FBI INTERNATIONAL 1.10
Келлэт: Дүгнэлт хийхэд эрт байна гэж эмч хэлсэн.
Форрестэр: Тэсээрэй, найз минь.
Залуу: Эккерсли, Доббинс хоёр зуу гаруй охидыг хууран мэхлэж насанд хүрэгчдийн бичлэгт тоглуулсан.
Келлэт: Охидын нэг нь амиа хорлосон.
Залуу: Кайла Клэнси.
Форрестэр: Хэн нэгэн Эккерслийг хөнөөхөөр Прагад ирсэн, тэр Доббинсыг ч бас хөнөөхийг хүсч байгаа байх.
Во: Кайлагийн аав Жим Клэнси, хоёр хоногийн Прагад ирсэн.
Форрестэр: Тэр чамайг заналхийлсэн үү?
Доббинс: Үгүй ээ, харин нөгөө охин нь бол тэгсэн.
Элла: Түүнийг үхэлд хүргэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Тэд шангаа хүртэнэ.
Келлэт: Элла, цүнхэнд чинь юу байгаа юм?
Элла: Юу ч байхгүй.
Келлэт: Хогийн савны ар луу шид. Одоо.
Элла: Та эгчтэй юу?
Келлэт: Байсан. Би хэдэн өдөр амрана гэж бодож байна.
Форрестэр: Гэртээ харих гэж байна уу?
Келлэт: Үгүй ээ, Прагат үлдэж, Газар үзье.
Форрестэр: Жэйми. Надад хэлмээр байгаа зүйл байна уу?
Келлэт: Байхгүй.
Форрестэр: Томоотой.
Рэйнс: Түүний биеийн байдал сайжирсан бололтой.
Форрестэр: Тийм ээ. Конусаа авсан, цусны шинжилгээ сайн, хоолны дуршил сэргэсэн. Тэр сайн байгаа.
Рэйнс: Тэр буцаад ажилдаа орж чадах болов уу?
Форрестэр: Хэлэхэд эрт байна аа. Во хаана байна?
Рэйнс: Тэр Парист тусгай хүчний багийнхантай 7 хоногийн сургуулилтанд хамрагдаж байгаа.
Форрестэр: За за, тийм байж. Тэр хэн бэ?
Ейгэр: Мэргэжлийн хариуцлагын хэлтсийн төлөөлөгч Портер.
Форрестэр: Ямар нэг асуудал гарсан юм уу?
Ейгэр: Саяхан Прагад бидний авсан хэргийн талаар тодруулах зүйлс байна гэснийг нь л мэдэж байна. Миний мэдэхгүй ямар нэг зүйл байгаа юу?
Портер: Чехийн таксины жолооч таныг хатагтай Элла Клэнситэй хамт арын суудалд сууж явсныг санаж байсан. Та хоёрыг автобусны буудал дээр буусан гэсэн. Та аллагын сэжигтнүүдтэй таксигаа байнга хуваалцдаг заншилтай юу?
Келлэт: Тэр сэжигтэн байгаагүй. Аав нь хэрэгээ хүлээсэн. Түүнийг хүргэж өгсөн юм.
Портер: Тэр автобусны буудлаа өөрөө олж чадахааргүй байсан юм уу?
Келлэт: Аав нь хоёр жилийн ял авч, эгч нь 6 сарын өмнө амиа хорлож нас барсан. Товчооны хохирогчдод туслах хөтөлбөрийг та мэддэг байлгүй. Сануулж хэлэх ёстой бол, бид гэмт хэрэгт өртсөн хүмүүсийг дэмжих үүрэгтэй.
Портер: Хатагтай Клэнситэй өмнө нь мэддэг байсан уу?
Келлэт: Үгүй ээ. Ажлын шугамаар л танилцсан.
Портер: Та түүнд гэмт хэрэгт холбогдсоноо нуухад нь тусалсан уу?
Келлэт: Юу?
Портер: Хэрэв та хамсаатан бол би олоод мэдчихнэ.
Келлэт: Бидний ярих зүйл дууссан бололтой.
Портер: Энэ яриагаа дуусгасан нь дээр гэж бодож байна.
Келлэт: Одоо биш, бид дуусахгүй.
Портер: Эгч чинь 8 жилийн өмнө амиа хорлосон талаар би нэг газраас уншсан. Эмгэнэл илэрхийлье. Энэ хэрэг танд сэтгэл санааны хувьд нөлөөлсөн байж магадгүй.
Келлэт: Бид хоёрын хувьд бүх зүйл бүр ч эвгүй болохоос өмнө та явсан нь дээр байх.
Портер: Би хариултаа авах болно. Хэрэв та ямар нэгэн зүйл нуусан бол товчооноос хурдан хөөгдөх болно. Би Будапештэд бүтэн долоо хоног байна. Таныг бодож үзсэний дараа яриагаа үргэлжлүүлбэл ямар уу?
Форрестэр: Бүх зүйл зүгээр үү?
Келлэт: Маш сайн.
Белфаст хот
Диспач: Хэмптон, Кэстлийн зүүн хойд буланд нөхцөл байдал гарлаа. Бидэнд эмнэлгийн тусламж, эчнээ нар хэрэгтэй байна. Нэг сэжигтэн одоог хүртэл сул байгаа. Түүнийг зэвсэгтэй, явган явсан гэж таамаглаж байна.
Цагдаа: Гараа өргө. Байгаа газраа зогс. Битгий хөдлө!
Хенри: Тийм ээ, тэр байна. Цагдаа хөнөөсөн хүнтэй бид өөрөөр ярьдаг. Түүнийг барь. Чамд хэлэх зүйл байна уу?
Лиам: Би зөвхөн Холбооны мөрдөх товчооны Жэйми Келлеттэй л ярина.
Форрестэр: За, бид үүнийг зохицуулна. За, хүмүүс ээ. Бидэнд шинэ хэрэг ирлээ. Белфаст хотын замын хөдөлгөөн дээр хоёр хүн амь үрэгдсэн. Брианна Куинн, цагдаагийн офицер. Олон тооны бууны шархтай, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Тэрээр хариу гал нээж, Даниел Маллойг хэргийн газарт хөнөөсөн байна. Маллой өөрийн хамсаатан Лиам Уолштой адил хөнгөн гэмт хэргүүд үйлдэж байсан түүхтэй. Умард Ирландын цагдаа нар Уолшийг хүн амины хэргээр баривчлан саатуулсан. Цагдаа нар ууртай байгаа. Мөн хариулт өгөхийг шаардаж байгаа.
