Сон Жинвү: Чөтгөрийн хааны цэвэршүүлсэн цус... Ингээд бүгд цугларлаа. Бүтэх боломж нь миний оюун ухааны чадвараас хамаарна гэнэ ээ?
Эсил: Жинвү-сама зүгээр үү?
Сон Жинвү: Эхлүүлье. Амьдралын бэлдмэлтэй болчихлоо. Гэхдээ энэ үнэхээр ээжийн мөнхийн нойрыг эмчилж чадах уу? Айрон боддоггүйгээрээ бодсон байх шив. Сэр. Нэр үү? Кайселлиан? Каркалин? Юу гэж байлаа?
Эсил: Жинвү-сама нэр санахдаа сайн биш юм аа?
Сон Жинвү: За хамаагүй ээ. Чиний нэр бол... Кайсел.
Эсил: Энэ хүү байх юм бол, гэр рүүгээ хормын дотор очно! Гэрт очихоор үдэшлэг хийе. Аав ч бас баттай баярлах болно! Хөөе!
Сон Жинвү: Хурдан хариад бэлдмэлийг туршиж үзмээр байна.
Эсил: Сонсож байна уу?
Сон Жинвү: Өө тийм, шагнал дээрх шидэт чулуу?
Эсил: Үдэшлэг хийж болно, хөгжилтэй үдэшлэг!
Сон Жинвү: Энэ биш ээ. Энэ ч бас биш... Олчихлоо! Сүүдрийн солилт... Ингээд сүүдрийн цэрэг хаана ч байсан солигдож чадна гэсэн үг үү? Тийм бол... Эсил, уучлаарай гэхдээ чи гэр рүүгээ ганцаараа харь даа.
Эсил: Юу? Үдэшлэг яах юм?
Сон Жинвү: Радисугийн шилтгээн 80-р давхарт, арай жоохон хол байна.
Эсил: Тийм үү?
Сон Жинвү: Боломж байвал дахиад уулзъя. Сайн сууж байгаарай.
Эсил: Жинвү-сама, би...
Сон Жинвү: Үнэхээр эргүүл хийж байсан сүүдэртэй солигдчихлоо. Унших хугацаа нь гурван цаг, эндээс гэр рүүгээ... Кайсел!
Го Гүнхи: Ангуучдын шидийн хүч шоргоолжнуудыг дуудаж, онцгой дохиогоор тэдний сүргийн оюун ухааныг саатуулах болно. Тэр хооронд, ангуучдын баг үүр рүү орж цэргүүд нь байхгүй байгаа үед хатан хааныг буулгаж авах уу?
Ву Жинчул: Асуудал нь дохио амжилттай ажиллах уу үгүй юу гэдэг.
Го Гүнхи: Түүний төлөвлөгөөнд эргэлзэхгүй байна гэвэл худлаа болно, гэхдээ манай судлаачид хүртэл санал нийлсэн. Бас дохио үйлчлэхгүй байсан ч гэсэн, зугтах нөөц төлөвлөгөө хүртэл боловсруулсан. Бидний хийх зүйл бол бүрэн бэлтгэл ажлыг нь хийгээд ангуучдыг явуулах.
Ву Жинчул: За.
Го Гүнхи: Тэгээд... Сон ангуучтай холбогдож чадсан уу?
Ву Жинчул: Хараахан чадаагүй л байна.
Мин Бёнгу: Юнхо-сан. Эцэст нь нэг юм ууж байж жоохон инээгээч дээ! Сая ярьсан түүх үнэхээр инээдтэй байсан биз дээ?
Бэк Юнхо: Бёнгу. Би зүгээр л ойлгохгүй байна.
Мин Бёнгу: Ингэж хөмсгөө зангидаад л байх юм бол үрчлээтэй болно шүү.
Бэк Юнхо: Дэмий юманд санаа зовохоо боль! S зэрэглэлийн эдгээгч, Мин Бёнгу. Тэрээр залуу насандаа ямар нэгэн ноцтой гэмтэл авалгүй зодог тайлж чадсанаараа онцлогтой. Тэгээд бид өмнө нь хамтдаа тулалдаж байсан хамтрагчид. Байдаг шигээ л ярьдаг зүйл шигээ хачин хүн шүү. Талархаж байна.
Мин Бёнгу: Юнхо-сан. Үнэхээр явах юм уу?
Бэк Юнхо: Тийм ээ.
Мин Бёнгу: Юнсокыг үхэхийг харсан байж уу?
Бэк Юнхо: Тийм болохоор л явна. Тэр шоргоолжнуудыг зүгээр орхих юм бол улс даяар тийм зүйл болно.
Мин Бёнгу: Хэзээ тийм эх оронч хүн байсан юм бэ?
