Сэтгүүлч1: Хөөх, хараач! Цагаан бар бүлгэмийн Бэк Юнхо байна шдээ.
Сэтгүүлч2: Ангуучдын бүлгэмийн Чой Жо Ин хүртэл байна.
Бэк Юнхо: Энэ хэвлэл мэдээллийн хүмүүсийг хараач ээ. Яах гэж ирсэн юм бол?
Сэтгүүлч3: Та хоёр Ли Минсунгийг элсүүлэхээр энд ирсэн үү?
Сэтгүүлч1: Тэр жүжигчин байхаа болих магадлал хэр өндөр вэ?
Бэк Юнхо: Минсунг? Хэний талаар яриад байгаа юм бол?
Сэтгүүлч2: Танд түүний үнэлгээний талаар хэлэх зүйл байна уу?
Бэк Юнхо: Би түүний төлөө энд ирээгүй.
Чой Жо Ин: Минсунгийг би аль хэдийн Үхлийн бурхан бүлгэмтэй гэрээ хийснийг ойлгож байгаа тийм болохоор энэ бол тусдаа асуудал.
Сэтгүүлч3: Новш...
Сэтгүүлч2: Энэ нь түүхийг илүү амттай болгох байсан юм сан.
Сэтгүүлч1: Цагаа хий дэмий үрчихлээ.
Бэк Юнхо: Мэдээг сонссон. А зэрэглэлийн хаалга S зэрэглэлийн хаалга болоод асуудал болсон гэсэн.
Чой Жо Ин: Цагаан бар бүлгэмийн А зэрэглэлийн ангуучийг авч одсон улаан хаалгыг бодвол гайгүй ээ.
Бэк Юнхо: Манайхаас хүртэл тусламж гуйх гэж байсан гэж сонссон.
Чой Жо Ин: Тийм зүйл хэрэг гараагүйн бас түүний ач. Түүнд талархал илэрхийлэх гээд Ангуучдын бүлгэм бид маш сайхан хүлээн авалт бэлдсэн байгаа.
Бэк Юнхо: Тэнэгт! Тэр манай хүмүүсийг ч бас аварсан бүр хохиролтой.
Чой Жо Ин: S зэрэглэлийн ангууч аваад яах гэж байгаа юм? Дайн эхлүүлэх гээ юу?
Бэк Юнхо: Чамд ч бас тэгж хэлье.
Лим Таэгю: Өө Жо Ин болон Юнхо биш үү? Арай манай Минсунгийг биднээс хулгайлах гээгүй юм байгаа биз дээ?
Бэк Юнхо: Минсунг эсвэл Мин хэн ч гэлээ надад хамаагүй гэж хэлээ биз дээ?
Чой Жо Ин: Минсунг эсвэл Мин хэн ч гэлээ надад хамаагүй гэж хэлээ биз дээ?
Лим Таэгю: Та хоёр ч ёстой таарч байна шүү.
Сон Жинвү: Нөгөө, би энд дахин үнэлгээ хийлгэхээр ирсэн юм сан. Юу болоод байна аа?
Эм1: Хар даа, Минсунгийн хэвлэлийн бага хурал!
Эм2: Жүжигчин үү?
Эм1: Тэр чинь ёстой хүүхэмсэг биз дээ?
Эм3: Түүнийг мэргэжил нэгтнээ сөнөөгч гэдэг.
Хан Сонгю: Юу яриад байгаа юм бол?
Эм2: Олон нийтээс уучлалт гуйж байгаа юм болов уу?
Жина: Хамаагүй ээ.
Ли Минсүн: Өнөөдөр та бүхнийг энд цугласанд баяртай байна. Та нарын мэдэж байгаачлан Ли Минсунг миний ангуучийн хүч сэргээгдсэн. Тэгээд би өнөөдөр зэрэглэлээ үнэлүүлэх болно. Сэргээгдсэн цагаасаа хойш би сонголт хийх гэж зовсон. Гэхдээ одоо бол шийдсэн! Надад өгсөн хувь заяаг биелүүлэх болно! Үхлийн бурхан бүлгэмийн мастер Лим Тэ Гюгийн хамт тулалдах болно.