Рэйнс: Энэ залуугийн гэмт хэргийн бүртгэлийг харлаа, бидэнтэй ямар холбоотой юм?
Форрестэр: Лиам Келлэтиыг нэрээр нь асуусан.
Келлэт: Тэр миний мэдээлэгчдийн нэг байна. Лондонд ажиллаж байхад, бид түүнийг газар доорх клубт хамгаалагчаар ажиллаж байхад нь хамтран ажиллахыг ятгасан. Хожим нь тус клуб хууль бус, далд үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн. Түүнээс хойш тэрээр Их Британи дахь зохион байгуулалттай гэмт хэргийг анхааралтай ажиглах болсон. Би зарим эх сурвалжийг үнэ цэнэтэй гэж хэлснийг санаж байна уу? Лиам бол тэдний нэг.
Форрестэр: Тэр мэдээлэгч учраас цагдаа нар юу ч хийж чадахгүй. Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бид Белфаст руу явна. Бас нэг зүйл бол Дэннигийн ашигласан буу нь цэргийн зориулалттай Бареиа M-9 байсан. Серийн дугаар нь АНУ-ын Үндэсний гвардийн баазынх байсан.
Рэйнс: Энэ хулгайн талаар сонсож байсан. Олон тооны зэвсэг алдагдсан.
Ейгэр: Батлан Хамгаалах Яамны зэвсэг Умард Ирландад хэрхэн ирсэн талаар эргэлзэж байгаа бол тэнд байх хугацаандаа үүнийг судлах нь зүйтэй.
Рэйнс: Бидэнтэй хамт явахгүй юм уу?
Ейгэр: Харамсалтай нь, Брексит Их Британи дахь Европолийн нөлөөг улам хүндрүүлсэн. Та нар энэ удаад надгүйгээр Ирландаар явах хэрэгтэй болох нь дээ.
Форрестэр: За, бэлдэцгээ. 20 минутын дараа нисэцгээх болно.
Умард Ирландын Цагдаагийн алба, Белфаст хот
Бюрк: Та нар хэцүү нөхцөл байдалд хөл тавих гэж байна. Хэлтэс нэг гишүүнийхээ төлөө гашуудаж байна. Манай багийнхан уурандаа юу ч хийхэд бэлэн байна.
Форрестэр: Эмгэнэл илэрхийлье, Ахмад аа.
Бюрк: Америкчууд энд байгаа нь бидэнд саад учруулах вий гэж айж байна.
Форрестэр: Тийм зүйл болохгүй гэж амлая.
Хенри: Жэйми Келлэт? Тэр новшийг холбож байгаа хүн чи байх нь ээ.
Форрестэр: Хөөе, тайвшир.
Бюрк: Байуаагч Хенри. Офицер Куинны хамтрагч байсан. Өчигдөр оройн буудлагын үеэр тэнд байсан.
Келлэт: Хамтрагчаа алдсанд чинь…
Хенри: Хэрэггүй. Чи энд мэдээлэгчээ хамгаалах гэж л ирсэн. Чамд гэж хэлэхэд, чи түүнийг авч чадахгүй.
Бюрк: Хенри.
Хенри: Брианнагийн үхлийг харсан ганц хүн бол би! Тэр алуурчныг булшлах хэрэгтэй.
Келлэт: Лиам алуурчин биш.
Хенри: Чи мэднэ гэж үү?
Келлэт: Тэр бол Холбооны мөрдөх товчоо болон Скотланд-Ярд хоёрын аль алиных нь үнэ цэнэтэй эх сурвалж мөн. Бид түүний юу хэлэхийг сонсох хэрэгтэй.
Хенри: Ахмад аа, хэрэв та намайг энэ дэмий зүйлийг эсэргүүцэлгүй хүлээж авна гэж бодож байвал...
Лиам: Ашгүй дээ. Энд найрсаг царай харах сайхан байна. Ямар харагддагийг нь мэднэ.
Келлэт: Хоёр цогцос, нэг нь цагдаа. Найз чинь үхсэн ч цагдаа нар өшөө авахыг хүсч байна. Чамаас, Лиам.
Лиам: Байзаарай. Данни хүн хөнөөсөн. Би хэний ч аминд хүрээгүй.
Форрестэр: Тийм ээ. Чиний найз Данни. Чи яагаад жолооны ард байсан юм?
Лиам: Түүнийг гэрт нь хүргэж өгч байсан юм. Тэр согтуу байсан, жолоо барьж чадахгүй.
Келлэт: За, бидэнд дэлгэрэнгүй яриад өгөөч. Өнгөрсөн шөнө яг юу болсон бэ?
Лиам: Данни сайхан ааштай байсан. Тэр мөнгө үрэх дургүй ч, өчигдөр тэр хүн бүрийг уух юмаар дайлсан. Том ажлын тухай ярьж байсан. Тэр сэтгэл дундуур байсан тул би түлхүүрийг нь авч, машиныг нь жолоодсон. Би тийм ч хурдтай яваагүй. Биднийг зогсоосон. Тэд шар айраг үнэртсэн. Машинаасаа буухыг шаардсан. Тэгээд намайг юу ч мэдээгүй байхад, Данни буу гаргаад ирсэн.
Келлэт: Нэг тиймэрхүү.
Лиам: Тангараглаж байна. Данни эхлээд хэдэн удаа буудсан. Дараа нь суманд өртсөн. Тэгээд л тэр.
Форрестэр: Тэгээд чи зугтсан.
Лиам: Хаа сайгүй цус болсон байсан. Би алуурчин биш болохоор, тийм ээ… зугтсан.
Форрестэр: Найз чинь хулгайлагдсан галт зэвсгээр офицерийг хөнөөсөн. Тэр буугаа хаанаас авсан юм?
Лиам: Мөсөн уулын орой.
Келлэт: Юу гэсэн үг юм?
Лиам: “Төмөр коридор”-ын талаар мэдэх үү?
Келлэт: Тэр Европ руу хууль бусаар зэвсэг зөөвөрлөсөн.
