Хоригдол B: Өөрсдөө алуулах гээд ирдэг тэнэгүүд вэ.
Хоригдол C: Таалагдаж байна шүү. Сайхан хүрээд ирцгээ.
Сон Чиюүл: Аль нь мангас гэдгийг мэдэх юм алга.
Ким Саншик: Сон ах өөрөө бүр мангас шиг юм биш үү?
Сон Чиюүл: Ингээд дууслаа. Гэхдээ чи хүчтэй болжээ, Сон-күн. Хаанаас ийм сайхан чинжаал олоо вэ?
Хоригдол B: Бодоод байхад Жинвү-сан өнөөдөр ганц ч удаа гэмтсэнгүй.
Сон Жинвү: Тийм үү?
Ли Жүхи: Ингээд миний тусламж хэнд ч битгий хэрэг болоосой.
Сон Жинвү: Найдаж байгаа шүү.
Сон Чиюүл: Яах аргагүй өөрчлөгдөж. Гаднах төрх нь биш аура нь хүртэл... Маш амархан юм шиг харагдуулж байна.
Ли Жүхи: Тулааны урлаг сурч эхлээ юу?
Кан Тэшик: Хөдөлцгөөе.
Сон Чиюүл: Энд хуваагдсан зам байна.
Кан Тэшик: Гяндан урьдчилан таамаглаж байснаас илүү амархан байна, гурван багт хуваагдахад болно биз. Эрсдэл байгаа ч гэсэн ингэх юм бол илүү хурдан дуусна.
Сон Чиюүл: Сайхан санаа байна.
Кан Тэшик: Би хоригдлуудыг аваад баруун талаар явлаа. Боссын өрөөг олох юм бол бидэнд мэдэгдээрэй.
Сон Жинвү: Мэдрэх чадвараа ихэсгэсэн болоод тэр үү, мэдэж байна. Босс тэнд байгаа. Гоблин туршлагын оноо болж өгсөнгүй угаасаа. Сон-сан. Зүүн талаар явцгаая.
Сон Чиюүл: Ойлголоо.
Ким Саншик: Тэгвэл бид дунд замаар.
Кан Жеонхо: Тийм ээ.
Ким Саншик: Иймэрхүү гоблин бол бид зүгээр.
Кан Жеонхо: Хурдан аюулгүй ажлаа дуусгах юм сан даа.
Ким Саншик: Гайгүй байх өө. Хамгийн сул дорой ангууч дуудагдсан гэдэг чинь энэ доод зэрэглэлийн гяндан гэсэн үг биз дээ?
Кан Жеонхо: Өмнө нь тэгж санаагаа амраасан ч юу болсныг бодооч.
Ким Саншик: Би шийдсэн. Дайралт дуусахаар би Соноос очиж уучлалт гуйна. Чамд ч бас эвгүй байгаа биз дээ? Бидний зугтсан байдал. Мэргэжлийн ангууч бас нас биед хүрсэн залуус... Гэр бүлийнхээ төлөө байсан ч, хамтрагч нараа ардаа үлдээгээд зугтсан нь үнэн. Үүнээс цааш ангууч хэвээрээ баймаар байгаа бол... юу болсонтой нүүр тулах хэрэгтэй.
Кан Жеонхо: Тэр биднийг уучлах болов уу?
Ким Саншик: Боломжгүй. Гэхдээ тэгсэн ч би уучлалт гуйна. За явцгаая.
Хоригдол C: Хөөе, гоблин арай л амархан юм биш үү?
Кан Тэшик: Бүгдийг нь алсан уу?
Хоригдол B: Хормын дотор л.
Хоригдол C: Дахиад жоохон алмаар байна шүү дээ!
Кан Тэшик: Хүнтэй тулбал яах вэ? Ингэж амархан алж чадах уу?
Хоригдол B: Мангас, хүн хоёр ялгаагүй.
Хоригдол C: Тийм ээ, ижилхэн зүйл.
Кан Тэшик: Юу ярих гэсэн юм?
Эр1: Гурван залуу... миний охиныг хүчиндсэн. Дараа нь тэр өөрийгөө дүүжилсэн, эхнэр минь сэтгэлийн шокоос болж эмнэлэгт хэвтсэн. Гэтэл тэд юу ч болоогүй юм шиг дахиад хэдэн жилийн дараа гадагш гарна. Тэгээд ч болоогүй тэд ангуучид! Ангуучид ялаа бууруулах гэж дайралтад оролцдог биз дээ? Энэ ертөнц шударга биш байгаа юм биш үү? Охин минь дахиж гэртээ ирэхгүй байтал!
