Solo leveling 24

Бэк Юнхо: Энэ юун... Хар цэргүүд вэ? Эд яг хаанаас гараад ирэв?

Чой Жо Ин: Байж боломгүй юм. Яаж?

Лим Таэгю: Яагаад энд байгаа юм?

Ли Жүхи: Сон-сан энэ чинь, шууд дамжуулалт унтарсан гэсэн үг биз дээ?

Сон Чиюүл: Тэнд яг юу болоод байна аа?

Ву Жинчул: Бүтэхгүй нь. Тэнд хүртэл бөөн юм болж байгаа бололтой.

Го Гүнхи: Ангуучдын нөхцөл байдлыг бататгах нь хамгийн чухал. Чадах чинээгээрээ мэдээлэл цуглуул.

Ву Жинчул: За.

Эр2: Дарга аа! Дуудлага хэт их ирээд байгаа учир утасны систем унаад байна. Хурдан шууд дамжуулалтыг үргэлжлүүл гээд байна!

Найруулагч: Чаддаг юм бол дамжуулна шүү дээ. Гэхдээ тэндээс нь дамжуулалт ирэх биш бүр холбогдож ч чадахгүй. Бас... S зэрэглэлийн ангуучид бүгд алуулсан бол яах юм? Хөөе, хариулаач. Наана чинь юу болоод байна аа?

Эр1: Новш гэж, камер ажиллахгүй байна. Ийм үед!

Сон Жинвү: Айрон! Яв.

Ма Донвүк: Юу болоод байгааг ойлгохгүй нь. Энэ юун цэргүүд юм бэ? Бас Сон ангууч яагаад энд байна вэ?

Бэк Юнхо: Сон ангууч аа? Хэзээ энэ аралд ирсэн юм? Бас яаж?

Сон Жинвү: Дараа тайлбарлая. Эхлээд, та бүхний шархыг эмчилье. Үүнийг уу. Өө тийм, үүнийг дамжуулж чадахгүй.

Ма Донвүк: Уудаг бэлдмэл үү? Дууддаг шид ашигласан уу?

Сон Жинвү: Ма ах аа. Амаа нээгээрэй.

Ма Донвүк: Юу вэ...

Бэк Юнхо: Шарх минь... Эдгэчихлээ. Эдгэрэхгүй байна. Яагаад болохгүй байна? Өвчтөний амь дэндүү бага учир бэлдмэл үйлчлэхгүй

Сон Жинвү: Тэр үетэй адил уу? Муу шүү. Аура нь улам бүр суларч байна. Иймэрхүү гэмтлийг би эмчилж чадахгүй. Хурдан гарцгаая. Би замыг нээх болно.

Ма Донвүк: Ойлголоо.

Бэк Юнхо: Хүлээ!

Лим Таэгю: Ар араасаа дахин дахин ирээд л.

Бэк Юнхо: Яахын аргагүй арай л олуулаа байна.

Холбоо эр: Дарга аа!

Го Гүнхи: Дайралтын багын нөхцөл байдал?

Холбоо1: Одоохондоо юу ч мэдэхгүй байна. Ямар нэг зүйл арлын бүх харилцаа холбоог түр хугацаанд тасалдуулсан.

Холбоо2: Бид Японы удирдлагатай холбогдох гэж оролдсон ч холбогдож чадсангүй.

Холбоо3: Иргэдийн шууд дамжуулалт хүртэл хар шоргоолж гарч ирснээс хойш унтарсан хэвээр.

Го Гүнхи: Хурдан сигналыг дахиад ажиллуулахгүй бол болохгүй! Эмнэлгийн болон аврах багийнхныг нэн даруй хөдлөхөд бэлэн байгаа эсэхийг шалга!

Холбоо эр: За.

Го Гүнхи: Өмнө нь ингэж... хөгширч буй бие болон зүрхээ үзэн ядаж байгаагүй. Тус болж чадахгүй байсан ч, тэдэнтэй хамт тулалдсан бол ч.

Ву Жинчул: Захирал аа...

Го Гүнхи: Гуйж байна, эсэн мэнд байгаасай.

Жина: Юу вэ? Шууд дамжуулалт тасарлаа гэж бодтол, одоо бүр зурагт уу? Итгэмээргүй юм!

Пак Кюнхе: Ийм зүйл хийгээд засагдахгүй ээ.

Жина: Би өрөөндөө үзлээ. Утас дээр ямар нэг мэдээлэл байж магадгүй.

Пак Кюнхе: Тэвчээргүй охин бэ.

Мацүмото Шигэо: Юу болоод байна? Тайлбарла.

Сүгимото Рэйжи: Гото-саны амины чухал үзүүлэлт байхгүй болсон. Холбоо яг тасрахаас өмнө хүчтэй дайсан гарч ирсэн гэдгийг мэднэ. Алуулсан байх гэж бодож байна.

Мацүмото Шигэо: Бусад нь?

Сүгимото Рэйжи: Одоогоор бататгаж байна.

Мацүмото Шигэо: Хурдан бататга! Үүнээс илүү алдагдал дараагийн үед саад болно.

Сүгимото Рэйжи: За.

