Solo leveling 22

Сон Жинвү: Гото Рюжи тулалдахгүй юм уу? Тэгсэн ч гэсэн би S зэрэглэлийн ангуучдын тулааныг харж чадах нь.

Ма Донвүк: За... Эхэлцгээе.

Танака Кэнзо: Хүчний төрөл үү? Ойлгоход амар байгаад баярлалаа!

Ма Донвүк: За хэн нь илүү хүчтэй бол?

Лим Таэгю: Хурдан юм! Би ойрын тулаанд сул талтай! Би холын дайралтдаа илүү сайн!

Танака Кэнзо: Хошино, болгоомжтой. Хурдан наадхаа ялаач.

Чой Жо Ин: Энэ чинь дээд зэрэглэлийн шидийн чулуугаар сайжруулагдсан барилга биз дээ?

Го Гүнхи: Тийм ээ. Бид хэр удаан эдэлгээтэй болохыг нь дахин үнэлэх хэрэгтэй бололтой.

Бэк Юнхо: Энэ залуус S зэрэглэл дундаа дээд зэрэглэлийнх. Бугуйг минь барих гэж байгаа биш хугалах гээд байгаа гэж бодож хөдлөхгүй бол. Күмамото Ацүши гэсэн билүү? Түрэмгий биш бололтой.

Күмамото Ацүши: Новш гэж, би иймэрхүү зүйлд таарахгүй. Миний сэтгэл зүрх хүрэхгүй.

Бэк Юнхо: Биднийг ашиглаж тэднийг шалгаж байж магадгүй. Шоргоолжтой тулалдах зориг байна уу гэдгийг нь. Тэгвэл би шалгалт нь байх учиртай... Давах эсэхийг нь чинь харъя.

Күмамото Ацүши: Өө баларлаа, би чадахгүй ээ!

Пак Жонсү: Мангасуудын цуглуулга. А зэрэглэлийн би юм болохгүй.

Жүн Ёонтаэ: Тийм биш ээ! Мастер та хангалттай хүчтэй!

Танака Кэнзо: Хүч чадлын хувьд би ялсан бололтой.

Ма Донвүк: Газартай минь тэгшиллээ дээ. Ийм юм анх удаагаа болж байна.

Хошино Минорү: Би ялсан бололтой.

Бэк Юнхо: Зугтаад л байх юм уу? Би Ча ангуучаас сул дорой харагдаж байна уу? Сэтгэлд сэвтэй л юм...

Тавата Канаэ: Дараагийн хөдөлгөөнийг нь уншиж чадахгүй нь! Бүжигчин, Ча Хэ Ин... Ойроос тулалдахыг нь харахаар энэ нэрийнх нь утгыг ойлгож байна.

Ча Хэ Ин: Хүрлээ. Бэк ангуучид туслахгүй бол.

Шимизү Акари: Сая юу байсан бэ?

Ча Хэ Ин: Баларлаа, рефлексээрээ хөдөлчихлөө.

Шимизү Акари: Өө тэр ёстой уурласан даа.

Фүжишима Тацүми: Тэр одоо юу хийх нь мэдэгдэхгүй.

Ханэкава: Зогсоох уу?

Гото Рюжи: Хэн нэгэн гэмтэхээр харагдвал.

Ча Хэ Ин: Хурдан юм!

Шимизү Акари: Муу шүү!

Сон Жинвү: Дэмий зүйл хийсэн байж магадгүй, гэхдээ энэ чинь нөхөрсөг тулаан шиг харагдаагүй болохоор.

Күмамото Ацүши: Чи хэн бэ?

Шимизү Акари: Худлаа... Уурласан байсан Күмамотог тийм амархан!

Гото Рюжи: Тэр шидтэн ангууч байх ёстой биз дээ?

Ханэкава: Тэгж л сонссон.

Гото Рюжи: Өөрөө олж мэдэх үү дээ.

Сон Жинвү: Ча ангууч аа, ялагдлаа хүлээн зөвшөөрөх зүгээр үү? Бэк ангууч хасагдсан бололтой.

Ча Хэ Ин: За.

Бэк Юнхо: Бүх хүчээ гаргасан ч гэсэн ялах нөхцөл байдал биш байлаа.

Ханэкава: Сон ангууч аа. Бүлгэмийн мастер Гото тантай нударга зөрүүлмээр байна гэнэ.

