CEO single for 30 years,but falls in love at first sight with humble waitress,Married her instantly
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 108мин
Link: https://www.youtube.com/watch?v=K-U9dVR7H7U
Линк: https://www.youtube.com/watch?v=38uplliMg_4
Гол дүрүүд:
Шен: эр, Шен Южоу, Шэн овогтын хүү
Чиао: эм, Чиао Юэюэ
Ж: эр, Кан Южоугийн туслах Жан
Эмээ: Шэнгийн эмээ
Эх: Юэюэ-ийн ээж
Ав: Юэюэ-ийн аав
Ша: эм, Чиао Шаншан, Юэюэгийн эгч
М: эр, Жао менежер
Ж: Ноёнтон. Энэ эзэгтэйн зохион байгуулж байгаа сохор болзоо. Та сайн хараарай. Хурдан хурдан.
Эм: Шен ноёнтон.
Шен: Яв.
Эм: Шен ноёнтон.
Шен: Яв... Дараагийнх нь.
Ж: Яв аа, яв. Удахгүй Чиао авхай ирнэ гэсэн.
Ша: Чиао Юэюэ. Чи хэзээ шоронгоос гарсан юм?
Чиао: Чиао Шаншан. Чи юу?
Ша: Тийм ээ, би байна. Ирсэн юм бол эртхэн хэлэхгүй дээ. Намайг дагаад яв.
Чиао: Шоронд орох ёстой хүн нь чи. Би заавал нэрээ цэвэрлэж авна. Буруугүй гэдэгээ заавал батална.
Ша: Батална аа? Чиао Юэюэ. Би өнөөдөр Шен овогтын залгамжлагчтай уулзахаар ирсэн. Би... Шен овогтын эзэгтэй болно. Харин чи... хэрэгтэн гэсэн түүхтэй. Чамд зөөгчийн ажил л тохирно. Чамд ямар ч ирээдүй байхгүй.
Чиао: Дөнгөж ажилд орсон болохоор... одоохондоо тэвчих хэрэгтэй.
Ж: Шен ноёнтон. Одоо 128 дахь нь болж байна.
Шен: Дахиад хэд үлдсэн бэ?
Ж: Эзэгтэй таныг өөрийн гэрлэхийг хүссэн хүнээ сонго гэсэн. Тэгэхгүй бол өлсгөлөн зарлана, үхсэн ч хамаагүй гэж байна лээ. Шен овогтыг ганц л хүнд өвлүүлдэг зуун жилийн уламжлал байгаа. Энэ уламжлалыг тасалж болохгүй.
Шен: Тэгж болохгүй. Үхэж болохгүй... Тэгж болохгүй. Үхэж болохгүй... Миний удам угсаа надаар дуусна гэж үү? Тийм юм болохгүй.
Чиао: Шэн Южоу байна. Ахын гурав дахь авга нь.
Ша: Шэн эзэнтэн, намайг Чиао Шаншан гэдэг. Чиао овогтын охин. Би 22 настай. Чинбэй их сургуульд сурдаг, тэнхимдээ шилдэг нь. Бас би оюутны холбооны ерөнхийлөгч.
Чиао: Энэ бүхэн минийх байх ёстой байсан.
Шен: Шен Южоу. 30настай. 1м 85см. 8 булчинтай. Шөнийн дотор... 7 удаа хийж чадна.
Чиао: Шэн ноёнтон. Таны жимс, цай бэлэн болсон. Тухтай уугаарай.
Шен: Хүлээ.
Чиао: Танд юугаар туслах вэ?
Шен: Цай аваад өг.
Ша: Шен ноёнтон. Би аваад өгье. Би энэ цайнд эм хийчихсэн. Хэн ч өгсөн адилхан.
Шен: Надад энийг уулгахдаа итгэлтэй байна уу?
Чиао: Энэ таны захиалсан цай. Танд өөр хийлгэх зүйл байхгүй бол би явъя даа.
Ша: Шен ноёнтон, би...
Шен: Гар!
Ша: Үгүй ээ, Шен ноёнтон. Та сая надтай ярьсан биз дээ?
Шен: Миний тайван байдлыг хүссэн нь үймүүлдэг болоо юу?
Ж: Уучлаарай. Би хөөгөөд гаргачихъя.
Ша: Хөөе. Үгүй ээ. Би... хөөе...
********************
Ша: Жао менежер ээ. Танай шинэ цагийн ажилтан Чиао Юэюэг халаад өг. Тэгвэл би тэрнийг танд өгье.
Чиао: Ямар халуун байна аа?
М: Энд байх шив.
Чиао: Менежер ээ, намайг тавь.
М: Дуулгавартай бай. Дуулгавартай үгэнд орох юм би чамаар бохир ажил хийлгэхгүй. За юу. Энэ миний дош. Хаашаа зугтахыг чинь харж л байя.
Чиао: Хаалгаа нээ. Туслаарай. Хүн байна уу? Хаалгаа нээгээч. Туслаарай. Хаалгаа. Хүн байна уу? Туслаарай.
Ж: Авхай. Шен ноёны өрөөг хайж байна уу? Энд байгаа.
Чиао: Баярлалаа.
Ж: Шен ноён анх удаа л эмэгтэй хүн сонирхож байна. Шен овогтынх удахгүй хурим хийх нь дээ.
Шен: Жаахан охин байж, зоригтой юм аа. Миний цайнд эм хийж, одоо өөрөө над дээр ирж байдаг.
Чиао: Халуун байна.
Шен: Тэвчээргүй. Эхлээд бараагаа шалгах хэрэгтэй...
Чиао: Шалгалт... Дээрэлхэхээ боль.
Шен: Дээрэлхэхээ. Намайг дээрэлхэж байна гэсэн үү? Ингэж үү? Эсвэл ингэж үү?
Чиао: Ах аа, та надтай гэрлэх үү?
Шен: Гэрлэх ээ? Би энэ насандаа гэрлэхгүй.
Чиао: Тэгвэл болохгүй. Би зөвхөн нөхөртөө л зөвшөөрнө.
Шен: Үнэд орж байгаа юм уу? Надтай гэрлэхийг хүссэн эмэгтэйчүүд миний оронд орох гэж олон арга хэрэглэдэг. Чинийх шиг шалтаг анх удаа л сонсож байна.
Чиао: Шалтаг биш ээ. Би нэг л өдөр том дэгжин машинтай залуу ирнэ гэж мөрөөддөг... уртаас урт хормотой хуримын даашинз барьчихсан ирээд... надад даашинзыг маань өмсүүлж өгнө. Авга ах аа. Би их дуулгавартай. Надтай гэрлэж болохгүй юм уу?
Шен: Дуулгавартай юм биз дээ? ... Бяцхан охин минь. Сэрээд над руу залгаарай.
Чиао: Би хаана байна аа? Өчигдөр орой би болохгүй юм уучихсан байх аа. Менежерээс зугтааж байгаад нэг өрөөнд орчихсон. Дараа нь юу болсон юм бол? Яагаад юу ч санахгүй байна аа? Энэ өрөөнд байсан хүнтэй унтчихаж. Уучлаарай... Зихао ах аа. Тантай уулзаж чадсангүй. Охин биеэ ч алдчихлаа...
****************
Чиао: Охин биеэ алдчихсан. Цагийн ажлаа ч алдчихлаа. Ээж аав хоёртоо гүтгүүлж шоронд орсон. Миний амьдрал... ямар ч найдвар алга.
Шен: Нэр нь Чиао Юэюэ. Бага сургуулиас ахлах сургууль төгсөх хүртэл үргэлж нэгд бичигддэг байсан. Чинбэй их сургуульд урилгаар орсон. Гэхдээ 18 настайдаа хүн мөргөөд зугтсан хэргээр хоёр жилийн ял авсан. Уржигдар шоронгоос гарч ирсэн.
Ж : Наана чинь биччихсэн байна уу?
Шен: Би хүн танихдаа ийм муу байгаагүй дээ.
Ж: Би яг одоо хүн явуулж судлуулъя. Тэгвэл мэдэгдэнэ.
Шен: Сүйн бэлэг худалдаж аваад Чиао овогтынд оч.
Чиао: Энэ махтай бууз уу?
Эр: Тийм ээ. Махтай бууз. Ширхэг нь 25.
Чиао: 25 аа? Тэгвэл зүгээр мантуу авъя. Баярлалаа.
Эр: Уучлаарай.
Чиао: Яачихсан мантуу вэ? Нохой ч тоож идэхгүй. Ухаан орох хэрэгтэй. Эмээгийн үлдээсэн юмнууд Чиао овогтынд байгаа. Тэднийг авах ёстой. Заавал буцааж авна.
**************
Ша: Тийм ээ. Амттай байна.
Ав: Бүгдийг нь чамд авсан юм.
Ша: За.
Ав: Амттай юм байна лээ. Чиао Юэюэ. Яаж энд ирж зүрхэлж байна аа?
Чиао: Би эмээгийнхээ юмнуудыг авахаар ирлээ.
Эх: Тэрэнд юу ч байхгүй. Эндээс зайл. Чам шиг муу охин надад хэрэггүй.
Чиао: Муу? Чиао Шаншан л муу байх.
Ав: Амаа тат. Яаж Чиао Шаншан гэж дуудаж чадаж байна аа? Эгч гэж дууд.
Чиао: Би та нартай харилцаагаа сэргээх гэж ирээгүй. Эмээ тэмдэглэлийн дэвтэртээ надад юм үлдээсэн гэж бичсэн байсан. Тэр юмнуудыг нь өгчих.
Ша: Дүү минь. Чи хоёр хоногийн өмнө шоронгоос гарсан. Эргэж ирэв үү үгүй юу аав, ээж хоёроос эмээ юу үлдээсэн бэ гэж асууж байдаг. Яагаад ээж аав хоёрт санаа тавихгүй байгаа юм? Тэгээд эмээгийн үлдээсэн мөнгийг аваад, гадуур эрчүүдтэй зугаацах гээ юу?
Чиао: Эрчүүдтэй зугаацах аа?
Ша: Тийм ээ. Хүзүүн дээр чинь шимчихсэн байгаа юм биш үү?
Эх: Үнэн байна… үнэн байна. Чиао Юэюэ. Муу янхан. Би яаж чам шиг амьтныг төрүүлдэг байна аа? Сургуульд байхдаа дээд ангийнхаа хүүхэдтэй орооцолдоод. Шоронгоос гарав уу үгүй юу эрчүүдтэй орооцолдоод. Тэвчиж чадахгүй нь үү?
Чиао: Ээж ээ. Та яаж ингэж хэлж чадаж байна аа?
Ав: Чам шиг охинтой байх гэж дээ. Чамаас болоод нүүр хийх газар алга.
Чиао: Би таны охин байхыг хүсээгүй. Та намайг төрүүлчихээд хөдөө явуулсан. Үнэнийг хэлэхэд хөдөө сайхан байсан. Амьдрах газартай, идэх хоолтой байсан. Та нар намайг буцааж авчирчихаад намайг зооринд амьдруулж, шалан дээр унтуулдаг. Би өдөрт гурван удаа хоол хийдэг. Бас надаар гэрээ цэвээрлүүлдэг. Та нарын хоолоо идэж дууссаны дараа, муур, нохой, загас, яст мэлхий чинь хооллож дууссаны дараа идэхийг зөвшөөрдөг. Дээр нь... би та нарын төрсөн хүүхэд мөн үү?
Эх: Чи өөрөө л дургүй хүргэдэг. Тэр төрүүлж өсгөсөн хүнээ л буруутга. Ичгүүргүй амьтан.
Ав: Тийм ээ, ичгүүргүй.
М: Чиао ноёнтон, Чиао хатагтай. Сайхан мэдээтэй. Маш том сайхан мэдээ.
Ав: Жао менежер ээ. Та ямар хэргээр ирээ вэ? Ямар сайн мэдээ вэ?
М: Шэн Южоу, Шэн ноёнтон. Сүйн бэлэг худалдаж авч байна гэж хотоор нэг ярьж байна. Тэр манай Чиао овогтынд ирж, гэрлэх санал тавина.
