Solo leveling 25

Сон Жинвү: Камераа унтрааж болох уу?

Эр1: Юу?

Сон Жинвү: Хурдал, тэгэхгүй бол эвдэлнэ шүү.

Эр1: Ойлголоо!

Бэк Юнхо: Сон ангууч аа. Бёнгугээр юу хийх бодолтой байна вэ?

Бичиг: Сүүдрийг авах боломжтой.

Бэк Юнхо: Юу хийх гэж байгаа юм бэ?

Сон Жинвү: Цаг алга. Чимээгүй байж бай. Сэр.

Сүгимото Рэйжи: Дарга 9-р төлөвлөгөөг хийхээр төлөвлөсөн. Бэлэн үү?

Хошино: Галзуу юм уу? Тэр мангас байж байхад биднийг буцааж явуулах гээд байгаа юм уу? Та нар хараагүй болохоор ийм зүйл хэлж байгаа юм! Гото-сан тэгж амархан алуулсан.

Сүгимото Рэйжи: Шинэ мангас үхсэн. Нөгөө талын ангууч ялсан бололтой.

Хошино: Үхчихсэн юм уу?

Сүгимото Рэйжи: Тэгсэн ч бүтэхгүй гэх гээ юу?

Чой Жо Ин: Үхдэлүүдийг ашиглах чадвар аа?

Ма Донвүк: Зүгээр нэг дуудах шид байгаагүй юм уу?

Бэк Юнхо: Бёнгу...

Сон Жинвү: Хоолой сонссон юм. Мин ангууч өөрийнх нь хүчийг ашиглаач гэсэн. Амьд байхдаа ямар хүн байсныг нь хэлж чадахаар. Ямар ч тушаал авалгүй Ча ангуучийг эмчиллээ... Үнэхээр эелдэг хүн байсан байх нь дээ.

Эр1: Яах аргагүй ийм хүчийг зурагтаар гаргаж чадахгүй.

Чой Жо Ин: Тулаанд ороод байх тусам улам илүү хүчтэй болох чадвар. Ямар аймшигтай чадвар вэ.

Ма Донвүк: Гэхдээ Мин-күн...

Бэк Юнхо: Сон ангууч аа. Та үүнээс цааш ангуучийн хувиар тулалдахыг хүсэж байгаа бол Бёнгугийн хүч маш их хэрэг болно биз. Гэхдээ... Тэр тулалдахыг хүсдэггүй. Түүнийг дахиж тулааны талбар руу буцаамааргүй байна.

Сон Жинвү: Улаан хаалганы үетэй адил байна шүү. Тэр үед ч бас миний мөрийг барьсан. Гэхдээ энэ удаа, тушаал биш чин сэтгэлийн гүнээс гуйсан гуйлт. Санаа бүү зов. Би ч бас ижилхэн зүйл бодож байсан. Сүүдрийг сулла.

Бэк Юнхо: Баярлалаа.

Мацүмото Шигэо: Яаж тэд амьд байгаа юм?

Сүгимото Рэйжи: Сон ангууч тэдэнтэй нийлж шинэ мангасыг ялсан бололтой.

Мацүмото Шигэо: Тийм зүйлийг хараад мэднэ! Тэр яаж арал дээр байгаа юм? Дайралтад оролцоогүй гэж бодсон юм сан.

Сүгимото Рэйжи: Мэдэхгүй ээ. Шидийн хүчний уншилтаас харахад гэнэт гараад ирсэн л гэж хэлж чадна.

Мацүмото Шигэо: Юу болох нь энэ вэ? Бид бүр 7 S зэрэглэлийн ангуучаа алдсан байтал!

Сүгимото Рэйжи: Дарга аа, энэ чигээрээ 9-р төлөвлөгөөг үргэлжлүүлэх үү? Үүнээс илүү их осол гарах юм бол улсынхаа хаалгуудыг зохицуулах нь бүү хэл, улс хоорондын хүчний тэнцвэр алдагдана. Яах вэ?

Мацүмото Шигэо: Ухарцгаа. Яг одоо ухар.

Сүгимото Рэйжи: Ойлголоо.

Сон Кихүн: Шоргоолжнууд яагаад гэнэт хөдлөөд эхлэв ээ?

Жина: Яаж мэдэх юм бэ? Хатан нь үхсэн гэж бодсон юм сан!

Ли Бора: Тэгээд л! Хатан нь байхгүй бол тул ямар ч удирдлагаа алдаж байна.