Мацүмото Шигэо: Гото алуулсан гэнэ ээ? Хэрэгцээгүй амьтан. Тэр арал дээр юу болоод байна?

Сон Жинвү: Игрит болон Айрон бол дажгүй байна, гэхдээ энгийн цэргүүд бардаггүй юу? Тоог нь нэмэгдүүлмээр байгаа ч, гэхдээ ийм олон хүн үзэж байхад уу? Үгүй ээ. Манайхан. Энэ байдлаараа урагшлахгүй нь. Би урагш хөдөлж замыг цэвэрлэх болно. Та нар... Түүний ардаас дагаарай. Бусад сүүдрийн цэргүүд шоргоолжтой тулалдах болно. Хэрэв өнгөрөөд ирэх юм бол тэдэнтэй нь тулалдаарай.

Чой Жо Ин: Ойлголоо. Тэр хэмжээг бол бидэнд даатга.

Лим Таэгю: Тийм ээ!

Сон Жинвү: Бас одоо харах зүйлээ өөртөө үлдээгээрэй.

Чой Жо Ин: Арай?

Бэк Юнхо: Тэр буцаад ирчхэж. Тэгэхээр чинь... Гото алуулсан юм уу?

Хаан шоргоолж: Гадаа хаан байсангүй. Энд байгаа юу? Хаан гэж дуудагдах нэгэн?

Сон Жинвү: Готод холбосон сүүдрийг алдсан нь түүнээс болсон уу?

Лим Таэгю: Юу?

Ма Донвүк: Хөөе.

Хаан шоргоолж: Чи юу? Хүмүүсийн хаан уу?

Сон Жинвү: Хөөх... Шавж юм байж ярьж чаддаг байх нь ээ.

Хаан шоргоолж: Хүн гуай. Ямар хүчтэй аура вэ.

Сон Жинвү: Яах аргагүй шавж бол шавж.

Чой Жо Ин: Сон ангууч ч байсан...

Бэк Юнхо: Тэр дайрвал!

Эр2: Найруулагч аа, дүрс буцаад ирлээ.

Найруулагч: Юу? Энэ юу вэ? Шууд дамжуулалтыг үргэлжлүүл, яг одоо.

Эр2: Одоо эхлэх юм бол ямар ч хоцролтгүй эхэлнэ шүү дээ. Ямар нэг зүйл болох юм бол бид гарахыг нь болиулж чадахгүй!

Найруулагч: Аль хэдийн нэг удаа тасалдуулсан, үүнээс илүү дордоно гэж байхгүй. Хий!

Эр3: За. Бидний... үгүй ээ энэ тулааны хувь заяа... энэ хүнээс шалтгаалж байна!

Ли Жүхи: Сон-сан!

Сон Чиюүл: Арай...

Ли Жүхи: Тэр чинь...

Жина: Худлаа! Яаж? Ах аа? Жоохон гарчхаад ирье гэчхээд. Дахиад уу?

Го Гүнхи: Сон ангууч иржээ!

Ву Жинчул: Гэхдээ яаж тэр арал дээр?

Го Гүнхи: Тийм зүйл ямар хамаатай юм? Одоо түүнд итгэцгээе.

Чой Жо Ин: Шидтэн байж ингэж ойртож яаж байгаа юм бэ?

Бэк Юнхо: Шоргоолжийг дутуу үнэлсэн бололтой. Тэгээд шууд хүлээгээд авчихлаа.

Хаан шоргоолж: Сул дорой. Яах аргагүй хаан биш үү?

Ма Донвүк: Бэк мастер. Чой мастер аа. Тэр үнэхээр шидтэн юм уу?

Бэк Юнхо: Би хүртэл мэдэхгүй болчихлоо. Үүнийг бол төсөөлж байсангүй.

Сон Жинвү: Нэлээн хатуу юм. Араг ястай болохоор уу?

Эр1: Ямар аймаар тулаан бэ. А зэрэглэлийн би хүртэл арай хийнэ л хөл дээрээ зогсож байна. Шидийн урсгал нь намайг ухаан алдуулах нь.

Хаан шоргоолж: Би түлхүүлж байна гэнэ ээ? Яаж? Энэ хүн... яг хэн юм?

Сон Жинвү: Энэ юу вэ?

Хаан шоргоолж: Энэ нутгийн далайн амьтдын хорт бодисуудын холимог бөгөөд тэгээд миний шидийн хүчээр хүчирхэгжүүлсэн. Чи одоо хөдөлж ч чадахгүй. Ингээд чи дууслаа. Үх, хүн гуай!

Мацүмото Шигэо: 10 хүний 7 нь үхсэн гэнэ ээ? Энэ одоо яадаг тоглоом бэ?

Сүгимото Рэйжи: Үгүй ээ, энэ бол үнэн. Үлдсэн ангуучтай холбоо тогтоож мэдээлэл авч чадсан.

Мацүмото Шигэо: Хагасаас илүү ангуучдаа алдсан юм биш үү? Энэ одоо юу вэ?

Сүгимото Рэйжи: Мөн арлын том тогооны ойролцоо хүчтэй нэгэн ахин гарч ирлээ. Готог ялсан араатан байх.