Ав: Юу?
Ша: Болж л байна. Шэн ноён надад сайн гэж мэдсэн юм аа. Чи ч гэсэн миний төлөө байрлаж байгаа биз дээ?
Чиао: Яагаад? Яагаад? Тийм олон муу юм хийчихээд,...
Ав: Жао менежер ийм завгүй байж ирж баяр хүргэж байхад. Бид нар танд яаж талархахаа мэдэхгүй байна.
Чиао: Чи... чи... тэр надад эм уулгасан. Намайг тэрэнд өгсөн. Чи... чи... тэр надад эм уулгасан. Намайг тэрэнд өгсөн.. би барай гэж зугтсан.
Ша: Юугаа яриад байгаа юм бэ? Чи Жао менежертэй сээтэгнээд байсан шд.
Чиао: Би тэгээгүй.
Ж: Чиао Юэюэ. Чи намайг өдсөн. Над шиг амжилттай яваа эр хүнд дуртай гээ биз дээ. Чи бас надад өөрийнхөө залийг нэг нэгээр нь харуулна гэсэн.
Чиао: Дэмий юм ярихаа боль. Би тэгж хэлээгүй.
Ша: Дүү минь. Шоронгоос дөнгөж гарсан болохоор чамайг тусалж дэмжих хүн хэрэгтэй байж таараа. Жао менежер сайн хүн.
Чиао: Сайн? Тэгвэл чи гэрлэ л дээ.
Ша: Сонсоогүй юм уу? Шэн ноён наашаа ирж байгаа. Надтай гэрлэнэ гэсэн.
***************
Шэн: Юэюэ алтанд дуртай. Ган хотод байгаа бүх алтыг худалдаж ав. Эхний машины багажийг дүүргэ.
Ж: За.
М: Юу? Шэн ноён алт худалдаж авсан? Ган хотын бүх алтыг авч байгаа гэнэ ээ? Сонссон уу? Ган хотын бүх алтыг Чиао авхайд авсан гэж байна.
Ав: Сонссон.
Эх: Жао менежер ээ. Манай гэрийнхэнд сайхан мэдээ авчирсанд баярлалаа.
М: Шэн ноён хэдэн жил сохор болзоонд явсан. Гэхдээ ганц ч эмэгтэй сонирхож байгаагүй. Өнөөдөр тэр манай Чиаогийнд гэрлэх санал тавихаар ирж байна. Чиао авхай дур булаам гэдгийг харуулж байна шүү дээ.
Эх: Манай Шаншан багаасаа л хүмүүст таалагддаг байсан. Байнга уур хүргэж байдаг хүнээс өөр.
М: Ингэвэл ямар вэ? Чиао эзэгтэй. Чиао ноёнтон. Энэ баярт явдал дээр дахиад баяр нэмье. Би нэг саяыг өгье. Чиао Юэюэг надтай гэрлүүлчих.
Ав: Нэг сая.
Эх: Тэг тэг. Тэрэнтэй гэрлэ.
Чиао: Үгүй ээ. Би тэрэнтэй гэрлэхгүй.
Ав: Гэрлэх үгүйг чи шийдэхгүй.
Чиао: Намайг тавь.
Ав: Гэрлэх үгүйг чи шийдэхгүй.
Чиао: Хэдэн он билээ дээ. Намайг хүчээр гэрлүүлэх гээ юу?
М: Хадам аав аа. Хадам ээж ээ. Үнэхээр дуулгаваргүй юм аа. Би авч яваад сайн сургана аа. Тэгэхгүй бол Шэн ноён тэрнийг хараад уурлана.
Эх: Шэн ноёны уурыг хүргэж болохгүй. Аваад яв.
Ав: Ааваад яв.
Чиао: Намайг тавь. Та нарт ингэх эрх байхгүй.
М: хараал ид, овоо хүчтэй юм гээч. Хадам аав аа, хадам ээж ээ, олс байгаа юу?
Ав: Байгаа байгаа.
Чиао: Намайг тавь. Тавиач.
Ав: энэ байна. Энэ байна.
М: Хүлчих...
Чиао: Тавь... хоёр жилийн өмнө... та нар намайг ингэж цагдаагийн газарт хүргэсэн. Намайг ингэж зарах гээ юу?
Эх: Жао менежер чамтай гэрлэж, бид нарт нэг саяыг өгнө гэсэн. Чамайг дорд үзэж байгаа юм.
Ав: Чамд хүн чанар байх биш. Нөхөр сонгох эрх ч байхгүй.
Чиао: Дахиад намайг хүчлэх юм бол... би үхчихнэ шүү.
М: Үхсэн ч чи минийх байх болно. Дагаад яв. Чиао авхай, Шэн ноён хоёрт саад болох хэрэггүй. Яв. Яваач. Яв.
Шэн: Юэюэ улаан өнгөнд дуртай. Хотод байгаа бүх улаан машиныг ав. Түлхүүрийг нь хоёр дахь машины багажинд хий.
Чиао: Намайг тавь. Тавиач.
М: Явъя.
Чиао: Намайг тавиач дээ. Намайг тавь. Тавь гэж байна.
М: Юу? Шэн ноён бүх улаан спорт машиныг сүйн бэлгэнд худалдаж авсан гэнэ ээ? Зуун сая. Зуун сая шүү дээ.
Эх: Гайхалтай. Бид баян боллоо.
Чиао: Гуйя, надад туслаач дээ. Цагдаа дуудаад өг. Эгч ээ. Гуйж байна. Надад туслаач дээ. Цагдаа дуудаад өгчих л дөө.
М: Хэн ч чамайг аврахгүй.
Чиао: Надад цагдаа дуудаад өгөөч дээ.
******************
Шэн: Юэюэ чимээ багатай орчинд дуртай. Ган хотод байдаг орчин сайтай бүх виллаг худалдаж ав.
Ж: Мэдлээ.
Чиао: Намайг авраач дээ. Би цагдаа дуудмаар байна.
Ав: Чиао Юэюэ, орилохоо боль. Ичихгүй байна уу?
Эх: Шаншан, Шэн ноён хоёрын хуриманд саад болох юм бол чамайг алчихна шүү.
Чиао: Намайг тавь.
Ав: Яв.
Чиао: Намайг тавь.
М: Бурхан минь. Ноён Шэн дээд зэрэглэлийн бүх шилдэг виллануудыг сүйн бэлгэнд худалдаж авсан гэж байна. Бүгд нийлээд тэрбум доллар болсон гэж байна.
Ав: Тэрбум аа. Шаншан хөрөнгө дагуулна гэж би мэдсэн юм аа. Чиао Юэюэгээс хамаагүй дээр.
Эр: Яаж байна аа?
Ав: Зүгээр ээ. Зүгээр. Манай охин өнөөдөр гэрлэж байгаа юм. Алив, хуримын амттан ид. Сайхан өдөр бөайна.
М: Чам шиг эмэгтэй ... нударганы амт үзээд үгэнд ордог болно оо. Ариун, баатарлаг эмэгтэй болж жүжиглэхээ боль. Өнгөрсөн шөнийг чи хэнтэй өнгөрөөсөн бэ? Надтай гэрлэхээр яачихаад байгаа юм?
Чиао: Битгий мөрөөд. Үхсэн ч, чамтай гэрлэхгүй.
М: Аятайхан хэлж байхад үгэнд орохгүй бол хүч хэрэглэнэ гэж мэд. Би энд чамтай унтана.
Чиао: Намайг тавь. Тавиач. Намайг тавь... намайг явуул... Намайг тавь... намайг яагаад ингэж байгаа юм бэ? Ах аа, та надтай гэрлэх үү? Надад ямар ч найдвар алга... намайг тавь. Тавиач... намайг тавь... тавь. Тавь гэж байна. Тавиач...
Шэн: Зогс.... Зогс. Миний эмэгтэйд гар хүрээд үзээрэй.
Ша: Шэн ноён ирж байна. Шэн ноён надтай гэрлэхээр ирж байна.
Эх: Хурдан үсээ янзал.
Ша: Зүгээр ээ. Яаж ч байсан би Шэн ноёнд таалагдана.
М: Шэн ноёнтон. Та яагаад энд...
Шэн: энийг аваад яв. Хөл, гарнуудыг нь хугал.
М: Шэн ноёнтон. Би яасан юм бэ? Тавь. Тавиач.
Шэн: Уучлаарай. Би оройтчихлоо.
Чиао: Шэн ноёнтон.
Шэн: Би байна. Чамтай гэрлэхээр ирлээ.
***************
Ша: Шэн ноёнтон, та андуураад байна. Таны гэрлэх гэсэн хүн би байна.
Шэн: Чи хэн юм? Чамд надтай гэрлэх эрх байхгүй.
Ав: Шэн ноёны гэрлэхийг хүссэн хүн Чиао Юэюэ гэж үү?
Шэн: Мэдээж.
Ша: Үгүй ээ, тийм байх ёсгүй. Чиао Юэюэ муу зальт үнэг. Шэн ноён миний эр. Яаж тэрнийг уруу татаж чадаж байна аа? Ёо...
Шэн: Миний эмэгтэйд хүрнэ гэнэ ээ. Дахиад хүрэх юм бол үхнэ гэж мэд.
Чиао: Үнэхээр надад туслахаар ирж. Гэхдээ яагаад?
Ша: Яаж намайг алгадаж чадаж байна аа? Шэн ноёнтон. Та надад сайн биз дээ?
Ж: Асуух хэрэг байгаа юм уу? Ноён Шэнд Чиао Юэюэ таалагддаг байсан.
Ав: Аан?
Эх: Юу?
Ша: Итгэхгүй байна. Итгэхгүй байна.
Чиао: Чиао Шаншан. Чи өөрийгөө их юманд боддог байх аа. Тиймхэн л юм байж шд.
Эх: Чиао Юэюэ. Чамд Шаншаныг басамжлах эрх байхгүй. Өө. Шэн ноён чамд хууртсан байж таараа.
Ав: Тийм ээ. Ноён Шэн. Чиао Юэюэ юу ч гэж хэлсэн бай, тэрэнд итгэж болохгүй. Манай Шаншан мундаг, ухаантай бас сайхан сэтгэлтэй. Чиао Юэюэ тэрний хаана ч хүрэхгүй. Ямар ч хэрэггүй амьтан. Бас саяхан шоронгоос гарсан.
Шэн: Чиао овогтынх бизнес хийх хүсэлгүй юм шиг байна. Миний шийдвэрт эргэлзээд байгаа юм уу?
Ав: Яалаа гэж дээ.
Ша: Шэн ноёнтон, би эсэргүүцэж байна. Би юугаараа тэрнээс дутуу болоод намайг биш тэрнийг сонгож байгаа юм бэ?
Шэн: ийм тэнэг асуултад хариулах хүсэл алга. Миний харж байгаагаар... тэрний бүх юм надад таалагддаг.
Ша: Чи...
Шэн: бяцхан охин минь... явъя.
Чиао: Хаашаа явах юм?
Шэн: Гэртээ харья.
Чиао: Гэр... Надад гэр байгаа гэж үү?
Шэн: Би чамд гэр өгнө. Чамайг нар салхинаас хамгаалаад зогсохгүй, тав тухтай сайхан амьдарч болох газар.
Чиао: Тэгэхээр... та надтай гэрлэх юм уу?
Шэн: Мэдээж. Намайг Шэн Южоу гэдэг. Чиао Юэюэтэй гэрлэхийг хүсч байна. Чиао авхай... надтай гэрлэх үү? Чиао авхай, надтай гэрлэх үү?
Чиао: Тийм ээ.
Ша: Чи...
Шэн: Хийхийг хүссэн юм байгаа бол хийж болно.
Чиао: Эмээгийн юмнуудыг надад буцааж өг.
Шэн: Чиний юмнуудыг хулгайлчихсан юм уу?
Ав: Яалаа гэж. Яалаа гэж. Буруугаар ойлгосон байна. Юэюэ манай сайн охин байхгүй юу. Тийм ээ?
