Solo leveling 11

Сон Жинвү: Ийм хол ирчихсэн юм чинь зүгээр байлгүй, юу болохыг сайн мэдэхгүй чинь. Мэргэжлээ солих даалгавар. Сүүлчийн дайралтаар 40-р түвшин хүрсний дараа гарч ирсэн. Өмнө нь түлхүүрээр нээгдэх хоёр гянданд орж байсан, гэхдээ тэр доороо заавал хийх шаардлагатай хийх байсан даалгаврууд яаралтай эсвэл шийтгэлийнх байсан. Энэ удаагийнх бусад даалгавартай харьцуулахад солих боломжтой бололтой. Тийм хэцүү байна гэсэн үг үү? Энгийнээр бодвол намайг хүчтэй болгож тохирох мэргэжлийг минь олгох чухал үйл ажиллагаа байх ёстой... Тийм. Өө баларлаа, миний өдөр тутмын даалгавар. За гарч ирээд л хийх үү дээ. За, жинхэнэ тоглоом эхлэх бололтой. Дотор нь юу хүлээж байгаа бол? Сонирхолтой юм.

Ёо Жинсуг: Удсанд уучлаарай.

Ёо Мёнхан: Үгүй ээ, яг цагтаа ирлээ Жинсунг.

Ёо Жинсуг: Удсан байна шүү, Жинхо.

Ёо Жинхо: Ах аа...

Сон Жинвү: Бодсоноос энгийн гяндан байна шүү. Эм болон бүрэн эдгэрэлтээ ашиглаж чадахгүй юм уу? Даалгавар дуусахаар л гарч болох бололтой. Нэлээн болгоомжтой байхгүй бол. Хуягт төрлийн мангас уу? Үйлчилсэнгүй? Бүтэхгүй нь үү. Хатуу гадаргатай... олон дайсантай тулалдсан. Үхлийн цохилтоо дэмий үрчихлээ... мана болон цусаа нөхөж чадахгүй байтал. Гэхдээ... Тэдэнд хамаатай биш бололтой.

Ёо Мёнхан: Юу болсон бэ, Жинхо? Хоолондоо бараг хүрсэнгүй.

Ёо Жинхо: Өө, юу ч биш...

Ёо Мёнхан: Жинсунг бүлгэм байгуулах ажил юу болж байна? S зэрэглэлийн ангуучид бүгд татгалзсан гэж сонссон.

Ёо Жинсуг: Мин Бёнгу болон Ча Хэ Ин ангуучид татгалзсан нь үнэн, гэхдээ асуудалгүй ээ. Би Европ болон Ойрх Дорнодын ангуучидтай хэлэлцээр хийж байгаа. Тэдний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх юм бол гарын үсэг зурах бололтой байгаа. Хванг Дунгсо ангуучтай адилхан хэрэг.

Ёо Мёнхан: Тийм шүү.

Ёо Жинхо: Гадаадын ангууч. Мэдээж...

Ёо Жинсуг: Жинхо. Чамайг бас нууцаар юм хийж байгааг мэднэ. С зэрэглэлийн хаалга нарыг өндөр үнэтэй авч, өөрийнхөө итгэмжлэлийг тогтоох гэж байгаа. Хувийн асуудлаар бол болно гэхдээ... Миний замд саад болно гэж бодох хэрэггүй шүү.

Ёо Жинхо: Ахын талаар мэдэхгүй болохоор л. Ахын хүч байх юм бол заавал...

