Холбоо Эр: Өршөөгөөрэй, Ву менежер ээ.
Ву Жинчул: Юу болсон бэ?
Холбоо Эр: Үүнийг хараач... Саяхан болсон С зэрэглэлийн дайралт дээр 6 ангууч нас барсан байна. Зөвхөн амьд үлдэгч нар нь D болон E зэрэглэлийн ангууч байсан.
Ву Жинчул: Зугтаж гараа л биз. Байнга болдог л зүйл.
Холбоо Эр: Тэр бол... Бүр зугтаагүйн дээр боссыг ялж гарч ирсэн байна. D зэрэглэлийн ангууч, Ёо Жинхо нэлээн үнэтэй хэрэгсэлтэй байсан учир боломжгүй бол биш...
Ву Жинчул: Юу хэлэх гээд байгаа юм? Тиймэрхүү зүйлийг бол чи өөрөө шалгачихна.
Холбоо Эр: Үнэндээ нөгөө амьд үлдэгч нь саяхан болсон давхар гяндангийн амьд үлдэгч... Сон Жинвү.
Ву Жинчул: Сон Жинвү?
Холбоо Эр: Бас тэгээд ч болоогүй нас барсан ангуучдын нэг нь Хванг Дунгсук байсан.
Ву Жинчул: Нөгөө Хванг Донгсугийн ах... Одоо яагаад авчирсныг чинь ойлгож байна.
Сон Жинвү: Би ирлээ.
Жина: Тавтай морил. Хөөх, бэлэг үү? Шарсан тахиа! Ямар нэг сайхан зүйл болоо юу?
Сон Жинвү: Сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ ээжийн эмнэлгийн төлбөр гэх зүйлсийг төлчихсөн болохоор.
Жина: Ийм зүйл ховор шүү. Бодоод байхад, нөгөө өдөр юу болсон? Дайралт. Нэлээн том цалин аваа биз дээ? Гэхдээ тэгж их гэмтээгүй байсан болохоор баг чинь хүчтэй байсан юм болов уу, гэж бодоод.
Сон Жинвү: Тийм ээ.
Жина: Тэгвэл тэднийг ялахад амархан байсан байлгүй...
Сон Жинвү: Амархан байсан. Хүч чадлын ялгаа яах вэ? Тэр үед би ерөөсөө эргэлзээгүй. Харин ч миний эсрэг тулалдаж чадах боломжтой гэж бодсон тэднийг үзэн ядсан. Өмнөх би бол зугтах газар л хайх байсан. Түвшин ахисан болохоор илүү зоригтой болсон уу? Гэхдээ дайсан мангас биш, хүн байсан.
Жина: Ах аа? Зүгээр үү? Бие чинь муу байна уу?
Сон Жинвү: Хариултаа авахаа мартчихсан гэж бодсон чинь үгүй байж.
Жина: Хүн айлгалаа шүү дээ.
Сон Жинвү: Одоо хамаагүй. Хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхээ төлөө хүчтэй болж үхэхгүй байх. Дахиад тийм нөхцөлд орвол ижил л зүйл хийнэ. Юу вэ? "Хортой бодис?" Хоргүйжүүлэлт? Сайхан хооллоо.
Жина: Юу вэ? Бүгдийг нь би идлээ шүү.
Сон Жинвү: Дахиад жин нэмлээ гээд битгий үглээд байгаарай. Ерөөсөө согтохгүй байна. Системийн онцгой чадвар архийг хоргүйжүүлж байна? Ямар нэг статусын зүйл үү? Адислал? Эрүүл мэнд болон урт наслалт... Хорт болон хэвийн бус нөхцөлийг идэвхгүй болгож, нөхөн төлжилтийг сайжруулна. Энэ л байх. Давхар гяндангийн миний шагнал. Олон зүйл болоод шалгаж үзээгүй. Миний тасарсан мөч үүнээс болж эргэж ирсэн үү? Мэдэхгүй зүйлс олон байна шүү...
