Solo leveling 20

Эсил: Бууж өглөө! Бууж өгч байна! Гуйж байна амийг минь өршөөгөөч.

Сон Жинвү: Энэ хоолой... Чи арай?

Эсил: Уучлаарай, бид ялагдлаа. Гуйж байна, амийг минь өршөө.

Сон Жинвү: Бидэн рүү дайрчхаад амь гуйж байна уу? Танай хамтрагчид бүгдээрээ үхсэн байтал.

Эсил: Хүлэгт баатруудын үүрэг бол эзнээ хамгаалах, би зүгээр бол тэд баярлах байх.

Сон Жинвү: Би л гэж? За яах вэ.

Эсил: Боломж!

Сон Жинвү: Юу хийж байгаа юм?

Эсил: Амийг минь өршөөх юм бол юу ч хамаагүй өгье. Тийм болохоор гуйя!

Сон Жинвү: Энэ чөтгөр... Тэгвэл, дараагийн давхар руу орох зөвшөөрлийг хаана байгааг мэдэх үү?

Эсил: Зөвшөөрлийн хуудсыг бол манай гэр бүл хадгалж байгаа. Намайг алаагүй болохоор, би өгье. Дээд талын давхруудад бас хаана байгааг нь мэднэ, миний болон гэр бүлийн минь аюулгүй байдлыг хангах юм бол замчилж өгье.

Сон Жинвү: Танай гэр бүл нууж байж ээ? Хэр ихийг ялсан ч гарч ирэхгүй байсан нь аргагүй юм байна. Асуулт нь. Би чамд итгэж болох уу?

Эсил: Мэдээж. Би худлаа хэлэхгүй.

Сон Жинвү: Болж байна, зөвшөөрлийг өгөх юм бол гэмтээхгүй ээ.

Эсил: Баярлалаа.

Сон Жинвү: Ингэхэд, та нар яг хэн юм?

Эсил: Би бол Радиру гэр бүлийн том охин, Эсил.

Сон Жинвү: Тийм биш ээ. Баркагаас мэдсэн зүйлтэй адил системийн талаар мэдээлэл авъя гэж бодсон юм. Та нарын толгой дотор хүмүүсийг ал гэсэн хоолой сонсогддог уу?

Эсил: Үгүй ээ, гэхдээ өөр тушаал бол сонсдог.

Сон Жинвү: Юу юм?

Эсил: Одоо амьдарч байгаа газраа хамгаал.

Сон Жинвү: Хэзээнээс?

Эсил: Энд ирэх үед.

Сон Жинвү: Энд ирэх үед ээ? Түүнээс өмнө хаана байсан юм?

Эсил: Чөтгөрийн орон. Гэтэл нэг өдөр сэрэхэд энд байсан.

Сон Жинвү: Чөтгөрийн оронд юу хийж байсан юм?

Эсил: Дайн. Дайнд бэлдэж байсан.

Сон Жинвү: Дайн? Хэнтэй?

Эсил: Чөтгөрүүд бүгд нэгдэхгүй бол болохгүй тийм хүчтэй дайсантай тулах гэж. Тэдэнтэй хийх дайн тэнгэрийн хаяанд байсан юм шиг санагдаж байна. Мэдээллийн зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн тул энэ харилцан яриаг зогсоолоо. Мэдээллийн зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн тул энэ харилцан яриаг зогсоолоо. Зөвшөөрөгдсөн...

Сон Жинвү: Үүнээс илүү бүтэхгүй бололтой.

Ву Жинчул: Энэ бол энэ удаагийн японы хилтэй ойролцоо байх арал дээр нисдэг шоргоолжноос болж гарсан хохирол. 294 энгийн иргэн амиа алдаж, 108 ангууч аюулыг таслан зогсоохоор ажиллажээ. Тэндээс дөрвөн Е, нэг С, нэг В зэрэглэл нас барсан.

Го Гүнхи: Бүгд ганц шоргоолжноос болж...

Ву Жинчул: Сүүлд ирсэн А зэрэглэлийн ангуучид эцсийн цохилтыг өгч үгүй хийсэн байна.

Го Гүнхи: Тэгвэл нисдэг шоргоолж А зэрэглэлийнх.

