Solo leveling 16

Сон Жинвү: Амьдралын бэлдмэлд хэрэгтэй гурваас хоёр зүйл нь цуглалаа. Нэг л үлдсэн, чөтгөрийн хааны цэвэршүүлсэн цус. Баттай олж авахын тулд, бүрэн бэлтгэлтэй ирмээр байна. Чөтгөрийн цамхгаар явсны ачаар нэлээн түвшин ахисан. Гэхдээ албан ёсны зэрэглэл минь Е. Үүнээс илүү түвшнээ нэмэхийн тулд, илүү дээд зэрэглэлийн дайралтад оролцохгүй бол болохгүй. Худлаа жүжгээ зогсооё доо. Угаасаа үүрд нууж чадах зүйл биш. Ангуучийн зэрэглэлээ ахин шалгуулах болно.

Холбоо эм: Ангуучийн зэрэглэлээ шалгуулах хүмүүс энд жагсаарай.

Хён Кичул: За өнөөдөр хэнийг элсүүлж чадах бол. Тэр С зэрэглэл шиг. Тэр хүн яаж ч харсан Е зэрэглэл. Өшөө...

Бэк Юнхо: Тийм ээ, Бэк Юнхо байна.

Хён Кичул: Хүний нөөцийн хоёрдугаар багийн гишүүн Хён Кичул байна!

Бэк Юнхо: Яасан бэ?

Хён Кичул: Тэр ирчихлээ!

Бэк Юнхо: Юу гэнэ ээ?

Хён Кичул: Баттай. Сон ангууч зэрэглэлээ ахин шалгуулах гэж ирсэн байна!

Холбоо эм: Тэгвэл ийшээ явна уу.

Сон Жинвү: За.

Бэк Юнхо: Би яг одоо очлоо.

Шалгагдагч A: Тэгж их сандрах хэрэггүй дээ. Шалгалт ч гэсэн маш амархан зүйл.

Шалгагдагч B: Би ямар ч үнээр хамаагүй ангуучийн зэрэглэлтэй болоод мөнгө олох ёстой. Тэгэх юм бол, эхнэр болон охин минь буцаад ирж магадгүй.

Шалгагдагч A: Хараач. D зэрэглэлээс дээш зэрэглэлтэй болбол тэнд байгаа бүлгэмүүдийн хүмүүс чамтай ярилцах болно. Санаа бүү зов. Е зэрэглэл л биш бол амьдралаа залгуулж чадна.

Сон Жинвү: "Е зэрэглэл л биш бол" уу?

Холбоо эм: Дараагийн хүн!

Сон Жинвү: За.

Холбоо эм: Бататгахын тулд нэрээ хэлнэ үү?

Сон Жинвү: Сон Жинвү.

Холбоо эм: Дахин шалгалт уу?

Сон Жинвү: Тийм ээ.

Холбоо эм: Тэгвэл өмнөхтэйгөө адилхан. Хар болор дээр гараа тавиад хүлээгээрэй. Юу? Алдаа? Өршөөгөөрэй, дахиад нэг?

Сон Жинвү: За.

Холбоо эм: Сонин юм аа...

Жүн Кисо: Хөөе, юу болсон бэ?

Холбоо эм: Ахлах аа... Сонин юм аа. Яаж ч оролдсон тогтоож болохгүй юм.

Жүн Кисо: Тийм байх ёсгүй шдээ. Харъя.

Холбоо эм: Харав уу? Ахлах аа?

Жүн Кисо: Энэ алдаа биш. Түүнийг үнэлэх боломжгүй гэсэн үг.

Холбоо эм: Юу гэсэн үг вэ?

Жүн Кисо: Түүний шидийн хүч энэ машины хэмжих хэмжээг давж байна гэсэн үг!

Холбоо эм: Юу? Тэгэхээр чинь...

Жүн Кисо: Тийм ээ. Энэ хүн бол улсын 10 дахь... S зэрэглэл.

Чой Жо Ин: Түүнээс хойш нисдэг шоргоолжны мэдээ байна уу?

