Сувилагч A: Түүнийг харсан уу?
Сувилагч B: E зэрэглэлийн нөгөө хүн биз дээ?
Сувилагч C: Үнэхээр тачаангуй биетэй болчхоогүй юу?
Сувилагч D: Царай нь энгийн ч гэсэн, хөөрхөн талдаа гэх үү дээ.
Сувилагч E: Том биетэй биш ч гэсэн, хувцасны цаадах булчин нь гайхмаар.
Сувилагч F: Тийм өвчтөнтэй байсан юм уу? Би хараагүй дээ.
Сувилагч G: Анхандаа тийм онц биш байсан, гэхдээ бэлтгэл хийгээд нэлээн дажгүй болсон бололтой байсан.
Сувилагч H: Үнэхээр үү? Тийм хурдан болох уу даа. Өршөөгөөрэй. Сон Жинвү-сан...
Сон Жинвү: Өө уучлаарай.
Сувилагч H: Үгүй ээ, намайг уучлаарай. Үнэхээр гайхалтай булчинтай юм. Гэхдээ байнга ийм биетэй байсан билүү?
Сон Жинвү: Ямар нэг зүйл хэрэг гараа юу?
Сувилагч H: Өө тийм. Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа даа, бие чинь ямар байна?
Сон Жинвү: Та бүхний ачаар маш сайн.
Сувилагч H: Ойлголоо. Бэлэн болохоороо үүдэн дээр ирээрэй, бид бичиг цаасны ажлыг нь зохицуулах болно.
Сон Жинвү: За, бүх зүйлд баярлалаа.
Сувилагч H: Өршөөгөөрэй!
Сон Жинвү: За?
Сувилагч H: Дугаараа өгч болох уу?
Сон Жинвү: Миний дугаарыг уу?
Сувилагч H: Тийм ээ, зүгээр бол...
Сон Жинвү: Шалгалтын үр дүнг явуулах юм байх даа? Ойлголоо.
Хөтлөгч эм: Өглөөний мэнд, манайхан. Өнөөдрийн онцгой зочин бол...
Бэк Юнхо: Уулзахад таатай байна. Намайг Бэк Юнхо гэдэг.
Хөтлөгч эм: Бэк ангууч бол улсын долоон S зэрэглэлийн нэг учир завгүй байдаг биз. Гянданд орохгүй байхдаа ангуучийн амьдрал ямархуу өнгөрдөг вэ?
Бэк Юнхо: Тийм дээ. Нэлээн их бэлтгэл хийнэ. Өдөр бүр чадвараа сайжруулж байх хэрэгтэй. Жинхэнэ тулааны мэдрэмжээс холдох юм бол таны зөнг муутгаж болно.
Хөтлөгч эм: Өдөр бүр үү? Хэцүү байх нь ээ.
Бэк Юнхо: Миний хувьд бол би гал сөнөөгч байх үедээ бэлтгэл хийдэг зуршилтай болчихсон байсан. Хэрвээ миний жоохон алдаанаас болж хамтрагч нар минь гэмтэх боломжтой. Тэгж бодохоор хичээх хүсэл минь төрдөг.
Хөтлөгч эм: Ойлголоо.
Жина: Өө цаг болчхоо юу? Ах аа?
Сон Жинвү: Өглөөний мэнд, Жина...
Жина: Сэрчхээ юу?
Сон Жинвү: Сэрүүн байсан даа. Сургуульдаа болгоомжтой яваарай.
Жина: Өчигдрийн хоолны үлдэгдэл хөрөгчид байгаа... Ах бэлтгэл хийгээ юу?
Сон Жинвү: Жоохон л.
Жина: Бас өндөр болсон юм биш үү? Энэ бас бэлтгэлийн үр дүн үү? Эрчүүд гэж том хүн болчхоод хүртэл өсөх юм уу? Би явлаа.
Сон Жинвү: Хөөе, шүхрээ мартаад байна.
Жина: Өнөөдөр сайхан цаг агаартай бас хүнд болохоор үгүй ээ.
Сон Жинвү: Үүний юун хүнд байна?
Жина: Алив л дээ. Боль доо.
Сон Жинвү: Юмыг яаж мэдэх вэ дээ!
Жина: За, явчхаад ирье.
