Бичиг: Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг
Бичиг: 49-р анги Дахин нэг удаа
Юүта: Уучлаарай. Итадори.
Чосо: Хурдан юм. Хараагдсан техникийнх нь учрыг огт ойлгохгүй нь. Ингэтлээ илүүрхэж байгаа юм чинь аягүй бол хараагдсан техникээ ил болгохгүй байлгүй. Давхцал бүү хэл биеийнхээ гаднах цусыг ч удирдаж чадахгүй нь.
Наояа: Гүргэр юм. Чи яг юу юм бэ?
Чосо: Ах. 10 ах дүүгийн том нь. Урсах улаан жин: Багц.
Бичиг: Урсах улаан жин: Багц
Наояа: Асуултад хариулсангүй. Би хараагдсан техник, гүргэр байдгийн чинь талаар асуусан юм сан. Хөдөлгөөн гүйцээд байна уу? Тийм бий. Урсах улаан жин юм бий. Энэ чадвараа нүдний гаднах булчингууддаа төвлөрүүлж харааны чадвараа нэмэгдүүлжээ. Харамсалтай юм. Миний хөдөлгөөн сөрөг довтолгоо хийхэд суурилдаг. Чамайг гүргэр болохоор үүнийг ашигласан юм. Зэвсэг. Цус удирдагч шидтэн юм чинь. Цус тогтоох амархан байлгүй. Цусаа тогтоонгоо надтай хэр тулалдаж чадахаа үзээд алдах юм уу?
Чосо: Бэлтгэл сайтай юм гээч.
Наояа: Нууц шүү. Шидтэнүүд зэвсэг авч явахыг би үнэндээ ичгэвтэр гэж боддог. Гэхдээ авч явахгүй бол ялахгүй. Гайхмаар нь ижилхэн бодолтой хүмүүс олон юм байна лээ. Миний ах нар ч бас авч явдаг нь хөгийн гэж. Тийм байж Тожиг доош нь хийхийг нь яана.
Чосо: Ах дүү нараа үзэн яддаг юм бий?
Наояа: Үзэн яддаг. Дүүгээсээ долоон дор ах нар орших утгагүй биз дээ? Өөрсдийгөө боомилоод үхвэл таарна.
Чосо: Тэр ах нарынхаа ачаар одоогийн чи байгаа ч байж магадгүй.
Наояа: Юу? Сая ямар сэжгийн үг хэлчхэв ээ? Тэсэхгүй нь.
Чосо: Чадвартай ч бай, чадваргүй ч бай ах хүн дүүгийнхээ үлгэр жишээ. Би буруу замаар явах аваас дүү минь тэр замаас зайлсхийхэд болно. Би зөв замаар явах аваас дүү минь араас явахад болно. Чи хүчтэй байгаа нь чиний ах дорой гэдгээс болсон бол яах юм? Яагаад намайг гүргэр юм бэ гэж асуусан байх аа? Хэлж өгье. Надад үлгэр жишээ болох хүн үгүй. Ахин дахин алдаа гаргадаг. Тийм байлаа ч дүү нарынхаа урд нь алхсаар байх учиртай. Тиймээс л би хүчтэй юм.
Наояа: Юу болоод байна? Яаж ийм их цус алдчихаад амьд байгаад байна?
Эм 1: Хараагдсан хэвлий: Үхлийн уран зураг нь хараалт сүнс, хүний эрлийз юм. Хараагдсан энергийг цус болгон хувиргах тусгай бүтэцтэй. Хараагдсан энерги нь сарниагүй цагт цус алдаж үхэхгүй.
Наояа: Хөл хүнд байх чинь. Даавуунд нэвчсэн цусыг хатууруулсан юм байх даа?
Чосо: Үлдсэнийг нь мэдэж байгаа биз? Шахаанд орсон.
Наояа: Юу л бол доо. Миний хараагдсан техник урьдчилан 24 fps-р бий болсон хөдөлгөөнийг хуулбарлаж чадна. Энэ зэргийн хоригт чөлөөтэй хөдөлж чадна. Оролдоод үз л дээ. Яагаад... Над руу онилохгүй байна?
Эм 1: Энэ бол 150 жилийн турш өөрийн техниктэй хөгжүүлсээр ирсэн Чосогийн оригинал техник.
Бичиг: Шинэ од
Чосо: Уучилна биз. Ах дүү нараа хайрладаггүй чиний сэтгэлийг ойлгохгүй нь. Юу?
