Solo leveling 1

Бичиг: 3 ЖИЛИЙН ӨМНӨ

Туслах: Ахмад аа, бид ч бас туслах хэрэгтэй.

Ахмад эр: Бүтэхгүй гэдгийг нь мэдэж байгаа биз дээ? Бидний зэвсэг тэр амьтдыг гэмтээж чадахгүй. Бид ангуучдад даатгахаас өөр аргагүй.

Эр5: Бүгд дайраад!

Танк: Биднийг давах юм бол урд шугам үгүй болно шүү.

Шидтэн: Бүтэхгүй нь! Бидний зэрэглэлийн ангуучид тэднийг барахгүй.

Танк: Новш гэж... Би... ухаанаа алдаж байна. Эмчилгээний шид үү? Гайхалтай. Хормын дотор эмчилчихлээ. Болгоомжтой.

Юнсок: Бёнгу-күн, доошлоорой. Юүнхо-сан.

Бэк Юнхо: За!

Эр3: S зэрэглэл байна.

Эр4: S зэрэглэлийн ангуучид ирлээ.

Юнсок: Дэндүү яараад байна шүү, Бёнгу.

Мин Бёнгу: Уучлаарай нэг ч гэсэн хүнд туслах гээд. Бас та хоёрыг хамгаална гэж итгэж байсан.

Юнсок: Босс нь биш бололтой.

Бэк Юнхо: Энэ сүргийн удирдагч нь байх. Бёнгу гэмтсэн хүмүүсийг найдлаа шүү.

Мин Бёнгу: Надад даатга, Юүнхо-сан.

Бэк Юнхо: Явцгаая Юнсок!

Юнсок: За. Тэнэг хүчтэй юм аа. Удирдагч нь биш байсан бололтой.

Бэк Юнхо: Хөгжилтэй болоод ирлээ.

Чой Жо Ин: Тэд амжсан бололтой. За тэгвэл эхэлцгээх үү дээ.

Ангууч: Чой даргаа бэлэн шүү!

Чой Жо Ин: За. Дайралтыг эхэл!

Го Гүнхи: 10 жилийн өмнө, Манай ертөнцийг өөр хэмжээстэй холбосон хэд хэдэн хаалга гарч ирсэн. Хаалга бүрийн нөгөө талд "шидэт араатан" хэмээх хачирхалтай амьтад дүүрэн байдаг бөгөөд ердийн зэвсэг тэдэнд үйлчлэхгүй. Эдгээр араатантай тэмцэхэд шаардлагатай чадварыг нээсэн хүмүүсийг ангууч гэж дууддаг. Тэдний биед агуулагдах ид шидийн хүчийг үндэслэн, тэднийг S, A, B, C, D, E зэрэглэл гэх буурах дарааллаар эрэмбэлсэн. Гэхдээ нэг л хүч нь сэргэсэн бол хувь хүн нь яаж ч хичээсэн түүнээс илүү хүчтэй болж чадахгүй.

Бичиг: 3 ЖИЛИЙН ДАРАА

Бичиг: ОДОО ҮЕ

Эр2: Өнөөдрийн дайралтад амжилт хүсье.

Ким Саншик: Баярлалаа.

Пак Бёмшик: Хөөе, Ким-сан. Удсан байна шүү.

Ким Саншик: Парк биш үү? Энд юу хийж яваа юм? Ан хийхээ больсон гэж байж.

Пак Бёмшик: Эхнэр минь дахиад жирэмсэн болсон л доо.

Ким Саншик: Өө. Дайралт бүтэмжтэй байвал дажгүй мөнгө олох нь дээ.

Пак Бёмшик: Гэхдээ сандарч байна аа. Нэлээн удсан болохоор бие минь гүйцэх нь үү? Би угаасаа тийм хүчтэй биш.

Ким Гүхүн: Хөөе, Сон-күн биш үү?

Чо Мюн: Сон-күн сайн уу?

