Solo leveling 14

Сон Жинвү: Сэр. Сайн байна.

Бэк Юнхо: Хэр удсан бэ?

Ан Сангмин: Гурван цаг. Нөгөө талд бараг 3 өдөр болсон гэсэн үг биз дээ?

Бэк Юнхо: Улаан хаалга доторх нөхцөл байдал маш хүнд хэцүү.

Хван Донсүү: Тэгвэл тэр Сон Жинвү залуу бараг үхээ биз. Цаг дэмий үрэх юм. Үгүй ээ. Хүлээ. Сон Жинвү гэдэг залуу Цагаан бар бүлгэмийнх биш биз дээ? Тэгвэл яагаад танай дайралтын багтай цуг орсон юм?

Ан Сангмин: Миний танил юм. С зэрэглэлийн дайралтыг ажиглаж үзмээр байна гэхээр нь авчирсан юм.

Хван Донсүү: Өө тэгээд л болоо юу? Ингэж итгэнэ гэж бодоо юу? Энэ удаа юу ухсан бэ? Аль дээрээс л сонирхолтой зүйл ухаж олохдоо мэргэжлийн байсан биз дээ?

Бэк Юнхо: Хван Донсүү. Түүнээс гараа тат!

Хван Донсүү: Надад тушаах гээ юу? Бяцхан улсад амьдраад өөрийгөө том гэж бодсон загас чинь.

Бэк Юнхо: Дахиад хэл дээ.

Ан Сангмин: Муу шүү! Зогсоохгүй бол, С зэрэглэлийн тулаан эхлэх нь.

Хван Донсүү: Үзэлцмээр байна уу?

Ким Чул: Хэтэрхий хүйтэн байсан. Үгүй ээ. Бид хэрэгсэлтэй байсан бол ялж чадах байсан... Ямар ч мөсний баавгай гарч ирээгүй болохоор хачин гэж бодсон юм! Арай... Тэр Е зэрэглэлийнх ингээ юу? Үгүй ээ, тэд ийм хүчтэй байх учиргүй. Хүлээ, Мөсөн анчид... Тэд ч бас ирчхэж! Новш.

Хван Донсүү: Муугүй шүү.

Ву Жинчул: Та хоёр эцсийн мөчид нь хүчээ дарсан учраас, миний гар бүрэн бүтэн үлдлээ. Хван ангууч та яагаад сонирхоод байгааг мэдэхгүй ч, гэхдээ би түүнийг хоёр сарын өмнө өөрийн биеэр шалгаж үзсэн. Сон ангууч баттай Е зэрэглэл. Хяналтын баг ангууч Хван Дунгсукийн үхлийн гэмтлээ шидэт араатнуудаас авсан гэдгийг зарласан.

Хван Донсүү: Энэ бол зөвхөн олон нийтэд зориулсан түүх. Бас мэдээж худлаа. Жинхэнэ алуурчин нь Ёожин констракшны тэр баян жаал байх ёстой.

Ву Жинчул: Тэрийг мэдэж байсан юм бол яагаад Сон ангуучийн араас ирсэн юм?

Хван Донсүү: Ойлгомжтой биш гэж үү? Зүгээр нэг шалтаг. Хүн алах. Азтай новш юм аа.

Ву Жинчул: Хван ангууч аа!

Ан Сангмин: Хэн ч над шиг Сон ангуучийн хүчийг ойлгохгүй. Тэр заавал амьд үлдээд гарч ирнэ.

Го Мюван: Тэгээд хэрэгсэл авах мөнгөгүй болчихсон! Үнэн гээд байхад! Арваар дутсан. Тийм л үнэтэй байсан!

Ким Чул: Сул дорой та нар яаж амьд үлдсэн юм?

Пак Хэжин: Үнэхээр үү?

Го Мюван: Би бүр бүх зэвсгээ аваад...

Ким Чул: Дулаан хувцас, хөнжил, хоол хүнс гээд л. Өө тийм зүйл болсон юм уу? Хөөе!

Пак Хэжин: Ким ангууч аа?

Ким Чул: Манай дайралтын баг бүгдээрээ алуулсан! Хангамж болон хэрэгсэлгүй байсан болохоор!

Го Мюван: Тэр чинь...

