Сон Жинвү: Шилжилтийн чулуугаа алдчихлаа. Бас хайж байх цаг алга. Тэднийг ялж байж л би амьд үлдэнэ. Тэсвэр хязгаартаа хүрсэн. Үл үзэгдэх эсвэл Алах хүслээ ашиглаж чадахгүй. Гэхдээ тэглээ гээд... бууж өгөхгүй шүү! Би... амьд үлдэх болно! Үргэлж хамгийн доор байсан би тэрийг хэнээс ч илүү сайн мэднэ. Тэглээ гээд хэзээ ч хөгжих тал дээр бууж өгөөгүй.
Ким Саншик: Түүний хоч "Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч".
Пак Бёмшик: Хамгийн сул дорой? Хамгийн хүчтэй биш үү?
Ким Саншик: Үгүй ээ. E зэрэглэлийн хаалганд ороод л эмнэлэгт явдаг хүн. Хамгийн сул дорой ангууч байх.
Сон Чиюүл: Сон-күн хангалттай. Үүнээс илүү өөрийгөө хүчлэх хэрэг байхгүй.
Ли Жүхи: Тийм ээ, Жинвү-сан. Больсон чинь дээр.
Сүүдэр Жинвү: Хүртэх ёстой зүйлээ хүртэж байна. Яагаад заавал ийм аюултай байхад урагшлах гээд байгаа юм? E зэрэглэлийн чи ийм хол явж чадсан. Ийм л байхад хангалттай. Тийм биш үү? Жинвү?
Го Гүнхи: Чэжү арлын гурав дахь дайралт... Миний бие тулаанд оролцох хэмжээний байхаа больсон болохоор би ороогүй. Харин чи?
Ву Жинчул: Тийм ээ. Би периметрийн хамгаалалтад байж холбоо барих цэгийн үүрэг гүйцэтгэсэн.
Го Гүнхи: Олон хүн амиа алдсан. Амьд үлдсэн хүмүүс нь сэтгэлийн шархтай үлдсэн. Ангууч бол бүгдэд нь байх шарх. Гэхдээ тэр шархыг давж гарах ёстой, эс үгүй бол тэднийг сүйрэл л хүлээж байгаа.
Сүүдэр Жинвү: Тэгсэн ч гэсэн, энэ үнэхээр би юм уу? Бараг танигдахааргүй байна. Өндөр, бас хамаагүй дажгүй биетэй. Нэлээн хүчтэй харагдаж байна! Гэхдээ өөрчлөгдсөн нь гадаад төрх. Дотроо бол сул дорой хэвээр. Дахиад үхэх нь бололтой. E зэрэглэлийн ангууч Сон Жинвү. Чи угаасаа иймхэн л хүн. Дэлхий дээрх өөрийн байр сууриа хэзээ ч ойлгоогүй мөрөөдөгч.
Сон Жинвү: Дуугүй бай.
Сүүдэр Жинвү: Болоогүй байна даа. "Бэлэн" гээд өөрийгөө аргадсаны чинь үр дагавар энэ. Чи өөрийгөө алж байгаа юм.
Сон Жинвү: Адилхан уу... тэр үетэй? Түүний дараа юу боллоо? Даалгавар дуусаж байна?
Сүүдэр Жинвү: Аз бас чадварын нэг хэсэг үү дээ. Тэд чамайг арай үхүүлэхийг хүсэхгүй байгаа бололтой. Дараа уулзъя.