Сон Жинвү: Аргагүй л ингэж их тулалдаад ядарч байна шүү. Жоохон амраад авъя... Үл үзэгдэх чадвар уу? Үүнийг ашиглаж чадах мангасууд бас ирэх юм уу? Бас дээрээс нь шидтэн... гэрлийн шид хүртэл ашиглалаа. Үл үзэгдэх болон гэрлийн шид... Юу болоод байна аа? Хуягт нь Касакаг санагдуулж байна, өмнө нь хийсэн тулаануудыг сануулж байгаа юм шиг. Энэ даалгавар бодсоноос минь илүү хэцүү бололтой. Өөр өөр сул талуудтай өөр өөр мангасууд. Хүлэг баатруудад хүч, алуурчдад мэдрэмж, харваачдад хурд хэрэгтэй... Хүч байхгүй бол хүлэгт баатрууд хохирол авахгүй. Мэдрэмж байхгүй бол алуурчдыг мэдэрч чадахгүй. Том асуудал нь шидтэнүүд. Тэднийг эсэргүүцэхэд оюун ухаан хэрэгтэй биз, гэхдээ би тэрийг нээх хөгжүүлээгүй. Бас мана багатай. Чадвараа хадгалмаар байна... гэхдээ миний ядралт нэмэгдээд ирлээ. Хурдан дуусгахгүй бол!

Чой Жо Ин: Бүгд цугласан бололтой. Эцэст нь.

Сон Жинвү: Иймэрхүү зүйл унах ашигтай юм аа. Өндөр зэрэглэлийн хүлэгт баатрын цээжний хавтан уу? Бодоод байхад би тэгж их хэрэгсэл туршаагүй юм байна. Үл үзэгдэх юм уу? Харагдахгүй нь тус боллоо шүү. Миний хөдөлгөөний бас хорихгүй бололтой. Бүрэн эдгэрээгүй болохоор хэлэхэд хэцүү юм, гэхдээ түвшин минь ахилаа. Алт болон хэрэгслүүд ч оллоо. Ядралт минь байхгүй болсон, одоо дараагийн шат руугаа явах уу? За тэгэхээр... Энэ хаалганы цаана хэр хэцүү байх бол? Цэвэрлэхгүй л бол гарч чадахгүй юм бол урагшлахаас өөр арга алга. Жихүүдэс төрүүлэх энэ мэдрэмж... Ямар нэг хааны өрөө юу? Энэ харц, эдгээр дуу чимээ, мэдрэмж ... Миний бие санаж байна. Давхар гяндан дээр мэдэрсэн шиг дарамт. Энэ бүхэн тэр залуугаас гарч байна. "Хүлэгт баатруудын командлагч Цуст Игрит" Нэр нь улаан... Яах аргагүй энэ хүртэл тулалдсан зүйлсээс шал өөр. Хоосон хаан ширээг хамгаалах хүлэгт баатар. Ирж байна! Тэр багануудыг хуурай мөчир мэт цавчиж байна! Арай л хүчтэй юм. Тийм хуягтай ингэж хөдлөх гэж... Яадаг мангас вэ! Болохгүй нь уу. Хурд бол адилхан. Гэхдээ тэр хамаагүй хүч чадалтай юм. Хуягаас нь болоод чинжаал минь нөлөөлөхгүй байна. Надад үүнийг ялах арга байгаа юу? Бодсоноос аюултай юм. Гэхдээ... Зэвсэггүй ялна гэж итгэхгүй байна, гэхдээ хуягтай залууд хохирол учруулахын тулд үүнээс өөр арга алга. Баатарлаг зан гаргаж байна уу? Амархан гэж бодож байх шив.

Го Гүнхи: Ороод ир.

Ву Жинчул: Захирлаа, хариагүй байсан юм уу?

Го Гүнхи: Харимааргүй байсан юм. Овоорсон ажлаа зохицуулж байлаа.

Ву Жинчул: Би ч бас адилхан. Би яаралтай биш хэдэн ажлуудтай дуусгаж байлаа. Эцэст нь болох шив.

Го Гүнхи: Тийм ээ. Чөтгөрийг дурсахаар гэж. Би байна. Одоо хөдлөх нь үү?

Чой Жо Ин: Тийм ээ. Түүнээс өмнө танд талархъя. Энэ удаагийн ажиллагааг зөвшөөрсөнд баярлалаа.

Го Гүнхи: Баярлах хэрэггүй. Та нар ярилцлагынхаа үеэр Чэжү арлын нэрийг дурдаад байсан учраас л. Энэ нь олон нийтийн ухамсарт хадгалагдаж, үзэл бодлыг нь хөдөлгөсөн. Би тэр дунд жоохон тусалсан төдий.

