Фор- Гараас чинь хөтлөхгүй байх эвгүй байна.
Кэл- Мэдэж байна аа. Энэ чи юм уу?
Фор- Тийм ээ. Танихгүй хаягаас нэг имэйл ирсэн. Имэйл очсон эсэх нь явуулсан хүндээ мэдэгддэг юм уу?
Рэй- Ямар ч байсан илгээсэн хүнд нь чиний байршил харагдана.
Кэс- Сайн уу, Скот.
Фор- Сайн уу, ээж ээ.
Фор- Тантай ярихыг хүсч байна гэж бодож байна уу?
Кэс- Тэгж л найдаж байсан юм.
Фор- 15 жилийн дараа юу?
Кэс- Тийм ээ. Надад чиний тусламж хэрэгтэй байна.
Фор- Итгэмээргүй юм.
Кэс- Чамд өөрийгөө ойлгуулах гэсэн юм биш ээ.
Фор- Ойлгохгүй байна.
Кэс- Мэднэ ээ.
Фор- Та бол урвагч. Оросуудад эх орныхоо нууцыг зарчихаад .. алга болсон. Надад ер нь ямар ч хамаатай юм. Зүгээр яв.
Кэс- Би чиний бодож байгаа шиг хүн биш ээ. Надад 10хан секунд л өгчих. Би чамд энийг хэлье. Би эх орноосоо урваагүй ээ. Би хийх ёстой зүйлээ л хийсэн. Гэтэл надаас чамайг, болон гэрлэлтээ золиос болгохыг хүсээд байсан юм. Би тэгж чадахгүй байсан юм. Гэхдээ л надад тэгэхээс өөр арга байгаагүй. Дахиад тэгээч гэж асуувал би шууд л үгүй гэж хэлэх болно. Тэд надаас хэтэрхий их зүйлийг хүссэн. Гэхдээ, Скот, би тагнуулын төв газарт ажиллаж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй шүү. Би хэзээ ч ажлаа хаяагүй.
Фор- Би 16тай байсан шүү дээ.
Кэс- Мэдэж байна аа . би өсч том болохыг чинь харсан. Чи бол сайн хүн. Ээж нь чамаар бахархаж байгаа.
Фор- Надаас юу хүсээд байгаа юм? Надад болон аавд санаа тавьдаг энэ тэр гэж худлаа уянгалахын хэрэггүй. Зүгээр хэрэгтэй байгаа юмаа хэл.
Кэс- Миний машин минутын дараа ирнэ.
Фор- Гайхалтай.
Кэс- Би чамд хэлсэн шүү дээ. Надад чиний тусламж хэрэгтэй байна. Холбооны Вашингтоны оффист нэг файл байгаа. Хатчинсон гээд тэмдэглэчихсэн байгаа.
Фор- Юу?
Кэс- Надад тэр файл хэрэгтэй байна.
Фор- Та чинь галзуурчихсан юм уу?
Кэс- Хатчинсон гэсэн файлыг олчихвол чи өөрөө ойлгоно оо. Чи надад ямар ч өргүй, би л чамд өртэй. Өнгөрсөн 15 жилийн турш намайг хайж амьдарсан биз дээ, одоо харин чиний бүх зүйлийн талаар олж мэдэх цаг болсон.
Фор- Үгүй ээ. Та ингэж болохгүй. Үгүй.
Кэс- Тэр файлыг олж аваарай. Тэгээд холбогдьё.
Фор- Таныг ингээд лявуулчихгүй ээ.
Кэс- Би чамд хайртай. Үргэлж хайртай байсан. Амлаж байна.
/Франкфурт, Герман/
Фре- Юу хийж байгааг чинь мэдэж байгаа шүү.
Вес- Чи сая юу гэсэн бэ?
Фре- Чи хэнийг ч хуураагүй шүү.
Вес- Энэ чамд ямар ч хамааралгүй зүйл.
Фре- Бас болгоомжтой байсан нь дээр байх.
Фор- Үгүй ээ, чи намайг сонс. Би чамд хэлээд байна шүү дээ, яасан юм ойлгодоггүй юм бэ? Эсвэл бичээд авах юм уу? Хэрвээ би тэр үед энэ талаар мэдэж байсан бол одоо чамтай ингээд ярилцаж байхгүй байсан.
Рэй- Форестер яагаад ингэтлээ уурлачихсан юм?
Во- Хэнтэй яриад байгаа юм?
Кэл- Төв оффистой ярьж байх шиг байна.
Фор- Үгүй ээ. Би чам руу эхэлж залгасан.
Кэл- Бид… бид хоёр болихоор шийдсэн. Харилцаагаа зогсоохоор шийдсэн.
Во- Тийм уу?
Кэл- Тэр нь зөв гэж шийдсэн.
Рэй- Тэнк хүртэл тэрэнд санаа нь зовж байна шүү дээ.
Во- За за, ярилцах хүн хэрэгтэй бол эсвэл баар хаатал хамт ууж суух хүн хэрэгтэй бол над руу залгаарай.
Кэл- Баярлалаа, Во.
Фор- Сайн уу. Бидэнд шинэ хэрэг даалгасан байна. Майкл Вестал, Вестал технологийн компанийн үүсгэн байгуулагч юм байна.
/Майкл Вестал/
Рэй- За за. Вестал. Дэлхийн дээрх хамгийн том вирусны эсрэг програм хангамжийн компани шүү дээ.
Фор- Гурван жилийн өмнө, Весталийн бизнесийн хамтрагч байсан Доминик Спилатро нь завиар явж байгаад ослоор нас барсан юм байна. Гэхдээ хэргийн мөрдөн байцаалтаар яг ч осол байсан эсэх нь эргэлзээтэй байгаа.