Сон Жинвү: Энэ шийтгэлийн хэсэг үү? Өө тийм... Би өдөр тутмын даалгавраа хийгээгүй шүү дээ. За юу ч гэсэн... Цагаа оллоо. Үүний ачаар аврагдлаа. "Амжилт" гэж үү? Даалгавар тийм хэцүү байсан учраас уу? Эсвэл намайг амьд үлдээхийн тулд тэгж дэмжсэн үү? За яах вэ. Дэлгүүр. Анх удаагаа л 90-ээс дээш ядралтад орж байна. Хэт хүнд гэмтэх юм бол, эмээр цусаа нөхөж чадахгүй юм уу? Би байгалийн жамаар эдгэрэхийг хүлээх эсвэл түвшин ахих замаар сэргэж болно... Хэрэггүй зүйлд санаа зовсон бололтой. "Дараа уулзъя" уу? Тийм ээ. Амьд үлдэж чадах юм бол түүнтэй ахиад уулзана даа. Үхэхгүй юм бол, намайг хүчтэй болгох ямар ч хүнд өвдөлтийг тэсэх болно.
Жина: Хачин зүүд байлаа шүү. Ах ирээгүй байгаа юм уу? Ийм орой хүртэл ажиллаж байгаа юм байх даа? Арай найз охинтой болоо юу? Үгүй байлгүй дээ. Өнөөдөр асран хамгаалагчийн уулзалттай гэсэн байтал... Амжиж ирэх болов уу?
Сон Жинвү: Түвшин ахивал цус нөхөгдөх нь амар юм аа. 10 минут үлдлээ. Хэрэгслээ зохицуулъя. Худалдаж авах. "Хүлэгт баатруудын алуурчин." Хуягт төрлийн мангасуудын эсрэг 25% илүү хохирол учруулна. Жоохон үнэтэй ч гэсэн дажгүй л юм. За ингээд... Иргиттэй тулалдаж авсан чулуу. Энэ чадвар хэрэг болох учиртай. Захирагчийн гар... Мана хэрэглэхгүй чадвар уу? Тэгвэл зөндөө хэрэг болох нь. Объектуудад шууд хүрэхгүйгээр нөлөөлөх чадвар уу? Тэр үеийн тэр үү? Том зүйл арай хөдөлгөж чадахгүй бололтой. Иймэрхүү бэлтгэл л хийж чадах нь уу? Үлдсэн нь азаас хамаарна даа. Хэдэн цаг болсон ч гэсэн, та нар нэлээн олуулаа болжээ.
Нисгэгч эр: Удахгүй Чэжү арлын хамгаалалтын периметрийн агаар мандалд ирэх болно.
Чой Жо Ин: Ойлголоо. Уучлаарай. Чамд энэ нөхцөл байдал хэцүү байгаа байх.
Ча Хэ Ин: Үгүй ээ, асуудал байхгүй. Би гурав дахь дайралтын үеэр ангууч биш байсан, гэхдээ мастер таны сэтгэлийг ойлгож байна.
Чой Жо Ин: Сонсоход таатай байна.
Нисгэгч эр: Чой мастер аа. Уснаас нэлээн олон мананы эх үүсвэр мэдрэгдлээ. Дэлгэц дээр гаргалаа.
Чой Жо Ин: Юу вэ?
Сон Жинвү: Хүлэгт баатрын алуурчин хэрэг болж байна шүү! Нүцгэн гараараа тулалдсанаас хамаагүй дээр юм. Гэхдээ... Энэ хачин мэдрэмж юу вэ? Хэр их ялсан ч дуусахгүй нь. Бас түвшин ахиж байгаа шинж алга. Бас тэр шидтэнүүд юу хийгээд байна? Шид хэрэглээд байгаа байтал дайралт нь ирэхгүй байна. Дайрч байгаа нь зөвхөн хүлэгт баатрууд. Тэд тэгвэл юу хийгээд байна? Хаалга! Дуудах шид үү? Хүлэгт баатрууд бол тэдний дуудаад байгаа зэвсгүүд. Тэднийг ялсан ч туршлагын оноо өгөхгүй. Тэгэхээр миний онилох ёстой нь... шидтэн та нар! Зөв байж. Шидтэний араас хөөх ёстой юм байна. Тэрийг мэдчихвэл... Дахиад 5. Дөрөв! Хэр удаан нуугдах гээ вэ? Гурав үлдлээ! Голем? Тэд хүлэгт баатруудаас илүү ганц хүчтэй дайсан нөлөө үзүүлнэ гэж бодсон биз... гэхдээ тоон багасах юм бол та нарыг онилох бүр амар боллоо. Шидтэнүүд алга болсон. Тэгвэл чи ч бас... унаад өгч болох уу?
