Solo leveling 10

Ли Жүхи: Жинвү-сан өөр хүн шиг л харагдаж байна. Би ерөөсөө өөрчлөгдөөгүй байтал.

Сон Жинвү: Олон зүйл болсон юм чинь дээ. Туршлага хүн бүрд өөрөөр нөлөөлнө.

Ли Жүхи: Тийм дээ. Би ангууч байхад хэтэрхий аймхай юм шиг бололтой. Давах гэж үзсэн ч, ер болж өгсөнгүй. Үнэндээ уг нь А болон B зэрэглэлийн дайралт эсвэл ядаж С зэрэглэлийн дайралтад оролцох ёстой байтал. Албаар D болон E зэрэглэлийн дайралтад оролцож ирсэн. Тэгж л Жинвү-сантай уулзаж үргэлж чамайг эмчилсээр байж ирсэн. Эхэндээ хэт их гэмтээд жоохон ядаргаатай байсан. Гэхдээ Жинвү-сан заавал амьд үлддэг хүн байсан. Тэр эрч хүчтэй харцыг чинь би хэзээ ч мартахгүй. Хамтдаа хоол иднэ гэж амласан байх аа? Үүнийгээ авч болно.

Сон Жинвү: Хүлээ...

Ли Жүхи: Би болихоор шийдсэн. Гэр рүүгээ буцна. Хэрэв ойрхон явж байвал залгаарай за юу? Би замчилъя.

Сон Жинвү: Тэгвэл тэр үед дахиад нэг удаа хоолонд урья.

Ли Жүхи: За.

Ву Жинчул: E зэрэглэлийн чамайг B зэрэглэлийн Кан Тэшикийг ялна гэж бодохгүй байна. Аль хэдийн дахин сэргэлтэд өртсөн байж боломжтой гэж шалгуулсан юм чинь дээ. Гэхдээ анхааруулъя. Удаан амьдармаар байгаа бол болгоомжтой байгаарай.

Сон Жинвү: Юу гэсэн үг вэ?

Ву Жинчул: Саяхан болсон Хванг Дунгсукын баг нас барсан хэрэг, амьд үлдэгч дунд чи болон тэр D зэрэглэлийн ангууч л байсан... Хванг Дунгсукын дүү болох, Хванг Дунгсо ангууч та хоёрыг онилж байж магадгүй.

Сон Жинвү: S зэрэглэлийн ангууч Хванг Дунгсо миний араас уу?

Ву Жинчул: Тийм ээ. Дотор юу болсон нь хамаа байхгүй. Хамаатай зүйл нь Хванг Дунгсук нас барж, чи тэндээс амьд гарсан нь. Хууль S зэрэглэлийн ангуучийн эсрэг хүчин мөхөс. Тэд гайхамшиг болон сүйрлийг авчрах боломжтой учраас. Өөрөөр, мангасуудын хүртэл айдаг мангас чамайг онилж байна. Боломжтой бол, гэр бүлээ аваад энэ улсаас холдсон нь дээр байх.

Сон Жинвү: Хүчтэй болох ёстой өөр нэг шалтгаан нэмэгдлээ. Хүчтэй болохгүй бол... Амьд үлдэж чадахгүй. Өө, Жинхо? Энэ юу вэ?

Ёо Жинхо: Юу вэ? Ойлгомжтой биз дээ? Манай дайралтын баг! Ангуучийн нөхцөлийг хангах ч шалтгаантай учраас ажиллахгүй хүмүүс бас жоохон асуудалтай байгаа хүмүүсийг цуглуулсан.

Сон Жинвү: Бэртсэн бас согтуу хүн хүртэл байна.

Ёо Жинхо: Энэ нь дээр биз дээ? С зэрэглэлийн хаалга дээр хамгийн багадаа 8 хүн хэрэгтэй.

Сон Жинвү: Хөөе, хүүхэд хүртэл байна шүү дээ.

Ёо Жинхо: Сэргээгдсэн бол, насанд хүрээгүй хүнийг хөлслөх хууль ёсных.

Хан Сонгю: Хөөе. Бүдүүлэг байна шүү. Би ч бас хүлээн зөвшөөрөгдсөн ангууч.

Сон Жинвү: Гэхдээ ахлах сургуулийнх биз дээ? Дайралтын туршлага байгаа юу?

Хан Сонгю: Үгүй.

Сон Жинвү: Зэрэглэл чинь E юу?

