Solo leveling 15

Ёо Жинхо: Ах аа... Эд юу вэ?

Сон Жинвү: Өө тийм, чамд харуулаагүй шд. Миний чадваруудын нэг.

Ёо Жинхо: Чадвараар ийм зүйл боломжтой юм уу?

Сон Жинвү: Тайлбарлахад төвөгтэй, гэхдээ болно оо.

Ёо Жинхо: Ах аа... Ядаж шидийн чулуунуудыг надаар түүлгээч дээ. Баярлалаа!

Жэймс: Өө, үгүй ээ. Есүс минь гэж.

Илхван: Битгий чанга дуу гаргаад бай л даа? Санаа зовох хэрэггүй, тэд зүгээр ухаан алдсан төдий. Тэгсэн ч ойлголцохгүй юу? Англи хэл би мэдэхгүй л дээ. Би бол хүн. Би харимаар байна.

Ёо Жинхо: Тулгая!

Сон Жинвү: Ингээд тохиролцсоны дагуу 19 хаалгыг цэвэрлэлээ.

Ёо Жинхо: Бас таны ачаар ямар ч асуудалгүй дуусгалаа.

Сон Жинвү: Үүнээс цааш чи яах юм?

Ёо Жинхо: Эхлээд холбоон дээр шалгалт өгч бүлгэмийн мастерын эрхээ авах болно. Тэрийг авчхаад аавтайгаа тохиролцох бодолтой байна.

Сон Жинвү: Ойлголоо.

Ёо Жинхо: Та яах юм?

Сон Жинвү: Хэсэгтээ холбоо барьж чадахгүй байх. Явах газар байгаа. Юу?

Ёо Жинхо: Ах аа, намайг ядаргаа болоод байгаа гэвэл шууд хэлээрэй. Би дахиж төвөг удах бодолгүй байгаа...

Сон Жинвү: Аль хэдийн согтчихоо юу?

Ёо Жинхо: Надад надаас 10 ах, ах бий. Ах минь надад хэзээ ч сайн байгаагүй... ах дүүгийн хувиар хийж байсан зүйл үгүй. Түүнтэй харьцуулахад, ах та миний амийг авраад зогсохгүй миний гуйлтыг хүртэл... Таныг миний жинхэнэ ах байсан ч байгаасай гэж хүснэ...

Сон Жинвү: Тийм бол... Өнөөдрөөс эхлээд чи миний дүү.

Ёо Жинхо: Ах аа! Мах хүссэнээрээ идээрэй, би сайн шараад өгөх болно.

Сон Жинвү: Хөөе, тайвшир.

Ёо Жинхо: Жүүс бас уух уу?

Сон Жинвү: Үгүй ээ, чи аль хэдийн согтчихсон биз дээ?

Ёо Жинхо: Би ёстой эрүүл байна аа!

Сон Жинвү: Ёстой нэг... төвөгтэй хүн юм аа.

Дарга: Хаанаас ирснийг нь мэдэх үү?

Эр3: Гадаадын ангууч гэж хэлж байгаа. 10 жилийн өмнө хаалга дотор түгжигдээд гарч чадаагүй бололтой. Нэг мэдэхэд Америктай холбогдсон хаалгаар гарч ирсэн байсан гэсэн.

Дарга: Урьд өмнө нь болж байгаагүй зүйл байна. Өөр?

Эр3: Англиар ярьж чадахгүй болохоор, орчуулагч хүлээж байна. Хүн төрхтэй мангас гэдэг боломжийг бас мартаж болохгүй.

Дарга: Тийм бол?

Эр3: Вашингтонд амьдардаг түүнтэй нэг улсын S зэрэглэлийн ангуучаас тусламж хүссэн байгаа.

Дарга: Хван уу?

Эр3: Түүнийг ирэхээр асуултаа асууж эхлэх болно.

Дарга: Ашгүй дээ. Ингэхэд энэ залуугийн нэр?

Эр3: Галиглахад жоохон хэцүү ч гэсэн... Би Ил Хван Сон гэж бодож байна.

Сон Жинвү: Би долоо хоног ирэхгүй.