Сон Жинвү: Биеэс гарч буй энэ аура... Миний чадлыг хармаар байгаа биз. Чөтгөрийн цамхгаас олж авсан хүчээ шалгах сайхан боломж.

Гото Рюжи: Миний өмнөөс инээсэн үү?

Ханэкава: Гото-сан Сон ангууч хүсэлтийг хүлээж авлаа. Гэхдээ нөхцөл байгаа бололтой.

Гото Рюжи: Юу юм?

Ханэкава: Бүх хүчээрээ дайрах юм бол хүлээж авна гэнэ.

Гото Рюжи: Сонирхолтой.

Хөтлөгч эм: Удахгүй Жэжү арал руу хийх дөрөв дахь дайралт болох гэж байна. Японтой холбоо байгуулсны дараа амжилттай үр дүнд хүрэхийн тулд одоо бэлтгэл ажил хийгдэж байна.

Жүхэ ээж: Өнөөдөр ажилтай юм уу?

Ли Жүхи: Амарна. Өчигдөр хэлээ биз дээ?

Жүхэ ээж: Тийм үү? Ангуучид хичээж байгаа юм чинь бид ч бас ажил дээрээ хичээе.

Ли Жүхи: Байна уу? Жэжү рүү хийх дайралтын хамгаалалтын хүчингийн талаар асуух гэсэн юм.

Лим Таэгю: Юу болоод байна аа?

Ма Донвүк: Нөгөө алдарт 10 дахь S зэрэглэлийн ангууч уу? Зоригтой юм аа, Гототой тулаан хийх гэж.

Ча Хэ Ин: А зэрэглэлийн гяндангийн үеэр тулааныг нь харсан, гэхдээ S зэрэглэлийн ангуучийн өмнөөс гайгүй болов уу?

Бэк Юнхо: Өнөөдөр ангуучдын хажууд байгаад зүгээр байгаа бололтой.

Ча Хэ Ин: Тулааны талбарт хамраа дараад яваад байж чадахгүй. Тэднийг зогсоохгүй зүгээр үү?

Бэк Юнхо: Шидтэнтэй ойрын зайны ангууч тулалдах байгаа бол... Ердийн үед зогсооно. Гэхдээ Ча ангуучтай адил бодолтой байна. Итгэл хүлээлгэж байгаа биз? Миний сэжиг зөв бол, Сон ангууч үргэлжлүүлэн хүчээ сайжруулах чадвартай бол...

Сон Жинвү: За эхэлцгээх үү? Алив ээ, ярьж дуусаагүй байна.

Гото Рюжи: Энэ хурд болон хөдөлгөөн нь... Тэгсэн хэр нь шидтэн гэнэ ээ? Битгий хүнээр тогло. Чиний багийг тайлцгаая!

Сон Жинвү: Энэ хүн яах аргагүй бусад S зэрэглэлийнхээс илүү. Гэхдээ бултаж чадахааргүй хэмжээнийх биш юм.

Гото Рюжи: Дахиад инээлээ?

Лим Таэгю: Дайралтыг нь харж чадахааргүй хурдан.

Ма Донвүк: Сайн бултаж байна шүү. Тийм дайралтаас бултаж чадна гэдэг л гайхалтай.

Ча Хэ Ин: Зүгээр бултаад байгаа юм биш. Өрсөлдөгчийнхөө хүчийг шалгаж байна.

Гото Рюжи: Ингэж тойрч бултаад байх нь уурыг минь хүргэж байна. Төлөвлөгөөгөө өөрчиллөө. Жинхэнээсээ бяцлах болно.

Ча Хэ Ин: Сон ангууч аа!

Сон Жинвү: Жоохон удсан бол нүдээ алдах байлаа.

Гото Рюжи: Бугуйгаас минь биш гараас минь барилаа. Надаар тоглоод байна уу?

Сон Жинвү: Юу хэлж байгааг чинь мэдэхгүй байна. Бугуйг чинь барьчих юм бол тоглоом дуусна биз дээ? Чи ч бас энэ байдлаар нь дуусгахыг хүсэхгүй байх учиртай.

Иваза Иппэй: Хөөе, Гото-сан жинхэнээсээ үзэх гэж байна.

Бэк Юнхо: Энэ байдлаараа үргэлжлэх юм бол тэр хоёр зүгээр өнгөрөхгүй!

Сон Жинвү: Мөс?

Бэк Юнхо: Сон ангууч аа!

Рүно: Гото-сан.