/Олон улсын мэдээ
Доминик Спилатрогийн завь осолджээ/
Кэл- Тэгээд Весталийг сэжиглэсэн юм уу?
Фор- Спилатро тэрэнтэй хамтрахаа болих шийдвэр гаргасан юм байна лээ. Сан Хосегийн цагдаагийн хэлтэс хэргийг хариуцаж ажилласан. Гэхдээ шүүх хурал болохоос ч өмнө Вестал зугтсан юм байна. Одоо хаана байгааг нь мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ энэ бүхэн тэрнийг Америкийн хууль, улс төрчид болон шүүгч нарыг буруутгаж цахим сүлжээнд өөрийгөө гэм буруугүй гэж зарлахаас зогсоогоогүй байна.
/Вестал шүүх хурал болохоос өмнө Сан Хосегоос зугтлаа/
/1,103,796 дагагчтай/
746 сэтгэгдэл/
Рэй- Энэ мэдээг харж л байсан юм байна. Америкийг олон нийтэд шүүмжилснээрээ олон дагагчтай болсон байна. Тэр 1.1 сая дагагчтай юм байна шүү дээ.
Фор- Тийм ээ, тэр өөрийнхөө АйПи хаягийг далдалсан болохоор хаана байгааг нь олж илрүүлэхэд хэцүү байсан байна. Гэхдээ өнөөдөрхөн Германы Франкфурт хотод 60 настай иргэн Фредерик Шмит гэрийнхээ урд талбайд хөрштэйгөө муудалцсаныхаа дараа буудуулж үхсэн байна. Толгойдоо хоёр удаа буудуулсан. Замын хажууд талын хяналтын камерын бичлэгийг харуулья. Бидний хайж байгаа оргодол.
Кэл- Франкфуртын цагдаа нар тэрнийг барьсан юм уу?
Фор- Үгүй ээ, хараахан үгүй.
Кэл- Тэгвэл явцгаая.
Кэл- Хөөе, бүх юм зүгээр үү? Түрүүн утсаар ярьж байхдаа ууртай сонсогдсон.
Фор- Зүгээр ээ. Ганц хоёр шийдэх асуудал байна. Санаа зоволтгүй.
Рэй- Эх орондоо ажиллах таатай байгаа бололтой шүү.
/Франкфурт, Герман/
Эй- Хамгийн шилдэг пийв, хөлбөмбөгийн баг, талх гээд л. Муу юм алга.
Рэй- Цагдаа нар нь ямархуу вэ?
Эй- Мэргэжлийн. Няхуур. Германд байдаг ихэнх зүйлтэй л адил.
Фор- Бид энд байх хугацаанд иймэрхүү байдал үргэлжилсээр л байх уу?
Эй- Би дөнгөж сая ирсэн. Крипо Адлер, хотын цагдаа. Холбооны мөрдөх товчооноос явж байгаа мөрдөгчид болох Форестер, Кэлет, болон Рэйнс нар.
Ад- Тавтай морилно уу. (германаар ярьж байна). Оргодлыг хараахан баривчилж амжаагүй байгаад хүлцэл өчье.
Кэл - Тэгэх хэрэггүй дээ. Тэр АНУ-ын засгийн газрыг гурван жилийн турш доромжилсон.
Ад- За за, тэр одоогоор Германд Томас Смит гэдэг нэрээр амьдарч байгаа, пасспорт, виз, оршин суух зөвшөөрөл нь бүгд хуурамч. Бас нэг юм хэлэх хэрэгтэй байна. Тэр бас манай цагдаагийн сайн үйлсийн аянд хандив өргөсөн. Гэхдээ бид энд Франкфуртэд хээл хахууль авдаггүй.
Фор- Санаа зоволтгүй дээ, нэг их асуудал биш.
Ад- За.
Эй- Крипо Адлер их шулуун шударга яриатай хүн шүү.
Ад- Тэр нь амар байдаг юм. Консултай уулзах уу?
Фор- Тэгье.
Ад- За.
Во- Майкл Весталийг баян гэж бодсон шүү дээ.
Фор- Яахав, Вайти Булгерийг баривчлах үед тэр Санта Моникад нэг түрээсийн байранд амьдардаг байсан л даа. Оргосон хүмүүс ер нь өмнөх тайван амьдрал руугаа буцаж чаддаггүй гэх үү дээ.
Рэй- Би Весталийн санхүүгийн байдлыг судалсан. Хууль зүйн яамнаас тэрнийг зугтсаных нь дараа бүх хувийн дансыг нь блоколсон байна лээ. Хоёр жил амьдрахдаа оффшорт хадгалсан хөрөнгөөрөө л амьдарч байсан байх. Миний бодлоор лав тэр одоо мөнгөгүй болж байгаа.
Фор- Сайн уу, ямар мэдээлэл байна?
Ад- Тэгэхээр, замын хажууд талын камер хэрэг болсны дараах зүйлийг л бичсэн байна. Гэхдээ бидний таамаглаж байгаагаар бол энэ байшинд амьдардаг Фредерик Шмит нь энд амьдардаг Весталиас асууж шалгаасан юм шиг байна. Яг юуны талаар юм мэдэхгүй. Вестал дараа нь тэрнийг хойноос нь дагаж, толгойных нь ар луу ойрын зайнаас хоёр удаа буудсан байна. Тэгээд гэртээ ороод ор сураггүй алга болсон.
Рэй- Үзсэн харсан хүн байгаа юу?
Ад- Байхгүй. Гэхдээ, хохирогчийн эхнэр нь энд байгаа.
Фор- Тэрэнтэй ярилцья.
