FBI 9

FBI INTERNATIONAL 1-9

 

Форрестэр: Неаполь дахь нууц ажиллагааны дараа би товчооноос гарахад бэлэн байсан. Би бүх бичиг баримтаа бүрдүүлчихсэн байсан. Тэгээд өгөхийн өмнө, ахлах маань хэлсэн. “Гарах хэрэггүй. Уоллес гээд залуутай ярилцаад үз. Будапештид нисэх багийг удирдаж байгаад, одоо америк руу буцах гэж байгаа.” Тэгээд, би Обуда дахь түүний гэрт очсон. Тэр залуу зогсоо зайгүй ярьж байсан. Гал тогоо руу хартал, Танк байсан. Торонд цоожлоостой, над руу харж байгаа нь яг л… “Намайг эндээс аваад яваач, залуу минь” гэж байгаа юм шиг.

 

Келлэт: Тэр Танкыг Америк руу хамт авч явах гэж байсан уу?

 

Форрестэр: Үгүй ээ, дараа өдөр нь түүнийг чөлөөнд гаргаад хамгаалах байр луу явуулах гэж байсан. 7 настай учраас эрэлч нохой байхад дэндүү хөгшиднө гэсэн. Тэгээд би ажлаа зөвшөөрч, нохойг авсан. Танк бид хоёр шинээр эхэлсэн.

 

Эмч: Таны анзаарсан хоолойн дээрх хаван амьсгалахад нь саад болж байна. Мөн түүнээс болж хоолны дуршил нь буурсан. Том хэмжээтэй учраас амьсгалын замыг бөглөсөн. Тунгалагийн булчирхайн дээжинд цус байгаа нь уушгинд аюулгүй гэдгийн харуулж байна.

 

Келлэт: Келлэт.

 

Форрестэр: За. Тэгэхээр… бид юу хийсэн нь дээр вэ?

 

Эмч: Эдийн шинжилгээ хийлгүйгээр баттай хэлэх боломжгүй. Өөр тогтоц байгаа эсэхийг харахын тулд цусны бүрэн шинжилгээ, томографи шаардлагатай.

 

Форрестэр: Заза… түүнийг харж болох уу?

 

Эмч Матиас: Тийм ээ, болно.

 

Келлэт: Тийм ээ.

 

Форрестэр: Хөөе. Чи зүгээр болно, найз минь.

 

Эмч: Цусны шинжилгээг аль болох хурдан хийх хэрэгтэй.

 

Форрестэр: Тийм ээ. За. Үгүй. Танк, үлд. Ямар нэг зүйл болвол Жэйми эсвэл надтай холбоо бариарай.

 

Эмч: Тийм ээ.

 

Во: Түрүүлээд иржээ.

 

Рэйнс: Форрестер намайг Марсель дахь импорт/экспортын компанийн санхүүгийн мэдээллийг цуглуул гэсэн.

 

Во: Шинэ хэрэг үү?

 

Рэйнс: Хуучин хэрэг. Сүүлийн үеийн тайлангууд.

 

Во: Яасан?

 

Рэйнс: Форрестер, Келлетт хоёр намайг бичиг, цаасанд булахаар шийдсэн бололтой. Би илүү ихийг хийж чадна.

 

Во: Тэгвэл тэдэнд хэлээч. Эелдэг байдлаасаа болоод, хүссэн зүйлээсээ татгалзах хэрэггүй.

 

Балканы филармони, Болгар

 

Хелэн: Би тусалъя. Чи үүнийг олон мянган удаа давтсан. Алзахгүй дээ.

 

Жэйсон: Өчигдөр орой бэлтгэл хийж байхад, хурд минь гэнэт удаашраад байсан.

 

Хелэн: Хөөе, зүгээр л тэнд гараад хөгжилд. Сургуулилт гээд л бодчих.

 

Жэйсон: Би эхлэлийн ноотыг удаан тоглуулах уу, эсрэгээр нь хурдан тоглох уу? Өчигдөр хоёуланг нь туршиж үзсэн…

 

Хелэн: Уучлаарай, Жэйсон. Чухал дуудлага байна. Гэрт үлдсэн хүү маань залгаж байна. Ямар нэг зүйл болсон байж магадгүй. Чи чадна. Бүх зүйл зүгээр болно. Байна, хонгор минь. Ааваасаа асуу. Би болно гэж хэлсэн шүү дээ.

 

Хелэн: Би ч бас хайртай, хонгор минь. За, удахгүй очно оо.

 

Костов: Хэн ч бүү хөдлө! Газар сууцгаа. Гараа толгойныхоо ард. Одоо!

 

Буутай хүн 1: Доошоо болцгоо. Бүгд доошоо болцгоо. Доошоо!

 

Буутай хүн 2: Суу! Суу! Битгий хөдлө. Битгий хөдлө.

 

Костов: Гараа толгойныхоо ард.

 

Буутай хүн 3: Суу, суу! Суу. Битгий хөдлө. Чимээгүй.

 

Костов: Баярлалаа.

 

Форрестэр: Хагас цагийн өмнө Болгар дахь Филармони халдлагад өртөж, 200 хүн барьцаалагдсан. 15 нь Америкийн ахлах сургуулийн сурагчид.