Ву Жинчул: Тагнуулын хэлтэс тэдний цогцсыг задлах ажлыг эхлүүлсэн. Тэд юу болоод байгааг мэдэх гээд тэдний биологи, ид шидийн түвшинг өмнөх жишээтэй харьцуулж байгаа. Үр гарахад жоохон цаг орно.

Чой Жо Ин: Ойлголоо. Сүүлийн үед олон зүйл болж байна шүү. Улаан хаалганы талаар сонссон шүү. Цагаан бар бүлгэмийн дайралтад гаднын хүн оролцож гяндангийн боссыг ялсан гэсэн байх аа? Яг хэн юм?

Ву Жинчул: Би тэр үед цуг байсан ч, эцэс хүртэл нь байсан юм биш. Нарийн ширийн зүйлийг мэдэхгүй.

Чой Жо Ин: Харамсалтай байна. Өө танхимд чимээтэй байна шүү.

Ву Жинчул: Зэрэглэлээ үнэлүүлсэн хүн шуугиан тарьж байгаа биз. Очиж харъя.

Чой Жо Ин: Би цуг явъя. Ямар шуугиан гэдгийг нь сонирхож байна.

Скоут A: Үнэлэгдэх боломжгүй ангууч аа?

Скоут B: Үнэхээр үү? Тийм юм байдаг байсан юм уу?

Жүн Кисо: Харамсалтай нь энгийн хэрэгсэл таныг үнэлж чадахгүй, Сон ангууч аа.

Скоут C: Харж байгаагүй юм байна.

Скоут D: Мэдээж! Өмнө нь есхөн тийм ангууч байсан болохоор.

Жүн Кисо: 3 өдрийн дараа ирж болох уу?

Скоут E: Тэгвэл тэр залуу улсын 10 дахь S зэрэглэл?

Сон Жинвү: Ойлголоо.

Хён Кичул: Ан менежерийн хэлсэн шиг! Би эхлээд очиж ярихгүй бол...

Жүн Кисо: Түүний дараа та үнэмлэхээ шинээр авах болно. Ямар нэг зүйл болоо юу?

Скоут E: Хөөе, хараач.

Хён Кичул: Ангуучдын бүлгэмийн захирал Чой Жо Ин?

Сон Жинвү: Тэр хүн бол галын шидийн оргил, "Төгс зэвсэг" гэгддэг ангууч... Миний хуучин хочтой ижил төстэй.

Чой Жо Ин: Үймээн самууны шалтгаан энэ үү? Танилцахад таатай байна. Ангуучдын бүлгэмийн захирал Чой Жо Ин байна. Ямар бүлгэмд орохоо шийдсэн үү? Хэрэв зүгээр бол үүний дараа тантай жоохон ярилцмаар байна.

Сон Жинвү: Уучлаарай.

Скоут G: Үгүй байлгүй дээ.

Скоут H: Чой захирлаас татгалзчихлаа?

Чой Жо Ин: Менежер Ву, би өөрийгөө ангуучдын бүлгэмийн Чой Жо Ин гэж хэлсэн биз дээ?

Ву Жинчул: Тийм ээ.

Чой Жо Ин: Би жоохон биеэ тоосон бололтой.

Ву Жинчул: Сон ангууч... Тэр үнэхээр...

Чой Жо Ин: Ямар ч ул мөргүй алга болчихлоо.

Ву Жинчул: Алуурчны төрлийнх юм болов уу?

Чой Жо Ин: Бэк захирал аа...

Хён Кичул: Захирал аа!

Чой Жо Ин: Тийм гэсэн үг үү? Цагаан барын бүлгэмийн оффис эндээс хол,

Бэк Юнхо: Тэр хаана байна?!

Хён Кичул: Үнэлүүлэх өрөөнөөс гарчхаад шууд явсан.

Чой Жо Ин: тэгсэн ч гэсэн чадах чинээгээрээ хурдан гүйж ирсэн.

Хён Кичул: Би ярилцах гэж үзсэн л дээ...