Ад- За. (Германаар ярьж байна)
Ле- Би гэртээ ирээд нөхрөө үүдэнд үхчихсэн хэвтэж байхыг нь харсан. Тэр… тэрний.. Толгой нь тэр чигтээ цусаар хучигдсан байсан.
Кэл- Танай нөхөр хөрш чинь Америкийн оргодол байсныг мэдэж байсан уу?
Ле- Оргодол гэнэ ээ?
Кэл- Тэр хүн амины хэргээр Америкт шалгагдаж байсан. Шүүх хурал болохоос өмнө тэндээс оргосон хүн байгаа юм.
Ле- Юу.. Мм… бид.. Бид мэдээгүй ээ. Тэр …
Кэл- Би яагаад асууж байна вэ гэхлээр танай нөхөр тэрний хэн болохыг олж мэдчихээд тэрэнтэй сөргөлдсөн юм болов уу гээд л.
Ле- Тэр яагаад тэгнэ гэж?
Кэл - Сайн иргэн байхын тулд?
Ад- Эсвэл сүрдүүлэх зорилгоор.
Ле- Тэр тэгэх хүн биш ээ. Манай нөхөр хүнтэй сөргөлдөх хүн биш байсан. Тэглээ ч тэр хөрш залууг сайн таньдаг ч үгүй байсан.
Ле- Байна уу? (Германаар ярьж байна). Оршуулгын газраас залгаж байна. Фредерикийг чандарлах уу эсвэл оршуулах уу гэж асууж байна. Яасан нь дээр вэ?
Фор- Таны л шийдвэр шүү дээ, хатагтай.
Ле- Фредерикээс дэлгүүрээс захих юм байна уу гэж асуух гэж байсан. Гэтэл одоо цогцсыг нь яах талаар яриад сууж байдаг. Би ойлгохгүй байна.
Эй- Форестер, Кэлет, Вестерийн гэрийг нэг ирээд хараадхаач.
Во- Тэр их л яарч гарсан юм шиг байна.
Рэй- Ямар ч байсан дор хаяж 100,000 долларын үнэд хүрэхээр технологийн хэрэгсэлтэй л байсан юм байна. Свич, роутер, далдлах програм гээд. Тэр VPN ашиглаж байсан гэдэгт итгэлтэй байна.
Фор- Рэйнс.
Рэй- Байршлаа нуухад хэрэг болох бүх зүйлс.
Во- Бас буутай байсан байна.
Кэл- Яг л бүслэлтэд бэлдэж байгаа юм шиг.
Фор- Тэгвэл хаана байж болох вэ?
/Бовари хатагтай/
Рэй- Гэрийн түлхүүр юм шиг байна. Гэхдээ энэ хаалганд лав таарахгүй байна лээ.
Кэл- Сейфний түлхүүр юм болов уу?
Рэй- Таарахгүй ээ.
Во- Өөр нэг гэрийн түлхүүр байж магадгүй. Тэр уулздаг эмэгтэйтэй ч байсан байж магадгүй. Францын классик романуудыг уншихаар хүн шиг харагдаагүй, тэгэхээр найз бүсгүйнх нь байж магадгүй.
Рэй- Магадгүй л юм.
Кэл- Тэгвэл эндхийн цагдаа нарт бас мөрдөн байцаалтынхаа үеээр найз бүсгүй байгаа эсэхийг нь шалгаарай гэж хэлье.
Фор- Хөөе, тэрэд Шлаг Секюрити гэсэн хаягаас мэйл ирсэн байна. Хаяг нь хаана юм бол?
Эй- Хотын төвд.
Фор- Тэр аюулгүй байдлын компани хөлсөлсөн юм байх даа?
Во- Өөрийгөө хамгаалуулах гэж тэгсэн байж магадгүй ээ.
Фор- Шалга.
/Шлаг Секюрити/
Во- Сайн байна уу, би Америкийн холбооны мөрдөх товчооноос явж байна. Танай нэг үйлчлүүлэгчийн талаар асуух хэдэн юм гараад.
Пеш- Намайг Хорлд Пеш гэдэг, Шлаг Секюритигийн үүсгэн байгуулагчдын нэг. Танд юугаар туслах уу?
Во- Сайн байна уу, Томас Смит гэдэг танай нэг үйлчлүүлэгчийг хайж байгаа юм л даа.
Пеш- Томас Смит үү? Тэр манай үйлчлүүлэгч биш ээ. Үүсгэн байгуулагчдын маань нэг байгаа юм. Манайх мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн компани. Бид дижитал нууцлалыг хамгаалахыг нэн тэргүүнд тавьдаг.
Во- За за, тэрний жинхэнэ нэрийг Майкл Вестал гэдэг, тэр Германд хууль бусаар оршин сууж байгаа америкийн оргодол байгаа юм.
Пеш- Дөнгөж саяхан олж мэдсэн. Сабрина. (Германаар ярьж байна)
/Сабрина, түр гарч байхгүй юу./
Пеш- Бид энэ компанийг хоёр жилийн өмнө үүсгэн байгуулсан. Томас Смит энэ салбарын талаар маш их мэдлэгтэй байсан. Рэнсомвэйр , хиймэл оюун ухаанаар ажилладаг аюулгүй байдал, кибер гэмт хэргийн сүлжээ гэх мэт. Мэдлэгтэй, сүүлийн үеийн технологиудыг бүгдийг нь мэдэж байсан.
Во- Бас мөнгөтэй байж.
Пеш- Тийм ээ, тэр компанид хоёр сая евроны хөрөнгө оруулалт хийсэн. Надад ч бас санхүүгийн дэмжлэг хэрэг болоод байсан юм. Гэтэл өнөөдөр л тэрнийг Майкл Вестал гэдэг хүн байсныг олж мэдлээ. Тэр алуурчин байсан байж. Бурхан минь, арай үгүй байлгүй дээ л гэж бодсон.
