Сүкмин: Дунгсук-сан үнэхээр тэгэх хэрэг байсан юм уу? Зүгээр алчхаж болох байсан шүү дээ.
Хван Дунсук: Чи тэнэг юм уу? Тэнд тулалдаж байхад аалз сэрчих юм бол, мана талстыг зөөж чадахгүй биз дээ? Хамгийн сул дорой эсэх нь хамаагүй, ямар ч дайралтын туршлагагүй D зэрэглэлийн залуу боссыг ялна гэж байхгүй. Аалз тэднийг идээд дахиад унтахаар нь тэр мана талстыг зөөх болно.
Чо Кюхван: Дахиад галын шидээр нээх үү?
Хван Дунсук: Тэгвэл аалз сэрнэ биз дээ? Дээвэр дээр нь хонгил байсан, түүгээр буух болно.
Жинсүк: Ойлголоо. Аргагүй л Дунгсук-сан. Гэхдээ унтах болов уу?
Хван Дунсук: Унтахгүй бол боссыг ялахаас өөр аргагүй. Ёо Жинхо билүү... Тэр хүүхдийн хэрэгслийг хараа биз дээ? Сэлэм бамбай хоёр нь л гэхэд хэдэн зуун сая хүрнэ. Мана талст бүтэхгүй бол түүний хэрэгсэл байхад болно. Хэний хүүхэд гэдгийг нь судалъя даа. Оршуулах ёслол дээр нь очихгүй бол болохгүй.
Чо Кюхван: Тэгсэн ч гэсэн сая нэлээн дуу чимээгээр агуйн орц хаагдсан болохоор. Босс ч уурласан байх даа.
Хван Дунсук: Кюхван, чи тэр зүйлийг ялж чадах уу?
Чо Кюхван: Үгүй ээ!
Хван Дунсук: Тийм ээ. Аргагүй л босс гэх мэдрэмж өгч байсан. Өөрөөр тэр хогууд яасан ч амьд үлдэх боломжгүй.
Ёо Жинхо: Хүлээгээч! C зэрэглэлийн боссыг ялахад ядаж B зэрэглэл байх ёстой. Багадаа л С зэрэглэлийн хүч байхгүй бол бүтэхгүй. Жинвү-санд боломж байхгүй... Зугтах зам хайцгаая.
Сон Жинвү: Жинхогийн зөв. Дахин сэргээгдэж түвшин ахисан ч гэсэн сул дорой хэвээр. Жишээ гянданд тулалдсан Цэнхэр Хорт Соёотой Касака бараг D зэрэглэл байх, голем босс D эсвэл түүнээс доор байх. Энэ босс яахын аргагүй тэднээс илүү хүчтэй. Гэхдээ яагаад ч юм... Бууж өгөх айдас мэдрэхгүй байна. С зэрэглэлийн боссын өмнө зогсож чадахаар би хүчтэй болсон. Одоо 18-р түвшин дээр байгаа. С зэрэглэлийн боссыг... үзээд алдах боломжтой! Ангууч ангууч учраас тэгж л дуудагддаг. Жинхэнэ ан эхэллээ!
Ву Жинчул: Сайн ажиллаа, эрхэм ээ.
Го Гүнхи: Засгийн газар, , хэвлэл мэдээллийнхэн, эрчим хүчний бүтээн байгуулалттай холбоотой байгууллагууд... Энэ дуусашгүй уулзалтууд намайг ядрааж байна шүү. Би анхнаасаа их ярьдаг хүн биш байсан.
Ву Жинчул: Таны хуваарь хэсэгтээ хоосон болж байгаа. Би жоохон зааварчилгаа авч болох уу? Танд хэрэгтэй зүйл болно байх...
Го Гүнхи: Хөгшин цэргүүд алга болдог гэж тэд ярьдаг... гэхдээ заавар зөвлөгөө авахыг хүссэн залуугийн хүсэлтийг татгалзаж чадахгүй.