Хан Сонгю: Тэглээ гээд юу гэж?

Сон Жинвү: Хамаагүй л дээ. Угаасаа гадаа хүлээж байх юм чинь. Гяндан руу Жинхо бид хоёр л орно.

Ангууч C: Хөөе... Үнэхээр хоёулаа орох юм уу? Бас гадаа хүлээж байхад л 3 сая юм уу?

Ёо Жинхо: Тийм ээ. Дайралт бүр дээр 3 сая. Тулалдахгүй цалин аваад гоё байгаа биз дээ? Цорын ганц нөхцөл бол энэ тухай ярихгүй байх. Хэрэв гэрээгээ олон нийтэд мэдэгдвэл гэрээний дагуу цалингаа 10 нугалж төлнө.

Сон Жинвү: Кан Тэшикийг ялж авсан үл үзэгдэх шидийн чулуу.

Бичиг: Шидийн чулуу: Үл үзэгдэх. Чулууг хагалснаар чадварыг эзэмшинэ.

Сон Жинвү: Одоо ашиглах уу? За, болчихлоо.

Ёо Жинхо: Хүлээлгэчихлээ.

Сон Жинвү: Юу өмсөөд байгаа юм бэ?

Ёо Жинхо: Италийн үйлдвэрлэгчийн хийсэн хүч нэмэгдүүлэх хуягийн бүрэн багц! Ахтай цуг гяндан руу орох болохоор, иймэрхүү бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Сон Жинвү: Муухай зүйл хэлэхгүй болохоор хурдан тайлаад ир.

Ёо Жинхо: За. Ах аа, босоход тусалж болох уу? За, явцгаая. Жоохон сандармаар юм.

Сон Жинвү: Толгойдоо юм өмссөн хэвээр байна даа.

Ёо Жинхо: Ядаж дуулгыг минь үлдээ.

Сон Жинвү: За, за явцгаая.

Ёо Жинхо: За!

Ангууч D: Үнэхээр хоёулаа орчихлоо. Зүгээр юм болов уу?

Ангууч A: Анхааруулсан шүү дээ. Аль хэдийн төлбөрөө авчихсан юм чинь хамаагүй биз дээ?

Ангууч B: С зэрэглэлийн хаалгыг D болон E зэрэглэлийн хоёр хүн гэнэ ээ? Юм мэдэхгүй жаалууд ертөнцийг арай дутуу үнэлэх юм.

Жина: Сон-И хичээлээ таслаа юу?

Ангууч E: Хэр удаж байна вэ?

Ангууч C: Цаг уу? Жирийн дайралтын багт бол 2 цаг хангалттай байдаг, тийм болохоор нэлээн...

Ангууч B: Зугтаад гараад иржээ. Азтай байх шив.

Ангууч E: Үгүй ээ, зугтаагүй байна. Хаалга хаагдаж байна.

Ангууч A: Тоглоод байна уу? Боссыг ялчихсан юм уу?

Сон Жинвү: Дараагийн хаалга нь?

Ёо Жинхо: Эндээс цагийн зайд.

Сон Жинвү: Ойлголоо, явцгаая.

Ёо Жинхо: Манайхан явцгаая. Өнөөдөр гурван хаалга цэвэрлэнэ. Нэг өдөр 9 сая олох боломж чинь шүү. Явахгүй юм уу?

Ангууч C: Энэ залуус... Хэн юм бэ?

Ёо Жинхо: Ах аа, ухаад дуусчихлаа.

Сон Жинвү: Ойлголоо. Би ч бас дуусгах уу даа. За явчхаад ирье.

Жина: Юу? Өнөөдөр бас ажилтай юу?

Сон Жинвү: Тийм ээ, цоожлохоо мартуузай.

Ёо Жинхо: Ийм чадвар нууж байсан юм уу? Ах өшөө илүү хүчтэй болчхож...

Сон Жинвү: Үл үзэгдэх чадвар... Сурсан арга нь таалагдахгүй байгаа ч, хэрэгтэй чадвар юм. Харагдахгүйгээр тулалдах нь ашигтай. Миний хурдны чадварын түвшин хүртэл ахиж байна. Миний шинэ чадвар болох Дэвшилтэт чинжаал хэрэглэх арга болон Үхлийн цохилт... Нэлээн дажгүй юм!

Ёо Жинхо: Сайн ажиллаа. Энэ хэсгийг ухаад дуусах болохоор, жоохон амарч бай.