Чиао: Юу бодож байгааг чинь би мэднэ. Та нар намайг яадаг байлаа? Хэдэн сайхан үг хэллээ гээд мартчихна гэж бодоо юу?
Ав: Чи манай охин биз дээ.
Эх: Тийм ээ.
Чиао: Би тэрний өмнөөс хоёр жил шоронд хоригдсон. Намайг өсгөсний чинь хариуг төлчихсөн. Шэн ноёнтон. Би яваад юмаа аваад ирье.
Шэн: Хөөе. Миний эхнэр ийм юм хийх шаардлагагүй.
Ав: Шэн ноёнтон. Манай Юэюэ тантай гэрлэж байгаа болохоор санаа зовох юм алга. Бид нар хамаатнууд болох нь байна шдээ.
Шэн: Юэюэ өөрийг чинь аав гэж хүлээн зөвшөөрвөл бид хамаатнууд. Тэрнээс асуугаад үзэх юм уу? Замаас зайл.
Ав: Шэн ноёнтон. Шэн ноёнтон. Шэн ноёнтон. Шэн ноёнтон.
Шэн: Миний Юэюэд бэлдсэн сүйн бэлэг энэ машинуудын багажинд байгаа. 600сая доллар. Хүсвэл дагаад явж болно. Амжиж ирэх юм бол бүгдийг нь та нарт өгье. Чадахгүй бол... бүгд Юэюэгийнх.
Чиао: Нэг л танил сонсогдоод байх чинь... нэг л өдөр том ганган машинтай залуу ... уртаас урт хормотой хуримын даашинз барьчихсан ирээд... намайг үнсээд... даашинзыг маань өмсүүлж өгөөд л, намайг тэврээд... машинд суулгаад аваад явна гэж мөрөөддөг.
Ав: Хөөе.
Ша: Та нар яаж байна аа?
Ав: Юэюэ. Юэюэ.
Чиао: Нээрэнгээсээ араас гүйх юм уу? Зүүд шиг санагдаад байх юм. Нээрэн тийм. Ээж аав хоёр араас орилоод гүйнэ... сүйн бэлэгнүүд... хүлээгээч... бид нар чамгүйгээр яаж амьдрах болж байна аа гээд л...
Ав: бид нар яаж чамгүйгээр амьдрах болж байна аа? Юэюэ.
Чиао: Арай гэж энэ айлаас саллаа. Сайхан байна. Ноён Шэн, баярлалаа. Яагаад надтай гэрлэж байгааг чинь мэдэхгүй ч... маш их баярлалаа.
Шэн: Мэдэхгүй гэж үү?
Чиао: би... мэдэх ёстой гэж үү?
Шэн: Өнгөрсөн шөнө юу болсныг санахгүй байгаа юм байх даа? зүүд гэж бодсоныг нь би итгэчихсэн юм бол уу?
Ав: Өнгөрлөө. Одоо яах вэ? Юэюэ бид нарт дургүй. Шэн ноён бид нарт яасан ч туслахгүй. Бид нарыг одоо тоохгүй дээ. Яавал дээр вэ?
Ша: Надад даатгачих... Зихао ах аа. Би Юэюэг олсон. Хаана байгааг нь хэлээд өгье. Тэрэн дээр одоо очиход болно. Чиао Юэюэ баярлах эрт байна.
*****************
Шэн: Надаас айгаад байгаа юм уу? Нааш ир. Би хүн иддэг араатан юм уу?
Чиао: Үгүй.
Шэн: Тэгвэл яагаад надаас айгаад байгаа юм? Надтай гэрлэх дургүй байгаа юм уу?
Чиао: Ноён Шэн. Хэдэн юм асууж болох уу?
Шэн: Асуу.
Чиао: би сургуулиа төгсөөгүй. Манай гэрийнхэн ч гэсэн надад дургүй. Би таны карьер, нэр хүндэд тусалж чадахгүй.
Шэн: Би чамтай гэрлэж байгаа болохоос туслах аваагүй.
Чиао: Гэхдээ би онгон биш.
Шэн: Чиао Юэюэ. Би чиний цорын ганц эр хүн.
Чиао: Таны хэлэх гэснийг ойлголоо.
Шэн: Чиао Юэюэ. Чи минийх... Ойлгосон уу? Тэрнийг хар даа. Бүр айчихаж. Хэд хоног хүлээж байгаад, өнгөрсөн шөнө би байсан гэдгээ хэлье.
Чиао: Би бас шоронд орсон. Тэр ч гэсэн хамаагүй юу?
Шэн: Чиао Юэюэ. Чи миний амьдралын ганц эмэгтэй. Би чамайг сонгосон болохоор чамд эргэлзэхгүй. Чиний үзэж туулсан зовлон, гомдол би өшөөг чинь нэг нэгээр нь авч өгнө.
Чиао: Намайг буруугүй гэдэгт итгэж байгаа юм уу?
Шэн: Тийм ээ. Би чамд итгэж байна.
Чиао: Ноён Шэн. Би амалъя. Таны эхнэр болж, таныг ойлгож, үнэнч байж, таныг халамжилж бас сайн байх болно. Миний өрөө аль нь вэ? Би тээшээ оруулаадахъя.
Шэн: Чиао авхай, нөхөр чинь залуухан, хүчтэй хүн. Бид хоёр дөнгөж сая гэрлэсэн. Тусдаа өрөөнд унтаж болохгүй.
Чиао: Гэхдээ гэрлэлтийн баталгаагаа аваагүй байгаа шд.
Шэн: Гэрлэлтийн баталгаагаа маргааш авна.
Чиао: Миний юу бодож байгааг яаж мэдсэн юм бэ?
Шэн: бяцхан охин минь. Бодол чинь нүүрэн дээр чинь бичигдчихсэн байна. Явъя. Өрөөндөө очиж хувцасыг чинь янзалъя.
Чиао: Ноён Шэн. Та яаж байна аа? Намайг буулга.
Шэн: Дахиад хөдлөх юм бол бөгсөн дээр чинь алгадна шүү. Ороод юмаа янзалж бай.
Чиао: Надад өөр юм байхгүй. Энэ чемодан л байгаа.
Шэн: Гаргахгүй юм уу?
Чиао: Гаргах хэрэггүй. Аав ээж хоёр намайг айлын гэрт амьдарч байгаа гэсэн. Эзэн нь хэзээ ч хөөж магадгүй гэсэн. Тэгэхээр гаргахгүй бол явахад амар.
Шэн: Чионюутайгийн виллаг Чиао Юэюэгийн нэр дээр шилжүүл. Яг одоо. Одооноос энэ вилла чинийх.
Чиао: Үгүй ээ, болохгүй. Хэтэрхий үнэтэй.
Шэн: Ганц энэ вилла ч биш, машины багажинд байсан 600сая долларын үнэтэй сүйн бэлэг бүгд чинийх. Ойлгож байна уу?
Чиао: 600сая доллар аа?
Шэн: Хувцаснуудаа гаргаад өлгөчих...
Чиао: Ноён Шэн. Би... би... би...
Шэн: Нөхөр гэж дууд.
Чиао: аан?
Шэн: Яасан? Дургүй байгаа юм уу?
Чиао: Нө-нөхөр...
Шэн: Энд байна.
Чиао: Үнэхээр...
Шэн: Яагаад удаад байгаа юм?
Чиао: Битгий хар. Энэ минийх....энэ минийх.
Шэн: Хоолоо сайн идэж бай. Хувцасаа өлгөхөөр өндөр болох хэрэгтэй.
Чиао: би хорь хүрчихсэн. Дахиад өсөхгүй байх.
Шэн: Өндөр болохгүй байсан ч хамаагүй. Бусад хэсгээрээ өсөхөд болно.
Чиао: Гаж донтон.
Шэн: Ийм байхыг нь хараагүй юм байна.
Чиао: Шэн ноён тийм ч аймаар биш юм шиг байна. Өнгөрсөн шөнө тэр хүн үлдээсэн байх. Гаж донтон. Гадна утас дуугараад байна. Байна уу? Байна уу? Та...
Шэн: Иймхэн юмыг өөрөө мэдээд шийд.
Чиао: Тохиолдол байж. Ноён Шэн. Яаж өнгөрсөн шөнийн хүн байх вэ дээ?
Шэн: Яасан?
Чиао: Зүгээр ээ. Би түрүүлээд шүршүүрт орлоо. Үгүй ээ.
Шэн: Тийм гэж хэл.
Чиао: Ноён Шэн. Өчигдөр би хүн чадуулчихсан. Би хэнтэй унтсанаа ч мэдэхгүй байна.
Шэн: Айгаад байгаа юм уу?
Чиао: Сайн санахгүй байгаа ч... миний хувьд хар дарсан зүүд байсан...
Шэн: Өчигдөр чиний надад өгсөн цай эмтэй байсан.
Чиао: Тийм байх ёсгүй. Би тэгээгүй... тийм байх ёсгүй. Би тэгээгүй.
Шэн: Тэр биш байсан гэж үү? Би буруу ойлгосон юм уу?
Чиао: Надад л асуудал байна... би айгаад байна. Надад жаахан хугацаа өгч болох уу?
Шэн: Юэюэ. Хоёулаа маргааш гэрлэлтээ батлуулъя.
*****************
Чиао: Өнөөдөр би Шэн ноёнтой гэрлэлтээ батлуулна.
Эм эм эм: Хатагтай, өглөөний мэнд.
Чиао: Өглөөний мэнд.
Эм: эзэгтэй, Шэн ноён энэ хувцаснуудыг танд бэлдсэн.
Чиао: Гоё юм аа.
Эм: бид нар өмсүүлээд өгье.
Чиао: Зүгээр ээ. Би өөрөө өмсчихье. Энд үлдээчих. Баярлалаа.
Эм эм эм: Хөөх. Эзэгтэй та хөөрхөн юм аа.
Чиао: Баярлалаа. Мартсанаас, Шэн ноён яасан? Хаашаа явсан бэ?
Эм: Шэн ноён таныг Бүртгэлийн газрын өмнөх цэцэрлэгт хүлээж байгаарай гэсэн.
**************
Чиао: Би тэр хүнтэй унтаагүй байсан бол... бүх юм өөр байх байсан.
Зи: Юэюэ. Дахиад хэзээ ч... би дахиад чамайг хэзээ ч орхихгүй.
Чиао: Ах аа.
Зи: Чи хаана байсан юм бэ? Утсаар чинь холбоо барьж болохгүй байсан. Хоёр жил сайн сууж байсан уу?
Чиао: Хоёр жил... би...
Зи: чамайг ямар их санасныг мэдэх үү?
Шэн: Тэрнийг тавь. Тэрнийг тавь.
Чиао: Ноён Шэн. Таны бодож байгаа юм биш ээ. Би...
Зи: Гуравдугаар авга аа. Яагаад Юэюэг тэврээд байгаа юм бэ?
Шэн: Яагаад тэврээд байгааг хэлээд өг.
Чиао: Ах аа, би... Шэн ноён миний нөхөр... Бид хоёр өнөөдөр гэрлэлтээ батлуулах гэж байгаа.
Зи: Юу? Юэюэ. Чи дөнгөж хорьтой. Тэр миний гуравдугаар авга ах.
Чиао: Би...
Зи: Юэюэ. Өнгөрсөн хоёр жил юу болсныг хэлээдэх. Гуравдугаар авга чамайг хүчилсэн үү? Чамд яг юу тохиолдсон юм бэ? Надад хэлчих. Би чамд тусалъя.
Чиао: Энэ миний хүсэл.
Зи: Юэюэ. Чи сайн оюутан. Багш нар, ангийнхан, сургуулийн дээд ангийнхан бүгд чамайг магтдаг. Чи ирээдүйд том амжилтанд хүрэх хүн. Чи... дэлхийд алдартай эрдэмтэн болж чадна. Шилдэг бизнесмен болсон ч болно. Яагаад ийм залуу байж гуравдугаар авгатай гэрлэж байгаа юм бэ?
Шэн: Шэн Зихао, амаа тат.
