Solo leveling 23

Танака Кэнзо: Ямар нэг зүйл байна! Болгоомжтой!

Фүжишима Тацүми: Мэдэж байна!

Танака Кэнзо: Муу новш...

Фүжишима Тацүми: Кэнзо! Гүйцлээ!

Ма Донвүк: Дангаараа л S зэрэглэлийн ангуучийн хүчтэй. Гэхдээ... Зүгээр нэг мангасууд хэвээр! Хөдөлгөөн нь энгийн. Олон тактик ашигладаг ангуучдыг бол... Дийлэхгүй!

Ча Хэ Ин: Эндхийн шоргоолжнууд нэлээн хүчтэй юм.

Ма Донвүк: Тийм ээ. Олон биш байгаа нь ашгүй дээ.

Мин Бёнгу: Олон байсан ч зүгээр дээ. Би ардаас чинь туслах болохоор санаа бүү зов!

Бэк Юнхо: Тулаанаас айдаг байсан хүн гэж бодохооргүй байна шүү.

Мин Бёнгу: Юнхо-сан гуай. Анх удаагаа ийм юм хийж байгаа юм уу? Энэ зүйлс толгойгоо алдсан ч хэсэгтээ хөдөлж чадахыг бүү март. Ядаж мөчийг нь таслахгүй бол.

Бэк Юнхо: Тийм ээ.

Ма Донвүк: Урагшлах тусам хүчтэй болж байна. Гэхдээ хоёр хөлтэй төрлийг нь бол харсангүй.

Бэк Юнхо: Тийм ээ, бараг энэ төрөл нь хатны хамгаалагчдын өмнөх үеийнхнээс гаралтай байх.

Лим Таэгю: Дөнгөж эхэлж байна гэсэн үү? Бид үнэхээр зөв замаараа явж байгаа юм?

Чой Жо Ин: Тийм ээ, тэгж бодож л байна.

Бэк Юнхо: Хөөе?

Ча Хэ Ин: Зүгээр дээ. Би урдаас хүчтэй мангасын үнэрийг үнэртэж байна.

Чой Жо Ин: Иймэрхүү зайд бол Бэк захирал харж чадна биз дээ?

Бэк Юнхо: Ёстой нэг. Тэнд! Хатан үүнээс цааш хамгийн гүнд байна. Нэлээн олон шоргоолжнуудаар хамгаалуулж байна. Гадна байгаа баг хэр удаан анхаарлыг сатааруулахад хязгаар бий. Бас үүнээс цааш түүний хувийн хамгаалагчид нь S зэрэглэлийн хүчтэй. Хатны хүчийг ч бас сайн мэдэхгүй. Хэцүү тулаан болно биз. Гэхдээ энэ гишүүдээрээ бол заавал ялж чадна! Явцгаая!

Зэрэг: За!

Изава Иппэй: Энд үү? Чарли багтай холбогдож чадахгүй болохоор нь шалгахаар ирсэн ч...

КЭЙ: Тэд хаашаа явчхаа вэ?

Изава Иппэй: Төвөггүй шоргоолжнуудыг алсан бололтой. Фүжишимагийн шил... Үгүй байлгүй дээ! Юу болсон бэ?

КЭЙ: Энэ юун муухай үнэр вэ? Ийм үнэрийг анх удаагаа л үнэртэж байна!

Күмамото Ацүши: Чарлитай холбогдож чадсан уу?

Тавата Канаэ: Үгүй ээ.

Күмамото Ацүши: Тэдэнд ямар нэг зүйл болоо юу?

Тавата Канаэ: Бусдад санаа зовж байх цаг байхгүй шүү! Энэ удаа сайн тулалдаарай!

Күмамото Ацүши: Аргагүй нь дээ.

Чой Жо Ин: За, за. Нэлээн гоё хүлээн авалт байх шив.

Мин Бёнгу: Бид ч бас адилхан хэмжээгээр нь хариулъя.

Ма Донвүк: Тэгвэл төлөвлөгөөний дагуу! Найдлаа шүү, хүн төрөлхтний төгс зэвсэг гуай!

Чой Жо Ин: Мэдэж байна аа.

Ма Донвүк: Та нарын өрсөлдөгч би!

Чой Жо Ин: Уг нь иймэрхүү хэмжээний хүчийг ашиглахгүй. Гэхдээ өнөөдөр бүх зүйлээ гаргах ёстой бололтой!

Бэк Юнхо: Түүний зөв, хүчээ дарах шаардлага байхгүй. Муухай төрхтэй болсон ч хамаагүй. Энд байгаа бүх шоргоолжнуудыг нэгийг ч үлдээлгүй алах болно!

Ча Хэ Ин: Тэр бол... Бэк захирлын мангасын төрх.

Эр1: Эхэллээ... Үзэгч 80%-аар нэмэгдлээ! Улам илүү урагшлаад харуул. 80% аа? Хүлээлтэд нь хүрэхгүй бол...