Жина: Ах аа, Ёо Жинхо гэдэг хүнээс дуудлага ирлээ.
Сон Жинвү: Одоо очлоо.
Жина: Зөндөө ууж байна шүү. Энэ чинь хор шүү.
Сон Жинвү: Би зүгээр ээ.
Жина: Эмч болохоороо таныг үзэхгүй дээ!
Ёо Жинхо: Гэнэтхэн дуудсанд уучлаарай.
Сон Жинвү: Дахиад уулзана гэж бодсонгүй.
Ёо Жинхо: Баярлаж байна. Ах бол миний амийг аварсан хүн.
Сон Жинвү: Шидийн чулуугаа хуваагаад тэр чинь бас тус болсон. Бас чи тэр үеийн тухай хэнд ч хэлээгүй.
Ёо Жинхо: Тэд биднийг алах гэсэн болохоор л биз дээ? Биеэ хамгаалалт байсан.
Сон Жинвү: Тэгээд юу хүсээ вэ?
Ёо Жинхо: Ах аа, үнэндээ би дайралтын баг үүсгэж байгаа юм...
Сон Жинвү: Үгүй.
Ёо Жинхо: Юу? Ядаж намайг сонсвол...
Сон Жинвү: Надад баян жаалыг дагаж явж байх цаг байхгүй.
Ёо Жинхо: 20... Үгүй ээ, 19 дайралтад л.
Сон Жинвү: 19 дайралт? Арай бүлгэмийн мастер болох гээ юу?
Ёо Жинхо: Яриаг минь сонсооч, гуйж байна.
Сон Жинвү: За.
Ёо Жинхо: За! Таны таасны дагуу би бүлгэмийн мастер болох гээд байгаа. Тэгэхийн тулд 20 дайралтын туршлагатай байх ёстой. Өчигдрийнх миний анхных байсан. Гэр бүлийнхээ компанийг өвөлж авах гэж хичээлээ сайн хийсэн, тийм болохоор бичгийн шалгалт дээр итгэлтэй байна. Гэхдээ... жинхэнэ туршлага дээр...
Сон Жинвү: Ёожин барилгын компанийн захирлын хоёр дахь хүү байх аа?
Ёо Жинхо: Бүлгэмийн мастер болмоор байгаа нь, компанийнхаа төлөө. Үнэндээ аав минь бүлгэм үүсгэх гэж байгаа юм.
Сон Жинвү: Ёожин компани бүлгэм үү?
Ёо Жинхо: Тийм ээ.
Сон Жинвү: Гяндан аюултай ч гэсэн тэр хэмжээгээр эрдэнэстэй байдаг. Шидийн чулуу болон мана талст тэдний жоохон хэсэг нь. Дээд зэрэглэлийн мангасуудын сэг зэм нь янз бүрийн зориулалттай. Гяндан дотор байх бүх зүйл мөнгө болно гэж хэлэхэд буруутахгүй. Өөрөөр өөрсдийнхөө ангуучдаар гянданг эзлүүлэх юм бол танай компанид ашигтай... Нэлээн үр дүнтэй бизнесийн зорилго.
Ёо Жинхо: Түүний зөв. Аав минь S зэрэглэлийн ангуучийг мастер болгож, ахыг минь дэд мастер болгох гээд байгаа. Бүлгэмийг бизнес шиг удирдах гээд.
Сон Жинвү: S зэрэглэл? Гэхдээ улсад долоохон байгаа шүү дээ.
Ёо Жинхо: Тийм ээ. Бас бүлгэмтэй хамааралгүй ганц ангууч болох Мин Бёнгу тэтгэвэртээ гарсан.
Сон Жинвү: Арай өөр бүлгэмээс авах гээ юу? Больсон нь дээр дээ. Булаасан бүлгэмийнхээ дайсан болно.
Ёо Жинхо: Ах минь сэргээгдээгүй болохоор, мастер болж чадахгүй.
Сон Жинвү: Тийм болохоор туршлагатай болж... ахыгаа гүйцэх гээ юу?
