Solo leveling 18

Ча Хэ Ин: Е зэрэглэлийн ангууч А зэрэглэлийн гянданд зөөгч хийх ээ? Амь насаа боддоггүй хүн юм уу? Ямар шалтгаанаар? Өчигдрийг бодоход... Би тэр хүнийг боссын өрөөний өмнө зэвсэгтэй байхыг харсан. Сэжигтэй юм. Би ч бас орчхоод ирье.

Бае Юнсок: Гянданд ямар нэг зүйл болоо юу?

Ча Хэ Ин: Үгүй ээ, зүгээр хувийн асуудал. Санаа зовох хэрэггүй. Уучлаарай, гэхдээ хэрэглэж болох зэвсэг байна уу? Нөгөө... Өөр сэлэм эсвэл жад гэх мэт зүйл байхгүй юу?

Бае Юнсок: Энд байхгүй ээ. Тэгвэл хүрз эсвэл хөшүүрэг байвал?

Ча Хэ Ин: Март даа, энэ байдлаараа явлаа.

Бае Юнсок: Ча ангууч аа, үнэхээр хоосон гартай орох гэж байгаа юм уу? Гэхдээ энэ юу ч үгүй байснаас дээр биз дээ?

Ча Хэ Ин: Тийм ээ.

Шин Сёкжин: Ямар их юм бэ. Ийм их хэмжээний дээд орк гадагшаа гарах юм бол...

Сё Живү: Нэг хоёр хотыг хүйс тэмтэрнэ биз.

Ли Гёнгүк: Ялангуяа тэр дөрөв. Бусад дээд оркуудаасаа хамаагүй илүү ауратай юм!

Сон Кихүн: Хаалгыг хаах нь бидний ажил. Гяндангийн боссыг заавал ялахгүй бол болохгүй!

Каргалган: Надаас айж байна уу, өрөвдөлтэй хүмүүс гуай?

Жина: Итгэмээргүй юм бэ! Яаж ийм шидийн хүчтэй байгаа юм?

Ли Бора: Түүнтэй харьцуулахад би гэж 3-р зэрэглэлийн л шидтэн болно!

Сон Кихүн: Яагаад биднийг энд дуудсан юм?

Каргалган: Зугаа цэнгэл. Та нарыг нэгээр чинь алж, залгих болно. Цэргүүддээ зугаа цэнгэл өгөхийн тулд.

Сон Кихүн: Зугаа цэнгэл? Биднийг ийм л гэж бодоо юу? Түүний хувьд бидний амь? Эвдэрчих юм бол зүгээр л хаячих тоглоом төдий юм уу?

Каргалган: Өө? Хүмүүс дунд хачин зүйл холилдсон байна. Тэр нь ийм байхад болно.

Сон Кихүн: Бүгд дайраад.

Каргалган: Хамгаалагчдын дуу! Тэнэг нэгэн. Таталцлын шид. Таталцлын хурдатгал.

Ли Бора: Ахмад аа!

Ким Юнсү: Кихон-сан...

Сон Жинвү: Сон ахмад аа. Энэ бол Ангуучдын бүлгэмийн гяндан. Би оролцох ёсгүй. Гэхдээ одоо дайралтын баг том аюулд орсон байна. Тийм болохоор нэг зүйл асууя. Энд байгаа мангасуудыг бүгдийг нь алж болох уу?

Сон Кихүн: Гуйж байна.

Каргалган: Сармагчны дуураймал шиг биш юм... гэхдээ айх хэрэг байхгүй.

Сон Жинвү: Яахын аргагүй, би ийм хэмжээний аураг анх удаа харж байна.

Каргалган: Ойлгомжтой.

Сон Жинвү: Харамсалтай нь, буруу хүнтэй таарч дээ. Мэдээж... Чиний хувьд.

Мок Жинсо: Хяналтын баг?

Эр4: Энд юу хийж байгаа юм бол?

Эр5: Би яаж мэдэх юм бэ?

Эр5: Хэн нэгэн даргыг дуудаарай!

Ву Жинчул: Тэр яагаад энд уурхайчин хийж байсан юм бол? Бүр хоёр өдөр?

Бае Юнсок: Ямар нэг зүйл болоо юу?

Ву Жинчул: Сон Жинвү гэх ангуучийг мэдэх үү?

Бае Юнсок: Сон-санг хайж байгаа юм уу?

Ли Сёнгү: Яах аргагүй, ямар нэг юм байгаа гэж бодсон юм аа! Тэр над руу ёстой аймаар харсан. Алуулах нь л гэж бодсон!

Ву Жинчул: Тэгээд энд байгаа юм уу?