Форрестэр: Тэгэхээр, Умард Ирланд бол АНУ, Европыг холбосон хар захын зогсоол гэсэн үг үү?
Лиам: Белфаст хотод зуу орчим хагас автомат буу байдаг. Бас гранат, танк эсэргүүцэх зэвсэг. Гэхдээ удахгүй. Хэлэлцээр хийгдэж байгаа гэж сонссон.
Форрестэр: Энэ мэдээллийг хаанаас авсныг чинь мэдмээр байна.
Лиам: Би шууд оролцоогүй ч Даннигийн зарим ажилд тусалсан. Надад туслана гэвэл мэддэг зүйлсээ хуваалцаж болно.
Форрестэр: Шүүгч чиний ах байсан ч, би түүнийг ятгаж чадахгүй.
Лиам: За за. Хоёр талдаа үр дүнтэй гэж чи хэлсэн. Миний төлөө юу ч хийж чадахгүй гэж үү?
Келлэт: Лиам намайг өөрийнх нь талд гэж итгэх ёстой. Тэр бол тэдгээр буунуудад хүргэх ганц холбоос.
Форрестэр: Магадгүй тэр бидэнд худлаа ярьж байгаа байх.
Келлэт: Би түүнийг чамаас илүү мэднэ. Хэдэн жилийн өмнө хар тамхины наймаачдыг баривчилж байсныг санаж байна уу? Маккартигийн синдикат, өндөр албан тушаалын гишүүд, хууль сахиулагчдыг баривчлсан. Лиамын ач байсан.
Форрестэр: Хариуцлагын хэлтэс чамаас юу хүсээд байгаа юм?
Келлэт: Огт хэрэггүй зүйл. Сонс, АНУ-ын армийн зэвсэг Европын эрэг дээр байна. Чи Лиамд итгэх шаардлагагүй. Зүгээр л миний хийж байгаа зүйл зөв гэдэгт л итгэ. Тэгж чадах уу? За, тэгэхээр ийм байна. Хулгайлагдсан зэвсгийг олоход бидэнд тусалж, холбогдох хүмүүсийг баривчилвал, ялыг чинь хөнгөлж болох юм.
Лиам: Би шоронд орж чадахгүй. Хүмүүс надад найддаг. Би жаахан хүүхэдтэй. Тэр миний хуучин эхнэртэй хамт Бангора хотод байдаг.
Келлэт: Тэгвэл зөв алхам хийж түүнтэй дахин уулзах хэрэгтэй.
Лиам: Тэгнэ ээ. Тийм. Ямар ч аргаар хамаагүй.
Хенри: Тэр та нарыг энд дуудсан шалтгаан нь, танай тэр төлөөлөгч дэндүү зөөлөн. Харин тэр алиалагч, түүнтэй яаж ярилцахаа мэднэ.
Форрестэр: Түрүүн хэлсэнчлэн, хамтран ажиллагчаа алдсанд чинь хармсаж байна. Гэхдээ багийг минь доромжиллоо гээд тус болохгүй. Харин хэн нэгнийг уурлуулж магадагүй. Жишээ нь намайг.
Келлэт: Зэвсгүүдийн байршлийг тогтоолоо. Лиамын тэднийг зэвсгээ хаана өөрчилдөгийг хэлсэн. Мөшгих боломжгүй, бүрэн автомат зэвсэг болгож хувиргадаг.
Бюрк: За, Зэвсэгт баг, бэлтгэ.
Хенри: Чиний мэдээлэгч хүн амины хэрэгт холбогдсон. Бүх насаар нь хорих ял онооно.
Келлэт: Тэр галт зэвсгүүдийг гудамжинд гаргахгүй байх бидний гол зорилго.
Хенри: Цагдаагийн ажилтны үхэлд зүй ёсны шударга ёс хэрэгтэй.
Келлэт: Илүү том гэмт хэргийн байгууллага тэнд үйл ажиллагаа явуулж байна. Ганц Лиамаар дуусгаж болохгүй. Толгойлогчийг нь барих хэрэгтэй.
Бюрк: За, бэлэн бол ярихаа болиод хөдөлцгөөе.
Форрестэр: Тийм ээ.
Форрестэр: Зэвсэгт баг, биднийг хаалга онгойлгох үед урд гараад яваарай.
Зэвсэгт баг: Мэдлээ.
Форрестэр: Юу гээч нь вэ?
Рэйнс: Тэд бидний ирж байгааг мэдсэн үү?
Форрестэр: Мэдээ илгээсэн байх магадлалтай.
Рэйнс: Гал нээлээ! Гал нээлээ!
Форрестэр: Яваарай.
Рэйнс: Шатдаг төхөөрөмж суурилуулснаас болж барилга шатсан. Санаатай үйлдэл.
Форрестэр: Хэн нэгэн тэдний мөрийг дарах гэж оролдож байна.
Рэйнс: Мөн нотлох баримтуудыг.
Келлэт: Тэд зэвсгүүдээ аваад явсан. Яарахдаа сумаа орхиод, галд дэлбэрсэн байх.
Бюрк: Таны мэдээлэгч биднийг энэ гал руу хөтөлсөн.
Форрестэр: Бид зэвсгүүдийг олох хүртэл Лиам хоригдоно. Тэр биднийг хөнөөнө гэж бодохгүй байна.
Бюрк: Гэхдээ л бид энд байна.
Форрестэр: Чи Лиамтай ярилцсан, одоо би ярилцъя.
Келлэт: Би дахиад нэг оролдоод үзье. Юу буруу болсныг олж мэдтэл, Белфастын цагдаагаас хэсэг зуур зайлсхийхэд минь туслаач.
Рэйнс: Хөөе, нэг зүйл оллоо.
Лиам: Тийм ээ, энэ баг үргэлж цагдаагийн радиог сонсдог.
Форрестэр: Үгүй ээ, бид мэдэх хэрэгтэй хүмүүсийн хүрээг зориудаар жижигрүүлсэн. Ажиллагааны үеэр бид радио ашиглаагүй.
Лиам: Гар утсаа ч бас ашиглаагүй юу? Энэ бол Умард Ирланд. Цагдаа нар гар утсыг чинь үргэлж хянаж байдаг. Энэ нь мэдэх шаардлагатай хүмүүсийн бүлгийг нэмэгдүүлдэг. Авилгач нар үүнд багтана.