Сэтгүүлч1: Ингээд жүжиглэлтийн карьер чинь дуусгавар болж байна уу?
Сэтгүүлч2: Зэрэглэлээ хараахан мэдээгүй байж уу?
Сэтгүүлч3: Зөвхөн ангуучийн ажилдаа төвлөрөх үү?
Ли Минсүн: Тийм байлаа юу? Би аль хэдийн А зэрэглэл гэдгээ мэдсэн. Үхлийн бурхан бүлгэмтэй хийсэн гэрээ маань хоёр жил. Би тэр хугацаанд ангуучаа хийх болно, хүмүүс миний бүх шуугианыг мартаж, түүний дараа, А зэрэглэлийн ангуучийн хувиар жүжгийн карьер руугаа буцна. Ямар ч зэрэглэлтэй болсон, амьдралаа эрсдэлд оруулж мангастай тулалдах болно.
Менежер: Чи юу хийж байна гэж бодоо вэ? Энэ хэвлэл мэдээллийг харахгүй байна уу? Саад болж байгаа болохоор цаашаа яв!
Сон Жинвү: Үгүй ээ, би холбоотой хийх ажилтай.
Менежер: Дараа бол!
Ли Минсүн: Энэ нөхцөл байдлаа мэдэрч чаддаггүй тэнэг хэн бэ?
Менежер: Үүнээс цааш хаалттай, хурдан тийшээ яв.
Го Гүнхи: Дураараа хаачхаж болохгүй шүү.
Менежер: Го захирал аа.
Го Гүнхи: Энэ залуу бол миний зочин. Энэ цагаар хэвлэлийн бага хурал битгий хийгээрэй гэсэн дээ.
Ли Минсүн: Гэхдээ... Би өөрийнхөө...
Го Гүнхи: Ийшээ яваарай, Сон ангууч аа.
Ли Минсүн: Үүнийг яах юм бэ? Манайхан уучлаарай, би бататгачхаад ирье.
Ву Жинчул: Энд хүн зэрэглэлээ тогтоолгож байгаа. Дуусах хүртэл нь орж болохгүй.
Ли Минсүн: Хөөе, намайг хэн болохыг мэдэх үү? Би нэг үг хэлэх юм бол чиний толгой...
Ву Жинчул: Би таныг хэн гэдгийг мэдэхгүй, гэхдээ ойр орчимдоо төвөг болоод байгаа чинь таалагдахгүй байна шүү.
Го Гүнхи: Тэр хоёр өнөөдрийн талаар сонсоод хүлээж байсан. Тэд хоёр жилийн дараа гарч ирсэн S зэрэглэлийн ангуучийн хүчийг сонирхож байгаа биз.
Холбоо эр: Дахин үнэлгээгээ эхлэхээс өмнө, ангуучийн чинь чадварыг бататгамаар байна. Сон ангууч ямар хүч ашигладаг вэ?
Сон Жинвү: Иймэрхүү зүйлийг гаргаж чадна.
Холбоо эр: Энэ дуудлага уу? Тэгвэл дуудлагын шид ашиглаж чаддаг байх нь ээ?
Сон Жинвү: Тийм ээ.
Го Гүнхи: Сон ангууч аа. Ву менежерээс би таны чадварын тайланг хүлээж авсан. Арай иймхэн гэх гээгүй юм байгаа биз дээ?
Сон Жинвү: Тийм дээ, аль хэдийн баригдчихсан юм чинь. Дахиад 100-г гаргаж чадна.
Холбоо эр: 100? Итгэмээргүй юм!
Чой Жо Ин: Ямар гээчийн шидийн хүч вэ!
Бэк Юнхо: Намайг хүртэл илүүрхэхээр... Энэ Сон ангуучийн хүч үү?
Холбоо эр: Хүлээсэнд баярлалаа. Ингээд таны дахин үнэлгээ дууссан. Энэ бол таны шинэ ангуучийн үнэмлэх.