Ву Жинчул: Энэ нь хяналтын багийн цогцсын шинжилгээний дүгнэлттэй таарч байна.

Го Гүнхи: Халдлага Жэжү арлаас 120 километрийн зайд болсон байна. Хэрэв шоргоолжнууд цааш нисэх чадвараа олж авбал эх газарт хүрч чадна. Маш хурдан японтой хамтран ажиллах хүсэлт тавь. Бусад хөрш орнуудад аюулын түвшинг нэмэгдүүлэх талаар мэдэгдээрэй.

Ву Жинчул: За.

Го Гүнхи: Ирэх ёстой мөч нь ирлээ. Бидэнд алдах цаг байхгүй. Дахиад хүний ​​амь эрсдэхээс өмнө би үүнийг зохицуулна гэж найдаж байсан ч... Ангуучдын холбооны тэргүүний бүрэн эрхийнхээ дагуу би... Жэжү арал дээр хийх дөрөв дахь дайралтыг зарлаж байна!

Эсил: Уучлаарай. Яагаад би гэнэт ухаан алдсан юм бол?

Сон Жинвү: Үгүй ээ, зүгээр. Бие чинь зүгээр үү?

Эсил: Тийм ээ, зүгээр. Санаа зовсон байх нь ээ...

Сон Жинвү: Зүгээр асууя л гэж бодлоо. Түүнээс илүү, бид очих болж байна уу?

Эсил: Өө, тийм. Радиру гэр бүлийн амьдардаг цамхаг. Тэнд зөвшөөрөл байгаа.

Боргон: Чи яг юу авчраад ирэв ээ? Эсил! Чи харахгүй байна уу? Энэ хүний сүүдрийн ард арми байна.

Сон Жинвү: Хөөх, анзаарчихлаа шүү.

Боргон: Охиныг минь хуурч манай цамхгийг эзлэхээр ирсэн бол амьд явуулахгүй шүү.

Эсил: Аав аа, гуйж байна!

Сон Жинвү: Би түүнтэй тохиролцсон. Зөвшөөрлийн хуудсыг авч байвал хэнийг ч гэмтээхгүй.

Боргон: Вулкан болон Метус хоёрыг ялагдсан гэдгийг сонссон. Тийм хүнийг бид ялах боломж байхгүй.

Сон Жинвү: За хүлээж авлаа.

Боргон: Тэгвэл энд хийх зүйл чинь дууссан байх учиртай. Одоо алга бол!

Сон Жинвү: Бас нэг зүйл. Энэ охиныг авч явлаа.

Боргон: Чи...

Сон Жинвү: Үгүй ээ, хүлээ зам заалгах гэсэн л юм. Дээд давхрууд дээрх зөвшөөрлийн хуудас хаана байгааг мэднэ гэсэн.

Боргон: Охины минь аюулгүй байдлыг?

Сон Жинвү: Хангах болно.

Боргон: Болж байна, ойлголоо.

Сон Жинвү: Тийм л гэсэн үг, найдлаа шүү Эсил.

Эсил: За!

Ханэкава: Бүлгэмийн мастер аа.

Сон Жинвү: Ингээд 89-р давхар цэвэр. Игрит болон Танк хоёр түвшнээ ахиулчихлаа. Зэрэглэл нь S болон А-тэй тэнцүү боллоо. Цэргийн хүчин маань ч нэлээн сайн болсон.

Эсил: Ингээд солилцоо хийх гэж авчирсан бэлгүүд хэрэгцээгүй болчихлоо.

Сон Жинвү: Тэр чигээр нь буцаагаад аваад явахад болно.

Эсил: Тэгж болохгүй. 90 ба түүнээс дээш давхар нь элит язгууртнуудын удирдлага дор байдаг. Энэ хүртэл тулгарсан чөтгөрүүдтэй харьцуулшгүй. Тийм болохоор ярилцаад зөвшөөрлийг нь олж авсан нь...

Сон Жинвү: Хэрэв би та нараас сул дорой байсан бол ярилцах уу? Тийм л гэсэн үг. Чөтгөрийн ноёд та нар дандаа шат шатны албан тушаалын төлөө уралддаг биз дээ? Би Радису гэр бүлийг хамгийн дээр нь гаргаж өгье.

