Solo leveling 17

Ча Хэ Ин: Наанаа юу хийж байгаа юм? Дахиад нэг асууя. Наанаа юу хийж байгаа юм?

Сон Жинвү: Би чинь юугаа бодож байсан юм бэ? Төөрөөд энэ хүртэл ирчхэж.

Ча Хэ Ин: Төөрсөн гэнэ ээ? Уурхайчдын багийнх юм уу? Энэ бол боссын өрөө. Холдоно уу.

Сон Жинвү: Ча Хэ Ин... Цуу ярианы дагуу зүгээр нэг хүн биш юм. Ярих хүртэл нь анзаарсангүй.

Ча Хэ Ин: Буруу харсан уу? Саяхан зэвсэгтэй байгаагүй юу?

Сон Жинвү: Уучлаарай.

Ча Хэ Ин: Хурдан гадагшаа гар. Одоо боссыг уурлуулах юм бол уурхайчдын баг бүгдээрээ хүйс тэмтрүүлнэ.

Сон Жинвү: Ойлголоо.

Ча Хэ Ин: Хүлээж бай даа!

Сон Жинвү: За?

Ча Хэ Ин: Өмхий үнэртэхгүй байна.

Сон Жинвү: Юу хийж байгаа юм бэ?

Ча Хэ Ин: Чи үнэхээр ангууч юм уу?

Сон Жинвү: Тийм ээ.

Ча Хэ Ин: Сон Жинвү... Е зэрэглэл. Юу ч биш ээ. Болгоомжтой буцаарай. Гяндан том болохоор.

Сон Жинвү: Ойлголоо.

Ча Хэ Ин: Зэрэглэл нь бага болохоор уу? Өмхий үнэртсэнгүй. Харин ч... гоё үнэртэй.

Бае Юнсок: Төөрөөд Ча ангуучтай таарах гэж? Азтай залуу юм аа. Бид бүгд түүнийг холоос л биширч чаддаг. Тэр хүн биднийг гяндангийн боссоос хамгаалахын тулд амралтын цагаа ашиглалгүй эргүүл хийдэг юм. Залуу ч гэсэн мундаг шүү.

Сон Жинвү: Тийм болохоор боссын өрөө хавиар байсан юм уу?

Мок Жинсо: Ча ангууч бусад ангуучдын үнэрт дургүй гэж байсан.

Сон Жинвү: Ангуучийн үнэр ээ?

Мок Жинсо: Онцгой нөхцөл байдал нь бололтой. Үргэлж алчуураар хамраа дарж явдаг биз дээ?

Сон Жинвү: Тийм ээ. Гэхдээ тэр хариу үйлдэл... Би ангуучтай адил үнэргүй юм болов уу? Бодоод байхад, улаан хаалганы үеэр тэр ижилхэн зүйл хэлж байсан. Би Тоглогч болохоор уу? Системийн туслалцаа намайг бусдаас ангид болгоно. Тоглогч гэж ер нь юу юм бэ?

Бае Юнсок: Өнөөдөр сайн ажиллаа.

Сон Жинвү: Баярлалаа.

Бае Юнсок: Чиний ачаар эрт дууслаа. Цуглуулах багаас хүртэл эрт дуусах гэж дээ.

Мок Жинсо: Үнэхээр авьяас байна шүү. Чамайг хаа нэгтээ экскаватор нуусан гэж би хэд хэдэн удаа бодсон шүү.

Сон Жинвү: Өө, үгүй дээ.

Бае Юнсок: Би ч бас нэлээн удаан хийж байна, гэхдээ Сон-сан шиг хүнийг анх удаагаа харж байна. Сон-сан, миний дор ажиллах уу? Цалин сайн өгөх болно!

Сон Жинвү: Өө, үгүй ээ санал тавьсанд баярлалаа гэхдээ... Би чөлөөтэй цагаараа ирсэн төдий.

Бае Юнсок: Ойлголоо. Харамсалтай байна. Тэгвэл дахиад нэг өдөр ирвэл яаж байна?