Ким Гүхүн: Хүйтэн байхад ирсэн чинь сайхан хэрэг байна.

Сон Жинвү: Өнөөдөр ч бас тусалж дэмжээрэй.

Ким Саншик: Хөөе, Сон-күн. Хоолоо идэж ирсэн биз дээ?

Сон Жинвү: Тийм ээ, сайн идээд ирсэн.

Пак Бёмшик: Тэр хэн бэ? Хүчтэй юм уу? Бүгд мэндэлж байна.

Ким Саншик: Яг эсрэгээрээ. Чамайг гарсны дараа орж ирсэн юм тэр хүүхэд... "Хүн төрөлхтний хамгийн сул дорой ангууч" гэдэг хочтой.

Пак Бёмшик: Сул дорой? Хүчтэй биш үү?

Ким Саншик: Үгүй ээ. E зэрэглэлийн хаалганд ороод л эмнэлэгт хүргэгддэг хүн. Хамгийн сул дорой ангууч байх.

Пак Бёмшик: Хамгийн сул дорой нь уу? Тийм муу юм уу?

Ким Саншик: Тийм болохоор тэр хүний дуудагдсан хаалга ер нь амархан байна гэсэн үг.

Пак Бёмшик: Ойлголоо.

Ким Саншик: Сонсогдох юм бол бас муухай, одоо болъё.

Сон Жинвү: Бүгдийг нь сонсчихсон доо. Үнэн юм чинь өөдөөс нь юм хэлж чадахгүй л дээ.

Ли Жүхи: Өө, үгүй ээ, Жинвү-сан дахиад гэмтчихэж.

Сон Жинвү: Өө Жүхи-сан... Дахиад хамт ажиллах нь ээ.

Ли Жүхи: Тэр яах вэ? Нүүр чинь бас яагаа вэ?

Сон Жинвү: Нөгөө болдог зүйл л болчихсон...

Ли Жүхи: Болгоомжтой бай л даа! Эмнэлэг хүртэл явсан гэж сонссон.

Сон Жинвү: E зэрэглэлийн гяндан байсан, тэгээд гэмтсэн ганц хүн нь би.

Ли Жүхи: Эмчлэгч байгаагүй юм уу?

Сон Жинвү: Бусад бүх хүмүүс өндөр зэрэглэлтэй байсан болохоор... Анхнаасаа эмчлэгч дуудаагүй.

Ли Жүхи: Нээрээ юу? Өөрсдөө зүгээр болохоор л муухай юм!

Сон Жинвү: Зүгээр дээ. Сул дорой байсан миний буруу. Жүхи-сан ч бас сайн мэднэ биз дээ? Би дасчихсан. Аль хэдийн орох гэж байгаа бололтой. Алив.

Сон Чиюүл: Би энэ удаагийн дайралтын ахлах байх болно. Намайг Сон Чиюүл гэдэг. Таатай байна.

Пак Бёмшик: Ойлгомжтой л доо.

Ким Саншик: Энэ дундаас хамгийн чадварлаг нь Сон-сан.

Кан Жеонхо: Түүнд санаа зоволгүй даатгаж чадах нь.

Сон Жинвү: Тусалж дэмжээрэй, Сон-сан.

Сон Чиюүл: За, бүгд бэлэн үү? Орцгооё.

Ким Саншик: Хөөе, Сон-күн. Бидний ард гэмтэлгүйгээр байж байгаарай.

Сон Жинвү: За.

Ли Жүхи: Хичээцгээе.

Сон Жинвү: Маш жоохон шидийн хүчтэй хутга... Миний авч чадах зүйл дөнгөж энэ. Гэхдээ юмгүй байснаас дээр. Өнөөдөр хийнэ дээ.

Ву Жинчул: Сайн байлаа, Го захирал аа. Захиргааны асуудал хэрхэн өрнөсөн бэ?