Келлэт: Энэ үнэхээр…
Форрестэр: Бүдүүлэг. Гэхдээ ийм зүйл тохиолддог. Би утсаараа Ейгерт нөхцөл байдлыг мэдэгдсэн.
Лиам: За тэр. Хэн нэгэн тэдэнд зэвсгүүдээ хөдөлгөхийг анхааруулсан байна.
Форрестэр: Зэвсгүүдийг хаашаа зөөсөн байж болох уу?
Лиам: Мэддэг бол хэлмээр л байна. Тангараглая.
Форрестэр: Тэгвэл, чамд санал болгох зүйл үлдээгүй бололтой.
Келлэт: Бид л чамайг Белфастын цагдаагаас хамгаалж чадна. Үнэхээр юу ч мэдэхгүй бол, цаг үрээд байлгүй яг одоо хэлчих.
Лиам: За, хүлээ, хүлээ. Энэ төрлийн ажиллагааг явуулахад төлөвлөлт, дэд бүтэц шаардлагатай. Ганц доиход л цаг хугацааг хурдлуулах боломжгүй.
Келлэт: Зэвсгүүд хаана байна?
Форрестэр: Галаас олсон.
Лиам: Одтой анжис. Ирландын Бүгд найрамдах армийн бэлгэ тэмдэг.
Келлэт: Ирландын Бүгд найрамдах арми?
Лиам: Үнэнч хүмүүс нь энэ тэмдэг бүхий тугуудыг шатаадаг.
Форрестэр: Хотод эднийг тараадаг газар байгааг цагдаа нар олсон.
Келлэт: Рори гэдэг баар.
Лиам: Даннигийн хойд эцэг ажиллуулдаг. Патрик Феррел. Бурхан минь, тэр бол үнэнч итгэгч нь. Тэгээд л Данни оролцсон байх.
Ейгэр: Би Гааг болон Анкара, Киев дэх Холбооны мөрдөх товчооны хуульч нартай холбогдсон. Бид Белфастаас гарч буй зэвсгийн тээвэрлэлтийг анхааралтай ажиглаж байна.
Рэйнс: АНУ-ын армиас гранат, танк эсэргүүцэх зэвсэг, автомат буу хулгайлсан тухай мэдээлэл ирсэн. Сав дүүргэхэд хангалттай.
Ейгэр: Би боомтын удирдлагуудаас асууж, цаг тухайд нь мэдэгдэх болно.
Рэйнс: Баярлалаа. Би Рори баарны зургийг хотын бүртгэлээс авсан. Урд хаалга, үүдний танхимын угаалгын өрөө, агуулах, оффис, арын хаалгатай.
Бюрк: Манай гэмт хэргийн тусгай ангийн хэлснээр Рори бол Ирландын нэгдмэл байдлыг дэмжигчдийн бэхлэлт. Умардын мөргөлдөөний үеэр байгуулагдсан. Ирландын Бүгд найрамдах армийн хагас цэрэгжүүлсэн ажиллагааны бааз болдог.
Форрестэр: Тэгэхээр, энд байгаа залуус тулалдахад бэлэн байгаа юм байна.
Бюрк: Мөн тэд гадныханд дургүй. Энэ бол Патрик Феррел. Гал нээсэн этгээдийн хойд эцэг, тус баарны менежер.
Форрестэр: Түүн шиг залууг яриулахын тулд, мэдээлэгчийг чинь дамжуулагч зүүлгээд явуулах ёстой.
Бюрк: Лиам? Тэр шатаж байгаа хүн рүү нулимах ч хүн биш. Түүнийг нууц ажиллагаанд ашиглах гэж үү?
Келлэт: Өмнө нь ашиглаж байсан.
Рэйнс: Энэ агуулахад зэвсгүүдийг хадгалахад хангалттай гэж бодож байна.
Форрестэр: За, бид Лиамыг хойд эцэгтэй яриулахаар барилгын урд аваачна. Энэ хооронд Келлетт арын хаалгаар орж, агуулахыг шалгана.
Келлэт: Болж байна.
Форрестэр: Мхн.
Келлэт: Сайн байна. Баар руу нэвтрэхэд хэдхэн цаг үлдсэн байна. Энэ хооронд би нэг зүйл шалгах хэрэгтэй байна. Сайн уу, бид Лиам Уолшийн хуучин эхнэрийг хайж байна.
Лорэн: Тийм ээ, би байна. Тэр… Бүх зүйл зүгээр үү?
Келлэт: Тэр сайн байгаа. Сайн уу, охин минь.
Лорэн: Заримдаа жаахан ичимхий болчихдог юм.
Келлэт: Зээ дүү маань ч бас тэгдэг. Бид орж болох уу?
Лорэн: Болно оо. Орцгоо. Амелиаг нялх байхад бид салцгаасан. Тэр сайн аав.
Келлэт: Би нэг удаа түүнийг явган хүний зам дээр зоос шидэж байхыг харсан. Буруу тал нь дээшээ буувал хүүхдийн урмыг хугална гэж тэр хэлж байсан.
Лорэн: Тийм ээ, тэр их сайхан сэтгэлтэй.
Келлэт: Тэр Ирландын Бүгд найрамдах армитай хэр удаан ажиллаж байгаа вэ?
Лорэн: Хэзээ ч ажиллаж байгаагүй.
Келлэт: Гэр бүл, итгэл үнэмшил хоёрын аль нэгийг сонг гэвэл, тэр алийг сонгох бол?
Лорэн: Нааш ир. Нааш ир. Мэдээж Амелиаг сонгоно. Би үүнийг хэлэх эрхгүй ч, тэр ингэх байсан гэдэг итгэлтэй байна.
Келлэт: Амьдралаараа дэнчин тавьж чадах уу?
Лорэн: Тийм ээ.
Келлэт: Чи үнэхээр түүний сайн талыг олж харсан бололтой.
Лорэн: Чамайг ч гэсэн тэгнэ гэж бодсон. Тэр чиний дэмжлэгт найдаж байсан. Ингээд уулзсан чинь, үгүй бололтой.
Форрестэр: За, сая яг юу болчихов?
Келлэт: Тэр одоо ч түүнд хайртай юм байна.
Форрестэр: Тийм ээ, санал нийлж байна.