Сон Жинвү: За, баярлалаа. Сонирхолтой чадварууд нэмэгдлээ. Гэхдээ тэднийг удаан ашиглаж чадах хангалттай мана байхгүй. Дараа нь оюун ухааны чадвар дээрээ анхаарахгүй бол. За энэ байдлаараа шууд Чөтгөрийн цамхаг руу явах уу? Үгүй ээ. Яг одоогийн миний хүч B болон А зэрэглэлийн хооронд. Энэ байдлаараа тэр гяндан руу ороод зүгээр үү? Тоглогч шаардлагатай түвшинд хүрлээ? Мэргэжлээ солих даалгавар?

Хён Кичул: Үүнийг хар даа, Ан менежер ээ.

Ан Сангмин: Юу вэ, Кичул.

Хён Кичул: С зэрэглэлийн хаалгануудын тухай юм...

Ан Сангмин: 150 сая? С зэрэглэлийн эрхийн төлөө 150 саяыг үрэх хүн байгаа юм уу?

Хён Кичул: Тийм ээ. Саяхнаас хойш С зэрэглэлийн хаалгыг авахын тулд үнийг нь үржүүлэх дайралтын баг байна.

Ан Сангмин: Удирдагч нь... Ёо Жинхо? Сонсож байгаагүй нэр байна.

Хён Кичул: Ёожин барилгын компанийн захирлын хүү бололтой.

Ан Сангмин: Ёожин барилгын компанийн юу? Ингээд хэсэгтээ улайх нь байна шүү дээ. Ангууч болж тоглож байгаа хүүхдээс арай өөр байна. Сон Жинвү... E зэрэглэл?

Хён Кичул: Тийм ээ. Гишүүд нь бас зүгээр л цуглуулсан хүмүүс бололтой. Юу гэдгийг нь мэдэх юм алга.

Ан Сангмин: Хүлээгээрэй. Энэ Сон Жинвү гэх нэр чинь саяхан болсон давхар гяндангийн хэрэг дээр байсан. Ямар нэг зүйл байна. Үнэртэж байна шүү.

Ёо Жинхо: Хоцорчихлоо.

Ангууч E: Зүгээр дээ.

Ангууч D: Хуваариасаа эрт байна шүү дээ.

Ёо Жинхо: Мана талстыг бодсоноос илүү удаан цуглуулчихлаа. За, явцгаая.

Ангууч C: Ядарсан байх даа. Би жолоо барих уу? Өдөржин юу хийхгүй суусан болохоор жоохон уйдаад. Болох уу?

Ёо Жинхо: Өө ойлголоо.

Сон Жинвү: Юу вэ?

Ёо Жинхо: Гэхдээ гэрээ дээр юунд ч санаа зовох хэрэггүй гэсэн байгаа даа.

Хан Сонгю: Юу ч биш ээ.

Хён Кичул: Сон Жинвү ангууч дахин сэргээгдсэн гэж үү?

Ан Сангмин: Тийм ээ.

Хён Кичул: Юун дээр үндэслэв?

Ан Сангмин: Сон ангууч 3 удаа аюулд орсон байж амьд гарсан. Эхнийх нь, давхар гяндан. Хоёр дахь, Хванг Дунгсукын баг нас барсан хэрэг. Гурав дахь нь, Кан Тэшикийн аллага. Тэр болгонд олон хүн үхсэн байтал, тэр байнга амьд үлдсэн. Дахин сэргээгдсэн биш л бол тэгэх боломжгүй.

Хён Кичул: Тийм дээ... Тэгээд хаашаа явж байгаа юм, Ан менежер ээ?

Ан Сангмин: Ойлгомжтой биш гэж үү? Ирээдүйтэй шинэ тоглогчийг ажиглах гэж. Энэ юу вэ, амралт юм уу?

Хан Сонгю: Ах аа. Энэ орох хориотой бүс дээ?

Ан Сангмин: Өө уучлаарай. Олон ангуучдыг хараад сонирхсон юм.

Хён Кичул: Тэр хаалга биз дээ? Чи ойр байж болж байгаа юм уу?

Хан Сонгю: Хүүхэд шиг харьцах хэрэггүй. Би ч бас ангууч.

Ан Сангмин: Тэгвэл чи энэ дайралтын багынх уу?

Хан Сонгю: Тийм ээ.

Хён Кичул: Гэхдээ...