Сон Жинвү: Явчхаар ир дээ! Гүйлтээ дараа хийх үү? Булчин нэмэгдсэн нь статусаас болсон уу? Энэ байдлаараа ахиад байх юм бол бодибилдингийн тамирчин шиг болж магадгүй юу? Түвшин ахисан оноогоо ашиглаагүй л байна. Хаана хийх вэ? Хохирол их учруулахын тулд хүч чадал хэрэгтэй. Гэхдээ цохилтоо онож чадахгүй бол утгагүй. Түүний тулд хурд уу? Хүч болон хурдаа ихэсгэе. Амь үргэлж тус болно, бас мэдрэмж маш ашигтай. Оюун ухаан... шидтэй холбоотой зүйл бололтой. Хэрэгтэй юм болов уу? За ингэе. Ингээд болно. Сайн уу? Сон Жинвү байна.
Түрээслэгч: Эцэст авлаа шүү.
Сон Жинвү: Уучлаарай, би эмнэлэгт байсан юм. Мэдэж байгаа, түрээсний талаар биз дээ?
Түрээслэгч: Тийм ээ. Энэ сар түрээсээ төлөөгүй болохоор чинь... Хэрэгтэй бол жоохон хүлээх үү?
Сон Жинвү: Үгүй ээ, хурдхан олж өгнө өө.
Түрээслэгч: Ойлголоо. Тэгвэл найдлаа шүү, болгоомжтой байгаарай.
Сон Жинвү: За, баярлалаа. Одоо надад болж байгаа зүйл дахин сэргэлт эсэхийг мэдэхгүй. Гэхдээ гоблиныг хормын дотор алж чадах болсон би түрээсээ амархан олж чадах ёстой. Тэгсэн ч гэсэн тийм амархан олдохгүй юу? Мөнгө олохын тулд дээд зэрэглэлийн хаалга хэрэгтэй. Бас E зэрэглэлийн ангуучийг оруулахгүй. Дахин шинжилгээ өгдөг юм уу? Зэрэглэл өгвөл дажгүй хаалга руу орж болно, бас жоохон анхаарал татвал надад хэрэг болох байх... Гэхдээ тэгэх юм бол олны анхааралд өртөнө. Дахин сэргэлт чинь нэлээн ховор. Түвшин ахих тусам улам хүчтэй болдог ангуучийн талаар сонсож байгаагүй. Тийм болохоор илүү нягт нямбай шалгах болно. Олон нийт ядаргаа... бас өөртөө лай удах болно. Больсон нь дээр. Ядаж өөрийгөө хамгаалах хүчтэй болоод энэ хүчийг юу гэдгийг нь мэдэх хүртэл. Бататгая.
Бичиг: 1. Бүрэн эдгэрэлт 2.Чадварын 3 оноо. 3. Санамсаргүй шагналын хайрцаг. Шагналыг хүлээж авах уу?
Хван Дунсук: Сайн уу? Намайг Хван Дунгсук гэдэг.
Сон Жинвү: Сон Жинвү.
Хван Дунсук: E зэрэглэл биз дээ?
Сон Жинвү: Тийм ээ.
Сүкмин: Өө би энэ залууг мэднэ. Нэлээн алдартай хүн шүү. Хоч нь "Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч."
Чо Кюхван: Юу вэ?
Хван Дунсук: За болиод өг. Уучлаарай, манай хүмүүсийг.
Сон Жинвү: Үгүй ээ. E зэрэглэл гэдэг нь үнэн юм чинь. Асуудал байгаа юу?
Хван Дунсук: Үгүй ээ. Бид хүмүүсийнхээ тоог л бүрдүүлмээр байгаа. Утсаар хэлсэн дээ, гэхдээ бататгая. Энэ удаагийнх C зэрэглэлийн гяндан бөгөөд орохын тулд 8 хүн шаардлагатай. Багийн хагас нь C зэрэглэл байх ёстой. Сон-сан тулалдахгүй учраас бид ашгаа хувааж чадахгүй. Гэхдээ оролцсон гээд 2 саяыг өгөх болно.
Сон Жинвү: 4 C зэрэглэл болон 2 D зэрэглэл үү? Ойлголоо. Би юу хийвэл болох юм?
Хван Дунсук: Бидний ачааг зөөж өгөөрэй. Дотор идэх хоол болон, илүү хувцас болон хэрэгсэл... Бас анхны тусламжийн хайрцаг бий.