Ёо Жинхо: Ах та бас чадвараа нуунгаа дайралт хийх хүмүүс хэрэгтэй биз дээ? Би ч бас өндөр зэрэглэлтэй ангуучийн оронд E зэрэглэлийн ангуучтай дайралтаа хийж туршлагаа олж авбал аавыгаа ятгахад тустай. Ах B зэрэглэл үгүй ээ, түүнээс илүү хүчтэй. Буруу хүнээ сонговол аминд халтай ч, ах байвал... Май. Энэ бол бидний бүлгэмийн төв байр болгон ашиглахаар төлөвлөж байсан барилга. Одоогийн үнэлгээ нь 30 тэрбум. Ахын оролцох 19 дайралтын төлбөр.
Сон Жинвү: С зэрэглэлийн дайралтад оролцоод 30 тэрбум... Өмнө нь бол шууд авах байлаа. Гэхдээ би түвшингээ ахиулах үед бол арай өөр. Энэ байдлаараа өсөөд байх юм бол, хэзээ нэг өдөр S зэрэглэл... Үгүй ээ, түүнээс илүү хүчтэй болж чадна. Ингэж бодохоор гучин тэрбум гэдэг бол том өөрчлөлт. Ялангуяа түвшин ахиад байвал надад юу болохыг өөрөө ч сайн мэдэхгүй байх үед өөр хүнтэй ажиллавал эрсдэл өндөр. Уучлаарай.
Ёо Жинхо: Хүлээж байгаач! Хамтрах юм бол... Ахын нууцыг үүрд хадгалах болно.
Хван Донсүү: Амьд үлдсэн хоёр хүний талаар мэдээллийг авмаар байна.
Лаура: Өршөөгөөрэй. Аваад ирлээ, Ноён Хванг.
Хван Донсүү: Ах минь алуулсан.
Лаура: Ямар нэг баталгаа байгаа юу?
Хван Донсүү: Мэдээллээ авчирсан уу?
Лаура: За.
Хван Донсүү: Лаура. Би гадаадад хүн албал яах вэ?
Лаура: Нээрээ юу? Хэрэв ангуучдын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэн өгөх гэрээтэй улс бол, тэнд хэргээ хүлээнэ. Хэрэв тийм юм бол мөрдлөг хийлгэхээр гэр рүү чинь явуулна.
Хван Донсүү: Тэгвэл...
Лаура: Та ялыг хөнгөлөх талаар тохиролцох боломжтой.
Хван Донсүү: Хуваариа өөрчил.
Лаура: Гэнэтийн өөрчлөлт нь бүлгэмийн бизнест саад болно, эрхэм ээ.
Хван Донсүү: Би хэр их хуваарьтай байгаа юм?
Лаура: Ойрын ирээдүйд.
Хван Донсүү: Тэгвэл хүлээж болно. Дараа болгочих.
Лаура: Ойлголоо. Би хуваарьтай нэмье.
Хван Донсүү: D зэрэглэлийн ангууч Ёо Жинхо. E Зэрэглэлийн ангууч Сон Жинвү. Тэр хүртэл амьд байж байгаарай гэж ерөөе.
Сон Жинвү: Чамайг дасгал хийж байхыг харж байгаа юм байна.
Жина: Зөвхөн хичээл хийгээд байвал биед муу биз дээ?
Сон Жинвү: Тахианаас болсон биш үү? Хөөе, хэрэв 30 тэрбумтай болбол яах вэ?
Жина: Гэнэт юу вэ?
Сон Жинвү: Зүгээр л.
Жина: Ээжийн эмчилгээний төлбөр болон их сургуулийн төлбөр л.
Сон Жинвү: Тэгээд яах юм?
Жина: Хадгалах уу? Мэдэхгүй ээ! Бодит биш болохоор.
Сон Жинвү: Тийм дээ. Чи өөрийнхөө хурдаар яваарай.
Жина: Хөөе, ах аа! E зэрэглэл ч байлаа, ангууч юм даа.