Во- Тэрний оффис нь энд үү?
Пеш- Тийм ээ.
Во- Би орж болох уу?
Пеш- Болно оо.
Во- Шлаг Секюрити нь мэдээллийн аюулгүй байдлын компани юм байна. Вестал үүсгэн байгуулагч нь байсан гэнэ. Надад ажлынх нь компютерийг өгсөн, гэхдээ нууц үгээр хамгаалагдсан байна.
Фор- Хакердаж чадах уу?
Рэй- Мэдээллийн аюулгүй байдлаар мэргэшсэн хүнийх болохоор миний ур чадвар хүрэхгүй байж магадгүй л юм.
Фор- Би тэгж бодохгүй байна аа.
Рэй- Би ч гэсэн, гэхдээ өвөө маань надад даруухан байхыг зааж өгсөн юм.
Фор - Мхмм
Эй- Скот, асуудал гарлаа. Майкл Вестал дөнгөж сая нэг бичлэг цахим сүлжээнд оруулсан байна.
Вес- Америкийн засгийн газар Германы засгийн газартай нийлж намайг гүтгэхийг оролдож байна. Би хэнийг ч алаагүй. Гэтэл хоёр ч америкийн холбооны мөрдөгчдийг Герман руу илгээж, амыг минь таглаж, үнэнийг нуух гэж оролдож байна. Америк улс энд ямар ч хуулийн эрх мэдэлгүй. Энэ хоёр мөрдөгч тэгэхээр хууль бусаар намайг дагаж байна. Миний дагагчид аа, би та нараас энэ хоёр мөрдөгчийг хайгаасай гэж хүсч байна, тэдний хэн гэдгийг нь мэдэж, тэдэн рүү дайрч, амьдралыг нь бусниул. Яг л тэд миний амьдралыг бусниулсан шиг!
Фор- Би чамтай санал нэг байна аа. Ялангуяа нууц ажиллагааны үеээр бид хоёрын зураг олон нийтэд цацагдахад нь маш муу зүйл.
Кэл - Мэргэжлийн хариуцлагын алба гэх мэт газраас хөндлөнгийн хяналт хийж байхын хажуугаар бас ийм зүйл болохоор бидний Европ дахь ажлыг буруугаар ойлгочихно шүү дээ. Чикагод юу болсныг санаж байна уу? Захирал Чикаго дахь тусгай албаныхныг тэр чигт нь тараачихсан шүү дээ.
Фор- Мэдэж байна аа.
Кэл- Будапештэд хийсэн ажил чинь талаар нэг болоосой л гэж би хүсэхгүй байна. Чи энэний төлөө маш их ажилласан шүү дээ.
Фор- За за. Ямартай ч аль болох олон нийтэд бага өртөж, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлье. Тэрнийг баривчлах нь л чухал, бусад нь бидний үүрэг биш.
Кэл- Чиний сэтгэл зовнисон харагдаж байна. Нуруун дээрээ маш том ачааг үүрсэн юм шиг л. Эхлээд бидний харилцаа дууссанаас болсон гэж бодсон гэхдээ тэрнээс илүү юм байгаа бололтой. Надтай ярилцаж болно шүү.
Фор- Үгүй дээ. Сүртэй юм биш.
Рэй- Би 26р холбооны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү залгасан. Тэд Холбооны хоёр мөрдөгч болох Энди Жонс болон Диан Уйльямс нарт зориулж хуурамч профайл үүсгэсэн байгаа. Эдгээр профайлууд нь нэвтрэх боломжтой галт хананы цаана нуугдсан байгаа, тэгэхээр Весталийн мөрдөгчид профайлуудыг олох боломжтой гэсэн үг.
/Энди Жонс
Диан Уйльямс/
Кэл- Хоёулаа Энди, Диан хоёр юм байна.
Рэй- Энэ арга зүгээр л цаг хожих арга шүү. Тэднийг түр хугацаанд л тэнэгтүүлж чадах байх.
Фор- Мм. Весталийн компютер луу нэвтэрсэн үү?
Рэй- Хүчтэй гидро хамгаалалтаар тоноглогдсон байна аа. Нэг л галт хана руу нэвтэрч орох юм бол дахиад дөрөв гарч ирж байна. Гэхдээ би яс зуусан нохой шиг л тууштай оролдоно.
Фор- За, хичээгээд байгаарай.
Кэл- Цагдаа нар Шлаг дэхь бүх ажилчдаас ярилцлага авсан байна. Весталд найз бүсгүй байсан эсэхийг хэн ч мэдэхгүй байна гэнэ ээ. Бас хөршүүдээс нь ч гэсэн олигтой мэдээлэл олдоогүй гэж байна.
Фор- Тэгэхээр тэр түлхүүр хаана орохыг мэдэхгүй л байгаа гэсэн үг үү?
Кэл- Мхмм.
Эй- Хотын цагдаа нар Франкфурт хотоос гарах бүх авто зам, галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал, автобусны буудлуудад хяналт тавьж байгаа.
Ад- Бид Майкл Весталийн зургийг хаа сайгүй тараасан байгаа. Хэрвээ тэр Франкфуртад байгаа бол бид тэрнийг удахгүй олно оо
Во- Тэр байгаа. Франкфуртад. Хэдүүлээ тэрний цацсан бичлэгийг нэг харцгаая.