Жина: Ажлын дараа одоо аялал уу? Сүүлийн үед завгүй байна шүү.

Сон Жинвү: Олон хийх зүйл байна аа.

Жина: Тэгээд? Хэнтэй цуг явах юм?

Сон Жинвү: Найзтайгаа гэж хэлсэн дээ.

Жина: Хэзээдээ найз охинтой болсон юм бэ?

Сон Жинвү: Керберустэй тулалдаж байх үеийн түвшин 20 байсан. Одоогийн түвшин маань гурав дахин их. Тэр үеийнхээс илүү амар байх ёстой. Урагшил гэсэн үг үү? Даалгавар? "Энэ цамхаг чөтгөрүүдээр дүүрсэн. Тэдний сүнсийг цуглуул." Цэвэрлэх нөхцөл нь... 10,000 чөтгөрийн сүнс ээ? Тийм их байгаа юм уу? Гэхдээ энэ удаа өөр зорилготой. 10,000 эсвэл 100,000 амьдардаг эсэх нь хамаагүй... Хийх л болно.

Ёо Мёнхан: Бүлгэмийг даатгуулмаар байна аа?

Ёо Жинхо: Тийм ээ.

Ёо Мёнхан: Жинсүн аль хэдийн урагшилж байгаад мэдсэн хэр нь ингэж хэлж байна уу?

Ёо Жинхо: Гадаадын хүнийг авчирч бүлгэмээ удирдуулах ахын төлөвлөгөө манай компанийн хувьд эрсдэл өндөртэй.

Ёо Мёнхан: Сон Жинвү гэсэн ангууч байсан билүү? Давхар гяндан, Хван Донгсукын баг хүйс тэмтрэгдсэн хэрэг, мөн Хяналтын багийн ангууч хэсэг ялтнуудын амийг хөнөөсөн хэрэг... Энэ бүх хэрэгт оролцож амьд гарч ирсэн. Чиний дайралтуудад бас бүгдэд нь оролцсон байх аа? Саяхан болсон Цагаан бар бүлгэмийн учирсан улаан хаалга. Амьд үлдсэн хүмүүсийг ахалж гарч ирсэн нь Сон ангууч бас бололтой. Бүлгэмийн мастерын эрхээ авсан нь бас Сон ангууч байсан болохоор биз дээ? Тэгсэн ч байсан өөртөө даатга гэх гээд байна уу?

Ёо Жинхо: Тэгсэн ч гэсэн... Тэгсэн ч гэсэн, надад Ёожин бүлгэмийг даатгаач! Ахын хийх арга дараа нь заавал...

Ёо Мёнхан: За, чамд даатгаад үзье. Нэг нөхцөлтэй. Саяны улаан хаалганы хэргээс болж Цагаан бар бүлгэм Сон ангуучийг элсүүлэх гээд хөдөлж эхэлсэн бололтой. Түүнээс өмнө Сон ангуучийг бидэнд авчир. Чадах уу?

Ёо Жинхо: Хийх болно оо!

Ёо Мёнхан: Хүлээж байя.

Сон Жинвү: Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч чөтгөрийг сэрээж чадахгүй нь. Ийм олон байтал хайран юм. Дараагийн давхар руу орох зөвшөөрөл өө? Ойлголоо. Тэнд ашигла гэсэн үг үү? Гэхдээ энэ ёстой том гяндан байна шүү. Барилга дотор бүхэл бүтэн хот байгаа юм шиг. Алхах ядаргаатай юм. Сүргийн тэргүүн байсан баавгай... Том юм аа. За, явцгаая. Ядаргаа вэ... Болж байна шүү! Чамайг өнөөдрөөс Танк гэж дуудъя.

Эм1: Хаэ Ин-сан байна!

Эм2: Ховор шүү.

Эм1: Үзэсгэлэнтэй хэвээр л.

Ча Хэ Ин: Гэхдээ яагаад? Нисдэг шоргоолжны мэдээг олон нийтэд сурталчлахын оронд яагаад нууцалж байгаа юм бэ?

Чой Жо Ин: Холбооны тушаал. Энэ үе шатанд олон нийтэд мэдээлэл өгөх нь зөвхөн үймээн самуунд хүргэх болно гэж тэд хэлсэн.