Юүта: Их хэцүү байгаа бололтой. Наояа ах.
Наояа: Намайг басалтгүй шүү. Юу болоод байна? Хор уу? Цус удирдахад ийм нөлөө байдаг билүү? Үгүй, хараагдсан техникийн нөлөө биш. Энэ их цус... Тэр хүн байгаагүй. Цустай махан биет юм уу? Хүний бус цус биед ороод бие үүнийг нь эсэргүүцэж байна.
Юүта: Эмчлэх үү? Миний урвуу хараагдсан техник хүнийг ч эмчилж чадна. Үүний хариуд... Итадоригийн үхлийг өөрийн амаараа дээдсүүдэд мэдэгд.
Өвөө: Жин...
Жин: Яасан, аав? Түүний талаар ярих гэж байгаа бол харилаа.
Өвөө: Жин. Яаж амьдрах чинь чиний дур. Гэхдээ тэр эмэгтэйтэй л зууралдаж болохгүй. Үхнэ шүү.
Жин: Юүжигийн өмнө хачин зүйл ярихаа боль. Нярай байх үеийнхээ ой санамжийг санадаг гэдэг юм байна лээ.
Өвөө: Чамайг хүүхэд хүсдэг байсныг, Каоритой байхдаа болж чаддаггүй байсныг чинь мэднэ. Гэхдээ Каори үхсэн нь-
Эм 1: Аав, юу яриад байна?
Итадори: Юу? Би...
Юүта: Ашгүй дээ. Есдүгээр сард юм болов уу даа? Гожо багш ажил удаж уулзахаар ирсэн. Чамайг харж хандаарай гэсэн юм. Тэгээд жүжиг тавихаас өөр арга байсангүй.
Итадори: Жүжиг?
Гожо: Нэг л муу совин татаад. Надад ямар нэг зүйл болбол одоогийн 1, 2-р ангийнхныг чамд найдах гээд. Хакари бол зүгээр байлгүй.
Юүта: Ямар нэг зүйл ээ? Эмэгтэй хүнтэй холбоотой юу?
Гожо: Юүта хошигнодог болчихжээ.
Юүта: Үгүй ээ. Гожо багшид ямар нэг зүйл болно гэж төсөөлж ч чадахгүй нь.
Гожо: Ялангуяа 1-р ангийн Итадори Юүжи. Тэр хүүхэд чамтай адилхан нууцаар нэг удаа цаазын ялд унасан юм. Түүнийг хараандаа авбал их тус болох байна. Мигүел яасан юм?
Юүта: Тантай уулзмааргүй байх шиг байна лээ. Өөр хүнээр цаазын ял гүйцэтгүүлж, чиний мэдээллийг алдахаас сэргийлэхэд энэ арга хамгийн зөв гэж шийдсэн юм. Тэр хүмүүс ч бас тэнэг биш. Дээдсүүдэд цаазлагчаар сонгогдсоны хариуд чамайг "ална" гэсэн гэрээ байгуулсан хэрэг. Тиймээс нэг удаадаа алсан юм. Үнэхээр уучлаарай.
Итадори: Гэхдээ... Би яагаад амьд байгаа билээ?
Юүта: Урвуу хараагдсан техник. Чиний зүрх зогссонтой зэрэгцээд урвуу хараагдсан техникээр эмчилсэн юм. Чиний талаар өмнө нь сонссон болохоор. Болно гэж бодсон юм. Намайг эерэг энергийг шууд гаргаж чаддагийг мэдэх хүн цөөн. Тийм. Чиний үхлийг хуурамчаар үйлдсэн нь ингээд хоёр дахь удаагаа боллоо. Дороо баригдаж магадгүй. Нөхцөл байдал ийм л байгаа хойно. Чиний цаазын гүйцэтгэлийг одоохондоо болсонд тооцож байгаа.
Итадори: Яагаад ингэн байж надад туслав?
Юүта: Миний нандигнадаг хүмүүс чамайг нандигнадаг учраас тэр. Би өмнө нь нэг удаа тогтоохооргүй их хүчийг үүрсэн юм. Тулгаж өгөгдсөн гэж бодсон хүч миний өөртөө авчирсан зүйл байсан юм. Чинийхээс ондоо. Чиний үүрч буй хүч чинийх биш. Чиний буруу биш ээ.
Итадори: Үгүй ээ. Миний буруу, зөвийн асуудал биш. Би хүний...
Мэгүми: Итадори.