Вес- Америкийн засгийн газар Германы засгийн газартай нийлж намайг гүтгэхийг оролдож байна. Би хэнийг ч алаагүй. Гэтэл хоёр ч америкийн холбооны мөрдөгчдийг…
Во- Бичлэгийг яг энд зогсоох юм бол ард талд нь байгаа дэлгүүрийн тэмдгийг харж болно.
/Страве/
Ад- Сайн хэрэг шүү.
Эй- Хаана байдгийг нь мэдэх үү?
Ад- Мэднэ ээ, мэднэ, мэднэ шүү. Дэлгүүр биш шивээсний газар байгаа юм.
Фор- Тийм уу?
Ад- Тийм ээ.
Фор- Тэгвэл явцгаая.
Ад- За. Би хүмүүсээ цуглуулья. Тэндээ уулзацгаая.
Фор- Во.
Кэл- Би гадаа хүлээж байя.
Эй- за.
Эй- Тийм ээ. (Германаар ярьж байна)
/Шивээс чинь гоё зохиж байна./
/Чамайг хэн гэдэг юм?/
Лу- Лула.
/Лула./
Эй- (Германаар ярьж байна).
/Аан, баатрын нэр байна/
Эй- Намайг Катрин Эйгер гэдэг. Би Европолд ажиллаж байгаа. Надтай хамт явж байгаа хүн бол мөрдөгч Форестер. Биднийг яагаад энд ирснийг мэдэж байгаа юу?
/Чи Англиар ярьж чадах уу?/
Лу- Нэг залуу надад та нарыг ирнэ гэж хэлсэн. Тэрнийг айж байгаа болов уу гэж бодсон чинь үгүй байж. Америкийн цагдаа нар Германд ирчихээд байхад тэр их тайван харагдсан.
Фор- Энэ залуу мөн үү?
Лу- Та нарт нэг юм дамжуулж хэлээрэй гэсэн.
Фор- Юу юм?
Лу- Тэр цагдаагийн байцаалтад байхдаа нас барвал дэлхий дахин тэрнийг амиа хорлож үхээгүй гэдгийг мэдэх болно гэсэн.
Фор- Тэр зэвсэгтэй явж байсан уу? Хэзээ эндээс явсан юм?
Эй- (Германаар ярьж байна)
/Асуултанд хариул./
Лу- (Германаар ярьж байна)
/Яагаад тэдэнд туслаад байгаа юм?/
Эй- (Германаар ярьж байна)
/Эелдэгээр асууж байхад зүгээр л хариул. Эсвэл би наад ээмэгнүүдийг чинь хуу татаад хаячихаж чадна шүү. Чиний л сонголт./
Фор- Юу гэж хэлсэн юм?
Эй- Бидний асуултанд хариулвал баярлах болно л гэсэн юм.
Лу- Тэр 10 минутын өмнө явсан.
Фор- Алхаад явсан уу? Аль зүг рүү явсан бэ?
Рэй- Весталийн бичлэгээ хийхдээ ашигласан гар утсыг нь олчихлоо. Тэр дөнгөж сая гар утсаа асаалаа. Шивээсний газрын ойролцоо байна. Хаяг нь Фридбергер Ландстраве 1022.
Фор- Баярлалаа.
Фор- Байршил нь шөнийн клубт зааж байна.
Эй- Би Адлерт мэдэгдэе.
Кэл- Хөөе. Хөгжмөө унтраагаад, гэрлээ асаачихаж болох уу?
Эр1- Юу гэнэ ээ?
Кэл- Хөгжмөө унтраачихаж болох уу?
Эр1- Юу?
Кэл- Хөгжмөө унтраагаад гэрлээ асаачих аа.
эр1- Үгүй.
Кэл- Унтраа гэж байна.
Эр1- Үгүй ээ, үгүй.
Эр2- Эндээс яв.
Фор- Би холбооны-
Эр2- Үгүй ээ!
Кэл- Бүгд битгий хөдөл!
Жо- Тэр энд байсан. Хүмүүст … 100 евро тараагаад яваад байсан. Таныг харуулаад, өөрийг нь дагаж байгаа гээд байсан.
Фор- Ядаж эхлээд надаас асууж болоогүй юм уу? Тэр том залуу намайг шалан дээр авч шидэхээс өмнө?
Жо- Энд асуудал их гардаг шүү дээ. Таныг цагдаа гэж мэдсэнгүй.
Фор- Жинхэнэ асуудал гэж юу байдгийг та нар мэдэхгүй ээ.
Фор- Вестал өөрийг нь дагаж байгааг мэдэж байгаа. Одоо ч Франкфуртад байна. Бидэнтэй хөөцөлдөж тоглоё гэж шийдсэн бололтой. Яг юу хожих гэж ингэж байгаа юм бол? Эцэст нь юунд хүрэх юм?
Эй- Тэр баригдана гэдгээ аль хэдийн мэдчихсэн тэгээд баригдахаасаа өмнө зугаагаа гаргаад авья гэж бодсон юм болов уу?
Ад- Тийм бол ч ёстой мулгуу амьтан байна даа.
Кэл- Зарим гэмт хэрэгтнүүд үнэхээр ингэж зугаацах дуртай байдаг юм. Зодиак, БТК энэ тэр бүгдээрээ цагдаагаар хөөлгөх дуртай. Цагдаа чимээгүй болоод ирэнгүүт тэд албаар өдөж эхэлдэг.
Рэй- Ойртож байна.
Ад- Биш л юм шиг харагдаж байна даа.
Рэй- Зөвхөн харсан юмандаа итгэж болохгүй ээ.
Во- Вестал дөнгөж сая шинэ бичлэг цацсан байна.
Фор - Тоглуулаарай.
Вес- Америкийн засгийн газар… амыг минь таглахыг хичээж байна. Би ийм л их дарамтанд амьдарч байна.