Пак Хэжин: Яасан ч төв арал руу аваачиж болохгүй!

Пак Жонсү: Энд зогсооно шүү! Хүлэгт баатруудын бүлгэм юу хийж чадахыг харуулах цаг боллоо.

Жүн Ёонтаэ: Аргагүй л, мастер!

Шин Секжин: Хурдлаарай, манайхан.

Лим Таэгю: Нээрээ л дордож байна шүү.

Се Живү: Арлаас зугтах гэж оролдож байгаа шоргоолжнууд эх газар руу чиглэж байгаа бололтой. Хурдлахгүй бол бидний зам хаагдана.

Чой Жо Ин: Хурдан явцгаая, хөдлөөрэй.

Жүн Ёонтаэ: Сон ангууч яах юм?

Лим Таэгю: Тэр ард үлдэж үлдсэн шоргоолж болон өндөгнүүдийг зохицуулах бололтой.

Чой Жо Ин: Харамсалтай нь одоогийн бид төвөг болохоос цаашгүй. Бас үхлийн аюулаас мултарсан ч гэсэн, Ча ангуучийг хурдан эмнэлгийн багт үзүүлэхгүй бол болохгүй.

Сон Жинвү: Жирийн өндөгнөөс хүртэл туршлагын оноо авч байгаа нь сайхан байна. Үүнийг ашиглахгүй байх нь хайран юм. Аргагүй л Чөтгөрийн хааны сэлэм. Тэгсэн ч гэсэн... Үлдсэнийг нь даатгалаа шүү. Эцэст нь 100-р түвшин хүрлээ. Энэ муу үхсэн ч гэсэн аймаар аура гаргаж байна шүү. Сэр. Энэ юун харанхуй вэ? Юу ч мэдрэхгүй байна. Сэргээх үед ямар нэг зүйл болсон уу? Буцаад ирлээ. Бүтэлгүйтсэн гэж бодлоо шүү. Тэгэхээр бусад шоргоолжнууд...

Бэрү: Хаан минь.

Сон Жинвү: Чи ярьсан уу?

Бэрү: Тийм.

Сон Жинвү: Өөр сүүдрүүд ярьж чадаагүй байтал... Яагаад энэ?

Бэрү: Хаан минь, надад нэр өгөөч.

Сон Жинвү: "Генерал" цол? Харж байгаагүй юм байна. Шинэ цол болохоор ярьж чадаж байна уу? Тэгсэн ч гэсэн... Чамайг алсан нь би. Тэгсэн ч гэсэн надад үйлчилмээр байна уу?

Бэрү: Би үхээгүй. Хааны хүчээр ахин төрсөн. Одоо би маш их баяртай байна. Танд үүрд зүтгэх болно. Надад нэр өгнө үү.

Сон Жинвү: Бэрү. Чиний нэр бол Бэрү.

Бэрү: Баярлалаа, хаан минь.

Сон Жинвү: За тэгэхээр... Сэр.

Эр4: Далай дээрх ангуучдыг давчихсан уу?

Эм: Энэ бол сүүлчийн хамгаалалт! Яасан ч хот руу оруулж болохгүй шүү.

Ли Минсүн: Өө, үгүй, үгүй! Тийм зүйлстэй яаж тулалдах юм бэ?

Эр6: Танк нар урагшаа! Энэ газрыг үхээд ч хамаагүй хамгаална шүү.

Сон Жинвү: Олон шоргоолж байна шүү.

Бэрү: Удирдагчгүй болсон 4000 шоргоолж бүх зүг рүү зугтаж байна.

Сон Жинвү: Тийм их байгаа хэвээр юм уу? Тоог нь багасгаж чадах уу?

Бэрү: Хаан таны хүсэл бол дуртайяа. Тушаалаа өгөхөд болно.

Сон Жинвү: Яв.

Сон Чиюүл: Сайн байна, энэ байдлаараа. Дайсан хүчтэй шүү, нэг нэгээр нь баттай ялцгаая. Хамтдаа ажиллах юм бол...

Ли Жүхи: Сон-сан! Сон-сан та зүгээр үү?

Сон Чиюүл: Юу болсон бэ?

Ли Жүхи: Энэ юун гэрэл вэ?

Сон Чиюүл: Мэдэхгүй ээ, гэхдээ биднийг аварсан уу?

Ли Жүхи: Жинвү-сан...

Лим Таэгю: Арай л их байна. Ямар нэг зүйл хийж чадахгүй юу?