Го Гүнхи: Тэдний хэлдэг зүйлс байнга л ижилхэн. Гяндан эвдэрвэл асуудал болно, гэхдээ гяндан дотроос цуглуулж болох эрдэнэс нарыг хүсэж байгаа. Тэдний шаардлага ямар ч алдаагүй. Ангууч бид тэр зүйлсийг зарж амьдралаа залгуулдаг. Ялсан мангасаас гарч ирэх энэ шидэт чулуунууд. Маш үнэ цэнтэй.

Сон Жинвү: Чадлаа! Эцэст нь нэгийг.

Ли Жүхи: Жинвү-сан! Жинвү-сан!

Пак Бёмшик: Холдож бай, Жүхи. Би дараагийн мангас руу явлаа. Жүхи-сан Сон-күнг эмчлээрэй.

Ли Жүхи: За! Зүгээр дээ. Би заавал эмчлэх болно.

Го Гүнхи: Өндөр зэрэглэлийн мангасаас гарч ирсэн шидийн чулуу мангасуудыг ялах улам хүчтэй зэвсэг болон хуяг дуулга болох боломжтой. Гяндангаас цуглуулж болох мана талстууд ижил төстэй хэрэглүүртэй боловч хүч арай багатай.

Ву Жинчул: Гэхдээ засгийн газар арай өөрөөр ашиглахыг хүсэж байгаа.

Го Гүнхи: Шинэ энергийн эх үүсвэр. Цөмөөс аюулгүй, ус, салхи, газрын гүний дулаанаас илүү үр ашигтай, мөн чулуужсан түлш шиг агаар мандлыг бохирдуулдаггүй. Хамгийн тохиромжтой цэвэр эрчим хүчний эх үүсвэр. Тэд шидийн чулуу, мана талстыг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх арга дээр ажиллаж байгаа.

Ву Жинчул: Зөвхөн ангуучдын цуглуулж чаддаг ховор түлшний эх үүсвэр...

Го Гүнхи: Тийм болохоор ангуучид дээр ирэх ачаа маш их.

Ан Юүжүн: За!

Жүн Дохүн: Тийм ээ, гяндангийн боссыг яллаа.

Ан Юүжүн: Аргагүй л Сон-сан. Чадлаа!

Ли Жүхи: Жинвү-сан арай зөрүүд болохоор ангуучаа үргэлжлүүлж байгаа юм биш биз дээ? Энэ байдлаараа хэзээ нэгэн цагт бүр муу зүйл болно шүү. Гэдэс чинь ч биш. Бие чинь бүр бүх хэсэгтээ гэмтсэн байна.

Сон Жинвү: Уучлаарай.

Ли Жүхи: Уучлалт авах гээд хэлж байгаа юм биш. Санаа зовж байна!

Сон Чиюүл: Бүгд олдвороо цуглуулсан уу?

Ким Саншик: Чадах хэмжээгээрээ бол цуглуулсан.

Пак Бёмшик: Энд мана талст угаасаа тийм их байхгүй. Ихийг угаасаа олж чадахгүй нь.

Сон Жинвү: Дууссан уу? Би энэ E зэрэглэлийн шидийн чулууг л олж авсан. Үхэх дөхсөн байтал арай л эн тэнцэхгүй байна.

Кан Жеонхо: Хөөе. Үүнийг хар даа.

Жоо Жа-хван: Агуй?

Чо Мюн: Ямар нэг хонгил уу?

Кан Жеонхо: Нэлээн урт үргэлжлэх бололтой.

Сон Чиюүл: Давхар гяндан уу? Цуу яриаг сонсож байсан ч...

Ра Хюёон: Гяндангийн боссыг ялсан байтал хаалга хаагдах шинж алга.

Ан Юүжүн: Тийм ээ, сонин гэж бодсон юм.

Пак Бёмшик: Тэгэхээр...

