Solo leveling 4

Сон Жинвү: Бие минь хөнгөхөн байна. Амьд үлдлээ гэж яг бодтол! Хэр удаан айж байх гэсэн юм бэ? Үхлээ юу? Хүч чадлын чадвараа ихэсгэсэн болохоор ялгаа гарсан уу? Гэхдээ надаас хүчтэй хэвээр. Үгүй ээ, дайралт минь үйлчлэхгүй байна. Яах вэ? Ганцаараа чадахгүй нь. Баг болон эмчлэгч байхгүй... Цүнхэнд минь ус болон хоол л байгаа. Энэ байдлаараа... Шидийн хүчтэй зэвсэг байсан бол! Зэвсэг? Агуулах! Энэ яаж энэ дотор орсныг мэдэхгүй. Ким-сан гурван саяар авсан гэсэн билүү? Миний авч чадахгүй хэрэгсэл. Өөр аргагүй учраас хэрэглэе. Юу? Өвдөлт алга болж байна. Одоо зэвсэг байгаа юм чинь... Айхгүй байна. Юу? Гацчихлаа! Алив ээ, гараач. Ган соёот гэдэг нэр нь зүгээр нэг цол биш байх нь ээ? Саяхан энэ сэлмийг авчхаад байхад! Юу хийгээд байгаа юм? Гэхдээ эд... Тэдэнтэй харьцуулбал, шалихгүй юм. Юу? Одоо 2-р түвшин болчихлоо. Өдөр тутмын даалгавраас өөрчлөгдөөгүй байсан байж. Өө, энэ жинхэнэ тулаан болохоор уу? Бас миний гэмтэл эдгэрсэн нь... Түвшин ахихаар бүх чадвар нэгээр ахина гэсэн үг үү? Нийтдээ 5 оноо. Өдөр тутмын даалгавар 3 оноо өгдөг болохоор тулалдаж оноо авсан нь хамаагүй үр дүнтэй бололтой. Нэг оноо хэр их ялгаатай бол? Оюун ухаан, ойлголт гэх мэт үнэ цэнтэй зүйлс байгаа ч... Гэхдээ ойлгомжтой нь хүч. Дөнгөж 32 ч гэсэн бие минь нэлээн хөнгөхөн болсон байсан. Таамаглаж байгаа ч миний үндсэн чадвар өсөх тусам би илүү их оноо авах байх. Үнэхээр би хүчтэй болж чадах нь. Тавхан жижиг мангасыг ялчхаад хэт онгирч байгаа байх. Эд шидийн чулуутай юм болов уу? Шидийн чулуу биш хэрэгсэл өгөх юм уу? Надад болж байгаа энэ хачин зүйлс... Тоглоомын систем шиг ижилхэн логиктой бол, тэгвэл энэ гянданд байх араатнууд хаалганд байх мангасуудаас өөр үү? Дэлгүүр байгаа юм уу? Худалдах авах. Анхлан суралцагчид ашиглаж чадахгүй юм болов уу? Зарах. 20 алт? Жинхэнэ мөнгөөр хэр их юм бол? Энэ зэрэглэл E зэрэглэлийн гяндан шиг л байна, 20 алт тийм их үнэ цэнтэй биш биз. За одоо яах вэ? Боссыг ялах хүртлээ гадагш гарч чадахгүй. Шилжилтийн чулуу гаргаж болох ч гэсэн тэр хаана байгааг мэдэхгүй. Хэт их удах юм бол хоол дуусна. E зэрэглэл ч бай, би ганцаараа боссыг ялна гэж байхгүй. Хүлээ... Эхлээд түвшин ахивал боломжтой юу? Түүнээс өмнө үхэж магадгүй. Айх зүйл байхгүй. Аль хэдийн үхлийг мэдэрчхээ биз дээ? Тэгж амархан унах бодол алга. Бас та нар ч бас. Хэт хурдан алчих юм бол гэмшинэ шүү дээ!

Эм D: Чи ангууч болох болзлыг хангалаа.

Сон Жинвү: Ингээд ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олж чадах нь. Дахиад нэг боломж байсан бол... Сайхан тулалдацгаая! Амьд л байх юм бол... Аль болох хүчтэйгээр. Хүчтэй болох юм бол... Энэ тэнэг дүрмийг дагах болно.

Бичиг: [Цол: Чонын алуурчин]

Эр3: Энэ сайнгүй биз дээ?

Эр4: Холбоо хурдан хөдлөөсэй дөө.