 

Келлэт: Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ахлах сургуулийн сурагчдид тус тоглолтод оролцохоор ирсэн. Бүгд гадаадын төрийн дээдсүүд болон нэртэй бизнесменүүдийн хүүхдүүд юм.

 

Рэйнс: Тэдний зорилго энэ үү? Эцэг, эхийг нь барих.

 

Келлэт: Гэмт хэрэгтнүүд хэн болох, тэдэнд юу хэрэгтэй байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэд Холбооны мөрдөх товчоотой ярилцахыг хүссэн.

 

Во: Тэд бидэнтэй ярилцахыг хүссэн гэж үү? Үнэхээр ер бусын юм.

 

Форрестэр: Хүүхдүүдийг гаргаж л байвал, ер бусын бүх зүйлийг хүлээж авахад бэлэн.

 

Рэйнс: Болгарын цагдаагийн албаныхан хэрхэн хүлээж авсан бэ?

 

Форрестэр: Цагдаа нар барилгыг бүсэлсэн ч арга хэмжээ авахгүй байхыг анхааруулсан. Халдагчид гадна талын коридорт тэсрэх бөмбөг байрлуулсан.

 

Келлэт: Дайрах гэж оролдвол барилга бүхэлдээ дэлбэрнэ.

 

Форрестэр: За. Явцгаая. Бид тэнд нэг цаг хүрэхгүй хугацаанд очно гэж нисгэгчид хэл.

 

Рэйнс: Скотт, чамд гэж хэлэхэд, би юу ч хийхэд бэлэн шүү.

 

Форрестэр: Ейгэр.

 

Ейгэр: Тэд ирлээ.

 

Форрестэр: Чамайг харах сайхан байна, Алекс.

 

Алекс: Ийм нөхцөлд байгаа нь харамсалтай.

 

Форрестэр: Тийм ээ. Шинэ мэдээлэл байна уу?

 

Алекс: Бид халдагчидтай холбоо тогтоохыг оролдсон ч тэд зөвхөн Америкийн Холбооны мөрдөх товчоотой ярилцахыг хүссэн.

 

Форрестэр: Яагаад бидэнтэй уулзахыг хүссэн юм бол?

 

Алекс: Чамайг мэднэ гэж бодож байлаа.

 

Форрестэр: Мэдэхгүй ээ.

 

Ейгэр: Европын холбооны арваад орны иргэд барьцаалагдсан. Европол хэрэгтэй бүх зүйлд туслахад бэлэн байна.

 

Форрестэр: Тэгэхээр, халдагчид хэн болохыг олж мэдэх ёстой. Хэн ч хариуцлаг хүлээсэн бай энэ бол террорист халдлага. Бид бүлэглэлийг хэдий чинээ хурдан олж тогтооно, төдий чинээ хурдан тэдэнтэй зөвшилцөж чадна.

 

Келлэт: Байршлаас нь харахад, Албанийн Үндэсний Арми байх магадлалтай.

 

Рэйнс: Болгарт террорист халдлага гарна гэж бодсонгүй.

 

Келлэт: Тийм ээ. Гэхдээ энэ бол дамжин өнгөрөх улс. Албанийн Үндэсний Арми бол хүлээн зөвшөөрөгдсөн террорист бүлэглэл. Бүх бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Во: Би таая. Чамд танил байгаа.

 

Келлэт: “Танил” гэхээс илүү хүн. Хэрэв энэ Албанийн Үндэсний Арми мөн л бол түүнд мэдээлэл байгаа.

 

Форрестэр: За. Во, чи Келлэттэй яв.

 

Форрестэр: Хөөе, Алекс. Чи доторхийг харж чадах уу?

 

Алекс: Бүх камерууд унтарсан. Бүгдиийг нь салгачихсан. Дахин ачаалах гэж оролдсон ч, бүтээгүй.

 

Форрестэр: Яаж зурвас хүлээж авсан бэ?

 

Алекс: Дайралтын үеэр нэг Америк багш хаалганы цаана үлдсэн. Бид ирээд, түүний утсыг ашиглан сурагчдын нэг рүү залгахад халдагчдын нэг нь хариулсан.

 

Форрестэр: Багш үүнд ямар ч хамаагүй гэдэгт итгэлтэй байна уу?

 

Алекс: Би хувьдаа тийм биш гэж бодож байна. Тэр маш балмагдсан байсан. Мөн тэр бидэнд дуудлага өгсөн.

 

Форрестэр: Түүнийг шалга.

 

Рэйнс: Хелэн МакКри? Андре Рэйнс. ХМТ.

 

Хелэн: Болгарт уу?

 

Рэйнс: Тийм ээ, хатагтай. Бид таны сурагчдыг аврахын тулд чадах бүхнээ хийх болно.

 

Хелэн: Бурхан минь, баярлалаа. Би…

 

Рэйнс: Таныг гарахад юу болсон юм бэ?

 

Хелэн: Нэг эрэгтэй хүнтэй надтай зөрсөн. Тэдний нэг байсан байх. Гэхдээ тэр маш хэвийн, эелдэг санагдсан. Намайг гарч байхад хаалга хүртэл онгойлгож өгсөн. Би хүүтэйгээ ярихаар гарсан юм. Тэгээд буцаад орох гэсэн боловч, хаалга түгжээтэй байсан. Удалгүй, дотроос буун дуу гарахыг сонссон. Тэгээд би хаалгыг татахаа болиод, цагдаа дуудсан.