Келлэт: Би тэднийг салсан гэдэгт итгэхгүй байна. Тэднийг Ирландын Бүгд найрамдах армиас хамгаалах зорилготой байсан байх.
Форрестэр: Лиам хэлж байснаасаа илүү гүн оролцсон гэж үү?
Келлэт: Лиам үргэлж ттийм байдаг. Сая л гэхэд, Лорен, Амелиа хоёр явахаар бэлтгэж байсан.
Форрестэр: Тийм ээ, өлгүүр дээр ямар ч гадуур хувцас харагдаагүй, үүдэн дээр ямар ч гутал байгаагүй.
Келлэт: Тэгэхээр, Лиам зугтах гэж байсан гэсэн үг. Тэр үнэнч итгэгч биш. Мөнгөний төлөө л Ирландын Бүгд Найрамдах Армид элссэн. Сүүлчийн хэлцлээс олсон ашгаа аваад, гэр бүлээрээ хамтдаа байж болох газар луу зугтахыг хүссэн байх.
Форрестэр: Эсвэл тэр биднийг төөрөгдүүлж зугтах боломж хайж байгаа.
Келлэт: Энэ чинь л асуулт. Өнөө орой бааранд нэвтэрч, энэ тухай илүү сайн мэдэж авна гэж найдаж байна.
Форрестэр: Келлетт, тэр чамд худлаа ярьж байгааг чи мэднэ. Түүний хажууд өөртөө муу нэр зүүгээд яваад л байх хэрэг үү?
Келлэт: Би эдгээр зэвсэгнүүдийг гудамжнаас гаргахыг хүсч байна, Скотт. Энэ надад чухал. Шаардлагатай бол үүнийг хийх л ёстой. Лиам миний юу бодож байгааг хамгийн сүүлд мэдэх болно.
Рэйнс: Лиам гадагш мэдээ илгээдэг гэж үү? Яаж?
Келлэт: Баттай мэдэхгүй байгаа ч, анхааралтай байх хэрэгтэй.
Рэйнс: Тэгнэ ээ.
Бюрк: Тэр тэнд байгаа.
Хенри: Тэр харх зугтах гэж байна.
Бюрк: Сонс, урт өдөр байсныг ойлгож байна, за юу? Чи хэсэг хугацаанд амарч болно, за юу? Шүршүүрт ор.
Келлэт: Май. Оронд нь энийг зүү. Камер суулгасан байгаа. Чи хүмүүсийг яриулахдаа сайн. Зүгээр л хэтрүүлэхгүй байхад болно.
Лиам: Юу гэсэн үг юм?
Келлэт: Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч бүрт код нэр өгдөг. Чинийх Икарус. Чи наранд хэтэрхий ойрхон нисдэг.
Лиам: Америкчууд та нар хошин шогийн мэдрэмжтэй шүү.
Келлэт: Өчигдөрийн буудалцаанд оролцоогүй гэдгээ санаарай. Хүмүүс гайхаад байвал, чи эрх чөлөөтэй хүн.
Лиам: Тийм ээ. Би яах ёстойгоо мэднэ.
Келлэт: Би ч бас.
Хенри: Нүүр рүү нь алгадсан юм шиг л санагдаж байна, ахмад аа. Хамтрагч минь илүү дээр зүйл хүртэх ёстой байсан.
Рэйнс: Чи хүнийг танихдаа сайн. Юу харж байна?
Форрестэр: Тэр сэтгэл хөдлөлөө хүчээр гаргаж байна. Ямар нэг зүйл нуугаад байна.
Хенри: Надад амла, түүний төлөө зөв зүйл хийнэ гэж.
Форрестэр: Хэргийн газрын камерын бичлэг байгаа юу?
Рэйнс: Тийм ээ. Юу ч олоогүй бололтой. Хенри гарын үсэг зурсан байна.
Форрестэр: Хэргийн газар руу буцаж очоод ойролцоох камеруудыг шалга.
Менежер: Юугаар туслах уу?
Рэйнс: Гадна самбар дээрх камерын бичлэг хаа нэгтээ хадгалсан байгаа юу?
Менежер: 24 цагийн хугацаанд хадгалагддаг. Хэрэв ямар нэгэн осол гараагүй бол.
Рэйнс: Би өчигдөр оройн бүх бичлэгийг авмаар байна.
Менежер: Болно оо.
Келлэт: Зүгээр үү?
Лиам: Би тооцоолсон. Бүх зүйл хяналтаас гарах юм бол би аюулд өртөх магадлалтай. Миний талаар хэлсэн зүйл чинь үнэн бололтой. Би наранд хэт ойрхон нисч байна.
Келлэт: Гэр бүлтэй болоход бүх зүйл өөрчлөгддөг.
Лиам: Тиймээс л би үүнийг хийж байна.
Келлэт: Би чамтай хамт. Ямар нэг зүйл сэжигтэй болвол, миний найз Мэригийн тухай санаарай.
Лиам: Даннигийн машиныг бариад, гэрт нь хүргэх ёсгүй байсан юм.
Келлэт: Гэхдээ чи тэгсэн. Одоо бид энд байна, үүнийг хийцгээе. Тэр зэвсгүүдийг авч, хүмүүсийн амь насыг аврах болно.
Келлэт: Бүх зүйл зүгээр үү?
Бюрк: Тийм ээ.
Келлэт: За, би араар нь орлоо. Ямар нэг зүйл болвол бидэнд мэдэгдээрэй.
Бюрк: Ойлголоо.
Патрик: Энд юу хийж байгаа юм, Патрик?
Лиам: Ярилцах хэрэгтэй байна. Энэ их чухал.
Патрик: Даннигийн тухай бол… би сонссон. Чи түүнтэй хамт байсан уу?
Келлэт: Би тайлбарлъя.
Рори: Тэг л дээ.
Келлэт: Би найзаа хайж байна, Америк хүн. Түүнийг Мэри гэдэг. Тэр Данмурри дээр очсон. Хоёр өдрийн турш хэн ч түүнийг хараагүй.
Рори: Би ч хараагүй.
Келлэт: Надад зураг нь байгаа. Би түүнийг олмоор байна.