Бэк Юнхо: Ингээд дуусгая, ямар нэг зүйл болбол хэн ч хариуцлагыг нь хүлээж чадахгүй! Тулаанаа ингээд зогсооё.

Ханэкава: За!

Бэк Юнхо: Дэмий зүйл хийчихсэн үү?

Сон Жинвү: Үгүй ээ.

Ма Донвүк: Хүчит Гототой тулалдаад шалбархайтай үлдэнэ гэдэг чинь гайхалтай.

Сон Жинвү: Жоохон халчхав уу даа. Гэхдээ... Ингээд энд байгаа бүх хүний чадварыг мэдлээ. 5 цэргээ тэдний сүүдэрт ч оруулж чадлаа.

Го Гүнхи: Тэгвэл дайралтад орох ангуучдын мэдээллийг явуулах болно.

Ханэкава: Тэгвэл манай дэд мастер руу явуулаарай.

Го Гүнхи: Мэдээж.

Сон Жинвү: Го захирал аа.

Го Гүнхи: Яасан бэ, Сон ангууч аа?

Сон Жинвү: Жэжү арал руу хийх дайралтын тухай...

Гото Рюжи: Рэйжи. Энд ч бас нэг дажгүй ангууч байна.

Сүгимото Рэйжи: Бүлгэмийн мастер тантай эн тэнцэхгүй биз дээ?

Гото Рюжи: Харин л дээ.

Сүгимото Рэйжи: Аль ангууч нь юм?

Гото Рюжи: Сон Жинвү. Саяхан S зэрэглэл болсон дахин сэргэгч.

Сүгимото Рэйжи: Хачин юм аа. Дайралтад орох хүмүүсийн дунд алга.

Гото Рюжи: Юу?

Ча Хэ Ин: Сон ангууч Жэжү арал дахь дайралтад оролцохгүй нь ээ.

Чой Жо Ин: Түүнд өөрийн шалтгаан байгаа биз. Тэгсэн ч гэсэн...

Бэк Юнхо: Бёнгугийн нэр бас энд алга. Гэхдээ...

Чой Жо Ин: Бид аль хэдийн 15 S зэрэглэлийн ангуучтай болсон. Энэ удаа заавал...

Бэк Юнхо: Ялах болно!

Сон Жинвү: Би ирлээ.

Жина: Ах аа, оройтлоо.

Пак Кюнхе: Тавтай морил, Жинвү. Хоол бэлэн шүү.

Сон Жинвү: Би ирлээ. Дөрвөн жилийн дараа сэрсэн ээжид минь би хэрэгтэй. Тийм болохоор... Жэжү арал руу явахгүй.

Хатан шоргоолж: Шинэ олз байхгүй болж тэд нэг нэгнээ иддэг боллоо. Энд миний албатууд найрлах хангалттай хоол байхгүй. Энэ байдлаараа болохгүй. Энэ арлыг орхихгүй бол. Илүү хүчтэй хүүхэд... Бусдаас илүү хүчирхэг, манай хаант улсыг удирдах чадвартай хүүхэд хэрэгтэй. Хүчтэй бол, хүү минь.

Хөтлөгч эм: Шоргоолж мангасууд сэтгэл түгшмээр хурдаар хөгжиж байна. Жэжү арал дахь 3-р дайралтаар газраар мөлхөж байсан тэд саяхан авсан дүрснээс харахад тэд илүү хүнтэй адилхан төрхтэй болж нуруундаа нэмэлтээр далавч ургуулсан байна. Ангуучдын холбоо эдгээр мангасуудтай тулалдах стратеги боловсруулж эхэлсэн.

Хүүхэд2: Мангас чинь гараад ирэх шив. S зэрэглэлийн ангуучтай нүүр тул!

Ёо Жинхо: Аюултай болохоор боль доо.

Хан Сонгю: Яагаад би хамгаалалтын хүчинд орж болохгүй юм?

Ёо Жинхо: Хан-сан Е зэрэглэл шүү дээ.

Хан Сонгю: Чи муу хэлчихлээ шүү.

Ёо Жинхо: Ёо, ёо. Уучлаарай!

Хөтлөгч эм: Ганцхан шоргоолж ч гэсэн эх газар руу гарахаас сэргийлж ангуучдыг хамгаалалтын ажилд элсүүлж байгаа.

Го Гүнхи: Эцэст нь маргааш... Жэжү арал руу хийх дайралт эхэлнэ.