Сон Жинвү: Хүлээ... Арай эмчлэгчгүй орох юм уу?
Хван Дунсук: Хувийн багууд эмчлэгч олох хэцүү. Бид үргэлж эмчлэгчгүй дайралтаа хийдэг.
Сон Жинвү: Танк болон Хохирол учруулагчаар бүрдсэн баг уу? Галзуу юм. Бас эмчлэгч байхгүй гэдэг нь нэг л сэжигтэй байна.
Хван Дунсук: За тэгвэл гэрээн дээр гарын үсгээ зураарай.
Сон Жинвү: Гяндан дотор болох зүйлийн хариуцлагыг хүлээхгүй юу? За.
Хван Дунсук: Баярлалаа.
Ёо Жинхо: Бид ижилхэн зорилгоор ирсэн бололтой. Намайг Ёо Жинхо гэдэг. Хорин нэгэн настай, D зэрэглэл. Би ч бас хүний тоог бүрдүүлэх гэж ирсэн.
Сон Жинвү: D Зэрэглэл байж ийм хэрэгсэлтэй юу? Энэ залуугийн гэр бүл ч баян байх даа.
Ёо Жинхо: C зэрэглэлийн гянданд анх удаа орж байна уу? Зүгээр дээ, би хамгаалах болно.
Хван Дунсук: За явцгаая.
Ёо Жинхо: Хүнд биш байна уу? Зүгээр үү?
Сон Жинвү: Тийм ээ, зүгээр.
Ёо Жинхо: Би танаас дүү болохоор соёлтой байх хэрэггүй дээ.
Сон Жинвү: Ойлголоо.
Ёо Жинхо: Энэ газрыг удирдаж байсан пүүсийн ерөнхийлөгчийн талаар та сонссон уу? Тэрээр хоёр сарын өмнө 900 тэрбумыг завшаад гадаад руу зугтсан гэнэ. Ажилчид болон хөрөнгө оруулагчид бухимдаж байгаа. Дахиад л байдлаа мэдэлгүй ярьсан уу? Би хэзээ ч уур амьсгал уншихдаа сайн байгаагүй.
Хван Дунсук: Энэ.
Жинсүк: Новш гэж, ямар том үүд вэ!
Чо Кюхван: Иймэрхүү том хаалга ховор шүү.
Жинсүк: Дунгсук-сан энэ үнэхээр С зэрэглэл үү? Нэлээн том юм.
Хван Дунсук: Холбооны хүмүүс хоёр удаа шалгаад бататгасан юм чинь С байлгүй дээ.
Ёо Жинхо: Том хаалга байна. Гэхдээ зүгээр үү?
Сон Жинвү: Хаалганы хэмжээ тийм ч хамаатай биш. Дотроос нь гарч ирэх шидийн хүч л хамаатай. Холбоо эхлээд шалгаж зэрэглэлийг нь тооцдог. B зэрэглэлээс дээш аюултай байвал том бүлгэмүүдэд өгнө. C зэрэглэлийнх бол тийм аюултай биш.
Ёо Жинхо: Жинвү-сан их зүйл мэдэх юм аа.
Сон Жинвү: Би ангууч болоод удаж байна аа. Тэгсэн ч гэсэн би C зэрэглэлийн гянданд орж байгаагүй.
Хван Дунсук: Намайг дагаарай.
Ёо Жинхо: За! Жинвү-сан явцгаая.
Сон Жинвү: За.
Хван Дунсук: Кюхван, бидэнд гэрэл хэрэгтэй байна.
Чо Кюхван: Ойлголоо.
Хван Дунсук: Энэ юун газар вэ? Мангас алга.
Чо Кюхван: Гэрэл ч бас алга.
Жинсүк: Ихэнх гяндан нь гялалзсан чулуугаар хучигдсан байдаг.
Сон Жинвү: Хав харанхуй гяндан. Картенон сүмийг сануулж байна.
Ёо Жинхо: Жинвү-сан гялалздаг чулуу гэж юу вэ?
Сон Жинвү: Эдгээр нь агуй шиг гянданд байдаг, бүдэг гэрэл цацруулдаг чулуу. Тэд хана, шалыг бүрхэж, дотор талыг нь гэрэлтүүлдэг.