Кан Тэшик: Тэгээд энэ?
Эр1: 3 тэрбум байгаа. Тэднийг... Алаад өгөөч. Гяндан дотор болон зүйлийг гадна байх хүмүүс мэдэж чадахгүй биз дээ? Гуйж байна!
Кан Тэшик: Үүнээс гараад байцаагчид ингэж хэлэх болно... Та нар энд 100 гаруй гоблины дайралтад өртсөн гэж.
Кан Жеонхо: Зам ёстой хаа сайгүй байна шүү. Бид урагшилж байна уу?
Ким Саншик: Бид буруу замаараа явчихсан уу? За...
Хоригдол B: Туслаарай.
Кан Тэшик: Хурдан үхэх гээ юу? Аль болох та нарыг тарчлаагаарай гэж гуйлгасан юм.
Ким Саншик: Юу хийж байгаа юм бэ?
Кан Тэшик: Зам нийлчихсэн бололтой. Тэгэхээр боссын өрөө зүүн талын замд байсан гэсэн үг. Үүний ачаар аврагдлаа.
Хоригдол B: Тусл...
Кан Тэшик: Төлөвлөгөөгөө жоохон өөрчилье.
Сон Жинвү: Кан Тэшик гэдэг залуу ахлахтайгаа цуг эмнэлэг дээр ирж байсан. Намайг санахгүй байгаасай билээ. Сон-сан.
Сон Чиюүл: За! Энэ юу вэ? Жонхо-күн!
Сон Жинвү: Кан-сан... Ким-сан? Жүхи эмчлээрэй. Хурдан эмчлээч.
Ли Жүхи: За! Ким-сан тэсээрэй.
Сон Чиюүл: Энэ мангасын хийсэн зүйл биш. Зэвсэг нь хурц. Бас олон удаа түүнийг дуусгалгүй цавчсан байна.
Ким Саншик: Бүтэхгүй ээ. Би амьд гарахгүй.
Сон Жинвү: Юу яриад байгаа юм бэ? Амьд үлдэх хэрэгтэй. Гэр бүлтэй биз дээ? Чи... Юу ч болж байсан амьд үлдэхгүй бол, би яаж таныг буруутгаж чадах юм бэ?
Ким Саншик: Уучлаарай, уучлаарай. Ийм байдалтай байна гэж бодоогүй юм сан. Яг сайхан уучлалт гуйхыг хүссэн юм. Уучлаарай, жаал аа. Үнэхээр шүү...
Сон Чиюүл: Ким...
Кан Тэшик: Хөөх, хурдан юм аа. Эхлээд эмчлэгчийг үгүй хийх бодолтой байсан. Гэхдээ үүнээс бултах гэж?
Сон Чиюүл: Кан-сан? Та ингэсэн үү?
Кан Тэшик: Тэгсэн бол юу гэж?
Сон Чиюүл: Та чинь ангуучийн холбооны хүн биз дээ? Ийм зүйл хийгээд өршөөгдөнө гэж бодоо юу?
Кан Тэшик: Яг төгс түүх зохиосон. Үнэндээ олон гоблиноор алуулсан гэж хэлэх гэж байсан гэхдээ өөрчлөгдлөө. Зугтах гэж байсан хоригдлууд та нарыг эхэлж алаад, бас босстой тулалдаад завгүй байсан над руу нууцаар дайрах гэсэн. Гэхдээ тэдний хүч намайг бараагүй. Тэгээд би амьд үлдсэн. Юу гэж бодож байна? Төгс байгаа биз дээ?
Сон Жинвү: Муу хог.
Сон Чиюүл: Чиний барах хүн биш. Би явъя. Ким-күн зээллээ шүү. Хүний эсрэг сэлэм далайгаагүй удсан байна. B зэрэглэл бөгөөд надаас илүү. Гэхдээ... Жүхи-сан надад биеийн хүчний шившлэг өгч болох уу?
Ли Жүхи: За!
Сон Чиюүл: Алуурчдын төрлийн ангуучид сул хамгаалалттай. Тэрийг нь онилох болно.
Кан Тэшик: Чам шиг хөгшин шидтэн биеийн хүчний дэмжлэг авбал тус болохгүй шүү.