Лиам: Энд юу хийж байгаа юм? Машин булан тойроод байгаа гэж хэлсэн шүү дээ. Надтай хамт явж байгаа юм. Манай үеэлийн өрөөний хамтрагч, АНУ-аас ирсэн. Хэрэв тэр соёлгүй загнасан бол уучлаарай. Буугаа буулгачих, бид жаахан сандраад байна.
Патрик: Энэ золгүй хүүхэнээ аваад эндээс тонил. Чамтай орооцолдсон хүн бүр шоронд ордог эсвэл шороонд булуулдаг.
Рори: Та нар энд дэндүү удлаа.
Лиам: Ойлголоо. Бид ингээд явъя даа. Чамайг авчихлаа.
Рэйнс: Би буудлагын бичлэгийг авчихлаа. Байцаагч Хенри буудлагын нарийн ширийн зүйлийн талаар бидэнд худал хэлсэн.
Хенри: Яагаад би энэ тухай одоо л мэдэж байгаа юм? Бурхан минь. Би итгэлгүй байсан. Тэр үед…
Рэйнс: Хичнээн хичээлд суусан ч, олон удаа дадлага хийсэн ч, чам руу нисч буй жинхэнэ сумтай тулгарах хүртлээ чи хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй. Одоо чи тэгж байна. Тэгээд л биднийг ирсэн цагаас хойш бидэнтэй ёөргөлдөж байсан.
Форрестэр: Тэр хулчгар байж болно. Гэхдээ хамгийн чухал нь, түүнээс болж л хамтрагч нь үхсэн.
Хенри: Худалч.
Форрестэр: Би дахиад тоглуулъя. Үз.
Хенри: Хараач…
Форрестэр: Чи машинд хэн байгааг олж мэдээд эргэлзсэн. Харсан уу? Тэр жижиг үсрэлтийг? Чиний хамтрагч Брианна үүнийг анзаарч, аюул гэж мэдэрсэн.
Рэйнс: Түүнийг буугаа гаргахад, тэр ч бас буугаа гаргасан. Буудалцаан эхлэхэд, чи зугтаад нуугдсан.
Хенри: Ээ бурхан минь.
Форрестэр: Энэ хоёр чиний тухай ямар нэг зүйл дэлгэнэ гэхээс чи айсан. Зан авирыг чинь ажиглаад байхад, боломж гарвал Лиам руу ойртохыг оролдсон энэ хуурамч уур хилэнд би хэзээ ч бүрэн итгээгүй.
Рэйнс: Одоо л ойлгомжтой боллоо. Чи Лиамд гадагш мэдээлэл дамжуулах боломж олгосон.
Форрестэр: Чи хэнийг нь тавсан юм? Данни юу? Лиам уу?
Форрестэр: Тэр мэдсэн үү?
Бюрк: Келлэт мэдсэн. Тэр мэдээлэл авсан. Төлөвлөгөө үргэлжилж байна.
Келлэт: Хэсэг хугацааны турш бодлоо…
Лиам: Сайн байна. Намайг нэг зүйл асуухад илүү хялбар болгочихлоо.
Келлэт: Тэндээс мэдэж авсан зүйл байна уу?
Лиам: Тийм ээ, Даннигийн хойд эцгээс нэг нэр авсан. Эндээс нэг цагийн зайтай газар тариалангийн байшинд амьдрадаг нэг залуу. Тэнд зэвсгүүд байгаа.
Келлэт: Лиам, энэ чинь том мэдээ байна.
Лиам: Тийм ээ, гэхдээ цагдаа нар дахин мэдэгдвэл би санаа зовж байна.
Келлэт: Тэднийг үүнд оролцуулахыг хүсэхгүй байна уу?
Лиам: Чи нөлөөллөө ашиглах хэрэгтэй. Бид хоёр тийшээ очиж болно. Чи тэмдгээ үзүүлж болно. Бидэнд баг хэрэггүй.
Келлэт: Тэгээд яана гэж, Лиам?
Лиам: Тэгээд би энэ тоглоомоос бүр мөсөн гарна. Дахиж ийм амьдралаар амьдрахгүй. Зүгээр л хэн нэгний хэрэгсэл болж, мөрөн дээгүүрээ харсаар баймааргүй байна. Данни бид хоёрын цорын ганц ялгаа нь тэр согтуу байсан. Ингэж амьдрах аргагүй.
Келлэт: Энэ бүлэглэлээс урвасан ч цаашдаа чөлөөтэй амьдарч чадна гэж бодож байна уу?
Лиам: Чиний тусламжтайгаар, тийм ээ. Хамтдаа. Жэйми, бид нэг баг. Миний гуйж байгаа зүйл бол намайг дахиад нэг удаа хамгаалчих, би чамд туслах болно.
Келлэт: За, надад бодох хугацаа өг. Энэ тийм ч амар байхгүй. Лиам бидэнд эдгээр зэвсгийг олоход тусална.
Бюрк: Түүнд хангалттай байгаа, харахгүй байна уу? Үргэлж бусдад итгүүлэхийг хичээдэг.
Лиам: Жэйми, чи намайг мэднэ.
Бюрк: Чи биднийх.
Келлэт: Ахмад аа, эдгээр хулгайлагдсан галт зэвсгүүд АНУ-ынх. Та бид хоёроос дээш эрх мэдэлтэй хүмүүс манай хоёр засгийн газраас тайлбар авахыг хүснэ. Таныг мөрдөн байцаалтад саад учруулсан гэж тайлбарлахыг хүсэхгүй байна.
Бюрк: Намайг сүрдүүлээд байна уу?
Келлэт: Байдал ийм л байна.
Бюрк: Тэр бол чиний мэдээлэгч. Чи ганцаараа.
Лиам: Чамайг чадна гэж мэдсэн юм аа.
Келлэт: Лиам, энэ чиний эцсийн боломж. Хэрэв энэ бүтэхгүй бол, би чамд дахиж туслаж чадахгүй.
Лиам: Тийм ээ, би маш их баяртай байна.
Рэйнс: Юу болж байна?
Форрестэр: Лиамын зөв байсан. Белфастын цагдаа нар бидний утсыг чагнаж байсан. Бид юу болж байгаа мэдэх боломжтой.
Цагдаа: Болчихлоо.
Лиам: Би шилүүсийг хангалттай дарж авч чадна. Хэрэв хангалттай бэлтгэл хийвэл.
Келлэт: Шилүүс ч бас бэлтгэлтэй байвал яах уу?