Сон Жинвү: Дахиад нэг өдөр өө?

Бае Юнсок: Тийм ээ, маргаашийн А болон С зэрэглэлийн хоёр гяндантай.

Сон Жинвү: Миний дахин үнэлгээ нөгөөдөр. Өнөөдрийн ажлаар хэрэгтэй мөнгөө олсон тэгэхээр... Хүлээ, маргааш уу? Ангуучдын бүлгэм маргааш бас дайралттай юм уу? Бүр А болон С зэрэглэл үү?

Бае Юнсок: Тийм ээ, тэгсэн ч гэсэн маргааш хоёр дахь дайралтын баг ирнэ.

Сон Жинвү: Хоёр дахь баг аа?

Бае Юнсок: Энэ бол манай хүч чадал. А зэрэглэлийн хаалгыг буулгаж чадах хоёр багтай бүлгэм энэ улсад манайхаас өөр байхгүй.

Сон Жинвү: Маргааш хаана ирвэл болох юм?

Бае Юнсок: Тэгвэл ирэх нь ээ? Тэгвэл маргааш хоёр дахин их цалин өгнө өө!

Сон Жинвү: Өө, тэгэх хэрэг байхгүй дээ...

Бае Юнсок: Санаа бүү зов! Тэгэхгүй бол надад эвгүй.

Ча Хэ Ин: Уурхайчдын багт ажиллаж байсан Сон Жинвү гэдэг залууг шалгаад өгч болох уу?

Холбоо эр: Сон ангууч аа?

Ча Хэ Ин: Мэдэх юм уу?

Холбоо эр: Бүлгэмийн мастер Чой бас адилхан зүйл асуусан.

Ча Хэ Ин: Чой дарга уу?

Холбоо эр: Тийм ээ. Гэхдээ түүний нарийн ширийн мэдээлэл одоохондоо хаалттай байгаа. Дээд зэрэглэлийн ангууч биш байтал холбоо түүний файлыг нууцалсан. Анх удаа л ийм зүйл харж байна.

Ча Хэ Ин: Ойлголоо. Гянданд гаргаж байсан үйлдэл нь... Чой бүлгэмийн мастер түүнийг асуусан. Холбооны оролцоо... Нэг зүйл болоод байна. Өдийг хүртэл зөндөө ангуучтай уулзсан. Гоё үнэртэй байсан ганц хүн нь тэр.

Бае Юнсок: Сайн уу? Сон-сан!

Мок Жинсо: Өглөөний мэнд.

Ким Саншик: Хүүхэд ээ, хоолоо сайн идэж байгаа юу?

Сон Чиюүл: Сайн уу, Сон-күн?

Ли Жүхи: Жинвү-сан, өнөөдөр бас битгий гэмтээрэй за юу?

Сон Жинвү: Энэ мэдрэмж... Хэсэгтээ мартсан байж.

Мок Жинсо: Өнөөдөр хамтдаа хоолоо идэцгээе.

Бае Юнсок: Тийм шүү, ирсэн юм чинь.

Сон Жинвү: За.

Бае Юнсок: За, эхлээд С зэрэглэлийн гяндан. Дайралтын баг удахгүй гарч ирнэ. Бүгдээрээ бэлдээрэй!

Мок Жинсо: Өнөөдөр ч бас гайхалтай. Сон-сан байхаар хурдан юм аа. Түүний ачаар, А зэрэглэлийн хаалганаас өмнө сайн амарч чадах нь.

Бае Юнсок: Цуглуулгын баг хүртэл гайхсан шүү. Үнэхээр бидэнтэй цуг ажиллахыг хүсэхгүй байна уу? Тав дахин ихийг өгье.

Сон Жинвү: Уучлаарай.

Сон Кихүн: Өршөөгөөрэй.

Бае Юнсок: Ахмад Сон Кихон.

Сон Кихүн: Уурхайчдын багаас илүүчилж болох хүн байна уу? Манай хэрэгсэл зөөдөг хүн ирсэнгүй.