 

Рэйнс: Бүх зүйл сайхан болно.

 

Хелэн: Та нар баттай хэлж мэдэхгүй, тийм үү?

 

Рэйнс: Бид чадах бүхнээ хийх болно.

 

Хелэн: Зүгээр тайтгаруулах гэж хэлж байна уу? Би өөрийн шавь Жэйсондоо яг ингэж хэлсэн. Тэр сандарч, тоглолтондоо алдаа гаргахаас айж байсан.

 

Рэйнс: Зүгээр л амьсгал. Амьсгал. Амьсгал.

 

Костов: За.

 

Форрестэр: Би тусгай төлөөлөгч Скотт Форрестэр байна.

 

Костов: Форрестэр. Үнэхээр америк.

 

Форрестэр: Чамайг хэн гэдэг вэ?

 

Костов: Намайг хүссэнээрээ дууд.

 

Форрестэр: Яагаад ХМТ гэж?

 

Костов: Болгарын цагдаа нар хүчирхийллийг шийдэл гэж боддог. Харин Америкчууд нөхцөл байдлыг байгаагаар нь хардаг.

 

Форрестэр: Тухайлбал?

 

Костов: Хэлэлцээр хийх боломж. Энд олон авьяаслаг залуу хөгжимчид байна. Та нар тэднийг аврахыг хүсч байгаа гэж бодож байна.

 

Форрестэр: Амиа алдсан эсвэл шархадсан хүн бий юү? Би асуултаа давтах хэрэгтэй юу?

 

Костов: Би асуултыг чинь сонссон.

 

Форрестэр: Камеруудыг асаа. Би барьцааны хүмүүс аюулгүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байна.

 

Костов: Би тэднийг явуулахдаа баяртай байх болно. Миний шаардлага энгийн. Арван сая ам.долларын криптовалютыг энэ данс руу шилжүүл.

 

Форрестэр: 10 сая бол асар их мөнгө байна. Үүгээр юу хийх гэж байгаа юм?

 

Костов: Юу хийх нь чамд огт хамаагүй, гол нь энэ мөнгө олон хүний амийг аварна.

 

Форрестэр: Хугацаа хэрэгтэй. Би үүнийг ХМТ болон Европолд мэдэгдэх ёстой.

 

Костов: Тэд төлөх юм уу?

 

Форрестэр: Тэгнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Костов: Чи бид хоёрын энд ярьж байгаа зүйл маш энгийн. Хамгийн гол нь итгэл. Би чамд итгэхээр шийдлээ, төлөөлөгч Форрестэр. Итгэлийг минь алдахгүй гэж найдъя. Гэхдээ сануулж хэлэхэд, би үнэхээр ууртай эр шүү.

 

Форрестэр: Битгий.

 

Костов: Чамд нэг цагийн хугацаа байна.

 

Ейгэр: Чамд хийж чадах зүйл байгаагүй, Скотт. Энэ бол айлгах тактик. Юу ч болсон тэр хөнөөх байсан.

 

Форрестэр: Түүний данс руу 500,000 долларын криптовалютыг Европын Холбооноос шилжүүлэх ажлыг зохион байгуул.

 

Ейгэр: Түүний шаардлагад бууж өгөх гэж үү?

 

Форрестэр: Үлдсэнийг нь төлөх бодолтой байгаа мэт харагдвал цаг хожиж чадна.

 

Ейгэр: Ойлголоо.

 

Алекс: Энэ бол миний дарга, комиссар Илиев. Саяхан амралтаасаа эргэж ирсэн удахгүй энд ирнэ.

 

Форрестэр: За?

 

Алекс: Тэд гал нээсэн. Хүний амь эрсэдсэн. Комиссар үүнийг өөрөөр шийдвэрлэхийг хүсч байгаа.

 

Форрестэр: Илүү их хүчирхийлэлээр үү?

 

Алекс: Юу ч байлаа гэсэн, түүнийг ирэх хүртэл чадах бүхнээ хийх хэрэгтэй.

 

Рэйнс: Төлөвлөгөө юу вэ?

 

Форрестэр: Бид хүмүүсийг тэндээс аюулгүй гаргах ёстой.

 

Алекс: Энд, энд.

 

Костов: Би дансаа шалгах уу?

 

Форрестэр: Барьцаалагчийг буудсанаар санаагаа ойлгуулах ч, нөхцөл байдалд чинь тус болохгүй.

 

Костов: Албадах юм бол дахиад хэдийг ч буудаж чадна.

 

Форрестэр: За за. Чиний хэлснээр энэ бол итгэлцлийн асуудал. Өгсөн амлалтандаа хүрэх нь чухал. Би чамд мөнгийг өгнө гэсэн, чи хэнийг ч гэмтээхгүй гэсэн. Гэвч чи энэ амлалтаа зөрчсөн. Итгэлцлээ сэргээхийн тулд, намайг дотогш оруул, тэгж байж би хүмүүсийн аюулгүй байгааг мэдэх болно.

 

Костов: Болно оо. Ороод ир. Хэтэрхий ойртвол тэсрэх бөмбөг дэлбэрэхэд бэлэн байгаа шүү.