Сон Жинвү: За... Хүлээ, үгүй ээ. 11 км уу? Яагаад зорилгоо биелүүлсэн байтал үргэлжлүүлж тоолоод байгаа юм? Ойлголоо. Хэр хол явахыг нь шалгаж үзье.
Жина: Ах аа... Эцэст нь гүйцлээ.
Сон Жинвү: Би дахиад гүйлээ. Яг хоёр үржүүллээ. За одоо бусдыг нь... Өдөр тутмын даалгавар нууц даалгавар болчихлоо? Тийм. Санамсаргүй шагналын хайрцаг сонгох оо? Эхлээд адислагдсан санамсаргүй шагналын хайрцгийг. Өөр нэг түлхүүр үү? Чөтгөрийн цамхаг... Хүндрэл S? Бүх өвчнийг хүчтэй шидээр эдгээж чадах... Амьдралын бэлдмэл! Хэрэв амьдралын бэлдмэл бүх өвчнийг үнэхээр эдгээж чадах бол, ойлгомжтой. Хэрэв түлхүүрийн хүндрэл нь гяндантай тэнцүү бол... Энэ S зэрэглэлийн гяндан руу хүргэнэ. Хэрэв тийм бол дотор нь S зэрэглэлийн ангуучдын бүтэлгүйтсэн Чэжү арал дээрх мангасуудтай адилхан зүйл хүлээж байгаа. Тийм мангасуудыг одоогийн би ялах уу? Айгаагүй гэж хэлбэл худлаа болно. Гэхдээ хэт их аюултай болбол. Жишээ гяндан дээр ашиглаж чадаагүй шилжилтийн чулуугаа ашиглана. Бууж өгөх юм бол дуусна. Би улам хүчтэй болж, түвшингээ улам нэмж бүх зүйлээ буцааж авна.
Бичиг: ТАМЫН ҮҮДНИЙ ХАМГААЛАГЧ КЕРБЕРУС
Сон Жинвү: Энд үхэхгүй шүү. Бараг хохирол учруулсангүй. Миний цолны урамшууллын эффекттэй байхад ийм үү? Муу шүү! Анхааруулга? Хормын дотор цусныхаа 3-ны нэгийг алдлаа. Чадварууд үржигдсэн? Хурдан юм... Аль хэдийн хагас! Сонголт алга. Бүрэн эдгэрэлт! Боллоо. Анхааруулга аваад л байна. Яах аргагүй үхүүлэхгүйн тулд анхааруулга өгөөд байна уу? Би тоглогч болохоор... Бодоод байхад, энэ яаж ч бодсон энгийн дахин сэргэлт биш! Ууртай статусыг ядаж 3 минут тэвчиж чадвал... Үгүй ээ, хэтэрхий аюултай. Ашиглахаас өөр арга алга... Яаж амьд үлдэх юм бэ? Хэдэн цохилт аваад дуусаа. Ямар нэг арга... Дэлгүүр? Мартчихсан байж! 300 зоос? Гурвыг авъя. Нэг нь дөнгөж 100-г нөхөж байна. Иймхэн зүйл... Хор уу?
Жина: Арай л их уугаад байна шүү. Хор шүү дээ.
Сон Жинвү: Би зүгээр. Оролдоод үзэхээс өөр арга алга. За. Хөдөлж... чадна! Чадварын эффект нь ариллаа.
Бичиг: ТАМЫН ҮҮДНИЙ ХАМГААЛАГЧ КЕРБЕРУСЫГ ЯЛЛАА. ТҮВШИН АХИЛАА
Сон Жинвү: Хэрэгсэл үү? Өөр нэг түлхүүр? Энэ Керберусын хамгаалж байсан хаалганы түлхүүр үү? Юу вэ? Амьдралын бэлдмэлийн жор уу? Ингээд өөрийгөө хэр хүчтэйг мэдлээ. Одоогийн би цамхаг руу орох юм бол баттай үхнэ. Гэхдээ дараа буцаж ирэх болно. Заавал!
Бичиг: Уур хүргэм
Back to episodes Go home