Бичиг: МЭДЭГДЭЛ: Бүх мангасуудыг ялж та мэргэжил солих даалгаврыг биелүүллээ.
Сон Жинвү: Дууссан биз дээ? Би цуглуулсан оноогоор ахисан түвшний ангилал руу шилжиж болно. Би даалгаврын үеийн гүйцэтгэлд тулгуурлан ангиллаа авч байгаа юм уу? Тэгэхээр би сонгохгүй нь ээ?
Бичиг: Тоглогчийг үхлийн сахиусан тэнгэр үргэлж дагах болно.
Бичиг: Тоглогч ямар ч замаар явсан тэр нь цогцсоор дүүрч, цусны үнэр халхална.
Сон Жинвү: Юу? Юу вэ?
Бичиг: Нэмж дурдахад, тоглогч агуу хүчтэй болохыг хүсэж, бусдад найдалгүйгээр өөрийнхөө замаар явж тулалдсан.
Бичиг: Хүч чадлын төлөөх хүсэл нь үхлийн хөндийд тэнүүчилж буй сүнснүүдийг дуудна.
Бичиг: Сүүдрийн армид дуудагдсан сүнс нь тоглогчийн сүүдрийн армийн хувиар түүний тушаалыг дагаж зөвхөн тоглогчид зам гаргаж өгөх болно.
Сон Жинвү: Сүүдрийн... арми? Хүлээ, энэ юу вэ? Энэ миний шинэ мэргэжил... Некромансер? Хүлээж бай даа! Би оюун ухаандаа бараг оноо өгөөгүй. Тэгтэл би яаж? Некромансер чинь үхдэл төрлийн мангасуудыг дууддаг шидийн төрлийн ангилал. Гэхдээ би чинь алуурчин, ойрын тулааны чадвартай. Миний гол статус хүч, бас миний чадвар хүртэл түүнтэй зохицдог! Хэрвээ некромансер шиг арын шугамын ангилал авчих юм бол хэрэгцээгүй болно. Тийм эсвэл үгүй? Татгалзаж болох уу? Некромансер руу ангиллаа солих... Давуу тал нь үл мэдэгдэх хэвээр. Үгүй. Нууц ангилал? Ямар нэг онцгой чадвартай гэсэн үг үү? Некромансер... Хэрэв шүүж болох жишээ байсан бол... Дуудах шид! Тийм ээ. Энэ шидтэнүүдийн ашиглаж байсан дуудах шид. Бусдыг захирах чадвар нь некромансертай адилхан чадвар. Тэгээд ч болоогүй миний саяны тулаан бүгд өмнөх тулаануудыгаа давтаж байгаа юм шиг байсан. Мэргэжил солих даалгавар гэсэн хэр нь бүгд төлөвлөгдсөн байсан гэсэн үг үү? Системийн хийж байгаа зүйл үү? Сонирхолтой юм. Энэ залуус өөрсдөө хүчтэй байгаагүй. Гэхдээ би хүчтэй. Некромансер урд шугамд ороод тулалдаж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Ангилал миний чадваруудтай адил, түвшин ахих тусам энэ нь бас сайжирна. Үүний үр дүнд энэ сүүдрийн арми илүү хүчтэй болох нь ойлгомжтой. Өөрөөр, би ганцаараа түвшин ахихаа болино! Болж байна. Тийм.
Ву Жинчул: За май.
Го Гүнхи: Баярлалаа. Үүр цайж байна.