Ким Чул: Хэн үүнийг нуусан юм? Хэн бүх хангамжаа нуугаад хамтрагчуудыг минь алуулсан юм? Өө, ойлголоо.

Хан Сонгю: Хэжин-сан...

Ким Чул: Чи анхнаасаа мэдэж байсан биз дээ? Тийм болохоор тэдэнтэй хамт явсан. Хамтран ажиллагсад ч бас гэм буруутайд тооцогдоно! Гурав тоолоход хэргээ хүлээ! Нэг! Хоёр! Хэрэгтэн нь тэр... Сон Жинвү! Гурав!

Сон Жинвү: Хамтрагчаа үхүүлсэн хүн нь хэн бэ?

Хан Сонгю: Ах аа!

Го Мюван: Ахмад аа.

Сон Жинвү: Ядаргаатай хүмүүсийг дагуулж ирээд... Нуугдахаа боль, аура чинь хүчтэй болохоор анзаарахгүй байж чадахгүй нь.

Пак Хэжин: Тэр мөсөн элфүүд үү?

Го Мюван: Бас ийм олон!

Сон Жинвү: Тэр залуу босс нь бололтой.

Барка: Үнэхээр байна шүү... Хог нь дунд хэрэглэж болох залуу байна.

Сон Жинвү: Юу гэнэ ээ? Арай биднийг хог гэж байгаа нь...

Барка: Бидний хэлийг мэддэг юм уу?

Сон Жинвү: Яаж мэдэж байгаа юм бэ би?

Пак Хэжин: Та мангасуудын хэлээр ярьж чаддаг юм уу?

Сон Жинвү: Энэ бас системийн давуу тал.

Барка: Ойлгож байвал, ярихад амар. Энэ хүн маань хэлсэн юм... Хүн дунд хүчтэй нэгэн байна гэж. Тэр бас чамтай тулалдахыг хүссэн...

Сон Жинвү: Тэгээд?

Барка: Сонирхолтой.

Сон Жинвү: Амархан ялагдахаар биш бололтой.

Барка: Бүр сонирхолтой болчихлоо. Чи хүн биш юм байж, яагаад хүмүүс дунд яваад байгаа юм? Өө, өөрөө хэн гэдгээ мэдэхгүй бололтой. Бид хоолой сонсдог. Хүмүүсийг ал гэж. Гэхдээ чам дээр бол тэрийг сонсохгүй байна.

Сон Жинвү: Хоолой? Энэ нь системийн заавартай төстэй юу? Миний эсрэг тэр хоолойгоо сонсохгүй байна гэдэг би Тоглогч болсон болохоор уу?

Барка: Бидэнд тулалдах шалтгаан байхгүй. Эвээр шийдэцгээе. Ард байгаа хүмүүсээ өг, тэгэх юм бол чамд гар хүрэхгүй. Яаж байна? Бидний өгч буй санал?

Сон Жинвү: Та нар яг хэн юм? Яагаад хүмүүстэй тулалдаад байгаа юм?

Барка: Бид бол... Ард байгаа хүмүүсээ өг, тэгэх юм бол чамд гар хүрэхгүй.

Сон Жинвү: Юу байсан бэ?

Барка: Яаж байна? Бидний өгч буй санал? Мэдээж зөвшөөрнө биз?

Сон Жинвү: Татгалзаж байна.

Барка: Биднийг дайснаа болгох гээ юу? Харж байгаачлан тоогоор бид илүү.

Сон Жинвү: Итгэлтэй байна уу?

Хан Сонгю: Энэ юу вэ?

Го Мюван: Мангасууд! Мангасууд гараад ирлээ.

Пак Хэжин: Хар цэргүүд болон хар мөсний баавгай? Энэ бүгд арай... Сон ангууч та юу?

Барка: Хий дэмий юм хийгээд л.

Сон Жинвү: Хий дэмий? Үнэхээр тэгж бодож байна уу?

Пак Хэжин: Хурдал, бидний тус болж чадах тулаан биш.

Сон Жинвү: Яагаад өөртөө итгэлтэй байсныг нь ойлголоо. Миний цэргүүд үхэшгүй байж болох ч, тэднийг эдгээхэд шидийн хүч шаардагддаг. Миний мана удаан тэсэхгүй. Бас тэр босс. Яаж ч харсан надаас хүчтэй. Игриттэй нийлж тулалдсан ч хэцүү байна байх. Энгийн цэргүүд хэрэг болохгүй нь. Илүү хүчтэй хүчин хэрэгтэй.

