Ён Сүнчүл: Тэр одоо юу вэ?
Жоо Жа-хван: Эндээс хурдан зугтъя!
Жүн Дохүн: Хүлээ, чи ч бас алуулж магадгүй.
Жоо Жа-хван: Тэгвэл бид яах ёстой юм бэ?
Ра Хюёон: Өөр гарах зам байхгүй юу?
Чо Мюн: Би яаж мэдэх юм бэ?
Ан Юүжүн: Хоёр хүн аль хэдийн үхчихлээ!
Сон Чиюүл: Хэн ч битгий хөдөл. Хөдлөх юм бол дахиад дайралт ирнэ шүү!
Сон Жинвү: Жүхи-сан! Жүхи-сан!
Сон Чиюүл: Ойрхон байлаа. Сон-күн анзаараагүй байсан бол бүгд үхэх байсан биз. Мэдээд орилоогүй юм уу?
Сон Жинвү: Үгүй ээ. Аюултай санагдсан болохоор л... Сон-сан таны гар!
Сон Чиюүл: Шүдээ сайн зуух юм бол гайгүй ээ. Ядаж цус зогсолтыг нь зогсоож болох уу? Жүхи-санаас гуйх гэж байсан ч... Энэ охины сэтгэл дэндүү сул дорой. B зэрэглэлийн эмчлэгч байж амархан дайралтад оролцдог шалтгаан нь энэ. Би ч бас өөрөө B зэрэглэлийн гяндан руу хоёр гурван удаа орж байсан... Тэр А зэрэглэл эсвэл бүр S зэрэглэлийнх байх. Тэр хавтан дээр бичигдсэн байсан Картенон сүмийн зарлиг... "Нэгдүгээрт, Бурхныг хүндэл. Хоёрдугаарт, Бурхныг магт." "Гуравдугаарт, Бурханд итгэх итгэлээ батал." "Эдгээр хуулийг дагаж мөрдөхгүй хүмүүс амьд үлдэхгүй” гэсэн.
Сон Жинвү: Сон-сан тэр бурхан арай... Тэр зүйл биз дээ?
Өгүүлэгч: 10 гаруй жилийн манай ертөнцийг өөр хэмжээстэй холбох хаалга гэх зүйл гарч ирж, дэлхий даяар олон тооны ер бусын үзэгдлүүдийг бий болгож байгаа. Ангуучид гэх тусгай хүчийг сэрээсэн хүмүүс бол том жишээ нь. Ангуучид хаалганы цаана байх гянданд байгаа мангасуудыг ялах үүрэг хүлээдэг бас нэг л ангуучид олгогдсон хүч өөрчлөгдөх боломжгүй. Гэхдээ заримдаа хаалганы цаана аймшгаас гадна туйлын цөхрөлтэй адил зүйлийг өдөөдөг мангасуудыг олж хардаг.
Эм1: Үзсэн үү?
Эм2: Тэр бичлэгийг үү?
Жина: Юу хийж байгаа юм бэ? Хичээл бараг эхэллээ.
Хан Сонгю: Нэг юм л. Жинагийн ахын ангууч биз дээ?
Жина: Тийм ээ. Тэгсэн ч гэсэн E зэрэглэл болохоор... Үргэлж гэмтэж байдаг жоохон хэцүү. Саяхан бүр баахан боолттой гэртээ ирсэн. Яагаад асууж байгаа юм?
Хан Сонгю: Зүгээр л. Би байсан бол хамаагүй дээр хийнэ...
Сон Чиюүл: Тулалдахад хэтэрхий хүчтэй юм. Тайвшраад зугтах газар хайцгаая. Тийм амархан...
Жоо Жа-хван: Би энд зүгээр үхэхгүй шүү! Эцэст нь том бүлгэмтэй гэрээ хийж чадсан байтал. Ийм газар үхэж чадахгүй!
Сон Чиюүл: Юу хийж байгаа юм бэ? Хөдөлж болохгүй.