Бэк Юнхо: Угаасаа л явах юм бол догь сонсогдох шалтаг хэлэх хэрэгтэй гэж бодоод.
Мин Бёнгу: Тэр иймэрхүү зүйл хэлж байсан биз дээ? Би явахгүй ээ. Яасан ч. Намайг ятгахаар ирсэн бол бууж...
Бэк Юнхо: Зүгээр мэнд мэдэх гэж ирсэн төдий. Дахиж уулзахгүй байж магадгүй болохоор.
Мин Бёнгу: Би төрийн албаны шалгалт өгөх гэж байгаа.
Бэк Юнхо: Чи юу?
Мин Бёнгу: Би иймэрхүү зүйлтэй орооцолдож чадахгүй ээ. Цус... тийм зүйл. Тийм болохоор төрийн ажилтан болно. Түүхээс өөр юм мэдэхгүй болохоор хэцүүдэх байх даа.
Бэк Юнхо: Түүхэндээ мэргэшсэн байсан юм уу?
Мин Бёнгу: Би чинь үе үеийн бүтээлүүдэд дуртай байсан биз дээ?
Бэк Юнхо: Тэр чинь юу юм?
Мин Бёнгу: Гэхдээ... Энэ чинь энгийн. Дайн гэх зүйлсийг өнгөрсөнд үлдээхэд болно.
Бэк Юнхо: Тийм шүү. Энгийн биш нь ангуучид. Бодоод байхад, мангастай тулалдах дургүй ангууч харж байгаагүй юм байна. Тулаан нь тэдний амьдралын нэг хэсэг болдог. Зарим нь бүр таашаал авдаг. Магадгүй энэ сэргэлтийн нөхцөл үү?
Мин Бёнгу: Юнхо-сан. Дух чинь дахиад л.
Бэк Юнхо: Дуугүй болоод зүгээр уу!
Мин Бёнгу: Та ч муу зуршилдаа автах юм аа.
Бэк Юнхо: Юу гэсэн үг вэ?
Сон Жинвү: Надаас болж авсан түлэгдэл. Ууж чадахгүй байж магадгүй. Хэрэв уух юм бол бас юу болохыг мэдэхгүй. Гэхдээ... Өдийг хүртэл системийн бий болгосон гайхамшгийг харсан. Е зэрэглэлийн намайг энэ хүртэл авчирсан. Итгээд үзье. Ээж ээ... Гуйж байна. Сэрээрэй! Хүчтэй болох гэж тулалдсан ганц шалтгаан минь. Гуйж байна, сэрээрэй, ээж ээ!
Жина: Өнөөдөр төвлөрч чадахгүй нь. Яагаад юм бол? Сайхан сэвшээ салхи байна.
Пак Кюнхе: Жинвү юу? Би хэр удаан унтсан бэ?
Сон Жинвү: Дөрвөн жил. Дөрвөн жил болсон.
Пак Кюнхе: Жина?
Сон Жинвү: Сайн байгаа.
Пак Кюнхе: Баярлалаа, Жинвү. Амлалтаа биелүүлж ээ? Том хүний царайтай болжээ. Гэхдээ ингэж их гэмтээд өөрийгөө хүчилж байсан байх даа. Хэцүү байсан биз дээ?
Сон Жинвү: Зүгээр... зүгээр дээ.
Пак Кюнхе: Баярлалаа, Жинвү.
Сон Жинвү: За.
Ахлах эмч: Мөнхийн нойронд автсан өвчтөн сэрсэн гэнэ ээ?
Эмч: Тийм ээ, итгэхэд хэцүү. Мөн түүний биеийн байдал ч хэвийн, өөрөө болон гэр бүл нь хурдан эмнэлгээс гарахыг хүсэж байгаа.
Пак Кюнхе: Жина, үнэхээр том болжээ.
Жина: Ээж ээ!
Пак Кюнхе: Санааг чинь зовоосонд уучлаарай.
Сон Жинвү: Эцэст нь хичээсний үр дүн гарлаа. Эцэст нь хүсэж байсан шагналаа авлаа.
Го Гүнхи: Өнөөдөр цугласан та бүхэнд баярлалаа. Мэдэж байгаачлан, Жэжү арлаас ирж буй нисдэг шоргоолжнууд ойр орчмын газарт хохирол учруулж байгаа. Энэ хэрэгт хариу өгөх гэж ангуучдын холбоо бид Жэжү арлын 4 дахь дайралтыг зарлаж байна. Энэ удаа, улсын S зэрэглэлийн ангуучдаас гадна японы 10 S зэрэглэлтэй хамтрах болно. Нэмээд, А зэрэглэл болон түүнээс доош зэрэглэлийн ангуучид ойр орчмын газар болон далайн хэсгийг хамгаалж олон нийтийн аюулгүй байдлыг хангана. Энэ удаа, бид заавал дуусгах болно!