Бае Юнсок: Хаалга дотор байгаа. Зөөгч байхгүй байсан болохоор, оронд нь орсон.

Ву Жинчул: Зөөгч өө?

Бае Юнсок: Тийм ээ.

Ву Жинчул: Уурхайчны дараа зөөгч үү?

Ли Сёнгү: Тэр зөөгч болж орсон, гэхдээ түүнийг ямар нэг зүйл төлөвлөж байгааг би мэдэж байна!

Ву Жинчул: S зэрэглэл болбол хяналтын бай болно.

Ли Сёнгү: Хэн нэгнийг алчхаа биз! Нүдээ ирмэлгүй тийм зүйл хийхээр харагдсан!

Ву Жинчул: Тэрийгээ ойлгож байгаа байлгүй дээ.

Ли Сёнгү: Тэр харцыг нь харсан ч болоосой! Тэр аль хэдийн зөндөө их хүн алаа биз.

Бае Юнсок: Нөгөө... Ямар нэг асуудал гараа юу?

Ву Жинчул: Маргаашийн мэдээг үзэх юм бол ойлгоно оо.

Ли Сёнгү: Мэдээ?

Бае Юнсок: Гэхдээ саяхан Ча ангууч бас ижилхэн зүйл асуусан.

Ли Сёнгү: Би үүнийг л яриад байсан юм! Тэр новшийг хурдан шоронд хий!

Ву Жинчул: Ча ангууч аа?

Эр2: Юу вэ? Саяны энэ аура!

Эр3: Бие минь хэдэн хэсэг болох нь гэж бодлоо.

Ву Жинчул: Шидийн хүчийг ахиад хэмж.

Бүгд: За.

Ча Хэ Ин: Хурдлахгүй бол. Кихон-күний баг яаж ийм олон дээд оркыг ялсныг мэдэхгүй, гэхдээ саяны шидийн хүч гяндангийн босс бол... Тэдний амь аюулд орсон.

Каргалган: Иймхэн хэмжээний цэргүүдээр миний өөдөөс босно гэдэг инээдтэй юм!

Сон Жинвү: Манай залуусыг тэгж дутуу үнэлж болохгүй шүү. Хааны газар нутаг. Чөтгөрийн цамхгийн 70-р давхарт хүрсний дараа олж авсан мэргэжлийн минь онцгой ур чадвар. Миний сүүдрийн цэргүүд цамхгийн дараа илүү хүчтэй болсон.

Жина: Юу болоод байна аа?

Шин Сёкжин: Итгэж чадахгүй нь. Би хамгийн сайндаа хоёрыг л дуудаж чадна.

Ли Бора: Хүнээс ийм хэмжээний шидийг мэдэрч байсангүй.

Каргалган: Яв!

Ли Гёнгүк: Сая харсан уу?

Ким Юнсү: Дэд мастерыг харж байгаа юм шиг л... Ийм хүчтэй хүн яагаад зөөгчөөр?

Сон Жинвү: Миний цэргүүд В зэрэглэлийнх. Нэг дээд оркыг ялахын тулд 4 эсвэл 5 цэрэг амиа өгч байна. Би сайн багасгахгүй бол.

Каргалган: Луун галын дуу! Чиний цэргүүд мануухайгаас өөрцгүй. Байр сууриа мэд.

Сон Жинвү: Чамд ч бас тэгж хэлмээр байна. Би эднийг хэдэн ч удаа байсан эдгээж чадна.

Каргалган: Хамгаалагчдын дуу. Хурдатгал. Таталцлын хурдатгал. Таталцлын шид. Хурдатгал. Тэгвэл чиний шидийн хүч дуусах хүртэл устгахад болно. Хэдэн ч удаа хамаагүй! Галын дуу!

Сон Жинвү: Намайг зайтай байлгах гэж холын их зайг хамардаг шид ашиглаж байна.

Каргалган: За хэр удаан тэвчих бол.

Эр2: Үр дүн гарлаа! А зэрэглэлийн хаалга дундаа бараг S зэрэглэлд хүрэхээр хаалга байна.

Ву Жинчул: Өмнөх үнэлгээ буруу байж уу? Хурдан Ангуучдын бүлгэмийн мастертай холбогд. Бид бэлэн болохоороо дайралтын багт туслахаар орох болно.

Бае Юнсок: За!

Каргалган: Миний цэргүүд тоо болон чадлаараа хамаагүй илүү бололтой. Чиний шидийн хүч дуусах нь цаг хугацааны л асуудал.

Сон Жинвү: Цаг хугацааны асуудал аа? Юу яриад байгаа юм? Энэ бол Некромансерийн жинхэнэ хүч. Сэр.

Каргалган: Миний цэргүүдийг амьд үхдэл болгож байна гэнэ ээ?