Эсил: Радиру шүү дээ. Нөгөө, Жинвү-сама яагаад манай гэр бүлийг өршөөсөн юм?

Сон Жинвү: Чи таалагдсан болохоор.

Эсил: Юу?

Сон Жинвү: Жинхо болон Эсил... Би ийм төрлийн хүмүүстэй нэлээн таардаг бололтой. Эсил одоо харьж болно. Үүнээс цааших дайснууд хүчтэй биз дээ? Аавд чинь өгсөн амлалт байгаа. Зөвшөөрлийг хаанаас олохыг заачих юм бол би өөрөө яаж ийгээд болгоно.

Эсил: Би тийм хэрэгцээгүй юм уу?

Сон Жинвү: Тийм биш ээ. Аюултай байна гэж бодоод л. Чи зөндөө зүйл хийж өгсөн, баярлалаа.

Эсил: Би таныг эцэс хүртэл нь дагах болно. Би Жинвү-самагийн биелүүлэх зүйлийг хармаар байна.

Сон Жинвү: За. Тэгвэл явцгаая.

Эсил: За.

Сон Жинвү: Эсилийн хэлсэн шиг, 90-р давхраас хойш хамаагүй хэцүү болсон. Зөвшөөрлийн хуудсыг хамгаалах мангасуудын тоо болон хүч нь хамаагүй өөр түвшнийх болсон. Гэхдээ тэгсэн ч гэсэн нэг нэг алхмаар давхруудыг цэвэрлэж байсан. Заавал Амьдралын бэлдмэлийн орцыг олж авахын тулд.

Чой Жо Ин: Чи бид хоёрыг дөрөв дахь Жэжү арлын дайралтад дуудсан.

Ча Хэ Ин: За.

Чой Жо Ин: Биднээс гадна Цагаан бар бүлгэмийн Бэк захирал, улсын бүх S зэрэглэлийн ангуучид мэдэгдэж байгаа бололтой.

Ча Хэ Ин: Тэгвэл Сон ангуучид ч бас...

Чой Жо Ин: Бас энэ удаад, хөрш улстай хамтарч ажиллах бололтой.

Ча Хэ Ин: Япон уу?

Чой Жо Ин: Яг тийм. Нисдэг шоргоолжнуудыг бодохоор тэд ч бас аюулд орж байгаа юм. Ойлгомжтой шийдвэр байсан. Хэн ч байсан болно, тэднийг алж л байвал.

Ча Хэ Ин: Өдөр нь?

Чой Жо Ин: Одоохондоо төлөвлөж байгаа. Гэхдээ удаан хүлээхгүй нь баттай. Мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг шийдэхийн тулд, өнөөдөр тэдний маш том бүлгэмийн ангууч энд ирэх бололтой.

Сон Жинвү: Эцэст нь сүүлчийн давхар.

Эсил: Гэхдээ хэн ч алга шүү.

Сон Жинвү: Энэ чөтгөрийн хаан... Баран. Ямар гайхалтай аура вэ. Ийм зүйлийг ялж чадах уу?

Эсил: Алах хүсэл нь намайг унагах нь...

Сон Жинвү: Эсил хүртэл мэдэрч байна. За нисээд байх юм бол хэцүү дээ. Луу? Чөтгөрөөс өөр төрлийн зүйл удирддаг юм уу? Нэлээн их байна шүү.

Эсил: Яах вэ? Жинвү-сама.

Сон Жинвү: Мэдэж байна! Гараад ир!

Эсил: Гайхалтай, Жинвү-сама ийм тулалдах аргатай байсан юм уу? Гэхдээ... Тэр бол чөтгөрийн хаан, Баран. Эндхийн захирагч. бас Жинвү-сама бол зүгээр нэг халдагч устгах ёстой бай. Би... Хэний талд орох вэ?

Сон Жинвү: Энгийн нэг аянга биш бололтой. Өргөн хүрээтэй бүгээд шоконд оруулах нөлөөтэй. Цэргүүд минь буцаад амь орох боломжтой ч, тэрийг хүлээж авсаар байх юм бол мана маш хурдан дуусна. Тийм зүйл болохоос өмнө... Эхлээд далавчийг нь! Үл үзэгдэлт минь баригдчихлаа? Дагадаг дайралт уу? Муу шүү, гүйцэгдэх нь! Соёо, Игрит! Эцэст нь бууж ирсэн үү? Байнга дээш харах юм бол хүзүү өвдөх болохоор, тус боллоо.