Мацүмото Шигэо: Гототой тулалдчихаад яаж амьд байгаа юм? Тэгээд шууд үүр рүү явж байна гэнэ ээ? Шалтгаан нь?

Сүгимото Рэйжи: Мэдэхгүй ээ. Ямар нэг зорилготой, эсвэл гэмтээд гэр рүүгээ харих гэсэн үү?

Мацүмото Шигэо: Бид нөгөө ангуучдыг үхсэн эсэхийг бататгаж чадахгүй. Гэхдээ амьд байвал, Готогийн алж чадаагүй түүнээс зугтах болно. Ядарсан тэд яасан ч барахгүй. Шоргоолж бас тулалдаад сульдсан байх ёстой. Бид түүнийг буулгаж авах юм бол үлдсэн нь хэдэн хог цэвэрлэх. Бидэнд боломж бий хэвээр. Хурдан амьд үлдсэн гурвийг дууд! Далай дээрх хоёрдугаар дайралтын багтай нийлүүлж байгаад дайр!

Сүгимото Рэйжи: Тийм л гэсэн үг. Удахгүй нисдэг тэрэг очиж авах болно.

Тавата Канаэ: Ойлголоо. 9-р төлөвлөгөө рүү шилжсэн. Явцгаая.

Хошино: Бүтэхгүй ээ. Тэр бол... мангас. Бид ялж чадахгүй.

Тавата Канаэ: Болиод өг! Бидэнд сандарч байх цаг байхгүй!

Хошино: Түүнийг ялна гэж байхгүй! Зугтахгүй бол алуулна!

Тавата Канаэ: Арчаагүй амьтан. Хийхээс өөр аргагүй, бид.

Чой Жо Ин: Хордоогүй байсан юм уу?

Бэк Юнхо: Одоо бол, юу ч болсон гайхшруулахгүй нь дээ.

Сон Жинвү: Нууц зэвсэгтэй байжээ. Түрүүн хүчээ дарж байсан гэж санагдсан нь аргагүй юм байна. Миний ойлгох чадвар маш өндөр болсон болохоор тэр юм болов уу... түүний мэдрэмжийг мэдэрч байна. Сандарч байгааг нь мэдэрч байна. Би ч бас адилхан. Аль болох хурдан дуусахгүй бол!

Хаан шоргоолж: Хор үйлчилсэнгүй. Хүчээрээ үзвэл бүтэхгүй. Тэгвэл... Надтай эн зэрэгцэх хурд. Тэгсэн байтал, улам бүр хурдан болж байна. Яаж боломжтой юм бэ?

Сон Жинвү: Сайжруулалт... Зэрэмдэглэх ээ?

Хаан шоргоолж: Энэ юу вэ? Яаж?

Сон Жинвү: Эдгээх чадвар уу?

Хаан шоргоолж: Энэ юу вэ? Саяных яг юу байв аа? Энэ хүн яг хэн юм бэ? Энэ хүн!

Сон Жинвү: Яв.

Хаан шоргоолж: Яаж боломжтой юм бэ? Би хэнээс ч илүү хүчтэй болж төрсөн. Бүгдийг залгиж, илүү хүчтэй болдог нь би... Би хаан байх ёстой, тэгсэн байтал... Зугтаа... Зугтахгүй бол! Амьд үлдэхийн тулд зугтахгүй бол болохгүй! Аль болох хол! Хурдан! Хурдан! Хурдан хол зугтах ёстой.

Чой Жо Ин: Шоргоолжнууд...

Бэк Юнхо: Зугтаж байна?

Лим Таэгю: Ялсан уу?

Ма Донвүк: Сон ангууч аа.

Сон Жинвү: Аура нь алга болж байна... Бидэнд цаг алга.

Бэк Юнхо: Хурдан эндээс гарцгаая.

Чой Жо Ин: Нүүлгэн шилжүүлэх нисдэг тэрэг байгаа! Тэнд суух юм бол...

Сон Жинвү: Үгүй ээ, тэр хүртэл тэсэх эсэх нь мэдэгдэхгүй.

Лим Таэгю: Тэгвэл яах вэ?

Ма Донвүк: Энэ бэлдмэл чинь үйлчлэхгүй биз дээ?

Сон Жинвү: Үүнийг туршиж үзээгүй ээ. Ээжийн минь мөнхийн нойрыг эдгээсэн Амьдралын бэлдмэл... Энэ бол сүүлчийн найдвар.

Бичиг: Өвчтөний нөхцөл байдал бэлдмэлд дурдагдаагүй учир үйлчлэх боломжгүй.

Сон Жинвү: Үйлчлэхгүй байна гэнэ ээ?

Ма Донвүк: Болсонгүй юу?

Сон Жинвү: Зүгээр эндээс гарсан ч амжихгүй. Бас бэлдмэл үйлчлэхгүй байна. Сүүдрийн солилт хийх хүртэл дахиад цаг хэрэгтэй. Надад өөр... хийж болох зүйл байна уу?

Бичиг: Дараагийн бай руу

Back to episodes Go home