Бае Юнсок: Манайхаас уу? Цуглуулгын багийн хүн байвал дээр биш үү?

Сон Кихүн: Тэд ч бас хүн дутуу байгаа бололтой. Дайралтын багийг дагж явсны хариуд, аюулын төлбөр бас нэмэгдэх болно.

Бае Юнсок: Доод зэрэглэлийн ангуучид А зэрэглэлийн гянданд юм зөөж чадахгүй ээ. Мөнгө өгсөн ч байсан.

Сон Кихүн: Хэн ч байхгүй юу?

Сон Жинвү: Би хийе.

Бае Юнсок: Сон-сан!

Мок Жинсо: Галзуу хэрэг. Дотор дээд зэрэглэлийн мангас байгаа!

Бае Юнсок: Амиа эрсдэлд оруулах хэмжээний цалин ч биш.

Сон Жинвү: Зүгээр дээ. Би харагдаж байгаагаасаа илүү зоригтой шүү.

Бае Юнсок: Зоригийн асуудал биш ээ...

Мок Жинсо: Энэ хүн өчигдөр эхэлсэн л болохоор, юу ч мэдэхгүй байгаа юм.

Сон Кихүн: Зэрэглэл нь?

Мок Жинсо: Е. Тийм болохоор өөр хүнийг...

Сон Кихүн: Үгүй ээ, тэр байхад болно. Энэ удаагийн дайралтын багийг ахалж байгаа Сон Кихон.

Сон Жинвү: Сон Жинвү. Өчигдрийнхөөс том юм аа.

Сон Кихүн: Гэхдээ шидийн хэмжээн өчигдрийнхөөс бага. Санаа бүү зов. Үнэхээр аюултай байсан бол хоёрдугаар баг бидэнд даатгахгүй.

Сон Жинвү: 6 А зэрэглэл... гурван B зэрэглэл. S зэрэглэл байхгүй ч гэсэн, өөр бүлгэмд бол хоёрдугаар багт байхгүй хүмүүс.

Сон Кихүн: Явцгаая.

Сон Жинвү: Ангуучдын бүлгэм ийм хоёр баг гаргаж чадах юм уу? Яах аргагүй гарч ирж байгаа шидийн хүч нь өчигдрийнхөөс бага. Гэхдээ яагаад ч юм, улаан хаалгатай адил мэдрэмж мэдрэгдээд байна. Төсөөлөл байх.

Хан Сэми: Сандрах хэрэггүй дээ. Кихон-күн... ахмад болон энд байгаа ангуучид хүчтэй. Илүү дутуу хөдлөхгүй л бол, мангасын дайралтад өртөхгүй.

Сон Жинвү: Баярлалаа.

Сон Кихүн: Энэ дайралтыг амжилттай дуусгах юм бол, албан ёсоор ахмад болно. Дэд мастер эсвэл мастер шиг хүчтэй биш ч, би А зэрэглэлийн ангууч. Би чадах л учиртай.

Сон Жинвү: Ямар ч зааваргүй тулааны бэлэн байдалд орлоо.

Сон Кихүн: Ирж байна шүү! Гяндангийн чононууд!

Жина: Доошлоорой.

Сон Кихүн: Яагаад гяндангийн чоно А зэрэглэлийн гянданд байна вэ?

Сон Жинвү: Уг нь гарч ирдэггүй мангас юм уу?

Хан Сэми: Тэд бол С зэрэглэлийн мангас. Энд амьд байх боломжгүй.

Сон Жинвү: Хүзүүвч? Үүнийг хар даа. Хэн нэгнийх байсан бололтой.

Сон Кихүн: Анч нохой шиг амьд байлгаж байсан гэсэн үг үү?

Сон Жинвү: Ингээд л муу мэдрэмж төрж байж.

Ли Гёнгүк: Дээд оркууд?

Мюн-чүл: Яагаад вэ?

Сон Кихүн: Хүчтэй юм!