Зи: Би ойлгохгүй байна. Гуравдугаар авгын юунд нь болсон юм? мөнгө, эрх мэдэлтэй болохоор уу?
Чиао: Тийм биш ээ.
Зи: Тэгээд өөр юу юм? Чи түрүүн хэлсэн... би ч гэсэн Шэн овогтой. Мөнгө хэрэгтэй юм бол... надад байгаа.
Шэн: Шэн Зихио. Гуравдугаар авга эгчтэйгээ яаж яриад байгаа юм?
Зи: Гуравдугаар авга эгч.
Шэн: Авга эгчээсээ уучлалт гуй. Гадаадад хоёр жил болсон биш, Шэн овгийг хэн удирддагийг мартаа юу? Хурдан уучлалт гуй.
Зи: Чиао Юэюэ. Уучлаарай. Чам руу хашгичих ёсгүй байсан юм. Чамд үнэхээр урам хугарч байна.
Чиао: уучлаарай. Уучлаарай.
Шэн: Шэн Зихао. Өнгөрсөн хоёр жил чи хаана байсан юм?
Зи: Гадаадад сурч байсан. Утас нь болохгүй байсан. Холбоо барьж болохгүй байсан.
Шэн: Тэнгэрийн хүү утсаар ярьж чадахгүй байж. Шэн овогттой холбоо барьсан чинь юу гэж байна. Тэрнийг өөр амьдралтай болсон, чамд сайн байхаа больсон гэж хэлсэн үү? Тэгээд гунигласандаа чи гадаад яваад, эргэж хараагүй биз дээ? Тийм үү?
Зи: би...
Шэн: Юундаа уурласан юм? Чи Юэюэг мэддэг болоод арван жил болж байгаа. Гэрийнхэн нь тэрэнд яаж ханддагийг мэдэхгүй юу? ...
Зи: Үгүй ээ, би...
Шэн: Яагаад гэнэтхэн сургуулиасаа гарсан юм бол? Яагаад гэнэтхэн явчихав? Яагаад гэнэтхэн алга болчихов? Яагаад гэнэтхэн надтай гэрлэсэн байх вэ? Чи хэзээ ч үнэнийг хайгаагүй. Чи зөвхөн харахыг хүссэнээ л хайдаг. Хүссэнээрээ боддог. Шэн Зихао. Чиний хаана алдсаныг би хэлээд өгье. Хүн хүссэн зүйлээ тэмцэж байж олж авдаг юм. явъя. Гэрлэлтээ батлуулъя.
Зи: Үгүй ээ. Юэюэ. Гэрлэлтээ батлуулах хэрэггүй.
Чиао: Ах аа.
Зи: Юэюэ. Би чамд сайн гэдэгээ хэлж байгаагүй.
Чиао: Юу гэнэ ээ? Надад сайн гэсэн үү?
Зи: Тийм ээ, би чамд хайртай. Гэхдээ чи сургуулиа төгстөл хүнд сайн болохгүй гэсэн. Тэгээд би чамайг хүлээж байсан юм. тэрэнтэй гэрлэх хэрэггүй. Намайг сонго. Намайг сонго. За юу?
Шэн: Юу хийгээд байгаа юм? Шэн Зихао.
Чиао: Битгий.
Шэн: Тэрнийг өмөөрч байгаа юм уу?
Чиао: Бид нар зүгээр л найзууд. Сургуульд байхад надад тусалдаг байсан. тийм болохоор тэрнийг цохих хэрэггүй.
Шэн: Сонсов уу? Зүгээр л нэг найз.
Зи: Зүгээр найз аа? Итгэхгүй байна.
Шэн: Дахиад... миний өмнө өөр эрэгтэйг өмөөрөх хэрэггүй.
Чиао: Ойлголоо. Ах аа. Надад сайн байдагт баярлалаа. Гэхдээ...бид хоёр тохирохгүй...
Зи: Тохирохгүй ээ? Тохирохгүй.
Шэн: Шэн Зихао. Чи өөрөө сайн бодоод үз. Яагаад алдсанаа...
***************
Чиао: Түрүүнээс хойш ууртай байх шиг байна. Ноён Шэн. Бодлоо өөрчилсөн бол... би...
Шэн: Харамсаад байгаа юм уу? Шэн Зихао чамд сайн гэдгийг мэдээд тэрийг сонгож байгаа юм уу?
Чиао: Үгүй ээ. Та намайг сайн мэдэхгүй. Надад олон сул тал байдаг. Би төвөг удаж, нэр хүндийг чинь л унагах байх. Би танд тохирохгүй.
Шэн: сул тал байгаа. Туранхай, намхан... чи хэтэрхий туранхай. Хулчгар. Амархан айдаг. Хүн дээрэлэж байхад ам зөрж, өөрийгөө хамгаалж, тэмцэхийг мэддэггүй. Яагаад үсийг нь зулгааж, эсэргүүцдэггүй юм. өөрийн чинь буруу биш байхад чи уучлалт гуйдаг. Яагаад уучлалт гуйж байгаа юм?
Чиао: би тийм муу биш шдээ. Гэхдээ би олон хүнийг ганцаараа дийлэхгүй. Бас... төрсөн ээж аав хоёр маань намайг тэгнэ гэж би яаж мэдэх юм? Та бэлэн юман дээр төрсөн. Бидэн шиг хүмүүсийг ойлгохгүй. Бид нар өдөр болгон цадталаа идэж чаддаггүй. Амьдрал ямар хэцүү байдгийг ч мэдэхгүй.
Шэн: Дэмий юм ярьж байх зав алга.
Чиао: Ноён Шэн, яаж байна аа? Буулгаач. Чиао Юэюэ. Миний эмэгтэй гэдгээ битгий март. Дахиад хэн ч чамайг гомдоохгүй. Хурдан гэрчилгээгээ авъя.
Шэн: За.
Эм: Сүйт залуу, бүсгүй хоёр ойртож зогсоод инээгээрэй. За. Нэг... хоёр, гурав. Аз жаргал хүсье.
Чиао: Би гэрлэчихлээ. Ноён Шэн. Уур чинь гараагүй юм уу?
Шэн: Уур хүрээд байна.
Чиао: Хөгшин байж, жаахан хүүхэд шиг...
Шэн: Хөгшин?
Чиао: Буруу хэлчихлээ...
Шэн: Уучлалт гуйгаад нэмэргүй. Чам шиг хүмүүст ойлгуулах ганц арга байдаг юм
Чиао: Юу?
Шэн: Орон дотор эхнэр нөхрүүдийн хийдгийг хийх... Орон дотор эхнэр нөхрүүдийн хийдгийг хийх.
Чиао: Гаж донтон.
Шэн: Би өдөр мэс засалтай. Чамайг жолоочоор хүргүүлье.
Чиао: Мэс засалтай байж, гэрлэлтээ батлуулах гээд явж байдаг. Ингэж яарах ямар хэрэг байна аа?
Шэн: Яарсан юм биш. Би ном журмын дагуу, төлөвлөж хийх дуртай. Би өнөөдөр хийх юмыг хойшлуулах дургүй.
Чиао: Аан.
Шэн: Чиао Юэюэ. Энийг чамд...
Чиао: Юу юм? ямар гоё бөгж вэ? Энийг... Надаа өгч байгаа юм уу?
Шэн: Тийм.
Чиао: Гоё юм аа.
Шэн: Гэнэн гэдэг нь. Юм үзээгүй юм шиг.
Чиао: Юм үзээгүй л байгаа биз.
Шэн: Тэгвэл өдөр болгон шинэ юм үзүүлнэ ээ.
Чиао: Баярлалаа. Ноён Шэн. Би анх удаа л бэлэг авч байна. Хамгийн гоё бэлэг. Ёстой үзэгслэнтэй. Гоё харагдаж байна. Яг надад зориулж хийсэн юм шиг.
Шэн: Чиао Юэюэ. Тэгвэл нөхрийнхөө үгэнд ор. Хэзээ ч гарнаасаа салгаж болохгүй шүү.
Чиао: Авахгүй ээ. Үхсэн ч зүүгээд үхнэ.
*****************
Эмээ: Ач хүүгийн маань эхнэр. Хөөрхөн юм аа. Бас эгдүүтэй. Сайн охин байна. Шэн Южоутай гэрлэчих гэж. Хайран юм. Эзэгтэй. Эзэгтэй, хутганд битгий хүр. Ийм хөөрхөн гараа гэмтээчихвэл яах юм?
Чиао: Зүгээр л ногоо хэрчих гэж байна. Би байнга хийдэг юм. Ингэхэд эмээ, та хэн билээ?
Эмээ: Би энэ гэрийн... даамал байна. Даамал нь байна.
Чиао: Сайн уу, даамал эмээ.
Эмээ: Сайн сайн. Сайн сайн. Чи Шэн овогтын бэр болсон. Ийм юм хийх хэрэггүй.
Чиао: Зүгээр ээ, эмээ. Ноён Шэн надад амьдрах газар өгсөн. Бас хооллож байгаа. Би чадах юм аа ч болов хиймээр байна.
Эмээ: Гэрлэчихсэн байж ноён Шэн гэж дуудаад. Хэтэрхий ёсорхуу байна шүү. Нөхөр гэж дуудаж бай, охин минь.
Чиао: Эмээ... эмээ, би дөнгөж ирсэн болохоор юу ч мэдэхгүй. Буруу юм хийвэл надад хэлж байгаарай.
Эмээ: Чи сайн охин, бүгдэд нь таалагдана.
Чиао: Би таалагддаг гэж байна. Ашгүй дээ. Баярлалаа, эмээ. Эмээ, би хаалга тайлаадахъя. Чи... Чиао Шаншан. Юу хийгээд байгаа юм? Энэ чиний гэр биш.
Ша: Инээд хүргэчихлээ. Тэгээд чиний гэр үү?
Шэн: Чионюутай виллаг Чиао Юэюэгийн нэр дээр шилшүүл. Яг одоо.
Чиао: Тийм ээ, минийх.
Ша: Чиао Юэюэ. Мөрөөдөхөө боль. Шэн ноёнтон чамд сайн байх боломжгүй. Эртээд тэрэнтэй сохор болзоогоор уулзахад чи ч гэсэн тэнд байсан. намайг яаж сонирхож байсныг нь чи харсан. Өөрийгөө хар л даа. Намайг хар. Нүдтэй хүн бол хараажийн ойлгомжтой. Шэн ноён чамайг ашиглаж надаар хардуулах гэж байгаа юм. Шэн ноёнтон чамайг яасан ч гэртээ амьдруулахгүй. Чемодан чинь зочны өрөөнд байгаа байлгүй.
Ша: Чи... Энд алга. Дээд давхарт байгаа байх.
Чиао: Чиао Шаншан. Чиао Шаншан, болов уу?
Ша: Өө, за. Энд байгаа юм байна. Алга. Яагаад байдаггүй билээ?
Эмээ: Шэн овогтын эзэгтэй юмнууд мастер унтлагын өрөөнд байж таараа шд.
Ша: Эзэгтэй гэнэ ээ? Чиао Юэюэ. Ойлгомжтой. Шэн ноёныг эзгүй байхад чи өөрөө хувцасаа хийсэн байж таараа. Ичгүүргүй амьтан.
Чиао: Чамтай адилхан гэж бодоо юу?
Ша: Мөрийцөх үү. Гурав хоногийн дотор чамайг хөөнө. Тэгээд би нүүж ирнэ.
Эмээ: Урам чинь хугарах байх даа. Энэ Виллаг Шэн овогтын эзэгтэйн нэр дээр шилжүүлсэн. Юэюэгийн нэр дээр.
Ша: Итгэхгүй байна. Шэн ноёнтон эмэгтэй хүнд ойртдоггүй. Яаж тэрэнд ийм сайн байх юм?
Эмээ: Манай Юэюэ дур булаам юм чинь.
Ша: Чиао Юэюэ. Чамайг би дутуу үнэлж. Чи Шэн ноёныг хичнээн хуурч, иймэрхүү жижиг сажиг юм авсан ч тэр яасан ч чамтай гэрлэхгүй. Гэрлэлтийн баталгаа бол бүр ч авахгүй.