Сон Чиюүл: Яг одоо би бол сэлэмчин.
Кан Тэшик: Чадвар чинь шидэд төвлөрсөн! Сэлэм авлаа гээд яах юм?
Сон Чиюүл: Гайхаж магадгүй шүү.
Кан Тэшик: За дажгүй хөдөлгөөнтэй л юм. Шившлэг авсан байж болох ч сайн мэдлэгтэй бололтой.
Сон Жинвү: Хэсэгхэн мөчид би түүний хурдыг гүйцэж чадсан. Сон-сан арай хурдан байсан бол...
Кан Тэшик: Хурдан, оновчтой! Шидээ хаяж сэлэм авсныг чинь ойлголоо. Гэхдээ ийм л хэмжээнийх. Ядаргаатай эмчлэгч. Яах аргагүй түүнийг эхлээд зайлуулах байж уу?
Сон Чиюүл: Сэлэмтэй хүний эсрэг нуруугаа харуулна гэнэ ээ?
Кан Тэшик: Жирийн нэг хөгшин биш бололтой.
Сон Чиюүл: Би өмнө нь S зэрэглэлийн ангуучид багшилж байсан. Сэлэмний техник дээр бол ялагдахгүй шүү.
Кан Тэшик: Магадгүй ээ, гэхдээ авсан хүчинд чинь хязгаар бий. Шидийн төрлийн ангууч, алуурчны төрлийн ангуучийг гүйцлээ юу?
Ли Жүхи: Сон-сан! Үгүй ээ.
Кан Тэшик: Эмчлэгч чинь ашиглагдахгүй болчихлоо. Дууслаа.
Сон Чиюүл: Болсон уу?
Кан Тэшик: Сэлэм авсан болохоор чинь шидийн эсрэг хамгаалалтаа багасгасан би... таныг алахаар завдаж байхад намайг дэлбэлнэ. Нэлээн дажгүй төлөвлөгөө байна шүү, хөгшин новш оо.
Сон Чиюүл: Дууслаа!
Кан Тэшик: Одоо үх. Дахиад чи юу? Чи хэн юм?
Сон Жинвү: Сон Жинвү, E зэрэглэл.
Кан Тэшик: E зэрэглэл? Тэнэгт.
Сон Чиюүл: Сон-күн? Сая юу байсан бэ?
Кан Тэшик: E зэрэглэлийн хүчний төрөл байсан бол иймэрхүү дайралтыг хамгаалж чадна. Гэхдээ миний дайралтыг хоёр удаа зогсоосон хурд... алуурчны төрөл шаардагдана. Одоо хамаагүй л дээ. Чи хүчээ нууж байсан биз дээ? Та нар нэг нэгнээ мэддэг байсан. Тэгэхээр зэрэглэлээ нуудаг хүн биш. Тэд ямар ч гэрч үлдээдэггүй. Тэгэхээр хариулт нь ганц... Чи дахин сэргээгдсэн.
Сон Чиюүл: Сон-күн үү?
Ли Жүхи: Дахин сэргээгдсэн?
Сон Чиюүл: Тэгвэл тэр давхар гяндангийн дараа юу?
Кан Тэшик: Давхар гяндан? Хүлээ... Тэр E зэрэглэлийн хог уу? Гэхдээ одоо шал өөр хүн шиг байгаа юм биш үү? Бас тэр үед мана хэмжигч 10-ыг л хэмжсэн. Дахин сэргэлт нь түүний дараа болсон. Тэгвэл яаж давхар гяндангаас амьд гарсан юм? Юу ч байсан, чи ангуучийн нэлээн туршлагатай бололтой. Ах нь болохоор би зөндөө юм зааж өгье.
Сон Жинвү: Яагаад ингэсэн юм?
Кан Тэшик: Хоригдлууд уу? Хохирогчийн аав гуйсан юм. Тэд хүнийг амиа хорлоход хүргэсэн, тэгсэн байж ерөөсөө гэмшээгүй. Энэ бол олон нийтийн шударга ёсны төлөө.
Сон Жинвү: Үгүй ээ. Ким-сан болон Кан-саны тухай. Яагаад тэднийг алсан юм? Амыг нь таглах гэж үү? Тэгвэл тамлахгүйгээр дуусгаж болох байсан. Гэхдээ чи тэгээгүй харин ч тэднээр тоглосон. Хохирогчийн төлөө ингэнэ гэж бодохгүй байна. Чиний хүссэн чинь энэ биш.