 

Форрестэр: Чамайг болон барьцааны хүмүүсийг эрсдэлд оруулахгүй гэдгээ амлаж байна. Хэдий чинээ хурдан зөвшилцөнө, төдий чинээ хурдан мөнгөө авна.

 

Костов: Чи шархадсан хүмүүс байгаа эсэхийг асуусан. Нэг хүн байна. Тэр эсэргүүцэх гэж оролдсон.

 

Форрестэр: Түүний байдал ямар байна?

 

Костов: Гэмтсэн. Дахиад хоёр байна. Жирэмсэн эмэгтэй, зүрхний өвчтэй хүн. Эмч нарыг явуул, би тэднийг суллана.

 

Рэйнс: Намайг эмч нартай хамт явуулчих. Би тэднийг хамгаалж, тэр газрыг шалгая.

 

Форрестэр: Аюулгүй байдлын үүднээс эмч нарыг дагуулж нэг хүн явуулна.

 

Костов: Хоёр минутаас хэтрэхгүй, эсвэл танай залуус бидний бай болно.

 

Форрестэр: Ойлголоо. Гол хаалган дээр. Дөрвөн эмч, эмнэлгийн хэрэгсэл, мөн манай залуусын нэг.

 

Форрестэр: Явцгаая.

 

Во: Энэ залуугийн талаар надад хэлэх зүйл байна уу?

 

Келлэт: Жорж бол найз ч биш, мөнгө тогшдог харх ч биш. “Чи надад өгвөл, би чамд өгнө” гэсэн зарчмаар ажилладаг, одоогоор үүнээс өөр хэлэх зүйл алга.

 

Во: Энэ юун газар вэ?

 

Келлэт: Клек. Хүйтэн дайны үеийн бункер. Дайн дуусахад, ихэнхи бункэрийг зоорь болгосон бол зарим нь орхигдсон. Хэдэн жилийн өмнөөс, хүмүүс эднийг өөрчилж илүү загвараг, өвөрцмөц болгосон.

 

Во: Тэгхээр Жорж бизнес эрхлэгч байх нь ээ?

 

Келлэт: Бусдын санааг ашигладаг. Худалдаж авна эсвэл хөлийг нь хугална. Найзын хувиар хаалгаа нээ, үгүй бол чамайг сэжигтэнд тооцно, Жорж.

 

Жорж: Хэцүү цагт гахай хүртэл найз болдог.

 

Келлэт: Та гахай нь тийм биз?

 

Келлэт: Та энэ бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг явган цэргүүддээ даалгасан уу? Албанийн Үндэсний Арми мэдэгдэл хийж, тэр арван саяас хувь хүртэх үү?

 

Жорж: Харамсалтай нь, үгүй. Гэхдээ их сэтгэл хөдөлгөм санал байна.

 

Келлэт: Тэнд байгаа залуус Албанийн Цэргийн Арми биш гэж үү?

 

Жорж: Дахиад асуувал бодлоо өөрчилнө гэж бодсон уу?

 

Келлэт: Чи надад өртэй, одоо хоёр жил болж байна. Тэд одоо хэдэн настай вэ? Тав, ес байх? Бага нь охин байх аа? Самира. Үнэхээр өхөөрдөм.

 

Жорж: Уучлаарай, би юу ч мэдэхгүй.

 

Келлэт: За, Жорж. Мэдэхгүй бол мэдэхгүй. Холбоо бариарай.

 

Жорж: Алив, залуус аа.

 

Во: Тэд Филармони дахь нөхцөл байдлын талаар ярилцаж байна. Нэг үгээ давтаад байна. “Снежн” буюу “Цасны ирвэс”.

 

Келлэт: Нууц нэр байж болох юм?

 

Во: Хүний нэр байх. Театрт байгаа залуу. Тэд жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Түүнд тийм ч дуртай биш бололтой. Жорж сая “Галзуу” гэж дуудлаа.

 

Келлэт: Тэгвэл, ганцаараа бололтой. Болгарын цагдаа, Европолоос Цагаан Ирвэсийг шалгах хэрэгтэй. Мөн төв мэдээллийн сан, Лангли болон Тиран дахь төлөөлөгчийн газартай холбогд. Чадах бүхнээ олж мэд. Холбоотон, хамаатан садан, өр зээл - Скоттод хэрэгтэй бүх зүйл.

 

Во: Түүний хэлсэн зүйлд итгэж байна уу?

 

Келлэт: Тийм ээ. Гэхдээ Жорж шиг новш хүртэл түүнийг “галзуу” гэж хэлж байгаа бол, байдал улам дордож мэднэ.

 

Форрестэр: Тийм ээ.

 

Рэйнс: Бид бэлэн.

 

Форрестэр: За. Тэнд 200 гаруй хүн барьцаанд байгаа. Тэдний зүгээр эсэхийг шалга.

 

Рэйнс: Ойлголоо. Би түүнийг яг хаана бөмбөг тавьсныг мэдэхийг хичээнэ.

 

Форрестэр: Би чамтай үргэлж холбоотой байх болно. Чи чадна аа.

 

Рэйнс: Бүгд бэлэн үү? Хөдөлцгөөе.

 

Рэйнс: Бүх зүйл сайхан болно, за юу?