Жоо Жа-хван: Би чадна аа! Хурдандаа нэлээн итгэлтэй байна. Алуулахаасаа өмнө зугтах болно.
Кан Жеонхо: Новш гэж!
Сон Жинвү: Хүсвэл биднийг хормын дотор алж чадна гэсэн үг үү?
Сон Чиюүл: Хорхой дээр гишгэж байгаа юм шиг амархан.
Сон Жинвү: Тэгвэл яагаад биднийг одоо алахгүй байна вэ? Алах хүчтэй байж, алахгүй байна. Харангуутаа шууд дайрдаг мангасуудаас арай өөр байна. Сон-сан, эхний зарлиг юу байлаа?
Сон Чиюүл: Зарлиг? Эхнийх Бурхныг хүндэл гэж байсан.
Сон Жинвү: Бурхан... Энэ гянданд дүрэм бий.
Сон Чиюүл: Юу хийж байгаа юм бэ?
Сон Жинвү: Хэрэв миний зөв бол...
Сон Чиюүл: Болиоч. Энэ харц чинь, бууж өгсөн биш бололтой.
Сон Жинвү: Бүгдээрээ! Тэр хөшөөний өмнө сөгд!
Пак Бёмшик: Сөгд өө?
Ким Саншик: Юу яриад байгаа юм бэ?
Сон Чиюүл: Ямар нэг зүйл олж мэдсэн үү?
Сон Жинвү: Тийм ээ. Бид толгойгоо доор байлгах юм бол тэр дайрахгүй. Бурхныг хүндэл. Зарлигийн яг дагуу.
Сон Чиюүл: Итгэлтэй байна уу?
Сон Жинвү: Тийм ээ. Одоохондоо л.
Сон Чиюүл: Тэгвэл...
Ким Саншик: Ингээд аврагдах юм уу? Ийм л зүйл хийгээд?
Пак Бёмшик: Новш гэж муухай царай.
Сон Жинвү: Царай нь өөрчлөгдсөн үү?
Пак Бёмшик: Юу ч хийхгүй байна.
Ким Саншик: Хөөе, битгий бос.
Пак Бёмшик: Хараач! Дайрахгүй байна.
Ким Саншик: Үнэхээр ингээд дууссан уу?
Ра Хюёон: Бид аврагдсан уу?
Кан Жеонхо: Чадлаа!
Чо Мюн: Бид аврагдлаа.
Ан Юүжүн: Амьд харьж чадах нь.
Сон Жинвү: Үгүй ээ. Дахиад...
Ким Саншик: Дуусаагүй байсан юм уу?
Сон Чиюүл: Сон-күн одоо яах вэ? Ямар нэг төлөвлөгөө байгаа биз дээ?
Сон Жинвү: Үгүй ээ! Гэхдээ энд зарлигийг зөрчиж болохгүй гэж бодож байна. Хоёр дахь нь Бурхныг магт. Тэр бол түлхүүр нь.
Пак Бёмшик: Магт аа?
Кан Жеонхо: Яаж вэ?
Ён Сүнчүл: Би оролдоод үзье. Би шашны талаар суралцаж байсан. Бурхдыг магтсан хэд хэдэн үг санаанд орж ирж байна. Бурхан минь, ертөнцөд дэг журмыг авчирдаг агуу удирдагч...
Ким Саншик: Болж байна уу?
Пак Бёмшик: Удааширч байгаа юм шиг?
Ён Сүнчүл: Бидэнд үнэний замыг харуулаач.
Сон Жинвү: Хүлээ, тэр чинь...
Ён Сүнчүл: Бурхны хүсэл биелж...
Сон Жинвү: Энэ бурханд үйлчлэх үгс биш!
Ён Сүнчүл: Бид таныг хүндэлж, биширч байна! Бурхан минь, ертөнцөд дэг журмыг авчирдаг агуу удирдагч!
Пак Бёмшик: Новш.
Ким Саншик: Зугтаарай.
Сон Чиюүл: Хамтдаа байх аюултай. Тараарай!
Сон Жинвү: За! Жүхи-сан гүйгээрэй.