Чиао: Яагаад надтай гэрлэхгүй гэж бодоо вэ?
Ша: Чи дээд сургуулиа ч төгсөөгүй. Шоронд орсон. Шэн ноёнтны нэрийг гутаахаас цаашгүй. Чиний царайг л харсан биз. Чамаар тоглох юу ч биш. Тэр яаж...
Эмээ: Энийг хар... энийг хар. Энэ үгийг харж байна уу? Сохор биш бол уншаад өг. Сүйт залуу Шэн Южоу. Жаахан хэцүү зурлагатай ч би зөв уншсан байх ёстой. Тийм үү? Сүйт бүсгүйн нэр нь амархан зурлагатай. Чиао Юэюэ. Харав уу?
Ша: Муу хөгшин зөнөг. Нэг муу даамал байж надтай яаж яриад байгаа юм?
Чиао: Чиао Шаншан. Яагаад хөгшин хүн түлхээд байгаа юм?
Ша: Түлхсэн ч яадаг юм? Чиао Юэюэ. Шэн ноёнтон гэрлэсэндээ битгий бардамна. Өөртөө эрдэж, надтай сөргөөцөлдөхөө боль. Та хоёр гэрлэсэн байсан ч, тэр чамаас сална.
Эмээ: Манай Шэн овогтынд бэлэвсэрч үлдэхээс сална гэсэн ойлголт байхгүй.
Ша: Хэн чамайг ярьж гэсэн юм?
Чиао: Чиао Шаншан, хангалттай. Хурдан эндээс яв. Үгүй бол хамгаалагч дуудчихна шүү.
Ша: Зоригтой юм гээч. Яасан надаас айгаа юу? Бага байхаасаа өдий хүртэл чи надад дээрэлхүүлдэг байсан. Чамайг зодсон ч, хараасан ч, чамайг зүссэн ч ч тэр. Чамайг эсэргүүцэх юм бол ээж аав хоёр чамайг зодно.
Шэн: Хүн дээрэлхэж байхад чи өөрийгөө хамгаалж, тэмцэж мэддэггүй. яагаад үсийг нь зулгааж, муудалцдагүй юм бэ. Буруугүй байж чи уучлалт гуйдаг. Яагаад тэгдэг юм?
Чиао: Би Шэн ноёны эхнэр.
Ша: Одоо ч ялгаагүй.
Чиао: Тэрнийг ичгэвтэр байдалд оруулж болохгүй. Чи...
Эмээ: Алив. Чанга цохь. Үсийг нь зулгаа. Алаад өг... алив...
Чиао: Аль дээрнээс ингэмээр байсан юм...
Эмээ: цохь. Цохиод өг. Чанга цохь. Юэюэ...
****************
Эмээ: Южоу... Юэюэг үзээд өг. Чиао Шаншан Юэюэг гэмтээчихсэн. Хүнд гэмтсэн.
Чиао: Хэтрүүлж байгаа юм. Шэн эмч ээ, ажилд чинь саад болохыг хүсээгүй юм. би зүгээр л...
Шэн: Ажлын цагаан хувийн юм яриад хэрэггүй.
Чиао: Уурлачихлаа. Чиао Шаншантай муудалцсан, бас ажилд нь саад болсон гээд уурлачихлаа.
Эр: Өвчтөн гараад эхлээд үзүүлэх хүснэгт бөглөх ёстой.
Шэн: Үгүй ээ. Би өөрөө. Нэр.
Эмээ: Чи чинь яагаад байгаа юм? Нэрийг нь мэдэхээ байчихаа юу?
Шэн: Өвчтөний асран халамжлагч гарч бай. Ажилд саад болоод байна.
Эмээ: Чи...
Чиао: Чиао Юэюэ. Намайг Чиао Юэюэ гэдэг.
Шэн: Нас.
Чиао: 20 настай. Ноён Шэн, их ууртай байна.
Шэн: Гэр бүлийн байдал.
Чиао: Мэдэж байгаа биз дээ?
Шэн: Асуултанд хариул.
Чиао: Гэрлэсэн. Гэрлэчихсэн. Өнөө өглөө гэрлэлтээ батлуулсан. Хар даа. энэ миний хуримын бөгж.
Шэн: Юу өвдсөн бэ?
Чиао: Өвдсөн юм алга, зүгээр л...
Эмээ: Гэмтсэн. Хүнд гэмтсэн. Нуруу нь. Нааш ир... нааш ир. Наашаа. Энийг хар...
Шэн: Хаана?
Чиао: Би зүгээр ээ. Энд олон хүн байна... би зүгээр ээ. Энд олон хүн байна. Би...
Шэн: энд үү? Юу чинь өвдсөн юм?
Эр: Тэр олон эмч, сувилагч нар араас нь гүйгээд байхад тоож ч хардаггүй байж.
Эр: Харин тийм. Ажлаа хийхдээ дандаа бээлий өмсдөг. Шэн эмч бас бараг арьдаггүй. Эмэгтэй өвчтөнд хамаагүй хүрээд байгаа юм биш үү?
Эр: Шэн эмчийг ийм гэж мэдээгүй юм байна.
Чиао: Шэн эмч цагаан халат өмсчихөөрэй зөөлөн харагдаж байна. Хослолтой байдгаасаа огт өөр. Бас энэ үнэр... ямар танил үнэр вэ? Тэр шөнийн хүн шиг...
Шэн: Хатагтай Шэн. Биеэ барих хэрэгтэй шүү. Ажлын цаг болж байна.
Чиао: Би тэгээгүй...
Шэн: юу чинь өвдсөн юм?
Чиао: Би гэмтээгүй гээд байхад. Чиао Шаншан гэрт ирж, олон юм хэлсэн. Даамал эмээг түлхэхээр нь миний уур хүрээд...тэгээд... гэхдээ би гэмтээгүй.
Шэн: Даамал эмээ? Гарч бай... Тэр эмээ, миний эмээ.
Чиао: Юу? Тэр... эмээ чинь юм уу? Яагаад? Ноён Шэн. Яагаад ийм халуун байгаа юм? өвдчихсөн юм уу? Эмчид үзүүлэх үү?
Шэн: Үгүй ээ, би эмч шд.
Чиао: Тэгээд өөрийгөө үзэх юм уу?
Шэн: чи ийм үг сонссон уу?
Чиао: Ямар үг?
Шэн: эмч хүн өөрийгөө эмчилж чаддаггүй гэж.
Чиао: Нээрэн үү?
Шэн: Би бас халуураагүй. Миний дур…
Чиао: Юун дур?
Шэн: Өвчин байгаа юм. эмчлэхэд хэцүү. Энэ хорвоод надад ганцхан хүн тусалж чадна.
Чиао: Хэн? Шэн эмч ээ, эмнэлэг дээр байна.
Шэн: Эмнэлэг дээр, биш өөр газар болно гэсэн үг үү?
Чиао: Яагаад миний үгийг буруугаар ойлгоод байгаа юм бэ? Ёоёо...
Шэн: Яасан бэ?
Чиао: Зүгээр ээ.
Шэн: Миний эхнэрт гар хүрээд, үхэхийг хүссэн юм байх даа...
***************
Шэн: Миний эхнэрт гар хүрээд, үхэхийг хүссэн юм байх даа...явъя.
Чиао: Хаашаа явах юм?
Шэн: Явж чиний өшөөг авъя.
Чиао: Хэтрүүлэх хэрэггүй ээ. Шэн эмч ээ, миний шархыг дахиад хар даа.
Шэн: Дуугүй бол...
Бүгд: Ноёнтон, эзэгтэй.
Эр: нёонтон, эзэгтэй та хоёр хаачих гэж байгаа юм?
Шэн: Нэг хүн эхнэрийг маань гэмтээсэн байна. Би явж өшөөг нь авна.
Эр: Таны эхнэрийг гэмээсэн? Амьдралаас залхаж дээ.
Эр: Манай ноёнтон гучин жил ганц бие явсан.
Эр: Арай гэж эхнэр авч байхад. Явж өшөөг нь авъя.
Чиао: Би гэмтээгүй ээ.
Ша: Шэн ноёнтон. Ашгүй та хүрээд ирлээ. Би танай гэрт тантай уулзахаар очсон. Гэтэл Чиао Юэюэ намайг ийм болтол зодчихлоо.
Шэн: Аль гараараа чамайг гэмтээсэн бэ?
Ша: Шэн ноёнтон. Та миний өшөөг авч өгөх үү?
Шэн: Хэл дээ.
Чиао: Замбараагүй байсан болохоор би санахгүй байна.
Шэн: Тэгвэл хоёрыг гарыг нь хугал.
Эр: Манай эзэнтний эхнэрийг зодно гэнэ ээ. Яасан ч зүгээр орхихгүй.
Чиао: Тайван бай. Тайван бай.
Ша: Шэн ноёнтон. Гэмтсэн хүн нь би. Энийг хар л даа. намайг ийм болтол зодсон. Чиао Юэюэгийн үс хүртэл яагаа ч үгүй байгаа биз дээ.
Шэн: Миний эхнэр мундаг байна.
Бүгд: Эзэгтэй ёстой мундаг... Эзэгтэй ёстой мундаг...
Ша: Шэн ноёнтон, та андуурчих шиг боллоо. Би буруу юм хийгээгүй. Та надад сайн гэдэг нь ойлгомжтой байхад... Чиао Юэюэ, шоронд орсон. Бас хөдөө өссөн. Ямар ч боловсролгүй амьтан яаж танд тохирох юм? ... Шэн ноёнтон, би таныг сайн халамжилна аа.
Шэн: Юугаа хүлээсэн юм? Гарыг нь хурдан хугал.
Бүгд: Мэдлээ.
Ша: Ёоёо... ёоёо. Ёоёо...
Чиао: Байз.
Ша: Намайг тавь новшнууд аа. Тавь гэж байна. Тавь. Шэн ноёнтон, би ямар буруу юм хийсэн юм.
Чиао: Ингээд хэрэггүй. Зүгээр л сайн айлгачих.
Шэн: Тэрнийг талархана гэж бодож байна уу? Иймэрхүү хүмүүсийг анхнаасаа сайн сургах хэрэгтэй байдаг юм. Үгүй бол... үгүй бол чамайг ахин дахин дээрэлхэнэ.
Чиао: Тэр ч байнга намайг дээрэлхдэг л дээ.
Ша: Намайг тавь. Шэн Южоу би төрсөн ээж аавыгаа олсон. Миний төрсөн ээж аав Цуй овогтынх. Тэд нар чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Шэн: Цуй овогт гэнэ ээ?
Эр: Эрх мэдэлтэй хүмүүс. Гэхдээ Шэн овогтыг гүйцэхгүй.
Шэн: Дэмий юм ярихаа боль. Хурдал.
Чиао: Энэ арай л хэтрээд байна. Зүгээр л айлгачих. Гарыг нь таслах хэрэггүй.
Шэн: Миний эмэгтэйг гэмтээсэн хүнд гарыг нь таслах юу ч биш.
Чиао: Би зүгээр ээ. Харл даа. бараг эдгэчихсэн.
Шэн: Тэгээд яах вэ?
Чиао: Сайн сургаад өг.
Шэн: За. Тэгвэл гарыг нь хугал.
Чиао: Хугалчихаж байгаа юм уу?
Эр: Асуудалгүй.
Ша: Туслаарай. Туслаарай. Хүн алах нь. Туслаарай.
Шэн: Чиао Шаншан. Өнөөдөр Юэюэг бодоод чамайг ингээд өнгөрөөе. Дараа дахиад ингэвэл юу болохыг чи мэдэж байгаа.
Чиао: Амьдралдаа анх удаа л хэн нэг нь намайг ингэж өмөөрөхийг харж байна.
Эр: Эзэн чамайг өршөөсөн ч, бид нар чамайг харж үзэхгүй. Эзэнтний эхнэрийг дээрэлхэж байдаг. Сайн зод...
Чиао: Нээрээ... дур гэдэг өвчин чинь ямар өвчин юм?