Ча Хэ Ин: Гэхдээ...

Чо Жонин: Санаа бүү зов, одоохондоо бид хүчээ нийлүүлэх болно. Дотоодын хамгийн том бүлгэмийн хувьд, үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, өргөжин тэлэх болно.

Сон Жинвү: Түлхүүр авах үедээ үүнийг S зэрэглэлийн гяндан гэж бодоод айж байсан. Гэхдээ энд байгаа чөтгөрүүд B зэрэглэлийнх л үү. Зөндөө байгаа, бас дээш явах тусам хүчтэй болж байна. Давхар бүрийн тодорхой заасан чөтгөрүүдийг алаад, нэлээн урагшилж чадлаа. Тэгсэн ч гэсэн, Чөтгөрийн цамхаг яг барилгатай нь ижил давхартай бол, 100 давхар байгаа гэсэн үг. Оргилд нь хүрэх үед би хэр хүчтэй болсон байх бол? Миний хоол хүрэх үү? Жинатай хийсэн амлалт ч байгаа. Энэ цагтай уралдах тулаан болж байна. Хэр хол явж чадах бол? Улаан уу?

Пак Хэжин: Сон ангууч гэртээ байсангүй.

Ан Сангмин: Гэрт нь зөвхөн дүү нь. Бас түүнийг аялалд л явсан гэж сонссон гэсэн.

Пак Хэжин: Гэр хүртэл нь дэмий ирэв үү?

Ан Сангмин: Сүүлийн хэдэн дайралтад орсон гэх мэдээлэл байхгүй. Улсаас гарсан гэх ч мэдээлэл үгүй. Холбооноос хэлсэн түүний үлдээсэн сүүлчийн ул мөр бол хотын төвд байсан гэдэг.

Пак Хэжин: Хүлээ, тийм зүйлийг хүртэл мэдэх юм уу?

Ан Сангмин: Ажил болохоор л. Яг хаана байж болох вэ?

Сон Жинвү: Тэр том боссыг би авах болно. Үлдсэнийг нь арчиж хая. Оюун ухааны хүчээ сайжруулсны ачаар... Олон цэргүүд болон тэднийг эдгээх илүү их манатай болсон. Тулаан илүү амар болж эхэлсэн. Тэгсэн ч гэсэн... Тэр хэзээ босох юм бэ? Хөдлөхгүй бол, би өөрөө... Юу хийж байна гэж бодоо вэ? Зүгээр цохисон байтал... хүч чадлаа арай ихэсгэсэн юм уу даа? Керберусийн үе шиг үү? Айрон! Дайралт нь удаашрахгүй нь. Том биетэй байж ямар хурдан юм бэ? Гэхдээ боломж гарч ирэх л ёстой. Одоо! Барилаа! Үгүй ээ. Энэ муу, миний хөдөлгөөнийг уншиж чадах юм уу? Түүний эмзэг хэсэг нь тэр бяцхан нүд нь үү? Эхлээд энэ хөдөлгөөнийг нь хорихгүй бол. Юу ашиглаж болох вэ? Тэнд! Надад хэт их анхаараад ойр орчмоо анзаарсангүй юу?

Хван Донсүү: Ярьж чаддаг мангас гэсэн.

Илхван: Мангас биш гэж зөндөө хэлсэн. Баталгаа хэрэгтэй бол, ДНХ-ын тест өгч болно.

Хван Донсүү: Дуугүй бай. Чи хариул гэсэн үедээ л хариулахад болно. Би сайхан цагаа алдаад ууртай байна. Ёстой нэг... Ийм хэрэггүй зүйлс хүртэл бичих юм.

Илхван: Нэг зүйл асууж болох уу?

Хван Донсүү: Дуугүй бай гэж хэлсэн биз дээ?

Илхван: Хүн төрөлхтөн хаалга болон мангасуудын талаар хэр ихийг мэдэх вэ?

Хван Донсүү: Юу?

Илхван: Хаалга болон мангасуудын талаар хэр ихийг мэдэх вэ?

Хван Донсүү: Юу яриад байгаа юм?