Ёо Жинхо: Мангасуудаас олж авах шидийн чулуунууд, гяндангаас олборлож болох мана чулуунууд, бас агуйг гэрэлтүүлдэг гялалздаг чулуунууд байдаг байх нь ээ? Жоохон андуурмаар юм.
Сон Жинвү: Дасна даа.
Ёо Жинхо: Гэсэн ч юу ч алга байна шүү. Жинвү-сан мангасгүй гяндан гэж байдаг юм уу?
Сон Жинвү: Энэ чимээ... Ирчихсэн байна. Зүгээр өөрсдийгөө харуулахгүй байгаа төдий.
Хван Дунсук: Бэлдээд!
Зэрэг: За!
Сон Жинвү: Ямар амьтан харанхуйд олноороо нуугдаж, гэрэлд татагддаг вэ? Тэд бол шавжийн төрлийн мангасууд!
Чо Кюхван: Шавж?
Хван Дунсук: Новш гэж, Шавж уу?
Чо Кюхван: Дунгук-сан ямар нэг зүйл харж байна уу?
Хван Дунсук: Үгүй ээ.
Жинсүк: Новш гэж, энэ шоргоолжны үүр үү?
Сүкмин: Муу шүү.
Чо Кюхван: Чимээ ойртож байна.
Го Жүнтаэ: Тэд хаана байна аа?
Ли Чүлжин: Хэт олон хонгил байна.
Сон Жинвү: Дээр!
Хван Дунсук: Кюхван! Би анхаарлыг нь татъя.
Зэрэг: За.
Ёо Жинхо: Жинвү-сан надаас битгий холдоорой.
Хван Дунсук: Хүрээд ир, шавжууд аа.
Ёо Жинхо: Хөөх... Бүх хорхой Хванг-сан руу явж байна.
Сон Жинвү: Татах чадвар уу? Аргагүй л С зэрэглэлийн ангууч.
Хван Дунсук: Жинсук! 11 цагийн зүгт.
Жинсүк: Ойлголоо.
Ёо Жинхо: Би тусалъя.
Чо Кюхван: Холдож бай. Тоолоорой. Тав... Дөрөв... Гурав... Хоёр... Нэг... Тэг! Явууллаа шүү. Үүнийг хүрт.
Хван Дунсук: Сайн байна. Одоо дуусгая.
Ли Чүлжин: Тийм ээ!
Сон Жинвү: Сайн бүтэцтэй юм. Удаан хугацаанд хамт тулалдсан гэдэг нь мэдэгдэж байна. Гэхдээ эмчлэгч байхгүй болохоор юм уу, жоохон хэрцгий л юм. Жинхо харин... Түүний хэрэгсэл чадварыг нь халхалж байгаа бололтой. Тэд нэлээн сайн байна гэхдээ... Ямар нэг зүйл... хачин байна.
Хван Дунсук: За! Энэ сүүлийнх нь үү? Жинсук.
Жинсүк: Тийм ээ, амьд үлдэгч байхгүй. Дуусчихлаа.
Хван Дунсук: Сайн байна. Шидийн чулуунуудаа аваад яг долоо хуваая.
Зэрэг: Тийм ээ!
Сүкмин: Энэ ажлын хамгийн гоё хэсэг нь.
Чо Кюхван: Минийх ч бас.
Хван Дунсук: Сая тус боллоо шүү. Анзаараагүй байсан бол ч...
Сон Жинвү: Зүгээр дээ.
Хван Дунсук: Яаж дээрээс ирж байна гэж мэдсэн юм?
Сон Жинвү: Зөн.
Хван Дунсук: Нэлээн хурц зөнтэй байна шүү. Биднийг аварлаа.
Чо Кюхван: Дунгсук-сан үүнийг хараач. Эдний шарх...
Хван Дунсук: Сэлэмний шах биш байна.
Чо Кюхван: Бодсон юм даа, шидээс болж шатсан ч биш байсан. Ингэж олон хэсэг болсон хэд хэд байна.
Хван Дунсук: Мангасууд хоорондоо тулалдсан уу?
Чо Кюхван: Тэгвэл эднээс хүчтэй зүйл энэ хавьд байгаа гэсэн үг биз дээ?
Хван Дунсук: Хорхойнуудыг олз болгож чадахаар том...