Чой Жо Ин: Саяны хүнтэй тэгж их ярихыг хүссэн гэсэн үг. Олчихлоо. Энэ улаан хаалгыг цэвэрлэсэн гаднын хүн.

Бэк Юнхо: Жо Ин. Хамгийн мэдэгдмээргүй байгаа хүнд мэдэгдэх гэж...

Сон Жинвү: Одоо ч гэсэн сэрэх юм шиг царай гаргачхаад. Жоохон хүлээж байгаарай, Ээж.

Ву Жинчул: Миний нүд алдсан гэдгийг ойлголоо. Хяналтын багийн ажил бол ангуучдыг ажиглаж, хууль зөрчсөн хүн байвал шийтгэх. Хүнийг харах тал дээрээ би өөртөө итгэлтэй ч гэхдээ энэ удаа...

Сон Жинвү: Намайг хянах ёстой юу?

Ву Жинчул: Гэмт хэрэгтэнтэй адил биш. Хяналтын баг нь ангуучтай холбоотой ослыг зохицуулах чадвартай цорын ганц бүлэг. Гэхдээ тийм бид S зэрэглэлийн өмнө хүчин мөхөс. Сон ангуучтай уулзахыг хүссэн хүн байна.

Го Гүнхи: Танилцахад таатай байна. Ангуучдын холбооны тэргүүн, Го Гүнхи гэдэг. Эхлээд S зэрэглэлд хүрсэнд чинь баяр хүргэе. Дахин үнэлгээ хийх нь одоогоор албан ёсны зүйл л төдий. Та үнэлэгдэх боломжгүй гэдгээ мэдсэн тохиолдолд S зэрэглэл болсонтой л адил.

Сон Жинвү: Тэгвэл яагаад?

Го Гүнхи: Албан ёсны дахин үнэлгээ юу? Энэ бол нэмэлт хугацаа. Энэ нь бидэнд тантай адил хүмүүстэй холбоо тогтоох боломжийг олгодог. Харамсалтай нь, бидний хүртээмжтэй ч холбоонд олон чадварлаг ангууч байхгүй. Бид үнэхээр том бүлгэмүүдтэй цалин хөлс, алдар нэрээрээ өрсөлдөж чадахгүй. Менежер Ву бол манай дээд түвшний ангуучдын нэг, тэгсэн ч гэсэн тэр зөвхөн А зэрэглэлтэй. Шууд яриандаа оръё. Таныг өөрсдийн талдаа нэгтгэмээр байна. Би танд Холбооны гол албан тушаалыг бэлдэж өгч чадна.

Сон Жинвү: Яагаад тэгнэ гэж?

Го Гүнхи: Одоогийн байдлаар улс орны хамгийн том хамгаалагч бол засгийн газар биш, мангасуудаас иргэдийг хамгаалах ангуучид. Үүний гол цөм нь хамгийн том таван бүлгэм. Одоогоор энэ таван бүлгэм яаж ийгээд яг тэнцвэртэй байдалтай байгаа. Гэхдээ та тэдний нэгт орох юм бол тэр тэнцвэр маш томоор эвдэрнэ. Ангуучдын холбоо нь үндэстний хувьд зургаа дахь хүчин бөгөөд энэ улсад байхгүй бол болохгүй зүйл.

Сон Жинвү: Тэгээд л намайг оруулах гээ юу?

Го Гүнхи: Танд тийм хэмжээний хүч байгаа. Тэгээд магадгүй нэг өдөр... Юу гэж бодож байна?

Сон Жинвү: Дажгүй санал байна. Холбооны доторх ажил бол үндсэндээ карьерын баталгаа болно. Бараг засгийн газар болон хэвлэл мэдээлэлд Го захирал шиг хүрч чадах хүн байхгүй. Бас, ангуучийн хувьд гайхалтай юм. Энэ улсын анхны S зэрэглэл. Тэр гайхалтай ид шидийн хүчтэй бөгөөд 80 гарсан гэдэгт итгэхийн аргагүй биеийн галбир. Тэтгэвэртээ гарсан ч гэсэн, түвшингээ нэмсээр байсан надтай бараг ижил түвшнийх. Энэ саналыг хүлээж авах юм бол миний амьдрал өөрчлөгдөнө.