Ким Саншик: Тийм ээ, үүнээс цаана олз байгаа гэсэн үг.

Сон Чиюүл: Сонсож бай, манайхан. Иймэрхүү хачирхалтай юм болбол, стандарт журам нь ангуучдын холбооноос захиалга ирэхийг хүлээх байдаг.

Ким Саншик: Хүлээж бай, Сон-сан... Тэгэхээр чинь дараа ирэх залуус гоё зүйлсийг нь авна гэсэн үг биз дээ?

Пак Бёмшик: Адилхан D зэрэглэлийн гяндангийн нэг хэсэг юм чинь, аюулгүй байлгүй дээ?

Ким Саншик: Энэ дахиад хүүхэдтэй болох гэж байгаа. Бас хангалттай мана талст цуглуулж чадсангүй. Дүрмийг жоохон зөрчвөл болох юм биш үү?

Пак Бёмшик: Үгүй юу?

Сон Чиюүл: Сэтгэлийг чинь ойлгож байна. Гэхдээ эрсдэлтэй гэдэг нь үнэн. Санал хураая.

Жүн Дохүн: Мэдэхгүй л юм.

Жоо Жа-хван: Явцгаая.

Ан Юүжүн: Үгүй ээ.

Ра Хюёон: Үгүй.

Кан Жеонхо: Ороод үзье.

Ким Гүхүн: Би ч бас.

Чо Мюн: Тийм ээ.

Ён Сүнчүл: Би болъё доо.

Пак Бёмшик: Би бол явна.

Ким Саншик: Адилхан.

Ли Жүхи: Уучлаарай, гэхдээ би явмааргүй байна.

Сон Чиюүл: Ингээд 6-6 боллоо. Үлдсэн нь Сон-күн. Чи яах юм?

Сон Жинвү: Би... D зэрэглэлийн гяндан хүртэл надад аюултай. Гэхдээ... Одоо аав алга болсон учраас гэр бүлийн дундаа ажиллаж чадах нь зөвхөн би. Ээжийн эмчилгээний төлбөр... бас их сургуульд явах гэж буй дүү минь байгаа. Надад мөнгө хэрэгтэй! Явцгаая.

Эм A: За энэ хар болорт нэг гараараа хүрээрэй. Дараагийнх нь.

Админ A: Чи С зэрэглэл юм уу? Бид таныг бүлгэмдээ авмаар байна.

Админ B: Энэ гэрээ нь. Та эндээс хөдөлмөрийн нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эр1: Тийм ээ. Нэг B зэрэглэл бас хоёр C зэрэглэлийн хүнтэй гэрээ хийхээр зөвшилцсөн. Одоохондоо бол сайн явж байна, Чой дарга аа.

Чой Жо Ин: Сонсоход таатай байна. Нас, хүйс нь хамаагүй. Хэрэв тэд тус болж чадахаар бол санал тавь. Ча Хэ Интэй адилхан хүн гарч ирнэ гэж бодохгүй л байна.

Эм4: Хэн нэгэн тэднийг бариарай.

Хулгайч: Холдоцгоо! Холд, мөргүүлмээр байна уу?

Эм4: Өршөөгөөрэй.

Ча Хэ Ин: Май.

Эм4: Баярлалаа, баярлалаа!

Эр6: Ча Хэ Ин байна. Ча Хэ Ин.

Эм2: S зэрэглэлийн ангууч!

Эр7: Гайхалтай.

Эр8: Үнэхээр мөн байна.

Эр9: Гайхалтай.

Ча Хэ Ин: Өршөөгөөрэй...

Эр10: Би том шүтэн бишрэгч.

Эр11: Гар барьж болох уу?

Эр12: Түүнийг хар даа.

Эм3: Аргагүй л S зэрэглэлийн ангууч.

Чо Мюн: Агуйд ороод хэр удсан билээ?

Жоо Жа-хван: 40 минут уу?