Ёо Жинхо: Намайг мангас ялсныг харсан уу?
Сон Жинвү: Тийм ээ. Жинхо. Наад сэлэм бамбай чинь нэлээн үнэтэй биз дээ?
Ёо Жинхо: Өө тийм. Анхны минь дайралт болохоор аав минь авч өгсөн юм.
Сон Жинвү: Ойлголоо. Би яг сайн мэдэхгүй ч... болгоомжтой байх хэрэгтэй шүү.
Го Мюван: Юу байсан бэ? Тэсрэх бөмбөг үү?
Ким Чул: Тайвшир. Үргэлж сонсдог зүйл л байна. Бүлгэмийн мастер бэлтгэлээ хийж байгаа төдий.
Го Мюван: Хөөх... Тэр том чулууг ганц дайралтаар уу?
Бэк Юнхо: Бие халаалт ч болсонгүй. Хөөе. Эндхийн цэвэрлэгээг найдлаа шүү?
Ёо Жинхо: Урт байна шүү.
Сон Жинвү: Гяндангийн хэмжээ...
Ёо Жинхо: ...зэрэглээтэй хамаагүй биз дээ? Шидийн хэмжээнээс хамаарна гэсэн. Тэгэхээр энэ гяндан зүгээр том төдий л гэсэн үг үү?
Сон Жинвү: Тийм ээ.
Ёо Жинхо: Гэхдээ ийм том гяндан дотор энэ их зүйлийг чирнэ гэдэг хэцүү байх. Жинвү-сан зүгээр үү?
Сон Жинвү: Зүгээр ээ. Бас тулаан хийлгүй цалин авах нь дажгүй наймаа. Нэлээн дажгүй... Бүр хэт дажгүй байж магадгүй юм. Нэг л сэжигтэй байна. Эмчлэгчгүй тулааны туршлагатай баг... Хүнийхээ тоог нөхөх хэрэгтэй болсон.
Ли Чүлжин: Өөр нэг үхэж буй амьтан.
Жинсүк: Болж байна.
Ли Чүлжин: Баярлалаа.
Хван Дунсук: Хачин юм аа. Нэлээн явсан байтал, бүрэн амьтай мангастай таарсангүй.
Го Жүнтаэ: Саяхнаас хойш гэмтсэн эсвэл аль хэдийн үхсэнтэй л таарлаа.
Чо Кюхван: Босс энэ хавьд байгаа даа.
Хван Дунсук: Мэдээж, тэгэхгүй бол хаалга нээгдлээ юу? Хүлээ. Кюхван гэрэл асаа даа.
Чо Кюхван: За.
Хван Дунсук: Боссын өрөө үүнээс цааш байгаа. Явцгаая.
Жинсүк: Юу вэ...
Чо Кюхван: Хөөх!
Сүкмин: Мана талст! Эднийг хараач дээ.
Чо Кюхван: Шидийн чулуу шиг үнэтэй биш ч гэсэн, ийм хэмжээнийх бол юм бол бараг харахад л тэрбум болох юм биш үү?
Ли Чүлжин: Дунгсук-сан энэ таны дүүгийн атаархлыг хүртэл төрүүлэх нь дээ.
Чо Кюхван: Хөөе, дүүг нь дурдах хэрэггүй!
Хван Дунсук: Донгсү... Хэлээ биз дээ? Чиний үргэлж зөв биш. Би чамайг үргэлж хүндэлнэ гэж бодоогүй нь дээр дээ дүү минь. Би үүнийг ашиглаад дайралтынхаа багийг том болгох болно.
Ли Чүлжин: Үнэхээр азтай байна шүү. 7 хэсэг хуваах юм бол хүн бүр 100 саяыг авна. Яаж авч явах вэ?
Ёо Жинхо: Жинвү-сан таны гарын үсэг зурсан гэрээг харж болох уу? Би хуулийн талдаа нэлээн сайн.
Сон Жинвү: За.
Ёо Жинхо: Өршөөгөөрэй, нэг зүйл асууж болох уу? Жинвү-саны гэрээ юм л даа. Энэ нь зөвхөн тулаанаас унасан зүйлсээс хувь хүртэхгүй гэдгийг л зааж өгсөн байна. Мана талст мангасаас унадаггүй, ухаж авдаг болохоор 7 биш 8 хэсэгт хуваах юм биш үү?