Ли Гёнгүк: Миний татах чадвар үйлчлэхгүй байна. Арын шугамыг онилж байна! Болгоомжтой!

Шин Сёкжин: Тийм амархан ялагдахгүй шүү! Саяных үйлчилсэнгүй юу? Ямар аймаар шидийн эсэргүүцэлтэй юм бэ?

Ли Бора: Хэтэрхий хүчтэй юм! Хөдөлгөөнийг нь хэдэн секунд л хорьж чадна.

Шин Сёкжин: Би нэмэлт хүч дуудлаа. Миний хоолойг сонсоод сэрэх нэгэн минь... Миний дайсны толгойг ав! Маш их манаг минь ашигладаг миний нууц хөзөр! Ингээд яаж байна?

Жина: Эдгээгч ээ! Энд тусламж хэрэгтэй байна.

Хан Сэми: Хүлээж байгаарай, удахгүй очлоо.

Сон Кихүн: Хэтэрхий олон байна! Бүслэгдэх юм бол, асуудалд орно. Гурван хэсэгт хуваагдаад тарцгаа! А зэрэглэлийн ангуучтай тэнцэх дээд орк ийм олон... В зэрэглэлийн гишүүд үүнтэй зэрэгцэж чадахгүй. Алив ээ, бүгд битгий үхээрэй дээ!

Ли Бора: Дараагийнх.

Хан Сэми: Битгий хөдлөөрэй, хурдан эдгээе. Юу болсон бэ?

Сон Кихүн: Юу вэ? Дээд оркуудын хөдөлгөөн гэнэт удаан болчихлоо.

Ли Гёнгүк: Одоо! Арагш нь шах!

Сон Жинвү: Гаднын хүн би хошуу дүрмээргүй байгаа ч, зүгээр үхүүлчхэж чадахгүй! Баригдахгүйгээр дайснуудыг гэмтээе. Дэмий зүйл битгий хий.

Сон Кихүн: Хүнд бэртсэн хүн байгаа юу?

Мюн-чүл: Зүгээр бололтой.

Ли Гёнгүк: Бүгд эсэн мэнд байгаа нь гайхамшиг.

Хан Сэми: Тулааны үеэр хачин зүйл мэдэрсэн үү?

Сон Кихүн: Энд ч бас миний тулалдаж байсан дайсны хөдөлгөөн удааширсан. Жина байсан уу?

Жина: Чадахгүй нь ойлгомжтой биз дээ? Би дайралтын шид болон жоохон өргөх шид л чадна. Өөр бусад гишүүд ч гэсэн дайралтын хүч зонхилсон.

Ли Бора: Бидэнд алга болж чадах хүн байхгүй болохоор тийм зүйл хийж чадах хүн байхгүй. Гэхдээ яаж ийгээд яллаа.

Сон Кихүн: Тийм дээ, азтай байлаа гэж бодъё.

Ли Бора: Тэр хэрэгсэл зөөгч биднийг дутуу үнэлж байгаа бололтой. Ийм олон шидтэн байхад, Үл үзэгдэх шидийг нь анзаарахгүй гэдэгт үнэхээр итгэчихлээ гэж үү? За бидэнд тус болсон нь үнэн юм чинь. Шалтгаантай байсан гэж бодоод, хараагүй юм шиг жүжиглэе.

Мюн-чүл: Сон ахмад аа, урагшлах юм уу?

Ли Гёнгүк: Манай дайралтын багт бол арай л аюултай. Бидэнд дахиад хоёр эдгээгч бас гурван шидтэн хэрэгтэй.

Жина: Анх удаа ахмад болж байхад чинь харамсалтай байна, гэхдээ бид ухарсан нь дээр байх.

Сон Жинвү: Бууж өгмөөргүй байгааг чинь ойлгож байна. Цэвэрлэмээр байгаа нь ойлгомжтой. Гэхдээ эрүүл ухаантай бол...

Сон Кихүн: Тэгвэл ухарцгаая.

Ли Гёнгүк: Урагшилъя гэж хэлнэ гэж бодоод айлаа шүү.