Чой Жо Ин: Бүтэхгүй ээ, нисдэг тэрэг тэсэхгүй!

Ма Донвүк: Уур хүрч байна шүү.

Бэк Юнхо: Тэнгэрт бидэнд хийж чадах зүйл байхгүй. Эцэс хүртлээ түүгээр авруулах шив.

Сон Жинвү: Ингээд зугтаж чадах биз.

Го Гүнхи: Түүний дараа арлаас зугтсан шоргоолжнуудыг газар газрын ангуучид зохицуулж, эх газар дээрх хохирлыг хамгийн бага байлгаж чадсан. Манай улсын S зэрэглэлийн ангуучид эсэн мэнд буцаж ирсэн. Ухаангүй байсан Ча ангууч шууд эмнэлэгт хүргэгдсэн. Олон хохиролтой тулаан байсан ч, эцэст нь бид тэр арлыг эзэлж чадсан юм. Ингээд Жэжү арлын 4 дахь дайралт бидний ялалтаар дуусав.

Ахлагч: Дахиад зочид ирж байгаа бололтой. 2 өдөр боллоо шүү.

Эр2: Удахгүй манай галлах зайд орж ирнэ.

Дэд дарга: Шидтэн ангуучид нарт мэдэгд. Дайралт хийхэд бэлд.

Ахлагч: Үгүй ээ, байж бай. Манай улсын баатар биеийн чилээгээ гаргамаар байгаа бололтой.

Лию Зиган: Ирлээ шүү. Жоохон биеэ хөдөлгөхгүй бол. Нэгийг ч үлдээлгүй далайд живүүлье. Ийм хог биш тэр хар шоргоолж байсан бол, жоохон хөгжилдөж чадах байсан юм. Харамсалтай байна.

Хөтлөгч эр: Дайралт дууссанаас хойш хэдэн өдөр өнгөрөв. Энд амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын цогцолбор босгосон, мөн олон хүн хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. S зэрэглэлийн ангууч Сон Жинвү ирж байна. Энэ удаагийн дайралтын үеэр түүний хийсэн зүйл их, Сон ангууч байхгүй бол үр дүн гаргаж чадахгүй байсан гэнэ. Зарим нь түүнийг баатар гэж дуудаж...

Хөтлөгч эм: Гэхдээ үүнтэй зэрэгцэж олон хүмүүс түүнийг анхнаасаа зүгээр оролцсон бол бүр бага хохирол амсах байсан гээд олон шүүмжлэлд автаж байгаа.

Бэк Юнхо: Толгойгоо өргөнө үү. Олон нийт юу ч гэж бодож байсан, энэ явдлыг дуусгаж чадсан нь та.

Го Гүнхи: Эхлээд энэ удаагийн Жэжү арлын 4 дахь дайралтад хувь нэмрээ оруулсанд тань Ангуучдын холбоон даргын хувиар талархаж байна.

Сон Жинвү: Үгүй ээ. Арай эрт ирсэн байсан бол Мин ангууч амьд үлдэх байсан.

Го Гүнхи: Гэхдээ чиний ачаар, бусад таван S зэрэглэлийн ангууч болон улсын олон хүн аврагдсан. Энэ бол том амжилт. Цаг нь болохоор хүссэн зүйлээр чинь шагнана гэж амлаж байна.

Сон Жинвү: Ойлголоо.

Го Гүнхи: Тэгэхээр ирээдүйд юу хийх төлөвлөгөөтэй байна?

Сон Жинвү: Ирээдүйд үү?

Го Гүнхи: Тийм. Энэ удаагийн дайралтаар та хүчээ олон улсын түвшинд харуулсан. Одоо олон нийт таныг зүгээр орхихгүй. Тань руу ирэх гэж оролдох хүмүүс ч их байх биз. Холбоо ч бас үүнийг үл тоож чадахгүй. Тийм болохоор асууя, Сон ангууч аа... Та үүнээс цааш энэ агуу хүчээрээ хаана юу хийх гэж байна?

Сон Жинвү: Өөрийнхөө бүлгэмийг байгуулъя гэж бодож байна.

Жүн Ёонтаэ: Яагаад манай мастер л дурсгалын үйл явдалд оролцохгүй энд ингээд цэвэрлэгээ хийгээд явж байгаа юм бэ?

Пак Жонсү: Хөөе, тэнэг ээ. Дайсныг үхсэн эсэхийг бататгаж, амьд үлдсэнийг нь устгах нь бас нөөцүүдийг цуглуулах нь чухал ажил. Ингэж даатгаж байгаа нь надад итгэдгийн баталгаа.