Лиам: Тэгвэл үгүй ээ. Эндээс зүүн эргэ.
Келлэт: Алслагдсан газар луу чиглээд байна.
Лиам: Би Фермийн байшин гэж хэлсэн.
Келлэт: Тэгсэн.
Келлэт: Чи хөлөө хөдөлгөөд байна. Сандарсан үедээ чи ингэдэг.
Лиам: Уучлаарай, би больчихоё.
Келлэт: Энэ бүх хугацаанд ямар нэг зүйл намайг зовоогоод байна. Би энэ тухай бодсоор л байна.
Лиам: Эрүүл мэндэд муу гэж үү?
Келлэт: Заримдаа эхлэл рүүгээ буцах хэрэгтэй болдог. Жишээ нь, яагаад Умард Ирландыг зэвсэг нэвтрүүлэхээр сонгосон юм? Яагаад энд?
Лиам: Эндээс зүүн тийш эргэ.
Келлэт: Дараа нь би ойлгосон, учир нь Ирландын Бүгд найрамдах арми аль хэдийн эндээс маршрут тогтоочихсон байсан. Шаардлагатай хүмүүс, нуугдах газруудтай.
Лиам: Мэдээж. Тийм ээ, яагаад болохгүй гэж? Энэ нь утга учиртай.
Келлэт: Тэгээд би бага зэрэг эргэлзсэн. Ирландын Бүгд Найрамдах Арми өөрийн гэсэн арга барилтай, өөрийн дүрэмтэй байсан. Энэ хэвээрээ л байна.
Рэйнс: Энэ үнэн үү?
Цагдаа: Тийм ээ, үнэн. Тэд цэргийн шүүх хурал хийж, албан ёсны цаазаар авах ажиллагаа явуулдаг байсан. Найз чинь судалгаа хийсэн байна.
Келлэт: Дахиад л хөл чинь хөдлөөд байна.
Лиам: Тийм ээ. Би сандарч байна. Би чамайг өөрөөсөө урвах гэж авчирч байна ш дээ? Энэ бол таны хэлсэнчлэн чухал асуудал юм. Чиний хэлснээр энэ бол том асуудал.
Келлэт: Том асуудал мөн. Цагдаа буудах ч бас адилхан.
Лиам: Мэднэ ээ.
Келлэт: Үнэн хэрэгтээ, алдааны хувьд үүнийг баатарлаг бас асар том хоёрын хооронд байдаг гэж хэлмээр байна.
Лиам: Чи намайг зусардах гээд байна уу? Эр хүнд өөрийн бахархал гэж байдаг.
Келлэт: Ирландын Бүгд Найрамдах Арми алдаа гаргасан хүмүүсийг шийтгэдгээрээ алдартай. Хүмүүстэй нь хамт ажиллавал... хуучны зуршил хэвээр үлдэнэ.
Лиам: Чи нэг зүйл хэлэх гээд байгаа нь гарцаагүй байна.
Келлэт: Гэхдээ чи гудамжинд буцаж очихыг хүссэн. Чи баар руу буцахыг хүссэн. Чи шийтгэлээс айгаагүй.
Лиам: Би хариуцлага хүлээх ёсгүй.
Келлэт: Чи тэр шөнө Даннид хэтэрхий их үйлчилсэн хүн болохоор хойд эцгийг нь буруутгасан. Тиймээс бид тийшээ явахаас өөр аргагүй болсон. Түүнд төлөх өр байсан учраас.
Лиам: Сайхан таамаг.
Келлэт: Бид тэр баарнаас хэтэрхий амархан гарсан, Лиам, чи үүнийг мэдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг ойлгох цорын ганц арга бол чи удирдагч, Лиам. Чи өөрөө шуугиан таригч, тийм биз?
Лиам: Юу хийж байгаа юм?
Келлэт: Чи Даннигийн хойд эцэгт юу хийхийг зааж өгсөн. Дагуулж явч буй Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчийг устгахтай холбоотой байж магадгүй юм.
Рэйнс: Тэр анхнаасаа төлөвлөсөн байж. Түүнийг отолтод оруулаад зугах.
Форрестэр: Хэрцгий боловч энгийн.
Лиам: Сонс, юу ч болоогүй байна. Чамд зэвсэг байхгүй. Бид одоо ч гэсэн…
Келлэт: Эхнэр, охин хоёр чинь нисэх онгоцны буудал руу таксигаар явахад л миний сэжиг батлагдсан. Миний хамтрагчид тэднийг олж аваад. Бидний араас дагаж байсан.
Лиам: Яагаад ингэсэн юм? Бид нэг баг.
Келлэт: Хэрэв би зугтаж чадахгүй, өөр хэн нэгнийг дагуулж явах шаардлагатай бол фермийн отолтонд хүлээж байгаа хэн ч байсан чамаас өөр хэнийг ч буудах ёстой гэж би бодож байна. Чиний дуудлага хийж гэр бүлээ аврах боломжтой ганц утас бол чиний надад хэлсэн цагдаа нарын сонсож байгаа утас. Тиймээс чи эрчүүд рүүгээ залгахад, бичлэг нь хэргээ хүлээсэнд тооцогдоно. Үүнийг шүүхэд зөвшөөрнө.
Лорэн: Амелиа.
Амелиа: Аав аа!
Лиам: Үгүй ээ.
Келлэт: Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, Лиам.
Лорэн: Төлөөлөгч Келлэт, юу болоод байгаа юм бэ?
Келлэт: Лиамыг итгэл үнэмшлээсээ илүү гэр бүлээ сонгоно гэдэгт та амьдралаараа дэнчин тавьж чадна гэж хэлсэн. Би үүнд найдаж байна. Эндээс зүүн тийш эргэх ёстой билүү?
Лорэн: Лиам, энд юу болоод байгааг хэлээд өгөөч.
Келлэт: Хэрэв бид хэлэлцээр хийх гэж байгаа бол энэ огт аюулгүй, тийм үү? Асуудал алга. Гэхдээ миний зөв бол, намайг үнэхээр урхинд оруулах гэж байсан бол, би үүнд үнэхэээр сэтгэл дундуур бйах болно.
Лиам: Намайг айлгаж байна уу? Энэ чинь бүтэхгүй.
Амелиа: Аав аа, би айгаад байна.