Эр2: Нэгдүгээр флот байна. Бид Жэжү арлын ойролцоо зорьсон газраа ирлээ.

Эр3: Хоёр дахь флот зорьсон газартаа ирлээ.

Эр4: Гуравдугаар флот удахгүй периметр рүү орох болно.

Эр5: Дөрөвдүгээр флот одоогоор урагшилж байна. 5 минутын дараа зорьсон газартаа хүрнэ.

Жүн Ёонтаэ: Мастер, бидний хүч шоргоолжинд үйлчлэх үү?

Пак Жонсү: Тэрийг оролдож үзэх хүртлээ мэдэхгүй. Гэхдээ ноцтой байдал үүсвэл гэж биднийг ийшээ илгээсэн. Эдгээр аймшигт мөлхөгчдийг эх газарт хүрэхгүй байлгах ёстой.

Жүн Ёонтаэ: Аргагүй л мастер! Би таныг үлдсэн амьдралынхаа турш дагна аа!

Ма Донвүк: Эндхийг найдлаа шүү.

Эм2: Угаасаа ийм л юм болно биз. Өнөөдөр энд сайхан зүгээр сууя...

Ма Донвүк: Юмыг яаж мэдэх вэ дээ! Бас, дэд мастер чамайг байгаа болохоор би санаа амар явж чадна.

Эм2: Болгоомжтой байгаарай.

Ма Донвүк: За.

Лим Таэгю: Яагаад Минсунгийг тийм газар байршуулсан юм бэ? Ямар нэг зүйл болбол асуудалтай зүйл болно! Бүр хойшоо буцаа.

Ву Жинчул: Багууд бүгд холбоо барьсан. Эх газрын эргийн хамгаалалт ч, Жэжү арлын ангуучид ч бэлэн болсон. Анхаарал татах хүчин арал дээр амжилттай буусан.

Го Гүнхи: Энэ удаагийн төлөвлөгөө маш олон ангуучийг оролцуулж байгаа. Бас тэр орохоор шийдсэн нь бүр тайвшрууллаа.

Бэк Юнхо: Бёнгу! Чамайг ирнэ гэж бодсонгүй.

Мин Бёнгу: Эдгээгч би байхгүй бол чамайг хормын дотор үхэх болохоор хүрээд ирлээ. Мангас харахаараа шууд давшдаг биз дээ?

Бэк Юнхо: Тэгэхгүй бол чи алуулах болохоор л биз дээ!

Гото Рюжи: Энэ арлын төв дахь хот уу? Альфа байна. Бүх ангуучид яриарай.

Тавата Канаэ: Браво байна, байрлалдаа ирсэн.

Фүжишима Тацүми: Чарли, байрлалдаа ирсэн.

Иваза Иппэй: Дельта хэзээд ч бэлэн.

Бэк Юнхо: Шууд дамжуулалт уу?

Эр1: Тийм ээ. Ямар нэг ослоос сэргийлж 10 минутын сааталтай байх болно. Ангуучдын харилцааны албаны зураглаачийн хувиар... Энэ тулааныг хүмүүст заавал хүргэх болно!

Ма Донвүк: Ангуучид хамгаалах зүйлтэй байхаараа л бүх хүчээ гаргаж чадна! Тэгсэн ч гэсэн хэцүү тулаан болно шүү. Зүгээр үү?

Эр1: Санаа бүү зов. Би ингэж харагдаж байгаа ч А зэрэглэл. Би аюултай нөхцөлд зураг авалт хийж дассан.

Ма Донвүк: Тэр чинь ашгүй дээ. Олон нийт S зэрэглэлийн дайралтыг үзэх сүүлчийн боломж байж магадгүй юм. Үгүй ээ, үзэхгүй бол болохгүй. Энэ удаа заавал дуусгах ёстой.

Бэк Юнхо: Энэ удаа бүтэлгүйтэх юм бол манай улс газрын зургаас алга болох биз. Энэ улсад баатар хэрэгтэй.

Ву Жинчул: Дайралтын баг хөдлөхөд бэлэн.

Го Гүнхи: За тэгвэл Жэжү арал руу хийх дөрөв дахь дайралтыг эхлүүл!

Гото Рюжи: Бүгд хүчээ гарга!

Тавата/Фүжишима/Изава: Ойлголоо!

Чой Жо Ин: Анхаарал татах хүчин хөдөлж эхэллээ.