Пак Бёмшик: Ийм газар үхлээ юу? Намайг хүлээж байгаа гэр бүл бий. Энд аюулгүй биз дээ?
Ким Саншик: Хөөе, Парк-сан ард чинь. Парк-сан...
Сон Жинвү: Бурхныг магт... Бурхныг магт... Түүний юуг магтах юм бэ? Энэ чинь зүгээр л чөтгөр биш үү? Гэхдээ Жүхи-саныг үлдээж чадахгүй. Ямар нэг сэжүүр. Жад... Сүх... Алх... Сэлэм... Хөгжмийн зэмсэг... Зэмсэг? Бүгдээрээ, хөгжмийн зэмсэгтэй хөшөөнүүд рүү гүйгээрэй.
Сон Чиюүл: Хөгжмийн зэмсэг? Тоглож байна уу? Хөөе. Хөгжмийн зэмсэгтэй хөшөөнүүд дайрахгүй!
Ким Саншик: Новш гэж...
Сон Жинвү: Хурдан хөгжмөө тоглооч! Арай хоёр хүн байвал болохгүй юу? Жүхи-сан эндээс битгий хөдөл.
Ли Жүхи: Жинвү!
Сон Жинвү: Тэнд.
Сон Чиюүл: Тэнд биш ээ.
Жүхи: Үгүй ээ. Жинвү-сан.
Сон Жинвү: Хараахан... Болоогүй! Энэ магт гэсэн үг нь үү?
Ли Жүхи: Жинвү-сан зүгээр үү?
Сон Жинвү: Тийм ээ. Яаж ийгээд.
Ли Жүхи: Жинвү-сан.
Сон Жинвү: За?
Ли Жүхи: Хөл чинь...
Сон Жинвү: Хангалттай, Жүхи-сан. Би зүгээр.
Ли Жүхи: Юу хэлээд байгаа юм бэ, Би эмчлэх болно.
Сон Жинвү: Жүхи-сан...
Ким Саншик: Муухай юм бэ!
Сон Чиюүл: Тийм шүү.
Ким Саншик: Гарны чинь тал дээр харамсалтай байна. Гэхдээ удирдагч байж эрсдэлтэй шийдвэр гаргасан. Үйлийн үр биз?
Ра Хюёон: Муухай юм бэ!
Кан Жеонхо: Ким-сан та анхнаасаа...
Ким Саншик: Хөөе бид бүгдээрээ шийдээ биз дээ? Чи ч бас санал нийлээ биз дээ?
Сон Чиюүл: Эцсийн шийдвэрийг гаргасан нь би. Энд болсон бүх зүйлийн хариуцлагыг би үүрнэ.
Сон Жинвү: Хэрэлдэж байх цаг биш байтал. Дахиад нэг зарлиг байгаа.
Ким Саншик: Юу болоод байна аа?
Сон Чиюүл: Газар хөдлөлт?
Ким Саншик: Юу вэ тэр?
Сон Жинвү: Тахилын ширээ. Домог дээр их гардаг даа... бурханд эрдэнэс болон тахил өргөдөг. 3 дахь зарлиг. "Бурханд итгэх итгэлээ батал."
Ким Саншик: Тэнэг би хүртэл үүнийг юу гэдгийг мэднэ. Бид тахил өргөх ёстой гэсэн үг биз дээ? Эхнэрийнхээ талаар ярьж байсан залууг хоёр хэсэг хуваагдахыг харлаа. Бас тэр ганцаараа биш. Та өөрөө хэлээ биз дээ? Хариуцлагаа үүр, удирдагч аа.
Сон Жинвү: Ким, энэ чинь...
Ким Саншик: Чи одоо хангалттай.
Сон Чиюүл: Ойлголоо. Би өөрөө явъя.
Сон Жинвү: Сон-саны ганц буруу биш. Энд ирэхийг олны саналаар шийдсэн биз дээ?
Ким Саншик: Юу болоод байна аа?
Сон Чиюүл: Сон-күн өөр хийх зүйл байгаа юм уу?