/Фашистууд энд байна!
#Весталийгчөлөөл/
Фор- Тэр яг хажууд байсан байна.
Кэл- Бүгд битгий хөдөл!
Вес- Энэ хоёр америкийн мөрдөгчид Германд ирчихээд гэм буруугүй хүмүүс рүү буугаа тулгаж байна. Тэднийг яг одоо зогсоох хэрэгтэй.
Во- Тэр одоогоор 1.8 сая дагагчтай болсон байна. Хүмүүс чинь ямар хийцгүй юм бэ?
Кэл- Тэр хүмүүсийн анхаарлыг татахдаа сайн юм.
Фор- Яалт ч үгүй биднийг тэнэгтүүлээд байна.
Во- Тэр АйПи хаягаа далдалсан болохоор байршлыг нь тогтоох ямар ч боломжгүй ээ.
Фор- Энэ бичлэгийг нь ч бас сайн нягтал даа. Хойд талынх нь хана бичиг энэ тэр байна уу?
Во- Ойлголоо.
/Блоклогдсон/
Фор- Би утсаар ярьчихаад ирье.
Кэс- Скот? Скот, ярих боломжгүй байгаа бол зүгээр ээ. Надад тэр Хатчинсон файл энэ пүрэв гариг гэхэд хэрэгтэй шүү. Над руу хаана хэзээ уулзаж өгөхөө мессэжээр илгээгээрэй. Хайртай шүү, Скот.
Мур- Хөөх, энэ чинь хэн бэ?
Фор- Сайн уу, Гэри.
Мур- Нэг л танил дугаар байсан юм аа. Юу байна даа, найз минь?
Фор- Юмгүй дээ.
Мур- Олон улсад ажилласан хэвээрээ байгаа юу?
Фор- Тийм ээ.
Мур- Шинжээч хэрэгтэй болвол над руу холбогдоорой, би шууд яваад очно.
Фор- Тэгнэ ээ, баярлалаа. Гэри, надад нэг тус хүргэх боломж байна уу?
Мур- Тэгэлгүй яахав ээ.
Фор- Би нэг хэрэг дээр ажиллаж байгаа юм л даа. Нууцлах хэрэгтэй байгаа юм. Хатчинсон гэдэг нэртэй файлийг олж авах хэрэгтэй байна. Бид хоёрыг ажилд орохоос өмнө гарсан хэрэг байгаа юм, 2005 онд. Вашингтоны оффист байгаа.
Мур- Ойлголоо.
Фор- Тэр файлыг олоод над руу илгээх боломж байна уу? Би тэр файл дээр хурууны хээгээ үлдээж болохгүй байгаа юм.
Мур- Аюултай л юм. За за. Би хэдэн өдрийн дараа илгээх байх. Куантикод байхад намайг хэргээс татаж гаргаж байсны чинь ач шүү.
Фор- За. Баярлалаа, над руу тэгээд холбогдоорой.
Мур- За, удахгүй холбогдьё.
Фор- За. Баярлалаа, Гэри. Яасан?
Кэл- Юу болоод байгаа юм?
Фор- Юу гэсэн үг юм? Утсаар ярьчихаад л ирж байна.
Кэл- Ээжтэйгээ юу?
Фор- Чи яаж мэдсэн юм?
Кэл- Би чамайг хэнээс ч илүү сайн мэднэ. Духан дээр чинь бичээстэй байна.
Фор- Транснистриад байхад надтай холбогдсон юм.
Кэл- Яагаад?
Фор- Би ч бас адилхан асуултыг асуусан.
Кэл- Тэгээд?
Фор- Тэрэнд нэг нууц файлыг олоод өг гэсэн.
Кэл- Их том гуйлт байна.
Фор- Тийм ээ.
Кэл- Тэгээд юу гэж хэлсэн юм? Скот, чи арай жинхнээсээ олж өгөх гээгүй биз дээ?
Во- Рэйнс компютер луу нь нэвтэрч чадлаа.
Рэй- Юу ч алга аа.
Фор- Хэрэгтэй мэдээлэл алга уу?
Рэй- Үгүй ээ, бүр хов хоосон байна. Шив шинэ компютерийг зүгээр баахан шифрлэлтийн програмаар хамгаалаад өгчихөж. Ороод үзэнгүүт драйв нь тэр чигтээ хоосон байна.
Во- Шлаг Секюрити яагаад бидэнд хоосон компютерийг нууц кодоор хамгаалж өгсөн юм бол?
Кэл- Бидний цагийг үрэх гэж л.
Рэй- Пеш компютерийг нь нээрээ ямар ч зөвшөөрөл энэ тэргүйгээр өгчихсөн шүү дээ.
Фор- Асуулт нь гэвэл тэр яагаад зориуд биднийг хуурсан юм бол?
Бен- Тэд мөн байна! Хүрээд ирлээ! (Германаар ярьж байна) мөн байна! Муу америкийн фашистууд! Мөн байна!
Хүмүүс- Весталийг чөлөөл! Весталийг чөлөөл!
Эй- (Германаар ярьж байна)
/Тэд алуурчныг баривчлах гэж ажиллаж байна. Наад тэнэг гар утаснуудаа унтраагаад хүн шиг юм хийгээч. Та нар Германы ирээдүй биз дээ? Би та нараас ичиж байна!/
Рэй- Яагаад биднийг хуурсан юм? Зориуд хоосон компютер өгсөн байна лээ.
Пеш- Би хавиргаа хугалчихсан юм шиг байна аа.
Рэй- Харамсалтай л юм.
Пеш- Надад эмч дуудаад өгөөч.