Сон Жинвү: Араг яс нь хатуу юм. Бас ямар их хүч вэ! Нэг буруу хөдөлгөөн хийх юм бол үхнэ.
Ёо Жинхо: Хөдөлж байгаа нь... Яасан ч E зэрэглэл биш. Яг хэн юм бэ? Хүлээ... Арай зэрэглэлээ нууж байгаа хүн үү? Цуу яриа сонсож байсан. Өөрсдийн шидийн хүчийг удирдаж доод зэрэглэлд бүртгүүлдэг ховор хүмүүс... Зэрэглэлээ нуудаг ангуучид гэдэг! Бас тэдний ихэнх нь аллага хийж таашаал авдаг. Би энд юу хийж байгаа юм бэ? Аав аа...
Сон Жинвү: Новш гэж. Хэтэрхий хатуу болохоор хохирол учруулж чадахгүй нь. Бас ядаргаа минь үүнээс илүү ихэсвэл удааширч эхэлнэ. Түүнээс өмнө дуусгахгүй бол! Саажилт ба цусыг нь гоожуулах. Энэ чинжаалын тусгай чадвар түлхүүр болно! Түүний сул талыг нь онилох юм чадна! Тэнд. Хүчил? Ийм юм нууж байсан юм уу? Хад шиг хатуу хуяг, хүчиллэг шүлс... Бодсоноос илүү хүчтэй новш байна. Энэ байдлаараа байгаад байх юм бол бүр дордоно. Эрсдэлтэй ч гэсэн ойртохгүй бол. Шинэ чадвар, Хурдатгал... Үүнийг ашиглаад зайгаа нөхөж чадна. Нэг зүсээд болохгүй бол, үргэлжлүүлсээр байх болно.
Ёо Жинхо: Хурдан юм... Гэхдээ тэсвэр нь хүрэх үү? Юу хийх гээд байгаа юм бол?
Сон Жинвү: Хурдан... Илүү хурдан! Боллоо.
Ёо Жинхо: Жинвү-сан! Жинвү-сан!
Сон Жинвү: Өдөр тутмын даалгаврын шагналаа аваагүй байсан нь болж дээ. Тэр байхгүй бол асуудалд орох байлаа.
Ёо Жинхо: Итгэж чадахгүй нь... Үнэхээр ганцаараа боссыг ялчихлаа! Эргэлзээгүй, энэ хүн бол зэрэглэлээ нуугч.
Сон Жинвү: Энэ хэр үнэ хүрэх бол...
Ёо Жинхо: Нөгөө... Ах аа? Шидийн чулуугаа надаар зөөлгөх үү? Хэрэгслүүдээ би бас зөөе. Ус байна. Ууна уу, ах аа.
Сон Жинвү: Өө за. Ах аа?
Ёо Жинхо: Ах амарч бай. Би мана талстыг ухъя.
Сон Жинвү: Энэ гэнэт яагаа вэ?
Жинсүк: Хөөх... Амьд байна.
Го Гүнхи: Зүгээр үү?
Ву Жинчул: Тийм ээ. Хичээл өгсөнд баярлалаа.
Го Гүнхи: Чамд харин баярлалаа. Энэ л надад хэрэгтэй байж. Баярлалаа.
Ву Жинчул: Аргагүй л, захирал. Чадвараа алдаагүй байна шүү.
Го Гүнхи: Үгүй ээ, яг тулалддаг байсан үетэйгээ харьцуулбал... Жинчул харин хамгаалахдаа сайн болсон байна шүү. Бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бололтой.
Ву Жинчул: Бэлтгэл зэрэглэлийг ахиулахгүй ч, бие болон техникээ илүү сайжруулж болно.
