам. Хагас жил эх орноохоо аялаад миний амьдардаг байсан ертөнц шорон байсныг ойлгосон. Ийм удаан зугаалсан болохоор одоо карьераа хөөх цаг болсон... Гайхалтай... Энд амьдрахаар шийдлээ. Их сургуульд байхад алдартай байсан. өөрийнхөө амбицийг харуулах цаг болж.

**************

Зи: Жианчэнээс явсныхаа дараа би далайн эргийн Бинхай хотод ирсэн. Энд бизнесээ эхлүүлье гэж анхнаасаа төлөвлөсөн юм. далайтай ойролцоо болохоор бизнес маань амаргүй байж мэднэ. Би хүнсний салбарт хүчээ үзэхээр шийдсэн. Эхлээд ус үйлдвэрлэж, тэрнийгээ борлуулна. Энэ салбараа сайн судалж байгаад, дараа нь өөрийн гэсэн том үйлдвэртэй болно. Ирээдүйд брэндээ олон улсад гаргана.

Эр: Жаахан тааруухан ч гэсэн түрээс нь 200-хан юань.

Зи:  За. Болж байна.

Эр: за.

Зи:  түлхүүрээ өгчих. Баярлалаа. Гаатай ус аваарай.  Гаатай рашаан аваарай. Гаатай ус аваарай. Гаатай цэвэр ус аваарай.

Эр: Энэ хавьд их амттай гаатай ус зардаг гээд байсан.

Эм: Би ч гэсэн тэгж сонссон.

Эр: Явъя. Авч ууя.

Таван жилийн дараа  

Зи: Хэзээ ч мартагдахгүй учрал. Жианчэнээс явсанаас хойш чамайг хайлаа. Ядаж энгийн найзууд байх юмсан. Компани маань олон улсад танигдаж эхэлсэн. Компаниа би... Жан Юлин гэж нэрлэсэн. Тэр өдөр буруу хүнтэй гэрлээд... буруу юм хийснээсээ болоод зүрх маань дэлсээд байна гэж бодсон. Таван жилийн дараа тайвшраад бодоод үзтэл... тэр мэдрэмж... сэтгэл хөдлөл байж... Аав аа.

Лин: Таван жил өнгөрчихөөд байна. Чи хаана байна аа?

Зи: Бинхайд байна.

Лин: Бинхай? Бинхай хичнээн хол билээ? чи...        чи сайн байгаа юу? Хоолоо сайн идэж байгаа юу?

Зи: Сайн байгаа. Та сайн байгаа юу?

Лин: Сайн. Уучлаарай. Аавынх нь буруу байж. Тэр үед хүчээр сохор болзоонд явуулаад... хүчээр гэрлүүлээд. Би чамд хамгийн сайн юм бэлдэж өглөө гэж бодсон юм. чиний төлөө тэгж байна гэж бодсон.

Зи: Зүгээр ээ. Бүгд өнгөрсөн хэрэг.

Лин: Уучлаарай. Аав нь чиний том болсныг мартаж.     Чамайг явсны дараа Жан Мэймэй танай хөршийн залуутай суусан.

Зи: Аан? Ван Фугуйтай юу?

Лин: Миний уур ямар их хүрсэн гээч. Тэр хоёрыг байнга уулздаг байсан юм бол уу гэж бодсон. Тэр хоёр өнгөрсөн сард хуримаа хийсэн.

Зи: Аав аа. Тэгвэл миний өмнөөс бэлэг бэлдээд өгчихөөрэй.

Лин: Салсан эхнэр чинь шүү дээ. Хөрштэй чинь гэрлэчихээд байна. Тэр хоёр зүгээргүй байсан гэсэн үг.

Зи: Тэр... хамаагүй ээ. Үнэндээ... би ч гэсэн хуучин эхнэрт нь сайн байсан.

Лин: Аан?

Ф: би... хүн харчихвал яах юм бэ?

Мэй: Хулчгар.

Ф: Ээж ээ. Энэ миний найз охин.

Мэй: Ээжийгээ хар даа. Яагаад над руу тэгж хараад байгаа юм?

Ха: Чи... Надтай яриад байгаа юм уу?

Мэй: Тэгээд юу гэж? Хүнтэй анх удаа уулзаж байж ингэж харж болдог юм уу?

Ф: Хүн шүүрдээд байхад. Дэггүй гэдэг нь.

Ха: Тэр эмтэй гэрлэхийг чинь би зөвшөөрөхгүй.

Ф: би хар багаасаа таны үгээр явсан. Энэ удаа тэгэхгүй. Би Мэймэйтэй гэрлэнэ.