Ан Сангмин: Сон ангууч! Багаа орхичхоод ганцаараа гянданг эзэлж байгаа юм уу? Миний зөн зөв бол, маш том зүйлийг олсон байж магадгүй. Ойлголоо. Саад болсонд уучлаарай. За болгоомжтой байгаарай.

Хён Кичул: Хүлээ, аль хэдийн явах юм уу, Менежер ээ?

Ангууч E: Ахмад гараад ирлээ! Бүгд явахад бэлдээрэй.

Сон Жинвү: Маргаашийн хуваарь ямар байна? Хийх ёстой юмаа санасан болохоор, амарч болох уу?

Ёо Жинхо: Маргааш уу? Хэдэн хаалга захиалсан ч гэсэн... Цуцалчих уу?

Сон Жинвү: Тэгэх хэрэг байхгүй. Мөнгөө үрсэн хэрэг болно.

Ёо Жинхо: Хоёр өдөр бол хадгалж чадна.

Сон Жинвү: Тэгвэл одоохондоо хадгалж байя.

Ёо Жинхо: Ойлголоо. Хүлээлгэчихлээ, манайхан! Дараагийнх руугаа явцгаая.

Чой Жо Ин: Дахиад тэр зүүд үү?

Ёо Жинхо: Цаг нь боллоо.

Бичиг: Жэжү арлын тагнуулын даалгавар

Ёо Жинхо: За сайн байлаа.

Ан Сангмин: Гэнэт ирсэнд уучлаарай, Сон ангууч аа. Танилцахад таатай байна. Би бол Цагаан барын бүлгэмийн хоёрдугаар удирдлагын багийн менежер Ан Сангмин. Тантай жоохон уулзаж болохсон болов уу? Хэлэх хэрэггүй байх л даа, гэхдээ манай Цагаан барын бүлгэм бол энэ улсад байх шилдэг бүлгэмүүдийн нэг. Гэхдээ бид үргэлж ирээдүйтэй залуучуудыг хайж байдаг. Шууд яриандаа оръё, хэрэв бидэнтэй нэгдэх юм бол, бид танд Ёожин барилгын компанийн тавьж байгаа саналыг хоёр дахин нэмье. Өөр илүү нөхцөл байвал танд тааруулж зохицуулахдаа баяртай байх болно. Яаж байна? Саяхан E зэрэглэл байсан ангуучийн хувьд бол том боломж биз дээ? Заавал за гэж хэлүүлнэ.

Сон Жинвү: Цагаан барын бүлгэмийн төв байр хэдийн үнэлгээтэй вэ?

Ан Сангмин: Юу? 50 тэрбум хавьцаа байх.

Сон Жинвү: Тэгвэл үүнийг өгнө гэсэн үг биз дээ?

Ан Сангмин: Уучлаарай. 30 тэрбум?

Эм: Сонссон уу?

Сон Жинвү: Ёожин барилгын компанийн санал болгосон барилгын үнэлгээ. Тэрийг хоёроор үржүүлнэ гэх юм бол 50 тэрбумын барилга болно гэж бодлоо. Итгэхгүй бол энэ баталгаа нь байна.

Ан Сангмин: Гэхдээ тэр бол, тийм хэмжээний саналыг би ганцаараа шийдэж чадахгүй. Би дээд тушаалтнуудтайгаа ярих ёстой...

Сон Жинвү: Тэгвэл яриа дууслаа.

Ан Сангмин: Хэт яарчхаж. Ёожин барилгын компанийг шалгаад ирэх байсан юм.

Сон Жинвү: Өө тийм, миний талаар хэнээс сонссон юм? Арай нууж судалсан юм биш биз дээ?

Ан Сангмин: Юу? Энэ чинь үл үзэгдэх чадвар! Үл үзэгдэх чадвартай дахин сэргээгдэгч байсан юм уу? Ёожин барилгын компанийн саналыг одоо л ойлгож байна. Дураараа таныг судалсанд уучлаарай. Муу санаагүй юм шүү...

Сон Жинвү: Битгий эргэ.

Ан Сангмин: Гяндангийн зах зээлийн хатуу ширүүн байдлаас болж шинэ хүмүүсийн бэлтгэл хойшлоход хүрсэн, үүнгүйгээр бид бүлгэмийн бодлогын дагуу дайралтад явуулж чадахгүй. Тэгээд хаалгыг хэн ингэж их аваад байгааг шалгасан чинь Сон ангуучийн талаар мэдсэн юм.

Сон Жинвү: Миний талаар өөр хэн мэдэх вэ?