Го Гүнхи: Сон ангууч аа?

Сон Жинвү: Уучлаарай, татгалзаж байна.

Го Гүнхи: Эцэст нь мөнгө үү?

Сон Жинвү: Би тулалдмаар байна.

Го Гүнхи: Мангасуудын эсрэг үү?

Сон Жинвү: Тийм ээ, миний байх ёстой газар бол гяндан гэж бодож байна.

Го Гүнхи: Гайхалтай. Түүний нүд худлаа хэлэхгүй байна. Ийм мэдрэмжийг мэдрээгүй хэр удсан бэ? Миний зүрх ийм чимээ гаргаж чаддаг хэвээр байсан юм уу? Хорин жил... үгүй ээ, арван жилээр залуу байсан бол энэ залуутай хамт зэрэгцэн зогсмоор байна. Ойлголоо. Би ятгах гэж оролдохгүй ээ.

Сон Жинвү: За тэгвэл, дүү минь гэртээ ганцаараа байгаа болохоор явлаа.

Го Гүнхи: Цаг гаргаж өгсөнд баярлалаа. S зэрэглэлийн эдгээгч хүртэл насжилтыг зогсоож чадахгүй гэдгийг мэдээд би хэр их сэтгэлээр унасан гээч. Өнөөдрийн миний бүх хуваарийг цуцал. Энэ мэдрэмждээ саад болмооргүй байна. Ву менежер ээ, надтай жоохон ууж суухгүй биз?

Ву Жинчул: Би уухгүй л дээ, тэгсэн ч гэсэн болно гэвэл.

Го Гүнхи: Зүгээр ээ. Тэр уух дуртай болов уу?

Сон Жинвү: Холбооны зохицуулдаг хаалганууд ихэвчлэн Е эсвэл D зэрэглэл. Би хурдан түвшингээ ахиулаад ээжийг эмчлэхгүй бол болохгүй. Зүгээр сууж болохгүй. Би байнга хүчтэй болж чадах болохоор!

Хван Донсүү: Ялагдагч ямар хэрэг болоо вэ, Дэд захирал аа?

Дарга: Чамаас өөрийн биеэр асуух зүйл байсан юм. Ил Хван Сон гэдэг хүн. Үнэхээр мангас юм уу?

Хван Донсүү: Түүнийг хүн гэж бодоо юу? Яахын аргагүй тэр бол мангас.

Дарга: Ойлголоо, чи эдгэрэлтдээ анхаар. Гарахаараа удирдлагын хэсэг дээр ирж царайгаа харуулаарай.

Хван Донсүү: Тэр хүн хаана байна?

Дарга: Удирдлагын төв түүнийг мөрдөж байгаа. Гэхдээ чамайг ялсан хүнийг барьж чадах болов уу даа.

Хван Донсүү: Новш!

Илхван: Яасан ч миний гэр бүлд битгий ойрт. Чиний төлөө хэлчихье. Тэгэхгүй бол үхсэн ч чи надаас зугтаж чадахгүй шүү.

Хван Донсүү: Ямар гутамшигтай ялагдал вэ? Үхсэн ч зугтаж чадахгүй ээ? Намайг айлгах гээ юу? Хаашаа явж байгааг нь мэднэ. Надад хэрэгсэл хэрэгтэй. Тэр новшийг ялах олдвор!