Хван Дунсук: Мэдээж! Яг тэнцүү хуваах болно. Ойлгож байгаа. Гэхдээ эхлээд тэрийг зохицуулахгүй бол.
Ёо Жинхо: Гяндангийн босс!
Хван Дунсук: Анзаарсан байлгүй, боссыг ялах юм бол хаалга хаагдана. Тэр аалзыг ялахаас өмнө талстыг ухаж авахгүй бол болохгүй. Азаар унтаж байгаа бололтой. Тийм болохоор бидэнд ухах төгс боломжийг олгоно. Чулжин, хэрэгсэл хаана байна?
Ли Чүлжин: Би энд ийм их мана талст байна гэж бодоогүй. Би зөөх хэрэгслээ машинтайгаа хамт орхичихсон.
Хван Дунсук: Новш гэж, чамд байнга авчирч бай гэж хэлдэг биз дээ?
Ли Чүлжин: Үнэхээр уучлаарай.
Хван Дунсук: Уучлаарай, гэхдээ та хоёр эндхийг харж байж болох уу? Хэрэгслээ авчхаад ирье.
Ёо Жинхо: Гэхдээ боссын өрөө байтал, Жинвү бид хоёр л уу?
Хван Дунсук: Санаа бүү зов. Цатгалан болохоор унтаж байх шиг байна. Оролдохгүй л бол хэсэгтээ сэрэхгүй байх.
Ёо Жинхо: Гэхдээ...
Хван Дунсук: Ёо-күний эхний дайралт байх аа? Сон-саны бас эхний С зэрэглэлийн гяндан. Зүгээр надад итгэ. За юу? Би багынхантайгаа ярих зүйл бас байна. Тийм болохоор жоохон амарцгаая.
Сон Жинвү: Дүрэмд C зэрэглэлийн гянданд орохын тулд танд найман гишүүн хэрэгтэй гэж заасан. Жинхог болон намайг хасаад дайралтын баг 6 гишүүнтэй.
Хван Дунсук: Бид үргэлж эмчлэгчгүй дайралтаа хийдэг.
Сон Жинвү: Бүх дайралтаа гэсэн. Тэгэхээр өмнө нь С зэрэглэлийн гянданд орж байсан гэсэн үг. Тэгэхээр хүний тоогоо дүүргэх ажилчинтай байх ёстой юм биш үү?
Хван Дунсук: Кюхван... Боссын өрөөг түгж.
Ёо Жинхо: Орц уу! Яагаад? Биднээс урвасан гэсэн үг үү?
Сон Жинвү: Мэдсэн юм аа. Тэр новшнууд...
Сон Чиюүл: Хааяа энэ ажил дээр муухай хүмүүстэй таарна. Аюултай ажил болохоор осол нэлээн элбэг гарна биз дээ? Бас осол нь их хаагдмал болохоор, гэмт хэрэг үйлдсэн ч хэзээ ч мэдэгдэхгүй. Гяндан дотор хамгаалалтын камер байхгүй, бүгдийг нь алчих юм бол гэрч ч байхгүй болно. Тэгж сул дорой хүмүүсийг өгөөш болгоно, эсвэл тэднийг хаяна. Сүүлээ хаяж байгаа гүрвэл шиг л.
Ёо Жинхо: Мана талстын төлөө биднийг алах гэж оролдоно гэнэ ээ? Хэрвээ... Би гэрээний талаар юм яриагүй бол...
Сон Жинвү: Үгүй ээ, яаж ч байсан нэг буруу хөдлөх юм бол биднийг алах бэлтгэлтэй байсан. Түүнээс илүү...
Ёо Жинхо: Холдож байгаарай, Жинвү-сан. Би яаж ийгээд болгоно...
Сон Жинвү: Гаръя гэвэл тэндээс гарч чадна. Хванг ч бас тэгж бодсон уу? С зэрэглэлийн босс... Бас E зэрэглэлийн ангууч. Шал өөр түвшнийх юм. Өөр түвшнийх? Буцааж авлаа. Жинхо. Битгий хөдөл. Үүнтэй би тулалдах болно.
Ёо Жинхо: Хүлээ, юу?
Сон Жинвү: Би ялах болно.
Бичиг: Жинхэнэ ан эхэллээ
Back to episodes Go home