 

Костов: Чи, битгий ярь.

 

Рэйнс: За. Тайван.

 

Костов: Түүнийг харж бай. Түргэл.

 

БИ ГАРМААР БАЙНА

 

Рэйнс: Биднийг гармагц, гүйгээрэй. Зогсоол дээр цагдаагийн машин байгаа. Ард нь нуугдаарай. Надад итгэ, цагдаа нар буудахгүй. Чихэнд минь байгаа төхөөрөмжөөр тэд бүгдийг сонсож байгаа. Надад итгэ. Буугаа хаяад, зугт. Тэд буудахгүй.

 

Рэйнс: Гүй, хүү минь. Гүй. Алив ээ, яваач. Яваарай. Яваарай.

 

Алекс: Форрестэр. Асар луу. Яаралтай.

 

Костов: Та нар дахиж хохирогч гаргахгүй гэсэн. Гэвч манай хүнийг алчихлаа.

 

Форрестэр: Танай хүн зугтсан. Би буруугүй. Дансаа шалга. Хагас саяыг шилжүүлсэн. Тэнэг үйлдэл хийх хэрэггүй. Дансаа шалга.

 

Костов: Хугацааг богиносголоо. Хүлээсэн 20 минут тутмыг барьцааны хүн амиараа төлнө.

 

Ейгэр: Дотор ямар байна?

 

Рэйнс: Барьцаалагдсан хүмүүс аюулгүй байналээ. Айсан байгаа ч бэртэлгүй.

 

Форрестэр: Барьцаалагчид хэд байна?

 

Рэйнс: Долоо, зарим нь тагтан дээр байсан, илүү олон ч байж болно.

 

Форрестэр: Тэсрэх бөмбөгийн тухайд?

 

Рэйнс: Байхгүй. Би танхимын периметр болон үүдний танхимыг шалгасан. Тэд ханан дотор ямар нэгэн зүйл тогтоогоогүй л бол. Мэдээж, тэд үүнийг хананд суулгасан байж болно.

 

Форрестэр: Тэдэнд тэгэх цаг байхгүй.

 

Рэйнс: Тэднийг худал сүрдүүлэг хийж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Форрестэр: Оргосон хүнтэй ярилцъя.

 

Алекс: Эмч нар түүнийг үзэж байгаа. Удахгүй байцаана. Комисар удахгүй ирнэ. Бидэнд бараг цаг үлдсэнгүй.

 

Форрестэр: Эмч нартаа түргэл гэж хэл. За, Во.

 

Во: Мэдээллийн сангаас Цагаан Ирвэсийн тухай шалгасан. Цөөн хэдэн хэрэг таарсан боловч хэтэрхий хуучин учраас манай залууд тохирохгүй байсан. Харин Тирана дахь оффис энг зүйл олсон. Иво Костов хэмээх Албани хүн. Машин хулгайлсан хэргээр ял эдэлж байсан. Шоронгоос суллагдаад, тэр газар доор орсон мэт алга болсон. Хяналтаас бүрэн гарсан. Би зургийг нь явуулж байна.

 

Форрестэр: За. Бид харах болно, баярлалаа, Во

 

Ейгэр: Би үүнийг Евродолын мэдээллийн сантай тулгая.

 

Форрестэр: За.

 

Питар: Би мөнгөний төлөө л хийсэн. Амархан мөнгө. Ийм хол явна гэж бодоогүй. Тангараглая.

 

Форрестэр: Энэ хүн чамайг хөлсөлсөн үү? Тийм? Түүний талаар юу хэлж чадах уу?

 

Питар: Өнгөрсөн шөнө л танилцсан.

 

Рэйнс: Гэхдээ та буу бариад, зуу гаруй хүүхэд, тэдний гэр бүлийг онилохийг зөвшөөрсөн. Танихгүй хүнээс ирсэн чухал хүсэлт бололтой.

 

Питар: Би хэлээд байна, энэ миний хүссэн зүйл биш. Байдал ингэж эргэнэ гэж бодоогүй.

 

Форрестэр: Зүгээр л бидэнд юу болсныг хэлээдэх.

 

Питар: Бүх зүйл хурдан болох ёстой байсан. Тэнд… юу гэдэг билээ? “Олигарх” билүү?

 

Форрестэр: “Олигарх”.

 

Питар: Тийм ээ, Албанийн олигархи. Энд охиныхоо тоглолтыг үзэхээр ирсэн. Төлөвлөгөө нь түүнийг хулгайлаад Костовыг хөлсөлсөн хүнд өгөөд, бид газар дээр нь хувиа авах ёстой байсан.

 

Форрестэр: Яагаад заавал тэр олигарх гэж?

 

Питар: Тэр Албанчуудыг нутаг буцахыг нь зөвшөөрөөгүй.

 

Рэйнс: Дүрвэгсэд.

 

Форрестэр: Яагаад заавал хүн ихтэй газар хулгайлахаар шийдсэн юм?

 

Питар: Тэр Албаниас ганцхан орой л явсан. Гэр бүлийн арга хэмжээ учир хамгаалалт байхгүй.

 

Форрестэр: Барьцаалагдсан хүмүүсийг яах юм?