Эр: Эзэгтэй, нэг юм асууя. Эзэнтэн тийм өвчин тусахгүй биз дээ, тийм ээ. Эзэгтэй, үнэхээр гэнэн юм аа. Эзэнтэн юу ч үгүй идэх байх.
Чиао: Тийм гэж үү?
Эр: мэдээж. Эзэгтэй ингэе. Та гэртээ очоод бал аваад... зүүн талд нь таа гэж бичээд... баруун талд нь шаал гэж бичээд... энэ хоёр үгийг нийлүүлээд харвал... эзэнтний яриад байгаа өвчинг мэдэж болно.
Шэн: Ажил чинь багадаад байна уу? Хэрэггүй юм яриад.
Эр: Би ажлаа хийлээ...
Чиао: Таа... шаал... Өө. Өө... одоо л ойлголоо. Шэн...
****************
Чиао: Ноён Шэн надаар хүүхэд гаргуулах гэж л гэрлэсэн.
Шэн: Унтахгүй яасан юм? Нойр чинь хүрэхгүй байна уу? Энд байх тухгүй байна уу?
Чиао: Үгүй ээ. Ноён Шэн. Тан шиг хүнд би таалагддаггүй байж таарна. Хүүхэдтэй болох гэж надтай гэрлэсэн биз дээ?
Шэн: Чи нээрээ... Гэнэтхэн ингэж хамаагүй яриад...
Чиао: Би чадна аа.
Шэн: Юу хийгээд байгаа юм?
Чиао: Хүүхэдтэй болохын тулд хувцасаа тайлах ёстой биз дээ?
Шэн: Хэн тэгж хэлсэн юм? Хувцасаа өмс. Дахиад ингэх хэрэггүй.
Чиао: Ноён Шэн. Намайг бохир гэж бодож байгаа байх.
Шэн: Чи чинь юу яриад байгаа юм? чи чинь юу яриад байгаа юм?
Чиао: Би ганц л удаа хүнтэй унтаж үзсэн.
Шэн: Юэ арь. Би чамайг буруугаар бодож байсан нь үнэн. Гэхдээ би яасан чиний байдлыг буруугаар ашиглахгүй. Би чамайг өөрөө хүсэх хүртэл хүлээнэ. Юу болсон юм? би буруу юм хэлчихсэн үү? Гомдоочихсон уу?
Чиао: Үгүй ээ. Тийм биш. Зүгээр л бодож байна. Тэр шөнө би тэр танихгүй хүнтэй унтаагүй бол... бүх юм өөр байх байсан бол уу?
Шэн: Одоо ч гэсэн мартаж чадахгүй байна уу? Тэр хүн гэнэтхэн өмнө чинь гараад ирвэл...
Чиао: Үгүй ээ, харахыг хүсэхгүй байна...
Шэн: Юэ арь.
Чиао: Тэр намайг хүнд байдалд орсон байхад ашигласан. Надад эм уулгачихсан байсан. тэр... намайг эмнэлэгт хүргэж өгөөгүй. Угаалгын өрөөнд орхиж болох л байсан... Гэтэл тэр...
Шэн: Тэр ч бас... чамайг дургүй байгааг мэдээгүй.
Чиао: Би буруутгах ёсгүй байх. Яагаад? Яагаад надад дандаа муу юм тохиолддог юм бэ?
Шэн: Юэ арь. Үгүй ээ. Дахиад муу юм тохиолдохгүй. Хэдхэн хоног хүлээчих. Би нэрийг чинь цэвэрлэж өгнө. Чи хүссэнээ хийж болно. Тэр үед би...
Чиао: та яана гэж?
Шэн: Чамд нэг юм хэлнэ ээ. Уучлах үгүйгээ чи өөрөө шийдээрэй.
****************
Чиао: Сайн нохой зам хаадаггүй юм.
Ша: Чиао Юэюэ. Чи хүн шоолохоос өөр юу чаддаг юм? хойшид намайг харахаараа газар ширтэж бай. Яагаад гэвэл би Цуй овгийн Цуй авхай болсон. Би л хүсэх юм бол аав ээж хоёрыгоо Шэн овогтынд очоод гэрлэх санал тавиулж чадна. Тэгвэл тэр чамаас салаад, надтай гэрлэнэ.
Чиао: Нээрэн үү? Өнөөдөр миний баяр хүргэхийг харах гэж ирээ юу?
Ша: Тийм биш ээ. Миний төрсөн аав ээж хоёр надад зориулж том үдэшлэг хийж байгаа. Алдартай одууд, бизнесменүүд, улс төрчид гээд бүгд ирнэ. Шэн Южоу ч гэсэн ирнэ. Би чамайг урьж байна.
Чиао: Намайг уу?
Ша: Татгалзах хэрэггүй. Энэ миний амьдралын хамгийн жаргалтай мөч. Ирэхгүй бол миний аз жаргал жаахан л хасагдана.
Чиао: Би яасан гэж татгалзах юм?
Ша: Гайхалтай. Энэ миний чамд бэлдсэн даашинз.
Чиао: Санаа зоволтгүй, би энэ даашинзыг өмсөөд очино.
Ша: Чиао Юэюэ. Чи их том болж.
Чиао: Тэгэлгүй дээ. Би... чамд дээрэлхүүлдэг Чиао Юэюэ байхаа больсон. Би өөрийнхөө юмнуудыг бүгдийг нь буцааж авна.
Ша: Буцааж авна аа? Яаж авах юм? Авга эх, үеэл дүү хоёртой орооцолдчихоод...
Зи: Чаиао шаншан. Юэюэг дээрэлхэхээ боль.
Ша: Ах аа. Би дээрэлхээгүй. Тэрнийг дээрэлхээд байгаа хүн нь танай гуравдугаар авга, Шэн Южоу.
Зи: Юу гэнэ ээ?
Ша: Тийм биз дээ? Чиао Юэюэ. Хурдан ахад хэл. Чамд эм уулгасан. Ухаанаа алдаад Шэн Южоугийн өрөөнд орчихсон. Тэгээд тэрэнтэй унтчихсан болохоор гэрлэхээс аргагүй болсон гэдгээ хэл.
Чиао: Юу гэнэ ээ? Ухаанаа алдаад Шэн Южоугийн өрөөнд орчихсон гэнэ ээ?
Ша: Чи мэдээгүй юм уу? Чамд хэлээгүй юм уу?
Зи: Энэ үнэн юм уу. Юэюэ. Энэнээс болж гуравдугаар авгатай гэрлэсэн юм уу? Чи яагаад ийм тэнэг юм бэ?
Чиао: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Чиао Шаншан. Худлаа ярихаа боль.
Ша: Миний хэлдэг үнэн. Шэн Южоугаас асуугаад үзэхгүй юу. Чамд дахиад худлаа хэлэхгүй байлгүй дээ. Нээрэн, ах аа. Чиао Юэюэ танд сайн гэдгийг та мэдэхгүй байх. Тэмдэглэлийнх нь дэвтэрт таны тухай бичсэн байна лээ. Надад итгэхгүй байвал өөрөө үз.
Чиао: Үнэхээр ноён Шэн байсан гэж үү?
Зи: Юэюэ. Энэ чиний өдрийн тэмдэглэл юм уу? Надад сайн юм уу? Үнэхээр надад сайн юм байна.
Чиао: Ах аа, миний тэмдэглэлийн дэвтрийг өгчих.
Зи: Надад хамаагүй. Гуравдугаар авгаас салсан байсан ч надад хамаагүй. Над дээр эргээд ир... Юэюэ, би чамд хайртай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй.
Чиао: Ах аа. Таны бодож байгаа шиг юм биш.
Зи: Тийм хэрэггүй юмнаас болж намайг битгий түлх л дээ. Яагаад чамайг дээрэлхсэн хүнийг сонгох ёстой юм бэ? Намайг сонго л доо.
Чиао: Намайг тавь...
Шэн: Шэн Зихао, тэрнийг тавь. Шэн Зихао, тэрнийг тавь.
Зи: Би үнэнийг мэдсэн. Юэюэгийн сайн хүн нь та биш.
Шэн: Шэн Зихао.
Зи: Энэ Юэюэгийн өдрийн тэмдэглэл. Тэр үргэлж надтай байхыг мөрөөддөг.
Чиао: Ганган том машинтай ирээд... надад урт дэгжин хуримын даашинз өмсүүлээд... зөндөө сүйн бэлэгтэй ирээд...
Шэн: Шэн Зихаог тэгээсэй гэж хүсдэг байсан байх нь ээ.
Зи:. Хар л даа.
Шэн: Шэн Зихао. Энэ Юэюэгийн өдрийн тэмдэглэл. Тэрний хувийн орон зай. Тэрэнд буцаагаад өг. Тэрэнд буцаагаад өг...
Чиао: Шэн Южоу. Тэр шөнө... тэр өрөөнд чи байсан юм уу? Юм хэл л дээ. Чи байсан уу? Биш гэж хэлэх юм бол би...
Шэн: Тийм ээ, би мөн... би мөн...
Чиао: Яагаад надад хэлээгүй юм бэ?
Шэн: хоёр хоногийн дараа хэлэх гэж байсан юм.
Чиао: Надаар тоглож... тэр өдөр ямар аймшигтай байсныг хараад... сайхан байсан уу?
Шэн: Үгүй ээ. Яагаад тэгж бодоо вэ?
Чиао: Тэгвэл яах гэж надтай гэрлэсэн юм? Надтай унтах таалагдсан байх. Намайг сайн байсан гэж бодоо юу? Эсвэл...
Шэн: Чи надад таалагддаг. Чи надад таалагддаг. Чи надад таалагддаг.... Чиао Юэюэ. Чи надад таалагддаг болохоор би чамтай гэрлэхийг хүссэн.
Чиао: Тоглохоо больж үз. Надтай ганцхан удаа уулзсан шд.
Шэн: Чиао Юэюэ. Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
Зи:. Тэрэн рүү хашгичихаа боль.
Шэн: Шэн Зихао. Эндээс явсан чинь дээр шүү. Үгүй бол би чамайг яаж ч магадгүй.
Зи: Юэюэгийн төлөө... намайг үхтэл нь зодсон ч би яасан ч бууж өгөхгүй.
Шэн: Чи...
Чиао: Шэн Южоу... Биш ээ. Ноён Шэн... салъя...
Шэн: Юу гэнэ ээ?
Чиао: Би... салъя гэж хэллээ. Худалч хүнтэй амьдрахыг хүсэхгүй байна.
Шэн: Яагаад? Шэн Зихао иргээд ирсэн болохоор уу? Эргээд ирсэн болохоор тэрэнтэй буцаж нийлэхийг хүсээ юу?
Чиао: Хүссэнээ л бод. Би та нарын тоглоом биш. Та нарын тоглоом байхыг хүсэхгүй байна.
Шэн: Чиао Юэюэ. Чи итгэлтэй байна уу?
Чиао: Тийм ээ. Би сайн бодсон... салъя.
Зи: Юэюэ. Чи зөв шийдвэр гаргалаа. Тэр чамд тохирохгүй.
Чиао: Ах аа. Би ганцаараа баймаар байна. Дагах хэрэггүй. Энэ удаа би өөрөө сонгоно.
****************
Эр: Чиао Юэюэ байна. Яаж энд нүүрээ харуулж чаддаг байна аа? Саяхан шоронгоос гарсан биз дээ?
Эм: Тэрний өмссөн даашинз... Одот тэнгэр гэдэг нэртэй нөгөө алдартай даашинз биш үү?
Эм: Одот тэнгэр ээ? Нээрэн үү? Би энэ даашинзны материал, эсгүүр, чимэглэлүүд гээд бүгдийг нь 24 мастер урласан гэж уншсан юм байна. Дэлхийд цор ганц. Зуун саяас илүү үнэтэй.
С: Одот тэнгэр. Одот тэнгэр мөн байна. Энийг амьдралдаа дахиад харна гэж төсөөлж ч байсангүй.
Чиао: Эрхэм ээ, энэ даашинз яасан гэж?