Сон Жинвү: Тийм ээ, ингээд Шуналын бөмбөгийг сэжиг төрүүлэхгүйгээр зарж чадна. Тэр мөнгөөрөө хэрэгсэл худалдаж аваад Чөтгөрийн цамхгийг эзлэх болно!
Го Гүнхи: Ингээд чи албан ёсоор S зэрэглэлийн ангууч боллоо. Үүнээс цааш энэ хүчээ ашиглаж юу бүтээхийг чинь хүлээж байна шүү.
Чой Жо Ин: S зэрэглэлийн ангууч болсонд баяр хүргэе. Түрүүний хэрэгт тус болсонд хариу болгож надаар дайлуулахгүй биз?
Бэк Юнхо: Би ч бас чамтай ярих зүйл байна. Жоохон цаг гаргаж өгч болох уу...
Сон Жинвү: Уучлаарай, өөр хийх юмтай байгаа.
Чой Жо Ин: Хүлээ, наа чинь...
Сон Жинвү: Юу? Тэр юу...
Хан Сонгю: Өө, хөөе...
Жина: Юу?
Хан Сонгю: Хөөе, хөөе.
Жина: Юу?
Хан Сонгю: Жинвү-күн... Жинагийн ах гарч байна.
Жина: Юу? Үгүй байлгүй дээ, яаж?
Сэтгүүлч2: Бид ч бас дөнгөж сая л мэдээллийг бататгалаа.
Бае Юнсок: Үнэхээр мэдээ дээр гарч байна.
Ли Сёнгү: Би хэлсэн биз дээ? Тэр хүн алдаг юм шиг нүдтэй гэж.
Сэтгүүлч2: Го захирал гарч ирснээс хойш нэг цаг өнгөрсөн байна, тэгээд түүнийг дахин үнэлгээ өгөхөд дагалдан явсан...
Ли Сёнгү: Ямар хэрцгий зүйл үйлдсэн байна?
Сэтгүүлч2: ингээд Сон ангууч албан ёсоор S зэрэглэлийн ангууч боллоо. Холбооны мэдээллийн сан бас шинэчлэгдсэн байна, албан ёсны мэдэгдэл гараагүй ч, түүний S зэрэглэлийн статус баттай болсон. Тэр одоо улсын Ча ангуучаас хойш 2 жилийн дараа гарч ирж буй 10 дахь S зэрэглэлийн ангууч боллоо.
Сэтгүүлч3: S зэрэглэл ээ?
Ли Минсүн: Хүлээ...
Сэтгүүлч3: 10 дахь S зэрэглэл!
Ли Минсүн: Гэхдээ... Миний хэвлэлийнхэн...
Сэтгүүлч2: Хурдан ардаас нь яваарай.
Сэтгүүлч1: Битгий зугтаалгаарай.
Ёо Жинхо: Сон-санг зөвшөөрүүлж чадсангүй.
Ёо Мёнхан: Ойлголоо.
Сон Жинвү: Уучлаарай. Надад ганцаараа хийхгүй болохгүй зүйлс байгаа. Тэгэхийн тулд би улам их тулалдаж өшөө илүү хүчтэй болмоор байна. Одоо ямар нэгэн байгууллагад орвол түүнд лай болно. Жинхо. Тийм болохоор би...
Ёо Жинхо: Бас тэр намайг өөрийг нь дагаач гэсэн.
Ёо Мёнхан: Тэр хэр их хувиа хичээсэн зүйл болохыг мэдэж байгаа биз? Би анхнаасаа энэ ажиллагааг Жинсунд даатгасан байсан. Чи гэнэт орж ирээд, тэгж их яриад зогсолгүй, юу ч биелүүлээгүйн зэрэгцээ, тэрийгээ хаяад өөр газар ажиллана гэнэ ээ? Яриа болохгүй нь.
Ёо Жинхо: Уучлаарай, аав аа. Гэхдээ тэгсэн ч би Сон-сан руу явах болно.