Мин Бёнгу: Бид S зэрэглэлийн боссын өрөөнд байна шүү. Үхэх гээ юу?

Эр1: Үгүй ээ, тийм биш...

Мин Бёнгу: Миний ард байж бай. Үүнээс цааш илүү хүнд хэцүү болно шүү.

Хөтлөгч эм: Хар даа! S зэрэглэлийн ангуучид эцэст хатан шоргоолжны өрөөнд хүрсэн байна, одоо тэд зорилгоо биелүүлэхийн тулд хүнд тулааныг хийж байна! Ердийн үед хамтдаа тулалдахгүй S зэрэглэлийн ангуучид, бүгд хүчээ нийлүүлж багаар хөдөлж байна. Ча ангуучийн хурц дайралтууд шоргоолжнуудыг нэвт цохилоо. Болчихлоо. Хамгийн сүүлчийн хамгаалагч нь ялагдлаа.

Ма Донвүк: Одоо дуусгая.

Лим Таэгю: Үүнийг хүрт!

Бэк Юнхо: Хамгаалагчгүй болсон хатан бол зүгээр нэг мануухай төдий!

Мин Бёнгу: Би энд байгаа цагт хэдэн ч удаа та бүхнийг дахин босгох болно.

Ма Донвүк: Эдгээгч рүүгээ ойртуулахгүй шүү.

Чой Жо Ин: Энэ байдлаар нь барьж бай!

Ма Донвүк: Ийм хэмжээний хүч үлдсэн байсан юм уу?!

Бэк Юнхо: Сүүлчийн хашхираа нь уу? Үгүй ээ. Нэг зүйл нь өөр байна.

Лим Таэгю: Байж бай!

Чой Жо Ин: Зугтаалгахгүй шүү.

Ма Донвүк: Ча-сан.

Бэк Юнхо: Ча ангууч аа!

Ча Хэ Ин: Очлоо!

Мин Бёнгу: Сүүлчийнх нь!

Хөтлөгч эм: Тэд чадлаа.

Ву Жинчул: Дарга аа.

Го Гүнхи: Даалгавар биелсэн үү?

Ча Хэ Ин: Дууссан биз дээ?

Лим Таэгю: Тийм бололтой. Хатан үхчих юм бол, бусад шоргоолжнууд жилийн дотор үхнэ.

Ма Донвүк: Тэгэх юм бол хүмүүс буцаад энэ аралд амьдарч чадна.

Бэк Юнхо: Гэхдээ сүүлд гаргасан тэр хашхираа нь...

Мин Бёнгу: Яасан бэ? Бид энэ хатан шоргоолжийг ялчихлаа! Юнсок-саны өшөөг авлаа!

Бэк Юнхо: Тийм дээ.

Сүгимото Рэйжи: Муу шүү! Шоргоолжнууд буцаад үүр рүүгээ явж байна!

Гото Рюжи: Юу?

Сүгимото Рэйжи: Саатуулах дохио ажиллахгүй байна.

Гото Рюжи: Юу болоод байна аа? Мэдээллийг цуглуулаад мэдэгд.

Чой Жо Ин: Миний галан тор... эвдэрчихлээ?

Лим Таэгю: Юу болоод байна? Арай цаг нь болоогүй байна шдээ!

Мин Бёнгу: Саяны хатны хашхираа нь арай...

Ма Донвүк: Тусламж дуудсан уу?

Ча Хэ Ин: Тэгсэн ч гэсэн, гадаа байгаа шоргоолжнууд мастерын чадварыг эвдэж чадахгүй.

Мин Бёнгу: Тэгвэл юу...

Бэк Юнхо: Ямар нэг зүйл ирж байна! Хар... Шоргоолж?

Ча Хэ Ин: Нуруугаар хүйт даах энэ мэдрэмж бас энэ үнэр... Юу гэсэн үг вэ? Тэр... Энгийн нэг мангас биш!

Ма Донвүк: Эргэлзэх цаг байхгүй. Түүнийг ялахгүй бол... Биднийг үл тоолоо? Ча-сан! Битгий дутуу үнэл!

Лим Таэгю: Үүнийг хүрт. Зогсоочихлоо гэнэ ээ?

Ма Донвүк: Гайхсан уу? Бидэнд хүчтэй хамтрагч бий.

Мин Бёнгу: Өөрийгөө хамгаалахын тулд ашиглах чадвар: Өнгөлөн далдлалт. Ингээд үл үзэгдэх чадвар шиг өөрийгөө нууж чадна. Хөдөлж чадахгүй гэсэн нөхцөлтэй л дөө, гэхдээ эдгээгчийн хувьд энэ хангалттай. Би энд байгаа цагт, манай баг ялагдахгүй. Өнгөлөн далдлалт хүртэл ашигласан байтал арай...