Мин Бёнгу: Юнсок-сан... Би үнэндээ айж байна.
Юнсок: Би ч бас. Гэхдээ тулалдаж чадахгүй хүмүүс биднээс 100 дахин илүү айж байх учиртай. Дуусгацгаая. Энэ бол чадвартай бидний хийж чадах зүйл. Энэ улсыг шоргоолжны улс болгож болохгүй биз дээ?
Бэк Юнхо: Тэнэг! Би тэднийг бяцлах болно...
Юнсок: Юнхо-сан тааварлашгүй талтай. Зан чанар бас чадвар нь. Тэр үед нь түүнд тусалж чадах нь чи бид хоёр.
Сон Жинвү: Хөөе чамаас нүдээ салгахаар хормын дотор л...
Пак Кюнхе: За эхлээд гэрийн ажил хийж эхлэх үү дээ. Гурвуулаа цэвэрлэцгээе. Энэ байшин ч нэлээн хуучирчээ. Толбыг нь арилгахад нэлээн хэцүү байна.
Жина: Намайг төрснөөс хойш энд амьдарсан юм чинь дээ.
Пак Кюнхе: Тийм шүү.
Сон Жинвү: Миний байнга хүсэж байсан зүйл... тэгсэн хэр нь таагүй мэдрэмж арилахгүй юм. Ангуучаар ажиллаж байх хугацаанд, орж болохгүй газарт орчихсон юм биш үү дээ.
Пак Кюнхе: Жинвү.
Сон Жинвү: Юу болсон бэ?
Пак Кюнхе: Ааваасаа ямар нэг зүйл сонссон уу? Бодоод байхад, мэдээг харсан. Ангууч болжээ.
Сон Жинвү: Тийм ээ.
Пак Кюнхе: Аав чинь ангууч болохоосоо өмнө гал сөнөөгч байсан биз дээ? Хүмүүст туслах гээд хичээж байгаа түүний төрх догь харагдаад гэрлэсэн юм. Чи түүний тэр чанарыг нь өвөлж авчээ.
Жина: Би ч бас эмч болоод хүнд туслах болно.
Пак Кюнхе: Тийм шүү, Жина ч бас өвөлж авсан.
Жина: Тийм байгаа биз?
Сон Жинвү: Байна уу?
Ву Жинчул: Хэвлэл мэдээлэлтэй сайн ярилцлаа.
Го Гүнхи: За, чамайг ч бас оролцсонд баярлаж байна.
Ву Жинчул: Мэдээж.
Го Гүнхи: Тэгсэн ч гэсэн түүний дараа яг түүнтэй уулзана гэж бодсонгүй.
Ву Жинчул: Томас Андре. Аль нэг улстай өрсөлдөхүйц эрх мэдэлтэй, Америкийн харьяанд байдаг S зэрэглэлийн ангууч. Би түүнийг даалгаварт элсэх бодолтой байгаа гэж найдаж байсан.
Го Гүнхи: Энэ цаг хугацааг бодохоор аргагүй. Гэвч улсын цэргийн хүчинтэй эн тэнцүү байж чадах нэгэн гадаадын хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй.
Ву Жинчул: Тийм ээ. Гэхдээ яагаад ирсэн юм бол?
Го Гүнхи: Өөрийнх нь хэлж байгаагаар бол хажууханд байж таараад ирсэн гэсэн, магадгүй Хван ангуучийн талаар анхааруулах гэж ирсэн байж магадгүй... эсвэл бүр мөсөн өөр зүйл. Ингэхэд Сон ангуучтай холбоо барьсан уу?
Ву Жинчул: Яг саяхан барьсан. Удахгүй ирэх болно.
Го Гүнхи: Үйл ажиллагаа дөрвөн өдрийн дараа эхэлнэ. Энэхүү дайралт нь бидний удаан хугацаанд дуусгаагүй ажил. Бидэнд хүчээ зээлүүлэхгүй биз?
Сон Жинвү: Түвшин ахих маш том боломж. Зүгээр явуулмааргүй байна. Өнөөдрийг хүртэл бол тэгж бодох байсан. Би... Шидийн долгион?
Го Гүнхи: Аргагүй л, энэ зайнаас мэдэрнэ гэдэг. Зааланд манай S зэрэглэлийн ангуучид дасгал хийж байгаа. Сонирхож байгаа бол, очиж харах уу?
Ма Донвүк: Бэк дарга аа... Залуу байгаа дээрээ биеийн доод хэсгээ сайжруулбал яаж байна?
Бэк Юнхо: Одоо бол би зүгээр нэг оффисын ажилтан, Ма мастер аа.