Ёо Мёнхан: Тэгвэл үр дагаврыг нь хүлээж авахад бэлэн байх ёстой.
Хамгаалагч эр: Холдоорой!
Хамгаалагч эр2: Тодорхой хэмжээний зай авна уу!
Хамгаалагч эр: Битгий түлхээд бай, аюултай шүү.
Бэк Юнхо: Тэдэнтэй орооцолдвол ядрахаас цаашгүй. Бид чамайг хүргээд өгье.
Сон Жинвү: Зүгээр дээ.
Чой Жо Ин: Ийм хэмжээний биеийн хүчтэй юм байж, шидтэн төрлийн ангууч байх гэж... Бэк захирал аа?
Бэк Юнхо: Хурдан юм! Би бүр харж ч чадсангүй. Тэр үеийнхээсээ илүү хүчтэй болчхож. Юу гэсэн үг вэ?
Сон Жинвү: Дараа нь хэрэгслүүд.
Эр1: Хүлээж байлаа, Сон ангууч аа. Галаас хамгаалах чадвартай хэрэгсэл хайж байгаа тийм үү? Би нарийн ширийн зүйлийг асууж болох уу?
Сон Жинвү: Нэлээн халуун гяндангаас өөрийгөө хамгаалмаар байна.
Эр1: Ойлголоо, тэгвэл... Энэ байвал яаж байна. Хувцас нь дээрээ өмсөж болох нөмрөг бас өмсөхөд маш амар болгох бугуйвчтай.
Сон Жинвү: Болж байна.
Эр1: Үнэ нь иймэрхүү болно байх.
Сон Жинвү: Хөнгөлөлт авна гэж байх уу?
Эр1: Уучлаарай гэхдээ бид ийм үнийг л санал болгож чадна. Тэгсэн ч гэсэн хэрэв та энэ шилийг эвдэлж чадах юм бол үнэгүй авч болно шүү. Бид шидээр хүчирхэгжүүлсэн шил ашигладаг. А зэрэглэлийн ангуучийн цохилт хүртэл зураас ч гаргаж чадахгүйгээр бүтээгдсэн.
Сон Жинвү: Энэ шил үү? Шидийн хүч мэдрэгдэж байна гэхдээ тийм ч их...
Эр1: Дэлхийн хаанаас ч үүнээс илүү хамгаалалтыг олохгүй шүү. Хүлээж байгаач, тоглоом байсан юм аа. Шил эвдрэхгүй байсан ч хамгаалалтын хүмүүс хүрээд ирэх болно.
Сон Жинвү: Өө, тийм байсан юм уу? Уучлаарай.
Эр1: Үгүй ээ, би арай л хэтрүүлчихлээ.
Сон Жинвү: Өө тэгэхээр... өөр зүйл хармаар байна, чинжаал ч юм уу?
Эр2: Тэгвэл зэвсгийг хариуцдаг би танд үзүүлье. Ийшээ явна уу.
Эр1: Хүрээ ч үгүй байтал...
Сон Жинвү: Энэ хэд вэ?
Эр2: Энэ бол, ийм болно...
Сон Жинвү: Иймхэн зүйл үү? Касакагийн хорт соёотой л адилхан юм биш үү? Тэгвэл энэ...
Эр2: Эрхэм ээ?
Сон Жинвү: Хаана хийлээ дээ? Энэ хэд болох вэ?
Эр2: Энэ чинь гайхалтай юм. Гар урчийнх нь сэтгэлийг мэдэрч байна.
Сон Жинвү: Дэлгүүрт зарагдаж байсан бараа л байсан юм.
Эр2: 100 сая хавьцаа болно байх.
Сон Жинвү: 100? 2.8 сая алт байсан л энэ үү? Дэлгүүрээс авсан хэрэгслүүд ийм үнээр зарагдаж чадах бол... Шуналын бөмбөгийг зарахгүй байсан ч болох байх. Угаалгын өрөөг чинь ашиглаж болох уу?
Эр2: Өө, мэдээж.