Сон Жинвү: Олдвор: ихэвчлэн хүний гараар бүтсэн шүтээнийг хэлдэг үг. Ангуучдын ертөнцөд, Олдворууд нь туршлагатай гар урчууд ч хийж чаддаггүй өндөр түвшний хэрэгсэл. Ангуучид нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг бусад бүх хүний адил онлайн дуудлага худалдаанаас олж болно, гэхдээ... Яагаад ийм үнэтэй юм бэ? Чөтгөрийн цамхгийг эзлэхийн тулд өөгүй хэрэгсэлтэй баймаар байна. Дэлгүүрт тохирох зүйл алга. Шуналын бөмбөгийг шилжүүлж болно. Би үүнийг зарж чадах учиртай. Худалдаанд байгаа ихэнх шилдэг хэрэгсэл нь гүйцэтгэлийг 20-30% нэмэгдүүлдэг, гэхдээ энэ бөмбөг ид шидийн хүчийг хоёр дахин ихэсгэдэг. Нэлээн үнэтэй байх учиртай. Асуудал нь Е зэрэглэлийн би яаж үүнийг олсон гэдэг нь. Хаанаас олсныг нь мэдэхийг заавал хүснэ. Хэрэв А зэрэглэлийн хаалга руу орсон баримт байвал шалтаг болж болно. Гэхдээ Е зэрэглэлийн би тийм дайралтад орж чадахгүй. Хүлээ, хөлсөлж байгаа газар байна шд.

Го Гүнхи: Дөрвөн жилийн өмнөх мэдээлэл үү? Зураг нь одоогийн төрхөөс нь хамаагүй хүүхэд шиг харагдаж байна. Зэрэглэлээ хуурамчаар үйлдэж байсан боломж бий юу?

Ву Жинчул: Олон удаа хүнд гэмтсэн баримт бий. Тийм байх боломжгүй байх.

Го Гүнхи: Маш олон дайралтын дараа тэр ийм удаан тэссэн нь үнэхээр гайхалтай.

Ву Жинчул: Мөнхийн нойронд орсон ээжийнхээ эмчилгээний төлбөр бас дүүгийнхээ сургуулийн төлбөр. Цалингаараа гэр бүлээ тэжээж байсан бололтой.

Го Гүнхи: Өнөө үед залуучуудаас харж чадахааргүй хичээл зүтгэл байна.

Ву Жинчул: Сон ангууч Ангуучдын бүлгэмийн дайралтын багт орсон гэсэн мэдээ байна.

Го Гүнхи: Тэгж хэлсэн мөртлөө гарын үсэг зурсны дараах урамшуулалд нь татагдсан уу?

Ву Жинчул: Мэдээллээр бол Сон ангууч уурхайчдын багт орсон бололтой.

Го Гүнхи: Уурхайчид аа?

Ву Жинчул: Тийм.

Го Гүнхи: Үнэхээр таамаглах боломжгүй залуу юм аа?

Бае Юнсок: Е зэрэглэл юм уу?

Сон Жинвү: Тийм.

Бае Юнсок: Өмнө нь малтлага хийж байсан уу?

Сон Жинвү: Анх удаагаа.

Бае Юнсок: Тэгвэл тулааны төрлийнх үү? Тэгвэл биеийн хүч бол асуудалгүй байх нь ээ. Бидэнд Сон-сан шиг олон хүн бий. Тайвшраад, хичээцгээе.

Сон Жинвү: За. Өндөр түвшний гянданд болдог томоохон дайралт нь тодорхой хэмжээний мэргэшлийг шаарддаг. Мангастай тулалдах дайралтын баг, гяндангийн мана талстыг цуглуулах уурхайчдын баг, мөн мангасын сэг зэмийг гаргаж авдаг цуглуулах баг. Олон хүн оролцдог гэхдээ маш их ашигтай. Яг одоо гяндан дотор...

Чой Жо Ин: Ухарч бай. Тэд гэрэлд тийм дуртай биш бололтой. Танк нар аа... Найдлаа шүү. Сэг зэм нь хэт түлэгдчих юм бол хэрэг болохгүй, тийм болохоор жоохон хүчээ дарсан. Ингээд ихэнх дайснууд үгүй болсон байх учиртай. Хөдөлцгөөе. Манай нэг хатагтай мэдрэмтгий хамартайг мэднэ, тиймээс шатсан араатны үнэрээс болгоомжлоорой.

Ажилчин A: Дайралтын баг гарч ирж байна.