Барка: Намайг Барка гэдэг. Чинийх?

Сон Жинвү: Сон Жинвү.

Барка: Сайхан тулалдаагүй удсан байна.

Ким Чул: Сая юу намайг цохисон бэ? Сон Жинвү!

Сон Жинвү: Шидэт цэргүүдийн ачаар цаг хожиж чадлаа. Үлдсэн нь...

Барка: Танай цэргүүд иймхэн юм уу?

Ким Чул: Сон Жинвү! Үх!

Барка: Хүмүүс чамайг хаяжээ. Тэнэг юм! Ингэж нуугдаад бүтэхгүй шүү.

Ким Чул: Сон Жинвү! Үх!

Сон Жинвү: Ким Чул, яах аргагүй ингэнэ гэж бодсон юм.

Барка: Тэнэг юм!

Ким Чул: Сон Жинвү... Муу новш! Анхнаасаа ийм зүйл болно гэж мэдэж байж ээ? Новш гэж!

Сон Жинвү: Сэр.

Барка: Ингэж нуугдаад тус болохгүй шүү!

Сон Жинвү: Айрон. Энэ өдрөөс хойш чи бол Айрон.

Барка: Сонирхолтой биш байна гэж үү? Чамайг хэдэн хэсэг тастаад өгье. Тийм ч хурдан биш үү?

Хан Сонгю: Хэжин-сан ангуучид ингэж тулалддаг юм уу?

Пак Хэжин: Тийм байсан бол би ангууч болж чадлаа юу? Ийм зүйлийг анх удаа харж байна.

Го Мюван: Энэ зүүд биш биз дээ?

Барка: Энэ ганцаараа юм болохгүй нь. Чи болон хүлэгт баатартайгаа хүрээд ир!

Сон Жинвү: Тийм үү?

Барка: Эхлээд чи!

Сон Жинвү: Энэ байдалд үхлийн цохилтоос бултана гэдэг.

Барка: Намайг дутуу үнэлээд байгаа юм биш үү?

Сон Жинвү: Чи яахын аргагүй хүчтэй. Гэхдээ чиний цэргүүд юу бол?

Барка: Гэхдээ ингэсэн ч гэсэн чамайг алчих л юм бол! Зэвсгээ шидээд л? Муу тэнэг!

Сон Жинвү: Айрон!

Барка: Чи муу яаж чадав аа? Бүгдийг чинь ална!

Сон Жинвү: Дууссан.

Барка: Солиор, болоогүй байна!

Сон Жинвү: Хэлсэн биз дээ? Дууссан. Түүнийг ялсан бололтой. Хөөе, болно доо. Жоохон биеэ барь. Ирээдүйд чинь санаа зовж байна шүү.

Пак Хэжин: Дууссан уу?

Сон Жинвү: Тийм ээ. За тэгвэл явцгаая. Хаалганы гадна руу.

Го Мюван: Тийм ээ, харьж чадах нь.

Эм: Ашгүй дээ.

Эр1: Зөндөө удлаа!

Эм: Эцэст нь.

Сон Жинвү: Түүнээс өмнө...

Ан Сангмин: Одоо хаалга дотор нэг долоо өнгөрсөн байх. Бид энд байж байя. Захирал та харь даа.

Бэк Юнхо: Бүлгэмийн гишүүд минь энэ дотор байхад харьж чадахгүй. Өглөө хүртэл хүлээх болно.

Ан Сангмин: Хүн... Хүн гарч ирж байна.

Бэк Юнхо: Ким ангууч аа! Чамайг бол чадна гэж бодсон юм!

Пак Хэжин: Бэк захирал аа.

Бэк Юнхо: Парк ангууч аа... Го ангууч. Юу ч гэсэн эсэн мэнд байгаа чинь ашгүй. Бусад нь?

Ан Сангмин: Сон ангууч аа! Мэдсэн юм аа.

Бэк Юнхо: Хаалга хаагдчихлаа? Бусад ангуучид? Ким ангууч?