 

Питар: Та нар намайг ер ойлгохгүй байна. Үеэл бид хоёр барьцааны талаар юу ч мэдээгүй. Хэн ч мэдээгүй. Төлөвлөгөө бол… тэр хүнийг тэндээс шүүрч аваад, машиндаа хийгээд хурдан зугтах байсан.

 

Форрестэр: Юу буруу болсон юм?

 

Питар: Олигарх тэнд байсан. Та нар харсан.

 

Рэйнс: Тэнд маш олон хүмүүс байсан.

 

Питар: Та нар камераар харсан. Костов түүнийг толгой руу нь буудсан. Бил алуурчин биш, терүррист ч биш. Надад итгээрэй.

 

Форрестэр: Гавыг нь тайл. За. Чи барилга доторх бүх мэддэг зүйлсээ энд тэмдэглэх хэрэгтэй байна. Хичнээн гэмт хэрэгтэн байна, хаана зогсож байна гээд бүгдийг. Түүнийг харж бай.

 

Рэйнс: Костов өөрийн багийнхандаа худал хэлсэн. Барьцааны хүмүүсийг хөнөөхгүй гэдэгт яаж итгэх юм?

 

Форрестэр: Түүнд юу юунаас илүү тэр мөнгө хэрэгтэй. Эдгээр залуус зүгээр л зэвсэг барьж зогсоход л хэрэг болсон харин Костовт бүх хяналт нь байсан.

 

Ейгэр: Европолоос Иво Костовын тухай мэдээлэл ирлээ. Зээлийн карт, гар утас байхгүй ч Болгарын эрүүл мэндийн даатгалд бүртгэлтэй. Зургаан сарын өмнө, даатгалын тэтгэмж авах хүсэлт гаргасан. Тэрээр эмчид үзүүлснийхээ дараа, аймшигтай онош хүлээн авсан. Цус харвалттай байсан бөгөөд шинжилгээгээр олон тооны цусны бүлэгнэл илэрсэн.

 

Рэйнс: Аневризм уу?

 

Ейгэр: Үүнд хүргэж болзошгүй. Эмч мэс засал хийлгэхийг зөвлөсөн, эмчлэх магадлал 50/50. Гэвч Костов эргэж ирээгүй.

 

Рэйнс: Аневризм бол тэсрэх бөмбөг л гэсэн үг.

 

Келлэт: Аневризм?

 

Форрестэр: Энэ бол амиа хорлолт. Костов барьцаалагч биш. Тэр бол хэт даврагч бөгөөд үзэл санаагаа сурталчлахын тулд юу ч хийх болно. Албанийн Үндэсний Армийн зорилго.

 

Келлэт: Бүс нутгийг Албанийн далбаан дор нэгтгэх.

 

Форрестэр: Эхний зорилго нь тэнднийг нэгдэхэд саад болж байсан олигархийг устгах.

 

Келлэт: Тэгээд барьцааны мөнгө.

 

Форрестэр: Тийм ээ. Өөрийг нь үхсэний дараа зорилгоо санхүүжүүлэхийн тулд. Бид үхэхээ мэдэж байгаа хүний талаар ярьж байна. Тэр тийшээ орсон, амьд гарч ирэх нь түүнд огт хамаагүй. Хөөе, хөөе, чимээгүй байцгаа.

 

Костов: Үлдсэн мөнгө хаана байна?

 

Ейгэр: Нэмэлт 500,000-ыг саяхан шилжүүлсэн.

 

Форрестэр: Чи аль хэдийн хагас саяыг авсан. Үлдсэн нь удахгүй орно. Банкнаас 20 евро гаргахтай адил биш, ийм их хэмжээний мөнгөнд цаг хугацаа шаардлагатай.

 

Костов: Хэлсэн л бол хэлсэн. 15 минутын дотор мөнгө миний дансанд орохгүй бол, дараагийн хохирогч Америк хүн байх болно шүү. Чамд зориулаад.

 

Форрестэр: Жаахан л хүлээчих, за юу? Чи үлдсэн мөнгөө авна. Дахиад хохирогч хэрэггүй. За, бидний дараагийн хийх зүйл бол… Хэн нэгэн Алексийг харсан уу?

 

Келлэт: Келлэт.

 

Эмч: Скотт тантай хамт байна уу? Түүнтэй холбогдох гээд чадсангүй.

 

Келлэт: Жаахан завгүй байгаа. Юу болсон юм?

 

Эмч: Танк амарч байгаад гэнэт бөөлжиж эхэлсэн. Тэгээд хэт авиан шинжилгээ хийгээд үзтэл нарийн гэдсэнд дахиад хаван байгааг олсон. Байршлын хувьд яаралтай мэс засал хийхийг зөвлөж байна. Гэхдээ эхлээд бидэнд Скоттын эсвэл таны зөвшөөрөл хэрэгтэй.

 

Келлэт: Тийм ээ, хий.

 

Форрестэр: Скотт Форрестэр. ХМТ.

 

Илиев: Тусалсанд баярлалаа, үүнээс цааш бидэнд даатга.

 

Алекс: Комиссар Илиев, эрхэм ээ… төлөөлөгч Форрестэр халдагчдыг тайван байлгаж чадсан, мөн барьцаалагдсан хүмүүсийн ихэнхи нь гэмтээгүй. Бид гэмтсэн хүмүүсийг аль хэдийн…

 

Илиев: Нүдэн дээр чинь нэг хүн алагдсан, Яанев. ХМТ үүнд хариуцлага хүлээхгүй. Харин чи хүлээнэ.