Бэк Юнхо: Гайхалтай шидийн хүч вэ. Тэд бас хөдлөөд эхэллээ.

Лим Таэгю: Хөөе, хөөе ийшээ ч бас ирж байна.

Чой Жо Ин: Хавхлагыг нээгээрэй. Би зохицуулъя.

Мин Бёнгу: Гайхалтай...

Чой Жо Ин: Нэлээн олон байна шүү. Жоохон хүчээ нэмье даа. Эцэст нь буцаж ирлээ. Энэ аралд.

Ма Донвүк: Аргагүй л төгс зэвсэг! Найдвартай юм.

Чой Жо Ин: За манайхан бууцгаая.

Ма Донвүк: Японы ангуучид шоргоолж нарыг цаг гаруй хугацаанд саатуулж чадна.

Ма Донвүк: Тэгэхээр түүнээс өмнө хатан хааныг нь ялахгүй бол болохгүй. Бүгд бэлэн үү? Бид чадна аа! Явцгаая.

Сүгимото Рэйжи: Бид ч бас эхлэхэд бэлэн. Саатуулах дохиог асаа.

Цэрэг: Саатуулах дохиог асаалаа.

Сүгимото Рэйжи: Ингээд шоргоолжнууд хатан хааны аюулын дохиог мэдэрч чадахгүй.

Тавата Канаэ: Күмамото! Гайхаад байвал үхнэ шүү.

Шимизү Акари: Тэр хүмүүс хатан хааныг ялахаас илүү бид эднийг алаад дуусгасан хурдан биш үү?

Фүжишима Тацүми: Тийм байж магадгүй. Кэнзо хаана байна?

Шимизү Акари: Тэнд тоглож л байна, хүүхэд шиг л.

КЭЙ: Саяны галыг харсан уу?

Иваза Иппэй: Чой гээд тэр хүн билүү?

КЭЙ: Тэр бид хоёр тулалдвал юу болох бол?

Иваза Иппэй: Халуун хүйтэн л болно биз.

Чой Жо Ин: Үүрийг түгжчихлээ. Сатааруулж байхад нь хурдан урагшилъя.

Бэк Юнхо: Олон хонгил байна шүү. Яаж хатан хаан руу очих нүхийг олох вэ? Юу хийж байгаа юм бэ? Аюултай байлаа.

Чой Жо Ин: Бүгдийг нь шалгаж байх цаг байхгүй. Хамгийн гүн хонгилыг нь олоход болно биз дээ? Тэр бололтой.

Сон Жинвү: Өдөр тутмын даалгавар дууслаа. Өнөөдөр хэн ч алга шүү. Энэ удаагийн дайралтад оролцож байгаа бүх S зэрэглэлийн ангуучид хүчтэй. Тэр хүмүүс бол амархан цэвэрлэнэ. Би байхгүй байсан ч.

Мин Бёнгу: Үнэхээр энд хатан хаан нь байгаа юм уу? Эднийг хаяад зугтаагүй юу?

Бэк Юнхо: Энэ бол арал. Зугтах газар байхгүй.

Чой Жо Ин: Бүгдээрээ үүнийг ирээд хар даа.

Мин Бёнгу: Өндөгний өрөө!

Чой Жо Ин: Хатан хааны өрөө бас ойр байх ёстой.

Ча Хэ Ин: Тэрийг хар даа! Тэр өндөг...

Мин Бёнгу: Арай... Энэ бас шоргоолжны өндөг үү? Хэмжээ нь бас арай л уу?

Бэк Юнхо: Бидний даалгавар бол хатан хааныг алах, өөр зүйлд санаа зовох хэрэггүй. Гэхдээ сандрах нь аргагүй. Тэд хувьслын хязгааргүй боломжуудтай юм шиг санагддаг. Хэрэв тэр том өндөгнөөс төрсөн шоргоолж амьд бол...

Танака Кэнзо: Новш. Ядаргаатай хорхойнууд юм аа. Нэг нь мөрийг минь хазчихлаа.

Шимизү Акари: Эмчлүүлэх үү? Үнэгүй биш л дээ!

Танака Кэнзо: Шимизү солиороод байлгүй хурдан эмчил.

Шимизү Акари: Гэхдээ хүссэн зүйл байна. Энэ удаа мөнгө биш.

Танака Кэнзо: Дахиад ирж байна. Аргагүй нь дээ, юу хүсэж байгаа юм?

Бичиг: Улам ширүүсэх нь дээ

Back to episodes Go home