Го Гүнхи: Зөвхөн ангуучийн хүчиндээ найдаад байхгүй, оюун ухаан болон биеийн чадвар дээрээ ажиллах нь чухал. Ялангуяа гяндан гэх мэт газар хэцүү байдалд ордог үед. Тиймэрхүү үед хүний хамгийн муухай зан чанар ил гарч ирнэ.
Ли Чүлжин: Босс үхчихсэн юм уу?
Чо Кюхван: Зүгээр том аалз төдий юм уу?
Ли Чүлжин: Тэр хэрэгсэлтэй бол С зэрэглэлийн боссыг ялж чадах байлгүй.
Го Жүнтаэ: Гэхдээ D зэрэглэлд ялагдана гэдэг... Арай л сул дорой юм биш үү?
Ли Чүлжин: Дунгсук-сан яах юм?
Хван Дунсук: Ойлгомжтой биш гэж үү? Ёо Жинхо. Дажгүй хэрэгсэлтэй болохоор анхаарч байсан шүү, дажгүй юм биш үү? Танай аав Ёо Мёнхан, Ёожин констракшны дарга тийм үү?
Ёо Жинхо: Тэгээд юу гэж?
Хван Дунсук: Чамд боломж олгож байна. Сон Жинвүг ал. Одоо ойлгоо биз дээ? Хүнийхээ тоог нөхөж байгаад тэднийг алж өөрсдөө ашгаа хуваадаг нь бидний арга. Жинхо. Чамайг үүндээ оруулах болно. Тэгэх юм бол чамайг амьд үлдээнэ.
Ёо Жинхо: Тэр чинь...
Хван Дунсук: С зэрэглэлийн боссыг ялж чадсан хэрэгслүүдтэй... Онцгой зүйлстэй бол асуудал болно. Тэгэхгүй бол хоёулаа үхнэ шүү. Юу вэ? Юундаа эргэлзээ вэ? Энд болсон зүйл угаасаа гадагш гарахгүй. Арай D зэрэглэл юм байж E зэрэглэлээс айгаа юу? Чи түүний талд орж байгаа юм уу?
Чо Кюхван: Дунгсук-сан яах юм?
Хван Дунсук: Сул доройгоос нь эхэл. Та нар... өмнө нь хүн алж байсан уу?
Сон Жинвү: Яаралтай даалгавар? Юу вэ?
Чо Кюхван: Битгий өөр юманд анхаараад бай.
Ёо Жинхо: Ах аа.
Жина: Хэжин! Удсан байна шүү. Цагаан барын бүлгэмтэй ямархуу байна даа?
Пак Хэжин: Онц зүйл байхгүй ээ. Таг хэвэндээ л байна. Жина та нарын Ангуучдын бүлгэм ямар байна?
Жина: Адилхан. Байдгаараа л.
Пак Хэжин: Өө тийм, Ча-сантай А зэрэглэлийн гянданд бэлтгэл хийсэн гээ биз дээ? Ямар байсан?
Жина: Гайхалтай байсан...
Ли Бора: Хормын дотор л. Бид бүгдийн хэцүүдэж байсан А зэрэглэлийн мангасыг... Хормын дотор ялчихсан.
Жина: Маш амархан юм шиг л харуулсан. Бид бүгд гайхсан ч, Кихүн-күн бүр алмайрсан.
Ли Бора: Тэр дараагийн дайралтын багийн ахмад болох гээд байгаа болохоор.
Пак Хэжин: Шулуухан хүн шүү.
Жина: Танай бүлгэмийн Чул-күн яаж байна? Тэр ч бас ахмад болох гээд байгаа биз дээ?
Пак Хэжин: Муу хүн биш л дээ...
Ли Бора: Энэ чинь л шууд илтгэж байна.
Жина: Тэгсэн ч гэсэн бид азтай юм аа. Ангуучдын бүлгэм болон Цагаан барын бүлгэм гээд л том бүлгэмүүдэд орсон.
Пак Хэжин: Тийм шүү.
Жина: Энэ ертөнцөд олон муу газрын цуу яриа сонсогддог.