С: Аан. Ийм учиртай юм. энэ даашинзыг хийлцэх боломж надад олдсон юм. дараа нь энэ даашинзыг компани дуудлага худалдаагаар өндөр үнээр худалдсан. Дахиад харагдаагүй. Одоо л дахиад харж байна. Хэдэн жилийн өмнө буцаад оччихсон юм шиг санагдчихлаа. Сэтгэл хөдлөөд ингэчихлээ. Уучлаарай.
Чиао: Энэ даашинз хүмүүсийн ярьж байгаа шиг тийм үнэтэй юм уу?
С: Мэдээж. Хялбар үгээр тайлбарлаад өгье. Загварын салбарын дива.
Эм: Дива.
Эр: Харин тийм.
М: Энийг яаж авсныг чинь асууж болох уу?
Чиао: Их чухал хүн надад явуулсан юм.
Эх: Чиао Юэюэ. Чи яагаад Шаншантай адилхан даашинз өмсчихсөн юм? ...
******************
Эх: Чиао Юэюэ. Чи яагаад Шаншантай адилхан даашинз өмсчихсөн юм?
С: Хоёр одот тэнгэр байх ёсгүй дээ. Энэ цор ганц.
Эх: Чиао Юэюэ. Өнөөдөр Шаншаны үдэшлэг. Тэрний хувьд чухал өдөр. Хуурамч Одот тэнгэр өмсөж, тэрний оронд хүмүүсийн анхаарлыг татах хэрэг байгаа юм уу? Мөрөөдөөд ч хэрэггүй. Жинхэнэ Одот тэнгэр даашинзыг хатагтай Цуй аваад, Шаншанд өгчихсөн.
Ша: Юэюэ. Бид хоёр цусан холбоогүй ч гэсэн... чамайг би дүүгээ гэж боддог байсан. Яагаад ингэж байгаа юм бэ?
Эр: Энэ Чиао Юэюэ хүмүүсийн яриад байсан шиг тэнэг, хорон санаатай юм аа.
Эм: Чиао Шаншан Чиао овогтынд олон жил болсон. Тэр хичнээн их зовсон болоо. Азаар төрсөн эцэг эхээ олчихлоо.
Чиао: Чиао Шаншан, надад даашинз өгсөн чинь ийм учиртай байсан юм уу?
Ша: би чамайг чин сэтгэлээсээ урьсан. Чи үнэхээр Одот тэнгэрийг өмсөхийг хүссэн юм бол надад хэлэхгүй яасан юм? надад хэлсэн бол би чамд өгөх л байсан. Хуурамч юм худалдаж авах ямар хэрэг байна?
С: Хуурамч аа?
Чиао: Энэ даашинз хуурамч гэдгийг яаж мэдэж байгаа юм?
Ша: Би жинхнийг нь өмсөж байна. Энийг миний төрсөн ээж, хатагтай Цуй авч өгсөн юм. хуурамч байх боломжгүй.
Шэн: Аль нь жинхэнэ, аль нь хуурамч гэж? Тэгвэл Вей ноёноор шалгуулъя.
Чиао: Миний нөхөр...
Шэн: Намайг тэгж дуудаж байгаа чинь сайхан байна... Намайг тэгж дуудаж байгаа чинь сайхан байна...
Чиао: Тэгээд юу гэж?
Ша: Шэн ноёнтон, ирсэнд баярлалаа.
Шэн: Би чиний төлөө ирээгүй. Ноён Вей, энэ Одот тэнгэр даашинз цор ганц байдаг. Энэ үдэшлэг дээр хүмүүс хуурамчийг өмсчихсөн байна. Энийг сайтар шалгаад жинхнийг нь хэлээд өгөхгүй юу?
С: Тэгэлгүй яах вэ. Ийм гайхалтай зүйлийг хуурамчаар үйлдэхийг би зөвшөөрөхгүй.
Ша: Ноён Вей Одот тэнгэр даашинзыг бүтээхэд гар бие оролсон. Та жинхэн, хуурамчийг нь ялгаж чадна. Хэн ч танд эргэлзэхгүй.
С: Тийм ээ. Би сайн харах хэрэгтэй байна. Би харвал танина.
Ша: Харав уу, дүү минь... даашинзыг хийсэн хүмүүсийн нэг нь энд байна. Чи нууж чадахгүй.
Чиао: Чиний хэлдэг зөв. Хуурамч юмыг нуух аргагүй.
Ша: мэдэж байгаа бол хурдан надаас уучлалт гуй. Надад атаархсандаа миний даашинзны хуурамчийг нь авч өмссөн гэж хэлэх юм бол би ийм юм болоогүй гэж бодъё.
Чиао: Ноён Вей аль нь жинхнийг хэлээгүй байна. Би яагаад уучлалт гуйх ёстой юм?
Ша: Уучлалт гуйхгүй юм биз дээ. Чиао Юэюэ. Чи хар багын л намайг дээрэлхдэг байсан. төрсөн ээж аавыгаа олсон болохоор би чамайг зүгээр өнгөрүүлье гэж бодсон юм. зөрүүдлээд байх юм бол надад гомдох хэрэггүй шүү.
Чиао: Чи юу хүсээ вэ?
Ша: чиний өмсөж байгаа даашинз хуурамч бол чи сөхөрч суугаад надаас уучлалт гуйна. Тэгээд гурван жил миний зарц бол. Өдөр болгон намайг усанд оруулж, хооллож, миний хөлийг угаана. Шэн ноён бид хоёр удахгүй гэрлэнэ. Чи өөрөө миний орыг засч, намайг адислана. Чи тэгж чадах уу?
Чиао: Энэ хоёр гэрлэх гэж байгаа гэж үү?
Шэн: Би хэзээ чамтай гэрлэнэ гэсэн юм?
Ша: Та зөвшөөрөх болно.
Чиао: Чиао Шаншан. Одоо чи өөртөө их итгэлтэй байна. Аяар нүүр рүүгээ алгадуулаад... үр дагаварыг нь бодож үзсэн үү?
Ша: сайн сонс. Хорвоод ганцхан Одот тэнгэр байдаг юм бол миний өмссөн байх ёстой. Тийм бол, ноён Вей та аль нь жинхэнэ болохыг тогтоож, миний гэмгүйг батлаад өгөхгүй юу?
С: Санаа бүү зов. Дуртайяа тусалъя.
Ша: Ноён Вей. Тэгээд ямар байна даа?
С: Хачин л юм даа. Яагаад ийм байдаг билээ?
Ша: Ноён Вей. Гайхах шаардлагагүй. Хариуг нь зоригтой хэл.
С: Энэ...
Ша: Вей ноёны хэлж байгааг ойлголоо. Юэюэ би чамд хэлсэн байх аа. Хүний юманд битгий шунаж бай гэж. Би чамайг урьсан болохоор хямдхан даашинз өмссөн байсан ч хуурамч даашинз өмссөнөөс хамаагүй дээр байсан юм. Одоо ялагдлаа хүлээ. Сөхөрч суугаад надаас уучлалт гуй.
Бүгд: Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр. Сөхөр.
Эм: Чиао Юэютэй битгий нийл гэж Хүмүүст сайн тараагаарай. Хямдхан амьтан.
Чиао: Би та нарт муу юм хийгээгүй байх шүү. Яагаад тэрний талд ороод байгаа юм?
Шэн: Амаа татацгаа. Вей ноён үнэнийг хэлэх хүртэл та нар Юэюэг гүтгэх эрх байхгүй... эцэг эх чинь ингэж хүмүүжүүлээ юу? Ноён Вей. Үнэнийг хэлнэ үү.
Ша: Яаж ч байсан миний өмссөн жинхэнэ байх ёстой.
С: Гэхдээ миний харж байгаагаар... Жинхэнэ Одот тэнгэр даашинзыг Юэюэ авхай өмссөн байна.
Эх: Аан?
С: Гэхдээ миний харж байгаагаар... Жинхэнэ Одот тэнгэр даашинзыг Юэюэ авхай өмссөн байна.
Эх: Аан?
Ша: Тийм байх боломжгүй. Та буруу харсан байна.
С: Би хэзээ ч буруу харахгүй. Одот тэнгэрийг тэр үед хийж байхад хуурамч даашинз гарахаас сэргийлэхийн тулд хийлцсэн хүн болгон чадлаараа хичээсэн. Би даашинзны арын хэсэгт өөрөө тэмдэг тавьсан. Тэр тэмдэг Юэюэ авхайн даашинзан дээр байгаатай яг адилхан. Чиао авхай хуурамч даашинз өмссөнийг хараад би ч гэсэн сая гайхлаа. Тэгээд л юу ч хэлж чадахгүй байсан юм.
Ша: Худлаа ярихаа боль. Минийх жинхэнэ байх ёстой. Тэрнийх хуурамч.
Чиао: Чиао Шаншан. Вей ноёнд итгэхгүй байгаа юм уу?
Ша: Өө, тийм байж. Чиао Юэюэ. Чи миний даашинзыг сольсон байж таарна. Тэгээгүй бол чам шиг ядуу гуйлгачин яаж ийм даашинз авч чадах юм?
Шэн: Намайг байхад Юэюэг хэн ядуу гэх юм?
С: Энэ эрхэм... та хэн билээ?
Шэн: Би... Өнөөдөр би хэн гэдэгээ хэлье. Би бол Шэн Южоу.
Эр: Шэн Южоу.
Эм: Шэн Южоу. Хорвоогийн хамгийн баян хүн. Шэн Южоу?
Эм: Хорвоогийн хамгийн баян хүн шдээ.
Шэн: Өнөөдөр Цуй овгийн хоёр настны үдэшлэгт оролцохоор ирсэн нь ганц л шалтгаантай. Тэр бол би энэ хорвоод зөвхөн өөрийн хайртай эмэгтэйтэй гэрлэх болно...
*************
Шэн: Өнөөдөр би Цуй овгийн хоёр настны үдэшлэгт оролцохоор ирсэн нь ганц л шалтгаантай. Тэр бол би энэ хорвоод зөвхөн өөрийн хайртай эмэгтэйтэй гэрлэх болно...
Ц: Арай эрт юм биш үү. Южоу. Тэгтлээ яараа юу?
Ша: Харав уу? Чиао Юэюэ. Энэ хоёр миний төрсөн ээж аав. Цуй групийн ерөнхийлөгч, тэрний эхнэр. Шэн овогтын дараа хоёрт бичигддэг том компани. Өнөөдөр би гэрэлтэх болно.
Чиао: Чиний гялалзахыг би сайн харна аа.
Шэн: Цуй ах аа. Цуй эгч ээ. Та хоёр өөрсдөө зарласан нь дээр байх.
Ц: Бүгдээрээ, сайн уу. Цаг зав гаргаж, охиндоо зориулан хийж байгаа энэ үдэшлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид нар Южоугийн ачаар охиноо олж чадсан.
Шэн: Тэгэлгүй яах вэ.
Ц: Эхнэр бид хоёр охиноо Южоутай гэрлүүлэхээр ярилцсан. Южоу, чи юу гэмээр байна даа?
Шэн: Тийм ээ. Би Цуй ахын охинтой гэрлэхийг зөвшөөрч байна.
Ша: Шан ноён зөвшөөрчихлөө. Тэр тийм гэсэн. Шэн Южоу, надтай гэрлэнэ гэж амалсан болохоор... хүн болгоныг атаархуулах том хурим хийж өгөөрэй. Бас надад одноос ч том алмазтай бөгж өгөөрэй. Бас надад ордон авч өг. Бас... хөрөнгөнийхөө 80%-ийг надад шилжүүлээрэй. Дэлхийн ЛЭД дэлгэцүүдээр бидний хуримын зургийг харуулах болно. Намайг хатагтай Шэн гэдгийг хорвоогоор зарлах ёстой.
Ав: Гайхалтай.
Эх: Ингэж нэг охиныхоо гэрлэхийг хардаг байжээ.
Шэн: би Цуй овогтын охинтой гэрлэнэ гэж хэлсэн. Чи юунд баярлаад байгаа юм?