Бэк Юнхо: Түүнийг хүчтэй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр бол... тийм зүйл биш. Үнэлгээний лабораториос мэдэрсэн тэр шидийн хүч. Бас тэр харуулсан биеийн хүч... Дахин сэргэлт нь аль дээр дууссан байх ёстой. Тэгсэн байтал түүнээсээ илүү хүчтэй болох гэж. Тийм зүйл боломжтой гэж үү? Арай дахин сэргээгдсэн ангууч биш... байнга өсөн дэмжих боломжтой ангууч юм уу?
Жина: Эцэст нь явчихлаа. Ингээд санаа зоволгүй сургуульдаа явж болох нь.
Сон Жинвү: Хэвлэл мэдээллийнхэн үү? Холбоо тэднийг хөөж явуулаа биз.
Жина: Зурагт дээр гарах байсан юм бол ядаж хэлээч, гэнэтхэн тэгж гарч ирж байсныхаа оронд.
Сон Жинвү: Өө би тэгж бодоогүй ээ. Ингэхэд... Маргаашаас би долоо хоног гадуур явна.
Жина: Дахиад уу? Одоо юу вэ?
Сон Жинвү: Та нар одоо...
Ёо Жинхо: Таны итгэлт хамтрагч Ёо Жинхо хүрээд ирлээ!
Жина: Юу, ахын найз уу?
Ёо Жинхо: Дүү нь байх нь ээ? Ахын итгэлт туслах, Ёо Жинхо байна.
Сон Жинвү: Маргаашаас эхлээд би үүнтэй цуг 7 хоногийн ажилд явна.
Ёо Жинхо: Маргааш? Юу...
Сон Жинвү: Бид ажилд явна. Тийм биз дээ?
Ёо Жинхо: Тийм ээ! Маш чухал ажил маргааш...
Сон Жинвү: Одоо явсан байж болох ч, хэвлэл мэдээллийнх... Гараад ир. Юу? Соёо чинь дөрвөн хамгаалагчтай байгаагүй билүү? Нөгөө нэг нь? Таазанд шигдчихсэн болохоор сүүдрийг нь авч чадаагүй юм уу? За яах вэ. Тийм хүчтэй юм чинь, гурав байхад болно биз. Чи ахлах болно. Жинаг хамгаал. Дүүг минь найдлаа шүү. Би хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу даа. Эргүүлээ эхэл. Ингээд хотыг жоохон аюулгүй болгох байх.
Ёо Жинхо: Өчигдөр шөнө хонуулсанд баярлалаа.
Сон Жинвү: Зүгээр дээ, чи тэгээд өнөөдрөөс яах юм? Чамайг гэрээсээ яв гэж хэлээгүй шүү дээ. Өөрийн минь шийдвэр гэх юм уу даа. DS цамхаг дээр ямар ажилтай юм? Өчигдөр хэлсэн дээ, долоо хоног ирэхгүй гэж. Бэлтгэл шиг л зүйл.
Ёо Жинхо: Дахиад хүчтэй болмоор байгаа юм уу? S зэрэглэл хүртэл болчхоод уу?
Сон Жинвү: Тийм ээ. Баярлалаа, явчхаад ирье.
Ёо Жинхо: За, явчхаад ир дээ.
Сон Жинвү: Усаар илбэдсэн бөгж, салхины нөмрөг... Халуунаас сэргийлэх амжилттай. Чөтгөрийг цамхгийг эзлэх цаг боллоо. Даалгаврын мэдээлэл? Чөтгөрийн сүнснүүдийг цуглуул 2. Чөтгөрүүдийн хаан Бараныг ялж сүнсийг нь цуглуул. Шагнал нь... Сүүдрийн солилцооны шидэт чулуу? Мэргэжлийн онцгой чадвар уу? Өмнөхөөс илүү шагналтай байна. Бүр хийх хүсэлтэй болчихлоо. Сүүлд очсон 75-р давхар руу явъя.