Сон Жинвү: Юу вэ? Тахил хэрэггүй юм уу? Уучлаарай. Тахилын ширээг үзмээр байгаа болохоор намайг тийшээ аваачиж болох уу? Яг хажууд нь аваачаач.
Кан Жеонхо: Гэхдээ тэгвэл бид...
Сон Жинвү: Юу ч болохгүй байх.
Сон Чиюүл: Ямар нэг зүйл мэдсэн үү?
Сон Жинвү: Үгүй ээ. Хэрвээ энд хүлээх юм бол хэн нэгэн аврахаар ирнэ биз дээ?
Сон Чиюүл: Өнөөдрөөр хаалга нээгдээд 7 хонож байгаа. Тусламж ирэхээс өмнө тэд хөдөлж эхлэх байлгүй.
Сон Жинвү: Хаалга бүрэн нээгдэх гэж хэдэн өдөр болдог. Тэрийг гяндангийн эвдрэл гэдэг. Тийм зүйл болох юм бол мангасууд хаалганы цаана гарна. Түүнээс зайлсхийхийн тулд цаг нь дуусахаас өмнө гяндангийн боссыг ялж хаалгыг хаах нь дайралтын өөр нэг шалтгаан. Тэгэхээр бид бүтэлгүйтэх юм бол... Тэр зүйл манай дэлхий рүү гарна.
Жина: Сайн байна уу?
Сувилагч A: Сон-сан! Өдөр бүр ирээд л сайн юм аа.
Жина: Ээж ээ, би ирлээ. Өнөөдөр Сон-и хоцорч ирсэн. Хийх ажилтай гэсэн ч, тэр зүгээр унтчихсан байх аа. Бас улсын шалгалт дээр...
Сон Жинвү: Та хоёр бас ийшээ ирж болох уу? Бидний хүний тоогоор гал асах ёстой. Ямар нэг зүйл болох ёстой бол түүний дараа биз.
Сон Чиюүл: Хаалга нээгдлээ.
Ра Хюёон: Бид явж болох юм уу?
Кан Жеонхо: Занга биш бол...
Сон Чиюүл: Энэ юун чимээ вэ?
Ким Саншик: Хөшөөнүүд ирж байна.
Кан Жеонхо: Яах вэ?
Ким Саншик: Яагаад бидний араас ирээд байгаа юм бэ?
Ли Жүхи: Үгүй ээ.
Сон Жинвү: Жүхи-сан нүдээ битгий ань. Тэднийг харах юм бол хөдлөхгүй. Жоохон байхдаа тоглодог байсан тоглоомтой адилхан. Бүгдээрээ, хөшөөнүүдээс нүдээ битгий салгаарай.
Ра Хюёон: Үгүй ээ!
Кан Жеонхо: Хөөе.
Сон Жинвү: Хүлээ.
Сон Чиюүл: Сон-күн юу болоод байна аа?
Кан Жеонхо: Хаалга жоохон хаагдсан ч тэр эмэгтэй аврагдлаа.
Сон Жинвү: Яагаад? Цэнхэр гал цаг өнгөрөх тусам алга болж байна. Шар гал нь нэг хүн гарсан чинь унтарлаа. Эхнийх нь хүндэл. Хоёр дахь магт. Гурав дахь нь итгэлээ батал... Занга байх ёстой. Аюул, айдас төрүүлж, дараа нь хуурамч итгэл найдвар төрүүлнэ. Магадгүй ингэсэн ч бурханд итгэсээр байхыг шалгаж байж магадгүй.
Кан Жеонхо: Би чадахгүй нь!
Сон Чиюүл: Жонгүг!
Ким Саншик: Хөөе.
Сон Жинвү: Битгий. Хөдөлж болохгүй! Үүнээс илүү хүн гарах юм бол сохор өнцөгтэй болно.
Сон Чиюүл: Сон-күн юу болоод байна аа? Тайлбар хийгээрэй.