****************
Шэн: би Цуй овогтын охинтой гэрлэнэ гэж хэлсэн. Чи юунд баярлаад байгаа юм?
Ша: Баярлахгүй яах юм. би Цуй овогтын охин юм чинь. Бүгд мэдэж байгаа.
Ц: Миний охин тайзан дээр гараад ир...
Ша: Яагаад байгаа юм? би тийшээ гарах гэж байна. Би Цуй овогтын охин байна. Ээж аав хоёр намайг дуудсан.
Ц: Хуурамч юм байж бид хоёрыг аав ээж гэж дуудна гэнэ ээ?
Цу: Юэюэ, миний охин. Ээждээ хүрээд ир. Ээжийнхээ авсан даашинзыг өмсчихөж. Гүнж шиг харагдаж байна.
Чиао: Ээж ээ, би ирлээ.
Бүгд: Залуу хатагтай.
Чиао: Чиао Шаншан. Чамд гялалзахад хэдхэн алхам дутуу байлаа. Даанч чи энэ хэдхэн алхамыг хэзээ ч алхаж чадахгүй.
Цу: Миний охин.
Чиао: Ээж ээ. Та зүгээр үү? Гуниглах хэрэггүй.
Цу: Эргээд ирсэн чинь сайн хэрэг.
Ша: Үгүй ээ, үгүй. би Цуй овогтын охин байна. Наадах чинь хуурамч.
Шэн: Үхэх гэж байж зөрүүдлээд л байх уу? Би бүгдийг нь шалгаж үзсэн. Эцэг эх чинь гадаа хаягдсан Юэюэг хараад жирийн нэгэн биш гэж бодсон. Тэгээд авч яваад чамаар сольсон. Нэг өдөр төрсөн эцэг эх нь олох юм бол тэрийг чамаар орлуулах гэж.
Чиао: Чи яаж мэдэж байгаа юм?
**************
Чиао: Чи яаж мэдэж байгаа юм?
Шэн: Тэр хоёрын хөгийн амьтан чамд чаж хандаж байгааг харахад... төрсөн эцэг эх чинь биш гэсэн сэжиг төрсөн юм. тэгээд хүн явуулж шалгуулсан. Миний бодсон зөв байсан байна лээ. Гэхдээ чи ч гэсэн сэжиглэсэн байсан. чи Цуй ах, Цуй эгч хоёр дээр очсон. ДНХ-ийн шинжилгээ ч хийлгэсэн. Бас Шаншаны жинхэнэ төрхийг илчлэх гэж энэ үдэшлэгийг зохион байгуулсан.
Ша: Худлаа ярихаа боль. Энэ худлаа...
Чиао: Тэгвэл татгалзах боломжийг үнэнийг харуулъя. Энд цагаан дээр хараар бичсэн байгаа. Би Цуй овогтын төрсөн охин.
Ша: Наадах чинь хуурамч...
Чиао: Тэгвэл ДНХ-ийн шинжилгээ хийлгэх юм уу?
Ша: Би...
Ц: Чи миний охины дүрд тоглосон. Би чамд байгаа бүхнийг булаана. Чамд юу ч үлдээхгүй. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Чиао Шаншаны эцэг эх Цуй овогтын хүүхдийг солих гэж оролдсон. Биднийг охинтой маань уулзахад саад болсон. Та хоёр үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх болно.
Эх: Үгүй ээ, үгүй. Чиао юэюэ. Чи миний арван сар тээж байж төрүүлсэн хүүхэд. Тэр миний...
Цу: Амаа тат. Чи ч гэсэн эх хүн. Охиноо хайрладаг байж миний охинныг харааж, зоддог байсан. тэрнийг там шиг амьдралаар амьдруулсан. Өнөөдөр би охинынхоо төлөө чамаас хариуг нь авна.
Эх: та андуурсан байна. Чиао Юэюэ ДНХ-ийн шинжилгээний хариуг сольсон байж таараа.
Шэн: Итгэлтэй байна уу? Худлаа хэлсэн байвал би хэлийг чинь сугална гэж мэд.
Ав: Зөрүүдлэхээ боль. Баттай нотлох баримт олсон байх. Амьдрахаас залхаа юу?
Эх: За яах вэ. Би Чиао Юэюэгийн төрсөн эх биш байсан ч би үргэлж өргөсөн эх нь байх болно. Хүүхэд өсгөх төрүүлэхээс хэцүү гэдэг байх аа. Чиао Юэюэ чи баян ээжтэй болсон гээд намайг хаяж байгаа юм уу?
Чиао: Намайг өсгөсөн гэсэн үү? Эмээ намайг хүйтэн цасан шуурганаас авраагүй бол би хөлдөөд үхчихсэн, нэг бол тураад үхчихсэн байгаа.
Эх: Эмээгийн хайр хайр биш үү? Чи манай Чиао овгоос хариугаа авна гэж байна. Тэрэнд ямар байхыг бодож үзсэн үү?
Чиао: Эмээгийн сайхан сэтгэлээр далимдуулж, намайг сүрдүүлэх хэрэггүй. Эмээгийн надад хийсэн бүхнийг би өөрөө төлнө. Та нараас би хариугаа авах болно.
Цу: Юэюэ, ээж нь юу ч байсан чамайг дэмжих болно. Цуй груп ч бас.
Шэн: Юэюэ. Юу ч бай би үргэлж дэргэд чинь байх болно.
Чиао: энэ хорин жил... та нар намайг хүн гэж бодож байсан уу? Намайг хуурч, доромжилж, ашиглаж, насанд хүрсний дараа ч та нар намайг баян хүнд зарах гэж оролдсон. Мөнгөтэй болохын тулд...
Ав: Юэюэ, аавынх нь буруу. Аав нь буруугаа мэдэж байна. Юэюэ, ганц удаа аавыгаа өршөөчих.
Эх: Тийм ээ. Ээжийгээ ганцхан удаа уучилчих.
Чиао: Та нар миний эцэг эх байх эрхгүй. Ялангуяа, та өргөмөл ээж ээ. Намайг жаахан ч гэсэн хайрлаасай гэж би хүсдэг байсан. гэтэл та намайг өөрийнхөө гараар шоронд хүргэж өгсөн.
**************
Цу: Юу? Тэгсэн гэж үү? Чиао овогтыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Эх: Юэюэ. Юэюэ. Юэюэ. Миний буруу. Нас барсан эмээгээ бодоод ч болов намайг уучилчих.
Чиао: Харин ч эмээгийн төлөө би та нарыг шоронд явуулаагүй. Гэхдээ та нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Эх: Тэгээд биднийг яах гээ вэ?
Чиао: Чиао овогтынх хэдэн нууц данстайг би мэдэхгүй. Гэхдээ надад нотлох баримтууд байгаа. Үнэн илчлэгдэх хүртэл хүлээж бай. Чиао овогтыни удахгүй байхгүй болно. Та нар бүх насаараа алдартай болохыг мөрөөдсөн. Одоо тэгж чадахгүй.
Ав: Үгүй ээ, Юэюэ. Наадах чинь намайг алснаас өөрцгүй.
Шэн: Юэюэ харин ч энэрэнгүй байна. Дургүй байгаа бол би оронд нь хийе.
Чиао: Харин чи, Чиао Шаншан.
Ша: Чи намайг яаж чадах юм? Чиао овог үгүй болсон ч, миний гоо үзэгслэн, ухаан байхад би эргэж ирж чадна. Харин чи шоронд байсан. бүх насаараа сүүдэрт амьдарсан.
Чиао: Одоо болтол иймхэн юм надад нөлөөлж чадна гэж бодоо юу?
Ша: Иймхэн? Худлаа гайхуулахаа боль.
Чиао: Чи л гайхуулж байна. Чиао Шаншан. Бага байхаас авахуулаад өдий хүртэл би чамаас болж зовсон. Би чамайг сайн мэднэ. Намайг өөрөөс чинь илүү явахыг харснаас чи үхэхийг илүүд үзнэ. Даанч ... Даанч би чамаас мянга дахин илүү амьдрах болно. Өнөөдөр чи хүссэнээ авахад тун ойрхон байсан... би өөрийн гэсэн бүхнээ буцаан авах болно. Чи баян эцэг эхтэй болохыг хүсан. Баян нөхөртэй болохыг хүссэн. Одоо бүгд минийх...
Ша: Үгүй ээ, чинийх биш. Бүгд минийх.
Чиао: Тэд нар чинийх биш. Наад даашинз шиг чинь... бүгд хуурамч.
Ша: Би тийм амархан бууж өгөхгүй. Чиао Юэюэ. Багаасаа нэг нэгнээ мэддэг байснаа бодоод намайг уучилчих. Намайг дэргэдээ үйлчлэгч болгочих. Би хоолоо идэж, усанд ороход чинь тусалж, хөлөө угаах усыг чинь зөөж, хуримын орыг чинь засч өгье. Тэгэх үү?
Чиао: Чиао Шаншан. Чи ийм л хүн. Их зан гаргахаараа их зан гаргаж, хүнийг дээрэлхэхдээ ч өршөөхийг мэддэггүй.
Ша: Би чамд үнэнч байна гэж амалъя.
Чиао: Хэрэггүй. Чамайг дэргэд байна гэж бодохоор дотор муухайрч байна.
Ша: Намайг дэргэдээ байлгаад зодсон ч болно.
Чиао: Би чам шиг гаж донтон биш. Чиао Шаншан. Чи надаас байгаа бүхнийг маань булааж, намайг юу ч үгүй болгоно гэж хэлж байна. Одоо чи чадахгүй.
Цу: Юу хийгээд байгаа юм? энэ гурвыг чирээд гарга. Өнөөдрөөс хойш тэд нартай нийлэх юм бол манай Цуй овогтын дайсан болно.
Эр эр: Мэдлээ.
Ша: Чиао Юэюэ. Чи надад гарах гарц үлдээсэнгүй. Чамйаг ална даа.
Шэн: Галзуурчихаж. Галзуугийн эмнэлэгт аваачиж өг. Хэзээ ч битгий гарга.
Ша: Үгүй ээ, үгүй. болохгүй. Би галзуу биш. Би галзуу биш. Ээж ээ, намайг авраач дээ. Намайг авраарай. Авраач дээ.
Шэн: эд нар чамайг байтугай өөрсдийгөө ч аварч чадахгүй. Аваад яв.
***************
Шэн: эд нар чамайг байтугай өөрсдийгөө ч аварч чадахгүй. Аваад яв.
Ав: Юэюэ. Юэюэ.
Эх: Юэюэ.
Ав: Юэюэ битгий л дээ...
Цу: Чи зүгээр үү?
Чиао: Ээж ээ, би зүгээр.
Цу: Одоо зүгээр ээ. Охин минь. Өнөөдрөөс ээж аав хоёр нь чамайг хорвоогийн хамгийн жаргалтай гүнж болгоно.
Шэн: Цуй ах аа, Цуй эгч ээ. Өнөөдөр надад та хоёрын өмнө асуух юм байна. Юэюэ. Би чамайг гомдоосоноо мэднэ. Би бүх насаараа хариуг нь төлөх болно. Надад дахиад боломж олгож болох уу? Дэргэд чинь байж, чамайг халамжлахыг зөвшөөрөөч?
Бүгд: Сайн байна. Сайн байна. Тийм ээ.
Чиао: Би бодож үзнэ ээ.
Шэн: Юэюэ.
Чиао: Цуй овогтын охин болсон болохоор... миний араас олон хүн гүйх байх. Надтай гэрлэхийг хүсч байгаа бол... чин сэтгэлээ харуулах хэрэгтэй шд...
Шэн: Энэ болох уу? Энэ чиний нэрийг цэвэрлэх нотлох баримт. Би хайж олсон юм. Юэюэ. Тэр хэргийг хүчингүй болгож болно.
Чиао: Чи... үнэхээр...
Шэн: Юэюэ. Би чамд хайртай. Би чамд хайртай. Чамайг харсан мөчид чамд хайртай болсон...
Төгсөв.
Back to episodes Go home