Келлэт: Би чамаас уучлалт гуйх ёстой гэж бодож байна, Лиам.
Лиам: Машинаа зогсоо. Ажиллагаага зогсоо, зогсоо! Цагдаа нар ирж байгаа. Өөсдийгөө авар. Аав нь хайртай.
Келлэт: Байцаагч Хенри чамаас урвасан. Бүгд аль хэдийн гавтай болчихсон. Танай гэр бүл аюулд өртөөгүй ч тэд чиний зөв сонголт хийснийг харлаа. Тэнд машин хүлээж байгаа. Та хоёрыг гэрт чинь хүргэнэ.
Лорэн: Чи нөхрийг минь урхинд оруулсан. Намайг түүнгүйгээр гэртээ харь гэсэн ч би чамайг үзэн ядсаар байх болно.
Келлэт: Мэднэ ээ. Лиам. Цаг нь болсон.
Лиам: Хүлээ.
Лорэн: Алив ээ, хонгор минь.
Келлэт: Чи намайг анх ингэж л хуурсан. Би үүнийг эрт олж хараагүйдээ итгэхгүй байна. Эцсийн эцэст чамд алуурчны зөн совин хангалттай дутагдаж байна.
Бюрк: Өөрсдийнхөө нэгийг алдах нь хангалттай аймшигтай байсан. Өөр нэгийг алдаж энэ өдрийг дуусгана гэж бодсонгүй.
Форрестэр: Та өнөөдөр Брианна Куиннд шударга ёс авчирлаа. Бахархах хэрэгтэй. Бүх зүйл зүгээр үү?
Келлэт: Төлөөлөгч Портер надтай Будапештэд дахин уулзахыг хүссэн.
Форрестэр: За.
Келлэт: Бид хөдлөх хэрэгтэй.
Форрестэр: Жэйми, чамд санаа зовж байгаа зүйл байна уу? Прагад болсон хэргийн талаар?
Келлэт: Магадгүй ээ.
Портер: Эхлэхээсээ өмнө үнэн үргэлж илэрдэг гэдгийг хэлмээр байна. Хэтэрхий оройтохоос өмнө шударга байсан нь дээр.
Келлэт: Хөгжилтэй юм. Би саяхан өнөөдөр хамт ажилласан мэдээлэгчдээ ингэж хэлсэн.
Портер: Гайхалтай, тэгвэл бид санал нэг байна. Би Офицер Келлеттэй ганцаараа ярилцах хэрэгтэй байна.
Форрестэр: Түүнд хэлэх гэж байгаа зүйлээ, надад хэлчих. Тэр удирдлага дор ажилладаг. Манай багийн хүн.
Портер: Тэгвэл, гол зүйл рүүгээ оръё. Гүүрний ойролцоох хотын камерт үүнийг дүрсэлсэн байна. Энэ тантай төстэй харагдаж байна, төлөөлөгч Келлэт.
Келлэт: Шөнийн цагаар авсан, бүдэг зураг уу?
Портер: Хэрэв Прага дахь нотлох баримтыг нуусан гэсэн шинж тэмдэг илэрвэл үр дагавар нь Товчооноос халагдаад зогсохгүй нь ойлгомжтой. Бид хүнд гэмт хэрэгт тооцох тухай ярьж байна.
Форрестэр: Утгагүй юм. Бид хэргийг амжилттай хаасан. Төлөөлөгч Келлет байгаагүй бол хууль бус зэвсэг Европ даяар тархах байсан. Одоо та түүнийг муу зурган дээр үндэслэн шүүмжилж байна уу?
Портер: Зураг дээрх хүн үнэхээр төлөөлөгч Келлэт мөн бол, тэр тухайн газарт байсан бөгөөд зэвсгийг гүүрнээс шидсэн гэсэн үг.
Форрестэр: Тэгвэл чиний аз дутлаа. Тэр гүүрэн дээр байх боломжгүй, Тэр шөнө надтай хамт байсан.
Портер: Яаж нотлох юм?
Форрестэр: Би цагийн тэмдгийг шалгаж байна. Бид хамтдаа байсныг баталж чадна.
Портер: Их орой болсон байсан, төлөөлөгч Форрестэр. Хамтдаа юу хийсэн юм?
Форрестэр: Хүнд хэргийн ард гарсан байдаг л нэг хамтрагчид.
Портер: Сохирхолтой юм.
Келлэт: Чи тэгэх шаардлагагүй байсан.
Форрестэр: Тэр биднийг уухаас илүүтэй байсан гэдгийг мэдэх нь хэнд хамаатай юм? Холбооны мөрдөх товчооны олон төлөөлөгч бусад Холбооны мөрдөх товчооны ажилтнуудтай гэрлэсэн.
Келлэт: Гол нь энэ биш. Чи намайг хамгаалах ёсгүй.
Форрестэр: Би чиний өмнөөс суманд оногдсон ч чадна. Шаардлагатай бол.
Келлэт: Тэгвэл би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Форрестэр: Огт хэрэггүй зүйл, Жэйми.
Келлэт: Мэргэжлийн хариуцлагын хэлтэс, Хууль зүйн хороо биднийг шалгаж эхэлбэл яах юм? Бид тэдэнд сэтгэл санааны нөлөөнд автсан гэх үндэслэл гаргаж өгч болохгүй.
Форрестэр: Чи юу яриад… Чи юу яриад байгаа юм бэ?
Келлэт: Би хэн нэгний хараан дор байхыг хүсэхгүй байна. Бид хэсэг хугацаанд тусдаа байсан нь дээр байх.
Форрестэр: Жэйми, чи яагаад огт эвдрээгүй зүйлийг засах гээд байгаа юм бэ? Энэ баг маш сайн ажиллаж байна. Ялангуяа Умард Ирландын хэрэг дээр бид сайн байсан. Эсвэл би ямар нэг зүйл орхигдуулаад байна уу?
Келлэт: Үгүй ээ, бид зүгээр л үүнийг зөв ёстой. Тэнд болсон зүйл тийм ч таатай санагдсангүй. Чамайг болон бусдыгаа өөртэйгөө хамт унагахыг хүсэхгүй байна.
Форрестэр: Тэгээд яана гэж, завсарлага авъя гэж үү?
Келлэт: Тэр нь зөв бололтой.
Back to episodes Go home