Сон Жинвү: Аль хэдийн гяндангийн боссоос бусдыг нь ялчхаа юу? Өчигдөр таарахдаа хүчтэй гэдгийг нь мэдэрсэн. А зэрэглэлийн хаалганаас бүгд шалбархайгүй гарч ирнэ гэдэг... хүчтэй гэдгээ баталж байна.

Ажилчин B: Ангуучдын бүлгэмийн №2 гараад ирлээ.

Сон Жинвү: Тэр... Ангуучдын бүлгэмийн дэд мастер, бас улсын 9 дахь S зэрэглэлийн ангууч. Бүжигчин, Ча Хэ Ин. Гайхалтай... Тийм ауратай хүн энэ дэлхий дээр хэд байгаа бол?

Ча Хэ Ин: Ямар нэг хүчтэй оршихуйг мэдэрлээ гэж бодсон чинь... Төсөөлсөн үү? Го захирал энд байлаа гэж бодлоо. Гэхдээ тэр оршихуй ор мөргүй алга болчихлоо.

Сон Жинвү: Бодсоноос илүү хурц мэдрэмжтэй юм.

Бае Юнсок: За, манайхан. Хөдөлцгөөе!

Эр1: За...

Сон Жинвү: Дайралтын баг ажлаа дуусгаад, уурхайчдын болон цуглуулах багын ээлж болно.

Ажилчид: Нэг... Хоёр! Нэг, Хоёр! Энд жаахан сул харагдаж байна.

Сон Жинвү: Гяндангийн гүнээс шидийн энерги ирж байна. Энэ А зэрэглэлийн боссын гаргаж буй шид үү? Чөтгөрийн цамхаг дахь Вулкан болон Метисээс хүчтэй мангас. Шалгамаар байна, А зэрэглэлийн босс ямар байдгийг.

Ажилчин A: Сонссон уу? Өнөөдөр орсон залуу Е зэрэглэл бололтой.

Ажилчин B: Е зэрэглэл ээ? Нээрээ юу?

Ажилчин C: Ахлах юу бодож байсан юм бол?

Сон Жинвү: Е зэрэглэлтэй хаашаа ч явсан ингэж харьцах юм аа. Үүнийг угаасаа удаан үргэлжлүүлэх бодол байхгүй.

Ли Сёнгү: Алив ээ, хөдлөөч дээ! Зайгүй байхад! Зүгээр зогсоод... Өө, за... Өөрийнхөө хурдаар яв даа. Энэ үнэхээр Е зэрэглэл юм уу?

Мок Жинсо: Ахлах аа... Тэр хүн үнэхээр Е зэрэглэл юм уу?

Бае Юнсок: Тийм ээ.

Мок Жинсо: Хүч нь тоглоом биш байна даа.

Бае Юнсок: Сон-сан бурхны бидэнд өгсөн бэлэг гэдэг нь гарцаагүй. За, амралтын цаг. Бүгд хоолоо идэхээр явцгаая.

Ажилчид: За.

Бае Юнсок: Сон-сан явахгүй юм уу?

Сон Жинвү: Эндхийг дуусгамаар байна.

Бае Юнсок: Ойлголоо. Битгий хол яваарай за юу?

Сон Жинвү: За. Эцэст нь ганцаараа боллоо. Энэ боломжийг зүгээр орхиж чадахгүй. Амралт нэг цаг үргэлжилнэ... Очиж жоохон харъя. Энэ боссын өрөө юу? Яахын аргагүй Метисээс илүү хүчтэй. Боссыг ялж болохгүй гэдгээ ойлгож байна. Тэгэх юм бол хаалга хаагдана, тэгээд ангуучдын бүлгэм том алдагдалд орно. Гэхдээ... Жоохон өдвөл гайгүй л биз.

Ча Хэ Ин: Наанаа юу хийж байгаа юм? Дахиад асууя. Наанаа юу хийж байгаа юм?

Бичиг: Энэ бол бидний үүрэг

Back to episodes Go home