Ан Сангмин: Би болон манай туслах.

Сон Жинвү: Энэ талаараа би хүнд нээх мэдэгдмээргүй байна. Миний талаар хүмүүс яриад эхлэх юм бол, Ан-сан таныг сэжиглэх байх.

Ан Сангмин: Би бүлгэмийн удирдлагадаа тайлан гаргах үүрэгтэй. Гэхдээ үхмээргүй байгаа болохоор туслахынхаа амыг ч бас таглах болно оо.

Сон Жинвү: Баярлалаа. С зэрэглэлийн хаалгыг монополчлох нь зарим нэг асуудал үүсгэсэн бололтой. Уучлаарай, гэхдээ бид хэсэгтээ үргэлжлүүлэх бодолтой байгаа.

Ан Сангмин: Асуудал боллоо шүү. Энэ байдлаараа бид шинэ ангуучдыг бэлтгэх хэцүү болно.

Сон Жинвү: Тэгвэл тохиролцоо хийх үү?

Ан Сангмин: Тохиролцоо юу?

Сон Жинвү: Манайд байгаа гурван С зэрэглэлийн хаалгыг заръя. Үүнийг өнгөрөөх юм бол хэсэгтээ танай бүлгэм С зэрэглэлийн хаалга авч чадахгүй байх даа.

Ан Сангмин: Хүчээр шахаж байна шүү. Гэхдээ... Ойлголоо. Хэд вэ?

Сон Жинвү: Нэг нь 300 сая.

Ан Сангмин: 300 сая аа? С зэрэглэлийн хаалганаас ихдээ 200 саяыг л олох боломжтой. Ядаж 200 болговол...

Сон Жинвү: За. Тохиролцоо амжилттай.

Ан Сангмин: Тэгвэл гурвыг авах байх нь ээ...

Сон Жинвү: Тийм ээ. С зэрэглэлийн 3 хаалга нийтдээ 600 сая.

Ан Сангмин: За, тэгвэл.

Сон Жинвү: Мөнгийг ийшээ шилжүүлээрэй. Өө бас үүнийг авч болно. Нүдээ аниад, амаа нээж байж болох уу? Зүгээр дээ, өвтгөхгүй.

Ан Сангмин: Үгүй байлгүй дээ, шарх эдгэчихлээ.

Сон Жинвү: За баяртай.

Ан Сангмин: Ингэж их харуулж байна гэдэг чинь итгэж байна гэж бодож болох уу?

Сон Жинвү: Нууцаа хадгалах юм бол шүү дээ.

Хён Кичул: Менежер ээ! Яасан бэ? Ажиглалт?

Ан Сангмин: Кичул... Бодсоноос илүү том олз бололтой.

Ёо Жинхо: Ах аа, шилжүүлгийг бататгалаа. Үнэхээр 600 сая орсон байна. Цуцлах гэж байсан хаалгыг яаж ийм үнэтэй зараа вэ? Бас хэнд?

Сон Жинвү: Нууц болгоё.

Ан Сангмин: Манай харьяалалд С зэрэглэлийн нэмэлт хаалга гарч ирэн гэж юу гэсэн үг вэ?!

Хён Кичул: Тийм ээ. Ёожин барилгын компани бидний авсан гурвыг л худалдаж авсан байж! Бас бусад нь ихдээ л 70 саяд зарагдаж байна. Таныг хуурчхаж!

Ан Сангмин: Тийм ээ. Түүнийг элсүүлж чадаагүйн зэрэгцээ хулхидуулчихлаа. Хар дарсан зүүд вэ! Хүчтэй бол юу ч хийсэн айхгүй юу? Зурвас? Хэнээс вэ?

Сон Жинвү: Сон Жинвү байна. Ингээд намайг мөрдсөнийг чинь уучилъя.

Ан Сангмин: Ойлголоо, тийм үү? Ингээд би нэг оноо алдлаа. Дутуу үнэлж болохгүй залуу байна.

Хён Кичул: Арай Сон ангуучаас уу?

Ан Сангмин: Тийм ээ. Энэ удаа нэлээн ихийг алдсан ч, Сон ангуучийн дугаарыг авч чадлаа. Энэ удаа ингээд болгоё.

Сон Жинвү: Мэргэжил солих даалгавар уу? Сонирхолтой юм.

Бичиг: Хоосон сэнтийг хамгаалах хүлэгт баатар

Back to episodes Go home