Фор- Энийг өнөө өглөө толгойныхоо өвчнийг намдаах гэж авсан юм. Маш сайн өвчин намдаагч гэж хэлсэн шүү.
Пеш- Тийм уу?
Фор- Яагаад биднээр тоглоод байгаа юм? Хэлчихвэл энэ эмнээс чамд жаахныг өгье.
Пеш- Бид компаниа зарах гэж байгаа. Өнгөрсөн 5 жилийн турш хийсэн ажил маань өнөөдөр л үр өгөөжөө өгч байна.
Рэй- Тайлбарла л даа.
Пеш- Шлаг Секюритиг 50 сая еврогоор худалдахаар тохиролцсон юм, өнөөдөр 3 цагт уулзах байсан юм.
Рэй- Тэр талаар ямар ч мэдээлэл гарч ирээгүй дээ.
Пеш- Гарч ирэхгүй ээ, өөр нэг хувийн компанид зарж байгаа болохоор.
Рэй- Ийм том гэрээг, ялангуяа хувийн гэрээг бол хийхэд маш хэцүү. Ямар нэг задруулаагүй мэдээлэл байвал…
Фор- Хувьцаа эзэмшигчдийнх нь нэг нь алуурчин гэж мэдэх юм бол…
Рэй- Гэрээ шууд л цуцлагдана. Тэгээд Шлаг Секюрити 50 сая евро байтугай 1 доллар ч хүрэхгүй үнэ цэнэтэй болно. Зөв үү?
Фор- Ммхмм. Надад хэлээч, Рэйнс, иймэрхүү хувийн гэрээг байгуулахад хэр их хугацаа шаардагддаг вэ?
Рэй- 6 сараас 1 жил хүртэлх хугацаа.
Фор- Хөөх. Тэгвэл чи Томас Смит үнэндээ Майкл Вестал гэдэг хүн байсныг хэзээ олж мэдсэн гэсэн үг вэ?
Пеш- Би өчигдөр л олж мэдсэн. 1 жилийн өмнө олж мэдсэн.
Фор- Мм. Тэгээд хэн нэгэнд мэдэгдэе гэж бодогдсонгүй юу?
Пеш- Миний бүх мөнгө энэ компанид байгаа шүү дээ. Би бүх зүйлээ алдах байсан юм. Вестал надад худлаа хэлсэн. Яагаад би үнэнч биш хамтрагчийнхаа хийсэн хэргийн төлөө хохирох ёстой гэж?
Фор- Тэрнийг хуучин хамтрагчаа ч бас алсан гэдгийг мэдэх үү?
Фор- Энэ чамд хэрэг болно.
Фор- Весталийг яагаад хотоос гарахгүй байсныг мэдлээ. Тэр компанийхаа хувьцааг авах гээд хүлээж байсан юм байна.
Эй- Гэхдээ яагаад онлайнаар хийчихэж болоогүй юм бол?
Рэй- Бүх гэрээг онлайнаар хийчихэж болохгүй ээ. Ялангуяа иймэрхүү хувийн гэрээн дээр бол болгоомжлох хэрэгтэй. Гэмт хэргийн түүхтэй бол нөгөө тал нь гэрээг цуцлах бүрэн эрхтэй байдаг шүү дээ, бас худалдан авалтын зардлаа бүрэн нэхэмжлэх боломжтой.
Ад- Би юу ч ойлгосонгүй.
Рэй- Угаасаа их төвөгтэй зүйл л дээ. Тэгэхээр Пеш лав гэрээн дээр Весталийг компанийн хувьцаа эзэмшигч гэж бичихгүй нь тодорхой, тэгэхээр Вестал Франкфуртээс явахгүй байсан шалтгаан нь гэвэл тэр гэрээ хийгдсний дараа Пештэй биеэрээ очиж уулзаж, мөнгөө бэлнээр авах гэж байсан гэсэн үг.
Фор- Ммхммм. Ммхм. Весталд яаж мөнгийг нь өгөх гэж байсан юм?
Пеш- Юу яриад байгааг чинь мэдэхгүй- Бид хоёр шифрлэгдсэн мессэжээр холбогдож байсан юм. Гэрээ байгуулагдсны дараа би цүнхэнд мөнгийг бэлнээр хийж тэрэнд аваачиж өгөх байсан юм.
Рэй- Чи чинь юугаа бодож байсан юм бэ? Мэдээж хэрэг гэрээ байгуулагдах хүртэл Весталтай хуйвалдаж байсан байж болно, гэхдээ мөнгө авсныхаа дараа зүгээр л зугтахгүй яасан юм?
Пеш- Би тэрнийг өмнөх хамтрагчаа алсан гэдгийг мэдэж байсан юм аа, тэгээд айчихсан юм.
Фор- За за. Бид чамайг хэд хэдэн хянах өнцгөөс ажиглаж байгаа. Тэгэхээр Вестал чамтай ойртох л юм бол бид шууд хөдөлж эхэлнэ. Тэгээд баривчилна.
Пеш- Яг аюулгүй гэдэгт нэг л -
Фор- Америкт байнга л ингэдэг юм. Надад итгэ. Байна уу, Во, яасан?
Во- Вестал дөнгөж сая 2.2 сая дагагчиддаа зориулж шинэ бичлэг оруулсан байна. Тэр өөрийгөө Хессен-Бранд Плаза дээр байгаа гэж мэдэгдсэн байна.
/Хессен-Бранд Плаза/
Фор- Хэзээ бичлэг нь цацагдсан юм?
Во - 15 минутын өмнө.
Фор- Муу новш…
Фор- Чи тэрэнд мэдэгдсэн үү?
Кэл- Яасан бэ? Юу болсон бэ?