Ву Жинчул: Чой ангууч болон түүний хүмүүс арал дээр хүрч байгаа байх.
Го Гүнхи: Тийм. Ингэж удаасанд уучлаарай.
Ву Жинчул: Зүгээр дээ.
Го Гүнхи: Энд байгаа юм чинь жоохон миний яриаг сонсох уу?
Бичиг: 50%-иас илүү цустай үлдлээ.
Бичиг: Нэмэлт оноо өгөгдөнө.
Бичиг: Бүх дайснаа устгалаа.
Бичиг: Нэмэлт оноо өгөгдөнө.
Бичиг: Таны нэмэлт оноо ангиллын босгыг давлаа.
Сон Жинвү: "Сүүдрийн хаан"? Аль хэдийн өөр ангилалтай болчихсон уу?! Тийм их оноо цуглуулсан юм байх даа? Ангиллын өвөрмөц чадвар бас чадварын 10 оноо... Шинэ цолны хамт... Шагнал ирчихсэн юм чинь даалгавар дууссан уу? Ингээд мэргэжлээ сольсон уу? Ёолж байгаа юм шиг сонсогдож байна... Хүмүүс өвдөж байгаа юм шиг л. Сүүдрийг татан авах...
Бичиг: [Чадвар: Сүүдрийг нь авах] үүнд зориулсан тушаалын үгийг бичнэ үү.
Сон Жинвү: Би тушаалын үгийг зааж өгөх ёстой юм байна. Сэр. Гайхалтай! Өвөрмөц чадварууд нь Сүүдэр татан авах, Сүүдэр хадгалах. Манаг ашиглаж сүүдрийн цэргийг бий болгох чадвар, мөн эдгээр сүүдрүүдийг хадгалж хэзээд ч дуудаж болох чадвар... Эд тэр сүүдрийн цэрэг үү? Татан авалт байн хүч чадал болон үхлээс хойших хугацаанаас болж бүтэлгүйтэх боломжтой учир болгоомжтой байх хэрэгтэй. Шидтэн болон хүлэгт баатруудтай боллоо. Бас бүгд өөр өөр зэрэглэлтэй юм байна. Хэрэв А эсвэл S зэрэглэлийн сүүдэртэй болж чадах бол мөн тэдний хүч чадал нь амьд байх үеийнх нь чадвараар тодорхойлогддог бол... За! Олборлож болон хадгалахад хязгаар байгаа бололтой. 11 явган цэргийг суллая. Сэрээсэнд уучлаарай. За тэгвэл... Хүлэгт баатруудын командлагч Цуст Игрит. Түүнийг амжилттай татан гаргавал... Сэр. Юу? Энэ саяны гарсан анхааруулга уу? Дахиад хоёр удаа... Сэр! Новш гэж!
Го Гүнхи: Мэдээж, ангууч бид дахин сэргэлтэд орохгүй л бол бидний хүч муудаж эс үгүй бол сайжрахгүй. Тийм болохоор тулааныхаа техникийг бэлтгэж хамтрагчид цуглуулдаг.
Сон Жинвү: Хааныгаа ирэхийг хүлээж байгаа юм уу? Хэзээ буцаж ирэхийг нь мэдэхгүй хааныг? Хүлэгт баатруудын командлагч Игрит... Чи бол дайчин. Илдээрээ дайснаа үгүй хийх нь чиний амьдралын зорилго байх ёстой. Чи үнэхээр энэ чийгтэй, хуучирсан газар зэврэх бодолтой байгаа юм уу? Хэрэв чамд илдээ зориулах хүн хэрэгтэй бол надад үйлчил. Байхгүй болсон хааны сэнтийг хамгаалж байхын оронд, нүднийхээ өмнө зогсож байгаа хүнийг хамгаал. Сэр.
Го Гүнхи: Тийм болохоор... би хааяа төсөөлөх дуртай.