Жүн Ёонтаэ: Гэхдээ...

Пак Жонсү: Бас үүнээс гадна... Жинхэнэ эр хүн өөрт нь даатгасан ажлыг сайхан, тууштай, үглэлгүй хийдэг юм.

Жүн Ёонтаэ: Аргагүй л, Мастер!

Пак Жонсү: Хэн бэ? Ийшээ орох хориотой. Яагаад ийм газар... Юу гэнэ ээ? Хэн гэдгийг чинь мэдэхгүй ч, чи энд байх...

Эр3: Юу хийсэн бэ?

Өвгөн: Гаргаад байгаа чимээ нь чих өвтгөөд байна. Жоохон унтуулсан төдий. Тэгээд бататгаж чадсан уу?

Эр3: Тийм ээ, түүний хүч байсан.

Өвгөн: Хачин юм аа. Түүн шиг эрхэм, хүмүүст туслаад л...

Эр3: Тэр үргэлж л хачин байсаар ирсэн. Сонирхоод байвал очиж уулзаач.

Өвгөн: Боломж гарах юм бол. Тэгвэл эндхийн ажил дууслаа. Буцацгаая.

Эр3: Тэдний нэг энд байгаа биз дээ?

Өвгөн: Эндхийг тэр хүнд даатгаж болно.

Эр3: Оролцмооргүй байна гэсэн үг үү?

Өвгөн: Ан төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Энэ нь өөрчлөгдөөгүй.

Эр3: Төвөг удах зүйл хийгээд хэрэггүй юу дөө. Тэгсэн ч гэсэн өмхий юм. Тэр эмэгтэй байсан бол сүржигнэх байсан биз.

Сон Жинвү: Ерөөсөө урагшлахгүй нь.

Ёо Жинхо: Тэгэхээр бүлгэмийн талаар...

Сон Жинвү: Го захирал зөвшөөрөл өгсөн.

Ёо Жинхо: Үнэхээр үү? Тэгвэл би хурдан барилгаа хайя.

Хан Сонгю: Хөөе!

Ёо Жинхо: Хүлээ...

Хан Сонгю: Жинвү-күн! Намайг бүлгэмдээ бас аваарай за юу? Би заавал хэрэг болно оо!

Ёо Жинхо: Алив ээ, бид энд маш чухал зүйл...

Сон Жинвү: Тасаллаа шүү.

Хан Сонгю: Юу вэ?

Сон Жинвү: Энэ хоёр... Тэгсэн ч гэсэн арай л түгжрээтэй байна шүү. Байна уу?

Го Гүнхи: Сон ангууч аа. Го байна.

Сон Жинвү: Бүлгэмийн хэргээр залгаа юу?

Го Гүнхи: Үгүй ээ, өөр хэргээр.

Сон Жинвү: Энэ хурдны замын цаана уу?

Го Гүнхи: Тийм. B зэрэглэлийн хаалга гарч ирсэн.

Сон Жинвү: Ингээд л.

Го Гүнхи: Ангуучид одоо явж байгаа, гэхдээ очих хүртэл цаг орох бололтой.

Сон Жинвү: Хэрвээ зүгээр бол би...

Эр7: Нэг нэгээрээ урагшлаарай.

Эр5: Ангуучид ирэх болоогүй юу?

Холбоо эр: Ангуучид түгжрээнээс болоод удах нь ээ? Яах ёстой юм бэ? Хөөе, битгий салгаад бай!

Сон Жинвү: Хаалгыг хаахаар ирлээ.

Холбоо эр: Өө, за! Ву менежер надад мэдээлсэн. Гэхдээ бусад ангуучид ирэх хүртэл дахиад жоохон цаг орох бололтой.

Сон Жинвү: Ганцаараа асуудалгүй ээ.

Холбоо эр: Гэхдээ... Орчихлоо. В зэрэглэлийн хаалга ч гэсэн... Арай...

Сон Жинвү: Энэ яахын аргагүй улаан хаалга байна даа. Ийм зүйл яагаад болоод байдаг юм бэ? Гарц хаагдсан, бас энэ ой хэр гүн юм бол? Ийм зүйл болно гэж мэдсэн бол ээжид оройтно гэж хэлдэг байж. Гэхдээ иймхэн юм бол удахгүй биз дээ? Хурдан дуусгая.