Сон Жинвү: Энэ сэлэм удаан тэсэхгүй нь. Эцэст нь зэвсгүүд чинь хаягддаг зүйлс. Хэр их үнэтэй байлаа ч хэдэн гяндан ороод ийм болно. Гэхдээ... Энд ингээд зогсож болох юм. Чонын соёо 34-ыг, элэгдсэн хоёр чинжаал, аялагчийн нөмрөг... бас амар олж авсан шилжилтийн чулуу. Харих уу даа? Гэхдээ ийм амархан хүчтэй болох боломж олдохгүй байж магадгүй. Шилжилтийн чулуу ашиглах юм бол энэ гянданд юу болохыг мэдэхгүй. Алга болох уу? Магадгүй тоглоом дахь цагийн хязгаартай үйл ажиллагаа шиг ул мөргүй алга болж магадгүй. Юу ч болж байсан, өөрийнхөө ойлгохгүй ямар нэг зүйл орооцолдсон. Яг л бурхан багшийн алган дээр бүжиглэж байгаа юм шиг. Урагшлах уу, эсвэл ухрах уу?

Ли Жүхи: Сайн уу, Ли Жүхи байна. Ангуучдын холбооноос уу? Түрүүн уучлаарай. Тэр хаалга эвдэрсэн гэнэ ээ? Ойрхон юм байна. Би татгалзсанаас болоод...

Эр A: Бид одоо зохицуулж чадах чөлөөтэй ангуучдыг цуглуулж байгаа... гэхдээ эмчлэгчийн тоо хүрдэггүй.

Ли Жүхи: Ойлголоо.

Сон Жинвү: Түвшин ахих тусам, бага багаар мангасуудыг ялах амар болж байна. Тэдний нэрийн өнгө хүртэл өөрчлөгдсөн. Цагаа нь нэлээн сул дорой. Улбар шар нь надтай адил хэмжээнийх. Улаан нь хүчтэй гэсэн үг биз. Эхэндээ улаан байсан Лайкан одоо цагаан болсон. Би тийм л хүчтэй болсон гэсэн үг. Одоогийн түвшин дээрээ энэ доор байгаа мангасыг ялна гэж бодохгүй байна. Миний мэдрэх чадвар сайжирсан болоод ч тэр юм уу, мэдэрч байна. Энэ доор байгаа мангас... шар үс босгож байна. Үүнээс илүү энд түвшин ахихгүй бололтой. Дэмий тулаан хийгээд байвал сэлэм тэсэхгүй. Энэ буудлын шат ийм урт байсан билүү? Миний мэддэг буудал шиг биш. Хурдан юм. Сэлэм... Тэгж их түвшин нэмсэн байтал нэр нь... Улбар шар уу? Чи эндхийн босс биз дээ? Энэ сэлэм тэр хуягт хайрсыг нэвтэлж чадахгүй. Нүцгэн гараараа тулалдана гэдэг бүр бүтэхгүй. Энэ хурд болон жингээ дайралтдаа ашиглах аргууд... Түүний хамгаалалтыг давах арга олох ёстой. Гэхдээ ийм зузаан хуягийг яах вэ? Намайг цэвэр онох юм бол би үхнэ. Хүчтэй болсон гэж бодсон байтал... Хангалттай биш үү? Өшөө хэр хүчтэй болж байж, хүний доог тохуу байхаа болих юм бэ? Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч?

Сон Чиюүл: Саяхнаас чамайг тэгж дуудах болсон бололтой.

Сон Жинвү: Тийм ээ.

Сон Чиюүл: Хүүхдүүд шиг юм хэлэх хүмүүс байх юм аа. Хичээж тэдний бурууг батал.

Сон Жинвү: За, ойлголоо. Сул дорой болохоор л тийм хоч авсан. Сул дорой болохоор шоолуулсан! Би ч бас өөрөөсөө ичиж байна за юу? Хэрвээ хүчтэй бол... Хэрэв асар их хүч чадалтай бол аливаа нөхцөл байдалд давуу талтай байж чадна. Хүчгүй байх юм бол хүчтэний урд юу ч хийж чадахгүй... айсандаа чичирч, арчаагүй байдалдаа зогсох зүйлийг л хийнэ. Сул дорой болохоор дор үзэгдэнэ. Мэдлэгтэй байж, бүтээлч байж, сайн анхааралтай байсан ч, хүчтэний өмнө бол, юу ч чамайг аврахгүй! Сайхан сэтгэл намайг аврахгүй! Тийм болохоор хүчтэй болох болно. Түүний төлөө энэ хүртэл ирсэн! Би... хүчтэй болохгүй бол болохгүй! Болоогүй ээ. Тэр зүйлтэй харьцуулахад... Тэр үеийн айдастай харьцуулбал... Энэ амархан! Би хүч чадалдаа оноогоо хийж ирсэн. Одоогийн би бол... Одоогийн би бол... Чамайг алж чадна! Үх! Би нэлээн хүчтэй болсон бололтой. Нэлээн сайхан зүйл олж авлаа. Яс биш соёоноос нь хийгдэн чинжаал юм уу? Кимийн сэлэмнээс илүү дайралтын хүчтэй, бас саажилт болон цусыг нь урсгах нөлөөтэй юм байна. Энэ зүйл харин ашиглахад хэтэрхий аймаар юм.