Сон Жинвү: Хөшөөнүүдээс хараагаа салгахгүй бол зүгээр! Цэнхэр гал нь бол цаг. Тэд унтрах үед бид аврагдана.
Ким Саншик: Гэхдээ гал бүгд унтрах үе түгжигдэх боломж бас байгаа биз дээ? Үнэнийг хэлэхэд хамгийн сул дорой чамаас ингэж их зүйл хүлээгээгүй л дээ. Бид ингээд амьд байгаа нь чиний ач.
Сон Жинвү: Ким-сан...
Ким Саншик: Гэхдээ намайг гэр бүл минь хүлээж байгаа! Би үхэж чадахгүй. Амьд харимаар байна. Би чадахгүй нь! Уучлаарай!
Сон Жинвү: Яагаад? Болоогүй ээ. Бид амьд үлдэх болно! Өмнө нь ч бас яаж ийгээд л амьд гарч байсан.
Сон Чиюүл: Та хоёр яв.
Сон Жинвү: Сон-сан?
Сон Чиюүл: Бидний нэг нь энд үлдэх юм бол хаалга нээлттэй байна биз. Залуу байгаа та хоёр аврагдах ёстой. Жүхи-сан Сон-күнг найдлаа шүү.
Ли Жүхи: За! Үгүй ээ, өө... Үгүй ээ. Миний хөл хөдлөхгүй байна.
Сон Чиюүл: Сон-күнг эмчлэх гэж өөрийгөө хэт хүчлээ биз.
Сон Жинвү: Сон-сан Жүхи-сантай цуг зугтаарай.
Сон Чиюүл: Би үлдэнэ гэж хэлсэн дээ...
Сон Жинвү: Тэгвэл Жүхиг хэн авч явах юм? Цаг алга, хурдал.
Ли Жүхи: Болохгүй ээ, Жинвү-сан. Тэгвэл би...
Сон Жинвү: Хоолонд авч гарна гэж амлаа биз дээ? Үүнийг ашиглаад өөрөө авч идээрэй. Эндээс гарахаараа би очиж хариултаа авна аа.
Ли Жүхи: Ийм байдалд...
Сон Чиюүл: Уучлаарай. Гэхдээ үнэхээр цаг байхгүй бололтой.
Сон Жинвү: Гуйж байна. Ашгүй дээ. Үхэх нь би ганцаараа. Ийм зүйл болно гэж мэдэн бол, амины даатгалаа илүү сайн хийлгэдэг байж дээ. Ядаж л нэгийг чинь ялаад үхэх болно... Хүрээд ир. Би үргэлж хамгийн сул дорой нь байсан. Дахин дахин шоолуулж. Гэхдээ тэгсэн ч энэ хүртэл хичээж ирсэн. Харин одоо... Хараал ид! Хараал ид! Хараал ид! Би ч бас хүчтэй болохыг хүссэн. гэхдээ чадаагүй. Тэгсэн ч гэсэн би энэ хүртэл хичээж ирсэн! Чадахгүй нь гэнэ ээ? Бид бүгд адилхан байтал! Эцэстээ өөрийгөө л бодсон юм биш үү? Талархал ч гэсэн өнгөцхөн зүйл. Үргэлж хамгийн хувиа хичээсэн хүмүүс хамгийн их ашиг хүртдэг! Надад ч бас гэр бүл байгаа! Би ч бас амьд харимаар байна. Үхэж байгаа нь би ганцаараа ашгүй дээ? Чи яаж ингэж бодож чадав аа, тэнэг хоёр нүүрт ээ?! Үгүй ээ, энд үхмээргүй байна. Дахин нэг боломж байсан бол...
Бичиг: Нууц даалгавар: "Сул дорой хүний зориг"
Бичиг: Чи тоглогч болох шаардлагыг хангалаа. Зөвшөөрөх үү?
Бичиг: Хэрвээ чи зөвшөөрөхгүй бол чиний зүрх 0.02 секундийн дараа зогсоно. Зөвшөөрөх үү?
Бичиг: Энэ яг л тоглоом шиг
Back to episodes Go home