Чой Жо Ин: Тэрээр дурсгалын ёслолд хүрэлцэн иржээ.

Ча Хэ Ин: Энэ удаагийн дайралтаар надад олон сурах зүйл байгааг мэдэж авлаа. Тэнд байсан би авруулахаас өөр юуг ч хийж чадаагүй. Гэхдээ тэр хүн бол өөр байсан. Би тэр хүнийг гүйцмээр байна. Тэр хүний хажууд зогсмоор байна. Тэгэхийн тулд... Би хүчтэй болмоор байна.

Сон Жинвү: Ангуучид ан хийх гэж төрсөн. Гяндан бол амьд үлдэх нь л хамаатай байдаг ертөнц, ангуучид өөрсдөө агнуулахад бэлэн байх ёстой. Учир нь нөхцөл байдал хэзээ солигдохыг хэлж мэдэхгүй. Үргэлж үхлээс нэг алхмын наана байдаг ертөнц. Тэгсэн ч гэсэн ангуучид үргэлжлүүлэн тулалдана, дайсан нь хэр их байсан ч, эсвэл өөрсдөөс нь хамаагүй илүү хүчтэй байсан ч хамаагүй. Тэд бүхэн тулалдах өөр өөр шалтгаантай. Гэр бүлээ хамгаалах гэж. Өөрсдийн үзэл санаанд бат зогсохын тулд. Өөрийгөө батлахын тулд. Хувь тавилангаа эсэргүүцэхийн тулд. Ангуучид ангаа үргэлжлүүлсээр байх болно. Тэдний нэг нь ч ангаа зогсоох бодолгүй. Дараагийн олз хаана байна.

TRAILER

Сон Жинвү: Хэр хол явахыг нь шалгаж үзье. Чөтгөрийн цамхгийг эзлэх ажиллагааг дахин эхэлье. Би хурдан түвшингээ ахиулаад ээжийг эмчлэхгүй бол болохгүй.

Ёо Жинхо: Ах аа. Эд юу вэ?

Сон Жинвү: Энгийн цэргүүд тус болохгүй нь. Илүү хүчтэй хүчин хэрэгтэй. Хөөх. Зүгээр цохисон байтал... хүч чадлаа арай ихэсгэсэн юм уу даа?

Эр: Тэр үеэсээ илүү хүчтэй болчхож. Юу болоод байна аа?

Чой Жо Ин: Гяндангийн боссыг ялсан гэсэн байх аа? Яг хэн юм? Миний дүгнэх чадвар мууджээ.

Пак Хэжин: А зэрэглэл... эсвэл бүр түүнээс ч илүү.

Ча Хэ Ин: Чи үнэхээр ангууч юм уу? Гоё үнэртэй байсан ганц хүн нь тэр.

Сон Жинвү: Дахиад ганц... Дахиад ганц л байхад ээжийг... Дараагийн удаа ирэхдээ... заавал...

Эр: Утгагүй жүжгээ боль.

Сон Жинвү: Ангуучийн шалгалтын дахин өгнө.

Жүн Кисо: Түүний шидийн хүч энэ машины хэмжих хэмжээг давж байна гэсэн үг!

Бэк Юнхо: Байнга өсөн дэмжих боломжтой ангууч юм уу?

Ву Жинчул: Сон ангууч... Тэр үнэхээр...

Сон Жинвү: Оролдоод үзье. Юу вэ? Харьцангүй тулаан биш үү?

Бэк Юнхо: Энэ Сон ангуучийн хүч үү?

Чой Жо Ин: Би даварсан бололтой.

Сон Жинвү: Дахиад жаахан хүлээчих. Ээж ээ. 10,000 байна уу, 100,000 байна уу, хийх л болно.

Ву Жинчул: Юу болох нь энэ вэ?

Эр: Гай гамшгийн хүч эцэст нь сэрлээ.

Хван Донсүү: Түүнийг хүн гэж бодоо юу?

Сон Жинвү: Мангас ч гэсэн айдас мэдэрдэг гэж үү? Яагаад гэдгийг нь ойлголоо.

Каргалган: Сонирхолтой юм гээч. Иймхэн хэмжээний цэргүүд үү? Хүрээд ир л дээ!

Сон Жинвү: Хэлсэн байх аа? Үр дүн нь хэдийн шийдэгдсэн. Би тулалдмаар байна. Зогсож чадахгүй. Би улам хүчтэй болсоор л байх болохоор.

Back to episodes Go home