Итадори: Фүшигүро.
Мэгүми: Юу хийж байгаа юм? Бушуухан сургууль руу буцъя. Одоо сургуулийн хаалт суларсан. Царайг чинь хүн харахгүй бол чи буцсан ч асуудалгүй. Ямартай ч дээд ангийнхантай уулзаад-
Итадори: Боль. Юу ч болоогүй юм шиг намайг зөвшөөрөхөө боль. Болоогүй юм шиг царайлахаа боль. Би хүн алсан. Надаас болж олон хүн үхсэн.
Мэгүми: Бидний буруу.
Итадори: Чи тэгж хэлэх нь аргагүй.
Мэгүми: Чи ганцаараа дураараа бууж өгөхөө боль. Бид баатрууд биш. Хар шидтэнүүд. Биднийг жинхэнэ утгаараа шийтгэх хүн үгүй. Тиймээс бид орших шалтгаанаа нотолсоор байх учиртай.
Итадори: Тийм биш, Фүшигүро.
Мэгүми: Одоо бидэнд өөрсдийнхөө талаар ярьж байх цаг алга.
Итадори: Тийм бол чи-
Мэгүми: Ердөө хүмүүст тусалсаар байх хэрэгтэй.
Итадори: Миний дэргэд байгаад байвал...
Мэгүми: Тэгээд ч энэ чиний үзэл баримтлал биз дээ?
Итадори: чи л зовсоор байх болно.
Мэгүми: Эхлээд надад тусал, Итадори. Камо Норитошигийн зохион байгуулсан хар шид олж авсан хүмүүсийн хоорондын алалцаан. Заазын тоглоом. Заазын тоглоомд Цүмики ч бас хутгалдсан. Гуйя, Итадори. Чиний хүч хэрэгтэй байна.
Бичиг: Заазын тоглоом ерөнхий дүрэм
Бичиг: Заазын тоглоом ерөнхий дүрэм
Бичиг: 19 хоногийн дотор оролцоно
Бичиг: Дүрэм зөрчигчдийн хараагдсан техникийг хурааж авна
Бичиг: Хаалтаар нэвтэрвэл оролцсонд тооцно
Бичиг: Амийг нь хөнөөвөл
Бичиг: Хар шидтэн - 5 оноо
Бичиг: Шидтэн бус хүн - 1 оноо
Бичиг: Хар шидийн дайн
Мэгүми: Гуйя, Итадори. Чиний хүч хэрэгтэй байна.
Итадори: Оккоцү ах. Сүкүна Фүшигүрог нэг зүйлд ашиглах санаатай байгаа. Шибүяад түүнд биеэ булаалгасан нь аягүй бол нэг дор 10 хуруу хүчээр залгисных байх. Миний дотор одоо 15 хуруу бий. Үлдсэн 5 хурууг нэг дор залгисан ч миний биеийг булаахгүй гэж бодож байна. Тэгсэн ч хэрэв дараа би Сүкүнатай солигдвол тээнэгэлзэлгүй хөнөөгөөрэй. Таныг болж чадна гэж бодож байна.
Юүта: Ойлголоо. Хичээгээд үзье.
Итадори: Фүшигүро. Би яавал дээр вэ?
Мэгүми: Эхлээд сургуульд буцаж очоод Тэнгэн гуайтай холбогд. Шоронгийн орны тамгыг эвдэх аргыг олох. Камо Норитошигийн жинхэнэ зорилго болон ирээдүйн үйлдлийг нь мэдэх. Заазын тоглоом бол өмнө нь болж байгаагүй хар шидийн алан хядах ажиллагаа. Энэ нөхцөлийг шийдэхэд энэ хоёр асуултын хариуг заавал олох хэрэгтэй. Энэ хоёр асуултад зөвхөн Тэнгэн гуай л хариулна гэж бодож байна.
Итадори: Тэр хүн... Цүкүмо эгч мэдэж байгаа юу?
Мэгүми: Цүкүмо эгчтэй хэдийн ярилцсан. Энэ бол тэр хүний шийдвэр. Тэр хүн ч одоо сургуульд нуугдаж буй.
Итадори: Нуугдах аа?
Мэгүми: Дээдсүүдтэй хутгалдмааргүй байх шиг байна лээ.
Юүта: Асуудал нь Тэнгэн гуайг "нуудаг" хаалт. Байршлаа байнга сольдог 1,000 гаруй хаалганы ердөө нэг нь Тэнгэн гуайн байдаг Оддын булштай холбогддог.