Бэк Юнхо: Бёнгу! Бёнгу!

Мин Бёнгу: Юнхо-сан... Зугтаарай...

Хаан шоргоолж: Юнхо-сан... Зугтаарай... Юнхо-сан...

Мин Бёнгу/Ant King: Зугтаарай.

Бэк Юнхо: Муу новш...

Хаан шоргоолж: Та нар сул дорой. Манай хатныг алчихсан. Цэргүүдийг нь алах үнэ цэнгүй. Та нарын хаана байна?

Бэк Юнхо: Хаан?

Хаан шоргоолж: Гадаа... Хүчтэй нэгэн байна.

Бэк Юнхо: Гадаа? Готог хэлсэн үү? Үгүй ээ, дараа бодъё. Хурдан эндээс гарахгүй бол. Новш гэж, үлдсэн нь ирж байна уу?

Ишида Мари: Хачин юм. Чарли ч ганц биш. Дельта хүртэл хариулахаа болилоо.

Гото Рюжи: Сигнал муу байгаа юм болов уу? Тэгсэн ч гэсэн холбоо барих зайд байх учиртай. Браво, хариул.

Тавата Канаэ: Браво байна.

Гото Рюжи: Чарли болон Дельта хоёртой холбогдсон уу?

Тавата Канаэ: Үгүй ээ. Бид ч бас түрүүнээс хойш холбогдож чадахгүй байна. Бид очиж шалгах уу?

Гото Рюжи: Бид одоо явж байна. Наад хэсгээ дуусгахаараа уулзалтын хэсэг дээр цуглаарай.

Тавата Канаэ: Ойлголоо.

Ишида Мари: Яаж?

Мацүмото Шигэо: Би байна. Та яагаад хуваарийн дагуу ярьсангүй вэ?

Гото Рюжи: Хохирол амслаа.

Мацүмото Шигэо: Төсөөлөөгүй зүйл байна. Эрсдэлийг багасгахын тулд хувьсгалд орсон мангасуудыг нь л буулгаж ав гэж тушаагаагүй билүү?

Гото Рюжи: Тэд сул дорой байсан төдий.

Мацүмото Шигэо: Чиний л хэлэх зүйл байна. За чи байгаа л бол зохицуулахад хангалттай биз. Ингэхэд манай холбоотон хатны өрөөнд байгаа юу?

Гото Рюжи: Тийм ээ, гэхдээ саяхан дохионы нөлөө байхгүй болж гадаа байсан бүх шоргоолж хатан руу буцсан.

Мацүмото Шигэо: Тэгээд тэдний амьд үлдэх боломж?

Гото Рюжи: Тэр хүчнээр бол... 0%.

Мацүмото Шигэо: Сайн байна. Манай япон бүх хүчээ гаргасан ч холбоотон минь хүйс тэмтрүүлсэн учир ухрахаас өөр аргагүй болсон. Тэдний золиосыг хүндэтгэн далайд хүлээж буй хоёр дахь дайралтын баг Жэжү арлыг цэвэрлэх болно. Өрсөлдөгч улсын хүч чадал багасаж, манай улс S зэрэглэлийн хаалгыг цэвэрлэсэн алдрыг хүртэх болно. Цагаа оллоо. Бүх ангуучид ухарч флот дээр байгаа дайралтын хоёрдугаар багтай нэгд.

Гото Рюжи: За болно. Мацүмото захирлаас тушаал ирлээ. Ухрах болно. Цогцсуудыг нь мэдээж...

Хошино Минорү: Ишида!

Гото Рюжи: Яв. Бравотой цуг дараагийн үед төвлөр.

Хошино Минорү: Гэхдээ...

Гото Рюжи: Энд үлдсэн ч чи саад л болно. Яв.

Хошино Минорү: Ойлголоо.

Гото Рюжи: Ямар хүчтэй аура вэ!

Хаан шоргоолж: Чи тэдний хаан нь уу?

Гото Рюжи: Сонирхолтой юм, ярьдаг шоргоолж. Хаан... Тийм ээ, би бол хаан. Энэ юун шидийн хүч вэ? Ийм мэдрэмжтэй өмнө нь мэдэрч байсан удаатай. Тэр үед...

Бэк Юнхо: Чой Жо Ин! Галын хүчээ жоохон нэмээч.

Чой Жо Ин: Тэнэгт. Энэ бол миний хязгаар!

Бэк Юнхо: Бид бүгд хүнд бэртсэн. Тулалдах бүү хэл зогсох ч тэнхэлгүй. Бидний сүүлчийн найдвар Чой ч бас бараг... Ингээд дуусаа юу? Энэ юун... хар цэргүүд вэ?

Сон Жинвү: Солигд.

Бичиг: Чи хүн төрөлхтний хаан мөн үү?

Back to episodes Go home