Сон Жинвү: Та нар ч бас удахгүй миний сүүдэр болох болно. Бас мэдээж... Чи ч бас.

Каргалган: Арай. Тэр хүн? Тэгвэл яагаад... Би энд байгаа юм? Анх удаа энд нүдээ нээх үед, толгойн дотор минь нэг тушаал ахин дахин сонсогдсон. Хүмүүсийг агна. Үүний цаад шалтгаан хамаагүй. Тушаалыг дагахад л болно. Яв! Хөндлөнгийн хүмүүсийг алж, хүмүүсийн цогцсыг надад өргөл болго!

Ангууч эм: S зэрэглэлийн гяндан уу?

Чой Жо Ин: Анхны үнэлгээгээр бол Сон Кихоны баг хангалттай эзэлж чадах байсан... Энэ бол ноцтой нөхцөл байдал.

Ангууч эм: Гяндангийн эвдрэл гарах юм бол Жэжү аралтай адилхан зүйл.

Чой Жо Ин: Азаар бидэнд цаг байна. Бүлгэмийнхээ хамгийн хүчтэй хүмүүсийг цуглуулж хурдан тийшээ явна.

Ангууч эм: Аль хэдийн А зэрэглэлээс дээш ангуучдыг яаралтай дуудсан байгаа.

Чой Жо Ин: Хамгийн муудаа, Цагаан бар эсвэл Үхлийн бурхны бүлгэмээс тусламж авч магадгүй.

Ангууч эм: Гэхдээ тэгэх юм бол...

Чой Жо Ин: Тийм зүйл болгохгүйн тулд хичээцгээе.

Сон Жинвү: Миний хувийн хамгаалагчид арай илүү бололтой.

Каргалган: Ийм байх ёсгүй...

Мюн-чүл: Бид ч бас оролцоцгооё!

Шин Сёкжин: Тийм ээ.

Каргалган: Өндөр халуурлын дуу! Хараагүй байдлын дуу! Үзэгч та нар тайз руу гарах ёсгүй. Бас чамайг үүнээс илүү давруулахгүй. Нойрны дуу! Саад бэрхшээлийн дуу! Хараагүй байдлын дуу! Юу?

Сон Жинвү: Уучлаарай, надад хараал эсвэл хор үйлчлэхгүй.

Каргалган: Хамгаалагчдын дуу!

Сон Жинвү: Энэ ядаргаатай бамбайг чинь эвдэлье.

Ча Хэ Ин: Энэ юу вэ? Арай дуудсан юм уу? Ийм их цэргийг үү?

Ли Бора: Дэд мастер аа? Энд юу хийж байгаа юм?

Ча Хэ Ин: Бие нь?

Хан Сэми: Ахмад бол зүгээр.

Ча Хэ Ин: Ашгүй дээ. Гэхдээ юу болоод байна аа?

Хан Сэми: Бид ч бас сайн мэдэхгүй байна.

Каргалган: Чи муу яаж чадаж байна аа? Хилэнгийн дуу! Хүч чадлын дуу! Аваргын дуу! Хорхой шиг бяцлуул!

Сон Жинвү: Ёстой нэг, би аваргуудад тийм ч дуртай биш. Уур минь хүрдэг юм.

Каргалган: Луун галын дуу! Үүний дараа ч чи хүчирхэг Каргаганыг эсэргүүцэж зүрхлэх үү?!

Сон Жинвү: Тийм ээ. Том байх тусам цохиход илүү амар болно. Шидтэн нэмэлт хамгаалалтгүйгээр алуурчны дайралтыг зогсоож чадна гэж үү?

Каргалган: Галын дуу!

Сон Жинвү: Чинжаал болохгүй юу, тэгвэл...

Ча Хэ Ин: Ву менежер ээ?

Ву Жинчул: Бүгд зүгээр бололтой. Гаднаас их шидийн хүчийг мэдрээд туслахаар ирсэн юм. гэхдээ хэрэггүй бололтой.

Ча Хэ Ин: Хяналтын багийн менежер хүртэл үү? Яаж ч харсан дээд зэрэглэлийн тулааны ангууч, гэхдээ бүр дуудах шид хүртэл ашиглаж чадах юм уу? Энэ Сон ангуучийн хүч үү? Тэр хүн яг хэн юм бэ? Түүнийг мэднэ биз дээ?

Ву Жинчул: Жоохон мэднэ. Маш багыг л.

Сон Жинвү: Шидтэн хамгаалалтаа алдвал дууссан л гэсэн үг.

Каргалган: Энэ бие... Миний бие устгагдах боломжгүй! Боломжгүй!