Итадори: Тэрийг олж чадахгүй бол Тэнгэн гуайтай уулзаж чадахгүй нь ээ. Уучил, Фүшигүро. Одоо ер нь л асууя. Күгисаки ямархуу байна? Тийм бий. Ойлголоо. Ойлголоо.
Чосо: Тэр "нуудаг" хаалтыг нь бол яаж ийгээд эвдэж магадгүй.
Юүта: Сонсож байжээ.
Итадори: Юу гэсэн үг вэ, Чосо?
Чосо: Өмнө нь Махито Сүкүнагийн хуруунуудтай биднийг хулгайлсан даа? Үүнтэй ижил зүйл хийнэ.
Маки: Уулзалгүй уджээ гэхээр удаагүй юм байна.
Итадори: Маки эгч? Сайн уу?
Юүта: Маки, хөдөлж болж байгаа юм уу?
Маки: Тийм, асуудалгүй.
Юүки: Түлэнхийг нь яах ч арга алга. Урвуу хараагдсан техникээр ч сорви нь үлдэнэ. Гэхдээ аргагүй л Тэнгэрлэг гэрээний биеийн төрөлхийн чадвар юм аа. Хамгийн эцэстээ хараалын эсэргүүцэлдээ биш, төрөлх биеийн хүч амьдрахыг нь шийдсэн. Гэр бүлийн тэргүүнд чинь харамсалтай зүйл болж.
Маки: Хүчтэйдээ гол нь биш ээ. Мэгүми, Тэнгэн гуайн хаалтын талаар.
Мэгүми: Тэр тухайд-
Чосо: Би ярья. Хаалганаас Оддын булш руу явах замд сургуулийн хараагдсан хэрэгсэл, биетүүдийг хадгалдаг хараалт агуулах бий. Агуулахад миний дүү нар, Норансо, Шо-со, Тансо, Сансо, Коцүсо, Шосогийн үлдэгдэл бий. Үлдэгдэл хэдий ч тэр зургааг цуглуулбал миний хараагдсан техникийн нөлөөг нэмээд мэдэрч чадах учиртай.
Юүки: Сайн байна.
Маки: Энэ талаар түрдээ орхиё. Тэр хэн билээ?
Итадори: Ямар ч байсан... Миний ах гээд бодчих.
Чосо: Юүжи!
Итадори: Явъя.
Чосо: Тэр байна. Эргэлзээгүй. Үүний цаана дүү нар минь унтаж буй. Нээлээ шүү.
Юүки: Бууя. Дотор нь Оддын булш руу аваачих цахилгаан шат бий.
Итадори: Чосо.
Чосо: Мэдэж байгаа. Дараа авахаар ирнэ. Жаахан хүлээчих.
Итадори: Цусны толбо? Ямар нэг зүйл болоо юу?
Юүки: 12 жилийн өмнөх явдал. Одоо бодох нь бүх гажуудал тэр үеэс эхэлсэн байж магадгүй. За, манайхан. Үндсэн танхим эндээс цаана бий.
Итадори: Юу ч алга. Энэ үндсэн танхим юм уу?
Юүки: Үгүй, биднийг түдгэлзүүлчихлээ. Тэнгэн жинхэнэ ертөнцтэй хутгалддаггүй. Зургаан нүд тамгалагдсан одоо бол тулгарах магадлалтай гэж дүгнэсэн юм. Би гэнэн байж. Түдгэлзүүлэгдсэн нь бид биш, би гэж үү?
Юүта: Буцах уу? Цүмикид тийм их хугацаа байхгүй.
Тэнгэн: Буцах нь уу? Таатай байна. Зэниний хүү, Мичизанэгийн удам, Үхлийн уран зураг, мөн... Сүкүнагийн сав. Нэг болзол санал болгоё.
Юүта: Шоронгийн орныг эвдэх аргыг асуух гэсэн юм.
Юүки: Надтай мэндлэхгүй юм уу?
Мэгүми: Тэгвэл Заазын тоглоом-
Тэнгэн: Хүний хүчилсэн хувьсал.
Эм 1: Дүрмийн дагуу аваад явах аваас үхнэ.
Итадори: Би Сүкүнатай солигдвол тээнэгэлзэлгүй хөнөөгөөрэй.
Чосо: Үхээд үзээрэй.
Бичиг: Дараагийн ангид: Заазын тоглоомын талаар
Back to episodes Go home