Чой Жо Ин: Зөгийн үүрийг өшиглөөд шүүмжлэлд өртөхгүй юу?

Го Гүнхи: Тиймэрхүү зүйл авахдаа бэлэн байна. Болгоомжтой байгаарай. Чэжү арал маш аюултай.

Чой Жо Ин: Ойлгож байна аа. Энэхүү экспедиц нь аюулын түвшинг үнэлэх зорилготой. Бид дайсныг өдөж, тэднийг хэрхэн яаж хариу үзүүлэхийг харах болно.

Го Гүнхи: Урьдын адил хичээнгүй л.

Чой Жо Ин: Чэжү дахь 3-р дайралт... Миний хувьд тэр тулаан... одоо ч үргэлжилж байгаа.

Сон Жинвү: Хурдан юм! Хамгаалсан байтал, миний цус 500-аар хасагдсан юм шиг. Хуяг өмссөн нь зөв байж. Хуяггүй байсан бол үхэх байсан байх. Сэлэмгүй байж ийм их хүч чадал... Арай л хүчтэй юм! Хүчээрээ барахгүй юм бол би хурдаа ихэсгэнэ. Гүйцэхгүй нь. Энэ идэвхгүй чадвар миний хамгаалалтыг нэмэгдүүлсэн!

Жина: Ингээд болно.

Сон Жинвү: Би... хараахан... ялагдаагүй байна! Энэ чинжаал эзнээ ингэж амархан өөрчлөхгүй! Буцаад агуулах руу минь орно. Тэгээд буцаад гар руу минь! Гүехэн байна. Улам гүн зоох хэрэгтэй. Ялсан биз дээ? Ойрхон байлаа шүү. Азаар яллаа. Чадвар, чадал, туршлага... Бүх зүйл дээрээ надаас илүү байлаа. Нэг алдаа гаргасан бол үхэх байсан биз. Дөрвөн шагнал уу? 1,500,000 алттай уут. Бас Игритэд байсан дуулга... бүр S зэрэглэлийн хэрэгсэл үү? Чөтгөрийн цамхгийн түлхүүр бас S зэрэглэл байсан. Гэхдээ тийм хэмжээний хэрэгсэлтэй болж байгаа нь анхных. Энэ нь биеийн хохирлыг 15% бууруулна. хүч чадал, амийг 20 оноогоор нэмэгдүүлнэ! Янзын! Бас захирагчийн гарны шидэт чулуу... Яадаг чадвар вэ? Дараа олж мэдэх үү дээ. Гэхдээ одоо... шууд шилжих чулуу? Агуулах руу орох боломжгүй. Яагаад надад шилжих чулуу олгож байгаа юм? Арай мэргэжил солих даалгавар... арай дуусаагүй юм уу? "Аль болох удаан амьд үлд"? "Сайжруулах оноонууд"? Дээд зэргийн ангилал гэж юу вэ? Амжилт гэнэ ээ? Хязгааргүй дайсантай тулах юм уу? Игрит шиг хүчтэй бол би хэдэн секундийн дотор л алуулна. Гэхдээ энэ залуусыг бол одоогийн би ялж чадна. Гэсэн ч... арай л их байна шүү. Новш гэж! Тулалдаад байхад л хаалганаас гарч ирээд л байна. Энэ даалгавар хэр удаан тэсэж чадахаас хамаарна. Тэгвэл... Үл үзэгдэх чадвар ашиглахад 200 мана авна, тэгээд секунд бүрд нэгийг... 190 мана үлдсэн байна. Чадах чинээгээрээ цаг хожих болно. Үл үзэгдэх чадвар мэдэгдлээ? Бодсоноос муу байна. Үл үзэгдэх эсвэл Алах хүслийн чадвараа ашиглаж чадахгүй! Хэр удсан бэ? Дөнгөж 5 минут уу? Үргэлжлүүлж чадахгүй нь. Харамсалтай нь, энд шилжилтийн чулуугаа ашигласан нь дээр...

Бичиг: Сэр

Back to episodes Go home