Бичиг: ТҮВШИН 7. Хүлэгт баатрын зэрэгтэй - Нэрлэнэ үү.
Го Гүнхи: Өдөр бүр гарч ирж байгаа шинэ сэрэгчид.
Сон Жинвү: Ойлгомжтой биз дээ? Игрит. Энэ бол чиний нэр.
Го Гүнхи: Тэр дунд бидний хүлээлтийг давж чадах, шинэ чиглүүлэгч гэрэл болох хангалттай хүчтэй, хүн энэ мөчид төрж байж ч магадгүй.
Сон Жинвү: Тусалж дэмжээрэй.
Ча Хэ Ин: Чой мастер аа... Энэ яг юу вэ?
Чой Жо Ин: Мэдэхгүй ээ. Миний мэдэхээр бол ийм зүйл байгаагүй. Гэхдээ одоо... Хувьсаж байна гэж үү?
Бичиг: Сэр
TRAILER
Го Гүнхи: 10 гаруй жилийн өмнө манай ертөнцийг өөр хэмжээстэй холбох хаалга гэх зүйл гарч ирж, дэлхий даяар олон тооны ер бусын үзэгдлүүдийг бий болгож байгаа. Ангуучид гэх тусгай хүчийг сэрээсэн хүмүүс бол том жишээ нь.
Бичиг: Ганцаарчилсан түвшин ахилт.
Сон Жинвү: Өнөөдөр ч бас тусалж дэмжээрэй.
Ким Саншик: Тэр хүүхэд... "Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч" гэдэг хочтой.
Ли Жүхи: Арай зөрүүд болохоор ангуучаа үргэлжлүүлж байгаа юм биш биз дээ?
Сон Жинвү: Зүгээр дээ. Сул дорой байсан миний буруу. Гэр бүлийнхэн дундаа ажил хийж чадах нь зөвхөн би. Надад мөнгө хэрэгтэй! Явцгаая.
Ли Жүхи: Жинвү... Тэр том хөшөө бидний харж байна.
Сон Жинвү: Бүгд доошоо!
Жоо Жа-хван: Тоглоод байна уу? Хэн ч хэлээгүй шүү дээ.
Ра Хюёон: Юу болоод байна аа?
Жоо Жа-хван: Би яаж мэдэх юм бэ?
Ли Жүхи: Үгүй ээ. Үгүй!
Сон Жинвү: Юу болоод байна аа? Алуулах нь! Хараахан... Болоогүй! Би амьд үлдэх ёстой.
Ли Жүхи: Үгүй ээ!
Сон Жинвү: Өмнө нь ч бас яаж ийгээд л амьд гарч байсан. Дахин нэг... дахин нэг боломж байвал...
Ву Жинчул: Сон Жинвү ангууч... Та хоёр дахь удаагаа сэргээгдсэн байж магадгүй биз?
Сон Жинвү: Хоёр дахь удаагаа сэргээгдэх ээ? Үүнийг би л харж чадаж байна гэж үү?
Жина: Биеэ сайн бодож яв л даа! Зөндөө санаа зовлоо шүү дээ.
Сон Жинвү: Урагшлах уу, ухрах уу? За, явах уу даа? Хэрэгслээ базаасан. Хийх зүйлээ хийсэн. Үнэхээр баггүй ганцаараа боссыг ялж чадах уу? Гэхдээ хийхээс өөр аргагүй.
Бичиг: Энэ өвөл...
Сон Жинвү: Үгүй байлгүй дээ. Яавал дээр вэ? Сул дорой болохоор л тийм хоч авсан. Сул дорой болохоор шоолуулсан! Ширүүхэн... Ширүүхэн тулалдъя! Амьд байгаа цагт тулалдана. Хүчтэй болж л байвал... энэ тэнэг дүрмийг дагах болно!
Бичиг: Ганцаарчилсан түвшин ахилт.
Бичиг: 2024 оны 1-р сараас гарна.
Back to episodes Go home