Кан Тэшик: Тийм ээ, болно. Гэхдээ та буруугаар ойлгож байна. Би олон том бүлгэмээс санал авсан B зэрэглэлийн ангууч. Тийм би яагаад ангуучдын холбоонд орсон гэж бодож байна? Би мангасаас илүү хүмүүсийг алахаас таашаал авдаг болохоор! Дахин сэргээгдсэн E зэрэглэлийн ангуучид хязгаар бий. Удаан байна.
Сон Жинвү: Аргагүй л.
Сон Чиюүл: Ямар хурдан юм бэ! Миний мэдэх Сон-күн биш байна.
Сон/Канг: Хурд тэнцэж байна.
Кан Тэшик: Ижилхэн биетэй бас адил чадвартай... Гэхдээ би түүнээс илүү их дээд зэрэглэлийн хүмүүстэй тулалдаж байсан. Энэ туршлагагүй байдал чиний ялагдлыг авчирна. Дажгүй л юм.
Сон Жинвү: Уучлаарай.
Кан Тэшик: Ээ?
Сон Жинвү: Наад алах хүслээ жоохон багасгаж болох уу? Хараач дээ. Систем хүртэл хариу үзүүллээ. Системд ахиад талархъя даа. Чамайг алах дахиад нэг шалтгааныг нэмлээ.
Кан Тэшик: Систем? Юу яриад байгаа юм? Давуу талтай байх нь би... Улам илүү хурдан болчхож? Хор уу? Чиний чинжаалын онцгой эффект үү? Тэгвэл чамд үзүүлэх юм байна.
Сон Жинвү: Алга болчихлоо?
Кан Тэшик: Оршихуй бүрэн алга болсон байх учиртай. Чи ч ёстой мэдрэмжтэй золиг юм аа. Үл үзэгдэх чадвар. Миний дуу чимээ, үнэр гэх мэт бүх зүйлийг нууна. Алуурчин ангуучдын багахан хэсэг нь энэ ур чадварыг эзэмшдэг. Мэдээж, үүнийг ашиглаж чадахыг минь өөр хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл... үүнийг харчхаад амьд үлдсэн хүн байхгүй. Хурдыг чинь үгүй хийлээ.
Ли Жүхи: Жинвү-сан...
Кан Тэшик: Дэмий зүйл хийхээ боль. Та хоёр дараагийнх.
Сон Чиюүл: Энэ байдлаараа Сон-күн үхэх нь!
Кан Тэшик: Энэ гэмтэлтэй хөлөөрөө миний дайралтаас зугтаж чадах юм уу?
Сон Жинвү: Ярьж дуусав уу? Бүрэн эдгэрэлт.
Кан Тэшик: Хормын дотор эдгэрчихлээ? Эмчлэх шидийг ашиглаж чадах тулааны ангуучдын талаар сонсож байгаагүй. Өөр юу ашиглаж чадах юм? Таамаглах боломжгүй! Энэ залуу хэтэрхий аюултай.
Сон Жинвү: Өөр нэг мэдрэмж минь байхгүй боллоо. Чам шиг хогийг алахад уурлах хэрэг байхгүй.
Кан Тэшик: Ойлголоо. Чи бас өмнө нь хүн алж байсан биз дээ? Бид хоёр яг адилхан юм аа.
Сон Чиюүл: Ойлголоо. Тэр богино хугацаанд хэд хэдэн ноцтой шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн байх. Гадаад төрх нь ганц өөрчлөгдсөн юм биш.
Кан Тэшик: Ангуучид сэргээгдэх үед тэдний ер бусын чадвар дэлхийг эргүүлсэн. Бидний байгаа газар бол зөвхөн ангуучид л ордог газар. Энэ новшийн хууль үйлчлэхгүй. Зүгээр хүчтэй нэг нь л дээш гарч ирнэ. Энэ муу миний алах хүслийг дагаад байна уу? Гэхдээ яг байршлыг минь хэлж чадахгүй. Юу вэ? Хүлээ... Тоглоод байна уу? Юу... Вэ? Яагаад тэднийг алсан юм гэж асуусан даа? Тулаанаас таашаал авдаг ангуучдаас энгийн хүний ёс суртахууныг хүсэх нь тэнэг хэрэг. Чи бас адилхан. Чи бид хоёр аль хэдийн аллагын машин болсон. Тийм болохоор ялагдсан би үхнэ. Энэ бол байгалийн жам. Гэхдээ чи яг юу юм? Алуурчны чадвартай байж, эмчилгээ болон сульдуулж чадна. Ийм зүйл сонсож байгаагүй.