Сон Кихүн: Би ч бас тийм тэнэг биш. Юу вэ...

Ли Бора: Хаалт байна. Бас маш хүчтэй.

Ким Юнсо: Ирэхэд байгаагүй дээ.

Сон Кихүн: Устгаж чадах уу?

Ли Бора: Цаг байвал чадна гэж бодож байна. Иймэрхүү шидийг ашиглаж чадах гяндан дотор байгаа бол... ухарсан нь ашгүй дээ. Бид яах аргагүй энэ газрыг эзэлж чадахгүй.

Мюн-чүл: Энэ юун шидийн хүч вэ?

Ким Юнсо: Үгүй байлгүй дээ...

Ли Гёнгүк: Гяндангийн босс уу?

Ли Бора: Туслаарай, бид хурдлах ёстой.

Жина: Ойлголоо!

Шин Сёкжин: За!

Сон Жинвү: В зэрэглэлийн ангууч хүртэл мэдэрч чадах энэ шидийн хүч... Гаднаас яагаад үүнийг мэдэрсэнгүй вэ?

Сон Кихүн: Хараал? Занга уу? Семи! Бидэнд ариун шид! Юу болсон бэ? Чи яагаад...

Мюн-чүл: Кихон-сан... Энд яаж ч харсан 50 байна.

Хан Сэми: Кихон-күн!

Сон Кихүн: Битгий дага. Тулалдах юм бол, бид үхнэ.

Каргалган: Хүмүүс гуай. Намайг Каргалган гэдэг. Би та нартай уулзмаар байна.

Сон Кихүн: Каргалган, гарцыг хаасан нь чи юу?

Каргалган: Тийм ээ. Би бардам оркуудын агуу шидтэн.

Сон Кихүн: Энэ агуйд чамаас хүчтэй оршихуй бий юу?

Каргалган: Намайг давж чадах оршихуй байгаа гэж бодоо юу? Одоо сонго. Миний цэргүүдэд алуулах уу эсвэл дагаж явах уу?

Сон Кихүн: Уулзахаар явъя. Сон ангууч аа.

Сон Жинвү: За?

Сон Кихүн: Бид босс гарч ирэх юм бол шууд дайрна. Үр дүн нь яаж ч гарсан, тэр бидэнтэй тулалдаад хаалтдаа төвлөрч чадахгүй биз. Тэр үед гадагшаа гараад гол дайралтын багтай холбоо тогтоо.

Сон Жинвү: Арай үхэх гэж явах гээ юу?

Сон Кихүн: Бидний зорилго гяндангаас амьд гарах биш, хаалгыг хаах.

Хан Сэми: Надад ч бас хүсэлт байна. Урт биш ч гэсэн, энэ миний гэрээслэл. Миний гэр бүлд өгөөрэй. Бид ийм зүйл хийхээр бэлтгэгдсэн, гэхдээ та тийм биш. Амьд үлдээд эндээс гараарай.

Сон Жинвү: Энэ цөхрөлт нөхцөл байдал... Давхар гянданд орсон бидэнтэй адил. Тэр үед, бусад минь намайг хаясан. Гэхдээ энэ хүмүүс... Юу ч гэсэн эхлээд авъя. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдъя.

Ча Хэ Ин: Тэр хүн харагдахгүй байна, уурхайн ажлаа больсон юм байх даа?

Бае Юнсок: Ча ангууч аа? Өнөөдөр амралтын өдөр чинь биз дээ? Яах гэж ирээ вэ?

Ча Хэ Ин: Сон Жинвү гэдэг залуу ирээгүй юу?

Бае Юнсок: Өө, Сон-сан өнөөдөр зөөгч хийхээр явсан.

Ча Хэ Ин: Тэгвэл... Хаалга дотор байгаа юм уу?

Каргалган: Хүмүүс гуай, тавтай морил.

Бичиг: Манай залуусыг дутуу үнэлэх хэрэггүй

Back to episodes Go home