Го Гүнхи: S зэрэглэлийн ангуучид нэг газар ингэж цуглах маш ховор. Саяны шидийн долгион тэр хоёрын гаргасан долгион биз.
Сон Жинвү: Бэк ангууч түлхүүлж байна.
Чой Жо Ин: Тэгсэн ч гэсэн, Бэк захирал жинхэнээсээ үзэх юм бол Ма ангууч барахгүй.
Сон Жинвү: Сайн уу?
Чой Жо Ин: Тэнд байгаа хүн бол Алдрын бүлгэмийн Ма Дунгвук.
Сон Жинвү: Яагаад жинхэнэ хүчээ ашиглахгүй байгаа юм? Хүчээ дармаар өрсөлдөгч биш баймаар юм.
Чой Жо Ин: Хүний өмнө жинхэнэ хүчээ гаргаж чадахгүй. Бүх хүчээ гаргахаараа тэр мангас болдог.
Сон Жинвү: Тулааны үед хувирдаг гэсэн нь үнэн байж ээ?
Чой Жо Ин: Тэнд байгаа хүн бол Хүлэгт баатрын бүлгэмийн... Өө манай зочид. Японы S зэрэглэлийн ангуучид. Мөн бүлгэмийн мастер болох Гото Рюжи.
Шимизү Акари: Тэр хэн бэ?
Ханэкава: Саяхан S зэрэглэл болсон Сон Жинвү гэх ангууч.
Гото Рюжи: Нэлээн хүчтэй алуурчны төрлийнх бололтой.
Ханэкава: Үгүй ээ, тэр хүн шидтэн.
Гото Рюжи: Тэр үү?
Лим Таэгю: Манай Минсунгийн нээлтийг шуугиантай болгосон Сон биш үү?
Ча Хэ Ин: Тэгээд л уур амьсгал өөрчлөгдөж.
Ханэкава: Хэрэв энэ улсынх нь шилдэг нь юм бол жоохон урам хугарлаа. Гото-саны тулааныг байнга хардаг болохоор уу, бусад S зэрэглэл S гэж харагдахгүй байна.
Гото Рюжи: Тийм биш байх аа.
Пак Жонсү: Таалагдахгүй байна шүү. Орчуулагч аа, сая биднийг дооглож байсан биз дээ? Үгийг чинь ойлгохгүй ч мэдэж байна.
Жүн Ёонтаэ: Аргагүй л, мастер.
Ханэкава: Хэн бэ?
Жүн Ёонтаэ: Энэ хүн бол Хүлэгт баатрын бүлгэмийн Парк Жонсу.
Ханэкава: Парк Жонсу? Анх удаа л сонсож байна.
Жүн Ёонтаэ: Мастер S зэрэглэл биш А болохоор сонсож байгаагүй байх. Гэхдээ тэгсэн ч бид улсын таван том бүлгэмийн нэг. Бид энэ удаагийн дайралтад...
Лим Таэгю: Юу хийж байгаа юм бэ?
Ча Хэ Ин: Дэмий юм хийгээд хэрэггүй шүү.
Пак Жонсү: Тийм биш ээ! Эд биднийг сул доройгоор нь дуудаад байсан юм.
Лим Таэгю: Хамаагүй болохоор тайвшир.
Гото Рюжи: Цагаа оллоо. Энэ боломжийг ашиглаад...
Ханэкава/Рюжи: ...S зэрэглэлийн ангуучдын хооронд нөхөрсөг тулаан хийе.
Пак Жонсү: Би хойш суух юм уу?
Гото Рюжи: Та нар дүрмээ гаргаж болно.
Го Гүнхи: Болж байна. Гэхдээ ганцаарчилж тулалдахад хэцүү шидтэн болон тулаанч биш хүмүүсийг оруулахгүй байцгаая.
Гото Рюжи: Хамаагүй ээ.
Бэк Юнхо: Тэгвэл зөвхөн тулааны ангиллын ангуучдын. Бугуйгаа бариулах эсвэл нуруундаа хүргүүлэх, эсвэл хөлөөсөө өөр зүйлээр шаланд хүрэх юм бол ялагдана. Тэгээд тулааны хувьд... Нэгийн эсрэг нэг биш, бүгд нэг дор байвал яаж байна? Дайралт ч мөн адил эмх замбараагүй болох нь гарцаагүй.
Гото Рюжи: Ойлголоо. Тэгье.
Го Гүнхи: Манайхаас Ча, Лим, Ма, Бэк ангуучид.
Гото Рюжи: Тэгвэл бид Тавата, Күмамото, Хошино, Танака гээд дөрвөн ангууч.
Го Гүнхи: Тэгвэл нөхөрсөг тулааныг эхлүүлье.
Бичиг: Бидэнд баатар хэрэгтэй
Back to episodes Go home