Ха: Тэрэнтэй суувал би алга болоод өгье.

Ф: Тэгж л байхгүй юу. Би Мэймэйтэй заавал сууна. Тэр чинь миний гүнж.

Ха: Чи... яаж чадаж байна аа?

Ф: хар багаасаа л би таны үгэнд ордог байсан. энэ удаа орохгүй.

Ха: Алаад хаячихъя л даа.

Мэй: Хөөе. Муу хөгшин зөнөг Ван Фугуйг зодно гэнэ ээ?

Ха: хэнийг зөнөг гээд байгаа юм? ёс мэдэхгүй амьтан. Ёоёо...

Ф: Хөөе.

Ха: энийг хараад байгаарай. Хөгшин хүнд гар хүрч байдаг.

Мэй: дахиад над руу хашгичаад үзээрэй. Алаад хаячихна шүү.

Ф: битгий битгий...

Ха: Ийм байж манай Ван овогтын бэр болно гэж горьдох хэрэггүй.

Мэй: Ингээд...

Ха: Туслаарай. Фугуй, туслаач дээ.

Ф: Боль л доо. Одоо болно. Миний ээж шдээ.

Мэй: Амаа тат.

Ха: Аллаа...

Мэй: Дахиад хэлээдэх. Дахиад хэл. Май.

Ф: Баярлалаа.

Мэй: Хөгшин зөнөг минь, дэмий шүү. Сайн сонс, асрамжийн газарт өгчихнө шүү. Тэтгэврийг чинь өгөхгүй, асрамжийн газар үхнэ гэж мэд.

Ха: Шуи хичнээн сайн охин байлаа. Одоо хаана явдаг юм бол доо. Ингэж ч амьдрах гэж дээ.

****************

Эм: Жан захирал аа, манай компаний бүтээгдэхүүн өмнөд бүсэд сайн зарагдаж байгаа.

Лин: за:.

Эм: Гэхдээ олон улсад худалдаанд гаргахад жаахан асуудалтай байна. Манайх өмнөд хэсэгт л таван жил үйл ажиллагаагаа явуулсан болохоор бусад газар борлуулалт тааруу байгаа.

Лин: Шийдэх арга олдохгүй байна уу?

Эм: Танил талаар дамжуулахгүй бол орон даяар борлуулалт хийх амаргүй байх юм шиг байна. Мартсанаас Бинчэнд Жан Юлин гэдэг нэг алдартай компани байдаг юм байна лээ. Тэднийг ус, ундаа идэх юм зардаг. Үндэсний хэмжээнээс гадна дэлхийд борлуулалтаа хийдэг.

Лин: Манайд борлуулалтын сүлжээгээ ашиглуулна гэж байна уу?

Эм: би Жан Юлины захиралтай холбоо барьсан. Таныг Жианчэний хүн гэж сонсоод их нааштай байсан. өөрөө ч гэсэн Жианчэнийх гэж байна лээ.

Лин: Жианчэнийх ээ?

Эм: Тийм.

Лин: Бинхайд Жианчэний хүнтэй таарна гэж төсөөлсөнгүй. Захиралтай нь холбоо бариад өг. Намайг уулзаж талархалаа  илэрхийлнэ гэж хэлээрэй.

Эм: За.

************

Жан: Жианчэнээс явсанаас хойш таван жил өнгөрч. Жианчэний тухай сонсоод сэтгэл тогтохгүй нь...

Ли: Байна.

Жан: Ээж ээ.

Ли: Чи сайн уу? Эрүүл саруул байгаа биз дээ? Дулаан хувцаслаж байна уу? Турсан уу, таргалсан уу?

Жан: Би сайн байгаа. Таргалаагүй, бас тураагүй.

Ли: Ээж нь чам руу ярьж чадахгүй байсан юм. намайг уучлаагүй байх гэж бодоод... ээжийнх нь буруу байж гэж хэлэх гэсэн юм. уучлаарай.

Жан: Бүгд өнгөрсөн хэрэг.

Ли: Охин минь, ээж нь чамдаа зөндөө хайртай шүү. Тэгээд л тэгсэн юм. чамайг муу хүнтэй суугаад, насаараа ажлаас өөр юм мэдэхгүй, над шиг болчих вий гэж айгаад. Тэгээд... чамд дутагдах гачигдах юмгүй сайн нөхөр олж өгөхийг хүссэн юм. сайн ажилтай, сайн нөхөртэй болчихвол насаараа зовж ажиллах хэрэггүй болно. Ээжийнх нь буруу.