 

Форрестэр: Костовтой эцэст нь зөвшилцсөн. Байдал хурцадмал байна. Зэвсэгт халдлага цус урсгахад л хүргэнэ.

 

Илиев: Барьцаалагдсан хүн амь насаа алдвал, ямар арга хэмжээ авах тухай протокол байдаг.

 

Форрестэр: Тэр нь яг юу юм бэ?

 

Илиев: Баярлалаа. Гэхдээ та нарын тусламж одоо хэрэггүй.

 

Алекс: Хий?

 

Форрестэр: “Опиумын хий” Би зөв ойлгосон уу?

 

Алекс: Опиумын хий.

 

Форрестэр: Галзуураагүй биз дээ?

 

Илиев: Опиумын хий ашиглах нь террористуудтай тэмцэх үр дүнтэй арга гэдгийг түүх гэрчилсэн.

 

Форрестэр: Би түүхийг нь сонсож байсан. Москва дахь театрт. Оросууд Чечений алан хядагчдын эсрэг хий ашигласан.

 

Илиев: Оросууд тэдэнтэй ярилцаж цагаа дэмий үрээгүй учраас л тэр хэрэг амжилттай шийдэгдсэн.

 

Форрестэр: “Амжилттай” гэнэ ээ? Та тэднийг барьцаалагдсан хүмүүсээс салгаж чадахгүй. Хий хэнийг ч ялгалгүй устгана.

 

Алекс: Гэнэтийн хохирол учирч болзошгүй, комиссар аа.

 

Форрестэр: Москвад болсон тэр "амжилттай” гээд байгаа хэрэг чинь яаж шийдэгдсэнийг мэдэх үү? 130 барьцааны хүн нас барсан.

 

Илиев: 40 босогчид бүгд ялгаагүй. Түүнээс хойш чеченүүд ийм алхам хийх гэж оролдоогүй.

 

Ейгэр: Би ямар нэг зүйл хийх болно, Европолоос зөвлөгөө өгөх эсэхийг мэдэж болно.

 

Форрестэр: Бидэнд хугацаа үлдсэнгүй. Түүнээс болж барьцаалагдсан хүмүүс үхэх нь.

 

Рэйнс: Дотор байгаа галзуу хүнээ яая гэж байхад, дахиад нэг нэмэгдчихлээ.

 

Во: Тэдний дунд 200 гаруй барьцаалагдсан хүмүүс байгаа.

 

Ейгэр: Би сануулах ёстой юу? Европол хориг арга хэмжээ авахгүй л бол бид энэ улсын цагдаагийн ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй.

 

Рэйнс: Тэгэхээр одоо яах вэ?

 

Ейгэр: Алекс хүмүүсээ нэвтрэх боломжтой гэж байсан.

 

Келлэт: Хэрэв бид Илиевийг ятгаж чадвал, энэ бол маш том зүйл. Арваад цагдаа хаалга тогшин Костовыг өдөөх болно.

Форрестэр: Түүнд хэлэх хэрэгтэй. 10 минут. Костов 10 минутын дараа дараагийн хохирогчоо буудна. Тэр үүнийг тодорхой болгосон.

 

Илиев: Түрүүн чамд тодорхой хэлээгүй бол, бидний яриа дуусчих байлаа.

 

Форрестэр: 10 минут л өгчих.

 

Илиев: Яг юу хийх гэж?

 

Форрестэр: Хий ашиглахгүйгээр гэмт хэрэгтнүүдийг зогсооно.

 

Илиев: Би залуусаа эрсдэлд оруулахгүй.

 

Форрестэр: Зөвхөн манай баг.

 

Илиев: Та нар бүтэлгүйтвэл?

 

Форрестэр: Хүссэнээ хий.

 

Илиев: Би хийдгээ хийх болно.

 

Форрестэр: Танай хүмүүс баллонуудыг бэлдэж, агаарын сувгийг нээж, хоолойг бэхлэх шаардлагатай.

 

Илиев: 10 минут. Хэрэв амжиж гарч ирэхгүй бол, бид ажиллагааг эхлүүлнэ.

 

Форрестэр: Болж байна.

 

Илиев: Тэднийг хэрэгтэй зүйлээр нь ханга.

 

Рэйнс: Оргосон залуугийн хэлснээр доор гурван хүн зогсож байгаа. Нэг түүний үеэл, нөгөө нь найз нь. Тэд хоёул бууж өгөх болно. Цэнхэр цамцтай нь Костовийн хүн. Питар түүний талаар мэдэхгүй гэсэн. Тагтан дээр байгаа хоёр хүн. Питар тэдний талаар ч мэдэхгүй байсан. Өмнө нь Костовд ажилладаг байсан байх магадлалтай.

 

Ейгэр: Хэрэв тийм бол тэд түүний санааг дэмждэг гэсэн үг.

 

Форрестэр: Тэсрэх бөмбөг байхгүй гэдгийг баталсан уу?

 

Рэйнс: Тийм ээ.

 

Форрестэр: За. Барьцаалагдсан хүмүүсийн аюулгүй байдал нэн чухал. Аль болох цөөн хохирогч. Бүгд бэлэн үү?