Ханэкава: Танилцахад таатай байна. Би бол Сугалсан Илд бүлгэмийн Ханэкава. Энэ бол манай бүлгэмийн мастер, Гото Рюжи. Би орчуулагч хийх болно.

Го Гүнхи: Сугалсан Илд бүлгэм. 11 S зэрэглэлийн ангуучтай Японы хамгийн том бүлгэм. Бас Азидаа хоёрдугаарт ордог гэж яригддаг. Тэгээд тэрийг удирддаг мастер болох Гото Рюжи. Цуу ярианы дагуу гайхалтай аура мэдрэгдэж байна.

Ханэкава: Эхлээд, хамтрах үйл ажиллагаа санал болгож хамтын дайралтын баг гаргах болсонд баярлаж байна.

Го Гүнхи: Үгүй ээ, бидний хүсэлтийг хүлээж авсан та бүхэнд талархмаар байна. Маш их талархаж байна.

Ханэкава: Та бүхний хүлээн авсан баримт бичигт дурдсанчлан, далавчит шоргоолжны шалгаж судлах явцад багагүй мэдээлэл илэрсэн. Энэ удаагийн үйл ажиллагаанд хэрэгтэй хоёр чухал зүйл байгаа. Нэг нь амьдрах хугацаа нь. Шоргоолжнууд ангаахай байхаа больсны дараа хурдацтай өсдөг боловч ердөө нэг жил амьдардаг. Өөрөөр, хатан хааныг нь алчих юм бол, үлдсэн шоргоолж нь жилийн дотор үхнэ гэсэн үг. Өөр нэг нь тэдний зан авир. Өмнөх гурван дайралтаас харахад шоргоолжнууд илүү хүчтэй дайснууд руу татагддаг болохыг бид мэдэж авсан. Бид үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа төлөвлөж, тэдний эсрэг ашиглах болно.

Го Гүнхи: Бид ч бас шоргоолжны хандлагыг мэдэж байсан. Гэхдээ энэ хүртэл нь нарийн задлах гэж.

Ханэкава: Төлөвлөгөөний дагууд...

Гото Рюжи: Манай Сугалсан Илд бүлгэмийн 11 S зэрэглэлийн ангуучдын, намайг оролцуулаад 10 нь оролцох болно.

Ву Жинчул: 11-ээс 10 нь аа?

Гото Рюжи: Бид шоргоолжнуудыг гаргаж ирнэ. Тэр үед танай баг хатан хааныг нь ялаарай.

Ву Жинчул: Гэхдээ тэгэхээр чинь хэдэн мянган шоргоолжтой та бүхэн тулалдана.

Гото Рюжи: Бид тэдний анхаарлыг сарниулж л байвал асуудалгүй. Хиймэл оюун ухааны гаргасан загварчлалууд нь энэхүү төлөвлөгөөг хамгийн биелэх магадлалтай гэж төлөвлөсөн.

Го Гүнхи: Яахын аргагүй 10 S зэрэглэлийн ангуучид бидний гаргаж чадахаас хамаагүй их. Тэгвэл... Ойлголоо. Тэгвэл энэ төлөвлөгөөгөөр цаашдын зүйлээ бэлдье.

Сон Жинвү: Манагаа эм ууж нөхөх цаг ч алга. Миний үхлийн цохилт хаалгуулчихлаа? Мана дууслаа. Новш гэж, миний чинжаал! Ямар хүчтэй юм бэ? Тоглоод байна уу? Бултаж чадахгүй нь... Одоо! Хөгжүүлж ирсэн хүч чадал бас Захирагчийн гар минь байх юм бол! Ингээд дууслаа.

Эсил: Жинвү-сама? Жинвү-сама?

Сон Жинвү: Эсил... Хариад аавдаа хэлээрэй... Үүнээс цааш, Радису гэр бүл захирна гэж.

Эсил: Жинвү-сама... Радису биш, Радиру шүү дээ.

Бичиг: Бүгд үнэ цэнтэй байлаа

Back to episodes Go home