Жан: Ээж ээ. Бүгд өнгөрсөн хэрэг.

Ли: Чи эргэж ирэх үү?

Жан: очино оо. хоёр хоногийн дараа нэг хүнтэй уулзах ёстой. Дараа нь очино оо.

Ли: За. Сайн байна. Ээж нь дахиад хүчлэхгүй ээ. Чамайг насанд хүрсэн хүн гэдгийг мартчихсан байж.

Жан: Хоёр хоногийн дараа очино оо.

Ли: Чамайг ирэхээр... ээж нь дуртай хоолыг нь хийж өгнө өө.

Жан: За. Идээгүй удсан байна.

Ли: За. Сайн байна.

Жан: өнөөдөр болох уулзалт Жан Юлин компаний хувьд ч ашигтай. Тэднийх манайхаар дамжуулж бараагаа зарж болно. Манайх ч гэсэн хувцасаа борлуулах гэж зовохгүй. Лин захиралаа, тэдний захирал их хөөрхөн гэсэн.

Зи: Хичнээн хөөрхөн байсан ч, би сонирхохгүй. Надтай адилхан Жианчэнийх гэсэн болохоор нь л уулзаж байгаа юм.

Эм: Лин захирал аа, ингэхэд манайх компаниа яагаад Жан Юлин гэж нэрлэсэн юм?

Зи: Сайхан дурсамж гэсэн утгатай...

Жан:

**************

Эм: Жан захирал аа, та ийм хөөрхөн байж яагаад найз залуугүй юм бэ?

Жан: Ганцаараа байх сайхан. Жан Юлин... энэ компаний нэр.... яагаад ч юм нэг л танил, дотно санагдаад байх юм.

Эм: Жан Юлиний захирал нь их царайлаг гэсэн. Та хоёр нийлэх юм бол...

Жан: Царайлаг аа?

Эм: Тийм. 

Эм: ирчихсэн байна. Лин захирал аа, энэ нөгөө компаний захирал байна.

Эм: Жан захирал аа. Энэ Жан Юлин компаний захирал.

Жан Зи: Уулзалгүй удсан байна.

**************  

Жан: Жан Юлин? Ингэхэд чи хэзээ салсан юм?

Зи: их урт түүх. Мартсанаас. Хуучин нөхөр чинь хэнтэй сууныг мэдэх үү?

Жан: Мэдэхгүй.

Зи: Миний экстэй.       

Жан: Юу гэнэ ээ?

Зи: Аав тэгж байна лээ. Тэр хоёрыг салахаасаа өмнө зүгээргүй байсан байх гэсэн. Салангуутаа нийлсэн гэсэн.

Жан: Хувь  тавилан гэж энийг л хэлэх байх.

Зи: Тийм ээ. Хувь тавилан байх. Аав энийг хэлэхдээ их ууртай байсан. салсан эхнэрийг маань хуучин нөхөртэй чинь нийлсэн гээд.

Жан: Чи юу гэж хэлсэн?

Зи: би... Аль эртнээс би ч гэсэн эхнэрт нь сайн байсан гэж хэлсэн. Тэр өдөр чамтай таарснаас хойш би чамайг хайгаад олоогүй. Тэгж яваад Бинхайд ирсэн. Би нэг хүнийг таван жил хайсан. Тэр хүнд нэг юм хэлэхийг хүссэн юм. Жан авхай. Чи хэлээд өгөхгүй биз?

Жан: Хэл хэл.

Зи: хуримын тэр өдөр... миний зүрх галзуу юм шиг цохилж байсан. улаан даавууг анх аваад... тэр хүнтэй ярилцаж байхдаа...  буруу юм хийчихсэн болохоор л зүрх маань айсандаа дэлсээд байна гэж бодсон юм.  сүүлд... анхны харцаар дурласнаа мэдсэн. Тэр хүнээс асуугаад өгөөрэй. Би таван жилийн өмнөх тэр явдлыг нэгд нэгэнгүй санаж байна. Тэр хүнийг таван жил хайж байна. Тэр хүн ч гэсэн намайг боддог бол уу? Энийг бас асуугаад өгөөрэй. Хамт байж болох уу гэж.

Жан: Лин захирал аа, хийх ажил байгаа болохоор би түрүүлээд явлаа.

Зи: Жан Шуи. Тэр эмэгтэй чи... би чамайг таван жил хайж байна. Би дахиад таван жил хайх ёстой гэж үү? Намайг хүлээж байгаарай.

Төгсөв.

 

Back to episodes Go home