Сон Жинвү: Боссыг ялсан ч гэсэн, бүх унасан зүйлийг нь авах жоохон хэтрэх байх. Гэхдээ сүүдрийг нь авбал зүгээр биз дээ? Сэр. Сүүдэр болоод жоохон томоожсон бололтой. Нэр? Нэр нь хэн гэлээ? Кар... юу билээ? Уучлаарай, мартчихаж. Шинэ нэр өгье. Соёо. Чиний нэр бол Соёо. "Элит хүлэгт баатар" цол оо? Өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм байна. А зэрэглэлийн гяндангийн босс юм чинь аргагүй дээ. Дээд орк цэргүүд ч бас нэлээн том өөрчлөлт.

Ву Жинчул: Сон Жинвү ангууч аа.

Сон Жинвү: Ву менежер ээ? Сүүдрээ цуглуулж байгаад анзаарсангүй!

Ли Гёнгүк: Сон ангууч аа!

Хан Сэми: Зөөгч гэж бодсон чинь... Саяных юу байсан бэ?

Сон Жинвү: Өө тэр бол... Юу гэж хэлэх вэ?

Ву Жинчул: Ангуучдын хяналтын баг. Энд байгаа Сон Жинвү ангуучийн нөхцөл байдал нууцын зэрэгтэй. Өнөөдөр болсон зүйлийг бүгд задруулахгүй байхыг гуйя.

Эр2: Гадаа гаргаж өгье.

Эр3: Илүү нөхцөл байдлаас зайлсхийхэд энэ нь хамаагүй дээр.

Ву Жинчул: Сон ангууч саяхан та бүхнийг аврах гэж S зэрэглэлийн чадвараа ашигласан. Үүнээс цааш түүнийг чимээгүй гаргаж өгөөрэй.

Сон Кихүн: Хүлээгээч. Тийм хүчтэй юм чинь, ямар нэг шалтгаантай байлгүй. Бидний зөөгч болохыг хүссэн шалтгааныг чинь асуухгүй. Гэхдээ бид бүгд таны ачаар амьд гарлаа. Дайралтын багийн өмнөөс талархмаар байна.

Сон Жинвү: Өө, тийм. Үүнийгээ буцааж авч болно.

Ву Жинчул: За явцгаая.

Ли Бора: Өршөөгөөрэй, дэд мастер аа?

Ча Хэ Ин: За?

Ли Бора: Яагаад зээтүүтэй байгаа юм?

Ча Хэ Ин: Намайг хачин гэж бодсон болов уу?

Ли Бора: Хэн?

Ча Хэ Ин: Өө... Хувь хүн биш ээ...

Чой Жо Ин: Бүгд эсэн мэнд буцаж ирсэн нь ашгүй дээ. Тэгсэн ч гэсэн... Эхлээд Цагаан бар, дараа нь манай бүлгэм хүртэл түүгээр аврууллаа. Олон цэргүүд дуудаж чадах чадвар, алуурчны ангилалтай эн зэрэгцэх хурд, бас дээрээс нь үхсэн мангасуудыг удирдах... Итгэхэд бэрх юм. Сон Жинвү ангууч бид хоёрын хэн нь илүү хүчтэй гэж бодож байна?

Сон Кихүн: Дайралт дээр олон төрлийн ангуучид хамтдаа ажиллаж нэг нэгнийхээ сул талыг нөхдөг. Би тэрийг хамгийн ойлгомжтой зүйл гэж бодож байсан. Мастер та дээд зэрэглэлийн А зэрэглэлийн хаалгыг ганцаараа эзэлж чадах уу?

Чой Жо Ин: Боломжгүй. Төгс зэвсэг гэдэг хочноосоо бүр ичмээр юм.

Сон Кихүн: Мастер аа...

Чой Жо Ин: Мэднэ ээ.

Сон Кихүн: Түүнийг заавал...

Чой Жо Ин: Чадах бүхнээ хийх болно.

Ёо Жинхо: Ах аа!

Сон Жинвү: Удсанд уучлаарай. Тэгээд бүлгэмийн мастерын хэрэг чинь юу болж байна? Аавтайгаа ярьсан уу?

Ёо Жинхо: Ах аа... Тэр тухайд тантай ярих зүйл байна.

Эр1: Би ангуучдын холбоо дээр ирээд байна.

Ли Минсүн: Таалагдаж байна шүү.

Эр1: Саяхан жүжигчин Ли Минсунг...

Ли Минсүн: Бүгд миний төлөө ирсэн биз дээ? Бүхнийг эзэмшсэн Ли Минсунг... Одоо супер хүчтэй хүн болчихлоо. Муугүй шүү.

Бичиг: 10 дахь S зэрэглэлийн ангууч

Back to episodes Go home