Ким Гүхүн: Босс ялагдсаны дараа хаалга хаагдахад 1 цаг болдог, бидэнд 20 минут байгаа гэсэн үг.

Сон Жинвү: Өө... уучлаарай.

Ли Жүхи: Юунд вэ?

Сон Жинвү: Би саналаа өгсөн болохоор боссыг хайхаар явсан.

Ли Жүхи: Надад санаа зовох хэрэггүй дээ.

Сон Жинвү: Үнэхээр зүгээр юм уу?

Ли Жүхи: Мэдээж... Үгүй биз дээ? Чи мартаа юу? Жинвү-сан сая жоохон дээрээ хутгалуулсан байсан бол үхэх байсан шүү дээ. Гар хөл хоёрыг чинь би арай гэж эмчилсэн байтал. Галзуу юм уу? Толгойгоо бас цохиогүй биз? Тийм үү?

Сон Жинвү: Уучлаарай. B зэрэглэлийн эмчлэгч Жүхи намайг зөндөө удаа аварсан.

Ли Жүхи: Үнэхээр гэмшиж байна уу?

Сон Жинвү: Тийм ээ.

Ли Жүхи: Тэгвэл дараа надад ямар нэг юм авч өгөөрэй. Юу вэ? Надтай цуг хоол идмээргүй байна уу?

Сон Жинвү: Тийм биш ээ!

Кан Жеонхо: Ирчихлээ. Боссын өрөө байна. Хаалгатай өрөө харна гэдэг ховор шүү.

Ра Хюёон: Жоохон эвгүй л юм.

Ким Саншик: Би бол орно. Энэ хүртэл ирчхээд хоосон буцлаа юу?

Пак Бёмшик: Би ч бас. Орцгооё.

Ким Саншик: Баг бүгд хамтдаа урагшилна. Тэгж шийдсэн биз дээ, Сон удирдагч аа?

Сон Чиюүл: Тийм ээ.

Го Гүнхи: Шинэхэн сэрсэн та бүхэнд Го Гүнхи ангуучдын холбооны захирал өөрийгөө танилцуулж байна. Та нарын дунд ангууч болохыг сонгосон хүмүүс байх нь гарцаагүй. Сонгоогүй хүн ч бас байгаа байх. Хаалга гарч ирснээс хойш 10 жил, тэгсэн ч гэсэн гяндангийн талаар мэдэхгүй зүйлс олон. Ангууч бол амиа эрсдэлд оруулах ажил. Дайралтад дассан хүмүүс ч харуул хамгаалалтаа буулгаж чадахгүй. Бардам байж болохгүй, анхааралгүй байж болохгүй. Амьд үлдмээр байвал цорын ганц зөвлөгөөг өгье. Битгий айгаарай!

Жоо Жа-хван: Хөөе асчихлаа. Уур амьсгал байна шүү.

Чо Мюн: Ийм гяндан анх удаагаа харж байна.

Ким Гүхүн: Энэ юун хөшөөнүүд вэ?

Ён Сүнчүл: Хуучин харагдаж байна.

Кан Жеонхо: Бас хөгжимтэй нь хүртэл байна.

Сон Жинвү: Энэ бусдаасаа хамаагүй том юм.

Жоо Жа-хван: Том юм аа.

Чо Мюн: Энэ юу вэ?

Ан Юүжүн: Нэг л муухай байна.

Жоо Жа-хван: Мангас харагдахгүй байна шүү дээ.

Жүн Дохүн: Тийм шүү.

Ким Гүхүн: Нэг ч алга...

Сон Чиюүл: Энэ юу вэ? Шидийн тойрог уу?

Чо Мюн: Сон-сан энд нэг зүйл бичигдсэн байна.

Сон Чиюүл: Хуучны бичвэр үү? Харцгаая... "Картенон сүмийн зарлигууд." "Нэгдүгээрт, Бурхныг хүндэл." "Хоёрдугаарт, Бурхныг магт."