Сон Жинвү: Харин л дээ, би өөрөө хүртэл сайн мэдэхгүй.
Кан Тэшик: Намайг алсан болохоор чи дахиж E зэрэглэл шиг явж чадахгүй.
Сон Жинвү: Арай би тулалдах бүрдээ хүчтэй болдог ангууч бол.
Кан Тэшик: Тэгвэл чиний сүүдэр харанхуйтай холбогдож байгаа... тэр харанхуй газарт л хүчтэй болох биз. Гэхдээ болгоомжтой байгаарай. Хэрэв чи ангал руу удаан ширтвэл ангал... чам руу бас ширтэнэ.
Сон Жинвү: Тийм дээ. Би өмнөхтэйгөө харьцуулалтгүй хүчтэй болсон. Гэхдээ яагаад ч юм... хүчтэй болох тусам миний доторх ямар нэг зүйлүүд алга болж байгаа юм шиг.
Ли Жүхи: Жинвү-сан. Үнэхээр их баярлалаа.
Сон Чиюүл: Чиний ачаар аврагдлаа!
Сон Жинвү: Зүгээр дээ. Та хоёр эхлээд гарч бай. Гянданг би цэвэрлэе.
Сон Чиюүл: Юу? Ганцаараа юу? Тийм дээ. Ким болон Каныг оршуулж чадахгүй нь харамсалтай.
Ли Жүхи: Гадаа хүлээж байя.
Холбоо эм: Ву менежер ээ!
Ву Жинчул: Тайланг сонссон. Амьд үлдэгчид хаана байна?
Холбоо эм: Ийшээ.
Ву Жинчул: Гэхдээ Кан хэнд ч мэдэгдэхгүй хүмүүс алж байсан байх гэж. Жоохон сэжигтэй гэж мэддэг байсан ч удирдагч болох би хайхрамжгүй байж.
Холбоо эм: Энэ гурав.
Ву Жинчул: Тэр чинь... Тэр үеийн E зэрэглэлийн ангууч биш үү? Яг л өөр хүн шиг. Уулзахад таатай байна.
Сон Жинвү: Та чинь байцаагч...?
Ву Жинчул: Ву Жинчул. Манай хүн та бүхэнд асуудалд удсанд уучлалт гуйж байна. Гэхдээ эхлээд гол асуудлыг яръя. Каныг ялсан нь хэн бэ?
Сон Жинвү: Үүнээс илүү нууж чадахгүй нь уу? Харамсалтай нь, Жинхотой хийсэн тохиролцоогоо цуцлах нь дээ.
Сон Чиюүл: Би байсан. Би Кан-санг алсан.
Ву Жинчул: Өршөөгөөрэй, гэхдээ таны зэрэглэл чинь?
Сон Чиюүл: С зэрэглэл.
Ву Жинчул: Та яаж B зэрэглэлийн Каныг алсан юм?
Сон Чиюүл: Энэ найз минь байсан учраас.
Ву Жинчул: Ойлголоо. Эмчлэгчийн тусламжтай ялан гэж үү? Кан B зэрэглэл дундаа хүртэл нэлээн сайн. С зэрэглэлийн шидтэн тэнцэж чадна гэж бодохгүй байна. Ойлголоо. Тэгэхээр би тайлан бичих ёстой та надтай цуг явна уу.
Сон Жинвү: Кан Тэшикийг ялсан гээд онгироод байх цаг байхгүй. Тэр үед хэлж чадаагүй гэхдээ энэ хүн бол А зэрэглэл. Одоогийн би бол барахгүй.
Сон Чиюүл: Дураараа зүйл хийчихсэн үү? Гэхдээ чи хүчээ нууж байсан нь шалтгаантай биз дээ? Би ачаа хариулж байна гээд бодъё.
Сон Жинвү: 3 цагийн дараа, Кан Тэшикэд хоригдлуудыг алаач гэж хөлсөлсөн залуу өөрийгөө барьж өгч биднийг биеэ хамгаалсан гэдэг нь баттай болсон. Ядарлаа шүү?
Ли Жүхи: Жинвү-сан. Үүнийг санаж байна уу?
Бичиг: Энэ юу вэ, зугаалга уу?
Back to episodes Go home