Пак Хэжин: Муу цуу яриа?
Жина: Жишээлбэл, нас баралтын түвшин өндөр байгаа дайралтын багууд.
Хван Дунсук: Ёо Жинхо. Тэр үхчихсэн.
Ёо Жинхо: Яаж байгаа юм бэ?
Сон Жинвү: Мартаа юу? Би хамгийн тохиромжтой нь амьд үлдэх нь бодит байдал болсон ертөнцөд ажилладаг. Хүчирхийлэл, хууран мэхлэлт, урвалтаар дүүрэн ертөнц.
Бичиг: Яаралтай даалгавар: Дайснуудыг ял. Тоглогчийг алахыг хүссэн хүмүүс байна. Тэднийг бүгдийг нь ялж өөрийн аюулгүй байдлыг ханга. Анхааруулга: Хэрэв энэ даалгаврыг биелүүлэхгүй бол та тохирох шийтгэлийг авах болно.
Сон Жинвү: Би яаж мартав аа? Яаж? Яаж? Яаж? Яаж? Яаж? Яаж? Яаж? Яаж? Тийм ээ. Мартчихсан байж. Болгоомжгүй байдал. Хэт итгэлтэй байдал. Төөрөгдөл. Дайснууд... Систем намайг ал гэж байна. Намайг амьд байлгах хэрэгтэй гэсэн үг үү? Энэ тохиолдол эсвэл буяны үйлс биш. Систем намайг амьд байлгахыг хүсэж байна. Хүчтэй намайг.
Ёо Жинхо: Ах аа, ашгүй дээ...
Жинсүк: Хөөе амьд байна шүү дээ.
Сон Жинвү: За, тэгвэл. Систем намайг ашиглахыг хүсэж байгаа, би ч бас системийг ашиглана.
Хван Дунсук: Хөөе, Кюхван. Биеэ барихаа боль.
Сон Жинвү: Мартчихаж. Сул дорой хүнээс нь булаана. Энэ тийм л газар.
Кюхван: Хөөе, хараач! Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч ойлгож байх шиг байна.
Сон Жинвү: Та нар ч бас бэлтгэлтэй гэсэн үг биз дээ?
Ли Чүлжин: Юу гэнэ ээ?
Сон Жинвү: Ангууч юм бол... өөрсдөө олз болох бас бэлтгэлтэй биз дээ?
Го Жүнтаэ: Дунгсук-сан би зохицуулъя. Хөөе чи нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа бололтой. Олз болох бэлтгэл ээ? E зэрэглэлийн чи юу хийж чадах юм? Хүн төрөлхтний хамгийн ул дорой...
Сон Жинвү: Нэг үхлээ.
Ли Чүлжин: Жунтэ!
Чо Кюхван: Юу вэ?
Жинсүк: Тэр хэзээдээ зэвсэгтэй болоо вэ?
Сүкмин: Хаана нууж байсан юм?
Хван Дунсук: Өөртөө хэт итгэлтэй байсан ч гэсэн Жунтэ D зэрэглэл байсан. E зэрэглэлийн энэ яаж алж чадав?
Сон Жинвү: Хүн алчихлаа. Хүнийг.
Бичиг: Анхааруулга: Хэрэв та энэ даалгаврыг биелүүлэхгүй бол ЗҮРХ тань ЗОГСОНО.
Сон Жинвү: Системийн тушаалыг дагаж байсан ч гэсэн. Би хүн алчихлаа. Гэхдээ алаагүй бол би үхэх байсан. Тийм болохоор ухарч чадахгүй. Хүчтэй нь л амьд үлдэх ёстой юм бол...
Жинсүк: Там руугаа тонил! E зэрэглэлийн энэ яаж ингэж хөдөлж байгаа юм?
Ли Чүлжин: Муу новш...
Хван Дунсук: Кюхван.