Пак Хэжин: Тэр бол...

Бэк Юнхо: Буцаж ирсэн нь зөвхөн доод зэрэглэлийнх нь үү? Дотор яг юу болоо вэ?

Сон Жинвү: Явцгаая, би хүргээд өгье.

Хан Сонгю: Өө, за.

Бэк Юнхо: Хүлээж бай. Хэдэн асуулт асуумаар байна.

Сон Жинвү: Өнөөдөр ядарлаа. Асуумаар байвал бүлгэмийнхээ хүнээс асуу.

Бэк Юнхо: Энэ бол гуйлт биш. Тушаал, эсвэл бүр сүрдүүлэг. Энэ удаа манай бүлгэмийн 6 гишүүн алга боллоо. Гэрчийн чинь хувиар тэдний талаар асуух хэрэгтэй байна.

Сон Жинвү: Тийм байж болох ч, гэхдээ үлдсэн хоёр гишүүнийг чинь аварсан нь би. Тэгвэл эхлээд талархал илэрхийлэх ёстой юм биш үү?

Бэк Юнхо: Өршөөгөөрэй. Чиний зөв. Уучлаарай. Парк ангууч аа...

Пак Хэжин: За?

Бэк Юнхо: Тэр хүн хэн бэ? Нөхөрсөг залуу биш бололтой.

Пак Хэжин: Тэр бол... Боссыг ялсны дараа гэнэт л ууртай болчихсон.

Ан Сангмин: Ядарснаас болсон байх. Муу залуу биш ээ.

Бэк Юнхо: Ан менежер ээ... Ямар ч үнээр хамаагүй түүнийг манай бүлгэмд авчир.

Ан Сангмин: За! Миний зөв байсан бололтой.

Сон Жинвү: Сайн байлаа.

Хан Сонгю: Болгоомжтой хариарай. Нөгөө... Жинвү-күн?

Сон Жинвү: Жинвү-күн?

Хан Сонгю: Өнөөдөр баярлалаа. Маргааш... Үгүй ээ, дараа найдлаа шүү.

Сон Жинвү: За... Бодоод байхад, энд нэг өдөр ч болоогүй дээ. Гайгүй юм гэвэл үүнийг л авч чадав уу? Тэр хэтэрхий өндөр түвшнийх байсан болоод уу. Гурван удаа оролдоод сэрээж чадсангүй. Ёстой юм олж долоосонгүй шүү. Гэхдээ... Ингээд гурав дахь нь.

Жина: Ах аа? Хоолоо идлээ шүү!

Сон Жинвү: Очлоо.

Ёо Жинхо: Өглөөний мэнд!

Сон Жинвү: Ийм хувцастай ирсэн юм уу?

Ёо Жинхо: Тийм ээ, за явцгаая.

Сон Жинвү: За болно доо. Замдаа хүн авъя.

Хан Сонгю: Өглөөний мэнд, ахмад аа.

Ёо Жинхо: Өө... Өглөөний мэнд.

Хан Сонгю: Ингэж ирүүлж авахуулсанд уучлаарай, Жинвү-күн.

Ёо Жинхо: Жинвү-күн?

Сон Жинвү: Сайн унтаж чадсан уу?

Хан Сонгю: Сайн чадаагүй ээ!

Сон Жинвү: Тэгж орой гэртээ харьсан юм чинь дээ...

Ёо Жинхо: Өглөө гэртээ орж...

Хан Сонгю: Тийм шүү.

Ёо Жинхо: унтаж чадаагүй ээ?

Хан Сонгю: Жинвү-күн...

Ёо Жинхо: Та хоёр ийм харилцаатай байсан юм уу?

Сон Жинвү: Одоо унтаад ав, очихоор нь сэрээе.

Ёо Жинхо: Нөгөө, ах аа?

Хан Сонгю: Өө, баярлалаа.

Ёо Жинхо: Хан-сан... насанд хүрээгүй шдээ?

Сон Жинвү: Тэгээд?

Ёо Жинхо: Юу ч биш ээ. Март.

Сон Жинвү: Хурдан очоод дуусгая.

Хан Сонгю: За, Жинвү-күн!

Ёо Жинхо: За...

Бичиг: Эр хүний замын хүзүү урт

Back to episodes Go home