Бичиг: Касакагийн хорт булчирхай: Энэ нь Касакагийн хорыг хадгалах ба ховор тохиолдолд Касакагаас үүнийг олж авч болно. Уух юм бол таны арьс хатуурна, гэхдээ булчин тань хороос болж үүрд гэмтэлтэй болно.

Сон Жинвү: Юу ч гэсэн хадгалж байя. Цэвэрлэж чадсан юм болов уу? Хэн ч алга. Хэдэн цаг болж байгаа юм бол?

Цэрэг эр1: Өршөөгөөрэй, та тийшээ явж болохгүй. Мэдээг сонсоогүй юм уу?

Сон Жинвү: Ямар мэдээ?

Цэрэг эр1: Алив ээ, битгий тоглоод бай... Хүлээ, та ангууч юм уу?

Сон Жинвү: Тийм ээ.

Цэрэг эр1: Уучлаарай, тэгвэл тулаан руу замчилъя. Ийшээ яваарай.

Сон Жинвү: Өө за. Ямар нэг зүйл болоо юу? Гяндан эвдрэл... Мангасууд гадагш гарч ирсэн бололтой.

Цэрэг эр1: Ихэнхийг нь зохицуулсан хамгийн том нь үлдсэн байгаа.

Сон Жинвү: Миний мэдрэх чадвар сайжирсан болохоор уу... Мэдэрч байна. Тэнд байгаа нь босс.

Цэрэг эр2: Зураг авч болохгүй. Энд маш аюултай.

Эр1: Хэр удах юм бэ?

Эр2: Байдал бүр дордвол яах юм бэ?

Ангууч А эр: Эмчлэгчдээ, танкийг эмчлэхэд анхаараарай.

Ангууч Б эр: Хэлүүлэлтгүй хийж байна.

Ангууч С эр: Манай хохирол учруулагч нар юу хийгээд байна аа? Ерөөсөө унах шинж алга.

Ангууч D эр: Хамгаалалт нь арай л хүчтэй юм. Бидэнд шид ашиглаж чадах ангуучид байхгүй.

Цэрэг эр1: Өршөөгөөрэй, зөрье.

Сон Жинвү: Яаран цугларсан баг... Тэд сайн хамтарч ажилладаггүйд гайхах зүйл алга. Бас зэрэглэл нь бага уу? 8 E зэрэглэл 2 D зэрэглэл үү? D зэрэглэлийн нэг нь танк болохоор дуусгаж чадахгүй байгаа, учир тулаан удаж байна. Эмчлэгчид... Хоёр D нэг B юу?

Ангууч Эм: Хөөе, эгч ээ. Хурдан эмчлээч дээ? B зэрэглэлийн эмчлэгч биз дээ? Юундаа зүгээр зогсоод байгаа юм?

Ли Жүхи: За!

Ангууч Эм: Ёстой нэг тэсээрэй.

Сон Жинвү: Нэг долоо хоног болчхоод байхад чичирсэн хэвээр. Аргагүй дээ. Би ч бас. Үгүй ээ. Босс бол D зэрэглэл. Саяны тулалдсан боссыг бодвол сул дорой.

Ангууч Б эр: Энэ байдлаараа хүйс тэмтрэгдэх нь.

Ангууч F эр: Дээд зэрэглэлийн ангууч байхгүй бол бүтэхгүй.

Сон Жинвү: Түүний хамгаалалтыг нь давж чадах юм бол, тэд ялж чадна. Чулууг сүлбэх хэмжээний хүчтэй дайралт... Үүнийг хүрт.

Ангууч А эр: Болж байна, хамгаалалт нь бутарлаа.

Ангууч Б эр: Ялж чадна!

Ангууч А эр: Чадлаа... Үнэхээр чадлаа.

Ангууч С эр: Дайралт үйлчлэхгүй байсан байтал. Яагаад хамгаалалт нь бутарсан бэ? Бидний дайралт ямар ч хохирол учруулаагүй. Сая нисэж ирсэн зүйл юу вэ? 10 хүний шархдуулж чадаагүй босс големийг ийм зүйлээр ялсан гэж үү? Өршөөгөөрэй.

Цэрэг эр1: За?

Ангууч С эр: Энэ сэлмийг хэн шидсэн бэ?

Цэрэг эр1: Өө энэ бол тэнд байсан ангууч... Юу? Тэр саяхан...

Ангууч С эр: Гайхалтай хүч вэ! Дээд зэрэглэлийн ангууч уу?

Сон Жинвү: Нэг дайралтаар ялна гэж бодсонгүй. Тэр голем нэлээн сульдсан байсан юм байх даа.

Ли Жүхи: Жинвү-сан?

Бичиг: Дажгүй тохиролцоо

Back to episodes Go home