 

Келлэт: Тийм ээ.

 

Форрестэр: Санаа зовж байгаа зүйл байвал одоо хэлж болно. Байхгүй юу? Явцгаая.

 

Илиев: Агаарын сувгийг олоод, залуусыг хөдөлгө. Америк найзууд чинь юу хийж байгаагаа мэднэ гэж найдъя.

 

Ейгэр: Санаа зовж байгаад чинь сэтгэл хөдөлж байгаа ч, шаардлагагүй. Тэд мэдэж байгаа.

 

Илиев: Тэдэнд таван минут байна.

 

Рэйнс: Хоёр нь бууж өгсөн. Нэг нь алагдсан. Танхим цэвэр.

 

Форрестэр: Костовыг харж байна уу?

 

Рэйнс: Үгүй.

 

Форрестэр: Во?

 

Во: Үгүй ээ.

 

Костов: Амаа татацгаа! Би та нарт битгий орж ир гэж сануулсан. Энэ гэмгүй хүүгийн хэр үнэ цэнэтэй вэ? Мэднэ ээ. Хэлэхэд хэцүү. Тэгвэл 10 сая доллар? Хэт их үү? Эсвэл бага уу?

 

Форрестэр: Бүх зүйл дууссан, Костов. Бид чиний хэн болохыг мэднэ. Зугтах аргагүй.

 

Костов: Тийм бол, шударга л байцгаая.

 

Цагдаа: Бид бэлэн.

 

Илиев: Эхэлцгээе.

 

Ейгэр: Гуйя, комиссар аа. Хий илүү их хор хөнөөл учруулна. Хэдэн хором хүлээчих.

 

Илиев: Форрестэр надад хэлдгээ хэлсэн. Би ч түүнд хэлсэн.

 

Ейгэр: Муугаар төгсөх юм бол, дүрэм журмыг дагаж мөрдсөн ч та буруутан болно. Цаасан бүртгэл алдагдсан амь насыг эргүүлж авчрахгүй.

 

Илиев: Санаа зовнилийг чинь хүлээж авлаа. Түргэл!

 

Костов: Би ойлгомжгүй хүн биш. 30 секундийн дотор мөнгийг шилжүүлэхгүй бол хүүг буудна. 10 сая доллар. Одоо! Намайг хэн гэдгийг мэдэж байгаа бол, үхэхэд бэлэн гэдгийг минь мэдэж л таарна.

 

Ейгэр: Скотт, та нар тэндээс гарах хэрэгтэй. Би цаг хожих гэж хичээсэн, гэхдээ уучлаарай, Скотт.

 

Форрестэр: Мөнгийг шилжүүлсэн. Дөнгөж сая надад мэдээлэл ирлээ. 10 сая. Чиний хүссэн зүйл. Компьютерээ шалга. Алив ээ, мөнгө тэнд байгаа.

 

Костов: Хөдлө.

 

Рэйнс: Би буудахад бэлэн.

 

Форрестэр: Бууд.

 

Алекс: Хийг зогсоо! Хийгээ зогсоо! Хойшоо болцгоо.

 

Хелэн: Чи амлалтаа биелүүллээ.

 

Рэйнс: Хөөе, өөрийгөө бодож болгоомжтой байгаарай.

 

Хелэн: Баярлалаа. Баярлалаа. Чи зүгээр үү?

 

Жэйсон: Тийм ээ.

 

Алекс: Сүүлийн 45 секундэд амжилт гаргана гэж бодсонгүй шүү.

 

Форрестэр: Бид хоёул адилхан, Алекс.

 

Илиев. Сайн ажиллаа. Би чамд итгэж байсан.

 

Форрестэр: Зөвлөгөө өгч, хамтран ажилласанд баярлалаа.

 

Ейгэр: Баярлалаа. Хоёуланд чинь.

 

Форрестэр: Хөөе. Сайн буудсан шүү. Чи байцаагч нартай уулзах хэрэгтэй. Товчоо үйл явдлын талаар бүрэн тайлан гаргах шаардлагатай болно. За юу?

 

Во: Мэдлээ.

 

Форрестэр: Та нар бүгдээрээ өнөөдөр амь насаа эрсдэлд оруулсан. Би энэ багаар бахархаж байна. Гэртээ харьцгаая. Матиас эмч залгасан уу?

 

Келлэт: Бид буцах ёстой.

 

Форрестэр: Чи зүгээр үү?

 

Рэйнс: Тийм ээ. Зүгээр. Хөөе, би Будапешт руу галт тэргээр явна. Бодлоо цэгцлэх хэрэгтэй байна.

 

Форрестэр: Итгэлтэй байна уу?

 

Рэйнс: Тийм ээ, та нар яв даа.

 

Во: Рэйнс, би чамтай хамт явбал дургүйцэхгүй биз?

 

Рэйнс: Дуртайяа.

 

Келлэт: Дүгнэлт хийхэд эрт байна гэж эмч хэлсэн.

 

Форрестэр: Мэс заслын дараа цус алдах нь муу.

 

Келлэт: Хөөе… чи амрах хэрэгтэй, Скотт.

 

Форрестэр: Би зүгээр ээ. Тэсээрэй, найз минь.

Back to episodes Go home