Ли Жүхи: Жинвү-сан.

Сон Чиюүл: "Гуравдугаарт, Бурханд итгэх итгэлээ батал."

Ли Жүхи: Тэр том хөшөөний нүд сая хөдөлсөн. Бидний харж байна.

Сон Чиюүл: "Эдгээр хуулийг дагаж мөрдөөгүй хүмүүс..."

Сон Жинвү: Үгүй байлгүй дээ. Буруу харсан байх.

Сон Чиюүл: "...амьд харихгүй"?

Чо Мюн: Хөөе, хаалга хаагдчихлаа.

Ким Гүхүн: Гэхдээ яагаад?

Ан Юүжүн: Бид энд түгжигдсэн үү?

Жүн Дохүн: Тэгээд л дургүй байсан юм. Дутуу үнэлэхээр ийм юм болж байгаа юм. Анхнаасаа ирэх ёсгүй байсан юм. Би явлаа! Эрдэнэс байсан ч юу ч байсан авж болно. Баяртай!

Сон Чиюүл: Холд.

Эм: Үгүй ээ.

Жоо Жа-хван: Худлаа биз дээ?

Чо Мюн: Хөдөлчихлөө!

Пак Бёмшик: Энэ зүйлстэй тулалдах ёстой юм уу?

Сон Жинвү: Сая алуулсан хүний зэрэглэл... D байсан билүү? Юу ч байсан E зэрэглэлийн надаас хүчтэй байсан. Бас тэр хормын дотор... Утгагүй юм! Энэ чинь D зэрэглэлийн гяндан! Ийм шидийн араатнууд байна гэж хэлээгүй!

Сон Чиюүл: Хэрэв хөшөөнүүд хөдөлнө гэдэг арай...

Сон Жинвү: Би олон удаа үхэлтэй тулгарч байсан. Эхний дайралт дээрээ бүгдээс нь салаад ганцаараа үлдчихсэн байсан. E зэрэглэлийн араатны дайралтад өртөөд хэдэн долоо хоногийн эмнэлэгт өнгөрөөсөн үе бий. Цамхагт түгжигдээд өлсөж үхэх шахсан. Ямар ч муу зэрэглэлийн гяндан байсан, би үргэлж амьдралынхаа төлөө тэмцэж байсан. Ихэнх ангуучид шидэт чулуугаа зарж олсон мөнгөөрөө хэрэгсэл авна, илүү хүчтэй араатнуудыг ялж илүү том шагнал авахын тулд. Гэхдээ би хямдхан хутга л авч чадна. Эвдрэх юм бол нүцгэн гараараа тулалдахаас өөр аргагүй. Энэ гутал ч бас дуусаж дээ? Тэгээд өдрүүд өнгөрсөөр... Би хүнээр шоолуулж, шагналын төлөө амиа эрсдэлд оруулж хэцүү ажил хийсээр ирсэн. Гэхдээ тэгсэн ч амьд үлдэхийн тулд, ойр орчмоо ажиглаж боломжоо харж сурсан. Тийм болохоор хэлж мэднэ... Бүгд доошоо!

Чо Мюн: Юу вэ?

Жоо Жа-хван: Хэн ч хэлээгүй шүү дээ.

Ра Хюёон: Юу болоод байна аа?

Жоо Жа-хван: Би яаж мэдэх юм бэ?

Ким Саншик: Зүгээр үү?

Пак Бёмшик: Тийм ээ. Ким, чи?

Ким Саншик: Зүгээр ээ.

Ли Жүхи: Үгүй ээ. Үгүй!

Сон Жинвү: Юу болоод байна аа? Яагаад ийм зүйл болж байгаа юм? Бид түгжигдсэн. Зугтаж чадахгүй. Үхэх нь, үхэх нь. Алуулах нь!

Бичиг: Хэрэв дахиад нэг боломж байсан бол

 

Back to episodes Go home