Чо Кюхван: За! Үүнийг хүрт.
Ёо Жинхо: Хүчтэй юм... Гяндангийн босстой тулалдаж байснаасаа илүү хүчтэй болсон юм шиг.
Хван Дунсук: Хормын дотор манай багийг хүйс тэмтэрлээ... Жинхэнэ хүчээ нууж байсан юм уу? Боссыг чи бас ялсан биз дээ? Би С зэрэглэл байж болох ч тэдэнтэй адилгүй шүү. Хүчирхэгжүүлэлд! Мангас шиг залуу ч гэсэн, босс болон 5 ангуучтай тулалдсан учир ядарсан байх ёстой. Түүний гол чадвар нь хурдан хөдөлгөөн болон чинжаалын тусгай чадвар нь. Гэхдээ хүчирхэгжүүлэлд ашигласан миний бие ган шиг хатуу болсон. Тэр чинжаал чинь үйлчлэхгүй.
Сон Жинвү: Хванг-сан, чи хүчтэй. Гэхдээ нэг харамсалтай зүйл хэлж өгье. Би түрүүнээс хойш түвшингээ ахиулж байсан.
Хван Дунсук: Юу болсон бэ? Намайг газартаа наалаа гэж үү? Энэ яасан ч E зэрэглэл биш! Хөөе, хүлээ намайг битгий ал. Өршөөгөөч, мөнгө өгье. Мана талст болон шидийн чулуунууд гээд бүгдийг нь өгье. Хангалттай биш үү? Тэгвэл... Мөнгө нэмж өгье...
Сон Жинвү: 3 удаа... Намайг гурван удаа алах гэж оролдсон хүнд... өршөөл үзүүлэх гэж үү?
Хван Дунсук: Битгий л дээ! Ийм зүйл хийгээд зүгээр өнгөрөхгүй дээ.
Сон Жинвү: Гянданд болсон зүйл гадагш гардаггүй гэж хэлээгүй билүү?
Хван Дунсук: Муу новш. Чи миний дүүг хэн гэдгийг мэдэх үү?
Сон Жинвү: Босс үхсэн болохоор гяндан хаагдаж байна. Хурдалцгаая.
Шалгагч Эм: С зэрэглэлийн ангуучид бүгд нас барж, зөвхөн амьд үлдэгчдэд нь... D болон E зэрэглэлийнх гэж үү?
Ёо Жинхо: Тийм ээ.
Шалгагч Эм: Чи!
Ёо Жинхо: За?
Шалгагч Эм: Чиний хэрэгсэл... Маяа компанийн Калион урт сэлэм биз дээ? Дөнгөж саяхан шинээр гарсан.
Ёо Жинхо: Өө тийм ээ.
Бичиг: Даалгаврын шагнал Та шагнал авлаа 1. Бүрэн эдгэрэлт 2. Чадварын 10 оноо. 3. Чадвар: Алах хүсэл.
Сон Жинвү: Ийм зүйлд хүртэл шагнал авах юм уу?
Шалгагч Эм: Энэ чинь Гредосын хааны цуврал!
Сон Жинвү: Чадвар, алах хүсэл? Бүх чадварыг хагасаар багасгаж чадах юм уу?
Шалгагч Эм: Ойлголоо. Ийм хэрэгсэлтэй бол ойлгож байна! Та ганцаараа ялаад, E зэрэглэлийн хүн хаа нэгтээ нуугдаж байсан биз дээ? Энэ удаа тус болсонд баярлалаа. Ингээд бүгд дууслаа.
Ёо Жинхо: Өршөөгөөрэй. Ах аа... Сайн байлаа.
Сон Жинвү: За.
Ёо Жинхо: Ямар нэг зүйл болоо юу?
Сон Жинвү: Зүгээр л... Шүхрийг нь өгсөн нь болж дээ.
Бичиг: Хэр хол явж чадахаа харъя
Back to episodes Go home