Илхван: Гяндан, хаалга, мангас... Тэд бол зүгээр л мөсөн уулын дээд хэсэг. Эцсийн сүйрлийг авчрах чадалтай хүч эцэст нь сэрсэн.

Хван Донсүү: Юу вэ?

Илхван: Эцсийн сүйрэл. Түүнээс илүүг хэлж чадахгүй.

Хван Донсүү: Тэгээд?

Илхван: Миний зорилго бол тэр сүйрлээс урьдчилан сэргийлэх.

Хван Донсүү: Дэмий юм ярьж боллоо. Энэ дэлхийд хэр их ангууч байгааг мэдэх үү? Тэднийг нийлүүлэх юм бол...

Илхван: Олон тоо байсан ч тэр хүчний өмнө хүчин мөхөс. Бүгд залгиулж ашиглуулах болно. Чи өөрөө ч бас нэлээн хүчтэй бололтой.

Хван Донсүү: Юу? Мангас байж өөрийн гэсэн нэртэй юм уу? Бүр эхнэр, хоёр хүүхэдтэй юу? Хүүгийнхээ нэрийг санаж байна уу?

Илхван: Жинвү. Энэ юун алах хүсэл вэ?

Хван Донсүү: Чиний хариултад хариулахгүй гэж хэлээ биз дээ?

Илхван: Хариулах...

Хван Донсүү: Үгүй ээ. Гэхдээ нэг зүйл хэлье. Чиний хүү үхсэн. Хэлэх зүйл байвал, нөгөө ертөнцөд очоод өөрөө хэл!

Сон Жинвү: Юу вэ, арай л нэг талт юм биш үү? Миний цэргүүдийн хүчийг хараад гайхсан уу? Ингэнэ гэж бодоогүй биз? Үхдэл хүртэл айдас мэдэрдэг гэж үү? За яах вэ.

Эр1: Тэнд!

Эр2: Хурдан хөдөл.

Эр3: S зэрэглэлийн хүмүүсийн хооронд тулаан болох юм бол тэнгэр газар нийлж, бүх зүйл устдаг гэж сонссон... Иймхэн зүйлээр дууссан нь азтай хэрэг.

Дарга: Тийм ээ, бүр дордож болох байсан. Хормын дотор л... Хван эрхэм ялагдсан. Хохирол учрахаас өмнө.

Сон Жинвү: Ингээд хоол дууслаа. Энэ удаад энэ хүртэл үү? Одоо 75-р давхар. 25 давхар үлдээ биз? Дахиад явах зам байна даа. Гэхдээ нэлээн ихийг олж авлаа. 50-р давхрын аваргаас олж авсан ээмэг, саяны үхдэлээс олж авсан зүүлт... Тус тусдаа маш ашигтай, гэхдээ багцын урамшуулал нь бүр сайхан. Энэ хоосон хэсэг нь дахиад нэг боссын зэрэглэлтэй чөтгөр үлдсэн гэсэн үг байх. Энэ Шуналын бөмбөг ч бас дажгүй юм. Надад бол ашиглах боломж байхгүй, гэхдээ ашиглах хүнд бол нэлээн ашигтай биз. Шидийн цэргүүдийн гарт байвал, тэдний хүчийг хоёр дахин нэмнэ. Бас... Даалгаврын шагналаас олж авсан хараагдсан санамсаргүйн хайрцаг... Дахиад олж чадна гэж бодоогүй... Таамаглаж байсан ч, ахиад л түлхүүр үү? Мэдээлэл байхгүй? Тэгвэл хэзээ хаана ашиглах юм бэ? Энэ удаа би түлхүүрийн араас ирсэн юм биш. 50-р давхарт, Шуналт Вулканаас олж авсан дэлхийн модны хэлтэрхий. Тэгээд 75-р давхарт би Сүнсүүдийн хөтөч Метусыг ялж авсан цуурайт ойн булгийн ус.  "Амьдралын бэлдмэл"-ийн гурван орцын хоёрыг олж авсан. Ахиад нэгийг. Ахиад нэг байхад ээж минь... Дараа ирэх үедээ заавал дуусгах болно.

Бичиг: Дүр эсгэхээ болъё доо

Back to episodes Go home