Фор- Тэрний цагийг нь тайлаагүй юм уу?
Кэл- Баривчилгаа биш байсан шүү дээ.
Фор- Тэр Весталд мэдэгдсэн байна. Новш гэж, дахиад л алдчихлаа.
Кэл- Чамайг мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр баривчилж байна.
Фор- Холдоорой! Холдоод өг. Гэдэргээ.
Эр2- Болгоомжтой.
Кэл- Үд өнгөрчихөөд байна. Тэрэнд одоо энд үлдэх шалтгаан байхгүй ээ, аль хэдийн зугтсан байх. Тэр флаш мобыг цаг хожих гэж л ашигласан байна.
Фор- Би нэг л зүйлийг бодоод салахгүй юм. Калифорнид байсан хамтрагч нь Весталийг компаниас хөөхийг оролдсон учраас тэрнийг алсан шүү дээ.
Во- Хувийн өш хонзон байсан.
Фор- Яг зөв. Тэгснээ арай гэж шинэ компани босгоод тэрнийхээ үр өгөөжийг хүртэхийнхээ даваан дээр хөрш залуугаа алж, бүх зүйлийг бусниулсан байна.
Рэй- Хөрш нь тэрний хэн гэдгийг олж мэдчихээд цагдаад мэдэгдэхийг хүссэн байх.
Фор- Магадгүй ээ. Эсвэл өөр нэг шалтгаан байсан. Вогийн хэлдгээр, хувийн өш хонзон.
Вес- Франкфуртын цагдаа нар хахууль авсан байна.
Во- Тэр өөрөө камераа бариагүй байна. Хар даа, хүний гар ийм хойшоо хүртэл сунаж чадахгүй. Харж байна уу, мөр нь бас урагшаа харсан байгаа биз? Тэгэхээр өөр хэн нэгэн энэ бичлэгийг хийж өгч байна гэсэн үг.
/Бовари хатагтай/
Кэл- Хөөх. Бовари хатагтай.
Кэл- Бовари хатагтай номны доороос түлхүүрийг оллоо. Хөршийнхөө эхнэрийг өөртөө дурлуулдаг залуугийн тухай ном юм байна.
Фор- Эхнэрийнх нь машиныг хил дээр хянуулах хэрэгтэй.
Ад- За. (Германаар ярьж байна)
/2017 оны цагаан Волво машинд хилийн шалгалт хийх хэрэгтэй байна. Автомашины улсын дугаар нь ФР 1056./
Фор- Явцгаая.
/Швейцарийн хил/
Эр3- (Германаар ярьж байна)
/Машинаасаа буу. /
Ле- Юу?
Эр3- Одоо.
Фор- Лена, биднийг санаж байна уу?
Ле- Би ийм зүйл болоосой гэж хүсээгүй ээ. Манай нөхөр, Фредерик, надад сайн ханддаг байгаагүй. Надад итгээч. Тэр… тэр маш уйтгартай хүн байсан. Германд нэг зүйр үг байдаг юм: Лиэбэ ист инэ кранкэйт, диэ ман хабэн вил, гэж. Хайр бол өвчин юм гэсэн утгатай үг. Надад яг л тийм зүйл тохиолдсон, би өвчин тусчихсан байж. Надад цаасан алчуур өгөөч.
Фор- Үгүй ээ.
Ле- Ю-юу?
Ад- Яагаад Франкфуртын цагдаагийн байгууллагыг хээл хахууль авдаг гэж худлаа хэлснийг чинь нэг л ойлгосонгүй. Гэхдээ бид цахим хаягтаа энэ бичлэгийг оруулах болно. Энэ хэрэг дээр тусалж ажилласанд гүнээ их талархаж байна. Майкл Вестал Германд болон Америкт хийсэн гэмт хэргийнхээ төлөө шийтгэлээ хүлээнэ гэдэгт санаа зовох хэрэггүй ээ.
Фор- Баярлалаа.
Ад- За. Сайн ажиллалаа.
Эй- Явах уу?
Кэл- Хөөе, түр хүлээгээч. Хоёулаа найзууд болоод удаж байна. Чамд ямар нэг зүйл тохиолдсныг би хараад л шууд мэднэ. Болгоомжтой байгаарай л гэж хэлье дээ.
/Нууцлагдсан/
Дет- Анхнаасаа сөрөг тагнуулыг оролцуулсан чинь зөв хэрэг шүү.
Фор- Мэдээж хэрэг.
Дет- Ээжийгээ ирэхээр наад файлаа өгөөрэй. Бид шууд хөдлөх болно. Чи өөр юу ч хийх шаардлагагүй. Бид машин бэлдчихсэн хүлээж байгаа. Тэрнээс ярилцлага авсныхаа дараа чамд мэдэгдэх болно. Ихэнх хүмүүс аз болж эх орон уу эсвэл гэр бүл үү гэсэн сонголтыг хийх шаардлагагүй байдаг. Чиний хийж байгаа зүйл бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү.
Фор- Тэр Хатчинсон файлыг асуугаад байсан. Энэ биш бололтой. Жинхэнэ файл дотор нь юу байгаа юм?
Дет- Мэдэхгүй ээ.
Гар- Цаг нь боллоо.
Дет- Юу ч болоогүй юм шиг байгаарай. … за. Сайн байна. Наанаа зогсоод хүлээж бай. За. Тэвчээртэй хүлээгээрэй.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/12р анги төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Фор- Форестер - эр
Кэл- Кэлет - эм
Рэй- Рэйнс - эр
Во- Во - эм
Эй - Эйгер - эм
Вес- Вестал - эр
Пеш- эр
Ад- Адлер - эр
Back to episodes Go home