Ан Сан-ми: Арай ч Жинхог өөрөө гараад явна гэж бодсонгүй. Санаж байна уу?
Ёо Мёнхан: Асуудалтай хүүхэд үүрнээсээ гараад л явсан төдий. Харин ч ийм удаан байсанд нь... Сонин юм даа.
Ан Сан-ми: Хонгор минь?
Ёо Мёнхан: Харанхуй...
Ан Сан-ми: Хонгор минь? Хонгор минь?
Сон Жинвү: Туршилт хийх үү? Гараад ир, Соёо. Хийсгэчихлээ? Бүр хүч нь дарагдсан байж уу? Энэ чадварыг нь яаж ашиглахаа тухтай бодъё доо. Одоохондоо, Шуналын бөмбөгийг Соёод өгч байя.
Ёо Мёнхан: Ойлголоо. Жинхо иржээ.
Ан Сан-ми: Тийм ээ. Жинход ядарснаас болсон гэж хэлсэн.
Ёо Мёнхан: Уучлаарай. Мөнхийн нойрны өвчин үү?
Эмч: Тийм ээ. Гэнэтийн нойрны хугацаа дууссаны дараа байнгын команд хүргэдэг.
Ёо Мёнхан: Би яагаад тийм өвчинтэй болов?
Эмч: Төрсөн цагаасаа хойш шидийн эсэргүүцэл багатай хүн байнгын шидийн хажууд байхаар тохиолддог зүйл. Танай ойр орчимд ангууч хүн бий юу?
Ан Сан-ми: Хонгор минь...
Ёо Мёнхан: Хүү минь ангууч.
Эмч: Тэр нь шалтгаан гэж хэлж чадахгүй ч...
Ёо Мёнхан: Өнөө үед дэлхий бүхэлдээ ид шидийн хүчээр дүүрэн. Харин надад шидийн эсэргүүцэл байхгүй. Хаягдаж байна гэсэн үг үү?
Ангууч 1: Тэгсэн ч гэсэн амар тайван юм аа?
Ангууч 2: Тийм шүү. Үүний дараа загасчлахаар явах уу?
Ангууч 1: Дахиад л, бид эргүүл хийж байна шүү дээ.
Ангууч 2: Тэр юу вэ?
Сон Жинвү: Би үр ашигтай байхын тулд зургаан сүүдрийн баг байгуулсан. Тэднийг хуваасан нь зөв байсан бололтой. Явуулах үедээ хоёр тушаал өгсөн. Баг бүр тааралдсан дайснаа устгах ёстой. Орох зөвшөөрөл олох юм бол мэдэгдэх. Энэ нь бусад унасан зүйлийг алдуулах ч гэсэн, оронд нь хамаагүй хурдан болсон. Тэгж бодсон юм сан. Гэхдээ 80-р давхарт ирснээс хойш 2 өдөр. Энд ирээд хурд нэлээн буурлаа шүү. Ямар нэг шалтгаан байгаа юу? Ямар нэг зүйл сүүдрүүдийг устгаж байна. Тэр чинь дээд оркын А салаа. Дээд орктой эн тэнцэхээр чөтгөр байна гэж бодсонгүй. Тэднийг буцааж дуудаад шалгаж үзье. В баг хүртэл ялагдлаа. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч нэлээн хүчтэй байх учиртай. Гэхдээ хачин байна, А багийн хажууд Соёогийн баг байх ёстой. Илүү хол байсан В баг яагаад ялагдсан юм бол? Соёог ялахаар хэмжээний биш гэсэн үг үү? Ялах боломжтой дайсан руугаа дайрч байна гэдэг нэлээн ухаантай гэсэн үг үү? Тийм бол дараагийн бай нь... Ойлголоо. Мангасууд тэднийг ялахгүй байсан нь аргагүй юм байна. Аль дээрээс л хойш бодож байсан юм. Мангасууд айдас мэдэрдэг болов уу? Эцэст нь түүнийхээ хариултыг оллоо.
Бичиг: Дээшээ харсаад байгаад ядарчихлаа
Back to episodes Go home